a) Эдгээр өдрүүдэд үд дундын үед нар ямар өргөрөгт эгц 900 тусах вэ? ..................................................................................................
b) Эдгээр өдрүүдэд нарны гэрлийн тусч буй хугацаа ижил боловч дулаан хүйтний хувьд ялгаатай байдгийн шалтгааныг тайлбарлана уу. ..............................................................................................................................................................................................................
a-экваторт, 0 градусын өргөрөгт b-дэлхий бөмбөрцөг хэлбэртэй тул бөмбөрцөг гадарга дээрх нарны тусгалын өнцөг өөрчлөгдөнө. Нарны тусгалын өнцөг их байх тусам илүү их илч дулааныг авах тул температур их байна. Тусгалын өнцөг бага бол температур бага байна.
Уулын бэлд t01=250С, Р1=850 мб, уулын оройд t02=150С, Р2=750 мб байсан бол уулын харьцангуй өндрийг олно уу.
H=16000*(P1-P2)*(1+at)/(P1+P2) а=0,004 T=дундаж температур=(25+15)/2=200С H=16000*(850-750)*(1+0,004*20)/(850+750)=16000*100*1.08/1600=1080м
Газрын гадарга дээр агаарын даралт 1008 мб байсан бол 4000 м өндөрт хэд байхыг тооцоолж гаргана уу
: агаарын даралт дээшээ өндөр болох тутам 100 м-10мб-аар буурна. 4000 м-т 400 мб-аар буурна (1 оноо). 1008мб-400мб=608 мб(1 оноо)
Хаана ямар шинж чанартай агаарын масс үүсэхийг тодорхойлно уу.
Говь цөлд халуун Хуурай-харьцангуй чийг бага Далайд Дулаан болон хүйтэн байж болно-өргөрөг байршлаас усны температур хамаарна. Чийглэг байна.
a) A’A ба B’B цэгүүдийн хоорондох даралтын зөрүүг олно уу. ...........................................................................................................................
b) A’A ба B’B цэгүүдийн хоорондох зай ижил гэж үзвэл салхины хүч их хаана байхыг тодорхойлно уу. .........................................................................................................
: a- A’A цэгүүдийн даралтын зөрүү 1008-1004=4мб ба B’B цэгүүдийн даралтын зөрүү 1008-96=12 мб(1 оноо) b-зай нь ижил тул даралтын зөрүү ихтэй газарт салхины хурд хүч их байна. тиймээс В,В цэгүүдийн хоорондын салхины хурд хүч их байна.
a) Чулуулагт ямар өөрчлөлт орсон байна вэ? .............................................................................................................................
b) Энэхүү өөрчлөлт нь ямар хүчин зүйлээс шалтгаалсныг тайлбарлана уу. .............................................................................................................................
: a-атриаа, атирааны гүдгэр хэлбэр-антиклинь b-уулын чулуулгийн атираа нь хажуугийн маш хүчтэй шахалтаас үүсчээ. Атирааны гүдгэр хэлбэрийг антиклиналь (1 оноо). b-Атирааны гүдгэр хэлбэрийг антиклиналь, хотгор хэлбэрийг синклиналь гэдэг. Гималай, Альп, Урал зэрэг дэлхийн томоохон уулс ихэнхдээ атираат уулс болно (1 оноо)
Газар хөдлөлтийн үед өөрсдийгөө болон бусдыг хамгаалах талаарх авах 2 арга хэмжээг дурдана уу
1. .................................................................................................................. 2. ..................................................................................................................
Цонх, шил зэрэг хагарч хэмхрэх зүйлс болон таазны гэрэл зэрэг унах зүйлсээс холдох, үүд хаалга руу шахцалдан гарахаас болгоомжлох, хана, булан, даацын багана зэрэг аюулгүй газар хоргодох, ширээн доогуур орох, гадаа байсан үед байшин, барилга, мод гэрэл болон цахилгаан шонгоос холдох, хад чулуу нурж унахаас болгоомжлон аюулгүй газар олох, машинаар явж байгаа бол замаас гарч зогсоод чичирхийлэлт зогстол гарахгүй хүлээх, гүүр нүхэн гарц зэргээс холдох (эдгээрээс 2-ыг дурдахад 2 оноо өгнө)
Доорх өгөгдсөн зураг А, зураг Б-г харьцуулан ажиглаарай. Нэгэн цаг үед гадарга Зураг А-д дүрслэгдсэн шиг хавтгай байжээ. Ямар шалтгаанаар Зураг Б-д дүрслэгдсэн шиг болж өөрчлөгдөх вэ?
a-голын идэх, элэгдүүлэх үйл ажиллагааны үр дүнд чулуулаг, гадарга идэгдэн (эрози) өөрчлөгдөнө 1 оноо, b-хавцал, эрэг, каньон 1 оноо
Тектоникийн хавтангуудын хавтангийн хөдөлгөөний чиглэлийг сумаар дүрсэлжээ. Чиглэлийг ажиглаж хөдөлгөөний төрлийг тодорхойлон, гадаргын ямар хэлбэр үүсэхийг жишээгээр тайлбарлана уу.
холдон салах, жишээ-далайн гол нуруу үүснэ, гүнээс магма бялхан гарна гэх мэт. Хөдөлгөөний төрөл тодорхойлох (1 оноо), жишээ нэрлэх (2 оноо)
Дараах зураг нь газар хөдлөлтийн идэвхийг 0-4 зэргээр илэрхийлжээ. Манай орны аль хэсэг идэвхтэй болон идэвх багатай бүсэд хамрагдаж байгааг зургаас тодорхойлно уу.
Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд: Өмнөд Африкийн баруун эрэн, Африкийн зүүн эрэг г.м Газар хөдлөлтийн идэвх багатай бүсэд: .Гималайн нуруу, Андын нуруу, Японы арлууд г.м
АНУ-ын Шинэ Орлеанд (б.у 90°) Баасан гарагийн 17:00 болж байвал Египетийн Кайр хотод (з.у. 31°) хэдэн цаг болж байх вэ?
хоёр хотын уртрагийн зөрүүг олно. 90°+31°=121° 1 цагт 15° градусын өнцөг шилжилт хийнэ гэж үзэн 121:15=8 цагийн зөрүүтэй (1 оноо) Кайр хот зүүн талд оршиж байгаа учир цаг түрүүлж явах тул зөрүү цагийг нэмнэ. 17+8=25 цаг. Хоног 24 цагтай тул хариу 25 цаг гарсан нь тухайн хоног дуусаад дараагийн шинэ хоног эхэлчихсэн 1 цаг өнгөрчихсөн байна гэсэн үг. (25-24=1) өөрөөр хэлбэл Кайр хотод Бямба гаригийн шөнийн 1 цаг болж байна /1 оноо/
Хэрвээ Мягмар гарагийн 15:00 цагт өдөр шөнө солигдох шугамыг баруун тийш огтолж гарсан бол цагаа ямар гарагийн хэдэн цаг хэмээн тоолох вэ? Яагаад?
Баруун тийш огтолж гарсан гэдэг нь зүүн уртрагаас баруун уртраг руу шилжсэн гэсэн үг. Шинэ өдөр эхлэх шугамыг 180-р голдожоос зүүн тийш эхлэн тоолдог бөгөөд уг голдожийн нөгөө тал болох баруун тал нь 1 хоногийн хоцорч явна. Тиймээс Мягмар гарагийн 15:00 цаг нь Даваа гарагийн 15:00 цаг болсон гэсэн үг юм.
Хоног болон улирал яагаад солигддог вэ? Үүний үр дүнд байгаль, нийгмийн үзэгдэл юмсад хэрхэн нөлөөлөх вэ?
Хоног – дэлхий тэнхэлэгээ 23цаг 56 мин 4 сек-д баруунаас зүүн тийш буюу нар буруу эргэдэг. Улирал – дэлхий нарыг 365 хоног буюу нэг жил бүтэн тойрдог. Дэлхийн тойрог за (орбит ) нь элипс хэлбэртэй тул нарыг тойрохдоо наранд ойртож мөн холддог байна. Дэлхий нарыг тойрох явцад нарны эгц тусгал жилийн турш өөрчлөгдөж хойд ба өмнөд хагаст улирлын ялгаа эсрэгээр үүсдэг. Нийгмийн үзэгдэл-хүн амын суурьшил, хотжилт, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, байгалийн үзэгдэл-уур амьсгалын нөхцөл, хөрсний үржил шим г.м
Дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнд үүсэх шугаман ба өнцөг хурдын ижил ба ялгаатай талыг тайлбарлана уу.
Өнцөг хурд-Хоногийн 24 цагийн хугацаанд тэнхлэгээ эргэхдээ 360 градусын өнцөг шилжилт хийсэн байдаг. 1 цагт 15 градусын өнцөг шилжилт хийнэ./0.5оноо/ Шугаман хурд-нэгж хугацаанд туулах замын уртаар илэрхийлэгдэх бөгөөд өргөрөг бүр дээр ялгаатай. Хамгийн их нь экватор дээр 464 м/сек эндээс 2 тийш багассаар туйл дээр тэг болно (0,5 оноо). Ижил тал- дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнд үүснэ. ялгаатай тал-өнцөг хурд бүх өргөрөгт ижил, шугаман хурд өргөрөг бүрт ялгаатай байна. (1 оноо)
Дараах зурагт Африк тивийн улсуудын цагийн бүсийг харуулжээ. Нигер улсад 09 цаг 35 мин болж байгаа бол Мадагаскарт цаг хэд болж байхыг тооцоолж олно уу?
Зургийг ажиглан Нигер болон Мадагаскар нь 2 цагийн зөрүүтэйг ажиглан тодорхойлно (1 оноо). Мадагаскар нь Нигерээс зүүн тийш оршиж байгаа учир цаг хугацаа түрүүлж явна. тиймээс зөрүү 2 цагийг нэмж 11 цаг 35 минут гэж олно (1 оноо)
Газарзүйн зураг болон, глобусдээр Антарктид, Өмнөд Америк, Гренландын уртыг хэмжин ялгаатай байгаагийн учрыг тайлбарлана уу?
Тусгаг нь ялгаатай. Газарзүйн зургууд гажилттай байдаг бол глобус нь гажилт хамгийн бага (байхгүй) гэж үзнэ.
Google earth программыг ашиглан чи юу хийж чадах вэ? Энгийн хэрэглээ болон газарзүйн хэрэглээнээс нь бичнэ үү?
Энгийн хэрэглээ-газар орныг нэрээр хайх, хот суурин харах, гэрээ хайж олох, томруулж харах-сар, дэлхий, од галактик гэх мэт. Газарзүйн хэрэглээ-солбилцол байршил тодорхойлох, хотгор гүдгэрийн зүсэлт хийх, рельефийн хэлбэр тодорхойлох
Google Earth программыг ашиглаж орон нутаг, улс орныг судлахад ямар зүйлүүдийг хийж сурч болох вэ? 2 үйлдлийг тайлбарлаж бичнэ үү
Зүг чиг тодорхойлох, зай хэмжих, хотгор гүдгэрийн зүсэлт хийх, солбицол тодорхойлох, гадаргын судлах, хайлт хийх, цаг агаарын мэдээ харах, улсын хил, зам судлах г.м
Газарзүйн зураг ба глобусын ижил ба ялгаатай талыг тодорхойлно уу
Ижил тал – дэлхийг буулган дүрсэлсэн, багасган зурсан , таних тэмдэг, масштаб зэргийг тэмдэглэсэн байдаг гэх мэт (1 оноо) Ялгаатай тал – газарзүйн зураг-хавтгай, гажилттай, глобус-бөмбөрцөг бөөрөнхий хэлбэртэй, алдаа гажилт багатай, /гажилтгүй/ 1 оноо байна
2 газрын хоорондох зайг тодорхойлоход газарзүйн зургийн ямар элементийг хэрхэн хэрэглэх шаардлагатай вэ? 2 цэгийн хоорондох зайг тооцоолоорой.
Масштаб, 5см*500м/1 см=2500м
Цаас зарцуулалтын байдлаар дараах 3 оронг харьцуулжээ. Сүүлийн жилүүдэд АНУ ямар бодлого хэрэгжүүлснээс цаасны зарцуулгыг бууруулж чадсан байх вэ?
Цаасыг 2 талаар нь ашиглах, цахим хэрэглээтэй болох гэх мэт.
Их Британи улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд модны эзлэх хувийн өөрчлөлтийг харуулсан графикийг ажиглан, өөрчлөлтийн явцыг тайлбарла.
1100 оноос хойш модны эзлэх талбай эрчимтэй буурч нийт нутаг дэвсгэрийн 5%-ийг эзлэх болсон байна. 1900 оны эхэн үеэс эргэн сэргэж 10% хүрч байаа нь мод тарих, хамгаалах гэх мэт арга хэмжээ авсантай холбоотой.
Графикаар хоногт хэрэглэх усны түвшинг харуулжээ. АНУ болон Энэтхэг улсын хоногт хэрэглэх усны түвшин ялгаатай байгаа хөгжлийн үүднээс тайлбарла.
Цэвэр ус ба хэрэглээний усны хүртээмж нь тухайн улсын хөгжлийн байдалтай зарим талаараа холбогдож байдаг. Хөгжлийг даган хэрэглээ ихэсдэг ба хөгжиж буй орнуудын зарим иргэд тэр бүр их ус зарцуулах нь бага. жишээ нь Монгол улсад гэр хорооололд оршин суух иргэдийн хувьд зөөврийн устай бага зарцуулдаг.
Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх үйл ажиллагаанд нэгдсэн улсуудыг газарзүйн зурагт харуулсан байна. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь ямар ач холбогдолтой вэ? гурван жишээ бичээрэй.
Агаарын бохирдлоос ангижрана. Эдийн засгийн хувьд хэмнэлтттэй. Тогтвортой хөгжил хувь нэмрээ оруулна гэх мэт.
Амазонкийн ширэнгэн ойн талбайн өөрчлөлтийг харуулсан графикийг ажиглан, өөрчлөлтийн чиг хандлагыг дүгнээрэй.
Буурах хандлагатай байна. Дахин сэргэх магадлалтай гэх мэт.
АНУ-ын байгалийн нөөцийн хамгаалалтад авсан газрын хэмжээг харуулсан график байна. 2007 оноос хойш хамгаалалттай газрын хэмжээ буурснаас үүдэн гарах сөрөг үр дагавар 2-ыг жишээлэн бичээрэй.
Хамгаалалттай газрын талбай буурах нь тухайн газрын ургамал амьтны амьдрах орчинд сөргөөр нөлөөлнө, эмх замбараагүй ашиглах боломж ихэснэ гэх мэт сөрөг үр дагавруудаас дурьдана
Доорх графикийг ажиглан Герман улсын ажиллах хүчний бүтэц нь хэрхэн өөрчлөгдсөнийг тайлбарлана уу?
1890 – 1950- иад он хүртэл Германд анхдагч болон хоёрдогч салбарууд ажиллах хүчний хамгийн их хувийг эзэлж байсан бол 1950 оноос хойш гуравдагч салбар буюу үйлчилгээний салбар хүч түрэн орж ирж 2010 он хүртэл ажиллах хүчний 75 хувийг дангаараар хангадаг болсон г.м
Ногоон кофе үйлдвэрлэлээр тэргүүлэгч эдгээр 5 улсын мэдээлэл өгөгдсөн байна. Бразил болон Этиоп улсын зах зээлд хувийн хамаарлыг харьцуулан тодорхойлно уу.
Бразил - Өмнөд Америк, Этиоп – Африк тивд тус тус оршино. Эдгээр орнууд нь бүгд трофик, экваторын халуун, чийглэг уур амьсгалтай. Энэ нь кофег тариалахад чухал ач холбогдолтой. Этиоп далайд гарцгүй орон тул тээвэрлэлт хөгжүүлэхэд бэрхшээлтэй г.м
Агаарын бохирдлын үзүүлэлтийг ажиглан хамгийн их болон бага улсыг харьцуулан, учир шалтгааныг тайлбарлан бичнэ үү?
Монгол хөгжиж буй ба Япон хөгжингүй орон. Монгол орон эрс тэс, хуурай уур амьсгалтай, хүйтэн орон учир гэр хороолол, авто машины утаа зэргээс шалтгаалж утаа ихтэй байдаг. Япон чийглэг дулаан уур амьсгалтай тул г.м
Байгалийн ба нийгмийн орчинг зарим жишээгээр харуулжээ. Байгалийн ба нийгмийн орчны хамаарлыг 1 жишээгээр тайлбарлаарай.
Хамаарлын жишээ: Далай тэнгистэй ойр орших, газрын тосны нөөц их, үржил шимтэй хөрстэй байх зэрэг нь газарзүйн орчны талаас нийгэмд үзүүлж буй таатай нөхцөл юм
Норвегийн ойн тархалтыг тус улсын аж үйлдвэрийн эрхлэлттэй холбон тайлбарлаарай.
Норвеги улс нь цаасны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Мөн мод, модон эдлэлийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ба ойн тархалтаар ч баялаг улс юм
Антарктид дахь озоны давхарга нимгэрэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг тайлбарлаарай.
Озон багасахад хий хөргөгч, агааржуулагч ба шүршигч зүйлсээс ялгардаг хлортнүүрстөрөгч (CFC-chloroflurocarbon) хамгийн их нөлөөлнө. Озоны хэмжээ багасвал нарнаас ирэх хэт ягаан туяа (озон хэт ягаан туяаг шингээн биднийг хамгаалж байдаг) ихсэж эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй CO2-ийг хамгийн ихээр шингээдэг фитопланктоныг сөнөөх аюултай.
Чад нуурын талбай 1963 оноос хойш 95 хувиар багасжээ. Сахарын цөлийн захад орших 4 орны 30 гаруй сая хүний усны эх үүсвэр болсон энэ нуурын ус ийнхүү багассан шалтгааныг тайлбарлаарай.
Хүн амын өсөлт, ядуурал, уснаас үүдэх зөрчил ба экологийн байдлаас шалтгаалсан. г.м
Нүүрсхүчлийн хий хамгийн их ялгардаг орныг олж шалтгааныг тайлбарлана уу?
БНХАУ нүүрс хүчлийн хийн ялгаруулалтаар тэргүүлж байна. БНХАУ нь хүнд үйлдвэрлэл хөгжсөн хүн ам хамгийн их байдгаас нүүрсхүчлийн хийн ялгаруулалт их
Дараах графикийг ажиглан үр дагаврыг нь дүгнэн бичнэ үү?
100 гаруй жилийнхээс 0.8°С–аар нэмэгдсэн байна. үр дагавар нь температур нэмэгдсэнээс мөсөн бүрхэвч хайлж далайн түвшин нэмэгдэнэ. Ган гачиг нүүрлэж, үерийн давтамж нэмэгдэнэ г.м
Хуурайшил гангийн үзүүлэлтийг гангийн индексээр тодорхойлдог. Байгалийн нөхцөл нөөцийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх нөлөөг Кени улсын жишээн дээр харуулсан график байна. 1985 оноос хойш үеийн ДНБ-ийн уналтыг тайлбарлаарай.
1985 оноос хойших ДНБ-ийн уналт нь 1986 оны их ган нь Кени улсын эдийн засагт нөлөөлсөн байна
Дэлхийн улсуудын эдийн засгийн өсөлтийн өөрчлөлтийг хөгжлийн ялгаатай байдалд үндэслэн харуулжээ. 2012 оны хагас жилээр хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт хэдэн хувь байсан бэ?
Өндөр хөгжилтэй орнууд 1-1.5%, Хөгжиж буй орнууд 5-6%
KFC” түргэн хоолны үйлчилгээ компанийн салбар ажиллаж буй орнуудыг зурагт харуулжээ. Газарзүйн зургийг хөгжилтэй холбон тайлбарлана уу.
КFC гэх мэт хоол, үйлчилгээний чиглэлийн үндэстэн дамнасан корпорациуд нь буурай хөгжилтэй орнуудад салбараа нээдэггүй болохыг харуулжээ. Энэ нь тухайн улсуудын ард иргэдийн худалдан авах чадвартай холбоотой байна.
2008-2011 оны дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортын хэмжээг харуулсан зургаас чиг хандлагыг тодорхойлж бичээрэй.
2009 онд хамгийн бага хэмжээндээ хүрсэн ба цаашид экспорт болон импорт өсөх хандлагатай байна.
Дэлхийн худалдааны ба ДНБ-ий өөрчлөлтийг үзүүлсэн график байна. Графикийг ашиглан, дэлхийн худалдааны өсөлтийн хэлбэлзлийг жишээлэн тодорхойлоорой.
Жишээлбэл, дэлхийн эдийн засгийн өсөлт 2000 онд буурч байсан бол хамгийн бага хэмжээнд 2010 онд хүрч байжээ. Худалдааны болон ДНБ өсөлт шууд хамааралтай байна.