Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 339

...........................шим бодисыг үндсэнд дамжуулдаг бол ксилем нь үндсээр  сорогдсон  ус, эрдэс бодисыг  иш рүү  дамжуулдаг.

                            

  • A. Ксилем

  • B. Флоэм

  • C. Эпидермис 

  • D. Эпиблем  

Оноо: 5 №: 742

a. Транспираци гэж юу вэ?                                                                                                [1 оноо]

в. Транспирацийн хурдыг нэмэгдүүлдэг орчны хоёр хүчин зүйлийг нэрлэнэ үү.           [2 оноо]

c. Транспирацийн ач холбогдлоос дурьдана уу.                                                               [2 оноо]

  • a. Ургамлын навчийн амсраар ус уурших үзэгдэл

    в. Температур, агаарын чийгшил, салхины хурд гэх мэт

    с.  Агаарыг чийгшүүлнэ, усны эргэлтэд нөлөөлнө гэх мэт

Оноо: 1 №: 318

Хубилай хааны Япон улсыг дайлах сүүлчийн дайн хэдэн онд болсон бэ?
 

 

  • А. 1271 

  • В. 1294 

  • С. 1281

  • D.1260

Оноо: 1 №: 317

1269 онд Хубилай хааны зарлигаар Пагва лам ямар үсэг зохиосон бэ?
    
   

 

  • А. Тод үсэг 

  • В. Дөрвөлжин

  • С. Али гали  

  • D. Санскрит

Оноо: 1 №: 338

Үндэсний  анхдагч  бүрхүүл эдийг юу гэж  нэрлэдэг вэ?

              

  • A. Ксилем

  • B. Флоэм

  • C. Эпидермис

  • D. Эпиблем

Оноо: 4 №: 741

Зураг дээр навчийн хөндлөн зүсэлтийг үзүүлжээ.

а. Навч транспираци явуулахад оролцдог эсийг нэрлэнэ үү.                                                                            [1 оноо]

b. Энэ эсийн навчийн эпидермисийн эсээс ялгагдах 1 ялгааг бичээрэй.                                                         [1 оноо]

c. Навчинд байгаа дамжуулах багцын үүргийг тайлбарлан бичнэ үү.                                                              [2 оноо]

  • а.  амсрын эс

    в. - хлоропласт агуулдаг

            - зуйван хэлбэртэй

           - хэлбэрээ өөрчилдөг гэх мэтээс 1-ийг бичнэ.

    с. Дамжуулах багц нь үндсээр сорогдсон ус, эрдэс давсыг навчийн эсүүдэд хүргэж ирнэ. Мөн навчинд үүссэн шим бодисыг ургамлын бусад хэсгүүдэд хүргэх үүрэгтэй.

Оноо: 1 №: 337

Ургамлын үндэсний  дамжуулах  бүс ямар  үүрэгтэй вэ?

    

 

  • A.Шим тэжээлийн бодис сорон авна.

  • B.Хүчилтөрөгчийг  амьсгалын процесстоо ашиглана.

  • C.Ус, эрдэс давсыг  иш, навчинд дамжуулна.

  • D.Эрдэс бодисын  ионуудыг шингээж авна.

Оноо: 1 №: 316

Юань гүрний үед Монгол орныг юу гэж нэрлэдэг байсан бэ?
    
   

  • А. Их муж  

  • В. Давааны арын муж

  • С. Идэх хот  

  • D. Их Монгол улс

Оноо: 1 №: 336

Үндэсний бүтцийг зөв дарааллаар байрлуулсныг олно уу.

 

 

   

 

  • A. Дугтуй-Хуваагдах бүс-Өсөх бүс-Сорох бүс-Дамжуулах бүс

  • B. Нөөцлөх бүс-Шингээх бүс-Амьсгалах- бэхлэх бүс-Хамгаалах бүс

  • C. Өсөх бүс-Ургах бүс-Уртсах бүс-Нөөцлөх бүс-Дугтуй

  • D. Шингээх-Дугтуй-Нөөцлөх бүс-Хуваагдах бүс-Сорох бүс

Оноо: 1 №: 315

Их Монгол улсын нийслэлийг шилжүүлэх болсон шалтгааныг сонгоно уу.                                                                                     
                                                      

  • А. Монголоор төвлөрч Хятад улсыг захирах хялбар  

  • В. Хятад улсыг Хятад нутгаас захирах нь хялбар

  • С. Монголчууд суурин иргэншилд татагдаж байсан    

  • D. Хятад улс хүн ам ихтэй байсан

Оноо: 1 №: 335

Ургамлын үндэс ямар үүрэгтэй вэ?

       

 

  • A. Ургамлын удамшлыг хадгална.

  • B. Ургамлыг ургуулах чухал хэсэг болох

  • C. Ургамлыг хөрсөнд бэхлэх, ус, эрдэс бодис шингээх

  • D. Ургамлыг  тэжээх

Оноо: 1 №: 314

Хубилай хаан 1260 онд хэнийг улсын багшаар өргөмжилсөн бэ?
 
   

 

  • А. Төвд лам Пагва   

  • B. Хятад түшмэл Жоа Бин

  • C. Хятад түшмэл Хао Цзин

  • D. Зүрчид түшмэл Елюй Чуцай

Оноо: 1 №: 313

Хубилай хаан хэдэн онд хаан ширээнд  суусан бэ?
 

 

  • А. 1227 он 

  • В. 1241 он 

  • С. 1260 он

  • D. 1294 он

Оноо: 1 №: 334

Транспираци  гэж юу вэ?

 

 

  • A. Ургамлын навчийн амсраар ус уурших

  • B. Ургамлын ксилемээр ус дамжих

  • C. Ургамал ус ихтэй байх

  • D. Ургамал навчиндаа ус нөөцлөх

Оноо: 1 №: 312

Их Монгол улсын хаадын шашны талаар баримталж байсан бодлогыг зөв дүгнэснийг сонгоно уу.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

  • А. Лалын болон бөөгийн шашинтанд тэгш хандсан

  • В. Бурханы болон Загалмайн шашинтанд тэгш хандсан 

  • С. Лал, Бурханы, Загалмай, бөө зэрэг бүх шашинтанд тэгш хандсан

  • D. Зөвхөн бөөгийн шашинтанд тэгш хандсан             

Оноо: 1 №: 311

XIII-XIV зууны үед үл  холбогдох зохиолыг сонгоно уу?
      
 

 

  • А. Марко поло Орчлонгийн элдэв сонин    

  • B.  Монголын нууц товчоо

  • C. Рубрук Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл

  •   D. Халх журам

Оноо: 1 №: 310

Монголын хаад хоёр ёсны сургаалыг дэлгэрүүлж байсны эерэг үр дагаварыг  зөв тайлбарласан хувилбарыг сонгоно уу.
                            
                         
                         

 

  • А. Монголын хаад ард түмнээ бурхны шашнаар дамжуулан захирахыг зорьж байсан 

  • B. Монголын хаад ард түмнээ хуулиас гадна оюун санааны хувьд нэгтгэн захирахыг зорьж байсан

  • C. Монголын хаад ард түмнээ оюун санааны хувьд нэгтгэн захирахыг зорьж байсан 

  • D. Монголын хаад ард түмнээ хуулиас гадна хааны хүчтэй засаглалаар нэгтгэн захирахыг зорьж байсан

Оноо: 1 №: 309

Алтан ордоны улсыг ........ хаан байгуулсан ба нийслэл  нь ................. хот байжээ.
     
   

  • А. Хубилай, Дайду

  • B. Бат, Сарай

  • C. Цагаадай, Могол  

  • D. Төмөр, Самарканд

Оноо: 1 №: 308

Юань улсын гол хууль аль нь вэ?
                                                         

 

  • А. Их Юань улсын нэвтэрхий дүрэм   

  • B. Их засаг       

  • C. Халх журам

  • D. Улаан хацарт

Оноо: 1 №: 307

Цагаадайн улсын суурин дээр .................өөрийн улсаа байгуулсан байна.
      
     

 

  • А. Төмөр 

  • B. Бабур

  • C. Улугбек 

  • D. Кебек

Оноо: 1 №: 307

Цагадайн улсын суурин дээр .................өөрийн улсаа байгуулсан байна.
      
     

 

  • А. Төмөр 

  • B. Бабур

  • C. Улугбек 

  • D. Кебек

Оноо: 1 №: 306

Алтан ордны хаант улсын нийслэл аль нь вэ?
     
      

  • А. Сарай хот

  • B. Самарканд

  • C. Астрахань

  • D. Бах чисрай

Оноо: 1 №: 305

Ираны түүхч Рашид-ад-Динаар “Судрын чуулган”-ыг бичүүлсэн хааныг сонгоно уу.
    
      

  • А. Аргун  

  • B. Газан

  • C. Хүлэгү

  • D. Өлзийт

Оноо: 1 №: 304

Монголын хаанчлалыг түлхэн унагааж Бээжинг эзэлсэн Хятадын босогчдыг түүхэнд юу гэж нэрлэдэг байсан бэ?
         
   

 

  • А. Тариачдын бослого   

  • B. Цагаан алчууртны бослого

  • C. Улаан алчууртны бослого

  • D. Хар алчууртны бослого

Оноо: 1 №: 303

Хубилай хааны үеийн албан ёсны төрийн бичиг аль нь байсан бэ?
     
    

 

  • А. Монгол бичиг 

  • B. Тод үсэг

  • C. Соёмбо бичиг 

  • D. Дөрвөлжин үсэг

Оноо: 1 №: 302

Татар угсааны Монголын  төрийн дээд заргач аль нь вэ?
           
     

 

  • А. Тататунга 

  • B. Пагва лам

  • C. Чингай Чинсан

  • D. Шихихутаг

Оноо: 1 №: 301

“Гоо ван” буюу улсын ван гэдэг тушаалыг хашиж байсан хүн аль нь вэ?
      
     

 

  • А. Боорчи 

  • B. Зэв

  • C. Мухулай

  • D. Сүбээдэй

Оноо: 1 №: 300

Өгөдэй хааныг нас барсны дараа төрийн хэргийг түр хамаарч байсан хатан аль нь вэ?
    
          

 

  • А. Сорхагтан   

  • B. Бөртэ

  • C. Турхана

  • D. Огула хаймиш хатан

Оноо: 1 №: 300

Өгөдэй хааныг нас барсны дараа төрийн хэргийг түр хамаарч байсан хатан аль нь вэ?
    
          

 

  • А. Сорхагтан   

  • B. Бөртэ

  • C. Турхана

  • D. Огула хаймиш хатан

Оноо: 1 №: 299

Алтан ургийнханыг оршуулдаг байсан газрыг юу гэж нэрлэдэг байсан бэ?                     
       

  • А. Их хориг  

  • B. Дэлүн болдог

  • C. Тахилт  

  • D. Бурхан халдун

Оноо: 1 №: 298

Зүчийн хүү Батын байгуулсан улсыг нэрлэнэ үү?
    
     

 

  • А. Цагаан ордот улс 

  • B. Алтан ордны улс

  • C. Ил хаант улс

  • D. Их Юан улс

Оноо: 1 №: 297

Чингис хаан хөрш орнуудын эсрэг зэвсэглэн тэмцэж байсан нь ямар үр дагаварт хүргэсэнийг зөв тайлбарласныг сонгоно уу.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

  • A. Элчийг доромжилсны хариуд цэрэг хөдөлгөж Их Монгол улсын тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн   

  • B. Элчийг доромжилсны хариуд цэргийн хүчээр хүн амыг хядаж Их Монгол улсын тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн  

  • C. Үл тоомсорлож байсны хариуд их цэрэг хөдөлгөж Их Монгол улсын тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн 

  • D. Үл тоомсорлосон тул хүн амыг хядаж Их Монгол улсын тусгаар тогтнолыг зэвсгийн хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн 

Оноо: 1 №: 296

Чингис хаан 1219 онд Зэв жанжинаар удирдуyлсан хөнгөн морин цэргийн хүч илгээж ямар улсыг өөртөө нэгтгэсэн бэ?
        
   

 

  • А. Хорезм

  • B. Тангуд

  • C. Хар Хятан  

  • D. Алтан улс

Оноо: 1 №: 295

Бат хаан, Сүбээдэй баатар нарын тэргүүлэн Орос, зүүн Европт хийсэн их аян дайн хэдээс хэдэн онд үргэлжилсэн бэ?
    
    

 

  • А. 1219-1225 он 

  • B. 1225-1227 он

  • C. 1236-1241 он 

  • D. 1251-1256 он

Оноо: 1 №: 294

Чингис хаан хөвүүддээ газар нутаг хувиарлан өгөхөд Толуйд яагаад уугуул Монгол нутгаа өвлүүлсэн шалтгааныг сонгоно уу.
                                                      
                    

 

  • А. Ахмад хөвгүүн хаан ширээ залгамжилдаг тул  

  • B. Монгол ёсонд Отгон хүү эцгийн гал голомтыг сахиж үлддэг тул

  • C. Толуй бага балчир учир эцэг, эхийн дэргэд байх шаардлагатай тул    

  • D. Холын аян даахгүй тул

Оноо: 1 №: 293

Чингис хааны шадар хишигтэн цэргийг дотор нь хэрхэн ангилдаг вэ?
   
  

 

  • А. Хэвтүүл, Хорчин, Торгууд

  • B. Торгууд, Хорчи, Чэрби

  • C. Чэрби, Буурч, Хэвтүүл 

  • D. Хорчин, Нумчин, Тэрэгчин

Оноо: 1 №: 292

Их Монгол улс хэдээс хэдэн оны хооронд оршин тогтнож байсан бэ?                                                

  • A. 1206-1260  

  • B. 1206-1264 

  • C. 1211-1260  

  • D. 1211-1271

Оноо: 1 №: 291

“Монголын нууц товчоо” нь нийт хэдэн бүлэг, хэдэн зүйлээс бүтдэг вэ?
 
   

  • А. 15 бүлэг 233 зүйл  

  • B. 14 бүлэг 233 зүйл

  • C. 13 бүлэг 282 зүйл

  • D. 12 бүлэг 282 зүйл 

Оноо: 1 №: 290

“Монголын нууц товчоо”-нд  Өгөдэй хааны 4 сайн үйл хэмээн,  “.... Усгүй газар худаг усыг гаргасан, бор дарснаас татгалзсан ... ” гэх зэргээр өгүүлсэн байдаг.  Үлдсэн хоёр сайн үйл аль нь вэ?



 

  • A. 1. Бүх хятадыг нэгтгэсэн, 2. Бүх шашныг хүлээн зөвшөөрсөн

  • B. 1. Өмнөд Сүн улсыг эзэлсэн, 2. Бор гөрөөсийг хашаалсан

  • C. 1. Өртөө улааг байгуулав, 2. Алтан улсыг эзлэв

  • D. 1. Даргач тамгач нарыг суулгасан, 2. Өмнөд Сүн улсыг бүрэн эзэлсэн

Оноо: 1 №: 289

Гүюг хаан 1247 онд Ромын Папад илгээсэн захидалд дарсан тамганы дардас, эдүгээ Ватиканд хадгалагдаж байгаа нь түүхэнд ямар ач холбогдолтой болохыг зөв тайлбарласныг сонгоно уу.
                                                                                    
                                                                                                    

  

  • А. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан мянгатын ноёны тамганы дардасыг судлах боломж олгосон

  • B. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан төрийн тамганы дардасыг судлах боломж олгосон

  • C. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан элчийн тамганы дардасыг судлах боломж олгосон          

  • D. Их Монгол улсын хаадын үе улируулан хэрэглэж байсан түмтийн ноёны тамганы дардасыг судлах боломж олгосон

Нийт: 19,976