Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 288

Хархорум хотын алдарт мөнгөн модыг аль улсын, хэн гэдэг дархан урласан бэ?
 
 

  • А. Францын Гильом Де Рубрук 

  • B. Францын Вилгельм де Буше

  • C. Италийн Марко Поло  

  • D. Хорезмийн Махмуд Ялавач

Оноо: 1 №: 287

1235 оны баруун зүгт хийсэн  ахмад хөвгүүдийн аян дайны ач холбогдлыг зөв тайлбарласныг сонгоно уу.
                    
                                 
   

  • А. Оросын газар нутгийг эзлэн өөрийн төрт улсыг байгуулах эхлэлийг тавьсан

  • B. Зүүн Европийг нэгтгэн эзэнт улс болох эхлэлийг тавьсан

  • C. Оросын Вант улсуудын газар нутгийг нэгтгэн их гүрэн болгох эхлэлийг тавьсан 

  • D. Баруун Европийн газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулах эхлэлийг тавьсан

Оноо: 1 №: 482

Ургамлын мөчир болон  түүний 6 цагийн дараах байдлыг зургаар үзүүлэв.


 

Ямар шалтгааны улмаас зурагт үзүүлсэн өөрчлөлт гарсан бэ?

 

 

 

 

  • А. Гэрлийн эрчим буурсан

  • В. Ургамал шаардлагатай  усаа авсан

  • С. Салхины хурд буурсан

  • D. Чийг нэмэгдсэн

Оноо: 1 №: 286

Монголчууд ямар шашинтныг Саррацин хэмээн нэрлэж байсан бэ?                                                                                                                                                              

  • A. Лалын шашинтныг нэрлэдэг  

  • B. Бурханы шашинтныг нэрлэдэг

  • C. Христийн шашинтныг нэрлэдэг

  • D. Несторан шашинтныг нэрлэдэг

Оноо: 1 №: 285

Хаан болон түүний удмынхны өмч болж зөвхөн эзэндээ зүтгэх хүмүүсийг юу гэж нэрлэдэг байсан бэ?                                                                                                                                                                                            

  • A. Хэшигтэн     

  • B. Харьяат иргэн       

  • C. Хувь иргэн

  • D. Өмч иргэн  

Оноо: 1 №: 284

Зүчийн ахмад хөвгүүн Бат Алтан ордны улсыг хэдээс хэдэн оны хооронд захирч байсан бэ?

  

  • А. 1266-1280 он   

  • B. 1227-1255 он

  • C. 1257-1266 он 

  • D. 1280-1287 он

Оноо: 1 №: 283

1225 Енисей мөрний эрэг Буха Сочихай хэмээх газар Есүнгэ мэргэнд зориулж босгосон хөшөөний ач холбогдлыг тайлбарласныг сонгоно уу.



 

  • А. Орхон-Енисей бичгээр бичиж үлдээсэн анхны дурсгал

  • B. Худам бичгээр бичиж үлдээсэн анхны дурсгал

  • C. Пагва ламын зохиосон Дөрвөлжин үсгээр бичиж үлдээсэн анхны дурсгал

  • D. Занабазарын зохиосон Соёмбо үсгээр бичиж үлдээсэн анхны дурсгал

Оноо: 1 №: 282

“Монголын нууц товчоо”-ны төгсгөлд тус зохиолыг хаана бичиж дуусгасан хэмээн өгүүлсэн байдаг вэ?



 

  • А. Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар

  • B. Онон мөрний Бүрги эрэг, Бурхан халдун хоёрын завсар

  • C. Туул гол, Хангайн уул хоёрын завсар

  • D. Хэрлэн мөрөн, Халх гол хоёрын завсар

Оноо: 1 №: 281

"Төрийн алтан аргамж тасрав" хэмээн өгүүлсний учрыг зөв тайлбарласныг сонгоно уу.
                                              
                                     

  • А. Их Монгол улсаас илгээсэн элчийг Алтан улс хороосон. 

  • B. Их Монгол улсаас илгээсэн элчийг Тангуд улс хороосон.

  • C. Их Монгол улсаас илгээсэн элчийг Хятан улс хороосон.   

  • D. Их Монгол улсаас илгээсэн элчийг Хорезм улс хороосон.

Оноо: 1 №: 280

Зүрчид угсааны улсаас аль нь 1115 онд байгуулагдсан бэ?

 

  • A. Ляо улс    

  • B. Алтан улс

  • С. Тангуд улс  

  • D. Корё улс

Оноо: 1 №: 491
Багц даалгавар

Газрын зургийг ажиглан асуултад хариулна уу.

а. Хамгийн сүүлд байгуулагдсан нь аль нь вэ?

........................................................................

 

  • Сайн ноён аймаг

Оноо: 1 №: 492
Багцын даалгавар

b. Чин гүрний үед Монголд байсан томоохон хотуудыг нэрлэн бичнэ үү?

.........................................................................

  • Улиастай, Хүрээ, Ховд, Хиагт

Оноо: 1 №: 493
Багцын даалгавар

с. Тавын тоогоор тэмдэглэсэн сэцэн хан аймагт өнөөгийн ямар аймгууд багтах вэ?

.............................................................................

  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймаг

Оноо: 1 №: 494
Багцын даалгавар

d. Газрын зурагт Түшээт хан аймгийг хэдийн тоогоор дураарласныг олно уу.

................................................................................

  • 4- ийн тоогоор

Оноо: 1 №: 495
Багцын даалгавар

e.  Монголчууд Чин улсад дагаар орсон сөрөг үр дагаврыг тайлбарлана уу.

.........................................................................

.........................................................................

  • Монголчууд Чин улсад дагаар орсноор харанхуй бүдүүлэг, эдийн засгаар хохирсон.

Оноо: 1 №: 279

Доорх өгөгдөлд Чингис хааны мэндэлсэн он, газар нутагт аль нь вэ?



 

  • A. 1167 онд Хэнтий аймгийн нутаг Хэрлэнгийн Хөдөө аралд

  • B. 1162 онд Хэнтий аймгийн Онон мөрний Дэлүүн болдогт

  • C. 1262 онд Хэнтий аймгийн  Бурхан Халдун уулын өвөрт

  • D. 1206 онд Хэнтий аймгийн  Онон мөрний Дэлүүн болдогт

Оноо: 1 №: 333

Ургамлын транспирацийн үзэгдлийг сонгоно уу. 

           

       

             

   

  • A. Навчийн эсийн циотплазмаас  бүрхүүлд  ус шилжих

  • B. Эсийн бүрхүүлээс эс хоорондын  зайд ус шилжих

  • C. Уур байдалтай ус амсраар гадагшлах

  • D.  Бүгд зөв   

Оноо: 1 №: 278

1189-1206 оны хооронд  Монгол улсын харьяанд орсон улсаас аль нь хамааралгүй вэ?
    
      

  • A. Мэргид, Хэрэйд     

  • B. Татар, Найман

  • C. Ойн иргэд, Ойрад 

  • D. Енисейн Киргиз, Динлин

Оноо: 1 №: 486
Багц даалгавар

Чорос нь угтаа Бөртэ чонын удмын Добу сохорын үр хойчис юм. Хошуудын ноёд нь Хавт Хасарын угсааныхан байв.  Хошууд нэр анх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болжээ. XVI зууны эхэн үеэс Чорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нь Ойрадын гол дөрвөн аймаг болжээ. XVII зууны эхээр Торгуудын Буйху өрлөгийн хүү Хо өрлөг  баруун тийш нүүдэллэн Ижил мөрөн орж суурьжээ.  "Торгууд аймаг дөрвөн аймгийн нэг бөлгөө. Урьд дөрвөн ойрад тус тусдаа аймаг аймгаа захирч байтал, зүүн баахан хүчирхгийн тул, зүүн гарын алтайд суудаг ... Баатар хунтайж, хэмээгч хүн олон ойрадыг дарласан тул торгууд аймгийн тэргүүлсэн хүн Хо өрлөг хэмээгч ... ижил голын газар тэнгис их нуурын зах Ману тохой хэмээгчид нутаглан суувай."...Баатар хунтайж баруун Монголын зүүн гарыг удирдаж байлаа.

a. Хошууд аймаг хэний угсааныхан вэ?

..............................................................

  • Хавт хасар

Оноо: 1 №: 487
Багцын даалгавар

b. Дөрвөн ойрадын холбоог ямар аймгууд бүрдүүлж байсан бэ?

.....................................................................................

  • Торгууд, Дөрвөд, Чорос, Хошууд

Оноо: 1 №: 488
Багцын даалгавар

c. Хо өрлөгийн тэргүүлсэн Торгууд нар Ойрадын холбооноос салж нүүх болсон шалтгааныг тайлбарлана уу.

.................................................................

................................................................

  • Ойрадын холбооны тэргүүлэгч нартай эвдэрэлцсэн

Оноо: 1 №: 489
Багцын даалгавар

d.  Ойрдууд хүчирхэг байсан оршин байсан шалтгааныг тайлбарлана уу.

.....................................................................

.....................................................................

  • Дөрвөн аймгийн хангуудын тэргүүлсэн холбоонд багтаж эв нэгдэлээ хангаж байсан

Оноо: 1 №: 490
Багцын даалгавар

e. Дөрвөн ойрад задран шилжилт хөдөлгөөн ихсэх болсон нь бидэнд ямар сургамж үлдээсэн бэ?

..............................................................

...............................................................

  • Ойрад Монголчуудын хүч сулран нэгдсэн захиргаанаас гарч бие даах болсон

Оноо: 1 №: 277

Чингис хааны итгэлт жанждын нэг Сүбээдэй баатар аль аймгийн хүн бэ?
   
    

  • А. Урианхай 

  • B. Тайчууд

  • C. Хорь түмэд

  • D. Жалайр

Оноо: 1 №: 332

 Навчийн гол үүрэг  юу вэ?

 

 

  • A. Бусад эрхтэнээ хамгаалах

  • B. Нарны гэрэл шингээх

  • C. Тулгуур болох

  • D. Шим бодис үүсгэх

Оноо: 1 №: 276

Чингис хааны дөрвөн нохост аль нь багтахгүй вэ?
   

  • А. Зэв 

  • B. Зэлмэ 

  • C. Хубилай

  • D. Чулуун

Оноо: 1 №: 331

Ихэнх навчийн илтэс яагаад хөвсгөр мезофилийн давхаргатай вэ?

  

   

  • A. Агаар болон нарны гэрлийг  их гадаргаар шингээх

  • B. Агаар хадгалах зай завсар үүсгэх 

  • C. Нарны гэрлийн энергийг шингээх

  • D. Хийн солилцоо явагдах нөхцөлийг  хангах

Оноо: 1 №: 481

Ургамлын мөчир болон  түүний 6 цагийн дараах байдлыг зургаар үзүүлэв.

 

Ямар шалтгааны улмаас зурагт үзүүлсэн өөрчлөлт гарсан бэ?

 

 

 

 

  • А. Гэрлийн эрчим буурсан

  • В. Усны хэмжээ багассан

  • С. Салхины хурд буурсан

  • D. Чийг нэмэгдсэн

Оноо: 1 №: 481
Багц даалгавар

Юань улс мөхсөний дараагаар Хятадад Мин улс тогтож Монголын ихэнх овог аймаг Мин улсад дагаар орсон. XVII зууны эхэн гэхэд Монгол улс хааны захиргаагаар  төвлөрсөн Өвөр Монгол, Халх Монгол, Баруун Монгол гэсэн хэсгээс бүрдэх болсон. Алтан улсын хаан Нурхач "... Цахар хаан чиний илгээсэн бичигт: дөчин түмэн улсын эзэн баатар Чингис хаан, мөрний гурван түмэн Манж улсын эзэн гэгээн ханд илгээсэн хэмээн бичжээ. Хун-Ү хаанд автагдах үед дөчин түмэн Монголыг цөм эзэлж ганцхүү зургаан түмэн буруулан гарсан хэмээн сонссон" ... энэ үед Монголчууд нь Өвөр Монгол, Халх Монгол, Зүүн гарын хаант улс хэмээн гурван хэсэгт хуваагдсан.

a. XVI зууны сүүл XVII зууны эхэн хагаст Монголчууд хэдэн хэсэгт хуваагдсан бэ?

....................................................................

  • Гурван хэсэгт хуваагдсан

Оноо: 1 №: 482
Багцын даалгавар

b. Хун- Ү хаан ямар улсын хаан бэ?

.........................................................

  • Мин улс

Оноо: 1 №: 483
Багцын даалгавар

c.  Цахар хаан хэмээн хэний талаар өгүүлж байгааг бичнэ үү.

...............................................................................

  • Лигдэн хутагт хаан

Оноо: 1 №: 484
Багцын даалгавар

d.  Сурвалжын мэдээг уншин мөрний гурван түмэн улсын эзэн гэж хэнийг хэлж буйг бичнэ үү.

..............................................................

  • Нурхач

Оноо: 1 №: 485
Багцын даалгавар

e. Монголчууд олон улсуудад хуваагдан бие даан орших болсон нь бидэнд ямар сургамжыг үлдээсэн бэ?

.............................................................................

  • Нэгдсэн захиргаагүй болж харийн дарлалд орсон

Оноо: 1 №: 330

Фотосинтез явуулахад гол үүрэгтэй ургамлын эрхтнийг сонгоно уу.                           

  • A. Иш

  • B. Навч 

  • C. Үндэс 

  • D. Цэцэг

Оноо: 1 №: 274

“Монголын нууц товчоо”-нд Буха хатаги, Бухату салжи, Бодончар нарыг Алун гуа эх ............ төрсөн хэмээн  тайлбарладаг.
   
      

  • A. Сарны туяанаас   

  • B. Гэрлийн туяанаас

  • C. Нарны туяанаас  

  • D. Нарны цацрагаас

Оноо: 1 №: 329

Аль нь фотосинтезийн хязгаарлагч  хүчин зүйл  биш вэ?

 

  • A. Гэрлийн эрчим             

  • B. Нүүрсхүчлийн хий 

  • C. Хүчилтөрөгч       

  • D. Температур   

Оноо: 1 №: 273

“Монголын нууц товчоо”-нд Хаад, Удуйд, Увас гэсэн Гурван Мэргэд гарах бөгөөд Удуйд мэргэдийг Тогтоа Бэх, Хаад мэргэдийг Хаатай Дармала нар захирч байсан гэвэл Увас Мэргэдийг хэн захирч байсан бэ?
     
      

  • А. Их Чилэдү  

  • B. Чилгэр бөх

  • C. Үсүн бэх 

  • D. Дайр үсүн

Оноо: 1 №: 480

Ургамлын ус шингээх болон алдах хэлбэрийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.

 

          Шингээх

              Алдах

       А

       В

       С

       D

             Шингэн

             Шингэн

             Уур

             Уур

           Шингэн

           Уур

           Шингэн

           Уур

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1 №: 272

Чингис хааныг дэлхийн хоёрдугаар мянганы алдарт хүнээр өргөмжлөх  болсон шалтгаан аль нь вэ?                                                                                                                                                                                                                                                                                                                                            

  • A. Монголын энх амгалан үзлийг дэлгэрүүлэгч   

  • B. Монголын байлдааны арга тактикийг дэлгэрүүлэгч  

  • C. Нүүдлийн иргэншлийг хөгжүүлэгч   

  • D. Бөөгийн шашныг түгээгч

Оноо: 1 №: 476
Багц даалгавар

"Батмөнхийг долоон насанд нь Мандухай хатан барс жилээ даян бүгдийг эзлэх болтугай хэмээж, Батмөнх даян хаан хэмээн нэрийдэж эзний цагаан гэрийн өмнө суув" ... Батмөнхийг балчир учир түүний өмнөөс Монголын төрийг удирдаж эсэргүүцэл тэмцэл гаргагчдыг өөрийн биеэр цэрэглэн мордож нэгэн хааны жолоонд нэгтгэсэн юм. Батмөнх хаан Монголын төрийг хамгийн олон жил буюу 1470-1517 оны хооронд хаанчилсан байдаг. түүний хаанчилсан хугацааг сурвалжуудад зөрүүтэй тэмдэглэсэн байдаг. Батмөнх Даян хааны улс төрийн бодлого нь хаант төрийг бэхжүүлж, Монгол улсын төрийн нэгдлийг хангахад чиглэгдэж байжээ. Сурвалж бичгүүдэд энэхүү үеийг «гар газар, хөл хөсөр» байсан үе гэж нэрлэжээ. Өөр зуураа удтал хямралдан байсан монголчууд нэгэн хааны эрхэнд орж захирагдах болсон нь юуны урьд нийт Монголын тусгаар тогтнох байдлыг бэхжүүлж, нөгөөтэйгүүр үйлдвэрлэхүй хүчний хөгжилд тус дөхөм болсон

a. Даян хаан Монголын төрийг хэдэн жил захирч байсан бэ?

.................................................................

  • 40 гаруй жил

Оноо: 1 №: 477
Багцын даалгавар

b. Батмөнх бага балчир байсан тул түүний өмнөөс хэн төрийн үйл хэргийг удирдаж байсныг тэмдэглэнэ үү.

....................................................................

  • Мандухай сэцэн хатан

Оноо: 1 №: 478
Багцын даалгавар

c. Даян хаан хэмээн алдаршсаны учрыг тайлбарлан бичнэ үү?

......................................................................................

  • Даяар олныг захирах

Оноо: 1 №: 479
Багцын даалгавар

d. Батмөнх даян хааны төр барьж байсан жилүүдийг сурвалжид “Гар газар, хөл хөсөр байсан үе” хэмээдэг. Үүний утгыг тайлбарлан бичнэ үү?

..............................................................

  • Улс орон нэгдэж нэгэн хааны захиргаанд орсон үе

Оноо: 1 №: 480
Багцын даалгавар

e. Даян хаан Чингисийн онгоны 8 цагаан гэр(эзний цагаан гар)-ийн өмнө тангараг өргөсөн шалтгааныг тайлбарлана уу.

..............................................................

..............................................................

  • Нэгдсэн их Монгол улсыг сэргээх далд санаатай байсан.

Оноо: 1 №: 479

 Ихэнх ургамлын навч хавтгай, илтэс хэлбэртэй байх нь ................ зохилдолгоо юм.

  • А. Агаар болон нарны гэрлийг их гадаргаар шингээх

  • В. Ууршилт бага байх нөхцлийг бүрдүүлэх

  • С. Навчны баганан эдийн эс рүү гэрлийг саадгүй нэвтрүүлэх

  • D. Хийн солилцоо явагдах нөхцлийг хангах

Оноо: 1 №: 271

Чингис хаан 1204 онд “Сайрь хээрийн тулаан” хэмээн түүхэнд үлдсэн дайныг аль аймагтай хийсэн бэ?
      
    

  • А. Татар аймаг 

  • B. Мэргэд аймаг

  • C. Найман аймаг

  • D. Хэрэйд аймаг

Оноо: 1 №: 478

 Ихэнх ургамлын навчны амсар нээгдэж, хаагдах үйл явц нь  ................ зохилдолгоо юм.

  • А. Агаар болон нарны гэрлийг их гадаргаар шингээх

  • В. Ууршилт бага байх нөхцлийг бүрдүүлэх

  • С. Навчны баганан эдийн эс рүү гэрлийг саадгүй нэвтрүүлэх

  • D. Хийн солилцоо явагдах нөхцлийг хангах

Оноо: 1 №: 270

Чингис хааны онгон хадгалж буй газрыг хэрхэн нэрлэдэг болохыг сонгоно уу.                                                                                                                                 

  • А. Их хориг  

  • B. Их тахилга 

  • C. Их тайлга    

  • D. Их сан

Оноо: 1 №: 477

 Ихэнх ургамлын навч доод гадаргадаа амсрын эстэй байх нь ........... зохилдолгоо юм.

  • А. Агаар болон нарны гэрлийг их гадаргаар шингээх

  • В. Ууршилт бага байх нөхцлийг бүрдүүлэх

  • С. Навчны баганан эдийн эс рүү гэрлийг саадгүй нэвтрүүлэх

  • D. Хийн солилцоо явагдах нөхцлийг хангах

Оноо: 1 №: 471
Багц даалгавар

Газрын зургийг ажиглан асуултад хариулна уу.

а. Эрдэнэ зуу хийдийг хэн байгуулсан бэ?

...................................................................

 

  • Абтай сайн хан

Оноо: 1 №: 472
Багцын даалгавар

b. Эрдэнэ зуу хийд аль аймгийн нутагт байдаг вэ?

..................................................................

  • Өвөрхангай аймаг

Оноо: 1 №: 473
Багцын даалгавар

c. Бурхны шашин дэлгэрснээр Монголчуудын оюун санаанд хэрхэн өөрчлөлт орсон бэ?

................................................................

  • Монголчуудыг номхон хүлцэнгүй болгосон

Оноо: 1 №: 474
Багцын даалгавар

d.  Эрдэнэзуу хийд бидэнд өвлөгдөж ирсний түүхэн ач холбогдлыг тайлбарлана уу.

..............................................................................

  • Монголчуудын бүтээсэн соёлын өв

Оноо: 1 №: 475
Багцын даалгавар

e. Эрдэнэзуу тэргүүтэй хийдүүдийг байгуулсан нь Монголын соёлд хэрхэн нөлөөлснийг тайлбарлана уу.

..............................................................

..............................................................

  • Сүм хийдээр дамжин төвдийн соёлын нөлөө шингэх болсон.

Оноо: 1 №: 269

“Монголын нууц товчоо”-нд бичсэнээр, “... Тул загас мэт юунд Тулбарин гасална чи? Туурга цэрэгээ бэхэлье гэж Туйлтай үгээ хэлэлцсэн биш билүү” хэмээн өгүүлсэн нь ямар утга санааг илэрхийлж байна вэ?
      
         

  • А.  Чанга хатуужилтай байх

  • B. Шударга шулуун байх

  • C.  Өрөвч энэрэнгүй байх  

  • D. Сул дорой байх

Оноо: 1 №: 328

Орчны  температур  нэмэгдэхэд  фотосинтезийн процесст  ямар өөрчлөлт  гардаг вэ?

             

            

  • A. Фотосинтезийн эрчим буурна.

  • B. Фотосинтезийн эрчим нэмэгдэнэ.

  • C. Фотосинтезийн  эрчим хэвийн байна.

  •  D.Фотосинтез зогсоно.

Оноо: 1 №: 476

Ургамлын дөрвөн навчны шинжүүдийг хүснэгтэд үзүүлэв. Хос талт үрт ургамлыг олно уу.

 

      Өргөн навчтай

     Зэрэгцээ судалтай

    А

    B

    C

    D

               √

               √

               Х

               Х

                    √

                    Х

                    √

                    Х

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1 №: 268

Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх болсон шалтгааныг тайлбарласан өгөгдлөөс зөвийг сонгоно уу.                                                                                                                                                                                                                                                                       

  • A. Их Монгол улс цорын ганц хаантай учраас   

  • B. Үндэсний ухамсар, түүхэн үйл явдлыг сэргэсэн учраас 

  • C. Өөрийн улсын түүхийг сонирхож судлах болсон учраас  

  • D. Үндэсний ухамсар сэргэсэн учраас

Оноо: 1 №: 475

Ургамлын дөрвөн навчны шинжүүдийг хүснэгтэд үзүүлэв. Нэг талт үрт ургамлыг олно уу.

 

       Өргөн навчтай

      Зэрэгцээ судалтай

    А

    В

    С

    D

                √

                √

                Х

                Х

                √

                Х

                √

                Х

  • A

  • B

  • C

  • D

Оноо: 1 №: 474

Ургамлын навчийн эпидермсийн давхаргад яагаад хлоропласт байдаггүй вэ? 

  • А. Агаар болон нарны гэрлийг их гадаргаар шингээх

  • В. Ууршилт бага байх нөхцлийг бүрдүүлэх

  • С. Навчны баганан эдийн эс рүү гэрлийг саадгүй нэвтрүүлэх

  • D. Хийн солилцоо явагдах нөхцлийг хангах

Нийт: 19,976