Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 456

Том хотуудад үүсдэг манан, утаа нь юунаас үүсдэг агаарын ямар шинж чанарын урвуу үзэгдэл вэ?

  • A. Агаарын бохирдлоос үүсэх температурын тонгоруу (инверс)

  • B. Агаарын хэт хөрөлтөөс үүсэх даралтын өөрчлөлт

  • C. Хотгор хөндий газарт үүсэх агаарын хуримтлал

  • D. Агаарын бохирдлоос үүсэн нягтын тонгоруу (инверс)

Оноо: 1 №: 455

Дараах олон улсын байгууллагуудаас цэрэг, энх тайвны зорилготой байгууллага аль нь вэ?

  • A. Европын холбоо

  • B. Дэлхийн банк

  • C. НАТО

  • D. ОПЕК

Оноо: 1 №: 454

Дэлхийн эдийн засаг, нийгэмд чухал нөлөө үзүүлдэг Хойд Америкийн хотуудыг сонгоно уу

 

  • A. Парис, Нью-Иорк, Сан-Франциско

  • B. Лондон, Сан Паулу, Лос анжелос

  • C. Лос Анжелос, Нью-Иорк, Сан-Франциско

  • D. Сан-Франциско, Торонто, Иоханнесбург

Оноо: 1 №: 453

Зургийг ажиглан хүний хэрэглээ нь байгаль орчны ямар асуудлыг шууд ба дам байдлаар үүсгэж болохыг тодорхойлно уу

  • A. Агаар цэвэршүүлэх

  • B. Хөрсний ялзмагт үе зузаарах

  • C. Ойгүйжилт, цөлжилт тэлэх

  • D. Голын урсац нэмэгдэх

Оноо: 1 №: 452

Хувцас үйлдвэрлэгч компани дараах орнуудын алинд нь салбар үйлдвэрээ байршуулбал ашигтай вэ?

  • A. Улс-“А”

  • B. Улс-“Б”

  • C. Улс-“В”

  • D. Улс-“Г”

Оноо: 1 №: 451

Эдгээр орнуудаас эдийн засаг нь анхдагч салбараар голлон төрөлжсөн орон аль нь вэ?

  • A. Саудын Араб

  • B. Монгол

  • C. Япон

  • D. Бразил

Оноо: 1 №: 450

Үндэстэн дамнасан корпорациуд бусад улс оронд салбараа нээхдээ ямар шалгуур үзүүлэлтийг чухалчлан ҮЗДЭГГҮЙ вэ?

  • A. Хэлний ялгаа

  • B. Ажиллах хүчний хөлс

  • C. Нөөц баялаг

  • D. Хүн амын тоо, зах зээл

Оноо: 1 №: 449

Жишээг ажиглан хүснэгтэд нэмж бичихэд аль нь зөв хувилбар болох вэ?

  • A. А-Сиэтл, Б-Шанхай

  • B. А-Сан Паулу, Б-Япон

  • C. А- Кейптаун, Б-Малайз

  • D. А-Мельбурн, Б-Каракас

Оноо: 1 №: 448

Энэтхэг, Бразил, АНУ, Хятад, Аргентин зэрэг орнууд малын ямар төрлөөр дэлхийд тэргүүлэгч орнууд вэ?

  • A. Хонь

  • B. Ямаа

  • C. Адуу

  • D. Үхэр

Оноо: 1 №: 447

ОПЕК-ийн орнуудын зорилго юу вэ?

  • A. Газрын тос импортлох

  • B. Дэлхийн зах зээлд газрын тосны үнийг тогтоох

  • C. Газрын тос хямд худалдах

  • D. Газрын тосны үнийг бууруулах

Оноо: 1 №: 446

 Ямар байршилтай улс нь олон улсын зам тээврийн гол зангилаа түшиц болох боломжтой вэ?

  • A. Эх газрын түгжигдмэл байршил

  • B. Далайн эргийн байршил

  • C. Тропикийн байршил

  • D. Арлын байршил

Оноо: 1 №: 445

 Манай улсаас Өмнөд Солонгос руу хүн ам олноор явж байгаагийн хамгийн чухал татагч хүчин зүйл юу вэ?

  • A. Эрүүл мэндийн чанартай үйлчилгээ

  • B. Чанартай боловсрол

  • C. Өндөр цалин

  • D. Аюулгүй амьдрах орчин

Оноо: 1 №: 444

 ӨӨ 0-100-ын хооронд орших 100 саяас олон хүн амтай Ази тивийн улс аль нь вэ?

  • A. Энэтхэг

  • B. Индонез

  • C. Хятад

  • D. Бангладеш

Оноо: 1 №: 443

Дараах зурагт улсуудын хүн амын нас хүйсийн суваргыг харуулжээ. Аль улсын хүн ам өсөлт 0 болсон байна вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 442

 Улс орны хүн амын тоо цөөрөхөд аль нь нөлөөлөх гол хүчин зүйл БИШ вэ?

  • A. Төрөлт буурах

  • B. ХДХВ-ын халдвар

  • C. Зэвсэгт мөргөлдөөн

  • D. Уур амьсгалын дулаарал

Оноо: 1 №: 441

Ямар орнуудад хүн амын ердийн өсөлт (11-10=1) байх вэ?

  • A. Өндөр хөгжилтэй орнуудад

  • B. Хөгжиж буй орнуудад

  • C. Буурай хөгжилтэй орнуудад

  • D. Хэт олон хүн амтай орнуудад

Оноо: 1 №: 440

Диаграммын мэдээлэлтэй НИЙЦЭХГҮЙ дүгнэлтийг олно уу

  • A. Өндөр хөгжилтэй орнуудын бичиг үсэг тайлагдалт, усны хүртээмж хамгийн өндөр боловч хүүхдийн эзлэх хувь бага байна

  • B. Африкийн орнуудад хүүхдийн эзлэх хувь өндөр байна

  • C. Эдгээр орнуудыг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдсан байдлаар нь ихээс нь бага руу нь дараалуулсан байна

  • D. Манай улсын хөдөөгийн хүн амын усны хангамж нь бичиг үсэг тайлагдалтай ойролцоо буюу 90%-аас дээш байна

Оноо: 1 №: 439

Улс орны эдийн засгийн хөгжлийн төвшинд ШУУД ХАМААРАХГҮЙ үзүүлэлт аль нь вэ?

  • A. Хотжилт

  • B. Цэвдэгийн тархалт

  • C. Хэлний бүлэг

  • D. Шашин

Оноо: 1 №: 438

Дараах тохиолдлуудын аль нь улс төрийн зурагт өөрчлөлт ОРУУЛАХГҮЙ вэ?

  • A. 2 улс нэгдэх

  • B. Ерөнхийлөгч солигдох

  • C. Тусгаар тогтнох

  • D. Улсын нэр болон нийслэлээ солих

Оноо: 1 №: 437

 Дараах орнуудаас хөгжиж буй орны ангилалд багтах орныг сонгоно уу

  • A. Малайз

  • B. Их Британи

  • C. Шинэ Зеланд

  • D. Исланд

Оноо: 1 №: 436

Далайд гарцгүй улсыг сонгоно уу.

  • A. Япон

  • B. Индонез

  • C. Казакстан

  • D. Оман

Оноо: 1 №: 435

 Хөрсний уусмалын орчин ямар байхад бичил биетэн, тэжээлийн бодис элбэг байх вэ?

  • A. Саармаг орчин

  • B. Хүчиллэг орчин

  • C. Шүлтлэг орчин

  • D. Хуурай орчин

Оноо: 1 №: 434

 Дараах байгалийн төрх нь уур амьсгалын ямар нөхцөлд бий болох вэ?

 

  • A. Тропикийн чийглэг уур амьсгал

  • B. Газар дундын тэнгисийн уур амьсгал

  • C. Тундрын хүйтэн уур амьсгал

  • D. Хуурай уур амьсгал

Оноо: 1 №: 433

 Дэлхийн тэнхлэгээ эргэж, өдөр шөнө солигдох нь газарзүйн бүрхэвчийн ямар шинжийн жишээ болох вэ?

  • A. Бүс ба бүслүүрлэг шинж

  • B. Хэмнэл, мөчлөгтэй шинж

  • C. Зохицуулах шинж

  • D. Нэгдмэл байх шинж

Оноо: 1 №: 432

Зурагт өгөгдсөн хөрсний зуурмагийн гадаад хэлбэрийг ажиглан элсэнцэр хөрс ямар дугаартай байгааг олно уу

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 431

 Дараах хөрснүүдээс хамгийн үржил шимтэй хөрсийг сонгоно уу

 

  • A. Уулын хүрэн хөрс

  • B. Говь цөлийн элсэрхэг хөрс

  • C. Ойн чандруулаг хөрс

  • D. Цөлөрхөг хээрийн бор хөрс

Оноо: 1 №: 430

 Нэг далайн ай савд багтах голуудыг олоорой

  • A. Сэлэнгэ, Хөх мөрөн, Инд

  • B. Сэлэнгэ, Енисей, Лена

  • C. Инд, Меконг, Колорадо

  • D. Дарлинг, Нил, Парана

Оноо: 1 №: 429

Дараах зургийг ажиглан карстын агуй нь ямар хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн болохыг тодорхойлно уу

  • A. Гол мөрөн

  • B. Мөсөн гол

  • C. Хийн мандлын чийг

  • D. Газар доорх ус

Оноо: 1 №: 428

Дараах нөхцлүүдийн аль нь намаг үүсэх нөхцөл болж ЧАДАХГҮЙ вэ?

  • A. Ус тогтох чулуулгийн үелэл гадаргад ойр байх

  • B. Уур амьсгал хуурайших

  • C. Гүний усны урсгал тогтох

  • D. Хур тунадас их байх

Оноо: 1 №: 427

Далайн усны шинж чанарт ТОХИРОХГҮЙ шинжийг олно уу

  • A. Гадаргын температур өргөрөг ихсэх тусам буурна

  • B. Далайн гүн рүү болох тусам нүүрсхүчлийн хийн агууламж нэмэгддэг

  • C. Давсжилт бүслэг байдалтай хуваарилагдсан байдаг

  • D. Хүчилтөрөгчийн агууламж өргөрөг, гүнээс хамаарахгүй ижил байна

Оноо: 1 №: 426

 Усан мандлын дараах хэсгүүдээс удаан хугацаанд шинэчлэгддэг төрлийг сонгоно уу

  • A. Мөстлөг, мөсөн гол

  • B. Далайн ус

  • C. Гол мөрөн

  • D. Нуур

Оноо: 1 №: 425

Чийглэг дулаан уур амьсгалтай газар оронд хөрсний эрози, элэгдлийн ямар шинж тэмдэг зонхилон илрэх вэ?

  • A. Салхины эрози

  • B. Усны угаагдал, шавраар хучигдах

  • C. Салхины үлээлтээр шороо хийсэх

  • D. Хөрс цэвдгээс хагарах, овойх

Оноо: 1 №: 424

Эдгээр цөлүүдээс аль нь далайн эрэгт үүссэн цөл вэ?

  • A. Говь цөл

  • B. Такла маканы цөл

  • C. Их Виктори элсэн цөл

  • D. Намиби цөл

Оноо: 1 №: 423

Зургийг ажиглан аль үүлнээс хур тунадас орохыг тодорхойлно уу

  • A. Сэмжин давхраат

  • B. Борооны давхраат

  • C. Бөөн

  • D. Өндрийн бөөн

Оноо: 1 №: 422

 Муссон салхи үүсэх нөхцлийг тодорхойлно уу

  • A. Далай ба эх газрын харилцан адилгүй халж хөрдөгтэй холбоотой үүснэ

  • B. Өргөрөг байршлаас хамаарна

  • C. Өндрийн ялгаанаас үүснэ

  • D. Уулын ар ба өвөр хажуугийн ялгаанаас үүснэ

Оноо: 1 №: 421

Харьцангуй чийг болон температур хоногийн хугацаанд хэрхэн өөрчлөгддөгийг графикаар үзүүлжээ. Графикийг ажиглан зөв утгыг олно уу

  • A. Шөнийн 4 цагт температур 10 градус, харьцангуй чийг 60% орчим байна

  • B. Өдрийн 16 цагийн үед температур 11 хэм, харьцангуй чийг 70% орчим байна

  • C. Өглөөний 6 цагийн үед температур 3 хэм, харьцангуй чийг 70% орчим байна

  • D. Температур -2 хэмээс 14 хэм хүртэл хоногийн хугацаанд хэлбэлзэж байна

Оноо: 1 №: 420

 Газар хөдлөлтийн үед хуурай газар дээрх газар хөдлөлтийн долгионы хүч болон цунамигийн давалгааны өндөр нь газар хөдлөлтийн төвөөс алслагдах тусам хэрхэн өөрчлөгддөг вэ?

  • A. Газар хөдлөлтийн төвөөс алслагдах тусам долгионы хүч багасдаг бол харин цунамигийн давалгаа илүү өндөр болно

  • B. Цунамигийн давалгаа газар хөдлөлтийн төвөөс алслагдах тусам тогтуун тайван болно

  • C. Газар хөдлөлтийн гадаад голомт дээр хүч бага, давалгаа нам байна

  • D. Газар хөдлөлтийн дотоод голомтод хүч бага, давалгаа өндөр байна

Оноо: 1 №: 419

 Дэлхийн гадаргыг өөрчлөгч экзоген хүчин зүйлд ХАМААРАХГҮЙГ сонгоно уу

  • A. Нарны энерги

  • B. Салхины хүч

  • C. Урсгал ус

  • D. Дэлхийн дотоод дулаан

Оноо: 1 №: 418

 Эх газрууд нэгдмэл байх үед өнөөгийн эх газар ба хэсгүүдийн алиныхнь эргийн шугам нийлж байсан бэ?

  • A. Австрали-Антарктид

  • B. Австрали, Хойд Америк

  • C. Энэтхэг-Хойд Америк

  • D. Африк-Хойд Америк

Оноо: 1 №: 417

Тунамал чулуулгийн нийтлэг шинжид ТОХИРОХГҮЙ шинжийг олно уу

  • A. Нягт их, өгөршилд тэсвэртэй

  • B. Ургамал, амьтны үлдэгдлийн ул мөр олон

  • C. Үелж давхраатсан тогтоцтой

  • D. Нягт бага, өгөршилд тэсвэр багатай

Нийт: 19,976