ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 8-р даалгавар

 задарсан бодисын томьёог тодорхойлно уу.         

  • A.

    C2H5OH

  • B.

    C2H6   

  • C.

    CH3COOH     

  • D.

    CH3CHO

  • E.

    CO2

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 7-р даалгавар

“Бут-2-ин” нэгдлийн томьёог сонгоно уу.

  • A.

    A

  • B.

    B

  • C.

    C

  • D.

    D

  • E.

    E

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 5-р даалгавар

. Дараах үгэн тэгшитгэлийг гүйцээж үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлно уу.                     

                        Магни + Давсны хүчил = .......................... + Устөрөгч

  • A.

    Магнийн гидроксид

  • B.

    Магнийн сульфат

  • C.

    Магнийн хлорид       

  • D.

    Магнийн карбонат

  • E.

    Магнийн нитрат

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 4-р даалгавар

Дараах давсанд хэдэн ширхэг ионы холбоо агуулагдаж байна вэ ?        

                              

  • A.

    8

  • B.

    2

  • C.

    6

  • D.

    4

  • E.

    1

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 3-р даалгавар

Нэг үед багтах элементүүдийг агуулсан эгнээг сонгоно уу. 

  • A.

    Fe, Mn, Ag, Au           

  • B.

    F, Cl, Br, I

  • C.

    C, N, O, F

  • D.

    Na, K, Ca, Ba

  • E.

    C, N, P, S

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 2-р даалгавар

Сурагч цагаан өнгийн үл мэдэгдэх давсыг тодорхойлох зорилгоор усанд уусгаж азотын хүчлийн уусмалаар хүчиллэгжүүлсэн мөнгөний нитратын уусмал нэмэхэд цагаан тунадас үүссэн бол энэ ямар давс вэ?

 

  • A.

    MgBr2

  • B.

    NaNO3

  • C.

    K2SO4

  • D.

    LiCl     

  • E.

    NH4I

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 1-р даалгавар

6.02∙1023 ширхэг нүүрсхүчлийн хийн молекулд ....... моль хүчилтөрөгчийн атом агуулагдана.

 

  • A.

    4

  • B.

    1

  • C.

    0.5

  • D.

    3

  • E.

    2

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 50-р даалгавар

Экологийн тулгамдсан асуудлуудыг үүсгэж буй хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх аргуудтай нь зөв харгалзуулсан хувилбарыг олно уу.

 

Экологийн тулгамдсан асуудлууд

 

 

Үүсгэж буй хүчин зүйл

 

 

Урьдчилан сэргийлэх аргууд

 

1

 

     Цөлжилт

 

А

Хлор, фтор, фреон агуулсан нүүрстөрөгчийн дан исэл ба холимог хий агаарт дэгдэх

 

 

I

Гадаргын усыг зүй зохистой ашиглах, элсний нүүдэлтэй тэмцэх, бэлчээрийг зөв ашиглах

 

2

 

Хүчлийн бороо

 

B

Ган гачиг болж хөрсний чийг багасах, бэлчээрийн талхагдалт

 

II

 

Үйлдвэрийн хог хаягдлыг ангилан ялгах, зөв устгах

 

 

3

 

Озоны давхарга цоорох

 

 

C

Үйлдвэрийн хог хаягдлын шаталтаас үүсэх хүхрийн ба азотын дутуу ислүүд агаарт дэгдэж конденсацлагдах

 

III

Хөлдөөгч, ариутгагч, хөөсрүүлэгч бодисуудын хэрэглээг багасгах

  • A.

    1-B-I,  2-C-II,  3-A-III

  • B.

    1-B-III,  2-A-II,  3-C-I

  • C.

    1-A-II, 2-B-III,  3-C-I                 

  • D.

    1-C-II, 2-A-I,  3-B-III

  • E.

    1-C-III,  2-B-II,  3-A-I

Оноо: 3 Минут: 3
A хувилбарын 40-р даалгавар

Энзимийн нөлөөгөөр нүүрс ус исэлдэх процессыг ферментац гэнэ. Сүү гашлах үед ферментац явагдаж сүүний хүчил үүсдэг. Энэ урвалыг сонгоно уу. 

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 3 Минут: 3
A хувилбарын 39-р даалгавар

2CO(x) + O2(x) → 2CO2(x) урвалд 140 мл нүүрстөрөгч (II) –ийн оксид, 120 мл хүчилтөрөгчийг авч урвалыг явуулахад хүчилтөрөгчийн урвалд орох дундаж хурд 0.5 мл∙сек-1 байсан бол туршилтын үр дүнгийн графикийг сонгоно уу.       

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 3 Минут: 3
A хувилбарын 38-р даалгавар

81 г цайрын оксид (ZnO) –г нүүрсээр ангижруулан гарган авсан цайрыг зэстэй хольж 60% зэс агуулсан хэдэн г гууль гарган авах боломжтой вэ?

 

 

  • A.

    190.5 г

  • B.

    97.5 г

  • C.

    202.5 г

  • D.

    121.5 г

  • E.

    162.5 г

Оноо: 3 Минут: 3
A хувилбарын 37-р даалгавар

Нэгэн элементийн бүх электроны дараалсан иончлолын энергийн утгыг харуулсан график өгөгджээ. Графикийг ажиглан ямар элемент болохыг тодорхойлно уу.                       

  

  • A.

    Хүхэр

  • B.

    Селен

  • C.

    Азот

  • D.

    Хүчилтөрөгч

  • E.

    Нүүрстөрөгч

     

Оноо: 3 Минут: 3
A хувилбарын 36-р даалгавар

Бромын усны өнгийг арилгадаггүй 3.6 г нэгэн нүүрсустөрөгчийг шатаахад 11 г нүүрсхүчлийн хий, 5.4 гр ус үүссэн бол нүүрсустөрөгчийг тодорхойлж нэрлэнэ үү.               

  • A.

    Бутан

  • B.

    Пентен

  • C.

    Пентан

  • D.

    Циклопентан 

  • E.

    Бутен

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 35-р даалгавар

Дараах полимерүүдийн хэрэглээг зөв харгалзууна уу.             

 

  • A.

    I-c, II-b, III-a

  • B.

    . I-b, II-a, III-c

  • C.

    I-a, II-b, III-c

  • D.

    I-b, II-c, III-a 

  • E.

    I-a, II-c, III-b

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 34-р даалгавар

Дараах урвалаар үүссэн бүтээгдэхүүнийг тодорхойлж, нэрлэнэ үү.

  • A.

    A

  • B.

    B

  • C.

    C

  • D.

    D

  • E.

    E

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 33-р даалгавар

Нефтийн нэрлэгийн фракцуудын хэрэглээг зөв харгалзуулна уу.      

 

Нэр

 

Хэрэглээ

I

Цэвэршүүлсэн хий

Х

Моторын түлш

II

Бензин

Y

Металл эдлэлийг коррозиос хамгаалах, цэвэрлэгээ болон гялалзуулагч материал

III

Өнгөлгөөний тос

Z

Ахуйн түлш болон органик бодис гарган авах түүхий эд

 

  • A.

    I-Z, II-Y, III-X

  • B.

    I-Y, II-Z, III-X  

  • C.

    I-Z, II-X, III-Y

  • D.

    I-X, II-Y, III-Z

  • E.

    I-X, II-Z, III-Y

Оноо: 3 Минут: 3
A хувилбарын 32-р даалгавар

Хүхрийн хүчил үйлдвэрлэлийн контактын аргын 1-р шатанд пиритийг шатааж 3.2 кг хүхэр (IV) –ийн оксид (SO2) гарган авчээ. Хийг 1270С температур, 83140 Па даралтанд хураан авсан бол хийн эзлэхүүнийг тооцоолно уу.

 

  • A.

    12.8 л

  • B.

    0.6 л

  • C.

    4.0 л

  • D.

    2.0 л

  • E.

    1.6 л

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 49-р даалгавар

Байгалийн шавхагддаг нөөц баялгийн ангиллыг зурагт харуулжээ. Ангиллын нэр ба жишээг зөв харгалзуулсан мөрийг сонгоно уу.

  • A.

    Х

    У

    үл шавхагддаг

    ургамлын аймаг

     

  • B.

    Х

    У

    үл шавхагддаг

    чулуун нүүрс

     

  • C.

    Х

    У

    нөхөн сэргэдэг

    хоолны давс

     

  • D.

    Х

    У

    нөхөн сэргэдэг

    нефть

     

  • E.

    Х

    У

    нөхөн сэргэдэг

    амьтны аймаг

     

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 31-р даалгавар

Сүүлийн үед эдийн засгийн хэмнэлттэйгээр ган үйлдвэрлэхийн тулд байгалийн хийг ашиглан төмрийн оксидыг ангижруулж байна. 20%-ийн  хольцтой 58 тонн төмрийн оксид (Fe3O4) –оос хэдэн тонн төмөр гарган авах боломжтой вэ?    

Fe3O4 + CH4 → 3Fe + CO2 + 2H2O

 

  • A.

    52.5 т

  • B.

    42.0 т

  • C.

    7.0 т

  • D.

    5.6 т

  • E.

    33.6 т

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 30-р даалгавар

Дараах шалтгаан үр дагавраас тогтсон бичвэр мэдээлэлтэй танилцаад үнэн худлыг тодорхойлно уу.            

 

Шалтгаан

 

Үр дагавар

1

Цэвэр металл нь үелсэн талст торын бүтэцтэй, цөмийн цэнэг нь ижил атомуудаас тогтсон байдаг

учраас

Металлыг ямар нэг хүчээр үйлчлэхэд талст торын үеүд гулсан шилжих боловч металлын холбоо нь хэвээр үлдэж зөвхөн хэлбэр нь өөрчлөгддөг.

2

Хайлшийн хувьд нэмсэн элементийн атомын радиус нь өөр тул талст торын зөв үелсэн бүтцийг эвддэг

Талст торын үеүд гулсах боломжгүй болж бат бэх чанарыг бууруулдаг.

3

Хайлшийн бат бөх чанар цэвэр металлыг бодвол муу байдаг

Ихэнх металлыг өөр металлтай хольж хайлш болгон өргөн хэрэглэдэг.

 

 

A.

B.

C.

D.

E.

1

Үнэн

Үнэн

Худал

Үнэн

Үнэн

Үнэн

Үнэн

Худал

Худал

Үнэн

2

Үнэн

Худал

Үнэн

Үнэн

Худал

Худал

Худал

Үнэн

Үнэн

Үнэн

3

Худал

Үнэн

Худал

Үнэн

Үнэн

Үнэн

Үнэн

Үнэн

Худал

Худал

  • A.

    A

  • B.

    B

  • C.

    C

  • D.

    D

  • E.

    E

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 29-р даалгавар

Исэлдэх болон ангижрах хагас урвалын тэгшитгэлүүд өгөгджээ. Тэгшитгэлээс исэлдүүлэгч болон ангижрах, исэлдэх процессын үед шилжсэн электроны тоог тодорхойлно уу.          

MnO4- + 2H2O + ? → MnO2 + 4OH-                                  

SO32- + H2O → SO42- + 2H+ + ?

 

            Исэлдүүлэгч                         Авсан электрон                     Алдсан электрон

А.              OH-                                                                 2                                              1

В.              SO32-                                              2                                              3

C.             MnO4-                                                           1                                              3

D.             MnO4-                                                           3                                              2

E.              SO32-                                              3                                              2

 

  • A.

    A

  • B.

    B

  • C.

    C

  • D.

    D

  • E.

    E

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 48-р даалгавар

Чандаганы популяцийн тоо толгойн өөрчлөлтийг графикт харуулжээ. 1905 онд чандаганы тоо толгойд гарсан өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийг сонгоно уу.

  • A.

    Үхэл хорогдол багассан.

  • B.

    Өрсөлдөгч бодгалийн тоо цөөрсөн.

  • C.

    Идэш тэжээлийн хүрэлцээ хангамж буурсан.

  • D.

    Шимэгч амьтдын тоо толгой багассан.

  • E.

    Эзэмшил газар нутаг тэлсэн.

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 28-р даалгавар

Сурагч зэс халбагыг металл мөнгөөр бүрэх зорилгоор зурагт үзүүлсний дагуу цахилгаан химийн хэлхээг угсарч туршилтыг явуулжээ. Хэлхээн дэх анод, катод электродууд болон исэлдэх, ангижрах процессыг тодорхойлно уу.

 

Зэс электрод

Мөнгө электрод

A

Анод

Исэлдэх

Катод

Ангижрах

B

Катод

Исэлдэх

Анод

Ангижрах

C

Анод

Исэлдэх

Катод

Исэлдэх

D

Катод

Ангижрах

Анод

Ангижрах

E

Катод

Ангижрах

Анод

Исэлдэх

  • A.

    A

  • B.

    B

  • C.

    C

  • D.

    D

  • E.

    E

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 47-р даалгавар

Графикт попупяцийн тоо толгойн хөдлөл зүйн хэлбэрүүдийг харуулжээ. “Б” дугаараар тэмдэглэсэн хэлбэрийг  нэрлэнэ үү.

  • A.

    Өсөлттэй

  • B.

    Тэсрэлттэй

  • C.

    Тогтвортой

  • D.

    Хэвийн

  • E.

    Хувьсамтгай

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 27-р даалгавар

Химийн урвалын хурдад эх бодисын концентрац хэрхэн нөлөөлөхийг мөргөлдөлтийн онолоор тайлбарласан хариултыг сонгоно уу.       

 

  • A.

    Бодисын нунтаглалт нь бодисын жижиг хэсгийн идэвхтэй мөргөлдөлтийн давтамжид шууд нөлөөлнө.

  • B.

    Бодисын жижиг хэсгийн хөдөлгөөний кинетик энерги нь идэвхтэй мөргөлдөлтийн давтамжид шууд нөлөөлнө.

  • C.

    Нэгж эзлэхүүнд оногдох бодисын жижиг хэсгийн тоо нь идэвхтэй мөргөлдөлтийн давтамжид шууд нөлөөлнө.

  • D.

    Урвалын идэвхжилийн энерги нь жижиг хэсгийн идэвхтэй мөргөлдөлтийн давтамжид шууд нөлөөлнө.

  • E.

    Урвалын холимгийн эзлэхүүн нь жижиг хэсгийн идэвхтэй мөргөлдөлтийн давтамжид шууд нөлөөлнө.

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 26-р даалгавар

Хүхэр (IV) –ийн оксидыг хураан авах, хатаах, таних аргыг сонгоно уу.           

Хураан авах арга

Хатаах арга

Таних арга

I

Дээшээ харсан саванд агаарыг түрүүлэх аргаар

a

Түүхий шохой (СаО) дундуур нэвтрүүлэх

X

Асч байгаа зомгол ашиглан таних

II

Доошоо харсан саванд агаарыг түрүүлэх аргаар

b

Концентрацтай Н2SO4, эсвэл усгүй CaCl2 дундуур нэвтрүүлэх

Y

Хөх лакмусын цаас ашиглан таних

III

Усыг түрүүлэх аргаар

Z

Шохойн усан дундуур нэвтрүүлэх

  • A.

    II, b, Z

  • B.

    II, a, Z 

  • C.

    I, a, Y

  • D.

     I, b, Y

  • E.

    III, b, X

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 46-р даалгавар

Зурагт дүрслэгдсэн популяцийн тархан суурьшилтын хэлбэрийг жишээтэй нь зөв  харгалзуулсан дугаарыг сонгоно уу.

  • A.

    Тархан суурьшилтын хэлбэр

    Жишээ

    Бүл маягийн

    ирвэс

     

  • B.

    Тархан суурьшилтын хэлбэр

    Жишээ

    Бүл маягийн

    аалз

     

  • C.

    Тархан суурьшилтын хэлбэр

    Жишээ

    Цацагдмал

    тарвага

     

  • D.

    Тархан суурьшилтын хэлбэр

    Жишээ

    Цацагдмал

    цох

     

  • E.

    Тархан суурьшилтын хэлбэр

    Жишээ

    Жигд

    огдой

     

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 25-р даалгавар

Сурагч өөрийн бэлтгэсэн давсны хүчлийн уусмалын концентрацыг тодорхойлох зорилгоор 15 мл –ийг таслан авч 0.5 М концентрацтай натрийн гидроксидын уусмалаар  титрлэхэд 12 мл зарцуулагдсан бол давсны хүчлийн молийн концентрацыг тодорхойлно уу.            

 

  • A.

    0.4 М

  • B.

    0.5 М

  • C.

    0.3 М

  • D.

    0.2 М

  • E.

    0.1 М

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 24-р даалгавар

2 валенттай нэгэн металлын оксидын 20%-ийг хүчилтөрөгч эзэлдэг бол металлын оксидын химийн томьёог тодорхойлно уу.

 

  • A.

    CaO

  • B.

    MgO   

  • C.

    CuO

  • D.

    FeO

  • E.

    MnO

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 23-р даалгавар

Натрийн нитратын дулааны задрал дараах тэгшитгэлээр явагддаг. Урвалын гарц 75% бол 34 г натрийн нитратаас стандарт нөхцөлд хэдэн литр хүчилтөрөгч гарган авах вэ?

2NaNO3 → 2NaNO2 + O2

  • A.

    4.96 л

  • B.

    3.72 л

  • C.

    3.36 л

  • D.

    4.48 л

  • E.

    4.80 л

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 22-р даалгавар

Найлоныг поликонденсацын урвалаар гарган авах урвалын тэгшитгэл өгөгджээ. Дагалдах бүтээгдэхүүнийг сонгоно уу.

  • A.

    O2

  • B.

    CO2

  • C.

    NH3      

  • D.

    H2O

  • E.

    CH3OH

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 45-р даалгавар

Зурагт байгаль дахь нүүстөрөгчийн эргэлтийг харуулжээ. 1, 2, 4, 8 дугаараар дүрсэлсэн үйл явцыг зөв тохируулсан мөрийг олно уу.

  • A.

    1

    2

    4

    8

    шаталт

    фотосинтез

    амьсгал

    задрал

     

  • B.

    1

    2

    4

    8

    задрал

    амьсгал

    фотосинтез

    шаталт

     

  • C.

    1

    2

    4

    8

    шаталт

    амьсгал

    задрал

    фотосинтез

     

  • D.

    1

    2

    4

    8

    фотосинтез

    задрал

    шаталт

    амьсгал

     

  • E.

    1

    2

    4

    8

    амьсгал

    фотосинтез

    шаталт

    задрал

     

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 44-р даалгавар

Байгаль дахь усны эргэлтийг зурагт дүрсэлжээ. 4 дугаараар тэмдэглэсэн үйл явцыг нэрлэнэ үү.

 

  • A.

    Осмос

  • B.

    Ууршилт

  • C.

    Транспираци

  • D.

    Хур тунадас

  • E.

    Конденсац

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 43-р даалгавар

Инсулиныг генийн инженерчлэлийн аргаар гарган авах үе шатуудыг  зурагт харуулав.

1, 2, 4, 8 дугаартай үе шатуудыг үйл ажиллагаатай нь зөв харгалзуулсан дугаарыг олно уу.   

                                                                                                                    

  • A.

    I-A, II-D, III-C, IV-B

  • B.

    I-B, II-A,  III-C, IV-D

  • C.

    I-C, II-B, III-A, IV-D

  • D.

    I-B,  II-C,  III-D,  IV-A

  • E.

    I-D,  II-A,  III-B,  IV-C

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 42-р даалгавар

Биотехнологийн аргаар гарган авсан бүтээгдэхүүнийг тохирох бичил биетэнтэй нь зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно уу.

Бичил биетэн

Бүтээгдэхүүн

Хэрэглээ

I хөгц мөөг

II хемотроф нян

III хөрөнгө мөөг

A. зэс,алт, уран

B. антибиотик

C. этилийн спирт

1. айраг, дарс, шар айраг үйлдвэрлэх

2. металл олборлолт

3. нянгийн гаралтай өвчний эмчилгээ

  • A.

    I-A-3, II-B-2, III-C-1

  • B.

    I-B-3, II-A-2, III-C-1

  • C.

    I-B-2, II-A-3, III-C-1

  • D.

    I-C-2, II-A-1, III-B-3

  • E.

    I-C-1, II-B-3, III-A-2

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 41-р даалгавар

Генийн инженерчлэлийн аргад ашигладаг энзим болон молекулыг үүрэгтэй нь зөв харгалзуулсан хувилбарыг олно уу.

Энзим ба молекул

Үүрэг

1. лигаза

2. плазмид

3. рестриктаза

I ген зөөвөрлөх

II ДНХ-ийн молекулыг тасдах

III ДНХ-ийн молекулыг залгах

  • A.

    1-II, 2-I, 3-III

  • B.

    1-I, 2-II, 3-III

  • C.

    1-III, 2-I, 3-II

  • D.

    1-III, 2-II, 3-I

  • E.

    1-II, 2-III, 3-I

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 40-р даалгавар

Нэгэн гэр бүлийн эцэг нь I бүлгийн бүлгийн цустай, эх нь гомозигот III бүлгийн цустай бол энэ гэр бүлд эхтэйгээ ижил цусны бүлэгтэй хүүхэд төрөх магадлалыг тооцоолно уу.

 

  • A.

    0%

  • B.

    25%

  • C.

    50%

  • D.

    75%

  • E.

    100%

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 21-р даалгавар

Этанолын шатах урвалыг сонгоно уу.      

 

  • A.

     

  • B.

  • C.

     

  • D.

  • E.

     

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 39-р даалгавар

Тахианы саарал өнгө нь цагаан өнгөө давамгайлж удамшдаг. Гетерозигот саарал өнгөтэй тахиаг цагаан өнгөтэй тахиатай эвцэлдүүлэхэд саарал өнгөтэй тахиа гарах хувийг тооцоолж олно уу.

 

  • A.

    100

  • B.

    75

  • C.

    25

  • D.

    50

  • E.

    0

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 38-р даалгавар

Хүснэгтэд өгөгдсөн генотипүүдээс гетерозигот доминант бие хэд байна вэ?

  • A.

    2

  • B.

    3

  • C.

    4

  • D.

    5

  • E.

    0

Нийт: 13,274