Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 №: 814

“Бэлчээрийн менежментийг зөв зохистой хийснээр ямар ач холбогдол бий болох вэ? 2 -ыг дурдана уу

 

  • а) бэлчээрийн гарцыг сайжруулах, б) унаган нөөцийг нь хамгаалан нөхөн сэргээх, в) бүтээмжийг сайжруулах, г) хөрс, ургамал, усны нөөцийг хамгаалах д) малын тоо толгой ба бэлчээрийн зохистой харьцааг хангах е) иргэд хүн амын амьдрах орчин, эдийн засгийн орлогийг тогтвортой байлгахад нөлөөлнө.

Оноо: 2 №: 813

Эдгээр улсууд ундны усаа импортолж авах болсон 2 шалтгаан дурдана уу

а......................................................................................................................................................................................................

b......................................................................................................................................................................................................

  • Хариу: байгалийн хүчин зүйлст унах тунадасны хэмжээ, түүний улирлын хуваарилалт, гадарга ба хурдас чулуулаг усыг тогтоон барих чадвар, ууршилтын хурдац, усны эх үүсвэрийн нягтшил, газар доорх усыг ашиглах боломж зэрэг орно. Нийгмийн хүчин зүйлст хөгжлийн түвшин, усны дэд бүтцийн байдал, хот, хөдөөгийн хүн амын тархалт, суурьшилт, хотын нийгэм-эдийн засгийн ялгаа, хотын усан хангамжийн эх үүсвэрийг цэвэрлэх байдал, хөдөө орон нутагт усны эх үүсвэрийг ашиглах ялгаа

Оноо: 2 №: 812

Голын эхэн хэсэгт далан барих, усыг их ашиглах нь голын доод хэсгийн суурин, хүн ам, байгаль экологид хэрхэн нөлөөлөх вэ?  .....................................................................................................................................................................................................

.....................................................................................................................................................................................................

....................................................................................................................................................................................................

  • Голын доод хэсэгт ус багассанаар ихээхэн өөрчлөлтүүд гарж, загас болон усны амьтдын амьдрах орчин хязгаарлагдаж, үхэлд хүргэх аюултай мөн хэвийн урсгалтай байсан голын голдрилыг өөрчилснөөр зарим газар ундны ус ховордоно.

Оноо: 2 №: 811

 Өгүүлбэрийг уншин, дараах үгсээс сонгож, цэгийн оронд нөхөж бичнэ үү.  (ёроолоо идэх), (эргээ идэх)

Голын эрозийг гүний __________ ба хажуугийн _____________ гэж ялгана. Хажуугийн эрози ёроолынхоос илүү учир голын хөндийн хэлбэр үүсэн бүрэлдэхэд зонхилох нөлөө үзүүлнэ. Ялангуяа голын татам ба хөндий өргөсөх нь хажуугийн эрозийн үр дүн юм.

  • гүний (ёроолоо идэх) ба хажуугийн (эргээ идэх)

Оноо: 2 №: 810

Кофе үйлдвэрлэлийн явцад оролцдог дараах субьектуудыг аль салбарт хамрагдахаар нь ангилна уу.

тариаланч, савлагчид, тээвэрлэгч, жижиглэн худалдаачид, бөөний худалдаачид, Худалдааны менежмент зохицуулагч, шинэ загвар дизайн зохиогчид.

Анхдагч салбар Хоёрдогч салбар Гуравдагч салбар Дөрөвдөгч салбар
......................... ......................... ......................... .........................
.........................   ......................... .........................
  • Анхдагч салбар: Кофе тариална, хурааж авна, хатаана, ялгана.

    Хоёрдогч салбар: Боловсруулалт хийж савлана.

    Гуравдагч салбар: Жижиглэн худалдаа ба хүнсний дэлгүүр, кафед зарж борлуулна.

    Дөрөвдэгч салбар: Худалдааны менежмент хийнэ, шинэ сорт боловсруулна, баглаа боодол, савлалтын шинэлэг дизайн гаргана. ,

    1-2 бичвэл 1 оноо, 3-4 бичвэл 2 оноо

Оноо: 2 №: 809

Голын эхэн (А), дунд (B), адаг хэсэг (C) нь хөндийн хэлбэр, гадаргын байдал, урсац зэргээрээ ялгаатай байдаг. Зураг болон графикийг ажиглан даалгаврыг гүйцэтгэнэ үү.

a) Голын эхээс адаг руу буюу гадаргын өндөр буурах тусам ямар үзүүлэлтүүд нэмэгдэж байна вэ?.................................., .................................................. 

b) Голын өргөн ба хэвгий нь эхээс адаг руу ямар хамааралтайгаар өөрчлөгдөж байна вэ? .....................................................................................................

  • А-өргөн, гүн, b-голын адаг руу болох тусам өргөн нэмэгдэнэ, хэвгий багасна 2 оноо

Оноо: 2 №: 808

Хүлэмжийн хий ялгаруулж буй хүний үйлдлүүдээс 2-ыг дурдана уу

a) ......................................................................................................................................................

b) ......................................................................................................................................................

  • Цахилгаан хэрэгсэл болон машин техникийн их хэрэглэх, 2 оноо

Оноо: 2 №: 807

 Дэлхийн газарзүйн зурагт усны хямралд өртсөн зарим улс орнуудыг үзүүлсэн байна.

a. Цэгээр тэмдэглэсэн улсуудыг нэрлэж бичнэ үү?...............................................................................................................................................................................

b. Яагаад усны хямралд өртөх болсон бэ? Шалтганыг тайлбарлаж бичнэ үү? ..............................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

  • Хариу: а. АНУ, Испани, Алжир, Саудын Араб, Энэтхэг, ӨАБНУ, Хятад (1 оноо)

    b. Хотжилт болон хүн амын хэт төвлөрөлт, өсөлт, зарим орнууд халуун орны, хуурай уур амьсгалтай, хур тунадас бага унадаг, элсэн цөлд амьдардаг учир г.м (1 – 2 шалтгаан бичсэн бол 1оноо)

Оноо: 2 №: 806

Усны дараах хэлбэр, хэрэглээ нь хөх, ногоон, саарал усны алинд хамаарагдахыг ангилна уу ? Ургамал хөрсөнд шингэх ус, Машин угаасан ус, Гол, нуурын ус

Ногоон ус: ........................................... 

Саарал ус: ............................................

  • Ногоон ус: ургамал, хөрсөнд шингэх ус, Саарал ус: машин угаасан ус

Оноо: 2 №: 805

Ус бохирдуулах олон хүчин зүйлүүд бий.

a) Зураг дээр усыг бохирдуулах ямар үйлдлүүдийг дүрсэлсэн байна вэ? ...................................................................................................................................................

b) Усыг бохирдуулснаар ямар сөрөг үр дагаврууд гарч болох вэ? ( ........................................................................................................................................................

  • А-мал амьтны ялгадас ус хөрсөөр дамжин голд орох, тариалангийн талбайн химийн бордоо нь бороо, хөрсний усаар дамжин нуур, голд нийлэх, үйлдвэрийн бохир хаягдал, ахуйн бохир ус, хүчиллэг хур тунадас нийлэх гэх мэт

    b-усны чанар муудах, усны экосистемийг өөрчлөх, гэх мэт

Оноо: 2 №: 804

Манай орон газрын тосны нөөцтэй боловч бензин, шатахууныг бусад орноос импортоор авч буйн шалтгааныг тайлбарлана уу. ..........................................................................................................................................................................................................................................................................................

  • Манай улсаа газрын тосоо түүхийгээр нь экспортолж байгаа, боловсруулах үйлдвэр байхгүй учраас эцсийн бүтээгдэхүүн болох бензин шатахууныг импортоор авч байна.

Оноо: 2 №: 803

Ямар нэгэн улс орон ямар ч импорт хийхгүйгээр оршин тогтнох боломж хэр вэ? Яагаад? ..........................................................................................................................................................................................................................................................................................

  • бүх улс орон бие биенээс хамааралтай байдаг учир дангаараа оршин тогтнож бүх хэрэгцээгээ дотооддоо хангах, үйлдвэрлэхэд бэрхшээлтэй байна.

Оноо: 1 №: 802

АНУ-ын хөвөнгийн фермерүүдээ дэмжих бодлого нь Буркино-Фасо улсын хөвөн тариаланчдад хэрхэн нөлөөлж буй үйл явцыг уншаад шалтгааныг тайлбарлана уу?.

1. АНУ-ын засгийн газар фермерүүддээ татаас өгнө

2. Ингэснээр техникжсэн фермерүүд аль болох илүү их ургац авна

3. АНУ-ын хөвөнгийн үйлдвэрлэл нэмэгдэж, Буркино-Фасогийнхоос 20 дахин их хөвөн экспортод гаргана.

4. Дэлхийн зах зээлд их хөвөн нийлүүлэгдэнэ

5.Дэлхийн зах зээл дээр хөвөнгийн үнэ унана

6.Буркино-Фасогийн фермерүүдийн 1 га-аас авах хөвөнгийн хэмжээ нь АНУ-ынхаас 2 дахин бага байдаг тул хүндээр тусч орлого багасна

7. Буркино-Фасод ядуурал нэмэгдэхэд хүргэнэ

  • Хариу: Өндөр хөгжилтэй АНУ нь хүний ажлыг хөнгөвчлөх техник технологийн дэвшилээрээ илүүрхдэг.  Харин Африкийн буурай хөгжилтэй орон болох Буркино – Фасо нь ихэвчлэн гар аргаар тариалж илүү их хүний хүч хөдөлмөр орж их хугацаанд бага хөвөнг тариалдаг. Иймээс АНУ нь экспортод илүү их хөвөнг гаргана. Үүний улмаас Буркино – Фасогийн зах зээлд өрсөлдөх чадвар нь буурч ядуурал нь нэмэгддэг байна. г.м сурагчийн мэдлэг, мэдээллээс хамаарч үнэлнэ.  (1-2 жишээ бичсэн бол 1 оноо, 2-оос дээш бол 2 оноо)

Оноо: 2 №: 801

Дараах жишээнүүд нь олон улсын харилцааны ямар хэлбэрүүд болохыг тохируулан нөхөж бичнэ үү. Үүнд: а. худалдааны харилцаа, б. шинжлэх ухаан технологийн  хамтын ажиллагаа, в. аялал жуулчлал

 

 

  • 1-2 бичвэл 1 оноо, 3 бичсэн бол 2 оноо өгнө. Хариу: 1в, 2б, 3а

Оноо: 2 №: 800

Аливаа улс орон тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дагнан төрөлжихийн тулд ямар давуу талууд бүрдсэн байх вэ? 2-ыг нэрлэнэ үү?

  • байгалийн нөхцөл нөөц, эрдэс баялгаар бусдаас давуу байх, үйлдвэрлэлийн технологи, түүхий эд ажиллах хүчний нөөц зэргээрээ бусад улсаас давуу байх, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ бусад орны зах зээлд тогтмол байх, орлого нь зарлагаасаа ямагт их байх-эдгээрээс 2-ыг нэрлэсэн бол 2 оноо өгөх

Оноо: 2 №: 799

Аялал жуулчлалд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлно уу. Дараах үзэгдэл, үйл явц нь эерэг эсвэл сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлж харгалзах нүдэнд √ тэмдэглэгээ хийгээрэй.

  • Эерэг-3, 4, сөрөг-1, 2 (зөв хариулт 1-2 бол 1 оноо 3-4 бол 2 оноо

Оноо: 2 №: 798

 Түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл хэрхэн явагдахыг ноолуураар жишээлэн тайлбарлана уу

  • Анхдагч-үйлдвэрийн түүхий эд, материал бэлтгэн нийлүүлэх-ноолуур,  Хоёрдогч-түүхий эд материалаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх-Ноолууран цамц хувцсыг үйлдвэрлэх, Гуравдагч-хэрэглэгчдэд хүргэх-Говь Гоёо гэх мэт компаниуд зар сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх.

Оноо: 1 №: 797

Манай улсын экспортын бүтээгдэхүүнүүд нь аж үйлдвэрийн ямар хэв шинжид хамрагдах вэ?

  • Анхдагч хэв шинжид хамрагдана-үйлдвэрийн түүхий эд, материалыг бэлтгэн нийлүүлэх 2 оноо

Оноо: 1 №: 796

Зам тээврийн төрлүүдийн давуу ба сул талыг тодорхойлно уу

  • Тээврийн төрөл, Сул тал, Давуу тал

    Дамжуулах хоолой -Эвдрэл, гэмтэл нь байгаль орчинд сөрөг нөлөө ихээр үзүүлнэ Хийн болон шингэн түлш тээвэрлэхэд тохиромжтой. Газрын тос байгалийн хийг өндөр даралтын нөлөөгөөр тасралтгүй тээвэрлэх ба эдийн засгийн үр ашигтай, зардал багатай, аюулгүй байдлыг сайн хангасан байдаг.

    Усан тээвэр-Удаан, их хэмжээний болон удаан хадгалагдах бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх ба нэгж зайд зарцуулах зардал бага. Хямд учир ачаа эргэлтийн хэмжээгээр тэргүүлнэ.

Оноо: 2 №: 795

Газар ашиглалт ба газрын үнийн хамаарлыг илэрхийлсэн графикийг ашиглан дараах асуултуудад хариулна уу

a) Жижиглэн худалдаа үйлчилгээ хаана төвлөрч байна вэ?  ......................................................................................................................................

b) Хотын төвөөс зах руу үнэ хэрхэн өөрчлөгдөж байна вэ?  .......................................................................................................................................

  • а-хотын төвд төвлөрнө (1 оноо), b-буурна(1 оноо)

Оноо: 2 №: 794

Дараах зургийг ажиглана уу. Зураг дээрх “тойрог дотор амьдарч буй хүмүүс нь тойргийн гадна амьдарч буй хүмүүсээс олон” ажээ.

a) Зургийн агуулга нь хүн амын нягтшилын талаарх ямар дүгнэлтийг товчхон харуулсан бэ?........................................................................................................... 

b) Тойрог дотор ямар улсууд багтаж байна вэ?  ...............................................................................................................................................

  • a) Дэлхий дээр хүн амын нягтшил харилцан адилгүй, жигд бус байна.(1 оноо)

    b) Энэтхэг, Бангладеш, Балба, Бутан, Бруней, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, ИИндонез, Филиппин, Малайз, Мьянмар, Камбож, Лаос, Сингапур, ( 2 улсыг нэрлэвэл 1 оноо өгнө)

Оноо: 2 №: 793

Дараах график нь 1989-2013 оны хооронд Япон улсын хүн амын тоо болон хөдөлмөрийн насны хүн амын тоог харуулжээ. Графикийг ажиглан асуултад хариулна уу.

a) Хэдий үед нийт хүн амын тоо өндөр байна вэ?  ............................................................................................................................................

b) Хөдөлмөрийн насны хүн амын тооны цаашдын хандлага ямар байна вэ?  ............................................................................................................................................

  • : а-2007-2010 оны үед хүн амын тоо өндөр байсан, b-цаашид хөдөлмөрийн насны хүн амын тоо буурах хандлагатай байна 2 оноо

Оноо: 1 №: 792

“Хүн амын тэг” өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлно уу. 

  • Хүн амын тоо, насжилт, хүйсийн харьцаа, шилжих хөдөлгөөн, хүн амын бодлого, дайн самуун гэх мэт (1-2 хүчин зүйлийг дурдсан бол 1 оноо, 3-4-ыг дурдсан бол 2 оноо

Оноо: 2 №: 791

 Улаанбаатар хотын хотжилтоос үүсч буй асуудлуудаас 1 жишээг сонгон авч шалтгаан ба үр дагаврыг тодорхойлно уу. Энэ асуудлыг ямар арга замаар шийдэх боломжтой гэж үзэж байна вэ?

a) Асуудал :............................................................................................................

b) Шийдэх арга зам: ....................................................................................................

  • Асуудал: агаарын бохирдол нэмэгдсэн, шийдэх арга зам: Гэр хорооллыг орон сууцжуулах гэх мэт бичвэл 2 оноо

Оноо: 2 №: 790

a) Манай улсын төрөх насны нэг эмэгтэйд дунджаар хэдэн хүүхэд ногдож байна вэ?  ................................................................

b) Энэ үзүүлэлтээр манай улсаас 2 дахин өндөр үзүүлэлттэй ямар орнууд байна вэ?  ...............................................................................................................................

  • a-Манай улс төрөх нэг насны эмэгтэйд ногдох хүүхдийн тоо дунджаар 2,6-4 (1 оноо)

    b-Манай улсаас 2 дахин өндөр үзүүлэлттэй орнууд-6.0-аас их буюу Афганистан, Иемен, Сомали, Чад, Нигер, Ангол, Баруун Сахар, Мавритан, Лоас (Эдгээр орнуудаас 2-ыг нэрлэвэл (1 оноо)

Оноо: 2 №: 789

Улс төрийн зургийн тоон ба чанарын өөрчлөлтүүдийн шинжийг тодорхойлж бичнэ үү.

Тоон өөрчлөлт Чанарын өөрчлөлт
1. Улс орнууд нэгдэх 1. Улс орнууд тусгаар тогтнох
2........................................... 2............................................
3............................................ 3. ...........................................

 

  • Тоон өөрчлөлт-2-улс орон задрах, 3-өөр нутаг дэвсгэрийг нэгтгэх,

    чанарын өөрчлөлт-2-төрийн байгууламж, засаглалын хэлбэрээ өөрчлөх,

    3- холбоо нэгдэлд орох

    зөв хариулт 1-2 бичвэл 1 оноо, 3-4 бичвэл 2 оноо

Оноо: 2 №: 788

 Улс төрийн зурагт орсон өөрчлөлтийн үе болон өөрчлөлтийг харуулсан хүснэгтийн дутууг нөхөж бичнэ үү

  • Улс төрийн зургийн өөрчлөлтийн үе Өөрчлөлт Дундад зууны үе (Газарзүйн их нээлтийн үе) Шинэ газар нутгууд нээгдэн колоничлох үйл явц эхэлсэн. Шинэ үе (дэлхийн 1-р дайнаас өмнөх үе) Европын колончлол эхэлж, Испани, Португаль хамгийн хүчирхэг гүрэн болсон. Англи, Франц, Нидерланд, АНУ-ын колончлол хүрээгээ тэлэв.

    Шинэхэн үе (Дэлхийн 2-р дайнаас 1990 он хүртэл) Африкийн жил” эхэлж энэ тивийн 30-аад орон, Латин Америк, Азийн орнууд тусгаар тогтнов.

Оноо: 2 №: 787

 Хойд Африк ба Баруун Өмнөд Азийг нэг бүс нутагт хамруулан ангилах нь бий. Энэ бүсийн орнуудын нийтлэг шинжүүдээс 2 тодорхойлно уу 

1) ..................................................... 2) ....................................................

  • ихэнх улс орон исламын шашинтай, ойролцоо газарзүйн байрлал, эртнээс эдийн засаг худалдаа соёлын солилцоо, хамтын ажиллагааны түүхтэй, байгаль цаг уурын нөхцөл ойролцоо-эдгээрээс 2-ыг нэрлэвэл 2 оноо

Оноо: 1 №: 786

 Дэлхийн улс орнуудыг бүс нутгаар ангилахдаа харгалзан үздэг шалгуур үзүүлэлтүүдийг нэрлэнэ үү

 

  • Газарзүйн байрлал, соёлын хамаарал, улс төрийн байдал, эдийн засгийн хамаарал, байгалийн нөхцөл нөөц-эдгээр шалгуураас 1-2-ыг нэрлэвэл 1 оноо, 3-5-ыг нэрлэвэл 2 оноо

Оноо: 2 №: 785

 a) Хэрэглээ бага боловч хүн амын тоо их байх, хүн ам цөөн боловч хэрэглээ их байхын аль нь буурай хөгжилтэй аль нь өндөр хөгжилтэй орны шинж вэ? ....................................................................................................................................... ............................................................................................................................. 

b) Байгаль орчинд үзүүлэх нөлөө алинд нь илүү байх вэ? ..........................................................................................................................................................................................................................................................................

  • а- Хэрэглээ бага боловч хүн амын тоо их байх-буурай орон, хүн ам цөөн боловч хэрэглээ их байх-өндөр хөгжилтэй орон .1 оноо

    b-хэрэглээ их бол байгаль орчинд тэр хирээр их нөлөөлнө. 1 оноо

Оноо: 2 №: 784

 Цөлжилтийг сааруулах арга замуудаас 2-ыг дурдана уу

 

  • мод тарих, хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалах аргууд хэрэглэх

Оноо: 1 №: 783

Цөлжилт нь хүн болон амьтанд хэрхэн нөлөөлөхийг дараах жишээн дээр тайлбарлаарай. 

i. Тариаланчдад: ...............................................................................................

ii. Цагаан зээрт: .................................................................................................

  • Тариаланчдад-ургамлын ургалт багасч, ургац бага авна. Ашиг орлого багасах эрсдэлтэй, цагаан зээр- ургамлын ургалт, төрөл зүйл хомсдож, хоол тэжээлийн хангаж, хоол тэжээлийн суварга тэнцвэргүй болно.

Оноо: 2 №: 782

 Хэрвээ уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр зарим газар чийглэг, зарим газар хуурайшвал ойн бүлгэмдлийн тархалтад хэрхэн нөлөөлөх вэ?

 

  • Уур амьсгал хуурайшвал ой модны тархалт хумигдаж, багасна, харин чийглэг болбол ургамал ургах нөхцөл сайжрах тул ой тархаж эхэлнэ.

Оноо: 2 №: 781

Дараах хөрснүүдийн шинж чанар ямар байхыг харьцуулан “сайн”, “дунд”, “муу” гэсэн үгнүүдээс тохирох үгийг хүснэгтэд нөхөөрэй. 

  • 2-3 бичвэл 1 оноо, 4-6 бичвэл 2 оноо

    Ялзмагийн агууламж-муу, дунд, сайн

    Агаарын агуулах чадвар-сайн, дунд, муу

    Усыг шингээн тогтоон барих чадвар-муу, дунд, сайн

Оноо: 2 №: 780

Хөрсний тухай мэдлэгээ ашиглан дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү. a) Хөрсний үе давхаргыг тохируулж нэрлэнэ үү. (хучаас үе, суурь чулуулаг, эх чулуулаг, хуримтлалын үе, ялзмагт үе)-  b) Хүйтэн орчинд үүссэн хөрс ямар шинж чанартай байхыг тодорхойлон бичнэ үү? ...................................................................................................................................................................................................................................................

  • A-1- хучаас үе, 2-ялзмагт үе, 3- хуримтлалын үе, 4-суурь чулуулаг, 5-эх чулуулаг (1 оноо), b-хөрсний үе нимгэн, ялзмаг бага, бичил биетэн муу, эрдэс бодис бага, бүтэц муу, физик өгөршил голлоно, хүчиллэг, хөрс үүсэх үйл явц удаан (1 оноо)

Оноо: 2 №: 779

Үерийн гамшгийн тухай ард иргэд, хүүхэд багачуудад чи ямар зөвлөгөө өгөх вэ? 

  • Тус бүрт эдгээрээс 1-2 жишээ бичсэн бол 1 оноо, нийт 2 оноо өгнө

    Үерээс урьдчилан сэргийлэхийн тулд:

    Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах

    Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах

    Үерийн аюултай бүс нутгаас нүүх

    Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

    Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх

    Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх

    Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх

    Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх.

    Үерийн үед:

    Үерийн аюулаас хамгаалах уламжлалт аргыг ашиглан эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэрийн хаяагаа шуух, бэхэлгээ хийх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгах/

    Байшингийн дээвэр, ургаа мод зэрэг аль ойрхон өндөрлөг газар гарах

    Үер бууж болзошгүй хавцал, хонхор, нам дор газраас хол байж аль ойр байгаа өндөрлөг гарч тэндээ хүлээх

    Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах

    Усархаг, үргэлжилсэн хүйтэн бороотой үед болон аадар, мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуулах

    Өрх гэрт гарсан хохирол болон өөрт байгаа мэдээллийг, холбогдох байгууллага /эрүүл мэнд, онцгой байдал, нутгийн захиргаа гэх мэт/-д мэдээлэх, бусдад хүргэх

    Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхгүй байх, загасчлах, мал услах, туухгүй байх.

Оноо: 2 №: 778

a) Юу?: _________ Хэзээ?: ________ Хаана?: ________ Хэн?: ______ Яагаад энд?:_____________________________________________ 

b) Хэрвээ чи аймгийн, сумын засаг дарга байсан бол цаашид ийм гамшигт дахин өртөхгүйн тулд хот төлөвлөлтөд ямар өөрчлөлт оруулах вэ? ................................................................................................................................ .................................................................................................................................

 

  • a- Юу?: үер Хэзээ?: (2016-07-10 Хаана?: Баян-өлгий аймагт, Өлгий хот, Ховд голын эрэг Хэн?: Ховд голын эргээр оршин суудаг 160 гаруй өрх Яагаад энд?: хүчтэй аадар борооны улмаас голын эрэг үерт автсан. (1 оноо)

    b-Үерт автах эрсдэлтэй бүс нутгийг тодорхойлох судалгаа хийх, эрсдэл багатай бүс нутгийг тодорхойлж дахин суурьшуулах газар төлөвлөлтийг хийх, ард иргэдэд анхааруулах, зөвлөгөө, мэдээллээр сайтар хангах гэх мэт багадаа 1 санаа гаргасан бол 1 оноо өгнө

Оноо: 2 №: 777

Далайн усны температур өргөрөгөөс хамаарахгүй 1 км-ийн гүнд 10С-ээс хэтрэхгүй, улмаар 3 км-ийн гүнээс цааш байнга 2-3С болдог байна. Дэлхийн дотоод гүн халуун байтал яагаад далайн ус гүн рүү болох тусам температур нь буурч байна вэ.

  • Нарны гэрэл далайн усны 1,5м гүнд л нэвтэрдэг бөгөөд далайн усны дулааны үндсэн эх үүсвэр болно. Дэлхийн дотоод гүний дулаан нь далайн усанд голлох нөлөө үзүүлж чадахгүй юм.

Оноо: 2 №: 776

a) Давсжилт ямар өргөрөгүүдэд хамгийн их буюу 36,5 % промилаас их байна вэ?  ................................................................................................................................

b) Давсжилт ямар өргөрөгүүдэд хамгийн бага буюу 34,2 %0-аас бага байна вэ?  .................................................................................................................................

  • А-хө20-хө10-ийн хооронд (1 оноо), В. өө40-өө65-ийн хооронд (1 оноо)

Оноо: 1 №: 775

Баруун зүгийн салхины хүйтэн урсгал нь Өмнөд Америк ба Африк тивийн баруун хойд зүг рүү чиглэхээрээ ямар нэртэй болдог вэ?

  • Бенгал, Перу

Нийт: 19,976