ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 11-р даалгавар

“Хуагчин эмгэн Бөртэ хатныг минь бүхээгт тэргэнд нуун бие сэтгэлээрээ хамгаалж явсан билээ” өгүүлбэрийн онцолсон үгийг хэлцээр солин найруулбал аль нь тохирохгүй вэ?

  • A.

    зүрх гаргах

  • B.

    хоёргүй сэтгэлээр

  • C.

    амь тавин зүтгэх

  • D.

    хар толгойгоо бодох

  • E.

    амиа хайрлахгүй 

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 10-р даалгавар

“Тэр нэгэн цөвүүн өдөр довтлон айсуй дайсныг солонго мэт сонсож, үен мэт үзэв” гэсэн өгүүлбэрийн онцолсон дүрслэлийг олоорой.

  • A.

    адилтгал

  • B.

    амьдчилал

  • C.

    егөөдөл

  • D.

    багасгал

  • E.

    бэлгэдэл

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 56-р даалгавар

Монгол улсад АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш хэдэн онд айлчилсан бэ?

  • A.

    2006    

  • B.

    2002

  • C.

    2012

  • D.

    1991

  • E.

    2014

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 9-р даалгавар

“Бөөр алаг үхэрт хөллөсөн бүхээгт тэрэг Бунхат уулын зүг хөдөлж, холдон холдсоор үүрийн харанхуйд уусан одлоо” гэсэн хэсгээс үйл явдлын хувирал өөрчлөлтийг дүрслэхэд  чухал үүрэгтэй үг хэллэгийг олоорой.

  • A.

    Бунхат уулын зүг, холдон холдох

  • B.

    үхэрт хөллөсөн,  бүхээгт тэрэг хөдлөх

  • C.

    бөөр алаг, үүрийн харанхуй     

  • D.

    бүхээгт тэрэг, харанхуйд уусах

  • E.

    хөллөх, хөдлөх, холдох, уусан одох

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 55-р даалгавар

Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу?

Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах ........... мөн.                                                                                                                

  • A.

    Хөгжил

  • B.

     Нөхцөл                     

  • C.

    Эх үндэс              

  • D.

    Дархлаа

  • E.

    Баталгаа   

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 54-р даалгавар

Монгол улс төрийн ордондоо Их Монгол улсын төрийн ямар бэлгэдлийг нь сэргээн залж, улсын баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулдаг вэ?                       

  • A.

    Алаг туг                            

  • B.

    Дөрвөн хөлт хар туг             

  • C.

    Чингис хааны хөрөг

  • D.

    Есөн хөлт Цагаан туг     

  • E.

    Цагаан шонхор шувууны дүрс бүхий туг                 

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 53-р даалгавар

1990 оны 8-р сард “Монголын нууц товчоо” зохиогдсоны 750 жилийн ойг бүх монголчуудын баяр наадам болгон тэмдэглэсэн нь юуг илэрхийлж байна вэ?         

  • A.

    Үндсэрхэг үзэл хэтэрснийг

  • B.

    Үндэсний үзэл, ухамсар сэргэснийг

  • C.

    “Монголын нууц товчоо”-ны эхийг олсныг

  • D.

    Баяр наадам хийх боломжтой болсныг

  • E.

    Монгол улсын эдийн засаг сэргэснийг

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 52-р даалгавар

1992 оны Үндсэн хуулийн эрхэм зорилгыг буруу тодорхойлсон нь аль вэ?          

  • A.

    Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх

  • B.

    Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх

  • C.

    Үндэсний эв нэгдлийг сэргээж, үндсэрхэг үзлийг дэлгэрүүлэх

  • D.

    Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх

  • E.

    Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 8-р даалгавар

Их хаан, Хуагчин эмгэний үнэнч шударга зүтгэлийг хэрхэн үнэлж дүгнэсэн бэ?

  • A.

    Таны ачаар амьд гарсан бид өсөж өндийж, өрх гэрээ толгойлж, улс үндсээ аварч өстнөө өвдөглөж, атаатнаа атгаж өдий зэрэгт хүрэв.

  • B.

    Энэ иргэнийг хамаг монголын хаад, ноёд, харц ард хэн боловч мартах ёсгүй...

  • C.

    Хаан, харц биднээсээ хагацан одсон Хуагчин эмгэн таныгаа хүндлэх учиртай.

  • D.

    Хоёр сэтгэлт эр хүнийг, эр бус эм хэмээлтэй, нэгэн сэтгэлт эмийг, эм бус эр хэмээлтэй гэсэн үг байдаг.  

  • E.

    Эрэг шороо нурж, энхэл донхол  үүсдэг бол иргэн хүн хальж, элэг зүрх эмтрэв.

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 51-р даалгавар

1990 оны анхны олон намын оролцоотой, чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Бага хурал хэдэн хүний бүрэлдэхүүнтэй болсон бэ?             

  • A.

    357

  • B.

    422

  • C.

    76

  • D.

    50

  • E.

    32

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 50-р даалгавар

1990 оны 5-р сард батлагдсан “Улс төрийн намуудын тухай хууль”-ийн ач холбогдол нь юу вэ?                                                                                                                                  

  • A.

    МАХН-ын Улс төрийн товчоог огцоруулав.

  • B.

    Монголын Ардчилсан нам байгуулагдав.

  • C.

    Улсын бага хурлыг байгуулав.

  • D.

    Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгов.

  • E.

    Монголд олон намын тогтолцоо бий болов.

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 49-р даалгавар

Монголын Ардчилсан холбооны анхны зохицуулагч хэн байсан бэ?                  

  • A.

    С.Зориг                               

  • B.

    Э.Бат-Үүл                            

  • C.

    Ц.Элбэгдорж               

  • D.

    Р.Амаржаргал                    

  • E.

    Д.Дорлигжав

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 7-р даалгавар

Иймийн тул, эмгэн зарц таныгаа  бид, түүхэндээ бичиж, түмэндээ сонордуулж явах болно” онцолсон холбох үгийг ямар үүргээр хэрэглэсэн байна вэ?

  • A.

    Өмнөх мэдээллүүдийг ерөнхийлөн дүгнэх

  • B.

    Мэдээллийг хооронд нь жиших харьцуулах

  • C.

    Өмнөх мэдээллээс дараагийн мэдээллийг ялган онцлох

  • D.

    Мэдлээлэлд хоорондын шалтгаан-үрийг тодруулах

  • E.

    Үйлийн орны адил төсийг тогтоох

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 48-р даалгавар

Монгол улс НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болсныхоо дараа дэлхий дахинд тулгамдсан асуудлуудаас ямар чиглэлд идэвхтэй оролцож байсан бэ?  

  • A.

    Хүлэмжийн хийн хэмжээг бууруулах

  • B.

    Байгаль орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал

  • C.

    Улс түмнүүдийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоох

  • D.

    Тогтвортой хөгжлийг хангах

  • E.

    Шашин хоорондын мөргөлдөөнийг зогсоох

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 47-р даалгавар

2019 оны 10-р сарын 27-нд Монгол улс НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болсны хэдэн жилийн ой тохиох вэ?                                                                                                       

  • A.

    73

  • B.

    58

  • C.

    60

  • D.

    65

  • E.

    56

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 6-р даалгавар

Эхийн үйл явдал өрнөж эхлэх шалтгаан юу вэ?

  • A.

    “Тэмүүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул...” гэж зарлиг айлдав.

  • B.

    Хойшоо гурав алхахад эмгэний цонхигор нүүрийг гивлүүрээр бүтээв.

  • C.

    Хоёр сэтгэлт эр хүнийг, эр бус эм хэмээлтэй, нэгэн сэтгэлт эмийг, эм бус эр хэмээлтэй гэсэн үг байдаг.

  • D.

    Хамаг эрчүүл, зардсын  барьсан цуулмал цагаан бөсийг малгайдаа зүүж, бүсгүйчүүл үсээ задлан унжуулав.

  • E.

    Бөөр алаг үхэрт хөллөсөн бүхээгт тэрэг Бунхат уулын зүг хөдөлж, холдон холдсоор үүрийн харанхуйд уусан одлоо.

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 46-р даалгавар

БНМАУ-д социализм байгуулж дуусгах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд “нийгмийн өмч бий болгож, нэгнээ мөлжих явдлыг устгах ёстой” хэмээн үзэж ямар аж ахуйг “эдийн засаг дахь феодализмын үлдэгдэл” гэж тодорхойлсон бэ?                                                     

  • A.

    Худалдаа, гар урлал

  • B.

    Тариалангийн аж ахуй

  • C.

    Тахиа гахайн аж ахуй

  • D.

    Ардын аж ахуй

  • E.

    Эрчимжсэн мал аж ахуй

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 5-р даалгавар

Эхийн гол санааг илэрхийлэх хэлцийг сонгоорой.

  • A.

    Эвдрэх төрийн ноён байснаас энх төрийн боол байсан нь дээр

  • B.

    Төрийн нуруу төвшин бол түмний нуруу амгалан

  • C.

    Шулуун явдлын гэгээн нь, шударга төрийн хүндлэл нь

  • D.

    Хэлүүлж явах нэр, хэвтэж хоцрох яс

  • E.

    Хаан гэгч улсдаа эзэн, харуул гэгч ордондоо эзэн

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 45-р даалгавар

1945 оны дундуур Хятадын засгийн газар Монголын тусгаар тогтнолыг ямар тохиолдолд хүлээн зөвшөөрнө гэж ЗХУ-тай тохиролцсон бэ?                                                          

  • A.

    Японы эсрэг дайнд БНМАУ идэвхтэй оролцвол

  • B.

    АНУ, Их Британи хоёр БНМАУ-тай дипломат харилцаа тогтоовол

  • C.

    Монголын ард түмэн бүх нийтээр тусгаар тогтнолоо дэмжвэл

  • D.

    Улсын Бага хурлын төлөөлөгчид нь тусгаар тогтнолоо дэмжвэл

  • E.

    БНМАУ Өвөр Монголыг өөртөө нэгтгэхгүй гэдгээ амлавал

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 44-р даалгавар

1932 оны 6-р сарын 29-30-ны хооронд болсон МАХН-ын Төв хороо, Хянан байцаах төв комиссын хамтарсан онц III бүгд хурлаар БНМАУ-ын хөгжлийн чиг хандлагыг юу гэж тодорхойлсон бэ?                                                                                                                  

  • A.

    Үндэсний ардчилсан чиг шугамаар хөгжих

  • B.

    ЗОУ-ын хөгжлийн загвараар хөгжих

  • C.

    Капиталист бус хөгжлийн замаар хөгжих

  • D.

    Социалист чиг хандлагаар хөгжих

  • E.

    Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 4-р даалгавар

Эхийг сэдвийг сонгоорой.

  • A.

    Чингис хаан Хуагчин эмгэнд зориулан үг хэлж буй тухай

  • B.

    Хатан эхийн зарлигийг хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд дагасан тухай

  • C.

    Бөртэ хатныг минь бүхээгт тэргэнд нуун, хамгаалж явсан тухай

  • D.

    Цэгц шударга, үнэнч зүтгэсэн хүнийг эрхэмлэн хүндэтгэж  буй тухай

  • E.

    Эх хүнийг төрт ёсны дагуу хүндэтгэн хайрлаж хамгаалах тухай

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 43-р даалгавар

1934 оноос бичигтэн бүр бичиг үсэг үл мэдэх хүмүүсийг сургах компанит ажил өрнүүлснээр нийт хүн амын бичиг үсгийн түвшин 1935 онд 5.6% байсан бол 1940 онд 20.8% болж нэмэгдсэн нь хэдэн хувиар өссөн үзүүлэлт вэ?                                              

  • A.

    17%        

  • B.

    39%              

  • C.

    11%                 

  • D.

    16.5%                  

  • E.

    15.2%             

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 42-р даалгавар

Шинэ эргэлтийн бодлогын жилүүдэд кино дэлгэцийн урлагийн хөгжилд гарсан дэвшил нь юу байсан бэ?                                                                                                                 

  • A.

    1945 онд “Цогт тайж” уран сайхны кино дэлгэцнээ гарсан явдал

  • B.

    Төв театрын тайзнаа 1934 онд “Учиртай гурван толгой” жүжгийг тоглосон явдал

  • C.

    1935 онд “Монгол кино” үйлдвэр байгуулагдаж, дараа жил нь “Монгол хүү”   гэх анхны уран сайхны кино дэлгэцнээ гарсан явдал

  • D.

    1934 оны 9-р сарын 1-нээс радио нэвтрүүлэг явуулах болсон явдал

  • E.

    Дээрх бүгд зөв

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 3-р даалгавар

Хүндэтгэлийн үгийн утгыг зөв харгалзуулсан хэсгийг олоорой.

1. дээшлүүлэх                a.ярих, хэлэх

2. сонордуулах                b.сэрээх, босгох

3. айлдах                          c.дуулгах, сонсгох

4. халих                            d.үхэх, амьгүй болох

  • A.

    1a,2b,3c,4d  

  • B.

    1b,2c,3a,4d

  • C.

    1b,2a,3c,4d

  • D.

    1c,2d,3b,4a

  • E.

    1d,2b,3a,4c

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 41-р даалгавар

1924 оны Үндсэн хуулинд Монгол улсын нэрийг юу гэж заасан бэ?        

  • A.

    Олноо өргөгдсөн Монгол улс

  • B.

    Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард улс

  • C.

    Гадаад Монгол улс

  • D.

    Их Монгол улс

  • E.

    Нармай Монгол улс

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 40-р даалгавар

1924 оны Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулсан комиссын гишүүдийг сонгоно уу?                                                                                                                                         

  • A.

    Н.Магсаржав, Ж.Цэвээн, Ч.Бат-Очир

  • B.

    П.Всесвятский, А.Бурдуков, И.Майский

  • C.

    Н.Магсаржав, Д.Бодоо, П.Всесвятский

  • D.

    Б.Цэрэндорж, А.Амар, Н.Жадамба

  • E.

    Б.Цэрэндорж, Ж.Цэвээн, Э.Ринчино, П.Всесвятский

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 2-р даалгавар

Эхэд өгүүлснээр “мичид шингэх мөч” гэдэг нь аль цаг хугацааг илэрхийлж байна вэ?

  • A.

    Хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд Өэлүн эхийн хэлсэн ёс жаягийг дагаж ирсэн  хугацаа

  • B.

    Хамаг Монголын Хаант улсад эрхэм үүрэг гүйцэтгэсэн Хуагчин эмгэний амьсгал хураасан үе

  • C.

    Хуагчин эмгэн тэртээ цагийн нэг шөнө довтлон ирж буй дайсны чимээг сонссон мөч

  • D.

    Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудын байнгын ёслол үйлддэг хугацаа

  • E.

    Хуагчин эмгэний цогцсыг хөдөөлүүлэхээр авч яваа хугацааг

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 39-р даалгавар

1922 оны 1-р сарын 25-нд Ардын засгийн газраас эзэн хамжлагын харилцааг халах шийдвэр гаргаж, хамжлагат ёсыг ямар үйл явдлаар халсан бэ?                                    

  • A.

    Үндсэн хууль баталснаар

  • B.

    Тангаргийн гэрээг батлан мөрдүүлснээр

  • C.

    Ноёд тайж нарын хөрөнгийг хураан авснаар

  • D.

    Ноёд тайж нарын хамжлага захирах эрхийг цуцалж, тамгын хураан авснаар

  • E.

    Монгол улсын нутгийн захиргааны дүрэм батлагдсанаар

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 38-р даалгавар

Судар бичгийн хүрээлэнгийн анхны эрдэмтдэд хэн нь хамаарахгүй вэ?               

  • A.

    С.Жамьян                       

  • B.

    Д.Нацагдорж                                     

  • C.

    Ж.Цэвээн              

  • D.

    Б.Буянчуулган               

  • E.

     Л.Дэндэв

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 1-р даалгавар

ХАТАН ЭХИЙН ЗАРЛИГ

 

            Шөнө дундаас хойхно цаг. Өүлэн эх ахлах хэвтүүлийг дуудан ирүүлээд:

“Тэмүүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул...” гэж зарлиг айлдахад :  Жа ... гээд эргэх гэснээ зогтусаж, “Ахайтан! Их эзнийг дээшлүүлэх гэж үү?” гэвэл өтгөн буурал гэзгээ задалж суусан хатан ээж: “Тийм ээ! Тэр улсын хаан боловч миний үр учир  үгийг дагах ёстой” гэв.

Хатан эхийн зарлигийг сонссон хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд тунгалаг тэнгэрт одод анивчиж, мичид шингэх мөчид  эхэд бараалхах ёс жаягаар  хувцаслан цуглав.

Толгой гудгар, царай урвагар Өүлэн  ээж, зөөлөн зөөлөн алхалсаар ирж түр чимээгүй зогссоноо: “Хамаг Монголын Хаант улсын нэгэн эрхэм чухаг иргэн хорвоогоос халилаа. Иймийн учир, эрчүүл цагаан бөс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задалцгаа!” гэж зарлиг буулгаад: “Эзэн дээдсийн төлөөнөө ёсч шударга, цэгц үнэн журмыг сахихын үлгэрийг үзүүлсэн энэ иргэнийг Хамаг Монголын хаад, ноёд, харц ард хэн боловч мартах ёсгүй...” гэхэд хамаг эрчүүл, зардсын  барьсан цуулмал цагаан бөсийг малгайдаа зүүж, бүсгүйчүүл үсээ задлан унжуулав.

            Өүлэн эх баруун ханцуйг үл ялиг хөдөлгөн, цэнхэр пансан алчуур гаргаж, хацар дагасан сувдан нулимсаа арчаад:

“Хаан Тэмүүжин, чи хагацлын үг  айлдах уу?” гэв.

Хаантан эхийн зүг мэхэсхийн хүндэтгээд: “Эрэг шороо нурж, энхэл донхол  үүсдэг бол иргэн хүн хальж, элэг зүрх эмтрэв. Хоёр сэтгэлт эр хүнийг эр бус эм хэмээлтэй, нэгэн сэтгэлт эмийг, эм бус эр хэмээлтэй гэсэн үг байдаг. Хаан, харц биднээсээ хагацан одсон Хуагчин эмгэн таныгаа баатрын ёсоор хүндлэх учиртай. Та, хаан эцэг Есүхэйн үеэс хатан ээжид минь үнэнч зүтгэж, хайртай Бөртэ хатныг минь бүхээгт тэргэнд нуун, бие сэтгэлээрээ хамгаалж явсан билээ. Хуагчин та, тэр нэгэн цөвүүн өдөр довтлон айсуй дайсныг солонго мэт сонсож, үен мэт үзэж, хатан эхэд минь хэлж, биднийг сэрээгээгүй сэн бол бөөс мэт биес минь Гурван мэргэдийн сумны зэв, сэлэмний ирийг мялаагаад дуусах байсан биш үү! Таны ачаар амьд гарсан бид өсөж өндийж, өрх гэрээ толгойлж, улс үндсээ аварч, өштөнөө өвдөглөж, атаатнаа атгаж, өдий зэрэгт хүрэв. Хаан хэдий хүчтэй ч харцын хүчинд түшьюү гэсэн мэргэн үг буй. Иймийн тул, эмгэн зарц таныгаа  бид, түүхэндээ бичиж, түмэндээ сонордуулж явах болно” гэж айлдаад, хойшоо гурав алхахад эмгэний цонхигор нүүрийг гивлүүрээр бүтээв.

Бөөр алаг үхэрт хөллөсөн бүхээгт тэрэг Бунхат уулын зүг хөдөлж, холдон холдсоор үүрийн харанхуйд уусан одлоо.     

 М. Гүрсэд

 

  1. “Эрчүүл цагаан бөс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задалцгаа!”  гэж Өэлүн эх хэлсний учир юу вэ?
  • A.

    Шөнө дундаас хойхно ахлах хэвтүүлүүд ямар нэгэн зүйлээс сэрэмж авсан учраас

  • B.

    Эх хатан, хаан хоёрын зөрчил маргаанд домын арга хэрэглэж  байсан учраас

  • C.

    Гурван мэргэд дайран довтлох тул хүн бүр сэрэмж алдахгүй  болгох  учраас

  • D.

    Эрчүүл цагаан бөс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задлах нь шөнө дундын ёс учраас

  • E.

    Хаант улсын чухаг иргэн хорвоогоос хальсан тул гашуудан хүндэтгэх учраас

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 37-р даалгавар

Доорх хүмүүсийн нэрс юуг илэрхийлж байна вэ?                                         

      С.Данзан, Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Лосол, Д.Догсом, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан          

  • A.

    Ардын их хурлын тэргүүлэгчид

  • B.

    Ардын Засгийн газрын анхны сайд нар

  • C.

    МАН-ын Төв хорооны анхны гишүүд

  • D.

    ЗОУ-аас тусламж гуйхаар явсан нууц бүлгэмийн төлөөлөгчид                        

  • E.

    Зүүн хүрээний бүлгэмийн гишүүд

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 36-р даалгавар

1914 онд байгуулагдсан Улсын хурлын Дээд танхимд ямар албан тушаалтай хүмүүс суудаг байсан бэ?                                                                                                  

  • A.

    Яамдын тэргүүн сайд, дэд сайд, ван, бэйл, бэйс, гүн, засгууд, бүгдийн дарга       

  • B.

    Яамдын дэс түшмэл, эх зохиогч түшмэд

  • C.

    Дөрвөн аймгийн хан, яамдын сайд, эрдэмтэд             

  • D.

    Бүгдийн дарга, суурин жасааны түшмэл, аймгийн жанжин               

  • E.

    Хошууны ноёд, эрдэмтэд

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 35-р даалгавар

“Шинэ толь” хэмээх сонин бичиг хэдэн оноос нийтлэгдэж эхэлсэн бэ?   

  • A.

    1915 он                           

  • B.

    1921 он                    

  • C.

    1913 он                      

  • D.

    1917 он                           

  • E.

    1918 он

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 34-р даалгавар

1911 оны 12 сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаанаар өргөмжилж, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, төр улсаа сэргээн мандуулсан “Тусгаар тогтнолын баяр”-ын өдрийг хэдэн оноос бүх нийтээрээ тэмдэглэх болсон бэ?          

  • A.

    1921 он                     

  • B.

    2011 он                                               

  • C.

    1925 он

  • D.

    1990 он                     

  • E.

    2016 он

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 33-р даалгавар

1900 онд Хаант Оросоос тусламж гуйхаар явсан Богд Жабзандамба хутагтын төлөөлөгчид хэн бэ?                                                                                                           

  • A.

    Шанзудба Бадамдорж, зайсан Цэрэн-Осор

  • B.

    Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, гүн Хайсан                   

  • C.

    Сайн ноён хан Намнансүрэн, Түшээт хан Дашням

  • D.

    С.Гомбосүрэн, Да лам Пунцагдорж

  • E.

    С.Данзан, Д.Чагдаржав

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 35-р даалгавар

Уншихдаа онцолсон үгийн бичлэгийг ажиглаад, бүгдийг зөв бичсэн хэсгийг сонгоорой.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 32-р даалгавар

Манжийн эсрэг тэмцсэн Халх монголчуудын бослого дарагдсан гол шалтгаан нь юу вэ?                                                                                                                         

  • A.

    Улиастайн жанжин Цэнгүнжав Манжид дагаар орсон

  • B.

    Халхын ноёдод Манжийн хаан их хэмжээний бэлэг өгсөн                     

  • C.

    Хаант Орос цэргийн тусламж үзүүлээгүй         

  • D.

    Халхын ноёд Манжийн их цэргийн сургаар Чингүнжаваас салж явсан                      

  • E.

    II Богд Жавзандамба хутагтыг Манжийн хаан хороосон

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 31-р даалгавар

1755-1758 оны Манжийн эсрэг Ойрад монголчуудын бослогын удирдагчдад хэн нь хамаарахгүй вэ?                                                                                                                  

  • A.

    Зайсан Занагарбуу      

  • B.

    Зүүнгарын Амарсанаа                       

  • C.

    Хойдын хан Баяр      

  • D.

    Цоросын Галсандорж    

  • E.

    Түшээт хан Ямпилдорж                            

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 30-р даалгавар

XVII-XX зууны эхэн үе нь Монголын түүхийн аль үе вэ?                                   

  • A.

    Манжийн эрхшээлийн үе

  • B.

    Дундад зууны үе

  • C.

    Сэргэн мандалтын үе

  • D.

    Социализмын үе

  • E.

    Дөчин, Дөрвөн хоёрын үе

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 29-р даалгавар

Халхын Засаг хан, Сайн ноёны угсааны Дэгдээхэй мэргэн ахай болон Зүүнгар улсын Галдан бошогтын дүү Доржжав нарыг хэн хөнөөсөн бэ?                                                

  • A.

    Галдан бошогт          

  • B.

    Сэцэн хан Шолой               

  • C.

    Түшээт хан Чахундорж                         

  • D.

    Манжийн хаан          

  • E.

    Аль нь ч биш

Нийт: 13,274