Хүүхдийн биеийн өндөр, түүний наснаас хамааран хэрхэн өөрчлөгддөгийг графикаар үзүүлэв.
a) Хүүхэд төрөхдөө ямар хэмжээтэй байсан бэ? [1]
b) Хүүхдийн 1 метрийн өндөртэй болсон насыг тогтооно уу. [1]
c) Графикийн мэдээллийг хүснэгтээр илэрхийлнэ үү. [3]
a) 50 см, (+, - 1) см байж болно.
b) 3 нас.
c) Графикийн мэдээллийг хүснэгтээр илэрхийлсэн байна. Хүснэгтийг мөр, баганы эх нэртэй, нэгжтэй байна. Харгалзах мөр, багананд тохирох зөв өгөгдлийг бичсэн байна.
Хүний амьдрал үр тогтсон өндгөн эс болох зиготоос эхэлнэ.
a. Эхийн умайд байгаа ургийг зурагт илэрхийлжээ. Зураг дээр А үсгээр заасан хэсгийг нэрлэж, үүргийг бичнэ үү. [3]
b. Ургийн хөгжлийн үргэлжлэх хугацааг тодорхойлно уу. [1]
c. Бэлгийн замын халдварт өвчнүүд ургийн хөгжилд хэрхэн нөлөөлөхийг тоочно уу. [2]
a. А – хүй, ихэс ба ургийг хооронд нь холбох үүрэгтэй. Ингэснээр ихэс, ургийн хооронд явагдах бодис болон хийн солилцоо явагдана.
b. 40-н долоо хоног буюу 280 хоног
c. - Ураг уг БЗХӨ-өөр халдварлах
- Ургийн эрхтнүүдийн хэвийн хөгжилд нөлөөлснөөр ургийн гажиг үүсэх
- Ураг зулбах, цус алдах гэх мэт.
Хүний амьдрал цорын ганц үр тогтсон эс болох зиготоос эхлэх бөгөөд эхийн умайд 40 долоо хоног хөгжөөд, эхээс мэндэлдэг
a. В үсгээр заасан эрхтнийг нэрлэж үүргээс нь хоёрыг тоочно уу. [3]
b. Ургийн хөгжилд чухал үүрэгтэй ургийн уст бүрхүүлийн үүрэг, ач холбогдлыг бичнэ үү. [2]
c. Ургийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйлээс хоёрыг нэрлэж, нөлөөллийг нь тайлбарлана уу. [2]
a. В – ихэс, ургийг хүчилтөрөгчөөр хангах, шим бодисоор хангах, нүүрсхүчлийн хий болон урагт хэрэггүй хаягдал бодисоос салгах гэх мэт.
b. Ургийг механик гэмтлээс хамгаалах, ургийн шингэний хэмжээ, найрлагыг тогтмол байлгах, ургийн биед хортой бодис нэвтрэхээс хамгаалах гэх мэт.
c. Сэтгэл санаа тайван байх - Ургийн хөгжил хэвийн явагдана.
Шим тэжээл бүхий хоол хүнс – митоз хуваагдлыг болон эсийг шаардлагатай бодис, энергиэр хангана
Биеийн тамирын дасгал – төрөх үеийн үйл явцад бие махбодыг бэлдэнэ гэх мэт.
Шүхэрлэг хэлбэрийн үслэгүүдтэй багваахай цэцгийн үрийг үзүүлжээ.
Сурагч дөрвөн өөр багваахай цэцгийн үр газарт унах хугацааг тодорхойлох туршилтыг явуулж, үр дүнг графикаар илэрхийлжээ.
a) Графикийн мэдээллээс багваахайн үр газарт унах дундаж хугацааг тооцож олно уу. [2]
b) Шугаман графикийг баганан графикаар илэрхийлнэ үү. [3]
c) Шавжаар тараагддаг үрийн онцлогоос 2-ыг тоочно уу. [2]
a) Нийт хугацааг олж нэмнэ. Гарсан хариуг 4-т хувааж, нэгжийг тавьсан байна.
b) Х тэнхлэгт шүхрийн диаметр, У тэнхлэгт газарт унахад зарцуулсан хугацааг тэмдэглэнэ.
c) Тэнхлэгүүдийг зааж нэрлэсэн байна. Нэгжийг тавьсан байна.
Тэнхлэг дээрх хэмжээсүүд ижил байна.
Баганан графикийн баганууд хоорондоо нийлээгүй, хоорондын зай ижил байна.
Махлаг, шүүслэг эдтэй, шавжийг татах амт, үнэртэй гэх мэт.
Хүний амьдрал үр тогтсон өндгөн эс болох зиготоос эхлэн, эхийн умайд 40 долоо хоног хөгжөөд, эхээс мэндэлдэг.
a. Эхийн умайд байгаа ургийг зурагт илэрхийлжээ. Зураг дээрх A, В, C хэсгүүдийг нэрлээрэй. [3]
b. Ихсийн үүрэг, ач холбогдлыг бичнэ үү. [2]
c. Ургийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлээс хоёрыг нэрлэж, нөлөөллийг нь тайлбарлана уу. [2]
a. А- хүй, В – ихэс, С – умайн хүзүү
b. Ихэс нь ургийг эхийн бие махбодтой холбох үүрэгтэй. Ингэснээр хүчилтөрөгч болон урагт шаардлагатай шим бодисууд эхийн цуснаас ихэсээр дамжин ургийн цус руу нэвчиж орох ба ургийн ялгаруулсан нүүрсхүчлийн хий болон бусхд хаягдал бодисууд эхийн цусруу нэвчиж ордог. Ихэс нь дээрх үйлдлийг гүйцэтгэдэг учир ургийн хөгжилд чухал ач холбогдолтой.
c. Архи – ургийн гаж хөгжил үүсгэх, зулбах, ургийн мэдрэлийн системийн хөгжилд нөлөөлөх гэх мэт
Тамхи – ургийн хүчилтөрөгчийн хангамжийг бууруулснаар ургийн дутуу хөгжил үүсгэх гэх мэт
Эм – төрөл бүрийн мутаци үүсгэх шалтгаан болно
БЗХӨ – ургийн хэвийн хөгжилд нөлөөлснөөр ураг зулбах, гажиг төрөх гэх мэт.
Шүхэрлэг хэлбэрийн үслэгүүдтэй багваахай цэцгийн үрийг үзүүлжээ.
Сурагч дөрвөн өөр багваахай цэцгийн үр газарт унах хугацааг тодорхойлох туршилтыг явуулж, үр дүнг хүснэгтэд тэмдэглэжээ.
Багваахай |
Шүхрийн диаметр / см |
Газарт унахад зарцуулсан хугацаа / сек |
1 2 3 4 |
0.4 0.7 1.0 1.2 |
1.5 2.5 4.0 4.5 |
a) Туршилтын үр дүнгээс багваахай цэцгийн үрийн газарт унах дундаж хугацааг тодорхойлно уу. [2]
b) Үр тархах аргаас 2-ыг нэрлэнэ үү. [2]
c) Туршилтын үр дүнгээр баганан график байгуулна уу. [3]
a) Нийт хугацааг нэмнэ. Гарсан хариуг 4-т хувааж, нэгжийг тавьсан байна.
b) Амьтнаар, салхиар, усаар гэх мэт.
c) Х тэнхлэгт шүхрийн диаметр, У тэнхлэгт газарт унахад зарцуулсан хугацааг тэмдэглэнэ.
Тэнхлэгүүдийг зааж нэрлэсэн байна. Нэгжийг тавьсан байна.
Тэнхлэг дээрх хэмжээсүүд ижил байна.
Баганан графикийн баганууд хоорондоо нийлээгүй, хоорондын зай ижил байна.
Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн үндсэн хоёр хэлбэр байдаг.
a. Нахиалан үржиж буй хөрөнгө мөөгийг судлахад хийгдэх үйл ажиллагааг дүрслэн бичнэ үү. [2]
b. Хөрөнгө мөөгийн нахиалах үржлийг ургамлын ургал үржилтэй харьцуулан хүснэгтийг нөхнө үү. [2]
Шинж чанар |
Нахиалах үржлийн хэлбэр |
Ургал үржлийн хэлбэр |
|
|
|
|
|
|
c. Бэлгийн үржлийн давуу талаас хоёрыг нэрлэнэ үү. [2]
a. Мөөгийн үржих тааламжтай орчныг бэлдээд мөөгийг үржүүлэх хэрэгтэй.
- тохиромжтой (40 0C) температур бүхий
- сахартай (хоол нь болох) орчинд хөрөнгө мөөгийг өсгөвөрлөж,
- түүнээс дээж аван нахиалан үржиж буй хөрөнгө мөөгийг
- микроскопоор судална.
b. Доорх жишээнээс хоёр шинжийг бичсэн байх. Өөр шинжүүд байж болно.
Шинж чанар
Нахиалах үржлийн хэлбэр
Ургал үржлийн хэлбэр
Эх бодгалийн тоо
Нэг
Эх бодгалийн нэг хэсэг нь
Үр төлийн тоо
Нэг
Нэг
Үр төлийн удамшлын мэдээлэл
Эх бодгальтай адил
Эх бодгальтай адил
Үржлийн хурд
Дунд зэрэг
Удаан
c. Эцэг эхийн удамшлын мэдээллээс үр төлийн удамшлын мэдээлэл ялгаатай
Үр төлийн дасан зохицох чадвар сайн, хувьсч өөрчлөгдөх боломжтой.
Шүхэрлэг хэлбэрийн үслэгүүдтэй багваахай цэцгийн үрийг үзүүлжээ.
Сурагч дөрвөн өөр багваахай цэцгийн үр газарт унах хугацааг тодорхойлох туршилтыг явуулж, үр дүнг графикаар илэрхийлжээ.
a) Графикийн мэдээллийг дүрслэн бичнэ үү. [2]
b) Графикийн мэдээллийг хүснэгтээр илэрхийлнэ үү. [3]
c) Багваахай цэцгийн үр юугаар тархахад зохилдсоныг тайлбарлана уу. [2]
a) Графикийн мэдээлэлийг дүрслэн бичнэ. Графикийн өгөгдлөөс ашигласан байна.
b)
Багваахай
Шүхрийн диаметр / см
Газарт унахад зарцуулсан хугацаа / сек
1
2
3
4
0.4
0.7
1.0
1.2
1.5
2.5
4.0
4.5
c) Салхиар тархахад зохилдсон шүхэр хэлбэрийн үслэг нь салхины аясаар үр хийсэн тодорхой зайд тархах боломж олгоно.
Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн үндсэн хоёр хэлбэр байдаг.
Зураг дээр хөрөнгө мөөгийн үржлийг дүрсэлжээ. Эх эс болон үүсэж байгаа төл эсийн удамшлын мэдээлэл ямар байхыг тодорхойлно уу. [1]
b. Хөрөнгө мөөгийн нахиалах үржил ба далайн одын нөхөн төлжих (регенераци) үржлийн төсөөтэй шинжийг харьцуулан, хүснэгтийг нөхнө үү. [2]
Шинж чанар |
Нахиалах үржил |
Нөхөн төлжих үржил |
|
|
|
|
|
|
c. Нахиалах болон нөхөн төлжих үржил нь хоёулаа бэлгийн бус үржлийн жишээ юм. Бэлгийн бус үржлийн онцлогоос хоёрыг дурьдана уу. [2]
a. Төл эсийн удамшлын мэдээлэл эх эсийнхтэй ижил буюу эх эсийн хуулбар байна.
b. Доорх жишээнээс хоёр шинжийг бичсэн байх. Өөр шинжүүд байж болно.
Шинж чанар
Нахиалах үржил
Нөхөн төлжих үржил
Эх бодгалийн тоо
Нэг
Эх бодгалийн нэг хэсэг нь
Үр төлийн тоо
Нэг
Нэг
Үр төлийн удамшлын мэдээлэл
Эх бодгальтай адил
Эх бодгальтай адил
Үржлийн хурд
Дунд зэрэг
Янз бүр
c. Нэг эх бодгаль шаардлагатай, богино хугацаанд явагддаг, эх бодгальтай яг адил удамшлын мэдээлэл бүхий үр төл үүсдэг гэх мэтээс хоёрыг дурьдах.
Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн үндсэн хоёр хэлбэр байдаг.
a.Зураг дээр хөрөнгө мөөгийн үржлийг дүрсэлжээ. Түүний үржлийн хэлбэрийг нэрлэнэ үү. [1]
b. Хөрөнгө мөөгийн үржлийн хэлбэрийг бактерийн хоёрчлогдон хуваагдах үржилтэй харьцуулан хүснэгтийг нөхнө үү. [2]
Шинж чанар |
Хөрөнгө мөөгийн үржлийн хэлбэр |
Бактерийн үржлийн хэлбэр |
|
|
|
|
|
|
c. Хөрөнгө мөөгийн үржил явагдахад зайлшгүй шаардлагатай нөхцлүүдийг жагсаан бичнэ үү. [2]
a. Нахиалах үржил
b. Доорх жишээнээс хоёр шинжийг бичсэн байх. Өөр шинжүүд байж болно.
Шинж чанар
Хөрөнгө мөөгийн үржлийн хэлбэр
Бактерийн үржлийн хэлбэр
Эх бодгалийн тоо
Нэг
Нэг
Үр төлийн тоо
Нэг
Хоёр
Үр төлийн удамшлын мэдээлэл
Эх бодгальтай адил
Эх бодгальтай адил
Үржлийн хурд
Дунд зэрэг
Хурдан
c. Тохиромжтой дулаан, чийг, хоол (сахар), хүчилтөрөгчтэй орчин гэх мэтээс 2-г дурьдах.
Шүхэрлэг хэлбэрийн үслэгүүдтэй багваахай цэцгийн үрийг үзүүлжээ.
Сурагч дөрвөн өөр багваахай цэцгийн үр газарт унах хугацааг тодорхойлох туршилтыг явуулж, үр дүнг хүснэгтэд тэмдэглэжээ.
Багваахай |
Шүхрийн диаметр / см |
Газарт унахад зарцуулсан хугацаа / сек |
1 2 3 4 |
0.4 0.7 1.0 1.2 |
1.5 2.5 4.0 4.5 |
a) Туршилтын үр дүнд дүгнэлт хийнэ үү. [2]
b) Багваахай цэцгийн үр хэрхэн тархах боломжтойг дүрслэн бичнэ үү. [2]
c) Туршилтын үр дүнгээр шугаман график байгуулна уу. [3]
a) Шүхрийн диаметр том байх тусам газарт удаан унана. Эсрэг хариулт нь байж болно. Хүснэгтийн үр дүнгээс жишээ аван харьцуулж, дүгнэсэн байна.
b) Салхиар хийсэн тараагдах боломжтой болохыг дүрслэн бичнэ.
c) Х тэнхлэгт шүхрийн диаметр, У тэнхлэгт газарт унахад зарцуулсан хугацааг тэмдэглэнэ.
Тэнхлэгүүдийг зааж нэрлэсэн байна. Нэгжийг тавьсан байна.
Тэнхлэг дээрх хэмжээсүүд ижил байна.
Өгөгдлүүдийн харгалзсан цэгүүдийг зөв тодорхойлж, шугамаар холбосон байна.
Тоос хүртэж үр тогтолт явагдсанаар үр боловсордог. Боловсорсон үр соёолж, түүнээс шинэ ургамал ургадаг.
a. Соёололт амжилттай явагдахад зайлшгүй шаардлагатай нөхцлүүдийг нэрлэнэ үү. [3]
b. Соёолж буй үрэнд явагдах эсийн хуваагдлыг нэрлэж, үр соёололтод ямар үүрэгтэйг дүрслэн бичнэ үү. [2]
c. Үрнээс ургаж буй ургамал ургал үржлээр үржиж буй ургамлаас ямар ялгаатай вэ? Тайлбарлана уу. [2]
a. Ус чийг, дулаан, хүчилтөрөгч
b. Митоз, шинээр үүсэж буй бүх төрлийн нахианы өсөлт хөгжилтөд митоз хуваагдал гол үүрэгтэй. Митозын үр дүнд шинэ эрхтнүүдийн эс эдийн тоо олширч, томорно.
c. Үрнээс ургаж буй ургамал нь эх ургамлаас удамшлын мэдээллээрээ ялгаатай байж болно. Харин ургал үржлээр үржиж буй ургамал удамшлын мэдээллээрээ эх ургамалтайгаа яг адилхан байна.
Ойм нь спор үүсгэн үрждэг.
a. Спороор үрждэг амьд биеүдээс 3-ыг нэрлэнэ үү. [3]
b. Спороор үржих үржлийг ургамлын ургал үржилтэй харьцуулан хүснэгтийг нөхнө үү. [2]
Шинж чанар |
Спороор үржих |
Ургал үржил |
|
|
|
|
|
|
c. Бэлгийн үржлийн давуу талаас хоёрыг дурьдана уу. [2]
a) Мөөг, замаг, ойм, хөвд гэх мэт.
b) Доорх шинжүүдээс 2-ыг бичих. Өөр шинжүүд байж болно.
Шинж чанар
Спороор үржих
Ургал үржил
Үржлийн нэгж
Спор
Үндэс, иш, навч зэрэг ургал эрхтнүүд
Удамшлын мэдээлэл
Эх бодгальтай ижил
Эх бодгальтай ижил
Тархах боломж
Их, бүх зүйлсээр тараагдах боломжтой.
Бага, хүнээр, эсвэл эх ургамлын ойролцоо байна.
c) Бэлгийн үржлийн давуу тал: хувьсах, дасан зохицох чадвар сайн, өвчинд тэсвэртэй үр төл үүсэх, үр төл нь эцэг эх биеэс хол зайд тархах, амьдрах боломжтой гэх мэт.
Зурагт вандуйн цэцгийн тууш зүсэлтийг үзүүлэв.
a. В болон C үсгээр тэмдэглэсэн хэсгүүдийг нэрлэнэ үү. [2]
b. В болон С хэсгүүд ургамлын үржилд ямар үүрэг гүйцэтгэдгийг тайлбарлана уу. [2]
c. Энэ цэцэг шавжаар тоос хүртдэг. Хэрэв салхиар тоос хүртдэг байсан бол цэцгийн бүтэц нь ямар байж болох талаар дүрслэн бичнэ үү. [3]
a. В – цоморлиг, C – дэлбээ.
b. В – цоморлиг, C – дэлбээ бөгөөд эдгээрийг цэцгийн шадар эрхтнүүд гэдэг. Эдгээр нь цэцгийн үржлийн гол хэсэг болох дохиур, ҮБО-ыг хамгаалах үүрэгтэй. Мөн тоос хүртэх үед шавжийг татах үүрэгтэй.
c. Хэрэв салхиар тоос хүртдэг байсан бол:
- дэлбэ жижиг, өнгө муутай, эсвэл байхгүй байж болно.
- ҮБО-ы амсар урт, салаалсан, үсэрхэг, шадар эрхтнээр хамгаалагдаагүй, ил байрласан.
- Дохиур нь урт шилбэтэй гэх мэтээс 3-ыг дурьдах.
Зурагт вандуйн цэцгийн тууш зүсэлтийг үзүүлэв.
a. D болон C үсгээр тэмдэглэсэн хэсгүүдийг нэрлэнэ үү. [2]
b. Вандуйн цэцгийн тоос боловсордог бүтцийг нэрлэж, ямар үсгээр заасныг олно уу. Вандуй нь шавжаар тоос хүртдэг бол түүний тоосны онцлогоос хоёрыг дурьдана уу. [3]
c. Солбицон тоос хүртэх тухай дүрслэн бичнэ үү. [2]
a. – ҮБО-ы амсар, C – дэлбээ
b. Дохиур – E, шавжаар тоос хүртдэг цэцгийн тоос нь том хэмжээтэй, гадаргуу нь барзгар, торлог, өргөслөг хээтэй, наалдамхай шинжтэй байна. Эдгээр шинжээс 2-ыг дурьдах.
c. "Ижил зүйлийн ургамлын нэг цэцгийн дохиуранд боловсорсон тоос нөгөө цэцгийн ҮБО-ы амсар дээр буун тоос хүртэхийг солбицон тоос хүртэх гэнэ." гэсэн тодорхойлолтод тохирох дүрслэл байна. Зургаар илэрхийлэхийг зөвшөөрнө.
Хэсэглэгдэх үржил нь бэлгийн бус үржлийн нэгэн хэлбэр юм. Хавтгай хорхойн хэсэглэгдэх үржлийг зургаар илэрхийлжээ.
- a. Хэсэглэгдэх үржлийн давуу талыг тайлбарлана уу. [2]
1. b. Хэсэглэгдэх болон нахиалах бэлгийн бус үржлийг харьцуулан, хүснэгтийг нөхнө үү. [2]
Шинж чанар |
Хэсэглэгдэх үржлийн хэлбэр |
Нахиалах үржлийн хэлбэр |
|
|
|
|
|
|
- c. Бэлгийн бус үржлийн бусад хэлбэрүүдээр үрждэг амьд биеэс 2-ыг нэрлэж, үржлийн хэлбэрийг нь тодорхойлно уу. [2]
a) Хэсэглэгдсэн хэсэг бүрээс шинэ бие үүсэх учир хурдан үржинэ. Мөн эх биетэйгээ яг адил удамшлын мэдээлэлтэй учир эх биеийн сайн, ашигтай шинжүүд үр төлд шууд дамжина.
b) Доорх шинжүүдээс 2-ыг бичих. Өөр шинжүүд байж болно.
Шинж чанар
Хэсэглэгдэх үржлийн хэлбэр
Нахиалах үржлийн хэлбэр
Эх бодгалийн тоо
Нэг
Нэг
Үр төлийн тоо
Олон
Нэг
Удамшлын мэдээлэл
Эх бодгальтай ижил
Эх бодгальтай ижил
c) Амьд биеэс 2-ыг нэрлэж, үржлийн хэлбэрийг нь зөв тодорхойлсон байна.
Зурагт вандуйн цэцгийн тууш зүсэлтийг үзүүлэв.
a. B болон Е үсгээр тэмдэглэсэн хэсгүүдийг нэрлэнэ үү. [2]
b. С үсгээр тэмдэглэсэн хэсгийг нэрлэж, вандуйн цэцэг шавжаар тоос хүртэхэд энэ хэсгийн үүргийг тайлбарлана уу. [2]
c. Үр боловсрох орны амсрыг заасан үсгийг сонгож, тоос хүртэхэд оролцох түүний үүргийг дүрслэн бичнэ үү. [3]
a. B – цоморлиг, Е – дохиур
b. С – дэлбээ, хурц, тод өнгөтэй, том дэлбээ нь шавжийн анхаарлыг өөртөө татсанаар энэ цэцгэн дээр шавж суухдаа тоосыг нь хөл болон биедээ наалдуулан өөр цэцгийн ҮБО-ы амсарт хүргэдэг. Ингэж дэлбээ нь тоос хүртэлтэд оролцдог.
c. ҮБО-ы амсар нь D. Амсар дээр тоос бууснаар тоосны цорго үүсгэн үрэвч рүү ургадаг. ҮБО-ы амсар нь тоосыг хүлээн авагчийн үүрэгтэй. Үүрэгтээ зохилдсон хэлбэр, гадаргуутай байдаг.
Үрийн соёололт орчны хүчин зүйлээс шууд хамаардаг. Сурагч үрийн соёололтод гэрлийн нөлөөг илрүүлэх туршилт хийж, үр дүнг хүснэгтээр үзүүлжээ.
Хугацаа \ хоног |
Цонхны тавцан дээр |
Хар цаасан хайрцагт |
Эхний өдөр |
0 |
0 |
2 дахь өдөр |
2 см |
1 см |
3 дахь өдөр |
5 см |
3 см |
4 дэх өдөр |
9 см |
6 см |
5 дахь өдөр |
12 см |
9 см |
a) Үрийн соёололтод нарны гэрэл шаардлагатай эсэхийг туршилтын үр дүнд тулгуурлан тайлбарлана уу. [2]
b) Үрийн соёололтод нөлөө үзүүлэхгүй өөр нэг хүчин зүйлийг нэрлэнэ үү. [1]
c) Цонхны тавцан дээрх үрийн соёололтын үр дүнгээр шугаман график зурна уу. [4]
a) Үрийн соёололтод нарны гэрэл зайлшгүй шаардлагатай биш байна. Хүснэгтийн тоо хэмжээнээс дурьдаж, харьцуулсан байна.
b) Салхи, агаарын даралт гэх мэт.
c) Х тэнхлэгт хугацаа, У тэнхлэгт соёоны уртыг тэмдэглэнэ.
Тэнхлэгүүдийг зааж нэрлэсэн байна.
Тэнхлэг дээрх хэмжээсүүд ижил байна.
Өгөгдлүүдийн харгалзсан цэгүүдийг зөв тодорхойлж, шугамаар холбосон байна.
Үрийг хөрсөнд суулгасны дараах эхний 5 хоногт үрийн хуурай жинд гарсан өөрчлөлтийг графикаар үзүүлжээ
a. Үр суулгаснаас хойш 5 хоногийн дараах үрийн жингийн өөрчлөлтийг тооцож олно уу. [1]
b. 10 хоногийн дараа үр ямар болсон байхыг таамаглана уу. [2]
c. Энэ графикийг 10 хоногийн дараах байдал хүртэл үргэлжлүүлэн зурна уу? [1]
a. 1,75 – 1 = 0,75 гр-аар өөрчлөгдсөн.
b. 10 хоногийн дараа үрийн хуурай жин бараг 0-д дөхсөн байна. Үрийн шим бодис шинэ ургамлын үүсвэр болох үндэсний болон иш, навчны нахиа үүсгэхэд бүрэн зарцуулагдана. Ингээд үрээс гарсан ишний болон үндэсний нахианууд тухайн ургамлын хэрэгцээг хангаж эхэлсэн байна.
c. 10 хоногийн дараах байдлаар үрийн жинг 0-д дөхсөн байхаар графикийг гүйцээж зурсан байх.
Үрийг хөрсөнд суулгасны дараах эхний 5 хоногт үрийн хуурай жинд гарсан өөрчлөлтийг графикаар үзүүлжээ.
a. Үр суулгах үед үрийн хуурай жин ойролцоогоор хэд байсан бэ? [1]
b. Үрийн хуурай жин хэд дэх хоногоос буурсан бэ? [1]
c. Үрийн хуурай жин яагаад буурсныг тайлбарлана уу. [2]
a. Үрийг хөрсөнд суулгасны дараах эхний 5 хоногт үрийн хуурай жинд гарсан өөрчлөлтийг графикаар үзүүлжээ.
b. Үр суулгах үед үрийн хуурай жин ойролцоогоор 1,75 гр байсан.
Эхний өдрөөс.
c. Үр соёолж эхэлснээр үрийн нөөц бодис эсийн хуваагдалд зарцуулагдана. Эсийн хуваагдлын эрчим их учир их энерги шаардагдсанаар үрийн шим бодис задарч энергийг нөхнө.
Үрийн соёололт орчны хүчин зүйлээс шууд хамаардаг. Сурагч үрийн соёололтод чийгийн нөлөөг илрүүлэх туршилт хийж, үр дүнг хүснэгтээр үзүүлжээ.
Хугацаа \ хоног |
Хангалттай чийгтэй |
Харьцангуй бага чийгтэй |
Эхний өдөр |
0 |
0 |
2 дахь өдөр |
2 см |
1 см |
3 дахь өдөр |
5 см |
2 см |
4 дэх өдөр |
9 см |
3 см |
5 дахь өдөр |
11 см |
3 см |
a) Үрийн соёололтод чийг ямар нөлөөтэйг туршилтын үр дүнг ашиглан тайлбарлана уу. [2]
b) Үрийн соёололтод эерэг нөлөө үзүүлэх өөр нэгэн хүчин зүйлийг нэрлэнэ үү. [1]
c) Хүснэгт дэх үрийн соёололтын үр дүнгээр хоёр шугаман график зурна уу. [4]
a) Үрийн соёололтод чийг чухал нөлөөтэй байна. Учир нь чийг хангалттай нөхцөлд соёолж буй соёоны урт тогтмол нэмэгдэж байгаа бол чийг багатай нөхцөлд ургаж байгаа соёоны урт нэмэгдэхгүй, өсөлт нь зогсож байна. Хүснэгтийн тоо хэмжээнээс дурьдаж, харьцуулсан байна.
b) Тохиромжтой температур, хүчилтөрөгчийн хангамж гэх мэт.
c) Х тэнхлэгт хугацаа, У тэнхлэгт соёоны уртыг тэмдэглэнэ. Тэнхлэгүүдийг зааж нэрлэсэн байна.
Тэнхлэг дээрх хэмжээсүүд ижил байна.
Өгөгдлүүдийн харгалзсан цэгүүдийг зөв тодорхойлж, шугамаар холбосон байна.
Хоёр графикийг ялгаж зурах буюу нэрлэсэн байна.
Зураг дээр үр соёолоход шаардлагатай нөхцлийг ажиглах туршилтыг үзүүлжээ. А, В, С, D хуруу шилийг тасалгааны температурт, Е хуруу шилийг хөргөгчид тавьсан.
a. Үр соёолоход эсийн ямар хуваагдал явагдах вэ? [1]
b. Ямар хуруу шилэнд байгаа үрүүдэд эсийн хуваагдал явагдах вэ? [1]
c. Энэ туршилтын үед тогтмол байлгах нөхцлүүдийг тодорхойлно уу. [2]
a. Үр соёолох үед эсийн митоз хуваагдал явагдана.
b. В ба D хуруу шилэнд байгаа үрнүүдэд эсийн хуваагдал явагдана.
c. Энэ туршилтын үед туршилтад авсан үрийн тоо, үрийн төрөл зүйл нь тогтмол байх хэрэгтэй.
Үрийн соёололт орчны хүчин зүйлээс шууд хамаардаг. Сурагч үрийн соёололтод дулааны нөлөөг илрүүлэх туршилт хийж, үр дүнг хүснэгтээр үзүүлжээ.
Хугацаа \ хоног |
Тасалгааны буюу (+25) 0С-ийн температурт |
(+10)0С –ийн температурт |
Эхний өдөр |
0 |
0 |
2 өдөр |
2 см |
1 см |
3 өдөр |
5 см |
3 см |
4 өдөр |
9 см |
6 см |
5 өдөр |
11 см |
7 см |
a) Үрийн соёололт хамгийн эрчимтэй байсан температур болон хугацааг тогтооно уу. [2]
b) Үрийн соёололтод сөрөг нөлөө үзүүлэх өөр нэг хүчин зүйлийг нэрлэнэ үү. [1]
b) Тасалгааны температур дахь үрийн соёололтын үр дүнгээр шугаман график зурна уу. [4]
a) Үрийн соёололт хамгийн эрчимтэй байсан температур - (+25) 0С , Хугацаа – (3 - 4) дэх өдөр.
b) Ус чийг хангалтгүй байх, хүчилтөрөгчийн дутагдал гэх мэт.
c) Тасалгааны температур дахь үрийн соёололтын үр дүнгээр шугаман график зурсан байх.
Х тэнхлэгт хугацаа, У тэнхлэгт соёоны уртыг тэмдэглэнэ. Тэнхлэгүүдийг зааж нэрлэсэн байна.
Тэнхлэг дээрх хэмжээсүүд ижил байна.
Өгөгдлүүдийн харгалзсан цэгүүдийг зөв тодорхойлж, шугамаар холбосон байна.
Зураг дээр үр соёолоход шаардлагатай нөхцлийг ажиглах туршилтыг үзүүлжээ. А, В, С, D хуруу шилийг тасалгааны температурт, Е хуруу шилийг хөргөгчид тавьсан.
a. Хуруу шилнүүд дэх хөвөнгийн үүргийг бичнэ үү. [1]
b. С хуруу шилний хар цаасны үүргийг тайлбарлана уу. [1]
c. Е хуруу шилтэй үр соёолох уу? Учрыг тайлбарлана уу. [2]
a. Хуруу шилнүүд дэх хөвөн нь чийг бүхий орчинг үүсгэхэд тусална.
b. С хуруу шилний хар цаас нь нарны гэрлийг тусгаарлах буюу харанхуй орчин үүсгэнэ.
c. Е хуруу шилтэй үр соёолохгүй. Учир нь хөргөгчний температур хасах градустай бөгөөд ийм дулаанд үр соёолохгүй.
Зураг дээр үр соёолоход шаардлагатай нөхцлийг ажиглах туршилтыг үзүүлжээ. А, В, С, D хуруу шилийг тасалгааны температурт, Е хуруу шилийг хөргөгчид тавьсан.
a. Хуруу шилэнд хийсэн тосны үүргийг тайлбарлана уу. [2]
b. Хуруу шилэнд яагаад буцалгасан ус хийсэн бэ? [1]
c. Аль хуруу шилтэй үр соёолох вэ? Учрыг тайлбарлана уу. [2]
a. С хуруу шилэнд хийсэн тос нь агаарыг уусмалаас тусгаарлах үүрэгтэй. Ингэснээр хүчилтөрөгч буцалсан усанд уусахгүй.
b. С хуруу шилтэй усыг хүчилтөрөгчгүй болгохын тулд буцалгасан.
c. D хуруу шилтэй үр соёолно. Учир нь үр соёолоход гэрэл заавал шаардлагагүй, тохиромжтой дулаан, чийг, хүчилтөрөгч байхад хангалттай.
Амьд биеийн бэлгийн бус үржлийн нэг жишээ бол төмсийг булцуугаар тариалах юм.
a) Төмсийг булцуугаар тариалахын сул талаас нэгийг бичнэ үү. [1]
b) Бэлгийн үржлээр үрждэг ургамлуудаас хоёрыг нэрлэнэ үү. [2]
c) Бэлгийн бус үржлийн тодорхойлолтыг бичнэ үү. [2]
a) Өөр орчинд дасан зохицохгүй, өвчинд өртөмтгий байж болно.
b) Бэлгийн үржлээр үрждэг хоёр ургамал нэрлэнэ.
c) Нэг эх (эцэг)-ээс, удамшлын хувьд ижил үр төл төрөхийг бэлгийн бус үржил гэнэ.
Амьд биеийн бэлгийн бус үржлийн нэг жишээ бол төмсийг булцуугаар тариалах юм.
a) Төмсийг булцуугаар тариалахын сул талаас нэгийг бичнэ үү. [1]
b) Бэлгийн үржлээр үрждэг ургамлуудаас хоёрыг нэрлэнэ үү. [2]
c) Бэлгийн бус үржлийн тодорхойлолтыг бичнэ үү. [2]
a) Өөр орчинд дасан зохицохгүй, өвчинд өртөмтгий байж болно.
b) Бэлгийн үржлээр үрждэг хоёр ургамал нэрлэнэ.
c) Нэг эх (эцэг)-ээс, удамшлын хувьд ижил үр төл төрөхийг бэлгийн бус үржил гэнэ.
Зураг дээр үр соёолоход шаардлагатай нөхцлийг ажиглах туршилтыг үзүүлжээ. А, В, С, D хуруу шилийг тасалгааны температурт, Е хуруу шилийг хөргөгчид тавьсан.
a. Ямар хуруу шилтэй үрүүд соёолох вэ? [2]
b. Ямар хуруу шилтэй үрүүд соёолохгүй вэ? [3]
c.Энэ туршилтын үр дүнгээс ямар дүгнэлт хийх вэ? Тайлбарлан бичнэ үү. [2]
a. B ба D хуруу шил
b. А, С, Е
c. Үр соёолоход чийг, дулаан, агаар хэрэгтэй.
Амьд биеийн бэлгийн бус үржлийн нэг жишээ бол төмсийг булцуугаар тариалах юм.
a) Төмсийг булцуугаар тариалахын давуу талаас хоёрыг бичнэ үү. [2]
b) Ургал үржлээр үрждэг ургамлуудаас хоёрыг нэрлэнэ үү. [2]
c) Бэлгийн үржлийн тодорхойлолтыг бичнэ үү. [2]
a) Хурдан, удамшлын ижил мэдээлэлтэй учир сайн чанарын булцуунаас их ургац авах боломжтой.
b) Модлог ургамлууд, хүнсний ногоо болон бусад ургамлаас 2-г зөв нэрлэсэн байна.
c) Гаплоид бүрдэлтэй бэлгийн эсүүд нэгдэж, үр тогтолт явагдсанаар эцэг, эх биеэс удамшлын ялгаатай үр төл үүсэхийг бэлгийн үржил гэнэ.
Жирэмслэлтээс сэргийлэх олон арга байдаг. Ерөндөг (спираль) нь үүний нэг жишээ юм.
a. Дээрх аргаас гадна жирэмслэлтээс сэргийлэх гурван аргыг нэмж нэрлэнэ үү. [3]
b. Эрэгтэй хүнд ихэвчлэн хэрэглэдэг, жирэмслэлтээс хамгаалах нэг аргыг нэрлэнэ үү [1]
c. Дааврын эм уух нь жирэмслэлтээс хамгаалах аргын нэг боловч бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжгүйн учрыг тайлбарлана уу. [2]
a. Бэлгэвч, дааврын эм, суулгац, тэвчих, сарын тэмдгийн хуанли хөтлөх гэх мэт.
b. Бэлгэвч
c. Бэлгийн замаар дамжих халдваруудаас хамгаалах боломжгүй. Биеийн шингэнээр дамжихад ямар нэгэн саад учруулж чадахгүй.
Жирэмслэлтээс сэргийлэх олон арга байдаг. Эмэгтэй хүний умайн гуурсан хоолойг боох мэс заслын арга нь үүний нэг жишээ юм.
a. Дээрх аргаас гадна жирэмслэлтээс сэргийлэх гурван аргыг нэмж нэрлэнэ үү. [3]
b. Эмэгтэй хүнд ихэвчлэн хэрэглэдэг, жирэмслэлтээс хамгаалах нэг аргыг тайлбарлана уу. [2]
c. Бэлгийн замын халдварт өвчнүүдээс сэргийлж чадах жирэмслэлтээс хамгаалах аргаас нэгийг нэрлэнэ үү. [1]
a. Бэлгэвч, ерөндөг буюу спираль, дааврын эм уух, суулгац суулгах гэх мэт.
b. Ерөндөг болон дааврын эм, суулгацын талаар тайлбарлан бичиж болно.
c. Бэлгэвч
Дараах зурагт шавжаар болон салхиар тоос хүртдэг хоёр цэцгийн бүдүүвч зургийг үзүүлжээ.
1 2
a. Зураг дээрх хоёр цэцгийн хамгаалах үүрэгтэй бүтцийн хэсгийг харьцуулан, хүснэгтэд нөхөж бичнэ үү. [3]
Бүтцийн хэсэг |
1-р цэцэг |
2-р цэцэг |
|
|
|
|
|
|
|
|
|
b. 1-р цэцэг салхиар тоос хүртдэг. Салхиар тоос хүртэхэд зохилдсон шинжүүдээс хоёрыг бичнэ үү. [2]
c. 2-р цэцгийн зураг дээр мейоз хуваагдал явагдах нэг хэсгийг зааж, нэрлэнэ үү. [2]
a)
Бүтцийн хэсэг
1
2
Дэлбээний хэмжээ
Хайрс болсон, жижиг
Том дэлбээтэй
Дэлбээний өнгө
Бүдэг, ногоон
Тод, улбар шар өнгөтэй
Цоморлиг
Байхгүй
Том, ногоон өнгөтэй
b) Салхиар тоос хүртэхэд зохилдсон шинжүүд: тоосовч том, шилбэ урт, ҮБО-ы амсар өдөрхөг, урт, тоос хөнгөн, гөлгөр гадаргуутай, дэлбэ цоморлиг жижиг, эсвэл үгүй болсон гэх мэтээс 2-г бичих
c) Тоосовч, эсвэл үрэвчийг зааж, нэрлэсэн байна.
Зурагт эмэгтэй хүний үржлийн эрхтний тогтолцооны тууш огтлолын бүдүүвчийг үзүүлжээ.
a.Зураг дээр үр тогтолт явагдах эрхтнийг зааж нэрлэнэ үү. [1]
b. Умайн хананы үүргийг тайлбарлана уу. [2]
c.Үр тогтсон өндгөн эс хэрхэн зөөвөрлөгдөн, хаана бэхлэгдэн, хөврөл хөгжихийг зураг дээр тэмдэглэглэнэ үү. [2]
a. Умайн гуурсан хоолойг зааж, нэрлэнэ.
b. Умайн хана хөвсийж зузааран үр тогтсон өндгөн эсийг хүлээн авч имплантаци явагдсанаар үр хөврөлийн болон ургийн хөгжлийг хангана. Умайн хананд ихэс байрлаж ургийн хөгжлийг гүйцэд явагдахад шаардлагатай бүх нөхцлөөр хангана.
c. Умайн гуурсан хоолойн дунд хэсгээс умайн хана хүртэл зураасаар зурж, умайн хананд бэхлэгдэхийг заасан байна.
Зурагт эмэгтэй хүний үржлийн эрхтний тогтолцооны тууш огтлолын бүдүүвчийг үзүүлжээ.
a. Зураг дээр өндгөн эс боловсрох эрхтнийг зааж нэрлэнэ үү. [1]
b. Умайн гуурсан хоолойн үүргийг тайлбарлана уу. [2]
c. Эр бэлгийн эс өндгөн эс рүү хүрэх замыг зураг дээр зурна уу. [2]
a. Өндгөвчийг зааж, нэрлэнэ.
b. Умайн гуурсан хоолой нь өндгөн эсийг умай руу зөөвөрлөх үүрэгтэй бөгөөд үр тогтолт явагдах нөхцлийг бүрдүүлэх буюу эр эм бэлгийн эсүүд тааралдах хамгийн боломжит орчин юм.
c. Үтрээнээс умайг оролцуулан умайн гуурсан хоолойн дунд хүртэл зурна.
Зураг дээр эрэгтэй хүний ялгаруулах болон үржлийн эрхтний тогтолцоог үзүүлжээ.
a. Зураг дээр үрийн шингэнийг зөөвөрлөх бүтцийн хэсгийг зааж нэрлэнэ үү. [1]
b. Ялгаруулах эрхтний тогтолцооны нэгэн эрхтэнг тодруулан будна уу. [1]
c. Эр бэлгийн эсийн боловсролтод хуухнагийн үүргийг тайлбарлан бичээрэй. [2]
a. Үр дамжуулах хоолойн аль нэг хэсгийг зааж нэрлэсэн байна.
b. Давсаг юмуу шээс дамжуулах хоолойг будна.
c. Хуухнаг нь төмсөгний температурыг биеийн дулаанаас 2-3 градусаар доогуур байлгаснаар эр бэлгийн эсийн боловсролтод сайн нөлөө үзүүлдэг.
Төмсгийг агуулж, хамгаална.
Зураг дээр эрэгтэй хүний ялгаруулах болон үржлийн эрхтний тогтолцоог үзүүлжээ.
a. Зураг дээр эр бэлгийн эс боловсруулдаг хэсгийг тодруулан будна уу. [1]
b. Боловсорсон эр бэлгийн эс гадагшлах явцдаа дайран гарах эрхтнүүдийг сумтай шугамаар зурж, тэмдэглэнэ үү. [2]
c. Эр бэлгийн эсийн боловсролтод төмсөгний дайврын үүрэг юу вэ? [1]
a. Төмсгийг тодруулан будсан байна.
b. Төмсөгний дайвар, үрийн цэврүү, түрүү булчирхайг оролцуулан үр дамжуулах хоолойн дагуу сумыг гадагш гарах чиглэл рүү зөв зааж зурна.
Дайран гарах эрхтнүүдийг тэмдэглэнэ.
c. Төмсөгний дайварт эр бэлгийн эсийн боловсролт гүйцэж, хөгждөг.
Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн хоёр үндсэн хэлбэр байдаг.
a. Бэлгийн бус үржлийн хэлбэрүүдээс 3-г нэрлэнэ үү. [3]
b. Бэлгийн бус үржлийн нахиалан үржих хэлбэрээр үржиж буй хөрөнгө мөөгийг зурж тайлбарлана уу. [3]
c. Нахиалан үржих нь хоёрчлон хуваагдах үржлээс ямар ялгаатай болохыг хүснэгтэд нөхөж бичнэ үү. [4]
|
Нахиалан үржих |
Хоёрчлон хуваагдах |
1 |
|
|
Жишээ: |
|
|
a. Хоёрчлон хуваагдах, нахиалах, хэсэглэгдэх, нөхөн төлжих, ургал үржил зэргээс 3-г нэрлэнэ.
b. Нахиалан үржиж буй хөрөнгө мөөгийг зурна.
Эх мөөг төл мөөгөөс том зурагдана.
Эх мөөгийн бие дээр төл мөөг нахиалсан хэлбэртэй байна.
Зураг дээр эх болон төл мөөгийг зааж, тайлбарласан байна.
c.
Нахиалан үржих
Хоёрчлогдон хуваагдах
1
Эх бие өөрийн маш жижиг хувилбарыг өөрийн бие дээр үүсгэж, тэр нь нахиалан томрох замаар үрждэг.
Нэг бие яг адил хоёр болон хуваагдах замаар үрждэг.
Жишээ:
Гидра, хөрөнгө мөөг
бактериуд
Амьд биеийн үржлийн бэлгийн ба бэлгийн бус гэсэн хоёр үндсэн хэлбэр байдаг.
a. Бэлгийн бус үржлийн бэлгийн үржлээс ялгагдах 3-н ялгааг бичнэ үү. [3]
b. Бэлгийн бус үржлээр үржиж буй хавтгай хорхойг зурж, тайлбарлана уу. [2]
c. Хэсэглэгдэн үржих нь нөхөн төлжих (регенераци) үржлээс ямар ялгаатайг хүснэгтэд нөхөж бичнэ үү. [4]
|
Хэсэглэгдэн үржих |
Нөхөн төлжих |
1 |
|
|
Жишээ: |
|
|
(a) эцэг эх бодгалийн аль нэг нь л шаардлагатай,
- удамшлын ижил шинж чанартай үр төлүүд төрнө
- хурдан
- хувьсал бага гэх мэтээс дурьдана.
(b) хавтгай хорхойн хоёр ба түүнээс хуваагдсан зураг зурж
- хуваагдсан хэсэг бүрээс биеийн бусад хэсэг нь нөхөж ургаж байгаа зураг зурж тайлбар бичнэ.
(с) Нүд бүр зөв бол нэг оноо өгнө.
Хэсэглэгдэн үржих
Нөхөн төлжих
1
Бие нь хэд хэдэн хэсэг болон хуваагдсан хэсэг тус бүрээс шинэ бодгаль үүснэ.
Биеийн аль нэг тасарсан хэсгээс биеийн бусад хэсэг нь нөхөн төлжиж бий болно.
Жишээ:
Хөндий биетнүүд, хавтгай хорхойнууд, мөөг, зарим ургамал
Далайн од, чийгийн улаан хорхой, зарим гүрвэл (зөвхөн сүүл нь)
Зураг дээр бэлгийн ба бэлгийн бус үржлийн аль алинаар нь үрждэг ургамлын нэг болох улаан лоолийн зургийг үзүүлэв.
a. Зөвхөн бэлгийн бус үржлийн үед явагддаг эсийн хуваагдлын төрлийг нэрлэнэ үү. [1]
b.Улаан лоолийг бэлгийн бус үржлээр үржүүлэх бол ямар эрхтнүүдийг ашиглан хэрхэн үржүүлэхийг тайлбарлан бичнэ үү. [2]
c. Улаан лоолийн тод өнгөтэй, махлаг, шүүслэг жимсний дотор түүний үр агуулагддаг. Жимс тод өнгөтэй, шүүслэг байх нь түүний үр амьтнаар тархахад хэрхэн нөлөөлөхийг дүрслэн бичнэ үү. [2]
(a) митоз
(b) - иш
- мөчрийг нь тайрч түүнийг нь үрслүүлэн шинэ ургамал ургуулж болно. Ургал эрхтнүүдийг нэрлэж, тэдгээрээр ургуулах талаар бичих.
(с) амьтны хоол тэжээл болох тул түүгээр хооллолдог амьтдыг татаж, тэдэнд идэгдсэнээр үр нь амьтны ялгадасаар, үс ноосонд наалдан тархах боломжтой талаар бичнэ.
Зураг дээр бэлгийн ба бэлгийн бус үржлийн аль алинаар нь үрждэг ургамлын нэг болох улаан лоолийн зургийг үзүүлэв.
a. Зөвхөн бэлгийн үржлийн үед явагддаг эсийн хуваагдлын төрлийг нэрлэнэ үү. [1]
b. Улаан лоолийн цэцэг шар өнгийн, таван дэлбээтэй. Улаан лоолийн цэцгийн ийм дэлбээ түүний үржлийн процесст ямар ач холбогдолтойг тайлбарлан бичнэ үү. [2]
c. Улаан лоолийн тод өнгөтэй, махлаг, шүүслэг жимсний дотор түүний үр агуулагддаг. Жимс тод өнгөтэй, шүүслэг байхын давуу талыг тайлбарлана уу. [2]
(а) мейоз
(b) - тод өнгийн дэлбээ,
- том дэлбэтэй цэцэг
- анхилуун үнэр нь шавжийг өөртөө татах учир шавжаар тоосоо хүртээнэ.
(с) - жимс тод өнгөтэй,
- махлаг шүүслэг байх нь амьтнаар үрээ тараахад зохилдсон байна.