Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 233

Хууль батлан гаргах эрх бүхий байгууллага аль нь вэ?

  • A. УИХ

  • B. Засгийн газар

  • C. Ерөнхийлөгч

  • D. Засаг дарга

Оноо: 1 №: 232

Захирамж хэмээх хуульчилсан актыг батлан гаргах эрх бүхий субьект аль нь вэ?

  • A. УИХ

  • B. Засгийн газар

  • C. Ерөнхийлөгч

  • D. Засаг дарга

Оноо: 1 №: 231

13 настай “Х” эцэг эхийн хамт мал малладаг ба сургуульд суралцах хүсэлтэй боловч бүл муутай учир сургуулиас завсардсан. Энд түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?

  • A. Хоол хүнсээр хангагдах эрх

  • B. Эрүүл байх эрх

  • C. Хөдөлмөрлөх эрх

  • D. Сурч боловсрох эрх

Оноо: 1 №: 230

Иргэн “Г” амьдардаг хорооныхоо засаг даргыг сонгох сонгуульд оролцож чадсангүй. Учир нь тус сонгууль хэзээ болохыг иргэдэд зарлаагүй цөөн хүн оролцсон байна. Энд “Г”-ийн ямар эрх зөрчигдөж байна вэ?

  • A. Эвлэлдэн нэгдэх

  • B. Жагсаал цуглаан хийх

  • C. Төрийг удирдах хэрэгт оролцох

  • D. Халдашгүй чөлөөтэй байх

Оноо: 1 №: 229

“Г” УБ хотод амьдардаг ба түүний байгаа орчин маш их утаатай бөгөөд өглөө оройд урдах зам харагдахгүй амьсгалахад хүртэл хоолой хорсоно. Энд түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?

  • A. Үзэл бодлоо илэрхийлэх

  • B. Сурч боловсрох

  • C. Хөдөлмөрлөх

  • D. Эрүүл байх

Оноо: 1 №: 228

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүргийг дурьдахдаа хамааралгүй зүйл дурьдсан бол аль нь вэ?

  • A. Мэдээлэл олгох

  • B. Иргэдийн санаа бодлыг төлөвшүүлэхэд туслах

  • C. Төрд хяналт тавих

  • D. Хэн нэгний нэр төрд халдсан мэдээлэл дамжуулах

Оноо: 1 №: 227

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний илрэх хэлбэр аль нь вэ?

  • A. Халдашгүй, чөлөөтэй байх

  • B. Нийгмийн хамгаалал хүртэх

  • C. Зохистой орон байраар хангагдах

  • D. Тайван жагсаал цуглаан хийх

Оноо: 1 №: 226

Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг аль нь илэрхийлэхгүй байна вэ?

  • A. Хүн бүр хууль ёсыг сахих

  • B. Шударга бус шүүхээр шүүлгэх

  • C. Хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх

  • D. Ял зэм, үйлдсэн хэрэгт нь тохирсон байх

Оноо: 1 №: 225

13 настай “Д” гэр бүлээ тэжээхийн тулд сургуулиас гарч Нарантуул зах дээр тэрэг түрдэг гэвэл түүний ямар эрх зөрчигдөж байна вэ?

  • A. Эрүү шүүлтээс ангид байх эрх

  • B. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

  • C. Сурч боловсрох эрх

  • D. Хөдөлмөрлөх эрх

Оноо: 1 №: 224

Эдийн засаг, нийгэм соёлын эрхэд аль нь хамаарах вэ?

  • A. Сурч боловсрох

  • B. Төрийн удирдах хэрэгт оролцох

  • C. Жагсаал цуглаан хийх

  • D. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө

Оноо: 1 №: 223

Дараах хүний эрхүүдээс иргэний болон улс төрийн эрхэд хамаарахыг сонгоно уу.

  • A. Хоол хүнсээр хангагдах эрх

  • B. Хөдөлмөрлөх эрх

  • C. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

  • D. Сурч боловсрох эрх

Оноо: 1 №: 222

Ерөнхийлөгчийн гаргадаг хуульчилсан акт аль нь вэ?

  • A. Хууль

  • B. Зарлиг

  • C. Тогтоол

  • D. Тушаал

Оноо: 1 №: 221

Соёлын хожимдолтыг аль нь илэрхийлж байна вэ?

  • A. Цөлжилт

  • B. Шинэ технологи нээх

  • C. Байгалийн дулаарал

  • D. Байгаль орчинтой зүй бусаар харьцах

Оноо: 1 №: 220

Соёлын нэвчилтийн жишээг аль нь илэрхийлж байна вэ?

  • A. Цагаан сар

  • B. Шинэ жилийн баяр

  • C. Сэвлэг үргээх ёс

  • D. Уул овоо тахих ёс

Оноо: 1 №: 219

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1 №: 218

Соёлын өөрчлөлтийн талаарх ойлголтыг хамаарах өгөгдөлтэй нь тохируулна уу.

1. Шинэ бүтээл                                                                 A. Буддын шашны дэлгэрэлт

2. Соёлуудын харилцан нөлөөлөл нэвчилт                        Б. Цаг уурын өөрчлөлт

3. Байгаль орчны нөлөөлөл                                              B. Телефон утсыг нээв.

  • А. 1В 2А 3Б

  • В. 1А 2В 3Б

  • C. 1Б 2А 3В

  • D. 1Б 2В 3А

Оноо: 1 №: 217

Дараах өгөгдлөөс буруу хамаарлыг олно уу.

  • А Урлаг -Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц, загвар- Барилгын загвар

  • В Урлаг -Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал- Алтан гартай эмч

  • С Урлаг -Бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэх хэлбэр -Уран зохиол

  • D Соёл- Соёлын өв -Стресс

Оноо: 1 №: 216

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1 №: 215

Дараах өгөгдлөөс буруу бодомжийг сонгоно уу.

  • A. Ёс заншил нь тухайн ард түмэнтэй үүссэн.

  • B. Ёс заншил нь залуу үеийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй.

  • C. Ёс заншил өмнөх үеийн ололт амжилтад тулгуурладаг.

  • D. Ёс заншлыг залуу үе бүтээдэг.

Оноо: 1 №: 214

Соёлын өв болон түүний хэлбэрийг зөв холбоосыг олно уу?

 

 

 

 

  • А Соёл-Соёлын өв-ажилгүйдэл

  • В Соёлын өв-Биет бус өв-хиргисүүр

  • С Соёлын өв-Биет өв-хөшөө

  • D Соёлын өв-Биет өв-ёс заншил

     

Оноо: 1 №: 213

Соёлын өвийн бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн заншил, зан үйлүүд, дүрслэх болон илэрхийлэх урлаг зэргийг ерөнхийд нь юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Соёлын биет өв

  • B. Соёлын биет бус өв

  • C. Соёлын материаллаг өв

  • D. Соёлын энгийн өв

Оноо: 1 №: 212

Германы эрдэмтэн Амель “Монголд нэг .............. хүн нас барах нэг номын сан устаж байгаатай адил” гэж хэлсэн байдаг. Орхигдсон үгийг нөхнө үү.

 

  • A. Залуу хүн

  • B. Эрэгтэй хүн

  • C. Эмэгтэй хүн

  • D. Настай хүн

Оноо: 1 №: 211

Аман зохиолын төрөлд аль нь хамаарах вэ?

  • A. Домог

  • B. ШУ-ны нээлт

  • C. Археологийн дурсгал

  • D. Музейн үзмэр

Оноо: 1 №: 210

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1 №: 209

Соёлын нэвчилтийн жишээнд аль нь хамаарахгүй вэ?

  • A. Төрсөн өдрийн баяр

  • B. Шинэ жилийн баяр

  • C. Эрийн гурван наадам

  • D. Буддын шашин

Оноо: 1 №: 208

Соёлын хожимдлын жишээг дурдахдаа илүүц зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

  • A. Байгаль орчинтой зүй бусаар харьцах

  • B. Шударга бус байдал гаргах

  • C. Хүмүүстэй зүй зохистой харилцах

  • D. Авилга хээл хахууль авах

Оноо: 1 №: 207

Соёлын хожимдлын жишээ аль нь вэ?

  • A. Уул овоогоо тахих

  • B. Байгал орчныг бохирдуулах

  • C. Нутаг усаа хайрлан хамгаалах

  • D. Ёс заншлаа сахих

Оноо: 1 №: 206

Аль нь албан хэм хэмжээ биш вэ?

  • A. Засгийн газрын тогтоол гарав.

  • B. Сургуулийн захирлын тушаалыг хэрэгжүүлэв

  • C. УИХ хууль батлав.

  • D. Аав ахмад настай хүнийг хүндлэхийг сургав.

Оноо: 1 №: 205

Аль нь албан бус хэм хэмжээ вэ?

  • A. Сургуулийн дүрэм журмыг биелүүлэх

  • B. Зөв боловсон ярих

  • C. Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах

  • D. Засаг даргын захирамжийг биелүүлэх

Оноо: 1 №: 204

Дараах бодомжийн аль нь худал вэ?

  • A. Соёл хойч үед өвлөгддөг зүйл

  • B. Соёл бол хөгждөггүй тогтвортой зүйл.

  • C. Соёл нь хүний үйл ажиллагааны үр дүн.

  • D. Соёлыг оюуны ба материаллаг гэж ангилдаг.

Оноо: 1 №: 203

Албан бус хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?

  • A. Хууль

  • B. Тушаал

  • C. Захирамж

  • D. Ёс заншил

Оноо: 1 №: 202

Албан хэм хэмжээнд аль нь хамаарах вэ?

  • A. Тогтоол

  • B. Ёс заншил

  • C. Ёс суртахуун

  • D. Уламжлал

Оноо: 1 №: 200

”Соёл” хэмээх агуулгын хүрээнд аль нь хамаарах вэ?

  • A. Эрэлт

  • B. Бэлгэ тэмдэг

  • C. Улс төрийн нам

  • D. Ажилгүйдэл

Оноо: 1 №: 199

Цахим хэрэглээний буруу үр дагаварыг дурдахдаа хамааралгүй зүйл өгүүлсэн бол аль нь вэ?

  • A. Хуурамч мэдээлэл түгээх

  • B. Хэн нэгнийг санаатайгаар доромжлох

  • C. Бүдүүллэг үг хэллэг хэрэглэх

  • D. Хэн нэгний нэр төрд халдахгүй байх

Оноо: 1 №: 198

Дараах бодомжийн аль нь зөв бэ?

  • A. Зан заншил нь буруу зөв гэж хатуу үнэлэгддэггүй.

  • B. Зан заншил нь буруу зөв гэж хатуу үнэлэгддэг.

  • C. Зан заншил нь албан хэм хэмжээ юм.

  • D. Зан заншил нь хууль дүрэм юм.

Оноо: 1 №: 197

Оюуны соёлын жишээнд аль хамаарахгүй вэ?

  • A. Уртын дуу

  • B. Үлгэр домог

  • C. Уран зураг

  • D. Хөшөө дурсгал

Оноо: 1 №: 196

Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль аль хэм хэмжээнд хамаарах вэ?

  • A. Албан хэм хэмжээ

  • B. Албан бус хэм хэмжээ

  • C. Зан заншлын хэм хэмжээ

  • D. Ёс суртахууны хэм хэмжээ

Оноо: 1 №: 195

Хэм хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

  • A. Албан ба хууль дүрэм

  • B. Зан заншил ба шударга ёс

  • C. Сайн ба муу

  • D. Албан ба албан бус

Оноо: 1 №: 194

  • A.A

  • B.B

  • C.C

  • D.D

Оноо: 1 №: 193

"Соёлыг хүний үйл ажиллагааны үр дүн" гэдэг утгаар нь хэрхэн ангилдаг вэ?

  • A. Зонхилох ба сөрөг

  • B. Материаллаг ба оюуны

  • C. Ардын, сонгодог

  • D. Бүс нутгийн, үндэсний

Нийт: 19,976