Даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэнэ үү.
Нийгмийг судлах нь нийгмийн харилцаа, үзэгдэл, үйл явцыг ойлгож, танин мэдэх, тулгамдсан асуудлыг олж шийдэх, нийгмийн амьдралыг илүү үр өгөөжтэй болгох арга замыг тодорхойлдог зэрэг ач холбогдолтой.
a. Бичвэрийг жишээн дээр тулгуурлан тайлбарлана уу.
b. Нийгмийг судлах нь байгалийг судлахаас ямар ялгаатай вэ?
Жишээг өгөдсөн бичвэртэй холбон авсан бол
Ялгаа: Хүмүүс өөрийн оюун ухаан, ухамсараар тодорхой утга илэрхийлсэн үйлдлүүд хийж байдаг. Хүмүүсийн байр суурь, үйлдлийн утга илэрхийлсэн үг, нэр томьёо, бодомжийг судалж байна гэсэн үг.
6 В-ийн чийдэнг хүчин чадлаар нь асаахын тулд 1.5 В-ийн хэдэн зай хэрэгтэй вэ?
A. 6
В. 4
C. 2
D. 1
Сарны харагдах хэмжээ яагаад өдөр бүр өөр өөр байдаг вэ?
А. дэлхий нарыг тойрдог
B. дэлхий тэнхлэгээ эргэдэг
C. сар нарыг тойрдог
D. сар дэлхийг тойрдог
Америк тив анхны голдожоос аль зүгт оршдог вэ?
А. баруун тал
B. зүүн тал
C. өмнөд хагас
D. хойд хагас
Хөдөө хээр газарт одод түгсэн шөнийн цагт зүг чигээ олоход ямар од туслах вэ?
А. Алтан гадас
B. Долоон бурхан
C. Хүн таван од
D. Үүрийн цолмон
Цахилгаан хэлхээ угсрахын тулд доорх утаснуудын алийг нь сонгож БОЛОХГҮЙ вэ?
А. зэс
B. сатурак
C. төмөр
D. хөнгөн цагаан
Загвар зураг дээр хийн төлөвөөс шингэн төлөвт шилжиж буй үзэгдлийг ялгаарай.
А. А-Б
B. Б-В
C. В -Г
D. Г-А
Туршилтын үр дүнг илэрхийлсэн энэхүү зурагт далай тэнгисийг хэд гэсэн тоогоор төлөөлүүлэн илэрхийлсэн байна вэ?
А.1
B. 2
C. 3
D. 4
Туршилтын үр дүнг илэрхийлсэн энэхүү зурагт үүлийг хэд гэсэн тоогоор төлөөлүүлэн илэрхийлсэн байна вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Усанд ороход угаалгын өрөөний толь цантдагийн учир юу вэ?
A. конденсацлах үзэгдэл явагдсан
B. уурших үзэгдэл явагдсан
C. хайлах үзэгдэл явагдсан
D. царцах үзэгдэл явагдсан
Дараах өгөгдлөөс аль амьтан өндөглөдөг вэ?
А. далайн гахай
B. матар
C. халим
D. үхэр
Говь цөлд ургадаг ургамлын нэрийг сонгоно уу.
A. заг
B. улиас
C. хайлаас
D. хус
Хатгах хошуутай амьтныг сонгоно уу.
А. могой
B. зөгий
C. шумуул
D. ялаа
Дулмаа цэцгийн үр хөрсөнд суулгаад 4 хоног услажээ. Үр соёолоход юу НӨЛӨӨЛӨХГҮЙ вэ?
А.агаар
B. гэрэл
C. дулаан
D. чийг
Модны навч юу дутагдахаар шарладаг вэ?
А.агаар
B. гэрэл
C. дулаан
D. чийг
Нэгэн дүүргийн хөдөлмөрийн эрхлэлтийн мэдээлэлд дүгнэлт хийгээрэй.
№ |
Үзүүлэлт |
2011 |
2015 |
1 |
Ажиллах хүч |
39268 |
56998 |
2 |
Ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоо |
37393 |
53318 |
3 |
Бүртгэлтэй, идэвхтэй ажил хайгч, хөдөлмөр эрхлээгүй иргэдийн тоо |
? |
? |
4 |
Ажилгүйдлийн түвшин, % |
? |
? |
a. Ажилгүйдэл яагаад үүсдэг вэ? тодорхойлон бичнэ үү.
b. Хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл зэрэг өсөж байгааг хэрхэн тайлбарлаж болох вэ?
a. Ажилгүйдэл үүсэх шалтгаан: Цалингийн хэмжээ таалагдаагүйгээс ажлаа өөрчлөх, амьдрах орчин болон мэргэжлээ солих, тохирорх ажил олох хүртэл хэсэг хугацаанд ажилгүй байх, зарим салбар улирлын чанартай байх, эдийн засгийн хөгжил, өөрчлөлт
b. Тооцоолол
Даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэнэ үү.
Хүн өөрийгөө хэн бэ? гэдгийг тодорхойлохдоо бусадтай өөрийгөө харьцуулж, адилтгах, бусад хүмүүсийн өөрийнх нь талаарх үзэл бодлыг төсөөлөн боддог. Үүний үр дүнд “Би” буюу хувь хүний адилсал бий болж, өөрчлөгдөж байдаг.
a. Бичвэрийг нийгмийн тухай онолын аль хандлагаар тайлбарлаж болох вэ?
b. Жишээгээр тайлбарлана уу.
a. Харилцан үйлдийн хандлагаар тайлбарлана.
b. Жишээг харилцан үйлдлийн хандлагыг илэрхийлэн гаргасан бол
Дараах тоон мэдээллийг зааврын дагуу шинжлээрэй.
Үзүүлэлт |
2014 I-III |
2015 I-III |
2016 I-III |
2017 I-III |
|
мянган хүн |
|||
Эдийн засгийн идэвхтэй хүн ам |
1 160.3 |
1 205.5 |
1 232.8 |
1 262.3 |
Эрэгтэй |
608.2 |
632.1 |
665.0 |
659.5 |
Эмэгтэй |
552.1 |
573.4 |
567.8 |
602.8 |
Ажиллагсад |
1 051.6 |
1 116.9 |
1 089.3 |
1 147.0 |
Ажилгүй иргэд |
108.7 |
88.6 |
143.5 |
115.3 |
Эдийн засгийн идэвхгүй хүн ам |
719.3 |
753.4 |
821.1 |
860.0 |
Эрэгтэй |
292.0 |
289.3 |
309.2 |
357.0 |
Эмэгтэй |
427.3 |
464.1 |
511.9 |
503.0 |
|
хувь |
|||
Ажиллах хүчний оролцооны түвшин |
61.7 |
61.5 |
60.0 |
59.5 |
Эрэгтэй |
67.6 |
68.6 |
68.3 |
64.9 |
Эмэгтэй |
56.4 |
55.3 |
52.6 |
54.5 |
Эх сурвалж:khun_amiin_khudulmur_erkhlelt_2016_ulaanbaatar_2017-06.pdf
a. Дээрх эх сурвалжаас ажил эрхлэлтэй холбоотой ямар ямар мэдээллийг авч болох вэ? Жагсаан бичээрэй.
b. Эдийн засгийн идэвхтэй хүн амын өсөлтөд таны бодлоор ямар хүчин зүйлс нөлөөлсөн бол?
c. Гүйцэтгэсэн даалгаварт үндэслэн манай орны хөдөлмөр эрхлэлтийн байдал ямар түвшинд байгаад дүгнэлт бичнэ үү.
1. Хөдөлмөрийн зах зээл, аль онуудад ажилгүй иргэдийн тоо их байсан, эр, эм хүмүүсийн ажил эрхлэлтийн байдал гэх мэт
2. Ажлын байр нэмэгдсэн, ажиллах нөхцөл сайжирсан, цалин өссөн..
3. 2014 онтой 2017 оныг харьцуулан дээрх ойлголтуудыг ашиглан дүгнэлт бичсэн бол
Дараах тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийгээрэй.
№ |
Боловсролын түвшин |
Нийт ажилгүй иргэдийн тоонд эзлэх хувь (%) |
1 |
Боловсролгүй |
1.3 |
2 |
Бага |
2.1 |
3 |
Суурь |
6.0 |
4 |
Бүрэн дунд |
44.7 |
5 |
Тусгай мэргэжлийн дунд |
6.0 |
6 |
Техникийн болон мэргэжлийн |
6.7 |
7 |
Дипломын дээд болон бакалаврын |
31.5 |
8 |
Магистр, доктор |
1.7 |
Эх сурвалж:http://www.mlsp.gov.mn
a. Мэдээлэл чухам юуг харуулж байна вэ?
b. Ямар түвшний боловсролтой хүмүүс ажилгүйдэлд илүү их өртөж байна вэ?
c. Яагаад боловсролгүй болон бага боловсролтой хүмүүс дээд болон бүрэнд дунд боловсролтой иргэдтэй харьцуулахад ажилгүйдэлд бага өртөж байна вэ?
1. Ажилгүйдэл
2. Бүрэн дунд боловсрол
3. Мэргэжил, тодорхой ур чадвар үл шаардах ажлын байр элбэг байх магадлалтай..... гэх мэт
Хүлэмжийн үзэгдэлд гол нөлөө үзүүлэх хийнүүдийг сонгоно уу.
А. Азотын ба хүхрийн оксид
В. Метан ба нүүрсхүчлийн хий
С. Метан ба хүхрийн оксид
D. Нүүрс хүчлийн хий ба хүчилтөрөгч
Дараах өгүүлбэрүүдийг уншаад A,B,C,D хариултаас зөвийг нь сонгоно уу.
Baatar and Bold________at the playground now. [1 оноо]
A. play
B. are playing
C. have played
D. were playing
Хөдөлмөрийн биржээс (2013он) хамгийн эрэлттэй 10 мэргэжлийг жагсаажээ. Эдгээрт хүний нөөцийн болон маркетингийн менежер, жолооч, тогооч, борлуулагч, нягтлан бодогч, гэрээний эрх зүйч, мужаан, тогооч, инженер гэсэн мэргэжил орсон.
а. Яагаад эдгээр нь хамгийн эрэлттэй мэргэжил болохыг 2 үндэслэлээр тайлбарлана уу.
b. Хамгийн их эрэлттэй мэргэжил эзэмших нь тухайн хувь хүнд ямар ач холбогдолтой болохыг давхраажилтын хэмжигдэхүүнүүдийг ашиглан тайлбарлана уу.
a. Технологийн дэвшил, хүний хөгжлийн асуудлыг чухалчилсэн, хүнтэй ажилладаг мэргэжил гэх мэт
b. Хүний нийгэмд эзлэх байр суурь өснө. гэх мэт давхраажилтын хэмжигдхүүнийг ашиглан тайлбарласан бол
Агаар мандлын найрлага дахь нүүрсхүчлийн хийн өөрчлөлтийг жилээр үзүүлэв. Ийм өөрчлөлтөд хүрэхэд гол нөлөө үзүүлсэн хүчин зүйлийг сонгоно уу.
Он |
1930 |
1980 |
1990 |
2000 |
Нүүрсхүчлийн хийн хэмжээ \ % |
0,03 |
0,033 |
0,037 |
0,04 |
A. Азот агуулсан бордоо их хэмжээгээр хэрэглэх
B. Далайн түвшин нэмэгдэх
C. Ойг их хэмжээгээр устгах
D. Хүхрийн оксидоор агаар бохирдох
Дараах даалгаврыг зааврын дагуу хийнэ үү?
a. Нийгмийн давхраажилт гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү.
b. Нийгмийн давхраажилтын хэмжигдхүүнийг нөхөж бичнэ үү.
c. Гүйцээж бичнэ үү.
А. Эдийн засгийн баялагт хувьцаа, хадгаламж.......... ................................................................................................................ орно.
Б. Эрх мэдэл тодорхой субъектэд хууль ёсоор олгосон эрх хэмжээгээр тодорхойлогдоно. Жишээ нь:...............................................................
a. Давхраажилт: Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог хэлнэ.
b. Нэр хүнд, боловсрол
c. А. .......Үл хөдлөх хөрөнгө, зэрэг үнээр илэрхийлэгдэх бүх эд хөрөнгө багтдаг байна.
Б. Хэн шийдвэр гаргах, хянах, нөлөөлөх эрхтэй байгаагаар тодорхойлогдоно.
Нүүрсхүчлийн хийг өөртөө шингээж, дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг нөлөө үзүүлдэг амьд биесийг сонгоно уу.
A. Бүтээгчид
B. Задлагчид
C. Махан идэштэн
D. Өвсөн тэжээлтэн
Усны амьтдыг мөхөлд хүргэх аюултай орчны бохирдлыг сонгоно уу.
A. Агаарын бохирдол
B. Озоны давхарга цоорох
C. Хүчиллэг бороо
D. Хүлэмжийн хий
Дараах тоон баримтуудыг ашиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү.
Баримт 1: |
Баримт 2: |
Баримт 3: |
1925 оны намар монгол оронд 75 сургууль байсан ба тэнд 1550 хүүхэд суралцаж байжээ. Эдгээр сурагчдын 1406 нь эрэгтэй, 144 нь эмэгтэй байжээ. |
МУИС нь 1942 онд байгуулагдсан бөгөөд 1946 онд анхны төгсөлтөө хийжээ. Энэ үед нийт 35 хүн төгссөний 5 нь эмэгтэй байжээ. |
2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар дээд боловсрол эзэмшиэхээр суралцаж буй суралцагчдын 56.8 хувь нь эмэгтэй, 43.2 хувь нь эрэгтэй байв. (Эх сурвалж: БСШУСЯ, 2016). |
a. Дээрх тоон баримтууд ямар асуудлыг хөндсөн байна вэ?
b. Статус буюу байр суурь нь хувь хүний эдлэх эрх, гүйцэтгэх үүрэгтэй хэрхэн холбогдохыг тайлбарлана уу?
a. Ямар үйлдэл хийх нь хүмүүсийн байр суурьтай нь бүхэлдээ холбогдоно. Байр суурь гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдоно. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг хөндсөн байна.
b. Тухайн байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц бол үүрэг (роль) юм. Энэ нь бусад хүмүүстэй харилцахдаа юуг хийх ёстойг заана. Харин эрх нь тухайн статус бүхий хүн юуг хийх нь зөвшөөрч байгаар илэрнэ.
Байгалийн ба хүний хүчин зүйлсийн үйлчлэл буюу экосистемийн гадаад дотоод үйлчлэлийн улмаас нэг экосистем нөгөөгөөр солигдох үйл явцыг .............. гэнэ.
А. Биотоп
B. Сукцесс
C. Экотон
D. Экосистем
Нэг экосистемээс нөгөө экосистемд дамжиж буй шилжилтийн бүсийг ............... гэнэ.
А. Биотоп
B. Сукцесс
C. Экотон
D. Экосистем
Эх сурвалжийг уншаад өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэнэ үү.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа тамхи татах нь олон нийтийн дунд ихээхэн дэлгэрч нийгэмд сайшааж дэмжингүй хандаж байв. 1957 оноос хойш эрдэмтэд тамхи нь олон төрлийн өвчний шатгаан болж байгааг тогтоосон бөгөөд үүнтэй холбоотойгоор энэхүү хорт зуршлын эсрэг давалгаа өрнөх болжээ. Тамхи үйлдвэрлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн салбарынхан, хүрээлэн буй орчныг хамгаалах хөдөлгөөний идэвхтнүүд, засгийн газрын байгууллагууд эрс хурцаар шүүмжилж ирлээ. Тамхи татах гэж буй хүн бусдаас “тамхи татаж болох уу” гэж зөвшөөрөл асуудаг болсон. (Эх сурвалж: Н.Смелзер (2001) Социологи”/орч.ред Ү.Нямдорж, 185 дугаар тал)
a. Гажуудал гэж юу вэ? дээрх эхтэй холбон тайлбарлана уу.
b. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тамхи татах явдал ихэд дэлгэрсний учир юу вэ?
c. Тамхи татах гэж буй хүн яагаад бусдаас зөвшөөрөл авах ёстой вэ?
a. Нийгмийн гажуудал гэдэг нь нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөвийг хэлнэ. Иймээс тамхи татах нь бусдын эрх ашигтай зөрчилдөх тул гажуудал болно.
b. Стрессээ тайлах, чөлөөт цаг ихтэй болсон, тамхины үйлдвэрлэл сэргэсэн, худалдан авах чадвар сайжирсан гэх мэт.
c. Бусдын эрүүл мэнд, хууль биеллүлэх, амгалан тайван байдалд хохирол учруулахгүй байх нь чухал...
Экологийн бүлгэмдэл, түүнийг хүрээлэн буй амьгүй байгалийн хүчин зүйлсийг цогцоор нь ............................ гэж нэрлэдэг.
А. Биотоп
B. Сукцесс
C. Экотон
D. Экосистем
f(x)=8x2-2x+7 бол f(2)=?
A. 43
B.35
C.13
D. 17
Нүүрстөрөгчийн эргэлтийг бүдүүвчээр үзүүлжээ.
Агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулж байгааг ямар тоонуудаар заасан бэ?
А. 1, 8, 9
В. 2, 4, 5
С. 3, 5, 7
D. 4, 5, 6
Нүүрстөрөгчийн эргэлтийг бүдүүвчээр үзүүлжээ.
1-ийн тоогоор заасан процессыг сонгоно уу.
А. Амьсгал
В. Фотосинтез
С. Транспираци
D. Шаталт
Жимсийг хатаахад жингийнхээ 85%-ийг алддаг. 15 кг хатаасан жимс гарган авахын тулд хэдэн кг жимс шаардлагатай вэ?
A. 15
B.70
C.85
D. 100
Нүүрстөрөгчийн эргэлтийг бүдүүвчээр үзүүлжээ.
8-ийн тоогоор ямар процессыг тэмдэглэсэн бэ?
А. Амьсгал
В. Задрал
С. Хооллолт
D. Транспираци
Арьсны эс нь тогтмол митоз хуваагдлаар хуваагддаг. Зурагт нэгэн сүүгээр бойжигчийн арьсны эсийн митоз хуваагдлын метафазын шатанд байх үеийн хромосомын зургийг үзүүлжээ.
A. Диплойд хромосомын тоог олно уу ..................................................................[1]
B. Хромосомын бүтцийн Х үсгээр тэмдэглэгдсэн хэсгийг нэрлэж, гүйцэтгэх үүргийг бичнэ үү.
Нэр .......................................................................................................................
Үүрэг .....................................................................................................................
.............................................................................................................................[2]
C. Дээр өгөгдсөн зураг дээр эдгээр хромосомуудаас гомолог хос хромосомуудыг олж, тус бүрийг ижил өнгөөр будна уу. (сүүдэрлүүлэн будаж болно)
А. 6
В. Центромер, ээрүүл хэлбэрийн утаслаг холбогдох газар
С. 3 гомолог хос үүсгэнэ. Гомолог хос бүр ижил хэмжээ, урттай байна. Гомолог хосыг ижил өнгөөр будна
Нүүрстөрөгчийн эргэлтийг бүдүүвчээр үзүүлжээ.
Амьсгалын процессыг заасан тоог сонгоно уу.
А. 1, 8, 9
В. 2, 4, 5
С.3, 5, 7
D. 4, 5
Нэгэн сурагч гэр бүлийн хэлбэрийн бүдүүвч зураглал хийжээ. Бүдүүвчээс алдаатай дүрсэлсэн хэсгийг олоорой.
a. Алдаатай өгөгдөл аль нь вэ?
b. Монгол улсад гэр бүлийн аль хэлбэрийг хуульчилсан бэ?
1. Алдаатай нь: Полигами хэлбэрийг экзогами, полигени
2. Моногами
Олон жилийн турш тамхи татсан архаг тамхичинд тохирохгүй тодорхойлолтыг сонгоно уу.
А. Түүний артерийн судас нь тамхины бохинд бөглөрсөн
B. Тэр никотинд донтсон
C. Түүний мөгөөрсөн хоолойн сормууст эсүүд гэмтсэн
D. Уушгины гадаргуугийн талбай нь багассан.