ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 21-р даалгавар

Зурагт зэсийн төлөвийн өөрчлөлтийг харуулсан график өгөгдөв.

Графикт өгөгдсөн хугацааны завсаруудын алинд нь зэсийн молекулуудын дундаж кинетик энерги  өөрчлөгдсөн байна вэ?

  • A.

    0 - 10 мин                  

  • B.

    10 - 20 мин, 20 - 30 мин

  • C.

    10 - 20 мин                                            

  • D.

    20 - 30 мин                         

  • E.

    0 - 10 мин, 20 - 30 мин           

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 20-р даалгавар

Зурагт зэсийн төлөвийн өөрчлөлтийг харуулсан график өгөгдөв.

 Графикийн (ВС) хэсэгт ямар процесс явагдаж байна вэ?                              

  • A.

    Хатуу төлөвт халах                          

  • B.

    Шингэн төлөвт халах

  • C.

    Хатуу төлөвт хөрөх

  • D.

    Шингэн төлөвт хөрөх

  • E.

    Царцах

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 19-р даалгавар

60 0С температурт 2.000 м3 эзлэхүүнтэй байсан төмрийг 20 0С температуртай болтол хөргөхөд эзлэхүүн ямар хэмжээгээр өөрчлөгдөх вэ?  Төмрийн эзлэхүүн тэлэлтийн коэффицент 

                                                                  

  • A.

    м3 –ээр агшина.

  • B.

    м3 –ээр тэлнэ

  • C.

    м3 –ээр тэлнэ

  • D.

    м3 –ээр агшина

  • E.

    м3 –ээр тэлнэ

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 18-р даалгавар

Цахилгаан халаагуур дээр буцлах температурт байгаа 100 г усны 25% –ийг ууршуулахдаа ямар хэмжээний дулаан өгсөн бэ?   Усны ууршихын хувийн дулаан нь:

.                                                                                         

  • A.

  • B.

     

  • C.

     

  • D.

     

  • E.

     

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 17-р даалгавар

Хийн температур ба даралт, хийн бөөмсийн хөдөлгөөний тухай илэрхийлсэн өгүүлбэрүүдээс БУРУУГ нь сонгоно уу.                                                                    

  • A.

    Бөөмсийн хөдөлгөөний хурд ихсэх үед хийн даралт нэмэгдэнэ

  • B.

    Бөөмсийн хөдөлгөөний хурд багасах үед хийн температур буурна.

  • C.

    Бөөмсийн хөдөлгөөний хурд ихсэх үед хийн температур нэмэгдэнэ. 

  • D.

    Бөөмсийн хөдөлгөөний хурд багасах үед хийн даралт нэмэгдэнэ.

  • E.

    Хийн температур ихсэх үед хийн дотоод энерги нэмэгдэнэ.

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 16-р даалгавар

Ачаа өргөх төхөөрөмж 10 кг масстай ачааг газраас 4 м өндөрт 5 с-ийн  хугацаанд гаргасан бол төхөөрөмжийн чадлыг тодорхойлно уу.  

                                                 

  • A.

    8.0 Вт

  • B.

    80 Вт

  • C.

    20 Вт

  • D.

    4.0 Вт

  • E.

    5.0 Вт

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 15-р даалгавар

Дугуйтай хүүхэд хурдаа 2.00 м/с –ээс 10.0 м/с хүртэл нэмэхэд түүний хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт 420 кг м/с байсан бол дугуйтай хүүхдийн массыг тодорхойлно уу.                                                                                                                                    

  • A.

    42.0 кг

  • B.

    35.0 кг

  • C.

    52.5 кг

  • D.

    21.0 кг

  • E.

    84.0 кг

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 14-р даалгавар

Шулууны дагуу жигд хөдлөх биеийн хөдөлгөөний координат-хугацааны хамаарлын график өгөгджээ. (СD) хэсэгт биеийн хөдөлгөөний хурдыг олно уу.   

   

        

  • A.

    2.5 м/с  

  • B.

    0.5 м/с 

  • C.

    2 м/с

  • D.

    1 м/с

  • E.

    6 м/с

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 13-р даалгавар

Доорх зурагт шулууны дагуу хөдлөх биеийн хөдөлгөөний хурд-хугацааны хамаарлын график өгөгджээ.

(DE) хэсэгт биеийн хурдатгал ямар байх вэ?                                                     

  • A.

    0.5 м/с2

  • B.

    0.6 м/с2

  • C.

    0 м/с2

  • D.

    1.5 м/с2

  • E.

    2 м/с2

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 12-р даалгавар

Доорх зурагт шулууны дагуу хөдлөх биеийн хөдөлгөөний хурд-хугацааны хамаарлын график өгөгджээ.

Графикийн аль хэсэгт жигд хурдсах хөдөлгөөн хийх вэ?

  • A.

     (CD)     

  • B.

    (AB)

  • C.

    (DE)

  • D.

    (BC) ба (DE)

  • E.

    (AB) ба (DE)             

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 11-р даалгавар

Газраас h өндөрт байгаа m  масстай биеийн байрлах өндрийг 4 дахин ихэсгэхэд потенциал энерги хэрхэн өөрчлөгдөх вэ?                                                                        

 

  • A.

    4 дахин ихэснэ. 

  • B.

    4 дахин багасна.

  • C.

    16 дахин ихэснэ. 

  • D.

    16 дахин багасна.

  • E.

    өөрчлөгдөхгүй  

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 10-р даалгавар

Дууны когерент долгион орчин дотор давхцан тархахад дууны............................болж зарим цэгт дуу чанга сонсогдоно.        

  • A.

    Туйлшралт    

  • B.

    Дифракц

  • C.

    Ойлт

  • D.

    Хугаралт

  • E.

    Интерференц

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 9-р даалгавар

Утсан дүүжин 6 секундийн хугацаанд 24 удаа хэлбэлзсэн бол хэлбэлзлийн үеийг тодорхойлно уу.                                                                                                        

 

  • A.

    18 с

  • B.

    4 с

  • C.

    30 с   
     

  • D.

    0.25 с 

  • E.

    6 с

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 8-р даалгавар

Улаан өнгөтэй цамц улаан харагддагийн учрыг зөв тайлбарласан өгүүлбэрийг сонгоно уу.  

 

  • A.

    Улаан цамц нь нарнаас ирсэн гэрлийн улаан өнгийн  шингээж бусад өнгийг ойлгодог.

  • B.

    Улаан цамц нь нарнаас ирсэн гэрлийн улаан өнгийг ойлгож бусад өнгийг шингээнэ.

  • C.

    Улаан цамц өөр дээрээ нарнаас ирсэн гэрлийн  бүх өнгийн гэрлийг шингээдэг.

  • D.

    Улаан цамц өөр дээрээ нарнаас ирсэн гэрлийн бүх өнгийн гэрлийг ойлгодог.

  • E.

    Улаан цамц өөрөөсөө улаан гэрэл гаргадаг.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 7-р даалгавар

Хоёр цахилгаан цэнэгийн хоорондох харилцан үйлчлэлийг зөв дүрсэлсэн зураг аль вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 6-р даалгавар

Конденсаторыг цахилгаан болон электрон хэлхээнд үүрэг зориулалт, бүтцээр нь ялгаж өөр өөр тэмдэглэдэг. Дараах тэмдэглэгээнүүдээс ердийн хавтгай конденсатор аль нь вэ?

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 5-р даалгавар

Зургийн А В заагаас хоёр тийш өөр өөр гүнтэй усны давхарга оршино. 1-р давхаргаас 2-р давхарга руу туссан хавтгай  долгионы гадаргуудыг харуулав. Гадаргуу ба заагийн хоорондох өнцөг 30° ба 45°   болно. Долгион 1-р давхаргаас 2-р давхаргад шилжихэд долгионы урт ба долгион тарах хурдыг жишнэ үү.                   

1-р давхаргад долгионы урт , долгион тарах хурд , 2-р давхаргад долгионы урт    долгион тарах хурд      

  • A.

      ,                    

  • B.

    ,

  • C.

      ,  

  • D.

    ,

  • E.

     ,  

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 4-р даалгавар

Нүүрсхүчлийн хий, озон, усны уур зэрэг хүлэмжийн хийнүүд ямар нийтлэг чанартай учраас дэлхийн дулааралд нөлөөлдөг вэ?                                                           

  • A.

    Дэлхийн гадаргаас ойсон ультра ягаан цацралыг сайн шингээдэг.

  • B.

    Эдгээр хийнүүд дэлхийгээс цацруулах λ=10 мкм  инфра цацралыг сайн нэвтрүүлдэг.

  • C.

    Эдгээр хийнүүд дэлхийн гадаргаас ойсон үзэгдэх гэрлийн цацралыг сайн шингээдэг.

  • D.

    Эдгээр хийнүүд дэлхийн гадаргаас ойсон үзэгдэх гэрлийн цацралыг сайн нэвтрүүлдэг.

  • E.

    Эдгээр хийнүүд дэлхийгээс цацруулах λ=10 мкм  инфра цацралыг сайн шингээж авдаг.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 3-р даалгавар

Аягатай халуун усанд төмөр савааны нэг үзүүрийг дүрэхэд хэсэг хугацааны дараа төмөр саваа бүрэн халсан байв. Энд  дулаан ямар хэлбэрээр зөөгдсөн бэ?      

 

  • A.

    Конвекц ба дулаан дамжуулал

  • B.

    Цацаргалт

  • C.

    Конвекц

  • D.

    Дулаан дамжуулал 

  • E.

    Конвекц ба цацаргалт

Оноо: 1 Минут: 0
B хувилбарын 2-р даалгавар

Зурагт өгөгдсөн m=5 кг  масстай биед үйлчилж байгаа хүчнүүдийн нийлбэр хүчний хэмжээ нь F=10 Н  бол ямар хурдатгалтай хөдлөх вэ?       

                                                                         

  • A.

     

  • B.

  • C.

       

  • D.

     

  • E.

     

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 1-р даалгавар

Нэгэн төрлийн ачааны массыг 4 сурагч тус бүрийн нэг удаа хэмжсэн үр дүнг зурагт үзүүлэв. Хэмжилтийн үр дүнг ашиглан ачааны массын дундаж утгыг олно уу.

  • A.

    43.90 г   

  • B.

    43.85  г

  • C.

    44.05 г

  • D.

    43.80 г

  • E.

    44.00 г

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 56-р даалгавар

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсанаар “Гуравдагч хөрш” улс аль нь вэ?                                                                                                                                                                                                                                                                                           

 

  • A.

    Энэтхэг          

  • B.

    Франц          

  • C.

    Аргентин       

  • D.

    Итали        

  • E.

    Грек

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 55-р даалгавар

2014 онд Монгол улсын гадаад харилцаанд болсон онцлох үйл явдал аль нь вэ?                                                    

  • A.

    НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга К. Аннан айлчлав

  • B.

    АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш айлчлав 

  • C.

    Японы ерөнхий сайд Т. Кайфу айлчлав

  • D.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлав

  • E.

    Гадаад бодлогын үзэл баримтлал батлагдав

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 54-р даалгавар

1990 оны “Ардчилсан хувьсгал”-ын үр дүнд нийгмийн амьдралын хүрээнд гарсан өөрчлөлт аль вэ?                                                                                                                         

  • A.

    Олон намын тогтолцоонд шилжсэн

  • B.

    Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө баталгаажсан

  • C.

    1992 онд анхны чөлөөт, шударга, ардчилсан сонгууль явагдсан

  • D.

    Өмчийн бүх хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрсөн

  • E.

    2015 онд хүн амын тоо 3 саяд хүрсэн

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 53-р даалгавар

МоАХ /Монголын ардчилсан холбоо/ -ны анхны ерөнхий зохицуулагч хэн бэ?                         

 

  • A.

    Д.Баасан 

  • B.

    Э.Бат-Үүл 

  • C.

    Ц.Элбэгдорж

  • D.

    С.Зориг

  • E.

    Ж.Батмөнх

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 52-р даалгавар

“Аз болж хонх дуугарлаа, арай ядан нойрноос сэрлээ” дууны шүлгийн мөрүүд нийгмийн аль үеийг төлөөлж байна вэ?                                                       

                    “Хонхны дуу”

“Урт гар намайг зовооно

Хэлэх үгийг минь боогдуулж

Харах нүдийг минь халхална

Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ”

 

  • A.

    1990 оны хувьсгалын өмнөх үе

  • B.

    1990 оны хувьсгалын үе

  • C.

    1990 оны хувьсгалын дараах үе

  • D.

    1921 оны хувьсгалын өмнөх үе

  • E.

    1921 оны хувьсгалын дараах үе

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 51-р даалгавар

МоАХ /Монголын ардчилсан холбоо/ хэзээ байгуулагдсан бэ?    

 

  • A.

    1989 оны 12-р сарын 17-нд

  • B.

    1990 оны 3-р сарын 7-нд 

  • C.

    1990 оны 3-р сарын 9-нд

  • D.

    1990 оны 3-р сарын 12-нд

  • E.

    1989 оны 12-р сарын 9-нд

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 50-р даалгавар

Аугаа эх орны дайны жилүүдэд БНМАУ хууль эрх зүйн ямар үндэслэлээр ЗХУ-ын талд зогссон бэ?                                                                                       

  • A.

    1936 оны “Үл довтлолцох гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • B.

    1921 оны  “Монгол-Оросын найрамдлын гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • C.

    1936 оны “Харилцан туслалцах гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • D.

    1939 оны  “Эв найрамдлын гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • E.

    1939 оны “Үл довтлолцох гэрээ”-нд заасан үүргийн дагуу

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 49-р даалгавар

Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын гадаад харилцаанд ямар эерэг үр дагавар гарсан бэ?                                                                          

  • A.

    Баруун Европын орнуудтай шинжлэх ухааны бүхий л салбарт хамтран ажиллах болсон

  • B.

    АНУ-тай хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх тал дээр хамтран ажиллаж эхэлсэн

  • C.

    Капиталист орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн

  • D.

    Их Британи улстай цэрэг арми, соёл, шинжлэх ухааны бүхий л салбарт хамтран ажиллах болсон

  • E.

    Монгол улсын бие даасан байдлыг дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 48-р даалгавар

БНМАУ-ын ерөнхий сайд асан П.Гэндэн ЗХУ-д цөллөгт байхдаа 1937 онд БНМАУ-ын ерөнхий сайд А.Амарт илгээсэн захидлаас:

“...Миний бие Монголын хөрөнгийг хулгайлан завшсан буюу санаатайгаар бүрэлгэн сүйтгэсэн зүйл үгүй... Үндэсний тусгаар тогтносон байдлыг устгахаар гадаад, дотоодын харгис нартай ам ба бичгээр сүлбэлдсэн зүйл үгүй ... урьд ч үгүй, үүнээс хойш гарахгүйг ч би ойлгоно” гэсэн баримтад ямар үйл явдлын тухай өгүүлж байгааг тодорхойлно уу                                                                                                  

  • A.

    БНМАУ-ын хөгжлийн чиг шугамыг эсэргүүцэгчдийг таслан шийтгэж байсан тухай

  • B.

    Улс орны тусгаар тогтнолд аюул, занал учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн тухай

  • C.

    ЗХУ, Монголыг хувьсгалын эсэргүү нараас хамгаалж байсан тухай

  • D.

    Улс төрийн зүтгэлтнүүдийг хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлж байсан тухай

  • E.

    Хувьсгалын эсэргүү бүлгийн удирдагчдын өгсөн мэдүүлгийн тухай 

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 47-р даалгавар

1937 онд хэний удирдлагаар, ямар байгууллага гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн бэ?                                                                                                     

  • A.

    Х.Чойбалсан “Дотоодыг хамгаалах газар”

  • B.

    Х.Чойбалсан  “Бүрэн эрхт комисс” 

  • C.

    Х.Чойбалсан, “Онцгой бүрэн эрхт комисс”

  • D.

    Х.Чойбалсан  “Дотоод явдлын яам”

  • E.

    Х.Чойбалсан “Хөрөнгө хураах комисс”

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 46-р даалгавар

БНМАУ хэдэн оноос кирилл бичигт шилжсэн бэ?                                            

  

  • A.

    1924 оноос   

  • B.

    1959 оноос

  • C.

    1941 оноос

  • D.

    1932 оноос 

  • E.

    1937 оноос

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 45-р даалгавар

Анхдугаар Үндсэн хуулиар хэний улс төрийн эрхийг хассан бэ?           

  • A.

    Жирийн малчид 

  • B.

    Жинхэнэ ардууд 

  • C.

    Үгээгүй ядуу ардууд

  • D.

    Хутагт, хувилгаад

  • E.

    Чинээлэг иргэд

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 44-р даалгавар

Монгол улс бүгд найрамдах засаглалд хэзээ шилжсэн бэ?               

 

  • A.

    1911.XII.29

  • B.

    1921.VII.10

  • C.

    1924.VII.10

  • D.

    1924.XI.26

  • E.

    1921.VII.1-3

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 43-р даалгавар

1921 оны хувьсгалын ач холбогдлыг оновчтой тодорхойлсныг олно уу     

  • A.

    Монгол улс тусгаар тогтнолоо дахин олж сэргээсэн

  • B.

    Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо сэргээсэн

  • C.

    Шинэ засгийн бодлогыг таслан зогсоосон

  • D.

    Ар, Өвөр Монголчуудаа нэгтгэсэн

  • E.

    Хятадын ДИУ-тай найрамдалт харилцаа тогтоосон

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 42-р даалгавар

1921 оны хувьсгалын үр дүнд нийгмийн хүрээнд гарсан дэвшил аль нь вэ?  

  • A.

    Хамжлагат харилцааг халж, бусдын хөдөлмөрийг мөлжих явдал зогсов    

  • B.

    Монгол улс хэмжээт эрхт хаант засагт шилжив 

  • C.

    Бага, дунд сургуулийн танхимын дүрмийг батлав    

  • D.

    “Засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”-ийг батлав       

  • E.

    Үндэсний мөнгөн тэмдэгттэй болох эхлэл тавигдав

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 41-р даалгавар

“Азийн морин дивиз”-ийн захирагч барон Унгерны үйл ажиллагааны үр дүнг зөв тодорхойлсныг олно уу                                                           

  • A.

    Нийслэл Хүрээг Хятад цэргээс чөлөөлсөн

  • B.

    Ардын хувьсгалыг ялалтанд хүргэсэн

  • C.

    Гамин цэргийг Хүрээнээс хөөн гаргасан

  • D.

    Богд хааныг гэрийн хорионоос чөлөөлсөн

  • E.

    Монголд хэмжээгүй эрхт хаант засаглалыг сэргээсэн

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 40-р даалгавар

1921 онд АТЗГ-аас ардын засгийн газарт эрх шилжүүлэх ёслолыг хэзээ хийсэн бэ?                  

  • A.

    1921.VII.1-3

  • B.

    1921.VII.13

  • C.

    1921.VII.12

  • D.

    1921.III.13

  • E.

    1921.VII.10 

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 39-р даалгавар

Д. Бодоогийн байгуулсан улс төрийн бүлгэмийг сонгоно уу        

 

  • A.

    Ноёдын бүлгэм

  • B.

    Зүүн хүрээний бүлгэм 

  • C.

    Угсаатан хэргэмтний бүлгэм

  • D.

    Консулын дэнжийн бүлгэм 

  • E.

    Ногоонтны бүлгэм

Оноо: 2 Минут: 1
D хувилбарын 38-р даалгавар

“1911 оны 12-р сарын 29-ний өдрийг яг ёслол болсон цаг мөчид, Монголын өнцөг булан бүрт хүмүүс хүрээний зүг хандаж, нэгэн зэрэг сөгдөн мөргөж, зул, хүж өргөн баясчээ. Үүнийг үзсэн гадаадынхан олон Монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ингэж гэрэлтэж байсныг хараагүй хэмээн бичсэн байдаг”  Дээрх түүхэн үйл явдал ямар утга санаа илэрхийлж байна вэ?                                 

  • A.

    Өв уламжлал, шашнаа дээдлэх зан үйл, үйл хэрэг

  • B.

    Ёс заншил, өв уламжлалаа хүндэтгэх үйл хэрэг

  • C.

    Өвөг дээдсээ хүндэтгэх ёсыг бэхжүүлэх үйл хэрэг

  • D.

    Шашин шүтлэг, өв соёлоо хүндэтгэх үйл хэрэг 

  • E.

    Үндэсний сэргэн мандалтын бодит үр дүн, үйл хэрэг

Нийт: 13,274