ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 21-р даалгавар

Хуурай газрын дараах усны төрлүүдийг ажиглан хамгийн их нөөцтэйг нь олно уу? 

  • A.

    Гол мөрөн                          

  • B.

    Агаарын чийг                     

  • C.

    Газар доорх ус

  • D.

    Хөрсний чийг                     

  • E.

    Нуур цөөрөм

Оноо: 2 Минут: 2
C хувилбарын 10-р даалгавар

840 онд Уйгар улс Енисейн Киргизүүдийн довтолгоонд өртөн мөхөв. Уг оныг зууны тоололд шилжүүлнэ үү. 

  • A.

    НТ IX зууны I хагас  

  • B.

    НТӨ IX зууны I хагас

  • C.

    НТӨ VIII зууны I хагас

  • D.

    НТ VIII зууны II хагас

  • E.

    НТӨ IX зууны II хагас

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 7-р даалгавар

  • A.

    2

  • B.

    2\sqrt{3}

  • C.

  • D.

  • E.

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 9-р даалгавар

Жужан улс мөхсөн гол шалтгаан нь юу вэ?

  • A.

    Тоба Вэй улсын довтолгоо  

  • B.

    Хаан ширээний төлөөх тэмцэл     

  • C.

    Олон жил үргэлжилсэн ган зуд  

  • D.

    Алтайн Түрэгүүдийн бослого                       

  • E.

    Жужанчууд суурин соёлд автсанаас

Оноо: 2 Минут: 2
C хувилбарын 8-р даалгавар

Неолитын үед болхидуу, зээтүүт газар тариалан үүссэнийг гэрчлэх олдвор аль нь вэ?

  • A.

    Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуйн хадны зургийн дүрслэл

  • B.

    Баянхонгор аймгийн Баянлигийн цагаан агуйн бууц       

  • C.

    Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зургийн дүрслэл

  • D.

    Баянхонгор аймгийн Нарийн голын суурингийн хөдөлмөрийн багаж зэвсгүүд

  • E.

    Өмнөговь аймгийн Баянзагаас олдсон чулуун самбар, нухуур

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 6-р даалгавар

  • A.

    3

  • B.

    -7

  • C.

    5

  • D.

    2

  • E.

    -1

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 7-р даалгавар

Ноён уулын Хүннүгийн язгууртны булшнаас буга, хээ угалзыг өнгө алаглуулсан ширмэл эсгий ширдэг олдсон нь юуг илэрхийлэх вэ?               

  • A.

    Хүннү нар ширмэл эсгий ширдэг хэрэглэх нь түгээмэл байжээ  

  • B.

    Хүннү нарт малын үс, ноос боловсруулах технологи өндөр хөгжсөн

  • C.

    Хүннүгийн жирийн иргэд ширмэл эсгий ширдэг хэрэглэж байсан 

  • D.

    Хүннү нар хээ угалзыг хэрэглэх нь түгээмэл байсан

  • E.

    Хүннү нарын бэлгэдэл нь буга болон бусад амьтад байсан                       

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 20-р даалгавар

Дэлхийн хойд хагас руу нарны эгц тусгал шилжихэд хуурай газар их халж гадарга орчмын

      халсан агаар дээш чиглэхэд агаарын даралт буурдаг. Харин далай нь нарны энергийг

      өөртөө шингээж авахад далай дээрх агаар хөрөх бөгөөд ингэснээр  даралт их болдог.

      Их даралттай далайгаас бага даралттай эх газрын зүг чиглэх салхийг олж  тодорхойлно уу?                                                                                                                                     

  • A.

    Өвлийн муссон   

  • B.

    Зүүн зүгийн   

  • C.

    Баруун зүгийн   

  • D.

    Зуны муссон    

  • E.

    Хойд пассат   

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 19-р даалгавар

Хэвтээ чиглэлд дулаан ба хүйтэн агаар шилжиж температур өөрчлөгдөх үзэгдлийг сонгоорой.

  • A.

    Адвекц

  • B.

    Адиабат процесс               

  • C.

    Конвекц

  • D.

    Орчинтойгоо дулаан солилцох                              

  • E.

    Цацрагийн дулаан дамжуулалт             

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 18-р даалгавар

Агаар дахь хүчилтөрөгч нь чулуулаг дахь металл, төмөртэй үйлчлэхэд чулуулаг  гадаргуудаа улаан хүрэн өнгө үүсгэн өгөршиж бутрах ба энэ нь ямар төрлийн өгөршил вэ?                                                                                                                                       

  • A.

    Физик өгөршил                  

  • B.

    Биологийн өгөршил         

  • C.

    Температурын өгөршил         

  • D.

    Салхины өгөршил            

  • E.

    Химийн өгөршил

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 5-р даалгавар

Нүүдлийн мал аж ахуй бие даан хөгжихтэй зэрэгцэн хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжилд ямар дэвшил гарсан бэ?                   

 

  • A.

    Малын арьс, шир, үс ноос боловсруулах

  • B.

    Төмөр зэвсгийн үйлдвэрлэл

  • C.

    Ваар, шаазан урлах арга  

  • D.

    Нум сумыг хийх арга, технологи   

  • E.

    Сүү, цагаан идээ боловсруулах арга

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 4-р даалгавар

Нүүдэлчдийн түүх, соёлын дурсгал болох буган чулуу нь түүхийн аль үед холбогдох вэ?

 

     

  • A.

    Неолитын үе, энеолитын эхэн үе

  • B.

    Мезолитын үе, неолитын эхэн үе

  • C.

    Палеолитын дээд шат

  • D.

    Хүрлийн үе, төмрийн түрүү үе    

  • E.

    Энеолит буюу зэс чулууны үе

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 3-р даалгавар

“Дээд палеолитын үеэс хүн ам өсөж, идэшний ургамал ховордсон, мөстлөгийн нөлөөгөөр том ан амьтад цөөрсөн”  гэсэн нь юу үүсэх нөхцөл вэ?          

  • A.

    Нүүдлийн иргэншил үүссэн     

  • B.

    Олзворлох аж ахуй эрчимжсэн

  • C.

    Ан гөрөө, загасчлах аж ахуй үүссэн 

  • D.

    Түүвэрлэх аж ахуй эрчимжсэн  

  • E.

    Үйлдвэрлэх аж ахуй үүссэн 

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 2-р даалгавар

Монгол нутаг дахь хамгийн эртний хадны зураг аль үед холбогдох вэ? 

  • A.

    Неолит

  • B.

    Мезолит

  • C.

    Дээд палеолит 

  • D.

    Доод палеолит   

  • E.

    Дунд палеолит

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 17-р даалгавар

Бодисын нягт нь дэлхийн гүн рүү болох тусам нэмэгддэг. Дэлхийн дотоод үе

      давхаргуудаас хамгийн нягт ихтэйг нь сонгоно уу?                                                       

  • A.

    Доод манти   

  • B.

    Гадаад цөм     

  • C.

    Дотоод цөм    

  • D.

    Дээд манти     

  • E.

    Газрын давхарга

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 16-р даалгавар

Гималайн уулсад үүсэх өндрийн босоо бүслүүрийн ургамлын зүйлийн бүрдэл өөр өөр

байна. Альпийн нугын тачир өвслөг ургамал нь далайн түвшнээс дээш хэдэн метрийн   өндөрт үүсдэг вэ?       

  • A.

    5000 м-с дээш

  • B.

    1000-2000 м

  • C.

    2500-3200 м

  • D.

    3300-4500 м

  • E.

    0-1000 м

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 15-р даалгавар

Мал аж ахуйн байршилд нөлөөлөх хүчин зүйлсэд үндэслэн ямар аж ахуйг голлон эрхлэхэд  

      тохиромжтой болохыг тодорхойлно уу?                                                                         

  • A.

    Тэмээний аж ахуй                 

  • B.

    Үхрийн аж ахуй                 

  • C.

    Хонины аж ахуй                 

  • D.

    Адууны аж ахуй                 

  • E.

    Сарлагийн аж ахуй                 

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 1-р даалгавар

Мезолитын үед хамаарах он цагийг олно уу.

  • A.

    12000–8.000 жил 

  • B.

    100.000– 40.000 жил

  • C.

    40.000–12.000 жил     

  • D.

    800.000–12.000 жил    

  • E.

    800.000–НТӨ 3.000 жил

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 14-р даалгавар

Аж үйлдвэр нь түүхий эдийг боловсруулан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг.       

      Аль нь “түүхий эд-бүтээгдэхүүн”-ий зөв хослол вэ?                                                      

  • A.

    Улаанбуудай-хувцас, гутал                  

  • B.

    Арьс шир-компьютер        

  • C.

    Мод-цемент

  • D.

    Шохойн чулуу-хүнсний бүтээгдэхүүн   

  • E.

    Ноос-Хивс, эсгий гудас

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 13-р даалгавар

Даяаршлын эерэг давуу талыг олж сонгоорой

  • A.

    Хөгжиж буй орнуудын иргэд хэт хүнд нөхцөлд ажиллан бага цалин, орлого олох

  • B.

    Улс орнуудын хөгжил жигд бус байдал нэмэгдэх, хоорондын ялгаа ихсэх

  • C.

    Хөгжингүй орны эдийн засаг хүчирхэгжиж түүхий эд сонголт, үнэ ханшид нөлөөлөх

  • D.

    Хил хязгаар хамаарахгүйгээр улс орон дамнан сурах, боловсрол эзэмших

  • E.

    Үндэстэн дамнасан корпорациуд улам томрон тэлж, улс төрд ихээр нөлөөлөх

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 12-р даалгавар

Зургийн хаяалбар шугамыг ажиглан А цэгийн орших өндрийг олно уу?                     

  • A.

    74 м

  • B.

    53 м

  • C.

    62 м

  • D.

    45 м

  • E.

    60 м

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 11-р даалгавар

Экваторын чийглэг ойн бүсэд ямар мод, ургамал ихэвчлэн ургадаг вэ?                    

  • A.

    Нарс, Секвей мод                  

  • B.

    Өвслөг бут, Баобаб мод            

  • C.

    Кактус, Тоорой мод 

  • D.

    Ороонго, Далдуу мод            

  • E.

    Эуквалифт, Кофены мод

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 10-р даалгавар

Тодорхой температуртай агаарт агуулагдаж болох усны уурын дээд хэмжээг юу гэж нэрлэдэг вэ

  • A.

    Харьцангуй чийг             

  • B.

    Үнэмлэхүй чийгийн багтаамж           

  • C.

    Дутмаг чийг                 

  • D.

    Шүүдэр цэг                     

  • E.

    Үнэмлэхүй чийг

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 9-р даалгавар

Дэлхийн газрын гадаргад хамгийн ойр орших хийн мандлын үе давхарга аль нь вэ?

  • A.

    Термосфер

  • B.

    Экзосфер

  • C.

    Тропосфер

  • D.

    Мезосфер

  • E.

    Стратосфер

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 56-р даалгавар

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсанаар “Гуравдагч хөрш” улс аль нь вэ?

  • A.

    Франц

  • B.

    Энэтхэг

  • C.

    Аргентин  

  • D.

    Итали

  • E.

    Грек 

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 8-р даалгавар

Дараах мэдээлэл нь эрдэс чулуулгийн ямар шинжийг илэрхийлж байна вэ?              

  • A.

    Эрдсийн хуурал ба хуваагдал        

  • B.

    Эрдсийн гялга                  

  • C.

    Зураасны өнгө

  • D.

    Эрдсийн хатуулаг                            

  • E.

    Эрдсийн өнгө

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 55-р даалгавар

2006 онд Монгол улсын гадаад харилцаанд болсон онцлох үйл явдал аль нь вэ? 

  • A.

    Японы ерөнхий сайд Т.Кайфу айлчлав  

  • B.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин айлчлав

  • C.

    АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш айлчлав 

  • D.

    НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннан айлчлав 

  • E.

    Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлагдав

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 54-р даалгавар

1990 оны “Ардчилсан хувьсгал”-ын үр дүнд нийгмийн амьдралын хүрээнд гарсан өөрчлөлт аль вэ?

  • A.

    Өмчийн бүх хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрсөн 

  • B.

    Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө баталгаажсан 

  • C.

    1992 онд анхны чөлөөт, шударга, ардчилсан сонгууль явагдсан

  • D.

    2015 онд хүн амын тоо 3 саяд хүрсэн  

  • E.

    Олон намын тогтолцоонд шилжсэн 

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 7-р даалгавар

Говь цөлийн бүсийн ургамал, амьтныг олно уу?

  • A.

    Ерхөг - Хулан                                    

  • B.

    Агь - Тарвага                   

  • C.

    Тоорой - Хандгай   

  • D.

    Далан хальс - Хавтгай                     

  • E.

    Бажууна - Мазаалай  

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 53-р даалгавар

МоАХ /Монголын ардчилсан холбоо/-ны ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүдийн хэн нь лам байсан бэ?

  • A.

    Д.Баасан 

  • B.

    Э.Бат-Үүл  

  • C.

    Ц.Элбэгдорж

  • D.

    С.Зориг

  • E.

    Ж.Батмөнх

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 6-р даалгавар

Схем бүдүүвч дэх өгөгдөл нь эдийн засгийн аль бүсийг илэрхийлж байна вэ?            

  • A.

    . Баруун бүс                                 

  • B.

     Төвийн бүс                                 

  • C.

    Улаанбаатарын бүс

  • D.

    Хангайн бүс                     

  • E.

    Зүүн бүс

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 52-р даалгавар

“Аз болж хонх дуугарлаа, арай ядан нойрноос сэрлээ” дууны шүлгийн мөрүүд нийгмийн аль үеийг төлөөлж байна вэ?   

                    “Хонхны дуу”

“Урт гар намайг зовооно

Хэлэх үгийг минь боогдуулж

Харах нүдийг минь халхална

Аз болж хонх дуугарлаа

Арай ядан нойрноос сэрлээ”

  • A.

    1921 оны хувьсгалын дараах үе 

  • B.

    1990 оны хувьсгалын өмнөх үе

  • C.

    1990 оны хувьсгалын дараах үе

  • D.

    1921 оны хувьсгалын өмнөх үе 

  • E.

    1990 оны хувьсгалын үе

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 51-р даалгавар

МоАХ /Монголын ардчилсан холбоо/ -ны анхны цуглаан хэзээ болсон бэ? 

  • A.

    1990 оны 3-р сарын 12-нд

  • B.

    1990 оны 3-р сарын 7-нд 

  • C.

    1990 оны 3-р сарын 9-нд

  • D.

    1989 оны 12-р сарын 10-нд

  • E.

    1989 оны 12-р сарын 17-нд

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 50-р даалгавар

Аугаа эх орны дайны жилүүдэд БНМАУ хууль эрх зүйн ямар үндэслэлээр ЗХУ-ын талд зогссон бэ? 

  • A.

    1921 оны  “Монгол-Оросын найрамдлын гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • B.

    1936 оны “Харилцан туслалцах гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • C.

    1936 оны “Үл довтлолцох гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • D.

    1939 оны  “Эв найрамдлын гэрээ”-нд заасан үүргийн дагуу

  • E.

    1939 оны “Үл довтлолцох гэрээ”-нд заасан үүргийн дагуу

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 49-р даалгавар

Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын гадаад харилцаанд ямар томоохон дэвшил гарсан бэ? 

  • A.

    Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн

  • B.

    Их Британи, АНУ-аас БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох хүсэлтээ илэрхийлсэн

  • C.

    Монгол улсын бие даасан байдлыг дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн

  • D.

    Их Британи улстай соёл, боловсролын салбарт хамтран ажиллах болсон 

  • E.

    Дэлхийн улс орнуудтай шинжлэх ухааны бүхий л салбарт хамтран ажиллах болсон

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 48-р даалгавар

БНМАУ-ын ерөнхий сайд асан П.Гэндэн ЗХУ-д цөллөгт байхдаа 1937 онд БНМАУ-ын ерөнхий сайд А.Амарт илгээсэн захидлаас:

“...Миний бие Монголын хөрөнгийг хулгайлан завшсан буюу санаатайгаар бүрэлгэн сүйтгэсэн зүйл үгүй... Үндэсний тусгаар тогтносон байдлыг устгахаар гадаад, дотоодын харгис нартай ам ба бичгээр сүлбэлдсэн зүйл үгүй ... урьд ч үгүй, үүнээс хойш гарахгүйг ч би ойлгоно” гэсэн баримтад ямар үйл явдлын тухай өгүүлж байгааг тодорхойлно уу.

  • A.

    БНМАУ-ын хөгжлийн чиг шугамыг эсэргүүцэгчдийг таслан шийтгэж байсан тухай

  • B.

    Улс орны тусгаар тогтнолд аюул, занал учруулсан бүлэг этгээдүүдийг илрүүлсэн тухай 

  • C.

    ЗХУ, Монголыг хувьсгалын эсэргүү нараас хамгаалж байсан тухай

  • D.

    Улс төрийн зүтгэлтнүүдийг хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлж байсан тухай

  • E.

    Хувьсгалын эсэргүү бүлгийн удирдагчдын өгсөн мэдүүлгийн тухай 

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 47-р даалгавар

Улс төрийн хэрэгт баривчлагдсан хүмүүсийг шүүн таслах эрхтэй “Онцгой бүрэн эрхт комисс” хэзээ, хэний удирдлагаар байгуулагдсан бэ?                                                                     

  • A.

    1939.X. 2,  А.Амар

  • B.

    1937.IX.10, Х.Чойбалсан  

  • C.

    1937.IV.15, А.Амар

  • D.

    1939.IV.15, Х.Чойбалсан 

  • E.

    1937.X. 2, Х.Чойбалсан 

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 46-р даалгавар

БНМАУ хэдэн оноос кирилл бичигт шилжсэн бэ? 

  • A.

    1924 оноос

  • B.

    1959 оноос

  • C.

    1941 оноос

  • D.

    1932 оноос

  • E.

    1937 оноос

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 45-р даалгавар

Анхдугаар Үндсэн хуулиар хэний улс төрийн эрхийг хассан бэ?

  • A.

    Ном хурдаг лам нар

  • B.

    Жинхэнэ ардууд

  • C.

    Үгээгүй ядуу ардууд

  • D.

    Жирийн малчид 

  • E.

    Чинээлэг иргэд

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 44-р даалгавар

Монгол улс бүгд найрамдах засаглалд хэзээ шилжсэн бэ?

  • A.

    1921.VII.1-3

  • B.

    1921.VII.10

  • C.

    1924.VII.10

  • D.

    1911.XII.29

  • E.

    1924.XI.26

Нийт: 13,274