Зай болон соёлын олон янз байдлын үүднээс зарим улсуудыг харьцуулсан график байна. зай хол боловч соёлын олон төрлийг үзэх боломжтой улсуудаас 2-ыг олж бичээрэй.
: Египет, БНХАУ, Энэтхэг 3-аас 2-ыг нь бичнэ
АНУ-ын нүүрсний экспорт ба хэрэглээг харуулжээ. Графикийг уншиж, хандлагыг тодорхойлоорой.
АНУ-ын нүүрсний хэрэглээ буурч экспорт ихсэж байна. энэ нь өөрийн орондоо хэрэглэхээ больсон нүүрсийг гадаадад гаргах болсоноос шалтгаалсан байж болно г.м
Далайн орнуудын тээврийн зураг үзүүлжээ. Далайн тээврийн чиглэлүүдээс хамгийн их ачаа эргэлттэй 2 чиглэлийг тодорхойлоорой.
АНУ ба Европ зэргээр 2 чиглэлийг бичвэл 2 оноо өгнө.
Исланд улсын хүн амын тоо болон хүлээн авсан жуулчны тоог графикаар үзүүлжээ. Чиг хандлагыг дүгнэн бичээрэй.
Исландын хүн тогтмол өсч байгаа үзүүлэлттэй боловч жуулчдын хувьд огцом өсөлттэй байна.
Австралийн аж үйлдвэрийн салбарын ажиллах хүчний тоонд гарч буй өөрчлөлтийг дүгнэн бичээрэй.
Үйлчилгээний салбарын ажилчид ихсэж байна. Бусад салбарт ажиллагсдын тоо буурсан үзүүлэлттэй байна.
Зургийг ажиглан хүн амын нягтшил ихтэй газруудаас 4-ийг бичээрэй.
Хойд Америкийн зүүн эрэг, Баруун Европ, Зүүн ба Өмнөд Ази 1-2 бичвэл 1 оноо, 3-4 бичвэл 2 оноо
Япон болон Этиоп улсын хүн амын нас хүйсийн суврагыг харьцуулж дүгнэн бичээрэй.
Япон улс нь хүн амын нэгдүгээр хэв шинжийн орон тул хүн амын наслалт өндөр, хүүхэд залуучуудын эзлэх хувь бага. Харин Этиоп улс нь хоёрдугаар хэв шинжийн орон тул наслалт бага төрөлт их байна.
Япон улсын 1000 хүнд ногдох төрөлт ба нас баралтыг харуулжээ. 2000 оноос хойш гарсан өөрчлөлтийг тайлбарлан бичнэ үү.
төрөлт буурч, нас баралт харьцангуй ихсэх хандлагатай байна.
Сири улсын хүн амын нас хүйсийн бүтцийг хүн амын суваргаар харуулжээ. 30-39 насны эмэгтэйчүүд хэд байгааг олоорой.
30-39 насны эмэгтэй 6,8% эзэлж байна. 6,8*19978756/100=1358555 эмэгтэй гэж олно.
Энэхүү графикийг J муруй гэдэг ба үүнийг ажиглан 230 саяас 5 тэрбум 292 сая хүн ам болтол хэдэн жил зарцуулсныг ол.
2000 жил
Далайд гарцгүй улс орнуудаас 2-ыг дурдаж, хөгжлийн түвшинг дүгнэн бичнэ үү.
Монгол Казахстан, Иран гэх мэт 2 оронг дурдаж, тэдгээр орнууд нь хөгжиж буй болон дундаж хөгжилтэй орнуудын ангилалд байгааг дүгнэн бичсэн бол бүтэн оноог өгнө.
Доорх диаграммыг ажиглан Энэтхэг болон Орос улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн болон иргэдийн сэтгэл ханамжийг харьцуулан бичнэ үү?
Энэтхэгт аз жаргалын индекс 40% байхад ДНБ 3700 ам доллар байна. ОХУ-д аз жаргалын индекс 8% байхад ДНБ 16700 ам доллар байна. Аз жаргал нь орлоготой урвуу хамааралтай байгааг харуулж байна.
Хөгжиж буй орнуудаас дурын 2 орныг сонгон авч, байршлыг хойдын ба өмнөдийн орны зургийг ашиглан тайлбарлан уу
Хөгжиж буй орнуудыг өмнөдийн орон гэж авч үзэх тухай тайлбарласан бол бүтэн оноо авна.
Хөгжиж буй болон хөгжингүй орнуудаас дурын 1, 1 улсыг сонгон авч, хүснэгтийн мэдээлэлд үндэслэн, тайлбарлана уу.
хөгжингүй ба хөгжиж буй 2 улсыг сонгон авч, эдгээр үзүүүлэлтээс жишээлэн тайлбарлана.
Дарсны хундага диаграмын утга санааг тайлбарлана уу.
Дарсны хундага диаграмм нь орлогын хуваарилалтын тэгш бус байдлыг харуулдаг.
Дэлхий нь газарзүйн бүрхэвч бүслүүрлэг шинж чанартай. Үүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг жишээгээр тайлбарлаарай.
Хариу: Дэлхийн бөмбөрцөг хэлбэр ба нарны тусгалын өнцөг ялгаатай байдаг нь уур амьсгал ба ургамалжилтад нөлөөлж, бүслүүрлэг шинж чанартай болгожээ.
Газарзүйн зурагт тайгын тархалтыг харуулжээ. Тайгын бүслүүрийн гол онцлогийг тодорхойлоорой.
ХХ.ө47-70 хүйтэнд тэсвэртэй мөнх ногоон шилмүүст модноос бүрдэх байгалийн бүслүүр юм.
Ургамлын мужлалаар А цэг дээр байгаа хэсэг ямар бүс байх вэ?
Тунадас их, агаарын температур их учраас экватор орчимд байх нутаг байна.
Хөрсний өнгө ба ялзмагийн хамаарлыг дүгнэн бичээрэй.
Хөрсөнд ялзмаг их байх тусам хар бараан өнгөтэй болно
Ургамал ургах орчинд гадаргын хэлбэр ямар нөлөө үзүүлэх вэ?
Уулын болон талын гэх мэт гадаргаас хамааран ургамлын төрөл зүйл өөрчлөгдөнө. Уулын ар ба өвөр ч мөн өөр өөр ургамалтай байдаг. Уул өндөрсөх тусам ургамалын хэв маяг өөрчлөгддөг.
Амар мөрний усны зарцуулгыг харуулсан графикийг ашиглан, жилийн усны зарцуулгыг дүгнэн бичээрэй.
Өвлийн саруудад хамгийн бага хэмжээндээ хүрэх ба 5-7 сард ихсэж, 10 сард оргилдоо хүрдэг байна.
Голын уналыг харуулсан зургийг ажиглан, тус голын урт ба гадаргын өндрийн хамаарлыг тодорхойлоорой.
Энэхүү голын нийт уртын ихэнх хэсэг нь 1000м-ээс нам газраар урсдаг юм байна г.м
Далайн усны даралт гүн рүүгээ хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхойлоорой.
Гүн болох тусам далайн усны даралт ихсэж байна.
Зургийг ажиглан, далайн усны давсжилт гүн рүүгээ хэрхэн өөрчлөгдөж байгааг тодорхойлоорой.
Гүн болох тусам далайн усны давсжилт ихсэж байна.
Байгаль дахь усны эргэлтийг зурагт харуулжээ. Усны эргэлт нь ямар ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр явагддагийг тайлбарлаарай.
Усны эргэлтийн уурших үйл явц нь нарны энерги, хур тунадас унах үйл явц нь хүндийн хүчний нөлөөгөөр явагддаг.
Агаарын температур ба чийгийн багтаамжийг зурагт үзүүлжээ. Хамаарлыг тодорхойлоорой.
Агаарын температур ба чийгийн багтаамж нь шууд хамааралтай байна. агаарын температур буурахад чийгийн багтаамж буурч, ихсэхэд мөн ихсэж байна
Цаг агаарын тухайн үеийн нөхцөл байдлыг харуулсан зургаас Австрали тивийн нутаг дэвсгэр дээр үүссэн их ба бага даралтыг тодорхойлж, салхины чиглэлийг бичээрэй.
Их даралт Австралийн өмнөд хэсгээр, бага даралт хойд хэсгээр тогтсон байна. Иймд их даралтаас бага даралт руу буюу урдаас хойшоо салхилна
Хийн мандлын химийн найрлагыг харуулсан диаграммаас элементийн харьцааг дүгнэн бичээрэй.
Хийн мандлын ихэнх хувийг Азот эзлэх ба үлдсэн 20 гаран хувийг хүчилтөрөгч, бусад хий нь 1 хувь эзэлнэ.
Улаанбаатар (ХӨ 47055’) болон Парис (ХӨ 48052’) хотууд нь бараг ижил өргөрөгт оршдог ба нарны тусгалын өндөр, өдрийн үргэлжлэх хугацаа адил боловч уур амьсгалын хувьд ихээхэн ялгаатай байгааг графикт харуулжээ. Үүний учир шалтганыг тайлбарлана уу?
Далайн ус нь зундаа их хэмжээний дулааныг тогтоон барьж, өвөлдөө ойролцоох нутгийн уур амьсгалыг зөөлрүүлдэг тул Парис хотын хувьд далайн чийглэг уур амьсгалтай байдаг. Улаанбаатар хот нь далайгаас алслагдмал учир эрс тэс, хуурай уур амьсгалтай байдаг.
Тропосфер үе давхаргын дээд хилийг хэрхэн тогтоодог вэ?
Тропосферийн хил нь -70-80С хүрэх зааг буюу газрын гадаргад халсан агаар дээш хөөрөхдөө 1000м-т 6 градусаар буурна. Тэгсээр орчны агаартай ижил температуртай болох зааг нь тропосферийн дээд хил болно.
Өгөршилт ба уур амьсгалын хамаарлыг харуулсан зургийг ашиглан, Зургаас физик өгөршил хүчтэй явагдах газрын тунадас болон агаарын температурын горимыг бичээрэй.
Жилийн дундаж температур: 0-20°С, Жилийн дундаж тунадас 50-1300мм
Дэлхийн дотоод үе давхаргуудын зарим шинж чанарыг харуулсан хүснэгтийг ашиглан, дотоод цөм ба газрын гадаргын ялгааг тайлбарлан бичээрэй.
Дотоод цөм нь газрын гадаргаас илүү халуун, нягт нь их, илүү гүнд оршино. Мөн илүү өндөр даралттай байна.
Дэлхийн гадаргыг бүрэлдүүлэгч элементүүдийг харуулсан диаграммыг дүгнэн бичээрэй.
Дэлхийн гадаргын 75% хүчилтөрөгч ба цахиур гэсэн 2 элемент зонхилдог ба үлдсэн 25 хувийг бусад элементүүд бүрдүүлж байна.
Галт уулын тархалт ба хавтангийн хил заагийн хамаарлыг тодорхойлоорой.
Галт уулууд нь хавтангийн зааг дээр илүү тохиолдож байна. Учир нь энд магмын урсгал дэлхийн гадаргад гарч ирэх тохиолдол их байдаг.
Гималайн нурууны үүслийг хавтангуудын ойртон нийлэх хөдөлгөөнтэй холбон тайлбарла.
Хавтангийн ойртон нийлэх хөдөлгөөний зааг дээр оршдог тул Энэтхэгийн хавтан доош сууж, Евразийн хавтан өндөрсөж үүссэн.
Хоёр хотын цагийн зөрүүг олно уу? Филлипиний Манила хот ЗУ 1200-д Чехийн Прага хот ЗУ 150-д тус тус оршино. (1цаг – 60мин буюу 150)
120-15= 105°, 105/15=7 цагийн зөрүүтэй.
Шугаман хурд ба өргөргийн хамаарлыг тодорхойлоорой.
Шугаман хурд нь нэгж хугацаанд туулах замын урт юм. Экватор дээр шугаман хурд хамгийн их, туйл руу дөхөх тусам буурсаар туйл дээр 0 болно
Хуурай газрын ихэнх нь хэдээс хэдэн метрийн өндөрт, далайн ёроолын ихэнх нь хэдэн метрийн гүнд байна вэ?
Хуурай газрын ихэнх нь 1000-6000км, далайн ёроолын ихэнх нь 1000-10000км-ийн хооронд байна. г.м
Дараах графикийг ажиглан гарагуудын нарыг тойрох хурд ба нарнаас алслагдсан зайн хамаарлыг тайлбарлана уу?
Нарнаас алслагдах тусам нарыг тойрох хурд буурч байна. Нарнаас алслагдсан зай болон нарыг тойрох хурд урвуу хамааралтай байна.
Доорх хүснэгтээс гарагуудын нарнаас алслагдсан дараалал болон гарагуудын диаметрийн хамаарлыг тодорхойл.
Нарнаас алслагдах тусам гарагуудын хэмжээ ихэсч байгаа боловч, Бархасбадь гарагаас цааш буурах хандлагатай байна.