Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу?
А. А.Беккерель цацраг идэвхит үзэгдлийг өнгөрсөн зууны эцсээр нээсэн
В. Цацраг идэвхит цөмөөс цацрах a-туяа бол гелийн атомын цөмүүдийн урсгал юм
С. Цацраг идэвхит задрал нь цөм бөөм цацаргах замаар аяндаа хувирах процесс юм
D. Цацраг идэвхит цөмөөс цацрах g-туяа нь долгионы урт ихтэй радио долгион юм
Нэгэн тогтвортой изотопийн цөмийн холбоос энерги 28.29 МэВ бол дефект массыг ол.
А. 0.2633 м.а.н
В. 1 м.а.н
С. 32.91 м.а.н
D. 0.0304 м.а.н
Цөмийн урвалаар 1863 МэВ энерги ялгарсан бол массын өөрчлөлтийг (м.а.н.) нэгжээр тодорхойл.
А. 0.5 м.а.н
В. 1 м.а.н
С. 1.5 м.а.н
D. 2 м.а.н
Цацраг идэвхит цөмийн хагас задралын үе 4 цаг бол 16 цагийн дараа уг цөмийн хэдэн хувь задрах вэ?
А. 75%
В. 93.5%
С. 6.25%
D. 25%
Цацраг идэвхит цөмийн хагас задралын үе 4 цаг бол 16 цагийн дараа уг цөмийн хэдэн хувь задраагүй үлдэх вэ?
А. 75%
В. 93.5%
С. 6.25%
D. 25%
Цацраг идэвхит стронцийн 1000 атом тутмаас жилд дунджаар 24.75 атом задардаг бол цацраг идэвхит стронцийн хагас задарлын үеийг ол.
А. 28 жил
В. 284 жил
С. 24 жил
D. 55 хоног
Хэрэв цацраг идэвхит полонийн хагас задралын үе нь 138 хоног гэвэл түүний 60% нь ямар хугацаанд задрах вэ?
А. 182.4 хоног
В. 218.4 хоног
С. 276 хоног
D. 55.2 хоног
Ямар нэг цацраг идэвхит цөмийн тоо t1 хугацаанд к1=3 дахин буурдаг бол t2= 2t1 хугацаанд цацраг идэвхит цөмийн тоо хэд дахин буурах вэ?
А. 2
В. 9
С. 6
D. 4
Ямар цөмийг нейтроноор бөмбөгдөхөд ба изотопууд үүсэх вэ?
A.
B.
C.
D.
Цөмийн хүчтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Цөмийн хүчний үйлчлэх радиус маш бага (~10-13 см)
В. Цөмийн хүч нь хүчтэй харилцан үйлчлэлд багтана
С. Цөмийн хүч нь нуклоны цэнэгийн төрлөөс хамаарахгүй
D. Цөмийн хүч нь нуклоны цэнэгийн төрлөөс хамаарна
Эгэл бөөмсийг ажиглах, бүртгэх багаж, техник хэрэгсэлд аль нь хамаарахгүй вэ?
А. Спинтарископи
В. Гейгерийн тоолуур
С. Фотоэмульсийн арга
D. Интерферометр
ураны изотопи ямар цуваагаар задарч хар тугалганы идэвхгүй изотопи болох вэ?
А. 7, 4
В. 7, 4 эерэг
С. 8, 1 эерэг , 4
D. 8, 4
Устөрөгчийн атом фотон шингээсний дүнд атомын энергийн хоёрдугаар түвшинд байсан электрон атомаас v = 6 ∙ 105 м / с хурдтай нисэн гарсан бол фотоны давтамж ямар байсан бэ?
А. 1.64∙1017 с-1
В. 107∙ 1015 Гц
С. 1.07∙ 1015 Гц
D. 10.7∙ 1015 Гц
Хэрэв устөрөгчийн атом энергийнхээ доод түвшинд шилжихдээ = 972.5 долгионы урттай квант цацруулсан бол тэр энергийн хэддүгээр түвшинд байсан бэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Устөрөгчийн атомын цацаргаж чадах хамгийн их энергийн хэмжээ ямар байх вэ? Ридбергийн тогтмолыг R = 1.097∙107 м -1 гэж үз.
А. 10.2 эВ
В. 13.6 эВ
С. 0.65 эВ
D. 12.09 эВ
Устөрөгчийн атом энергийн үндсэн төлвөөс энергийн дөрөвдүгээр түвшинд шилжихэд радиусын чиглэл дагууд ямар хэмжээний шилжилт хийх вэ?
А. 7.93
В. 79.3
С. 0.793
D. 793
Устөрөгчийн атом энергийн тавдугаар түвшнээс энергийн хоёрдугаар түвшинд шилжихэд цацруулах цахилгаан соронзон цацаргалтын долгионы уртын хэмжээг олно уу.
А. 696 нм
В. 435 нм
С. 6.96∙10-8 м
D. 4.35∙10-8 м
Устөрөгчийн атомын үндсэн төлөвийн энерги Е=-13.6 эВ гэж үзээд устөрөгчийн атом үндсэн төлөвөөс өдөөгдсөн төлөвт шилжихэд шаардагдах хамгийн бага энергийн хэмжээг олно уу.
А. 10.2 эВ
В. 1.9 эВ
С. 0.65 эВ
D. 12.09 эВ
Устөрөгчийн атомын үндсэн төлөвийн энерги Е=-13.6 эВ гэж үзээд устөрөгчийн атом үндсэн төлөвөөс энергийн гуравдугаар түвшинд шилжихэд шингээх цацаргалтын долгионы уртыг тодорхойлно уу.
А. 1.64∙10-7 м
В. 0.29∙10-7 м
С. 1.03∙10-7 м
D. 12.5∙10-7 м
Устөрөгчийн атомын үндсэн төлөвийн энерги Е=-13.6 эВ гэж үзээд устөрөгчийн атом үндсэн төлөвөөс энергийн гуравдугаар түвшинд шилжихэд шингээх квантын энергийн хэмжээг тодорхойлно уу.
А. 4.53 эВ
В. 40.8 эВ
С. 1.51 эВ
D. 12.09 эВ
Устөрөгчийн атомын үндсэн төлөвийн радиусыг r=0.53∙10-10 м гэж үзээд атом энергийн гуравдугаар түвшинд байх үеийн электроны орбитын радиусыг тооцоолно уу.
А. 1.59∙10-10 м
В. 0.71∙10-10 м
С. 0.06∙10-10 м
D. 4.77∙10-10 м
Биеийн цацралтай холбоотой хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу?
А. Винийн шилжилтийн хууль -максимум энергид харгалзах долгионы урт
В. Хэт их халсан биеийн температурыг оптик пирометрийн аргаар тодорхойлдог
C. Атомын үзэгдэх гэрэл цацаргах ба шингээх үзэгдэл нь ихэвчлэн резонансын шинж чанартай
D. Фотоэффектийн үзэгдэл нь цэвэр резонансын шинжтэй үзэгдэл
Атомтай холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Иончлолын энерги нь абсолют хэмжээгээрээ электроны холбоосын энергитэй тэнцүү
В. Устөрөгчийн атом дахь электроны орбитын радиус квантчилагдах албагүй
С. Н.Борын онолоор устөрөгчийн атомын радиусыг r=0,53*10-10 м гэж үнэлсэн (Борын радиус)
D. Атомыг иончлоход шаардагдах цахилгаан орны потенциалыг иончлолын потенциал гэнэ
Атомтай холбоотой дараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Атомын иончлолын энерги гэж электроныг өдөөгдсөн төлөвөөс хязгааргүйд шилжүүлэхэд шаардагдах энергийг хэлнэ.
В. Атом дахь электроны эргэлтийн моментум квантчилагдсан байна.
С. Электрон энергийн түвшин хооронд шилжихдээ энергийг квант квантаар шингээх буюу цацруулна.
D. Атомын хамгийн бага энергитэй төлөвийг үндсэн төлөв гэнэ.
Фотоэффектийн үзэгдэлтэй холбоотой өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Дотоод фотоэффектийн үед электрон холбоост төлөвөөсөө салах боловч бодисоос гадагш гардаггүй.
В. Гадаад фотоэффект нь бүх бодист явагдах боломжгүй зөвхөн металлд явагддаг.
С. Гадаад фотоэффект нь хатуу, шингэн бодист явагддаг.
D. Фотоэффектийн хуулиудыг Эйнштейн анх 1905 онд гэрлийн квант онолоор тайлбарласан.
Фото цахилгаан үзэгдэлтэй холбоотой хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр бодисоос электрон сугаран гардаг
В. Цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр бодисын цахилгаан дамжуулал өөрчлөгддөг
С. Фотоэффектийн үзэгдлийг гадаад ба дотоод фотоэффект гэж хоёр ангилдаг
D. Дотоод фотоэффектийн үед электрон бодисоос сугаран гарч вакумд, өөр биед шилждэг
Гадаргын нэг см2 талбай тутамд секунд бүр = 600 нм долгионы урттай гэрлийн N=3∙1018 ширхэг фотон бүрэн шингээгдэж байв. Гэрлийн тухайн гадаргад учруулах даралтыг олно уу.
А. 3.31∙10-5 Па
В. 11.9∙10-6 Па
С. 1.1∙10-6 Па
D. 11.9∙10-6 Па
Р=50 Вт чадалтай лазерын багц цацраг к = 50%-ийг ойлгодог m = 30% -ийг нэвтрүүлдэг үлдсэн хэсгийг шингээдэг гадаргад перпедикуляр тусав. Гэрлийн цацрагийн тухайн гадаргууд учруулах даралтын хүчийг олно уу.
А. 5.5∙10-7 Н
В. 6.3∙10-7 Н
С. 2∙10-7 Н
D. 0.75∙10-7 Н
Р=60 Вт чадалтай чийдэн t=5 с хугацаанд =4.4∙1014 Гц давтамжтай гэрэл цацаргасан бол нийт цацарсан фотоны тоог олно уу.
А. 10.3∙1020
В. 103∙1020
С. 1.03∙1020
D. 9.7∙1020
Р=50 Вт чадалтай лазерын багц цацраг шингээгч гадарга дээр эгц тусав. Гэрлийн цацрагийн тухайн гадаргад үйлчлэх хүчийг олно уу.
А. 9.6∙10-7 Н
В. 0.2∙10-7 Н
С. 1.67∙10-7 Н
D. 3.33∙10-7 Н
Рентген цацрагт хоолой U=50 кВ хүчдэлд I=10-3 А гүйдлийн хүчээр ажиллах ба секунд тутам N= 2∙1013 ширхэг фотон цацаргана. Фотоны урсгалын долгионы урт =10-10м бол хоолойн АҮК-г ол.
А. 100%
В. 1%
С. 1.6%
D. 0.08%
Хэрэв фотоны масс нь m=3.31∙10-36 кг бол гэрлийн долгионы давтамжийг тодорхойлно уу.
А. 1.98∙1014 Гц
В. 4.5∙1014 Гц
С. 0.5∙1014 Гц
D. 0.22∙1014 Гц
Цацаргалтын багцын энерги Е = 6.6∙10-18 Ж ба давтамж нь =997 ГГц бол түүнд хэдэн фотон агуулагдах вэ?
А. 100
В. 1,000
С. 2,000
D. 10,000
Фотоны урсгал вакумаас n-хугарлын илтгэгчтэй оптик тунгалаг орчинд тусав. Вакум дахь гэрлийн долгионы урт бол фотоны хөдөлгөөний тоо хэмжээг тодорхойл.
A.
B.
C.
D.
Т = 3000 К температуртай нэг атомт идеаль хийн молекулын дундаж кинетик энергитэй адил энерги бүхий фотоны долгионы урт ямар байх вэ?
А. 19.86∙10-6 м
В. 0.2∙10-7 м
С. 3.2∙10-6 м
D. 3.1∙10-6 м
Электроны кинетик энерги нь =600 нм долгионы урттай фотоны энергитэй адил байхын тулд ямар хурдтай хөдлөх шаардлагатай вэ? Электроны масс me=9.1∙10-31 кг.
А. 12 км/с
В. 1.2 км/с
С. 852 км/с
D. 8.52 км/с
Электроныг =1.24 пм долгионы урттай фотоны энергитэй адил энергитэй болтол хурдасгах потенциалын ялгавар ямар байх вэ?
А. 1∙106 В
В. 2∙106 В
С. 3∙106 В
D. 4∙106 В
Р1=4∙10-22 Н∙с ба Р2= 10-21 Н∙с хөдөлгөөний тоо хэмжээтэй хоёр фотоны долгионы уртуудын харьцаа хэд вэ?
А. 0.4
В. 2.5
С. 3.0
D. 4.0
Өгөгдсөн рентген цацрагийн фотоны энергийг олно уу. Долгионы урт нь .
А. 10.2 кэВ
В. 1.9 кэВ
С. 0.5 кэВ
D. 12.09 эВ
Улаан гэрлийн фотоны массыг олно уу. Долгионы урт нь 720 нм.
А. 143∙10-38 кг
В. 15.9∙10-36 кг
С. 3.06∙10-36 кг
D. 6.12∙10-36 кг