Эдгээрийн аль нь эр бэлгийн эс вэ?
A. Нейрон
B. Өндгөн эс
C. Сперматозоид
D. Элэгний эс
Фотосинтезийн үр дүнд үүссэн глюкоз флоэмээр ямар бодис хэлбэрээр зөөвөрлөгддөг вэ?
А. Глюкоз
В. Өөх тос
С. Сахароз
D. Уураг
Эргүнэ гүн хэмээх газар хаана байдаг вэ?
А. Байгаль нуурын баруун хэсэг
B. Хөвсгөл нуурын баруун хэсэг
C. Хянганы нурууны зүүн хэсэг
D. Алтайн нурууны өмнөд хэсэг
Булчингийн эсийн онцлогийг олно уу.
A. Агших сунах чадвартай .
B. Урт, богино сэртэнтэй.
C. Нягт наалдсан эсүүдтэй.
D. Эс хоорондын бодис багатай
Ургамал үндсээрээ хөрснөөс нитратын ионыг сорж авдаг. Хөрснөөс авсан нитратын ионоо ямар бодисыг нийлэгжүүлэхэд хэрэглэдэг вэ?
А. Глюкоз
В. Өөх тос
С. Сахароз
D. Уураг
Рашид-ад-Дины «Судрын чуулган»- д “Монголчууд хэрвээ мориноосоо салбал юуг ч үл хийж чадна”хэмээн тэмдэглэснээс үзвэл адууг ихэд эрхэмлэж байсан нь харагдаж байжээ. гар урлал, үйлдвэрийг ихэд хөхүүлэн дэмжжээ. Зэр зэвсэг, хөө хуяг, морин дээрээс цавчих харвахад тохирсон тахир сэлэм, нум сум хийх зэрэг цэргийн голдуу үйлдвэрийг эрхэмлэхийн сацуу малчдын гэр ахуйн хэрэгцээт үйлдвэр байгуулан ажиллуулахад ихээхэн анхаарч байжээ. "Тэд морь, хүний хуягийг хийнэ. Хуягныхаа ялтас төмрийг нүүр харагдахаар гялалзтал өнгөлнө". Их Монгол улсын цэрэг эзэлж авсан газар бүрийнхээ уран дархчуудыг олзлон авчирч оньсон болон харвуур техник нэвтрүүлж, дархны ажил гүйцэлдүүлдэг байсан. Монголчуудын хувьд цэрэг дайны хэрэгсэл нь эрхэм нандин зүйл байлаа.
a. Монголчуудын таван хошуу малаас цэрэг дайнд ямар малыг ашигладаг байсан вэ?
..........................................................................
Морь
b. Монголчуудын гол зэвсгийг юу вэ?
..........................................................
Нум сум
c. Монголчууд ямар цэргийн бүтэцтэй байсныг бичнэ үү.
...................................................................................
Морин цэрэг
d. Хүн болон морио хуяглах болсноор ямар давуу талууд бий болсон бэ?
......................................................................
Бэртэж гэмтэх, шархтахаас сэргийлэх
e. Монголчууд шинэ зэвсэг технологи нэвтрүүлж цэрэг армид ашиглаж байсны ач холбогдлыг тайлбарлана уу.
..................................................................................
.................................................................................
Хот хэрэмт хотуудыг эзлэхэд хялбар болсон. Тусгай мэргэшсэн анги болон дархчуудтай болсон.
Үсэнцрийн эс үндэсний аль бүсэд байрладаг вэ?
A.Дамжуулах бүс
B. Сорох бүс
C. Хуваагдах бүс
D. Өсөх бүс
Монгол нутагт XII зууны эхээр оршиж байсан улсуудаас аль нь Орхон голын адаг, Сэлэнгэ мөрний дунд урсгалаар нутаглаж байсан бэ?
А. Хонгирад
B. Гурван Мэргэд
C. Найман
D. Хэрэйд
Сормууст хучуур эс бүхий эрхтнийг сонгоно уу.
A. Улаан хоолой
B. Мөгөөрсөн хоолой
C. Ходоодны хана
D. Нойр булчирхай
Хөрөнгө мөөгний хүчилтөрөгчгүй амьсгалыг зөв илэрхийлсэн тэгшитгэлийг сонгоно уу.
А. С6Н12О6 = 2C2H5OH + 2CO2
В. 6H2O + 6 CO2 = С6Н12О6 + 6О2
С. С6Н12О6 + 6О2 = 6H2O + 6 CO2
D. С6Н12О6 = 2C3H6O3
1228 онд зохиогдсон түүхийн дурсгалт зохиол аль нь вэ?
A. Монголын нууц товчоо
B. Цагаан түүх
C. Жангар
D. Гэсэр
Навчны амсрын эсийн үүргийг сонгоно уу.
A. Ус ууршуулах, хийн солилцоог зохицуулах
B. Хөрснөөс ус эрдэс давсыг соруулах
C. Эсийг энергээр хангах
D. Эс хооронд мэдээлэл дамжуулах
Өгэдэйг Хорезм улсыг дайлаар мордохоос өмнө Монголын хаан ширээнд суух хоёр дахь хаанаар сонгож Чингис хааныг өөд болсноос хойш хоёр жилийн дараа Тулуйн санаачлагаар Их хуралдай хурах болж 1229 оны намар Чингисийн алтан ургийн ноёд болон бусад нөлөө бүхий сайд, түшмэл, жанжинууд хол ойрын газраас Хэрлэнгийн Хөдөө аралд хасаг тэрэг, хам тэрэг, сүйх тэрэг, цөөвөн тэрэг, өргөө тэрэг дүүрэн хүрээлэн буусан байлаа... гэх мэтээр сурвалжид тэмдэглэсэн байна. Энэ тухай «Монголын нууц товчоо»-нд өгүүлсэн нь: “Хулгана жил Цагаадай, Бат тэргүүтэн баруун гарыг эзэлсэн хөвүүд, Отчигин ноён ... тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн хөвгүүд, Тулуй тэргүүтэн голыг эзэлсэн хөвгүүд охид, түмний ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэнгийн Хөдөө аралд хурж Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор Өгэдэйг хаан өргөмжлөв” гэжээ. Их Монгол улсын хаанд далай хаан цолтойгоор өргөмжлөгдсөн. "Тайзун(Өгэдэй хаан) хааны ивээлд бүх хүн амьтан энх тунх, өнөр өтгөн байлаа. Хаан бээр (Хархорум) анх удаа нэгэн ордон(Түмэн амгалант)-ыг барьж байгуулав"... Тэрээр хаанчлахын үед дөрвөн сайн, үйл дөрвөн муу үйл хийлээ хэмээн өгүүлсэн байдаг.
a. Өгэдэй хаан хэдэн онд Их Монгол улсын хаанд өргөмжлөгдсөн бэ?
....................................................................................
1229 онд
b. Өгэдэй хааны тушаалаар Хархорум хотод барьсан ордонг юу гэж нэрлэдэг вэ?
.............................................................
Түмэн амгалант ордон
c. Эртний өст ямар улсыг өөрийн захиргаанд нэгтгэсэн болохыг бичнэ үү.
.............................................................................
Алтан улс
c. Өгэдэй хааны дөрвөн сайн үйлийн нэг болох элчин харилцааг саадгүй нэвтрүүлэх зорилгоор ямар шинэчлэл хийсэнийг бичнэ үү.
.............................................................................
Уургын улааг халж өртөө байгуулсан
e. Өгэдэй хааны түүхэнд ямар үүрэг гүйцэтгэснийг тайлбарлана уу.
....................................................................................
Монголын эзэнт гүрнийг байгуулсан
Хүчилтөрөгчтэй амьсгалыг зөв илэрхийлсэн тэгшитгэлийг сонгоно уу.
А. С6Н12О6 = 2C2H5OH + 2CO2
В. 6H2O + 6 CO2 = С6Н12О6 + 6О2
С. С6Н12О6 + 6О2 = 6H2O + 6 CO2
D. С6Н12О6 = 2C3H6O3
Цусны улаан эсийн үүргийг сонгоно уу.
A. Өвчин үүсгэгчээс хамгаалах
B. Хүчилтөрөгчийг зөөвөрлөх
C. Ус эрдэс давсыг соруулах
D. Салс үүсгэх
Франк улсын ван Пипин загалмайн шашны нэгэн урсгалын тэргүүн папад эзэмшил газар өгснөөр үеийн үед эзэмшиж ирсэн нь өдгөө папын улс хэмээн нэрлэгдэх болсон. Загалмайн шашны Католикийн урсгал нь V зууны үеэс баруун европод эрчимтэй дэлгэрсэн. Папын улс өдгөө Ром хотын дотор 0.44 км квадрат талбай эзлэн оршдог, хамгийн бага газар нутагтай, цөөн хүн амтай улс юм. 1054 Ромын Пап лам, Византын патриархын тэмцэл дээд цэгтээ хүрч загалмаытны сүм хийд Католик(ертөнтөнцийн), үнэн алдартны сүм хийд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Католик шашны ном уншлагыг латин хэлээр, харин үнэн алдартных грек хэлээр явуулдаг. сүмүүдийн хоорондох хамгийн ноцтой маргаан бол Ариун сүнсний мөн чанар, ахуйн тухай сургаал юм. Үнэн алдартнууд Ариун сүнс Ертөнцийн эзнээс үүдэлтэй гэж үздэг бол Католикууд ертөнцийн эзэн төдийгүй эзний хүүгээс үүдэлтэй гэж баталдаг.
a. Ром хот нь өнөөгийн ямар улсын нийслэл вэ?
........................................................................
Итали
b. Пап ямар шашинтаны тэргүүн болохыг бичнэ үү.
..............................................................................
Католик
c. Загалмайн шашин хуваагдах болсон шалтгааныг тайлбарлана уу.
................................................................................
Номлож байсан сургаалиас болсон
d. Папын эзэмшил нутгийг хэн гэдэг ван олгосон бэ?
................................................................................
Намхан Пипин
e. Папын эзэмшил газар бусдад эзлэгдээгүй одоог хүртэл оршин тогтнож буйн шалтгааныг тайлбарлана уу.
.....................................................................
....................................................................
Баруун Европчууд загалмайн шашинтай учраас өөрийн шашин болон сүм хийдэд халдаж зүрхлэхгүй байсан
Дараах зургийг ажиглан асуултад хариулна уу.
a. Энэ дурсгалыг хэдэн онд юуны учир босгосон бэ?
................................................................................
1225 онд Есүнгэ мэргэнд зориулж босгосон
b. Энэхүү дурсгалыг түүхэнд юу гэж нэрлэдэг вэ?
..............................................................
Чингисийн чулууны бичиг
c. Ямар сурвалжын ангилалд багтах вэ?
..............................................................
Бичгийн сурвалжын төрөлд
d. Монгол улсад хадгалагдаагүй шалтгааныг тайлбарлана уу.
............................................................................
............................................................................
Монгол улсад шинжлэх ухаан хөгжөөгүй тул ЗХУ-д судлагдах нэрийн дор илгээгдсэн.
e. Энэхүү дурсгал бидэнд өвлөгдөж ирсэний ач холбогдлыг тайлбарлан бичнэ үү.
...............................................................
...............................................................
Их Монгол улсын бичиг үсэг нь худам бичиг байсан.
Фотосинтезийн химийн тэгшитгэлийг аль нь зөв илэрхийлж байна вэ?
А. С6Н12О6 = 2C2H5OH + 2CO2
В. 6H2O + 6 CO2 = С6Н12О6 + 6О2
С. С6Н12О6 + 6О2 = 6H2O + 6 CO2
D. С6Н12О6 = 2C3H6O3
Ногоон ургамал фотосинтезийн процессын үр дүнд үүссэн шим бодисоор хооллолдог. Энэ нь хооллолтын ямар хэлбэр вэ?
А. Автотроф
В. Гетеротроф
С. Миксотроф
D. Хемотроф
Дараах зургийг ажиглан асуултад хариулна уу.
a. Зураг дээрх түүхэн үйл явдал он цагийн хувьд хэддүгээр зуунд холбогдох вэ?
..........................................................................................................................
13-р зуун.
b. Зураг дээр дүрслэн үзүүлсэн дурсгал нь аль хотод оршиж байсан бэ?
..................................................................
Хархорум хотод
c. Аль улсын хэн гэдэг уран дархан урласан дурсгал вэ?
..........................................................
Францын В.Буше
d. Зураг дээрх дурсгал ямар нэрээр түүхэнд бичигдэн үлдсэн бэ?
...............................................................
Мөнгөн мод
e. Мөнх хааны зарлигаар байгуулсан энэхүү дурсгалын ач холбогдлыг тайлбарлана уу.
.....................................................................
Сүр жавхлан, баян тансагийг илтгэнэ.
Фотосинтезийн үед глюкоз үүсэхэд ямар төрлийн энерги хэрэгтэй вэ?
А. Химийн
В. Дулааны
С. Гэрлийн
D. Механик
Фотосинтезийн үед үүссэн глюкозын молекулууд ямар төрлийн энергийг хадгалдаг вэ?
А. Химийн
В. Дулааны
С. Гэрлийн
D. Механик
Фотосинтезийн процесст хэрэглэгдэж, шим бодис үүсгэхэд оролцдог хий аль нь вэ?
А. Азот
В. Устөрөгч
С. Нүүрсхүчлийн хий
D. Хүчилтөрөгч
Чингис хаан Тангуд улсыг 1205, 1207, 1209 онуудад довтлон дайнд баруун гар болон оролцох үүрэг хүлээлгэсэн. 450 хүний бүрэлдэхүүнтэй монголын худалдааны нүсэр том анги Хорезм улс тийш хөдөлжээ. Чингис хаан “эвийн гэрээ байгуулж, хөршийн харилцаа барьж худалдаагаа өргөжүүлье” гэдэг саналаа давтан хэлүүлсэн. 1218 оны хавар монголын худалдаачид захын хот Отрарт очиход хотын дарга Инальчик хан монголоос ирсэн худалдаачдын эд бараанд шунаж хувьдаа хураан авах муу арга сүвэгчлэн элч худалдаачидыг хороосонд "... Чингис хаан Сартуул иргэнээ, Ухуна тэргүүтэн зуун элчээ зэтгэгдэж(хоригдож) алагдаж, Чингис хаан өгүүлрүүн Алтан аргамжаа сартуул иргэнд яахин таслуулах бүлгээ" хэмээгээд Тангуд морил хэмээж илгээвээс "хүч ядах бөгөөтөл хаан юунд болов" хэмээн их үг өгүүлж илгээжээ. Чингис хаан Хорезм улсыг дайлаар мордохын өмнө өөрийн хаан ширээ залгамжлагчаа сонгосон.
Монголын нууц товчоо
a. Хорезмыг дайлаар мордохоос өмнө хаан ширээ залгамжлагчаар хэнийг тодруулсан бэ?
.......................................................................................................................................
Гутгаар хүү Өгэдэйг
b. Тангуд улсын бурхныг хэд хэдэн онуудад довтлон буулт хийлгэсэн бэ?
.................................................................................................................
1205, 1207, өөрийн биеэр 1209, 1225-1227 онуудад довтолж Тангудын төрийг мөхөөсөн
c. Хэдээс хэдэн оны хооронд Сартуулын нутгаар аян дайн өрнүүлсэн бэ?
...............................................................................................................
1219-1225 онуудад Хорезмын нутгаар аян дайн хийсэн.
d. Энэхүү аян дайны үр дүнд Их Монгол улсын газар нутаг баруун талын зах нь хаагуур зааглагдах болсон бэ?
......................................................................................................................
Кавказын нуруу, Азовын тэнгис
e. Алтан аргамж хэмээх үгийг тайлбарлана уу.
..........................................................................
Элчийг хороов.
Фотосинтезийн үр дүнд ялгардаг хийг сонгоно уу.
А. Азот
В. Устөрөгч
С. Нүүрсхүчлийн хий
D. Хүчилтөрөгч
Цусны цагаан эсийн үүргийг сонгоно уу.
A. Өвчин үүсгэгчээс хамгаалах
B. Хүчилтөрөгчийг зөөвөрлөх
C. Ус эрдэс давсыг соруулах
D. Салс үүсгэх
Хлоропластын үүргийг сонгоно уу.
А. Глюкоз үүсгэх
В. Шим бодис нэвтрүүлэх
С. Шим бодис зөөвөрлөх
D. Ус зөөвөрлөх
Транспирацид тохирох ойлголтыг сонгоно уу.
А. Навчны амсраар ус уурших үзэгдэл
В. Нарны гэрлийн тусламжтайгаар шим бодис нийлэгжих үзэгдэл
С. Ус шингээсэн үр соёолж эхлэх үзэгдэл
D. Флоэмээр шим бодис зөөвөрлөгдөх үзэгдэл
1206 онд Онон мөрний эхэнд болсон хуралдайгаар Монгол улсыг тунхаглан зарлаж Чингис хааныг их сууринд залсан. Тэрээр хөрш улсууддаа эрх тэгш найрсаг бодлого явуулахыг зорьж байсан хэдий ч Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам алба барихыг шаардан худалдааг хаан боогдуулах болсонд их цэргийн хүчээр Алтан улсыг довтлох шийдвэр гаргасан. Чингис хаан "Алтан улсын эсрэг дайлаар орохынхоо өмнө өөрийнхөө заншлаар овооны орой дээр ганцаар гарч бүсээ тайлж хүзүүндээ ороогоод дээлийнхээ товчийг тайлан өвдөг сөгдөж ...мөргөлөө нэн их сүсэглэн үйлдэв" бидний өвөг дээдэс тэнгэр шүтлэг буюу бөөгийн шашинтай байсан учраас дайнд мордохоос уулын орой болон тусгайлан бэлдсэн овоон дээр залбирал үйлддэг. 1211 онд эцэг өвгөдийн гэрээсийг биелүүлж Алтан улсыг довтлон ялж улсаа Их Монгол улс хэмээн нэрлэх болсон.
Судрын чуулган II дэвтэр
a. Чингис хаан 1206 онд ямар нэртэй газар Монголын хаанд өргөмжлөгдсөн бэ?
................................................................................................................................
Онон мөрний эхэнд
b. Тэмүжин ямар шашин шүтдэг вэ?
.....................................................................
Бөөгийн шашин
c. Монгол улсын зүгээс хөрш улсууддаа баримталж байсан бодлогыг бичнэ үү.
............................................................................................................................
Эрх тэгш найрсан харилцаатай байх
d. Чингис хаан хөрш улсууддаа явуулж байсан бодлогын хүрсэн үр дүнг бичнэ үү.
.................................................................................................................................
Их Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн
e. Чингис Алтан улсад довтолсныхоо дараа улсынхаа нэрийг Их Монгол улс хэмээн өөрчилсний шалтгааныг тайлбарлан бичнэ үү.
...............................................................................................................................
Их Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн
- Фотосинтезэд тохирох ойлголтыг сонгоно уу.
А. Навчны амсраар ус уурших үзэгдэл
В. Нарны гэрлийн тусламжтайгаар шим бодис нийлэгжих үзэгдэл
С. Ус шингээсэн үр соёолж эхлэх үзэгдэл
D. Флоэмээр шим бодис зөөвөрлөгдөх үзэгдэл
Монголчууд Хэнтийн нуруу болон Онон, Хэрлэн, Туул голоор төвлөрөн хүчирхэгжиж байлаа. Хабул хаан Алтан улсын rap хөл болсон Татартай тэмцэл хийж, Зүрчидийн Алтан улсаас Монголын эсрэг явуулж агсан хөнөөлт бодлогоос улс орноо, удам угсаагаа, ард олноо сэргийлэн хамгаалах ажиллагааг тууштай хийж байжээ. "Хабул түүний хөвүүд нэн зоригтой билгүүн авьяастай болохоор алдар суу нь Алтан(Хятад) улс, түүний ноёдын чихийг дэлсжээ. Хабул хан бол хүндэтгэвэл зохих их хүн гэж Алтан хан төсөөлөх болсон учир түүнтэй ойртох, хоёр тал эвтэй найрсаг байх өргөн зам гаргах гэж бодоод түүнийг урихаар элч заржээ." Хабул хааны айлчлалын дүнг хэлэлцэж, түүний эрэлхэг зоригтой дүр төрх, үйл ажиллагааг гайхан ярилцаж Монголдоо очоод бидний үгийг дуулахгүй, хүчээ зузаатган дайсагнах үйл ажиллагаа явуулах учир түүнийг замаас нь буцааж авч ирэн цээрлэл хүлээлгэх ёстой гэдэг дээр ихэнх түшмэд санал нэгджээ. Эзэн хаан ч түшмэдийн саналыг сонсож ёсоор болгожээ. Хабул хаан XII зууны тэргүүн хагаст нас барахдаа хаан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус тайчууд овгийн Сэнгүм Билэгийн хөвгүүн Амбагайд өгөхийг гэрээсэлсэн ажээ. Алтан улс нь Татар нартай хамтран Монголын хаан Амбагай, Охинбархаг нарыг барин модон илжгэнд хадан цаазалсан.
Судрын чуулган II дэвтэр
a. Монгол улсыг хэн байгуулсан бэ?
.................................................................
Хабул хаан
Зөв хариулсан тохиолдолд оноог өгнө
b. Монгол улсын ноёлох хэсэг хаагуур нутаглаж байсан бэ?
..................................................................................................
Онон, Хэрлэн, Туул гурван голын эхээр
Хэнтийн нуруу гэж хариулбал оноог өгч болно
c. Монгол улс Алтан улстай хэрхэн харилцаж байсан бэ?
................................................................................................
Хоёр улсын гэрээгээр алтан улс жил бүр алба барихаар болж зарим нутгаа Монгол улсад өгсөн
d. Хабул хаан өөрсдийн зоригт хөвгүүд байсаар байтал ямар зорилгоор хаан ширээгээ Тайчуудын Амбагайд гэрээслэсэн бэ?
...........................................................................................................................................
Монгол улсыг нэгдмэл хүчирхэг байлгах зорилгоор
e. Монголчууд Алтан(Хятад) улсыг яагаад эртний өст улс хэмээн үздэг шалтгааныг тайлбарлана уу.
..............................................................................................................
Алтан улс татар нартай хамтран Монголын хаадыг барьж хороосон
Чингисийн тооллыг хэдэн оноор эхлүүлэн авч үздэг вэ?
А. 1162 он
B. 1186 он
C. 1206 он
D. 1227 он
Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Байгалийн цацраг идэвхт задралаас гарах бөөмсийн энерги 20 МэВ-с бага байдаг
В. Их энергитэй гарган бөөм гарган судалгаанд хэрэглэхийн тулд хурдасгуур ашигладаг
С. Хурдасгуур нь ихэвчлэн механикийн харилцан үйлчлэл дээр суурилан ажилладаг
D. Цөмийн реактор нь нейтроны хүчтэй үүсгүүр юм
Цөмийн цацраг идэвхтэй холбоотой дараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Цөмийн цацрал нь зөвхөн биологийн амьд биест хор нөлөө үзүүлдэг.
В. Цөмийн цацраг амьд ба амьгүй биест үйлчлэх нөлөөг судлах ухааныг дозиметр гэнэ.
С. Цөмийн цацрал нь бодисын дотоод бүтцийг өөрчилж цацралын эвдрэлд хүргэнэ.
D. Цацралын биологийн үйлчлэлийг шууд өөрт ба үр удамд илрэх гэж хоёр ангилна.
Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Задралын тогтмол нь тухайн цацраг идэвхит бодисын хувьд тогтмол тоо байна
В. Задралын тогтмолын урвуу хэмжигдэхүүнийг цөмийн дундаж амьдрах хугацаа гэнэ
С. Задралын тогтмол нь бүх цацраг идэвхит бодист ижил утгатай тогтмол тоо
D. Задралын тогтмол нь нэгж хугацаанд тухайн цөм задрах магадлалыг тодорхойлно
Атомын цөмтэй холбоотой дараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Атомын төвд цөм байдгийг анх 1911 онд Э.Резерфорд туршлагаар илрүүлсэн.
В. Цөмийн хүч ханах шинжтэй.
С. Цөмийн хүч цэнэгээс үл хамаардаг, нейтроны хооронд ч үйлчилдэг.
D. Цөмөөс бетта цацрал буюу электрон цацардаг нь цөмд электрон байдгийг баталдаг.
Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ олно уу.
A. Цөмийн физикт 10-15 м зайг 1 ферми гэж нэрлэн хэрэглэдэг
B. Протон ба нейтрон нь кварк гэж нэрлэгдэх гурван бөөмсөөс тогтоно
C. Цөмийн хүч нь одоогоор байгаль дээрх хамгийн хүчтэй үйлчлэл юм
D. Цөмийн хүч бол бөөмсийн гравитацийн харилцан үйлчлэлээс гаралтай хүч юм
Атомын цөмтэй холбоотой дараах өгүүлэмжүүдээс БУРУУГ нь олно уу.
А. Фотон зэрэг цөөхөн бөөмсөөс бусад нь анти (эсрэг) бөөмтэй.
В. Бөөмөөс анти бөөмд шилжихэд цэнэгийн тэмдэг хэвээр хадгалагдана.
С. Анти бөөмсийг нээсэн явдал нь анти бодис байх ёстой гэсэн таамаглалд хүргэсэн.
D. Позитроныг анх 1932 онд Америкийн физикч К.Д.Андерсон туршлагаар илрүүлсэн.
Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ олно уу.
А. Хөнгөн бөөмс асар өндөр температурт нэгдэх урвалыг халуун цөмийн урвал гэнэ
В. Лептоны бүлийг дотор нь мезоны ба барионы гэсэн хоёр дэд бүлд хуваадаг
С. Бөөмс нь цахилгаан цэнэгийн хувьд саармаг, эерэг, сөрөг гэсэн гурван төлөвт оршино
D. Эгэл бөөмсийг фотон, лептонууд, адронууд гэсэн гурван бүлд хуваадаг
Атомын цөмтэй холбоотой доорх хэллэгүүдээс БУРУУГ олно уу.
A. Цөмийг саланги нуклонууд болгон задлахад шаардагдах энергийг холбоос энерги гэнэ
B. Цөмийн урвалын явцад энерги шингээгдэнэ эсвэл суллагдана
C. Ураны цөм нейтроны нөлөөгөөр хуваагдаж гинжин урвалд ордог
D. Халуун цөмийн урвалыг амжилттай жолоодож үйлдвэрлэлд ашиглаж байна