Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 309

\small _{12}^{24}\textrm{Mg}, \small _{12}^{25}\textrm{Mg}, \small _{12}^{26}\textrm{Mg} эдгээрийг ямар цөмүүд гэж нэрлэдэг вэ?

                                                    

  • A. Изобарууд

  • B. Изотопууд 

  • C. ижил цөмүүд 

  • D. Изомерүүд

Оноо: 1 №: 308

Радийн \small _{88}^{226}\textrm{Ra}  атомын цөм ямар бүтэцтэй вэ?

                  

                      

  • A. 88 протон, 138 электрон

  • B. 88 протон, 138 нейтрон  

  • C. 88 электрон, 226 протон  

  • D. 226 протон, 88электрон

Оноо: 1 №: 307

Актинийн \small _{89}^{227}\textrm{Ac}  хэдэн нейтронтой вэ?                                                       

  • A. 89 

  • B. 138  

  • C. 227

  • D. 316

Оноо: 1 №: 306

Устөрөгч төст атомын 3-р түвшний энерги -1,51 эВ бол уг атомын үндсэн түвшний энергийг ол.                                                          

  • A. 12.1 эВ    

  • B.  0 эВ 

  • C. -3.4 эВ

  • D. -13.6 эВ

Оноо: 1 №: 305

\small _{1}^{1}\textrm{H}, \small _{1}^{2}\textrm{H}, \small _{1}^{3}\textrm{H} эдгээрийг ямар цөмүүд гэж нэрлэдэг вэ?

                                      

  • A. Изобарууд

  • B. Изотопууд 

  • C. ижил цөмүүд

  • D. Изомерүүд

Оноо: 1 №: 304

Вольфрамын (\small _{74}^{184}\textrm{W})  атомын цөм ямар бүтэцтэй вэ?

                   

                       

  • A. 74 протон, 110 электрон

  • B. 74 протон, 110 нейтрон 

  • C. 74 электрон, 110 протон

  • D. 258 протон, 74 электрон

Оноо: 1 №: 303

Хар тугалганы \small _{82}^{207}\textrm{Pb} хэдэн нейтронтой вэ?

  • A. 82

  • B. 207

  • C. 289        

  • D. 125

Оноо: 1 №: 302

Зөв харгалзуулна уу?

1. \small \alpha-цацрал

а. Цөмийн масс тоо хэвээр, цэнэгийн тоо 1-ээр нэмэгддэг

2. \small \beta-цацрал

b.  Цөмийн масс тоо 4-өөр  багасч, цэнэгийн тоо        2-оор буурдаг

3. \small \gamma-цацрал

с.  Цөмийн масс тоо , цэнэгийн тоо   хэвээр үлдэнэ

  • A. 1 b  2 а   3 c  

  • B. 1 с  2 b   3 а  

  • C. 1 а  2 b   3 с 

  • D. 1 а  2 c   3 b

Оноо: 1 №: 301

Зөв харгалзуулна уу?

1. \alpha-цацрал

а. Цахилгаан соронзон долгион

2. \beta-цацрал

b. Электроны урсгал

3. \gamma-цацрал

с. Гелийн цөмийн урсгал

  • A. 1b,  2а,   3c,  

  • B. 1с,  2b,  3а  

  • C. 1а, 2b,  3с 

  • D. 1а, 2c,  3b

Оноо: 4 №: 300

Ургамал тоосоо янз бүрийн аргаар тараадаг. Тоосоо тараах аргатай түүний цэцгийн бүтэц нарийн зохилдсон байдаг.

a. Дээрх зурагт тоосоо тараах ямар аргыг дүрсэлсэн байна вэ?              [1]

b. Тоос хүртсэний үр дүнд ургамалд ямар зүйл тохиолдох вэ?                [1]

c. Ургамлын тоос гэж юу болох, түүний үүргийг тодорхойлно уу.             [2]

 

  • a) Шавжаар тоосоо тараах

    b) Үр тогтоно.

    c) Эр бэлгийн эсийг агуулсан бүтэц бөгөөд өндгөн эсэд нэвтрэн үр тогтоох үүрэгтэй.

Оноо: 5 №: 299

Ургамал тоосоо янз бүрийн аргаар тараадаг. Тоосоо тараах аргатай түүний цэцгийн бүтэц нарийн зохилдсон байдаг.

a. Энэ цэцэг тоосоо тараах аргатай зохилдсон ямар зохилдолгоотой болсон бэ?      [2]

b. Ургамал ямар зорилгоор тоосоо тараадаг вэ?       [1]

c. Ургамлын тоосны хэлбэрээс 2-г зурна уу.      [2]

 

  • a) Шавжийг татах хурц, тод, том дэлбээтэй, амтлаг шингэн ялгаруулах балавчтай, тоосовч ҮБО-ы амсраас доор байрласан, богино шилбэтэй, тоос нь барзгар, наалдамтгай гадаргуутай гэх мэт. Өөр зохилдолгоо дурдаж болно.

    b) Үр тогтоох

    c) Ургамлын тоосны хэлбэрээс 2-г зурна.

Оноо: 5 №: 298

Хүний үр хөврөл эхийн умайд 280 хоног хөгжөөд хорвоод мэндэлдэг.

a) Үр хөврөлийн хөгжилд митоз хуваагдлын ач холбогдлыг тодорхойлно уу. [2]

b) Үр тогтолт явагддаг газрыг нэрлэнэ үү. [1]

c) Хүйг зураг дээр тэмдэглэж, үүргийг нь бичнэ үү.[2]

  • a) Үр тогтсон цорын ганц эс болох зиготоос үр хөврөл үүсэж хөгжин ураг бүрэлдэхэд митоз хуваагдал гол үүрэгтэй. Эцэг эхээс авсан удамшлын мэдээллийг хадгалсан эсүүд үүсэж хөгжинө. Эсийн тоо олширно гэх мэт.

    b) Умайн гуурсан хоолой

    c) Хүйг зураг дээр тэмдэглэнэ. Ихэс ба ургийн хооронд явагдах бодис ба хийн солилцоог явуулна.

Оноо: 4 №: 297

Хүний үр хөврөл эхийн умайд 280 хоног хөгжөөд хорвоод мэндэлдэг.

a) Үр хөврөлийн хөгжил юунаас эхэлдэг вэ? [1]

b) Умайн хананд үр хөврөл бэхлэгдэх үйл явцыг нэрлэнэ үү. [1]

c) Х үсгээр тэмдэглэсэн бүтцийг нэрлэж, ургийн хөгжилд гүйцэтгэх үүргээс дурьдана уу. [2]

  • a) Үр тогтсон өндгөн эс буюу зиготоос

    b) Имплантаци

    c) Ихэс, хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисоор ургийг хангах, ургийг хаягдал нүүрсхүчлийн хий болон бусад бодисыг ургаас зайлуулах зэрэг үүрэгтэй.

Оноо: 4 №: 296

Хүний бэлгийн эсүүдийн зураг өгөгджээ.

  зураг 1 зураг 2

a. Бэлгийн эсүүдийн бүтцийг ажиглаад ялгаатай хэсгийг доорх хүснэгтэд нөхнө үү. [2]

                         Ялгаа

                    Өндгөн эс

                     Сперм

 

 

 

 

 

 

 

 

b. Зураг 1 дээр А үсгээр тэмдэглэсэн хэсэг ямар үүрэгтэй вэ? [1]

c. Зураг 2 дээр С үсгээр тэмдэглэсэн хэсэг ямар үүрэгтэй вэ? [1]

  • a) Доорх ялгаанаас 2-г бичнэ. Өөр ялгаа байж болно.

    Ялгаа

    Өндгөн эс

    Сперм

    Хэлбэр

    Бөөрөнхий

    Зуйван

    Хэмжээ

    Том

    Жижиг

    Цитоплазм

    Их

    Бага

    Акросом

    Байхгүй

    Байна

    b) Удамшлын мэдээллийг хадгалах, дамжуулах.

    c) Өндгөн эсийн бүрхүүлийг цоолон, спермын бөөм нэвтрэн орох боломжтой болгодог энзим агуулна.  

Оноо: 6 №: 311

Сарын тэмдэг бол бэлгийн бойжилтын үеэс эхлэн цэвэрших хүртэлх хугацаанд үргэлжилдэг эмэгтэй хүний физиологийн нарийн нийлмэл үйл явц юм.

Сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд умайн хана хэрхэн өөрчлөгддөгийг зураг дээр дүрслэн үзүүлжээ.

a. Сарын тэмдгийн хуанли гэж юу вэ?                                                           [2]

b. С зураг дээр ургийн хөгжил явагдах эрхтэнг зааж нэрлэнэ үү.             [2]

c. D зургийг тайлбарлана уу.                                                                          [2]

 

 

  • a. Сарын тэмдгийн ирсэн болон үргэлжилсэн хугацааг тэмдэглэх төрөл бүрийн арга.

    b. Умайг зааж нэрлэнэ.

    c. Овуляци дөнгөж явагдан, өндгөн эс умайн гуурсан хоолой руу гарсан үе. Умайн хана зузааран имплантаци явагдах боломжтой болсон байна гэх мэт.

     

Оноо: 7 №: 310

Сарын тэмдэг бол бэлгийн бойжилтын үеэс эхлэн цэвэрших хүртэлх хугацаанд үргэлжилдэг эмэгтэй хүний физиологийн нарийн нийлмэл үйл явц юм.

Сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд умайн хана хэрхэн өөрчлөгддөгийг зураг дээр дүрслэн үзүүлжээ.

a. Сарын тэмдгийн үед баримтлах эрүүл ахуйн дэглэмээс 3-г дурьдана уу.            [3]

b. D зураг дээр имплантаци явагдах эрхтэнг зааж нэрлэнэ үү.                                   [2]

c. A зургийг тайлбарлана уу.                                                                                [2]

 

  • a. Усанд өдөр бүр орох, ариун цэврийн хэрэгслээ тогтмол солих, тохирсон хоол хүнс хэрэглэх.

    b.Умайг зааж нэрлэнэ.

    c.Үр тогтоогүй өндгөн эс гадагшилж, ингэснээр сарын тэмдэг ирж байна. Умайн хана ховхорч унаж байна гэх мэт.

Оноо: 6 №: 295

Хүний бэлгийн эсүүдийн зураг өгөгджээ.

зураг 1 зураг 2

a. Бэлгийн эсүүдийн удамшлын мэдээллийг хадгалсан хэсгийг ямар үсгээр тэмдэглэсэн бэ?  [2]

b. Зураг 2 дээр А үсгээр тэмдэглэсэн хэсэг ямар үүрэгтэй вэ? [1]

c. Бэлгийн эсүүдийн бүтцийг веннийн диаграмаар харьцуулна уу. [3]

  • a) Зураг 1 – А, зураг 2- В.

    b) Олон тооны митохондри агуулсан хүзүүний хэсэг бөгөөд эр бэлгийн эсийг өндгөн эсэд хүрэхэд шаардлагатай энерги энэ хэсэгт үүсэж байдаг.

    c) Бэлгийн эсүүдийн бүтцийг веннийн диаграмаар харьцуулна. Бүтцийн ижил хэсгүүдийг нэрлэх. Ялгаатай бүтцийн хэсгүүдийг тус бүрт нь зөв тодорхойлсон байх.

Оноо: 5 №: 309

Сарын тэмдэг бол бэлгийн бойжилтын үеэс эхлэн цэвэрших хүртэлх хугацаанд үргэлжилдэг эмэгтэй хүний физиологийн нарийн нийлмэл үйл явц юм.

Сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд умайн хана хэрхэн өөрчлөгддөгийг зураг дээр дүрслэн үзүүлжээ.

a. Сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?                                                     [1]

b. А зураг дээр үр тогтолт явагддаг эрхтэнг зааж нэрлэнэ үү.                        [2]

c. B зургийг тайлбарлана уу.                                                                    [2]

 

  • a. Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэлх хугацаа.

    b. Умайн гуурсан хоолойг зааж нэрлэсэн байна.

    c. Сарын тэмдэг ирээд дууссаны дараах үе. Умайн хана хөвсийж зузаараагүй, өндгөн эс боловсорч гараагүй байна.

Оноо: 5 №: 308

 

Сарын тэмдэг бол бэлгийн бойжилтын үеэс эхлэн цэвэрших хүртэлх хугацаанд үргэлжилдэг эмэгтэй хүний физиологийн нарийн нийлмэл үйл явц юм.

Сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд умайн хана хэрхэн өөрчлөгддөгийг зураг дээр дүрслэн үзүүлжээ.

a. Сарын тэмдэг гэж юу вэ?                                                                                  [1]

b. В зураг дээр өндгөн эс боловсруулах эрхтэнг зааж нэрлэнэ үү.                [2]

c. С зургийг тайлбарлана уу.                                                                          [2

 

  • a. Сарын тодорхой өдрүүдэд умайн салст давхарга хууран унаж, үтрээгээр гадагшлах үзэгдэл

    b. В зураг дээр өндгөвчийг заасан байна.

    c. Овуляци болсон, умайн хана зузааран зиготыг хүлээн авах боломжтой болсон байна гэх мэт.

Оноо: 4 №: 307

Үр боловсрох орон ургамлын эм бэлгийн эрхтэн юм. ҮБО-д үрт нахиа байрлаж, тоос хүртэлтийн дүнд үр тогтолт явагддаг.

a. ҮБО-ы байрлалыг зураг дээр дүрсэлжээ. С цэцгийн ҮБО хаана байрлаж байна вэ?    [1]

b. Ургамлын эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж, давхар үр тогтолт явагддаг ҮБО-ы хэсгийг нэрлэнэ үү.   [1]

c. Шавжаар тоос хүртдэг ургамлын ҮБО ямар онцлогтой вэ?  [2]

 

  • a. С цэцгийн ҮБО – доор байрлалтай.

    b. Үрэвч, эсвэл үрт нахиа гэж болно.  

    c. ҮБО-ы амсар дохиурын тоосовчноос дээш гарсан, махлаг зузаан наалдамхай гадаргуутай байна.

Оноо: 5 №: 294

Ургамлын өөрөө өөртөө тоос хүртэх, солбицон тоос хүртэх гэсэн хоёр хэлбэр байдаг.

a. Дээрх зурагт байгаа цэцэг хэрхэн тоос хүртдэг вэ? [1]

b. Энэ цэцгийн тоос хүртэхэд зохилдсон зохилдолгооноос тоочно уу.  [2]

c. Цэцгийн тоос боловсрох бүтцийг зураг дээр зааж нэрлэнэ үү. [2]

 

  • a) Солбицон тоос хүртдэг.

    b) Дохиурын шилбэ богино, ҮБО-ы амсраас тоосовч доор байрласан учир түүн доторх тоос ҮБО-ы амсар дээр унах боломжгүй.

    c) Тоосовчийг зааж нэрлэнэ.

Оноо: 4 №: 306

Үр боловсрох орон ургамлын эм бэлгийн эрхтэн юм. ҮБО-д үрт нахиа байрлаж, тоос хүртэлтийн үр дүнд үр тогтолт явагддаг.

a. ҮБО-ы байрлалыг зураг дээр дүрсэлжээ. А цэцгийн ҮБО хаана байрлаж байна вэ?                                                                                                            [1]

b. Тоосны мөхлөг унаж, тоосны хоолой ургаж эхэлдэг ҮБО-ы хэсгийг нэрлэнэ үү.                                                                                                                   [1]

c. Салхиар тоос хүртдэг ургамлын ҮБО ямар онцлогтой вэ?                    [2]

 

  • a. А цэцгийн ҮБО – дээр байрлалтай.

    b. ҮБО-ы амсар  

    c. Салхиар тоос хүртдэг ургамлын ҮБО-ы амсар урт унжсан, өдөрхөг байна.

Оноо: 6 №: 305

Цэцгийн дохиурын тоосовчинд эр бэлгийн эс агуулсан тоосны мөхлөг үүсэж боловсордог. Тоосны мөхлөгийн хэлбэр, хэмжээ, гадаргуу харилцан адилгүй бөгөөд тоос хүртэлттэй зохилдсон байна.

a. Цэцгийн тоос олон янз байдгийн учрыг тайлбарлана уу.                      [2]

b. 2 ба 3-р зураг дээрх тоосыг харьцуулан хүснэгтийг нөхнө үү.              [2]

             Тоосны шинж

                    2-р тоос

                3-р тоос

 

 

 

 

 

 

 

 

c. 4-р тоос юугаар тоос хүртэхэд зохилдсон бэ? Тайлбарлана уу. [2]

 

 

  • a. Тоос хүртэлтээсээ хамааран олон янз болсон байна. Салхиар тоос хүртэх бол хөнгөн, гөлгөр гадаргуутай, шавжаар тоос хүртэх бол барзгар, наалдамтгай гэх мэт.

    b. Доорх шинжүүдээс 2-г нь бичнэ. Өөр шинж байж болно.

    Тоосны шинж

    2

    3

    Гадаргуун хээ

    Өргөслөг 

    Торлог

    Хэлбэр

    Бөөрөнхий

    Зуйван дугуй

    Ховил

    ховилгүй

    гурав

     

    c. 4-р тоос салхиар тоос хүртдэг ургамалд байж болно. Учир нь хөнгөн, жижигхэн, гөлгөр гадаргуутай.

Оноо: 5 №: 293

Ургамлын өөрөө өөртөө тоос хүртэх, солбицон тоос хүртэх гэсэн хоёр хэлбэр байдаг.

a. Дээрх зурагт байгаа цэцэг хэрхэн тоос хүртэж байна вэ? [1]

b. Энэ цэцгийн тоос хүртэхэд зохилдсон зохилдолгооноос тоочно уу. [2]

c. Цэцгийн өндгөн эс боловсрох бүтцийг зураг дээр зааж нэрлэнэ үү. [2]

 

  • a) Өөрөө өөртөө тоос хүртэж байна.

    b) Дохиурын шилбэ урт, ҮБО-ы амсар дохиурын доор байрласан. Ингэснээр тоосовчны тоос ҮБО-ы амсар дээр унах боломжтой.

    c) Үрэвчийг зааж нэрлэнэ.

Оноо: 5 №: 304

Цэцгийн дохиурын тоосовчинд эр бэлгийн эсийг агуулсан тоосны мөхлөг үүсэж боловсордог. Тоосны мөхлөгийн хэлбэр, хэмжээ, гадаргуу харилцан адилгүй байдаг бөгөөд тоос хүртэлттэй зохилдсон байна.

1

2

3

4

a. Цэцгийн тоос ямар үүрэгтэй вэ?                                                                   [1]

b. 2 ба 3-р зураг дээрх тоосыг харьцуулан хүснэгтийг нөхнө үү.                    [2]

            Тоосны шинж

                      2-р тоос

               3-р тоос

 

 

 

 

 

 

 

 

c. 2-р тоос ямар аргаар тоос хүртдэг ургамалд байж болох вэ? Тайлбарлана уу.      [2]

 

 

 

 

  • a. Цэцгийн тоос эр бэлгийн эсийг агуулан, түүнийг өндгөн эсэд хүргэх үүрэгтэй.

    b. Доорх шинжүүдээс 2-г нь бичнэ. Өөр шинж байж болно.

    Тоосны шинж

    2

    3

    Гадаргуун хээ

    Өргөслөг 

    Торлог

    Хэлбэр

    Бөөрөнхий

    Зуйван дугуй

    Ховил

    ховилгүй

    гурав

     

    c. 2-р тоос шавжаар тоос хүртдэг ургамалд байж болно. Учир нь өргөслөг гадаргуугаараа шавжийн биед наалдах боломжтой.

     

Оноо: 5 №: 303

Цэцгүүд ишин дээрээ ганцаараа ургахаас гадна хэд хэдээрээ нийлж баг цэцэг үүсгэдэг

a. Зураг дээрх баг цэцгүүдийг нэрлэнэ үү.                                               [2]

b. Энэ хоёр баг цэцгийн бүтцийг харьцуулна уу.                                       [2]

c. Хос бэлэгтэй цэцэг гэж ямар цэцгийг хэлэх вэ?                                    [1]

  • a. А – толгой, В – сагс

    b. А баг цэцгийн гол тэнхлэг дээр шилбэгүй цэцгүүд шүхэр адил тойрч, шигдэж байрласан. Харин В баг цэцгийн гол тэнхлэг нь хавтгай, зузаан тавгархуу хэлбэртэй бөгөөд олон суумал цэцэг энэ гадаргуу дээр байрласан.

    c. Нэг цэцэгт дохиур, үр боловсрох орон хоёул байвал хос бэлэгтэй цэцэг гэнэ.

Оноо: 7 №: 292

 Амьд биеийн үржлийн үндсэн хоёр хэлбэр байдаг.

a) Доорх хүснэгтийг нөхөж бичнэ үү. [2]

  Ижил        тал

                 Бэлгийн бус үржил

                        Бэлгийн үржил

      1

 

 

      2

 

 

b) Бэлгийн үржлээр үрждэг амьд биеэс 3-г нэрлэнэ үү. [3]

c) Бэлгийн ба биеийн эсийн хромосомын бүрдэл ямар ялгаатай болохыг тайлбарлана уу. [2]

  • a) Амьд биеийн үржлийн үндсэн хоёр хэлбэр байдаг.

    b) Доорхи ижил талыг бичнэ. Өөр ижил тал байж болно

    Ижил тал

    Бэлгийн бус үржил

    Бэлгийн үржил

    1

    Зүйлийн хромосомын бүрдэл хэвээр хадгалагдана.

    Зүйлийн хромосомын бүрдэл хэвээр хадгалагдана.

    2

    Амьд бие үржиж олширно.

    Амьд бие үржиж олширно.

     

    c) Бэлгийн үржлээр үрждэг амьд биеэс 3-г нэрлэнэ.

    Бэлгийн эс хромосомын гаплоид бүрдэлтэй бол биеийн эс хромосомын диплоид бүрдэлтэй. Иймээс бэлгийн эсүүд нийлэн бие мах бод үүсгэх боломжтой болно. Мөн биеийн эсээс биеийн эс л үүсэх боломжтой.

Оноо: 6 №: 302

Цэцгүүд ишин дээрээ ганцаараа ургахаас гадна хэд хэдээрээ нийлж баг цэцэг үүсгэдэг.

a. Зураг дээрх баг цэцгүүдийг нэрлэнэ үү.                 [3]

b. В ба С баг цэцгийг харьцуулна уу.                          [2]

c. Буруу бүтэцтэй цэцэг гэж ямар цэцгийг хэлэх вэ?     [1]

  • a. А- бамбай, В- шүхэр, С- сагс  

    b. В баг цэцгийн цэцэг нь бараг ижил шилбэтэй, гол тэнхлэгээс ижил түвшинд оршдог бол С баг цэцэг нь тавгархуу хэлбэрийн гол тэнхлэг дээр олон суумал цэцэгтэй байна.

    c. Цэцгийн төвийг дайруулан зөвхөн ганц тэнхлэг татаж тэгш хэм үүсгэж байвал буруу бүтэцтэй цэцэг гэнэ.

Оноо: 6 №: 301

Цэцгүүд ишин дээрээ ганцаараа ургахаас гадна хэд хэдээрээ нийлж баг цэцэг үүсгэдэг.

a. Зураг дээрх баг цэцгүүдийг нэрлэнэ үү.                                                 [4]

b. A ба С баг цэцгийг харьцуулна уу.                                                         [2]

c. Зөв бүтэцтэй цэцэг гэж ямар цэцгийг хэлэх вэ?                                     [1]

 

  • a. А- түрүү, В- цацаг, С- бамбай, D- шүхэр

    b. A баг цэцгийн цэцэг нь шилбэгүй, суумал бөгөөд гол тэнхлэг дээр цуварч байрласан. Харин С баг цэцгийн цэцгүүд харилцан адилгүй шилбэтэй боловч цэцгүүд нь нэг түвшинд байрласан гэх мэт.

    c. Цэцгийн төвийг дайруулан нэгээс олон тэнхлэг татаж, тэгш хэм үүсгэж байвал зөв бүтэцтэй цэцэг гэнэ.

Оноо: 7 №: 291

Амьд биеийн үржлийн үндсэн хоёр хэлбэр байдаг.

a) Доорх хүснэгтийг нөхөж бичнэ үү. [2]

   Ялгаа

                      Бэлгийн бус үржил

                           Бэлгийн үржил

       1

 

 

       2

 

 

b) Бэлгийн бус үржлээр үрждэг амьд биеэс 3-г нэрлэнэ үү. [3]

c) Бэлгийн эсийн хромосомын бүрдэл ямар байдаг вэ? Тайлбарлана уу. [2]

 

  • Амьд биеийн үржлийн үндсэн хоёр хэлбэр байдаг.

    a) Доорхи ялгаануудаас 2-г бичнэ. Өөр ялгаа байж болно.

    Ялгаа

    Бэлгийн бус үржил

    Бэлгийн үржил

    1

    Нэг эх бодгаль шаардлагатай

    Эцэг, эх бодгаль хоёул шаардлагатай

    2

    Удамшлын мэдээлэл эх бодгальтай ижил

    Удамшлын мэдээлэл эцэг эх бодгалиас ялгаатай.

    3

    Үр төлийн дасан зохицох, хувьсах чадвар муу

    Үр төлийн дасан зохицох, хувьсах чадвар сайн

     

    b) Бэлгийн бус үржлээр үрждэг амьд биеэс 3-г нэрлэнэ.

    c) Бэлгийн эсийн хромосом гаплоид бүрдэлтэй байна. Ингэснээр үр тогтох үед хромосомын бүрдэл хэвээр хадгалагдах, зүйлийн хромосомын тоо хэвээр хадгалагдах нөхцөл бүрдэнэ.

Оноо: 4 №: 290

Үрийн соёололтод нөлөөлдөг хүчин зүйлсийг илрүүлэх туршилт явуулахаар 4 колбод  зурагт үзүүлсэн нөхцлийг үүсгэжээ.

a) А колбод байгаа үр соёолоход юу нөлөөлөх вэ? [1]

b) D колбод байгаа үр соёолоход ямар нөхцлийг өөрчлөх шаардлагатай вэ? [1]

c) Колбуудад байгаа хөвөн ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? [2]

  • a) Чийг дутагдана.

    b) Температурыг нэмэгдүүлэх. 18-30 хэм хүртэл өөрчлөх талаар дурьдаж болно.

    c) Үр байрлах орчин үүсгэж \ хөрсний үүрэг гүйцэтгэж байна.

Оноо: 5 №: 289

Үрийн соёололтод нөлөөлдөг хүчин зүйлсийг илрүүлэх туршилт явуулахаар 4 колбод  зурагт үзүүлсэн нөхцлийг үүсгэжээ.

a) Аль колбод байгаа үр соёолох вэ? [1]

b) В колбод байгаа үрийн нөхцлийг С колбын үрийн нөхцөлтэй харьцуулна уу. [2]

c) Колбын амыг яагаад тагласан талаар саналаа бичнэ үү. [2]

  • a) C колбо.

    b) Температур ижил боловч В колбонд буцалсан (хүчилтөрөгчгүй) ус байгаа учир үр соёолох боломжгүй. Харин С колбонд байгаа үр чийг, тохиромжтой дулаан, агаартай нөхцөлд байгаа учир соёолно.

    c) Хийн солилцоо явагдахгүй, чийг дулааныг тогтмол байлгах гэх мэт.

Оноо: 6 №: 312

Дараах зурагт шавжаар болон салхиар тоос хүртдэг хоёр цэцгийн бүдүүвч зургийг үзүүлжээ.

   2

a. Зураг дээрх хоёр цэцгийн үржлийн  хэсгийг харьцуулан, хүснэгтэд нөхөж бичнэ үү. [3]

      Үржлийн хэсэг

                        1-р цэцэг

                    2-р цэцэг

 

 

 

 

 

 

 

 

 

b. 1-р цэцгийн дохиурын тоосовч, тоос хүртэлтийн ямар хэлбэрт зохилдсоныг тайлбарлана уу. [2]

c. 2-р цэцгийн зураг дээр тоосны хоолой ургах хэсгийг зааж тэмдэглэнэ үү. [1]

  • a. 

    Бүтцийн хэсэг

    1

    2

    Дохиурын шилбэ

    Урт шилбэтэй

    Богино шилбэтэй

    Дохиурын тоосовч

    Урт

    Богино

    ҮБО-ы амсар

    Үсэрхэг, урт нарийн

    Махлаг, зузаан

    ҮБО

    Жижиг

    Том

     

    b. Салхиар тоос хүртэхэд зохилдсон том тоосовчтой, урт шилбэтэй байгаа учир салхинд тоос нь хийсэх боломжтой. 

    c. Зураг дээр тоосны хоолой ургах ҮБО-ы баганыг заасан байна.

Оноо: 4 №: 288

Эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгийг бүдүүвчээр үзүүлэв.

a) Умайн хана зузаарахад гол үүрэгтэй байгаа дааврыг нэрлэнэ үү. [1]

b) Сарын тэмдгийн үргэлжлэх дундаж хугацаа хэдэн хоног байдаг вэ? [1]

c) Сарын тэмдгийн мөчлөгт нөлөөлөх өөр хүчин зүйлсээс 2-ыг нэрлэнэ үү. [2]

  • a) Прогестерон   

    b) 2-7 хоног (3-8 хоног байж болно)

    c) Сэтгэл санаа, биеийн эрүүл мэнд, ажлын ачаалал гэх мэт.

Оноо: 6 №: 271

Дараах зурагт шавжаар болон салхиар тоос хүртдэг хоёр цэцгийн бүдүүвчийг үзүүлжээ.

    2

а. Зураг дээрх хоёр цэцгээс шавжаар тоос хүртдэг цэцгийг сонгож, шавжаар тоос хүртэхэд зохилдсон шинжийг хүснэгтэд нөхөж бичнэ үү. [3]

       Шинж тэмдэг

                                                Цэцэг ........

 

 

 

 

 

 

b. 1-р цэцгийн үр боловсрох орны амсар ямар хэлбэрийн тоос хүртэлтэд зохилдсон бэ? Тайлбарлана уу. [2]

c. 2-р цэцгийн зураг дээр үрт нахиаг зааж тэмдэглэнэ үү. [1]

  • a. 2-р цэцэг гэдгийг зөв сонгох, хүснэгт дэх шинжүүдээс 2-ыг бичих. Өөр шинжүүд байж болно.

    Шинж тэмдэг

    Цэцэг .... 2

    Дэлбийн өнгө

    Хурц тод, улбар шар

    Дэлбийн хэмжээ

    Том

    ҮБО

    Өндөр, махлаг зузаан

    Дохиур

    Богино шилбэтэй, ҮБО-ы доор байрласан

     

    b. Салхиар тоос хүртэхэд зохилдсон. Учир нь дэлбэнээс дээш ил гарсан, үсэрхэг учир салхиар ирсэн тоосыг наалдуулан авах боломжтой.

    c. 2-р цэцгийн зураг дээр үрт нахиаг зав заасан байна.

Оноо: 4 №: 287

Эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгийг бүдүүвчээр үзүүлэв.

a) Сарын тэмдэг гэж юу вэ? [1]

b) Сарын тэмдгийн мөчлөгийн дундаж хугацаа хэдэн хоног байдаг вэ? [1]

c) Графикийн мэдээллийг ашиглан дааврын нөлөөг умайн хананы зузаантай холбон тайлбарлана уу. [2]

 

  • a) Сарын тодорхой өдрүүдэд умайн салст давхарга хууран унаж, үтрээгээр гадагшлах үзэгдэл.

    b) Сарын тэмдгийн мөчлөгийн дундаж хугацаа: 28 - 30 хоног.

    c) Эстроген болон прогестерон дааврын хэмжээ нэмэгдэхэд умайн хана зузаарч байна. Умайн хананы зузааралтад прогестерон дааврын хэмжээ шууд хамааралтай байна. Дааврын хэмжээ 0 болоход сарын тэмдэг ирж байна. Умайн хана ховхрон унаж байна.

Оноо: 6 №: 270

Дараах зурагт шавжаар болон салхиар тоос хүртдэг хоёр цэцгийн бүдүүвчийг үзүүлжээ.

a. Зураг дээрх хоёр цэцгийн ялгаатай шинжийг хүснэгтэд нөхөж бичнэ үү. [3]

      Шинж тэмдэг

                        1-р цэцэг

                     2-р цэцэг

 

 

 

 

 

 

 

 

 

b. 2-р цэцгийн үр боловсрох орны амсар ямар хэлбэрийн тоос хүртэлтэд зохилдсон бэ? Тайлбарлана уу. [2]

c. 1-р цэцгийн зураг дээр үрэвчийг зааж тэмдэглэнэ үү. [1]

  • a. Доорх шинжүүдээс 2-ыг бичих. Өөр шинжүүд байж болно.

    Шинж тэмдэг

    1

    2

    Дэлбээний хэмжээ

    Хайрс болсон, жижиг

    Том дэлбээтэй

    Дэлбээний өнгө

    Бүдэг, ногоон

    Тод, улбар шар өнгөтэй

    Дохиурын шилбэ

    Урт шилбэтэй

    Богино шилбэтэй

    Дохиурын тоосовч

    Урт

    Богино

    ҮБО-ы амсар

    Үсэрхэг, урт нарийн

    Махлаг, зузаан

     

    b. Шавжаар тоос хүртэхэд зохилдсон, махлаг зузаан, дохиураас дээш гарч байрласан, наалдамтгай гадаргуутай.

    c.1-р цэцгийн зураг дээр үрэвчийг зөв заасан байх.

Оноо: 6 №: 286

Хүүхдийн биеийн өндөр, түүний наснаас хамааран хэрхэн өөрчлөгддөгийг графикаар үзүүлэв.

a) Хүүхэд 6 настайдаа ямар өндөртэй болсон бэ? [1]

b) Хүүхдийн өндрийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх 3 зүйлийг нэрлэнэ үү. [3]

c) Өсөлтийн даавар, түүнийг ялгаруулдаг эрхтнийг нэрлэнэ үү. [2]

 

  • a) 125 см,  (+, - 2) см байж болно.

    b) Хоол хүнсний дутагдал, нар салхи, эрүүл агаар дутагдах, амин дэмийн дутагдал гэх мэт.

    c) Соматотропин, өнчин тархи.

Оноо: 7 №: 269

Хүний амьдрал үр тогтсон өндгөн эс болох зиготоос эхлэх бөгөөд эхийн умайд 40 долоо хоног хөгжөөд, эхээс мэндэлдэг.

                                           

a. Эхийн умайд байгаа ургийг зурагт илэрхийлжээ. Зураг дээр C үсгээр заасан хэсгийг нэрлэж, үүргийг бичнэ үү.   [2]                                                                                  

b. Ураг хөгжиж байх үед эсийн ямар хуваагдал идэвхтэй явагдахыг тайлбарлана уу.      [2]

c. Ургийн хөгжил эхийн биед хэрхэн нөлөөлөхийг дүрслэн бичнэ үү.      [3]

  • a. C – умайн хүзүү, энэ нь төрөх хүртэл булчингийн тусламжтайгаар ургийг умайд хэвийн хөгжих боломжоор хангах ба төрөх үед суларч нээгдэн, хүүхдийн төрөх зам болно. Уян хатан бөгөөд хүчтэй булчингаас тогтдог.

    b. Митоз хуваагдал. Митоз хуваагдлын үр дүнд эсийн тоо олширдог бөгөөд энэ нь ургийн хөгжлийг хангана.

     c. - эхийн умайн хэмжээ (гэдэс) томорно,

    - давсаг дарагдаж шээс ойр ойрхон хүрнэ,

    - хөхний булчирхай идэвхижиж, сүү ялгаруулахад бэлэн болно,

    - дааврын нөлөөгөөр эхийн сэтгэл санаа тогтворгүй болно гэх мэт.

Оноо: 6 №: 285

Хүүхдийн биеийн өндөр, түүний наснаас хамааран хэрхэн өөрчлөгддөгийг графикаар үзүүлэв.

 

a) Хүүхэд 1 настайдаа ямар өндөртэй болсон бэ? [1]

b) Хүүхдийн өндрийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх 3 зүйлийг нэрлэнэ үү. [3]

c) Шилжилтийн нас эхэлсэн буюу 8 наснаас 18 нас хүртэл хүүхдийн өндөр хэрхэн өөрчлөгдсөнийг дүрслэн бичнэ үү. [2]

  • a) 75см.

    b) Шим тэжээл бүхий эрүүл, хангалттай хоол хүнс, эрүүл агаар, нарны гэрэл, амин дэм гэх мэт.

    c) Шилжилтийн нас эхэлсэн буюу 8 наснаас 18 нас хүртэл хүүхдийн өндөр хэрхэн өөрчлөгдсөнийг дүрслэн бичнэ. Графикийн өгөгдлөөс жишээ авна.

Нийт: 19,976