ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 22-р даалгавар

Сурагч Урнаа үл мэдэгдэх эрдэс дэх мөнгөний агуулгыг тодорхойлох зорилгоор 73 г*дм-3 массын концентрацитай давсны хүчлийн 500 см3 уусмал авч хэрэглэхээр болжээ. Гэтэл лабораторид дараах молийн концентрацитай давсны хүчлийн уусмалууд байсан бол аль уусмалыг сонгох вэ?  

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 21-р даалгавар

Дараах урвалуудаас аль нь этилийн спиртийн хими шинж чанарыг илэрхийлэхгүй байна вэ?

  • A.

    2C2H5OH + 2Na = 2C2H5ONa + H2

  • B.

    C2H5OH + 3O2 = 2CO2 + 3H2O

  • C.

    C2H5OH + NaOH = C2H5ONa + H2O

  • D.

    C2H5OH + CH3COOH     C2H5OCOCH3 + H2O

  • E.

    C2H5OH  C2H4 + H2O

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 20-р даалгавар

Метаны шатах урвал нь экзотерм урвал юм. Урвал дараах байдлаар явагдана.

                                 CH4 + 2O2 = CO2 + 2H2O,  ∆шат H0 = -890.2 кЖ*моль-1

       16 г метаныг шатаахад ялгарах дулааны тоо хэмжээг тооцоолно уу

  • A.

    445.1 кЖ

  • B.

    0.8902 кЖ

  • C.

     -890.2 кЖ

  • D.

    -445.1 кЖ

  • E.

    890.2 кЖ

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 19-р даалгавар

3-р үеийн элементүүд болох Na, Mg, Al, Si, P, S, Cl, Ar –ны хувьд хайлах цэг нь цахиур хүртэл ихэсдэг бөгөөд фосфороос аргон хүртэл буурдаг шалтгааныг тайлбарлана уу

  • A.

    Na→Al  (металлын холбооны хүч) Si  (ковалент холбооны хүч) P→Ar (Вандерваальсын хүч)
    Ихэснэ Маш сул Буурна

     

  • B.

    Na→Al  (металлын холбооны хүч) Si  (ковалент холбооны хүч) P→Ar (Вандерваальсын хүч)
    Буурна Сул Ихэснэ

     

  • C.

    Na→Al  (металлын холбооны хүч) Si  (ковалент холбооны хүч) P→Ar (Вандерваальсын хүч)
    Ихэснэ Маш хүчтэй Буурна

     

  • D.

    Na→Al  (металлын холбооны хүч) Si  (ковалент холбооны хүч) P→Ar (Вандерваальсын хүч)
    Буурна Маш хүчтэй Ихэснэ

     

  • E.

    Na→Al  (металлын холбооны хүч) Si  (ковалент холбооны хүч) P→Ar (Вандерваальсын хүч)
    Ихэснэ Сул Буурна

     

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 18-р даалгавар

Өгөгдсөн полимерийн мономерийн бүтцийг бичиж, урвалын төрлийг тодорхойлно уу

  • A.

    H2C=CH-CH3,      Полимержих урвалаар

  • B.

    H2C=C=CH2,        Полимержих урвалаар

  • C.

    H3C-CH2-CH3,      Полимержих урвалаар

  • D.

    H2C=CH-CH3,      Поликонденсацийн урвалаар

  • E.

    H3C-CH2-CH3,      Поликонденсацийн урвалаар

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 17-р даалгавар

Түлшний шаталтаас үүсдэг, SO3 үүсэх урвалын катализатор болдог хийг сонгоно уу

  • A.

    Давсны хүчил

  • B.

    Хүхэр (IV)-ийн оксид

  • C.

    Нүүрстөрөгч (IV)-ийн оксид

  • D.

    Азот (II)-ийн оксид

  • E.

    Азот (IV)-ын оксид

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 16-р даалгавар

Металлууд нь яагаад цахилгаан, дулаан сайн дамжуулдаг вэ?

  • A.

    Металл нь металл бишээс эсрэг шинж үзүүлдэг

  • B.

    Металлын холбоон дахь ионууд нь талст оронт торын зангилаан дээр байрласан

  • C.

    Цэвэр металлууд нь үелсэн талст бүтэцтэй

  • D.

    Металлын талст оронт торын дундуур орших үл байршсан электронтой

  • E.

    Металлууд нь маш идэвхтэй

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 15-р даалгавар

Химийн тэнцвэр тогтсон системд дараах илэрхийллүүдийн аль нь үнэн байх вэ?

I. Шулуун болон буцах урвалын хурд тэнцүү байна

II. Тэнцвэр тогтсон бүх системд эх болон бүтээгдэхүүн бодисын хэмжээ тэнцүү байна

III. Тэнцвэр тогтсон системд химийн урвал явагдахгүй зогсоно

IV. Температурыг ихэсгэхэд урвал эндотерм урвалын зүг шилжинэ

V.  Тэнцвэр тогтсон системд катализатор нөлөөлөхгүй

  • A.

    I, IV, V

  • B.

    I, II, III 

  • C.

    II, III, IV

  • D.

    III, IV, V

  • E.

    I, II, V

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 14-р даалгавар

Тогтмол даралтад явагдаж буй химийн урвалаар ялгарч байгаа эсвэл шингээгдэж байгаа дулааныг энтальпийн өөрчлөлт гэнэ. Энтальпи нь:  ................... үед урвал өөрөө аяндаа ..................... бөгөөд түүнийг ............................урвал гэнэ.

  • A.

    ∆Н > О, явагдах, экзотерм

  • B.

    ∆H <O, явагдах, экзотерм

  • C.

    ∆Н < О, явагдахгүй, эндотерм

  • D.

    ∆Н > О, явагдах, эндотерм

  • E.

    ∆Н < О, явагдахгүй, экзотерм

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 13-р даалгавар

Бодис шингэн төлвөөс хий төлөвт шилжих үед жижиг хэсгүүдийн потенциал болон кинетик энергиүд хэрхэн өөрчлөгдөх вэ?

  • A.

    Потенциал энерги ихсэж, кинетик энерги багасна

  • B.

    Потенциал энерги багасаж, кинетик энерги багасна

  • C.

    Потенциал энерги ихсэж, кинетик энерги ихсэнэ

  • D.

    Потенциал энерги багасаж, кинетик энерги ихсэнэ

  • E.

    Потенциал болон кинетик энерги тэнцэнэ

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 12-р даалгавар

Зэсийн сульфатын усан уусмалын болон хайлмалын электролизыг явуулжээ. Электролизын үед катод дээр ялгарсан бодисуудыг зөв харгалзуулна уу

1.

Уусмалын электролиз

 

 

а.   Зэс

 

 

 

 

 

б.   Устөрөгч

 

 

 

 

 

в.   Хүчилтөрөгч

 

2.

Хайлмалын электролиз

 

 

а.   Зэс

б.   Устөрөгч

 

 

 

 

 

в.   Хүчилтөрөгч

 

  • A.

    1а 2б

  • B.

    1б 2а

  • C.

    1а 2a

  • D.

    1в 2б  

  • E.

    1б 2в

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 11-р даалгавар

Эх бодисуудыг ханш хэмжээгээр авсан тохиолдолд давс гарган авах дараах аргуудаас аль нь тохиромжтой байх вэ?

  • A.

    Na2CO3 + K2SO4 = Na2SO4 + K2CO3

  • B.

    2NaCl + H2SO4 = Na2SO4 + 2HCl

  • C.

    2NaBr + H2SO4 = Na2SO4 + 2HBr

  • D.

    4NaOH + 3SO3 = Na2SO4 + 2NaHSO4 + H2O

  • E.

    Na2CO3 + H2SO4 = Na2SO4 + H2O + CO2

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 10-р даалгавар

36 г нүүрстөрөгчийг 12 г устөрөгчтэй урвалд оруулахад 48 г нүүрсустөрөгч (метан) үүссэн бол урвалын молийн стехиометрийн харьцааг тодорхойлно уу

  • A.

    1:2:1

  • B.

    3:6:3

  • C.

    1:4:1

  • D.

    3:1:4

  • E.

    3:12:3

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 9-р даалгавар

 Шинжилж буй бодисын туулсан зайг уусгагчийн туулсан зайд харьцуулсан харьцааг шилжилтийн фактор (Rf) гэнэ. Хроматограммын зураглалаас L бодисын шилжилтийн факторыг тодорхойлно уу

  • A.

    80

  • B.

    40

  • C.

    60

  • D.

    100

  • E.

    20

Оноо: 6 Минут: 1
D хувилбарын 8-р даалгавар

А - C2H5OH, Б - CH3CHO гэсэн ерөнхий томьёотой хоёр нэгдлийн нэг нь 78.30С нөгөө нь 210С-д буцалдаг бол бага температурт буцалдаг нэгдлийг тодорхойлж, шалтгааныг тайлбарлана уу

  • A.

    Б нэгдэл, учир нь молекул хоорондын устөрөгчийн холбоогоор холбогдсон

  • B.

    A нэгдэл, учир нь молекул масс ихтэй

  • C.

    А нэгдэл, учир нь молекул хоорондын устөрөгчийн холбоо агуулаагүй

  • D.

    Б нэгдэл, учир нь молекул хоорондын устөрөгчийн холбоо агуулаагүй

  • E.

    Б нэгдэл учир нь молекул масс багатай  

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 7-р даалгавар

Нэг нүүрстөрөгчид оногдох устөрөгч хэдийчинээ их байна, шатах урвалаар ялгарах энерги төдийчинээ их байна. Тэгвэл дараах нүүрсустөрөгчдөөс тус бүр 100 г авч шатаахад аль нь их дулаан ялгаруулах вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 6-р даалгавар

 Дараах томьёо бүхий нэгдлийг ИЮПАК нэршлээр нэрлэнэ үү

  • A.

    2,2-диметилбутананаль

  • B.

    3,3-диметилбутаналь

  • C.

    1,1,1-триметилпропаналь

  • D.

    3,3,3-триметилпропаналь

  • E.

    2,2-диметилбутан-1-он

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 5-р даалгавар

Хөрсний бохирдлыг бууруулахад түүхий шохойг нэмдгийн учир юу вэ?

  • A.

    Орчныг саармагжуулах

  • B.

    Суурилаг орчин үүсгэх

  • C.

    Хүчиллэг орчин үүсгэх

  • D.

    Бактерийг устгах

  • E.

    Ус нөөцлөх

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 4-р даалгавар

[Ar]4s23d7 гэсэн электронт бүтэцтэй элементийн дэс дугаар, үе, бүлгийг тодорхойлж химийн тэмдгийг бичнэ үү

  • A.

    Дэс дугаар Үе Бүлэг Химийн тэмдэг
    27 3 VIIIB Co

     

  • B.

    Дэс дугаар Үе Бүлэг Химийн тэмдэг
    29 3 IB Cu

     

  • C.

    Дэс дугаар Үе Бүлэг Химийн тэмдэг
    27 4 VIIIB Co

     

  • D.

    Дэс дугаар Үе Бүлэг Химийн тэмдэг
    29 4 IB Cu

     

  • E.

    Дэс дугаар Үе Бүлэг Химийн тэмдэг
    27 4 IIB Co

     

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 3-р даалгавар

Дараах химийн холбоог зөв харгалзуулна уу

1

Ионы холбоо

X

Ag

2

Туйлгүй ковалент холбоо

Y

H2O

3

Металлын холбоо

Z

KCl

4

Туйлт ковалент холбоо

W

N2

  • A.

    1X2Z3W4Y    

  • B.

    1Y2W3X4Z    

  • C.

    1Z2X3Y4W

  • D.

    1Z2W3X4Y    

  • E.

    1W2Y3Z4X

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 2-р даалгавар

Үл мэдэгдэх цагаан өнгөтэй давсыг шинжлэхэд дөлийн өнгийг шараар буддаг бол давсан дахь катионыг тодорхойлно уу

  • A.

    Li+                        

  • B.

    K+

  • C.

    Na+                           

  • D.

    Ca2+                          

  • E.

    Ba2+

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 1-р даалгавар

Нэгэн сурагч металл цайрыг давсны хүчлийн уусмал руу нэмэхэд ялгарах устөрөгчийн эзлэхүүнээр урвалын хурдыг хэмжих туршилт явуулжээ. Нэгж хугацаанд хамгийн их устөрөгчийн хий ялгарах боломжтой нөхцөлийг сонгоно уу

  • A.

    200С, 4М HCl уусмалд нунтаг цайр нэмэх

  • B.

    400С, 4М HCl уусмалд нунтаг цайр нэмэх

  • C.

    400С, 4М HCl уусмалд үрлэн цайр нэмэх

  • D.

    400С, 2М HCl уусмалд нунтаг цайр нэмэх

  • E.

    200С, 2М HCl уусмалд үрлэн цайр нэмэх

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 40-р даалгавар

200C температурт хийн халаагуурт 0.48 г метаныг авч шатаахад шилэн саванд буй 200 г усыг 500С хүртэл халаасан бол туршилтын үеийн дулааны алдагдлыг (хувиар) тооцоолно уу

Метаны шатах урвал:  CH4 + 2O2 = CO2 + 2H2O

Усны хувийн дулаан багтаамж:                                               Сус =  4.18 Ж*г-1

Метаны шатахын стандарт энтальпийн өөрчлөлт:                   ∆шатH0 = -890.2 кЖ*моль-1

Бодисын температурын өөрчлөлтөд шаардагдсан дулаан:     q = m*C*∆T

Шатах урвалын дулаан:                                                           q = ∆шатH0*n

  • A.

    10%    

  • B.

    6%      

  • C.

    90%

  • D.

    94%

  • E.

    2%

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 39-р даалгавар

100 л эзлэхүүнтэй саванд хадгалагдаж буй үл мэдэгдэх 100 г хийн даралт 470С температурт 83140 Па байсан бол энэ хийн молекул массыг олж, тохирох хийг нэрлэнэ үү                                  (P*V = n*R*T, R = 8.314 ж*моль-1-1)

  • A.

    28 г*моль-1, Нүүрстөрөгчийн (II) оксид

  • B.

    30 г*моль-1, Азот (II)-ын оксид

  • C.

    32 г*моль-1, Хүчилтөрөгч

  • D.

    34г*моль-1,Хүхэртустөрөгч

  • E.

    16 г*моль-1, Метан

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 38-р даалгавар

Электронууд атомын орбиталаар хуваарилагдахдаа хамгийн бага энергийн түвшнээс эхэлж дүүргэгддэг. Үүнийг хамгийн бага энергийн зарчим ауфбаун зарчим гэнэ. Тэгвэл дараах орбиталиудыг энергийн өсөх дарааллаар байрлуулна уу  (6d, 5p, 7s, 4d, 4f)

  • A.

    4d < 4f < 5p < 6d < 7s

  • B.

    6d < 7s < 4f < 5p < 4d

  • C.

    5p <4d < 4f < 7s < 6d

  • D.

    4d < 5p < 4f < 6d < 7s

  • E.

    4d < 5p < 4f < 7s < 6d

Оноо: 8 Минут: 1
C хувилбарын 37-р даалгавар

Давс гарган авах олон арга байдаг. Тэдгээрийг дараах бүдүүвчид үзүүлсэн бол A→D хүснэгтэд тийм, үгүй тохирох хариултыг сонгоно уу

  • A.

    A, D – тийм,                С – үгүй

  • B.

    A, C, D – тийм,           B – үгүй

  • C.

    B, C – тийм,                A, D – үгүй

  • D.

    A, D – тийм,                B, C – үгүй

  • E.

    А, C – тийм,                B, D – үгүй

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 36-р даалгавар

6.0 мг нэгэн органик бодисыг шатаахад 13.2 мг нүүрсхүчлийн хий ба 7.2 мг ус үүсчээ. Уг    нэгдлийн молекул масс нь хүхрийн (IV) оксидын молекул массаас бага бол уг нэгдлийн томьёог тодорхойлж нэрлэнэ үү

  • A.

    Пропан-1,2-диол      

  • B.

    Бутан-2-ол

  • C.

    Этанол

  • D.

    Этандиол      

  • E.

    Пропан-2-ол

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 56-р даалгавар

Соёлын, эдийн засгийн, хүмүүнлэгийн, цахим,  дипломат үйл ажиллагааны хэлбэрүүд гадаад бодлогын аль чиглэлд хамаарагдах вэ?                                                                                      

  • A.

    Зөөлөн хүчний бодлого

  • B.

    Хатуу хүчний бодлого

  • C.

    Гурав дахь хөршийн бодлого

  • D.

    Олон улсын эрх зүй

  • E.

    Цэргийн хүч, эдийн засгийн хориг

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 35-р даалгавар

Дараах урвалын схемын 1-3 дугаар урвалын төрлийг тодорхойлно уу

  • A.

    AN,                         исэлдэх,         SN2

  • B.

    SN2,      исэлдэх,         AR

  • C.

    SN1,      исэлдэх,         AN

  • D.

    SN1,      ангижрах,       AN

  • E.

    SN2,      ангижрах,       SN1

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 55-р даалгавар

Монгол улс  “Мянганы сорилт”-ын сан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аль улсын тусламж дэмжлэг вэ?

  • A.

    БНХАУ

  • B.

    Япон

  • C.

    ОХУ

  • D.

    Турк

  • E.

    АНУ

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 34-р даалгавар

Дараах нэгдлүүдээс салбарлалтын, оптик, цис-транс изомер үүсгэх боломжтой нэгдэл тус бүр хэдэн ширхэг байгааг тодорхойлно уу

  • A.

    Салбарлалтын Оптик Цис-транс
    6 2 2

     

  • B.

    Салбарлалтын Оптик Цис-транс
    5 2 2

     

  • C.

    Салбарлалтын Оптик Цис-транс
    2 2 2

     

  • D.

    Салбарлалтын Оптик Цис-транс
    2 4 6

     

  • E.

    Салбарлалтын Оптик Цис-транс
    2 4 5

     

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 54-р даалгавар
  1. Монгол улс гуравдагч хөрштэйгээ хэзээнээс дипломат харилцаа тогтоож ирснийг зөв              холбоно   уу                                                                                                                           

A

Монгол улс ба Турк улсын харилцаа

1

1972 онд

B

Монгол улс ба БНСУ-ын харилцаа

2

1969 онд

C

Монгол улс ба Япон улсын харилцаа

3

1990 онд

  • A.

    A3 B1 C2

  • B.

    A3 B2 C1

  • C.

    A2 B3 C1

  • D.

    A1 B3 C2

  • E.

    A2 B1 C3

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 33-р даалгавар

Mg + 2HCl = MgCl2 + H2↑ гэсэн урвалын дүнд ялгарсан устөрөгчийн эзлэхүүнийг хугацаанаас хамаарсан графикийг байгуулжээ.

  1.  I туршилтад 5 мм диаметртэй  үрлэн магни авахад 0-24 секундын мужид урвал явагдаж дууссан бол  дундаж хурдыг олно уу.
  2.  II туршилтад 2 мм диаметртэй  үрлэн магни авахад 0-12 секундын мужид урвал явагдаж дууссан бол  дундаж хурдыг олно уу.
  3.  Гадаргуун талбай урвалын хурдад хэрхэн нөлөөлсөн болохыг таамаглана уу
  • A.

    I туршилт      II туршилт     Гадаргуун талбайн нөлөөлөл

    2.5 мл*сек-1,               1.25 мл*сек-1,             Урвал 2 дахин удааширсан

  • B.

    I туршилт       II туршилт   Гадаргуун талбайн нөлөөлөл

    2.5 мл*сек-1,               2.5 мл*сек-1,               Урвал 2 дахин хурдассан

  • C.

    I туршилт     II туршилт   Гадаргуун талбайн нөлөөлөл

    1.25 мл*сек-1,             1.25 мл*сек-1,             Урвал 2 дахин удааширсан

  • D.

    I туршилт   II туршилт Гадаргуун талбайн нөлөөлөл

    1.25 мл*сек-1,             2.5 мл*сек-1,               Урвал 2 дахин хурдассан

  • E.

    I туршилт       II туршилт    Гадаргуун талбайн нөлөөлөл

    2.5 мл*сек-1,               2.5 мл*сек-1,               Урвалын хурд өөрчлөгдөөгүй

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 53-р даалгавар

Монгол улсын Зүүн хойд  Азийн \ЗХА\ улс орнуудтай харилцан ойлголцож хамтран ажиллах онцлог нөхцлүүдэд аль нь тохирохгүй вэ?                                                                                            

  • A.

    Монгол улсын олон улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэхэд ЗХА-ийн улсуудын дэмжлэг нөлөө их ач холбогдолтой.

  • B.

    Монголын гадаад худалдаа,  хөрөнгө оруулалтын ихэнх хувийг ЗХА орнууд эзэлдэг

  • C.

    Ихэнх орнууд нь өндөр хөгжилтэй, бие биетэйгээ хиллэн оршдог, өөрийн үл давтагдах онцлогтой бүс нутаг

  • D.

    Гадаад харилцааны бодлогын хаалттай зарчим, үйл ажиллагаа

  • E.

    Эдгээр улстай харилцан ойлголцож, хамтран ажиллаж туршлагаас нь суралцаж улс орноо хөгжүүлэх бодлого МУ-ын гадаад харилцааны нээлттэй байх зарчимд нийцнэ.

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 52-р даалгавар

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд хамаарахгүй нь аль  вэ?                                                                                            

  • A.

    Хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцах

  • B.

    Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа \АПЕК\

  • C.

    Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг \АСЕАН\

  • D.

    Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн

  • E.

    НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 32-р даалгавар

2SO2(хий) + O2(хий) ↔ 2SO3(хий) гэсэн эргэх урвалд тэнцвэр тогтсон үед [SO2] = 0.3 моль*л-1,                 [O2] = 0.2 моль*л-1, [SO3] = 0.6 моль*л-1 бол эх бодисуудын анхны концентраци болон урвалын тэнцвэрийн тогтмолыг бодож олно уу

  • A.

    [SO2]0 = 0.9 моль*л-1, [O2]0 = 0.5 моль*л-1, KT = 10

  • B.

    [SO2]0 = 0.6 моль*л-1, [O2]0 = 0.5 моль*л-1, KT = 20

  • C.

    [SO2]0 = 0.9 моль*л-1, [O2]0 = 0.5 моль*л-1, KT = 20

  • D.

    [SO2]0 = 0.6 моль*л-1, [O2]0 = 0.5 моль*л-1, KT = 10

  • E.

    [SO2]0 = 0.9 моль*л-1, [O2]0 = 1.1 моль*л-1, KT = 10

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 31-р даалгавар

Тус бүр 1 моль*дм-3 концентрацитай уусмалууд болон харгалзах металл электродууд өгөгдсөн бол стандарт нөхцөлд 0.63 В хүчдлийг гарган авахын тулд Х ба Y металл электродууд ба Y2+ ион агуулсан уусмалыг хэрхэн сонгох вэ? (E0ц.х.х = E0ис – E0ан)

Металлуудын стандарт потенциалын утга:

Металл

Mg

Zn

Cd

Pb

Cu

E0

-2.37

-0.76

-0.40

-0.13

0.34

  • A.

       X                               Y                                  Y2+

    Цайр,         Хартугалга,   Pb(OH)2 –н уусмал

  • B.

       X                               Y                                  Y2+

    Кадми,        Магни,            МgCl2 –н уусмал

  • C.

       X                               Y                                  Y2+

    Цайр,              Зэс,           Cu(NO3)2 –н уусмал

  • D.

       X                               Y                                  Y2+

    Цайр,           Хартугалга,  PbSO4 –н уусмал

  • E.

       X                               Y                                  Y2+

    Зэс,              Кадми,           CdCl2 – н уусмал

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 51-р даалгавар

Олон улсын харилцааны улс бус оролцогчид хамаарахгүй ойлголтыг олно уу.

  • A.

    Буддын шашны төвүүд

  • B.

    Тусгаар тогтносон улсууд

  • C.

    Coca cola компани

  • D.

    Эмнести интернейшнл

  • E.

    Далай лам

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 30-р даалгавар

0.1 моль*дм-3 концентрацитай цууны хүчлийн 100 см3 уусмал бэлтгэхийн тулд ямар молийн концентрацитай уусмалаас 10 см3 эзлэхүүнтэй авах вэ?

  • A.

    0.1 моль*дм-3

  • B.

    1 моль*дм-3

  • C.

    0.5 моль*дм-3

  • D.

    0.01 моль*дм-3

  • E.

    2 моль*дм-3

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 29-р даалгавар

Зарим карбонильт нэгдлүүдийг зэсийн гидроксидын аммиакын уусмалыг ашиглан таньж болдог. Тэгвэл урвалжийн нэр болон урвалыг зөв илэрхийлсэн эгнээг сонгоно уу

  • A.

    Фелингийн урвалж

  • B.

    Фелингийн урвалж

  • C.

    Толленсийн урвалж

  • D.

    Толленсийн урвалж

  • E.

    Фелингийн урвалж

Нийт: 13,274