Дараах өгөгдлийг ашиглаад асуултад хариулна уу.
a. Хэдэн сарын хэдний өдөр хамгийн дулаан өдөр болсон бэ?
......................................................... [1 оноо]
b. Хэдний өдөр Баруун өмнөөс салхитай байсан бэ?.
.................................................. [1 оноо]
с. Хамгийн үүлэрхэг өдрийг тэмдэглэнэ үү.
.................................................................. [1 оноо]
d. Баруун хойд зүгээс хамгийн их салхилсан өдрийг бичнэ үү.
.................................................... [1 оноо]
e. 5-р сарын 2-ны өдрөөс 3-ны өдөрт цаг агаар хэрхэн өөрчлөгдсөн бэ?
өдөр-............................, шөнө .................................... [1 оноо]
a 1 5-р сарын 5 b 1 5-р сарын 4 c 1 5-р сарын 3 d 1 5-р сарын 4 e 1 10 хэмээр буурсан, 5 хэмээр буурсан
Ой, нуга, тариалангийн талбайд ихэвчлэн ургадаг, навч нь эпидерм, баганан эд, сийрэг эд, дамжуулах багцаас тогтсон сайтар хөгжсөн үндэсний системтэй ургамлуудыг экологийн ямар бүлэгт багтаадаг вэ?
А. Аэрофит
В. Гидрофит
С. Мезофит
D. Ксерофит
Навч нимгэн, иш нь тулгуур эд багатай, эс хоорондын зай нь хийгээр дүүргэгдсэн, хуурай газар амьдрах чадваргүй ургамлуудыг экологийн ямар бүлэгт багтаадаг вэ?
А. Аэрофит
В. Гидрофит
С. Мезофит
D. Ксерофит
Ургамлыг усаар ханасан байдал, ургах орчноор нь экологийн 3 бүлэгт хуваадаг. Эдгээр бүлгүүдийг сонгоно уу.
А. Гидрофит, мезофит, ксерофит
В. Гегафит, мегофит, килофит
С. Гидрофит, сапрофит, ксерофит
D. Литофит, аэрофит, гидрофит
Газрын зураг дээр “өндөр уул”-ыг ямар өнгөөр тэмдэглэдэг вэ?
A. шар
B. цайвар шар
C. бор хүрэн
D. хүрэн
“Уурших” үзэгдлийн үед төлөв байдал яаж өөрчлөгдөх вэ?
A. хийн төлөвөөс шингэн төлөвт
B. шингэн төлөвөөс хатуу төлөвт
C. хатуу төлөвөөс шингэн төлөвт
D. шингэн төлөвөөс хийн төлөвт
Дараах өгөгдлөөс хатуу төлөвт орших бодисын шинжийг сонгоно уу?
A. дэгдэмхий
B. хэлбэр дүрстэй
C. шахагддаг
D. урсамтгай
Транспирацийн эрчим их байх нөхцлийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.
|
Чийгшил (%) |
Гэрлийн эрчим |
Температур \ 0С |
А В С D |
10 10 80 80 |
Их Их Бага Бага |
4 14 14 4 |
A
B
C
D
Аль материал соронзонд татагдах вэ?
A. төмөр
B. хуванцар
C.хөөсөнцөр
D. мод
Хойд туйлд амьдардаг баавгайн нэрийг сонгоно уу?
A. хүрэн баавгай
B. хулсны баавгай
C. мазаалай
D. цагаан баавгай
Элсийг уусмалаас ялгаж байгаа нь ямар өөрчлөлтийн жишээ вэ?
A. үл эргэх өөрчлөлт
B. эргэх өөрчлөлт
C. хувирах өөрчлөлт
D.шатах
Транспирацийн үзэгдэлд шууд хамааралтай навчийн хэсгийг сонгоно уу.
А. Навчийн амсар
В. Навчийн гадаргуугийн талбай
С. Навчийн баганан эд
D. Навчийн бариул
Транспирацийн эрчим бага байх нөхцлийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.
|
Чийгшил (%) |
Гэрлийн эрчим |
Температур \ 0С |
А В С D |
10 10 80 80 |
Их Бага Их Бага |
4 14 14 4 |
A
B
C
D
Дэлхийн цаг агаар нарны тусгалаас хамаарч хэдэн бүсэд хуваагддаг вэ?
A. 2
B. 3
C. 4
D. 5
Загвар зураг дээр шингэн төлөвөөс хийн төлөвт шилжиж буй үзэгдэлд харгалзах тэмдэглэгээг сонгоно уу.
A. А - Б
B. Б - В
C. В -Г
D. Г - А
Бүрэн бус хувиралтай шавжийн нэрийг сонгоно уу?
A. байцайны эрвээхий
B. шүрэн цох
C. гэрийн ялаа
D. царцаа
Дараах өгөгдлөөс аль нь цэцэгт ургамлын үржлийн эрхтэн бэ?
A. иш
В. навч
C. цэцэг
D. үндэс
Ургамлын биеэр ус зөөвөрлөгдөхөд транспирацийн эрчим хэрхэн нөлөөлөх вэ?
А. Бага зэрэг нөлөөлнө
В. Нөлөөлөхгүй
С. Шууд нөлөөлнө
D. Энэ 2 ямарч хамааралгүй
Транспирацийн эрчимд нөлөөлөх хүчин зүйлсийг сонгоно уу.
А. Агаарын температур, нарны гэрэл, амьтад
В. Агаарын бохирдол, хөрсний үржил шим
С. Орчны чийгшил, температур, салхины хэмжээ
D. Нүүрс хүчлийн хийн концентраци
Шинэ засгийн бодлогыг ямар зорилготойгоор Монголд хэрэгжүүлэхийг оролдож байсныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
А. Монгол түмний хөгжлийн түүчээ хэмээн
B. Монголчуудыг аврах бодлого хэмээн
C. Үндсийг таслах, шашныг устгах бодлого хэмээн
D. Хүн амыг уусгах, бэлчээр нутгийг тариан талбай болгох хэмээн
Шинэ засгийн бодлогыг эсэргүүцэх болсон шалтгаан аль нь вэ?
А. Монголын хүн амыг олшруулах
В. Зэвсгийн хүчээр эзлэх
С. Эрчүүдийг дайнд явуулах
D. Хүн амыг хятадчилах, тариан талбай болгох
Өнөөгийн Монгол улсын нутаг Манж Чин гүрний захиргаанд ямар нэртэйгээр оршиж байсныг сонгоно уу.
А. Гадаад монгол
В. Өмнөд монгол
С. Зүүн монгол
D. Хойд монгол
Монголчууд гэрийн сургалтаар ямар мэдлэг олж байсан бэ?
А. Бичиг үсэг, төрт ёсны үзэл, зан заншил
В. Бурхны шашны сургалт, хууль цааз
С. Манжийн хууль цааз, Монгол, манж бичиг,
D. Их бага таван ухаан, төр ёсны үзэл, манж бичиг
Аль нь Манжийн шинэ засгийн бодлогод хамаарахгүй вэ?
А. Монголчуудыг угсаа, үндэстнийх нь хувьд уусгахгүй байх
В. Монголын сурвалжит язгууртныг эрх мэдэлгүй болгосон
С. Монголд ирж тариалан эрхлэх гэсэн Хятад иргэдийг хөхүүлэн дэмжсэн
D.Манж Чин гүрнийг хэвээр нь авч үлдсэн
Хүрээ хийд лам нарын тоо олширсон нь ямар сөрөг үр дагаварт хүргэсэн бэ?
А. Эрчүүдийг хөдөлмөрөөс хөндийрүүлсэн, хүн амын өсөлт саарсан
В. Эрчүүд дайтах чадвараа алдан бусдад дарлагдах болсон
С. Мал маллах эрчүүдээр дутаж үйлдвэрлэл зогссон
D.Үйлдвэрт ажиллах сонирхолгүй болсон
Шарын шашнаар дамжин ямар улсын соёлын нөлөө дэлгэрсэн бэ?
А. Хятад, Манж
В. Түвэд, Энэтхэг
С. Манж, Япон
D. Энэтхэг, Хятад
Амарбаясгалант хийдийг ямар шалтгааны улмаас байгуулсан болохыг сонгоно уу.
A. Манж нар шарын шашныг дэмжих зорилгоор Занабазарт зориулж байгуулсан
B. II богдод үнэнч гэдгээ илэрхийлж сүсэгтэн олон бариулсан
C. Өндөр гэгээний дурсгалд зориулж шавь нар нь бүтээсэн
D. Манжийн төрөөс II богдын улс төрийн хэргийг өндрөөр үнэлж босгосон
Сүм хийд, лам нарын тоо хэт олширсон нь нийгэмд ямар сөрөг үр дагавар авчирсан бэ?
A. Эрчүүд хөдөлмөрөөс хөндийрч, хүн амын өсөлт саарсан, ард иргэд хурал номын бүхий л зардлыг гаргах болсон
B. Үйлдвэрийн хөгжил удааширч, хүн амын өсөлт саарсан, ард иргэд хурал номын бүхий л зардлыг гаргах болсон
C. Эрчүүд хөдөлмөрөөс хөндийрч, Үйлдвэрийн хөгжил удааширч, ард иргэд хурал номын бүхий л зардлыг гаргах болсон
D. Үйлдвэрийн хөгжил удааширч, ард иргэд хурал номын бүхий л зардлыг гаргах болсон
Манжийн үед 150 эр буюу өрхийг сум хэмээн нэрлэдэг байсан бөгөөд харин хагас сумыг хэрхэн нэрлэдэг байв?
A. Амбан
B. Үгэрдэй
C. Тавнан
D. Хондого
Манжийн хуулиар тамгатай хутагт гэж хэнийг нэрлэж байв. Доорх өгөгдлөөс оновчтойг нь сонгоно уу.
A. Манжийн хуулиар хутагтад тамга олгохын тулд шавийн тоо 700-д хүрсэн байх ёстой хэмээн заасан
B. Манжийн хуулиар хутагтад тамга олгохын тулд шавийн тоо 800-д хүрсэн байх ёстой хэмээн заасан
C. Манжийн хуулиар хутагтад тамга олгохын тулд шавийн тоо 801-д хүрсэн байх ёстой хэмээн заасан
D. Манжийн хуулиар хутагтад тамга олгохын тулд шавийн тоо 900-д хүрсэн байх ёстой хэмээн заасан
Халхын аймгуудаас хамгийн сүүлд байгуулагдсан аймгийг нэрлэнэ үү.
A. Түшээт хан
B. Сэцэн хан
C. Засагт хан
D. Сайн ноён
Халхыг Манжийн мэдэлд оруулан авах ёслолыг хаана, хэдэн онд хийсэн бэ?
A. 1686 онд Хүрэн бэлчирт
B. 1688 онд Ар элстэйд
C. 1691 онд Долооннуурт
D. 1698 онд Хархорумд
"Жил бүрийн хавар түшмэл бидний элч боомтоор ормогц хугацаа тогтоож төгсмөгц Монгол, Хятад хүмүүсийг тарааж тус тусыг амар жимэр амьдруулбаас түшмэл миний үр ач нар үеийн үед өршөөл хишигт бишрэн шүтэж...тэрслэхгүй буйзаа" хэмээн өгүүлсэн суралжийн мэдээг зөв дүгнэснийг сонгоно уу.
A. Монгол, Хятад улсын хооронд жил бүр хилийн худалдаа явагдаж байсан
B. Монгол, Хятад улс хилийн худалдааг тогтсон хугацаанд явуулж хоёр улсын амгалан тайван байдлыг хангаж байсан
C. Монгол, Манж улсын хооронд жил бүр хилийн худалдаа явагдаж байсан
D. Монгол, Манж улс хилийн худалдааг тогтсон хугацаанд явуулж хоёр улсын амгалан тайван байдлыг хангаж байсан
Монголын "Дөчин түмэн Монголын эзэн" хэмээн өөрийгөө өргөмжилж Манжийн хаан Нурхачийг "мөрөн голын хөвөөнд суух гурван түмнийг захирсан өчүүхэн хан" хэмээн Лигдэн хаан өгүүлсэн. Энэ захианы ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.
A. Монголчууд Манжийн хаан нурхачитай захиагаар харьцаж байсан
B. Монголчууд шинээр мандан гарч буй Манж улсад шахалт үзүүлж, буулт хийлгэх далд санаа агуулж байсан
C. Хөрш улсуудтай найрсаг харилцаатай байхыг зорьж байсан
D. Цэргийн давуу байдлыг ашиглан эзлэн түрэмгийлэхийг зорьж байсан
Манжийн хүргэн болсон хүнийг юу гэж нэрлэдэг бэ?
А. Шадар жанжин
В. Жүнван
С. Эфү
D. Их хүргэн
Зүүн гарын хаант улсын сүүлчийн хаан хэн бэ?
А. Даваач
В. Галданбошигт
С. Цэвээнравдан
D. Цэвээндоржнамжил
1640 оны Тарвагатайн Улаан бураагийн чуулганаар ямар шийдэлд хүрсэн бэ?
А. Халх Монгол, Баруун Монгол хуулийн хүрээнд нэгдсэн
В. Манжийг цэрэглэн эсэргүүцэхээр тохирсон
С. Найрсаг хөршийн холбоо тогтоосон
D. Манж нарт дагаар орох ёслол үйлдэх товыг гаргасан
Зүүн гарын хаан ширээнд Галдан бошгот хааны дараа хэн суусан бэ?
А. Даваач
В. Амарсанаа
С. Цэвээндоржнамжил
D. Цэвээнравдан
Монгол орон Манжид эзлэгдсэн гол шалтгаан юу вэ?
А. Тархай бутархай байсан
В. Эдийн засаг муу байсан
С. Шарын шашинд орсон байсан
D. Чуулган хийдэггүй байсан
Арван тавны цагдаа хэмээн нэрлэх болсон шалтгааныг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. 15 мод газрыг хариуцан ажилладаг
B. 15 км газрыг хариуцан ажилладаг
C. 15 м газрыг хариуцан ажилладаг
D. 15 өртөө газрыг хариуцан ажилладаг