Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 706

Идэш тэжээлийн хэлхээний бүдүүвчийг үзүүлэв. Нарны энерги идэш тэжээлийн хэлхээнд нэвтэрч байгаа түвшинг олно уу. 

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 705

Чоно цагаан зээрээр хооллодог, цагаан зээр өвс иддэг. Өвсний энергийн хэмжээг 100% гэж үзвэл цагаан зээрд хэдэн хувийн энерги очих вэ?

 

 

 

 

  • A. 5%

  • B. 10%

  • C. 15%

  • D. 20%

Оноо: 1 №: 605

Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын хувьд навчийн амсар болон эпидермисийг  зөв түвшинд тохируулан бичсэнийг сонгоно уу. 

 

           Навчийн амсар

    Эпидермис

       1

                  Эс

          Эд

       2

                  Эрхтэн

          Эс

       3

                  Эрхтэн

          Эрхтэн

       4

                  Эд

          Эд

 

 

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 704

Цагаан зээрээр чоно хооллодог, цагаан зээр өвс иддэг. Өвс энергийн эх үүсвэрээ хаанаас авдаг вэ?

 

 

 

 

  • А. Агаар мандал

  • В. Нар

  • С. Цагаан зээр

  • D. Чоно

Оноо: 1 №: 604

Амьд биеийн бүтэц зохион байгуулалтын хувьд шүлсний булчирхай болон ходоодыг зөв түвшинд тохируулан бичсэнийг сонгоно уу.

 

      Шүлсний булчирхай

        Ходоод

       1

                      Эс

           Эд

       2

                      Эрхтэн

           Эс

       3

                      Эрхтэн

           Эрхтэн

       4

                      Эд

           Эд

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 703

Идэш тэжээлийн хэлхээний нэг гишүүнээс дараагийн гишүүнд энергийн хэдэн хувь  дамждаг вэ?

 

 

 

 

  • A. 0,1%

  • B. 1%

  • C. 10%

  • D. 100%

Оноо: 1 №: 702

Идэш тэжээлийн хэлхээний энергийн анхдагч эх үүсвэр юу  вэ?

 

 

 

 

  • A. Амьтан

  • B. Нар

  • C. Ургамал

  • D. Хөрс

Оноо: 1 №: 701

Идэш тэжээлийн хэлхээг эхлүүлэгчид аль нь вэ?

 

 

 

 

  • А. Анхдагч хэрэглэгчид

  • B. Бүтээгчид

  • C. Хоёрдогч хэрэглэгчид

  • D. Задлагчид

Оноо: 1 №: 603

Фототропизмын хариу үйлдлийг сонгоно уу.

  • А. Навч гэрэл рүү тэмүүлж ургах

  • B. Том навч ургах

  • C. Үндэс хөрс рүү ургах

  • D. Үр соёолох

Оноо: 1 №: 700

Идэш тэжээлийн хэлхээнд яагаад 5-аас илүүгүй гишүүд байдаг вэ?

 

 

 

 

  • А. Бүтээгч, хэрэглэгчдийн харьцаанаас хамаардаг.

  • В. Идэш тэжээлийн нэг хэлхээнээс нөгөөд шилжихэд энергийн алдагдал гардаг.

  • С. Идэш тэжээлийн хэлхээ 5-аас цөөн гишүүнтэй байх ёстой.

  • D. Идэш тэжээлийн хэлхээний төгсгөлд задлагчид байдаг учир.

Оноо: 1 №: 602

Ургамлын өсөлтөд нөлөөлдөг гормоныг сонгоно уу.

  • А. Ауксин

  • В. Гибберлин

  • С. Инсулин

  • D. Этанол

Оноо: 1 №: 699

Идэш тэжээлийн хэлхээний үе шат бүрт энергийн алдагдал гарч байдаг. Үүний үр дүн юу вэ?

 

 

 

 

  • А. Бүх амьд биеүд амьсгалдаг.

  • B. Идэш тэжээлийн гинж үргэлж ногоон ургамлаас эхэлдэг.

  • C. Ургамлыг бүтээгчид, амьтдыг хэрэглэгчид гэж нэрлэдэг.

  • D. Таваас олон бие махбодоос бүрэлдсэн идэш тэжээлийн гинж маш цөөхөн байдаг.

Оноо: 1 №: 601

Геотропизмын хариу үйлдлийг сонгоно уу.

  • А. Цэцэглэх

  • B. Том навч ургах

  • C. Үндэс хөрс рүү ургах

  • D. Үр соёолох

Оноо: 1 №: 698

Ямар бодисууд нь хүчлийн бороо үүсэхэд голлон оролцох вэ?

 

 

 

 

  • А. Усны уур

  • В. Хөнгөн металлын давсууд

  • С. Хүнд металлын давсууд

  • D. Хүхэр, азотын оксидууд

Оноо: 1 №: 697

Хүчлийн борооны үйлчлэлд хамгийн бага өртөхийг нь сонгоно уу. 

 

 

 

 

  • А. Ойн амьтад

  • В. Шилмүүст ой

  • С. Шохойн чулуун барилга, хөшөө дурсгал

  • D. Цөөрмийн загас

Оноо: 1 №: 600

Тамхичин хүний цусны хүчилтөрөгч зөөвөрлөх эзэлхүүн тамхи татдаггүй хүнийхээс бага байдаг. Тамхины найрлага дахь ямар бодис үүнд нөлөөлдөг вэ?

  • A. Нүүрстөрөгчийн (II) оксид 

  • B. Никотин

  • C. Тамхины бохь

  • D. Хийн холимгийн жижиг хэсгүүд

Оноо: 1 №: 599

Фотосинтезээр навчинд ямар бодис үүсдэг вэ?

  • A. Нүүрс ус

  • B. Уураг

  • C. Цардуул

  • D. Целлюлоз

Оноо: 1 №: 696

Хүчлийн бороо ороход нөлөөлөх хүчин зүйлсийг сонгоно уу.

 

 

 

 

  • А. Атомын цахилгаан станц барих

  • В. Далайн усанд нефтийн хаягдал орох

  • С. Ой модыг их хэмжээгээр тайрах

  • D. Үйлдвэрлэл эрчимтэй өсөх

Оноо: 1 №: 695

Хүний хүчин зүйлийн нөлөөгөөр явагдах үзэгдлийг сонгоно уу.

 

 

 

 

  • А. Газар хөдлөлт

  • В. Конденсаци

  • С. Транспираци

  • D. Хүчлийн бороо

Оноо: 1 №: 598

Ургамал хөрснөөс нитратын ионыг үндсээрээ сорж авдаг. Ямар бодисыг нийлэгжүүлэхэд нитратын ион хэрэгтэй вэ?

  • A. Глюкоз

  • B. Өөх тос

  • C. Уураг

  • D. Цардуул

Оноо: 1 №: 597

Фотосинтезийн үед глюкозын молекулууд ямар төрлийн энерги ашиглан үүсдэг вэ?

  • A. Гэрлийн

  • B. Дулааны

  • C. Химийн

  • D. Цахилгааны

Оноо: 1 №: 694

Их хэмжээний газар нутагт тариалан эрхлэх нь ямар сөрөг үр дагавартай вэ?

 

 

 

 

  • А. Олон зүйлийн ургамал ургах

  • B. Хөрсний үржил шим нэмэгдэх

  • C. Хур тунадасны шингэлт нэмэгдэх

  • D. Хөрсний үржил шим буурах

Оноо: 1 №: 596

Митоз хуваагдлаар хэдэн төл эс үүсэх вэ?

  • А. 0

  • В. 1

  • С. 2

  • D. 4

Оноо: 1 №: 693

Экосистем дэх ойн ач холбогдлыг тодорхойлно уу.

 

 

 

 

  • А. Агаар мандлын найрлагыг тогтвортой байлгах

  • В. Азотын эргэлтийг тогтворжуулах

  • С. Хөрсний эрдэс бодисыг хадгалах

  • D. Хөрсний усны хэмжээг багасгах

Оноо: 1 №: 595

Мейоз хуваагдлын дүнд үүсэх эсийн хромосомын бүрдлийг сонгоно уу.

  • A. Гаплоид

  • B. Диплоид

  • C. Триплоид

  • D. Тетраплоид

Оноо: 1 №: 692

Ойг их хэмжээгээр устгасны дараа буурах зүйлийг сонгоно уу.

  • А. Намагжилт

  • B. Хөрсний үржил шим

  • C. Хөрсний элэгдэл

  • D. Цөлжилт

Оноо: 1 №: 691

Амьтны төрөл зүйлийг хамгаалах нэг шалтгааныг сонгоно уу.

 

 

 

 

  • А. Агаарын хүчилтөрөгчийг шингээх

  • B. Дэлхийн дулаарлыг бууруулах

  • C. Ховор амьтдыг ирээдүйд мэнд үлдээх

  • D. Цөлжилтийг бууруулах

Оноо: 1 №: 594

Диплоид бүрдэлтэй эсийн мейоз хуваагдлын үр дүнд ямар эс үүсэх вэ?

  • A. Удамшлын ялгаатай диплоид эс үүснэ.

  • B. Удамшлын ялгаатай гаплоид эс үүснэ.

  • C. Удамшлын ижил диплоид эс үүснэ.

  • D. Удамшлын ижил гаплоид эс үүснэ.

Оноо: 1 №: 593

Митоз хуваагдлаар үүссэн эсийн хувьд зөв тайлбарыг сонгоно уу

  • A. Удамшлын ижил мэдээлэл бүхий биеийн эс үүсгэнэ. 

  • B. Удамшлын ижил мэдээлэл бүхий эдүүд үүснэ.

  • C. Удамшлын ялгаатай мэдээлэл бүхий бэлгийн эс үүсгэнэ.

  • D. Удамшлын ялгаатай мэдээлэл бүхий эдүүд үүснэ.

Оноо: 1 №: 592

Мейоз хуваагдлаар үүссэн эсийн хувьд зөв тайлбарыг сонгоно уу.

  • A. Удамшлын ижил мэдээлэл бүхий бэлгийн эс үүснэ.

  • B. Удамшлын ижил мэдээлэл бүхий эдүүд үүснэ.

  • C. Удамшлын ялгаатай мэдээлэл бүхий бэлгийн эс үүснэ.

  • D. Удамшлын ялгаатай мэдээлэл бүхий эдүүд үүснэ.

     

Оноо: 1 №: 690

Амьтны төрөл зүйлийг хамгаалах нэг шалтгааныг сонгоно уу.

 

 

 

 

  • А. Агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулах

  • B. Бүтээгчдийн хэмжээг нэмэгдүүлэх

  • C. Идэш тэжээлийн сүлжээг тогтвортой байлгах

  • D. Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх

Оноо: 1 №: 591

Хүний биед байх ихэнх энзимүүд ямар температурт денатурацид орж бүтэц нь эвдэрдэг вэ?

 

  • А. 00С

  • B. 270С  

  • C. 400С

  • D. 650С

Оноо: 1 №: 689

Ургамлын төрөл зүйлийг хамгаалах нэг шалтгааныг сонгоно уу.

 

 

 

 

  • А. Агаар мандалд хүчилтөрөгч ялгаруулах

  • B. Агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулах

  • C. Хур тунадасны хэмжээг бууруулах

  • D. Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх

Оноо: 1 №: 688

Ургамлын төрөл зүйлийг хамгаалах нэг шалтгааныг сонгоно уу.

 

 

 

 

  • А. Агаарын хүчилтөрөгчийг шингээх

  • B. Агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулах

  • C. Хур тунадасны хэмжээг бууруулах

  • D. Эмчилгээний зорилгоор эм гаргаж авах

Оноо: 1 №: 590

Энзим нь ямар бодис вэ?

  • A. ДНХ

  • B. Нүүрс ус

  • C. Өөх тос

  • D. Уураг

Оноо: 1 №: 687

Үйлдвэрийн ариутгаагүй хог хаягдал голын ус руу орох үед юуны хэмжээ нэмэгдэх вэ?

 

 

 

 

  • А. Бактерийн тоо хэмжээ

  • В. Ногоон замгийн хэмжээ

  • С. Усны цэвэршилт

  • D. Хүчилтөрөгчийн концентраци

Оноо: 1 №: 589

Иодын урвалжтай холих үед хөх өнгө үзүүлдэг хүнсний бүтээгдэхүүнийг олно уу.

 

  • A. Өөх тос

  • B. Уураг

  • C. Энгийн нүүрс ус

  • D. Цардуул

Оноо: 1 №: 686

Үйлдвэрийн ариутгаагүй хог хаягдал голын ус руу орох үед багасах зүйлийг сонгоно уу.

 

 

 

 

  • А. Бактерийн тоо хэмжээ

  • В. Нүүрсхүчлийн хийн концентраци

  • С. Нитратын хэмжээ

  • D. Хүчилтөрөгчийн концентраци

Оноо: 1 №: 685

Агаар мандал дахь усны уур эргэж хөрсөнд шингэхэд гол үүрэгтэй процессыг сонгоно уу.

 

 

 

 

  • А. Конденсаци

  • В. Фотосинтез

  • С. Транспираци

  • D. Шингээх

Оноо: 1 №: 588

Ямар бодисын  дутагдлаас шалтгаалан рахит өвчин тусдаг вэ?

 

  • A. Кальци

  • B. Төмөр

  • C. Витамин С

  • D. Витамин Д

Нийт: 19,976