Батмөнх Даян хаан 1470 онд хэний тусламжтайгаар хаан ширээнд суусан бэ?
A. Мандухай сэцэн хатан
B. Юнгэн хатан
C. Сорхагтун бэхи хатан
D. Туракина хатан
Баруун монголыг ямар хэргэмтэн захирдаг байсан бэ?
A. Хаан
B. Тайш
C. Чинсан
D. Хан
Дөрвөн аймгийн холбоонд аль аймаг нь багтах вэ?
А. Цахар
B. Ордос
C. Хошууд
D. Түмэд
Улс төрийн бутралын үе нь хэддүгээр зуун хамаардаг вэ?
A. XII-XIII зуун
B. XIV-XVII зуун
C. XV-XVII зуун
D. XVI-XVII зуун
Монголын Их Юань гүрнийг мөхсөний дараа Хятадад ямар улс байгуулагдсан бэ?
А. Мин улс
В. Хан улс
С. Жоу улс
D. Манж чин улс
Монголын их Юань гүрэн хэдэн онд мөхсөн бэ?
А. 1375 он
В. 1368 он
С. 1365 он
D.1332 он
Доорх хүснэгтэд нитратын бордооны ургацад үзүүлэх нөлөөллийг илэрхийлжээ.
Нитратын бордоо нэмсэн га\кг |
Ургацын хэмжээ га\тн |
0 |
3.0 |
50 |
4.8 |
100 |
7.0 |
150 |
8.6 |
200 |
8.2 |
а. Хүснэгтийн өгөгдлийг тэнхлэг дээр тэмдэглэн, ургамлын ургацад нитратын бордооны нөлөөллийг илэрхийлэх шугаман график байгуулна уу. [3 оноо]
в. Нитратын бордоогоор бордоход ургац яагаад нэмэгддэг шалтгааныг тайлбарлана уу. [2 оноо]
с. Нитратын бордооноос өөр ямар бордоонууд байдаг вэ? Нэрлэнэ үү. [1 оноо]
а. тохиромжтой хэмжээст хуваарь бүхий ;
гурван цэгийг зөв тэмдэглэсэн;
бусад хоёр цэг зөв тэмдэглэсэн ;
шугамаар холбосон байх ;
в. азот / нитрат нь амин хүчлийг үүсгэхэд шаардлагатай ;
- амин хүчлүүд нь уураг үүсгэдэг;
- шинэ эсийг бүрдүүлэхэд / өсөлтөд уураг шаардлагатай ;
- том ургамал илүү их ургац / илүү үр / өндөр ургац ;
с. фосфорын бордоо гэх мэт
а. Агаар мандалд азот ямар хэлбэрээр агуулагддаг вэ? [1 оноо]
в. Агаарын азотыг ургамалд ашигтай хэлбэрт шилжүүлдэг амьд биеийг нэрлэж, түүний хооллолтын хэлбэрийг тодорхойлно уу. [2 оноо]
с. Азотын бордоо хэрэглэх нь бодисын эргэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? [2 оноо]
а. хий \ N2
в. азотын бактери, хемотроф
с. - Хөрсөнд агуулагдах азотын хэмжээ нэмэгдэнэ
- ургамлын уургийн нийлэгжилд сайнаар нөлөөлнө
- хөрснөөс гол мөрөн рүү азот агуулсан нэгдлүүд орсноор усны экосистемд олон сөрөг нөлөө үзүүлнэ гэх мэт
Усны эргэлтийн нэг хэсгийг бүдүүвчээр үзүүлжээ.
а. Транспирацийн үзэгдлийг ямар үсгээр тэмдэглэсэн байна вэ? [1 оноо]
в. R үсгээр усны эргэлтийн ямар процессыг тэмдэглэсэн бэ? [1 оноо]
с. Ой модыг их хэмжээгээр огтлох нь байгаль дахь усны эргэлтэд хэрхэн нөлөөлөх вэ? [2 оноо]
а. Р
в. ууршилт
с. Транспирацийн хэмжээ буурна
- хөрсний усны хэмжээ багасна
- хур тунадас багасна
- агаарын чийгшил буурна
Нүүрстөрөгчийн эргэлтийг бүдүүвчээр үзүүлжээ.
а. Ургамал нүүрстөрөгчийн эргэлтэд ямар үүрэгтэй оролцдог болохыг тайлбарлана уу. [2 оноо]
в. 1 дугаараар заасан хэсэгт ямар процесс явагдах вэ? [1 оноо]
с. Энэ бүдүүвчид амьсгалын процессыг ямар тоогоор дугаарласан байна вэ? [2 оноо]
а. Агаар мандлын нүүрсхүчлийн хийг шингээж, фотосинтез явуулан С агуулсан шим бодис үүсгэнэ
Үүссэн шим бодис нь амьтадын хоол тэжээл болно
Амьд бие учир амьсгалж нүүрсхүчлийн хий ялгаруулна
Үхэж мөхсөн ургамал нь задлагчдын хоол тэжээл болон задарч бусад ургамал ургах хөрс үүсгэнэ гэх мэт
в. шатах
с. 2, 4, 5
Хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд олон сөрөг үзэгдлүүд тохиолдож байна.
а. Хүчлийн бороо гэж юу вэ? [1 оноо]
в. Хүлэмжийн үзэгдэлд гол нөлөө үзүүлдэг бодисуудаас гурвыг нэрлэнэ үү. [3 оноо]
с. Озоны давхрааны цоорлоос хэрхэн сэргийлэх вэ? [2 оноо]
а. Азотын, хүхрийн, нүүрсхүчлийн зэрэг усанд уусдаг хий агаар мандалд хуримтлагдан, агаарын усны ууртай нэгдэн хүчил үүсгээд хур тунадасны хэлбэрээр газрын гадаргад буух үзэгдэл
в. нүүрсхүчлийн хий, метан, усны уур, азотын оксид гэх мэт
с. фреоноор ажилладаг хөргөгч хэрэглэх, үйлдвэрлэхээс татгалзах,
- төрөл бүрийн фреон болон түүнтэй ижил үйлчилгээ бүхий гоо сайхны болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс татгалзах
Хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд олон сөрөг үзэгдлүүд тохиолдож байна.
а. Озоны давхрааны цоорол гэж юу вэ? [1 оноо]
в. Хүчлийн бороо ороход гол нөлөө үзүүлдэг бодисуудаас гурвыг нэрлэнэ үү. [3 оноо]
с. Хүлэмжийн үзэгдлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тайлбарлана уу. [2 оноо]
а. Агаар мандлын стратосферийн давхарга дахь нарны хэт ягаан туяаг шүүгч озоны давхарга нимгэрч цоорох үзэгдэл
в. Хүхрийн болон азотын оксидуудаас нэрлэх, мөн нүүрсхүчлийн хий болон бусад хүчил үүсгэгч оксидуудыг тооцно.
c. Агаарын температур, чийгшил нэмэгдсэний улмаас экосистемийн амьд биетүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ. Идэш тэжээлийн хэлхээ тасрахад хүрнэ. Мөн далайн түвшин нэмэгдэх, мөс хайлах зэрэг үзэгдлүүд тохиолдож болно.
Хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд олон сөрөг үзэгдлүүд тохиолдож байна.
а. Хүлэмжийн үзэгдэл гэж юу вэ? [1 оноо]
в. Озоны давхраа цоороход гол нөлөө үзүүлдэг хийг нэрлэнэ үү. [1 оноо]
с. Хүчлийн борооны сөрөг нөлөөнөөс гурвыг дурьдана уу. [3 оноо]
а. Агаар мандалд дулаан шингээх хийн хэмжээ нэмэгдсэний улмаас агаарын температур нэмэгдэх үзэгдэл
в. фреон \ дихлордифтор нүүрстөрөгч
с. - Ургамлын эд эс эрхтэн гэмтэх,
- гол мөрний хүчиллэг байдал нэмэгдсэнээс усны экосистем эвдрэх,
- шохойн чулуун баримал, барилга байгууламж эвдрэх, идэгдэх гэх мэт.
Сапрофит хооллолт гэдэг нь ............................................ юм.
A. Амьд биед шимэгчлэн амьдрах
B. Ургамал амьтны сэг зэмээр хооллох
C. Өөр амьд биед харилцан ашигтай амьдрах
D. Амьд биеэс хоолоо олж идэх
Идэш тэжээлийн нэгэн сүлжээг загварчлан үзүүлжээ.
а. Энэ сүлжээний хэрэглэгчдийг гүйцээж нөхнө үү. [3 оноо]
в. Энэ хэлхээнд анхдагч хэрэглэгчид хэд байна вэ? [1 оноо]
с. Идэш тэжээлийн сүлжээний дээд түвшингүүдэд яагаад цөөн тооны бодгаль байдгийг тайлбарлана уу. [2 оноо]
а. 1 ба 2-т өвсөн тэжээлтнүүдээс, 3-т махан идэштэнээс нэрлэсэн байх
Хоорондоо идэш тэжээлээр холбогдсон байх хэрэгтэй.
в. 2 буюу 1 ба 2- д бичсэн хэрэглэгчид анхдагч хэрэглэгчид юм.
с. Учир нь тэжээлийн хэлхээний нэг түвшнээс нөгөөд шилжихэд энергийн алдагдал гардаг. Тиймээс дээд түвшний хэрэглэгчид очих шаардлагатай энергийн хэмжээ бага байдаг.
Бактерийн хооллох арга аль нь вэ?
A. Автороф ба миксотроф
B. Сапрофит ба паразит
C. Гетеротроф ба симбионт
D. Паразит ба миксотроф
Миксотроф хооллолт гэж юу вэ?
A. Холимог хооллолт
B. Бэлэн ургамлаар хооллох
C. Шим бодисоор хооллох
D. Шимэгчлэн хооллох
а. Нарсны боргоцой – ............... - .................... гэсэн ойн экосистемийн идэш тэжээлийн хэлхээг гүйцээж бичнэ үү. [2 оноо]
в. Энэ экосистемийн энергийн анхны эх үүсвэр нь юу вэ? [1 оноо]
с. Нарс мод нарны энергийг ашиглан шим бодис үүсгэдэг. Энэ үйл явцыг нэрлэнэ үү. [1 оноо]
а. нарсны боргоцой – хэрэм (жирх гэх мэт) – үнэг ( чоно, хярс гэх мэт)
в. нар \ нарны гэрэл
с. фотосинтез
Гетеротроф хооллолтын тодорхойлолт аль нь вэ?
A. Бэлэн шим бодисоор хооллох
B. Шим бодисыг нийлэгжүүлж хооллох
C. Холимог хэлбэрээр хооллох
D. Харанхуй үед хооллох
Хээрийн бүсэд амьдрах зурам төрөл бүрийн өвсөөр хооллолдог. Зурмыг хярс барьж идэх бөгөөд хярсаар талын бүргэд хооллоно.
а. Хээрийн энэ экосистемийн идэш тэжээлийн хэлхээг бичнэ үү. [1 оноо]
в. Энэ хэлхээний бүтээгчид болон хэрэглэгчдийг тодорхойлно уу. [2 оноо]
с. Хэрвээ зурамны тоо толгой хэт өсвөл энэ идэш тэжээлийн хэлхээнд ямар нөлөө үзүүлэх вэ? [2 оноо]
а. өвс – зурам – талын бүргэд
в. бүтээгч – өвс, анхдагч хэрэглэгч – зурам, хоёрдогч хэрэглэгч – талын бүргэд
с. өвс ургамлын ургалтад сөргөөр нөлөөлнө. Ургамлын ургац муудсанаар зурамнууд хоол тэжээлийн төлөө өрсөлдөөнд орно. Энэ нь тоо толгойг нь буурахад нөлөөлнө. Харин талын бүргэдийн хувьд хоол тэжээл нь нэмэгдсэнээр тоо толгой нь нэмэгдэнэ.
Фотосинтезийн эрчимд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс байдаг.
a. Доор үзүүлсэн график фотосинтезийн эрчимд юуны нөлөөг үзүүлсэн бэ? [1 оноо]
в. Фотосинтезийн эрчимд нөлөөлөх гэрлийн нөлөөг графикаар илэрхийлнэ үү. [3 оноо]
с. Фотосинтез явуулдаг амьд биеүдийг экологид юу гэж нэрлэдэг вэ? [1 оноо]
(а) температурын нөлөө
(в)
(с) бүтээгчид
Автотроф хооллолт гэж ямар хооллолтыг хэлэх вэ?
A. Бэлэн шим бодисоор хооллох
B. Шим бодисыг нийлэгжүүлж хооллох
C. Холимог хэлбэрээр хооллох
D. Харанхуй үед хооллох
Доорхи зурагт хос талт, залуу ургамлын нэгэн хэсгийн хөндлөн огтлолыг үзүүлжээ.
а. Ургамлын ямар хэсгийн хөндлөн огтлолыг үзүүлсэн бэ? [1 оноо]
в. Зураг дээр ксилем болон флоэмийн эдийг зааж тэмдэглэнэ үү. [2 оноо]
с. Ксилем болон флоэмийн үүргийг бичнэ үү. [2 оноо]
а. иш
в. ксилем ба флоэмийг зөв зааж, нэрлэсэн байх
с. ксилем:
- ус, эрдэс давсыг \ ион зөөвөрлөх
- үндэснээс ургамлын бусад эрхтнүүд рүү зөөвөрлөх
- үндсийг уртасгах, иш, навчийг бат бөх байлгах
Флоэм:
- фотосинтезийн үр дүнд үүссэн, ууссан бодисыг (глюкоз, сахароз, амин хүчил гэх мэт ) зөөвөрлөх
- навчнаас \ эх үүсвэрээс ургамлын бусад эрхтнүүд рүү \ хадгалагдах газар луу зөөвөрлөх
Доорх зурагт навчийн дотоод бүтцийн хөндлөн зүсэлтийг үзүүлжээ.
а. Зураг дээр навчийн амсар, кутикул бүрхүүл, баганан эсийг зааж нэрлэнэ үү. [3 оноо]
в. Навчийн кутикул нь лавархаг бодисоос тогтдог. Энэ бодисын шинж чанар ургамалд ямар давуу талтайг бичнэ үү. [1 оноо]
c. Навчийн баганан эсийн үүргийг товч тодорхойлно уу. [1 оноо]
а. Зураг дээрх зөв хэсгүүд рүү шугамаар шулуун зураас татан нэрлэсэн байна.
в. кутикулын лавархаг бодис нь ус алдахыг багасгана \ навчны транспирацийг бууруулна
с. Фотосинтез явуулах \ шим бодис нийлэгжүүлэх гэвэл тооцож болно.
Фотосинтезийн процесс бол амьдралын бүхий л үйл явцад чухал ач холбогдолтой.
а. Фотосинтезийн процессыг химийн тэгшитгэлээр илэрхийлнэ үү. [3 оноо]
в. Тэгшитгэлээ ашиглан фотосинтезийн түүхий эд болох хоёр бодисыг нэрлэнэ үү. [2 оноо]
с. Тэгшитгэлээ ашиглан фотосинтезийн бүтээгдэхүүн болох хоёр бодисыг нэрлэнэ үү. [2 оноо]
а. 6H2O + 6 CO2 = С6Н12О6 + 6О2 \ Урвалыг зөв тэнцүүлсэн байвал бүтэн оноогоо авна.
в. ус, нүүрсхүчлийн хий \ химийн томьёогоор байж болно.
с. глюкоз, хүчилтөрөгч \ химийн томьёогоор байж болно.
Өрнө, дорнын улсуудыг холбосон хуурай замыг юу гэж нэрлэдэг байсан бэ?
A. Торгоны зам
B. Артаг зам
C. Ази, Европийг холбосон зам
D. Дорнын зам
Монголын байлдан дагууллын өмнөх Орос орны байдлыг зөв тодорхойлсон өгөгдлийг сонгоно уу.
А. Төрийн зохион байгуулалтын хувьд нэгдмэл байсан
В. Жижиг хот улсуудад хуваагдсан тархай бутархай оршиж байсан
С. Хааны захиргаа хүчтэй байсан
D. Олон жижиг улсаас бүрдсэн Холбооны улс байсан
Тариаланчид ургацаа нэмэгдүүлэхээр бордоо хэрэглэдэг. Бордоонд эрдэс давсны холимог агуулагдана.
а. Ургамал магнийн ионыг юунд ашигладаг вэ? [1 оноо]
в. Ургамал азотын ионыг юунд ашигладаг вэ? [1 оноо]
с. Ургамалд эрдэс бодис дутагдах үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Хоёрыг нэрлэнэ үү. [2 оноо]
а. хлорофиллын /хлоропластын бүтцэд оролцоно.
в. амин хүчил / уураг үүсгэх
с. навч шарлах, хорчийх, алаг болох, сулбагар, унжгар болох гэх мэтээс хоёрыг бичих
"... Бат хаан нэг мөргөл буюу шашныг тухайлж үл шүтдэг, ганцхан тэнгэрт л итгэдэг...аливаа шашныг сохроор үл дагана" хэмээн өгүүлсэнээс харахад Бат хаан ямар шашин шүтэж байсныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
А. Бат хаан Чингис хааны дэргэд өссөн учраас тэнгэр шүтлэгтэй байсан
В. Бат хаан нүүдэлчин заншлаар бусад шашныг хүндэтгэн үздэг байсан
С. Бат хаан өвөг дээдсийн адил тэнгэр шүтлэгтэй хэдий ч бусад шашинд хүндэтгэлтэй ханддаг байсан
D. Бат хаан бөөгийн шашныг туйлын үнэн хэмээн үзэж байсан
Марко Поло "Орчлонгийн элдэв сонин" хэмээх бүтээлдээ "... Бүх цаасан мөнгөн дээрээ их хааны тамгыг дардаг байжээ" хэмээн өгүүлсэн байдаг нь ямар утга санаа илэрхийлж байна вэ?
А. Мөнх хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
В. Гүюг хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
С. Хубилай хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
D. Богд хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан
Зурагт навчийн хөндлөн огтлолыг үзүүлжээ.
а. Навчийн кутикулын үүргийг тайлбарлана уу. [2 оноо]
в. Навчийн эсийн дотоод хэсэг рүү агаарын нүүрсхүчлийн хий хэрхэн нэвчихийг тайлбарлана уу. [2 оноо]
с. Навчийн эсүүд нүүрсхүчлийн хий ашиглан фотосинтез явуулдаг. Фотосинтезийн хурдад нөлөөлдөг нүүрсхүчлийн хийнээс бусад хоёр хүчин зүйлийг нэрлэнэ үү. [2 оноо]
а. - өвчин үүсгэгч нэвтрэхээс хамгаална
- усаа хадгалах/ усны алдагдлыг багасгах
- яагаад гэвэл усыг нэвтрүүлдэггүй
- гэрэл нэвтрүүлдэг, тунгалаг
в. - диффузийн үзэгдлээр нэвчинэ.
- концентраци ихтэй хэсгээс концентраци багатай хэсэг рүү / концентрацийн зөрүүний дагуу
- навчны амсраар
- агаарын зай дундуур
с. гэрэл болон температур
Амьд биеийн хооллолтын хэлбэрийг нэрлээрэй.
A. Автотроф
B. Миксотроф
C. Гетеротроф
D. Бүгд зөв.
Юань гүрний үед олон иргэдийг Монгол, Өнгөт нүдтэн, Умард Хятад, Өмнөд Хятад хэмээн 4 бүлэгт хуваасан байдаг. Яагаад 4 бүлэгт хуваасныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
А. Монголчууд Хятадыг эзлэн хүн амаа эрэмбэлж эрх мэдэл олгосон
В. Монголчууд умард Алтан улсыг эзлэн, эзэлсэн улсуудыг тэргүүлэх эрх олгосон
С. Хятан улсын хүн ам Монголчуудтай адил эрхтэй болсон
D. Өмнөд Сүн улсад бүх Хятадыг захирах эрх олгосон
Ургамалд ус дутагдвал ямар шинж илэрдэг вэ?
A.Амсрын эс хаагдаж, фотосинтез явагдахгүй
B. Амсрын эс нээгдэж, фотосинтез эрчимжинэ.
C.Амсрын эс мөхөж, фотосинтезд нөлөөлөхгүй
D.Амсрын эсгүй болж фотосинтез зогсоно.
а. Ургамалд ус зөөвөрлөдөг бүтцийг нэрлэнэ үү. [1 оноо]
в. Ус ямар үзэгдлээр ургамлын үндэс рүү сорогдон орох вэ? [1 оноо]
с. Ургамлын үндсээр ус сорогдон ороход гол нөлөө үзүүлдэг үзэгдлийг тайлбарлана уу. [2 оноо]
а, ксилем \ модлогийн гуурс хоолой гэж болно.
в, Осмосын үзэгдэл
с, Транспирацийн үзэгдлээс шалтгаалдаг. Транспирацийн эрчимтэй үндэсээр сорогдон орох усны хэмжээ шууд хамааралтай байдаг. Учир нь транспирациар ургамал усаа алддаг, тиймээс алдсан усныхаа хэмжээгээр үндсээр ус авах шаардлагатай байна
Мезофит ургамлын бүтцийг дугуйлна уу.
A. Навч нимгэн, тэжээлийн бодисоо гадаргуугаар авна.
B. Усаа нөөцөлдөг суккулент навчтай.
C. Навч эпидерм, баганан сийрэг эд, дамжуулах багцаас тогтоно.
D. Үндэсний хөгжил сайн, гүний усыг шингээнэ.
"Монголын нууц товчоо "-нд "...Өгэдэй хаан өгүүлрүүн... Усгүй газраа худаг эрүүлж, гаргуулж, улс иргэнийг ус өвснөө хүргүүлэв" хэмээн өгүүлсэнд доор өгөгдлөөс аль нь тохирохыг сонгоно уу.
A. Шинэ газар нутаг эзлэн бэлчээр нутагаа тэлсэн
B. Тариан тайлбайг бэлчээр нутаг болгосон
C. Худаг гаргуулж бэлчээр нутгаа тэлсэн
D. Ой тайгыг бэлчээр нутаг болгосон
1251-1259 оны хооронд Их Монгол улсын төрийг хэн захирч байсан бэ?
А. Мөнх
В. Толуй
С. Өгөдэй
D. Бат
Ургамлын биеэр амьтны нэгэн адил эрдэс болон шим бодисын зөөвөрлөлт тасралтгүй явагдаж байдаг.
а. Ургамлын зөөвөрлөлтөд оролцдог бүтцийг нэрлэнэ үү. [2 оноо]
в. Ургамал өөрт шаардлагатай эрдэс ионыг хаанаас, хэрхэн авдаг вэ? [2 оноо]
с. Ургамлаар зөөвөрлөгддөг гол шим бодис юу вэ? [1 оноо]
а. ксилем ба флоэм, мөн модлогийн гуурс, шигшүүрт хоолой гэж болно.
в. Хөрснөөс, усанд ууссан байдлаар, үндэсний үсэнцрээр дамжуулан, идэвхитэй зөөвөрлөлтөөр авдаг. Тэр нь ксилемийн хоолойгоор устай хамт зөөвөрлөгдөн ургамлын бусад хэсгүүдэд тараагдана.
с. Сахароз, нүүрс ус, амин хүчил гэх мэтийн нэг нь байж болно.
Гидрофит ургамал ямар шинжтэй вэ?
A. Чийглэг орчинд ургадаг.
B. Хуурай цөл газар ургадаг.
C. Ойд, нуга газар ургадаг.
D. Цөлөрхөг хээр, цөлд ургадаг.