Хабул 1130 онд гол гурван аймгийн ихэс ноёдын хуралдайгаар Хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн оныг зууны тоололд шилжүүлсэн зөв өгөгдлийг олно уу?
A.
XII зууны II хагас
B.
XII зууны I хагас
C.
XIII зуун
D.
XI зуун
E.
Тохирох хариулт алга
1218 онд Чингис хаан Хорезмын эсрэг байлдах болсон шалтгаан юу вэ?
A.
Газар нутаг, хүн амыг нь эзлэн дарангуйлах
B.
Их хэмжээний эрдэнэс олзлон авах
C.
Өрнө зүгт байлдах замд оршиж байсан учир
D.
Их Монгол улсын элч худалдаачдыг хороох буюу доромжлон буцаасны учир
E.
Исламын шашныг таашаадаггүй учраас
Таян хаан өгүүлрүүн “Тэнгэрт нар, сар хоёр гэрэлтэн гэгээ болтугай хэмээн нар, сар хоёр буй за. Газарт хоёр хаан хэрхэн болох. Би явж тэдгээр монголыг авч ирье хэмээжүхүй” гэж аль түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг вэ?
A.
Плано Карпини “Монголчуудын түүх”
B.
Марко Поло “Орчлонгийн элдэв сонин”
C.
Жувейни “Ертөнцийн байлдан дагуулагчийн түүх”
D.
Монголын нууц товчоо
E.
Г.Рубрук “Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл”
Хамаг монголын ханлигийн хан хэн байсан бэ?
A.
Мэгүжин сүүлт
B.
Хабул хан
C.
Тоорил хан
D.
Таян хан
E.
Тогтао бэхи
Дарлигин Монголчууд хаанаас нүүдэллэн ирсэн хэмээн Судрын чуулганд өгүүлдэг вэ?
A.
Онон мөрнөөс
B.
Тэнгэр уулнаас
C.
Агу хэмээх газраас
D.
Сэлэнгэ орчмоос
E.
Эргүнэ гүнгээс
Хүн төрөлхтний анхны их нүүдлийн төвд явсан Хүннү нараас Европчуудын өвлөн авсан зүйлүүд аль нь вэ?
A.
Засаг захиргааны аравтын тогтолцоо
B.
Дөрөө, амгай, яс нааж хүч оруулсан нум, дуут сум
C.
Уртын дуу, тууль, хөөмий
D.
Аман хуур, морин хуур, лимбэ
E.
Эдгээрээс өөр
”Вэй улс аль хэдийн сул дорой болсон. Одоо ертөнцөд гагцхүү бид хүчтэй байна. Вэй улсын элчин дахин ирвэл битгий хүндэтгэгтүн” хэмээн зарлиг буулгасан төрийн зүтгэлтэн нь хэн бэ?
A.
Модун
B.
Амгай
C.
Таньшихуай
D.
Буман
E.
Билгэ
Вэй улсын сударт “Анх Ливэй хааны сүүлээр үс нь хөмсгөө хүртэл ургасан бөгөөд уг овог, нэрээ мартсан нэгэн боолыг барьжээ. Түүнийг эзэн нь Мугулюй хэмээн нэрлэжээ” гэсэн байдаг. Энэ нь эртний аль улсад хамаарах эх сурвалж вэ?
A.
Хүннү
B.
Сяньби
C.
Нирун
D.
Түрэг
E.
Хятан
Choose the correct item.
The portion of a mountain ___________ trees cannot grow is above the tree line.
A.
there
B.
that
C.
so
D.
where
E.
which
Энэхүү түүхэн дурсгал эртний аль улсад хамаарах вэ?
A.
Хүннү
B.
Нирун
C.
Түрэг
D.
Уйгур
E.
Их монгол улс
Неолитын /шинэ чулуун зэвсэг/ үед хамаарах он цаг аль нь вэ
A.
800.000-15.000
B.
800.000-100.000
C.
8000-3000 жил
D.
40.000-15.000
E.
Эдгээрээс өөр
Монголын соёлын биет бус өвөөс аль нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн бэ
A.
Монголын нууц товчоо
B.
Жангарын тууль
C.
Уртын дуу
D.
Үндэсний гар урлал
E.
Бүгд зөв
Монголчууд бэлчээр нутгаа олон аргаар шинжиж сонгон нүүдэллэдэг. Үүний нэг нь “өвс шатааж” үзэх арга бөгөөд шатаасны дараа ямар үнстэй байвал шимтэй газар гэж үздэг вэ?
A.
Цагаан үнс
B.
Шар үнс
C.
Хар үнс
D.
Бор үнс
E.
Бүгд зөв
744 онд өөрийгөө Куль Билгэ хаанд өргөмжилсөн төрийн зүтгэлтэн хэн бэ
A.
Амбагян
B.
Пэйло
C.
Таньшихуай
D.
Шэлүнь
E.
Түмэн
Хиргисүүрийн гаднах хэлбэр байдлын тухай өгөгдөл аль нь зөв бэ?
A.
Дөрвөлжин хэлбэрийн хашлага чулуу бүхий оршуулгын байгууламж
B.
Дөрвөлжин, дугуй хүрээ чулуутай, голдоо дугуй чулуун дараас бүхий чулуугаар овоолсон булш
C.
Чулууг засаж өнгөлөн дээд хэсэгт нь нар сар, их биед бугыг дүрсэлсэн хөшөө
D.
Мал амьтныг хийсвэрлэн дүрсэлсэн хөшөө
E.
Гурвалжин хэлбэртэй оршуулгын байгууламж
Хүннү гүрний үед улсын хилийн зүүн зүг нь хаагуур хиллэж байсан бэ?
A.
Байгаль нуур
B.
Цагаан хэрэм
C.
Хянганы нуруу
D.
Алтайн нурууны чанад
E.
Хөвсгөлийн уулс
Хүннү гүрний үед улсын хилийн зүүн зүг нь хаагуур хиллэж байсан бэ?
A.
Байгаль нуур
B.
Цагаан хэрэм
C.
Хянганы нуруу
D.
Алтайн нурууны чанад
E.
Алтайн нурууны чанад
Монголчуудын орон сууц болох гэрийг дүрсэлсэн хадны зураг хаана байдаг вэ
A.
Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уулын хадны зураг
B.
Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зураг
C.
Ховд аймгийн Үенч сумын Ямаан усны хадны зураг
D.
Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуйн хадны зураг
E.
Дундговь аймгийн Өлзийт сумын Дэлийн Зүүн билүүний хадны зураг
Түрэг улс хэдэн онд байгуулагдсан бэ?
A.
НТӨ 198 он
B.
НТӨ 209 он
C.
НТ 48 он
D.
НТ 555 он
E.
НТ 189 он
Өмч хувьчлалын хууль 1991 оны 5 сарын 31-нд өдөр батлагдаж, үүнээс өмнө төрсөн Монгол улсын иргэдэд олгосон 7000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр тасалбар өмч хувьчлалын аль хэлбэр вэ?
A.
Бага хувьчлал
B.
Их хувьчлал
C.
Орон сууцны хувьчлал
D.
Газар хувьчлал
E.
Тохирох хариулт алга
Өнөөгийн Монгол улсын гадаад бодлогын гурав дахь чиглэл аль нь вэ?
A.
АНУ, Япон, ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай найрсаг харилцаа тогтоох
B.
Хуучин социалист гэгдэж байсан дорнод Европын орнуудтай харилцаагаа сэргээх
C.
Уламжлалт харилцаатай хоёр их хөрш ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх
D.
Азийн бүс нутагт байр сууриа бататган энэ бүс нутгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
E.
НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах
1990 оны хувьсгалын шинж чанарыг тодотгоно уу?
A.
Үндэсний ардчилсан
B.
Үндэсний эрх чөлөөний
C.
Ардчилсан
D.
Үндэсний эв нэгдлийн
E.
Тохирох хариулт алга
Социализмын үеийн нийгмийн эдийн засгийн амьдралын хүрээний онцлог шинжүүдийг дурдахдаа алдаа гаргасан бол олно уу.
A.
Төрийн мэдэлд улс, нийгмийн өмч ноёрхсон.
B.
Эдийн засгийг төвлөрсөн төлөвлөгөөгөөр удирддаг.
C.
Валютыг хөрвөх ханшид шилжүүлсэн.
D.
Гадаад худалдаа либеральчлагдаагүй.
E.
Хатуу үнийн систем үйлчилдэг.
1945 оны 2 сард Крымийн хойгийн Ялтын бага хурлаар БНМАУ-ын тусгаар тогтнолын ямар чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бэ?
A.
Нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн.
B.
Их гүрнүүд БНМАУ-ын “статус-кво”-г хүлээн зөвшөөрсөн.
C.
Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэсэн.
D.
БНМАУ Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэн.
E.
Дундад Иргэн улс Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн.
Х.Чойбалсангийн дараа Ерөнхий сайд болсон төрийн зүтгэлтэн хэн бэ?
A.
Х.Чойбалсан
B.
Ю.Цэдэнбал
C.
Г.Бумцэнд
D.
А.Амар
E.
П.Гэндэн
ЗХУК(б)Н, Коминтернээс монголын удирдагчдыг баруунтан хэмээн буруутгасан зүйлд аль нь хамааралтай вэ?
1. Нийт лам нарын эсрэг тэмцэж, ардын сүсэг бишрэлийг доромжилсон
2. ЗХУ-ыг эсэргүүцсэн
3. ЗХУ-ын социализм байгуулах ажиллагааг шууд хуулбарлан хэрэглэсэн
4. Капиталист орнуудтай харилцаа тогтоохыг хичээсэн
5. Чинээлэг ардын эсрэг тэмцсэн
A.
1,2
B.
3,5
C.
2,4
D.
4,5
E.
1,4
1921 оны хувьсгалын үйл явцад хамааралгүй өгөгдлийг олно уу?
A.
Хиагтын гурван улсын гэрээ байгуулагдав.
B.
Нууц бүлгэм байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлэв.
C.
Нууц бүлгэмүүд нэгдэж, МАН-ыг байгуулсан.
D.
Үндэсний ардчилсан хувьсгал ялалтад хүрэв.
E.
ЗОУ-аас тусламж гуйв.
Дараах түүхэн үйл явдлыг зөв дараалалд оруулна уу?
1. Манжаас салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглав.
2. Хиагтыг чөлөөлөв.
3. Анхдугаар Үндсэн хуулийг батлав.
4. Хиагтын гурван улсын гэрээ байгуулагдав.
A.
1,2,3,4
B.
1,3,2,4
C.
1,2,3,4
D.
1,2,4,3
E.
1,4,3,2
1920 оны 8 сард анхны долоо Эрхүү хотод очсон. Ажил үүргийн хуваарийн дагуу Д.Бодоо, Д.Догсом нар хаашаа буцсан бэ?
A.
Омск, Москва
B.
Монгол
C.
Хиагт
D.
Улаан-Үд
E.
Дээд шивээ
Сүхбаатар тэргүүтэй ардын журамт цэрэг Хиагтыг бүрэн чөлөөлсөн өдөр аль нь вэ?
A.
1920.06.25
B.
1921.02.04
C.
1921.03.18
D.
1921.07.11
E.
1924.11.26
Богдын Засгийн газраас улсын эдийн засгийг өөд татах талаар хэрэгжүүлсэн бодлогод хамааралтай өгөгдлийг олно уу?
A.
Байгалийн баялаг болон хөлөөр гарах мал түүхий эдээс татвар авч байв.
B.
Архи болон бараанаас татвар авч байв.
C.
А ба В хариулт зөв
D.
Зарлигаар тогтоосон монгол улсын шастирыг зохиов.
E.
“Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг” –ийг хэвлүүлэв.
Богд Жибзундамба хутагт баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар хэнийг томилж, Ховдыг чөлөөлөх үүрэг өгсөн бэ?
A.
Л.Сумъяа
B.
Гүн Намнан
C.
Жалханз хутагт Дамдинбазар
D.
Найдан ван
E.
Цэвээн тэргүүн
Үйл явдлыг он цагтай нь тохируулна уу?
1. Сандо амбаныг хүрээнээс хөөсөн шаардах бичгийг хүргүүлэв. А. 1911.12.01
2. Манж амбан Сандо хүрээнээс хөөгдөн гарав. В. 1911.12.04
3. ХХБХТЕШГ-ыг байгуулав. С. 1911.11.30
4. Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглав. D. 1911.12.29
A.
1a,2b,3c,4d
B.
1b,2a,3c,4d
C.
1c,2a,3d,4b
D.
1c,2a,3d,4b
E.
1c,2a,3b,4d
Манжийн Шинэ засгийн бодлогын эдийн засгийн хүрээнд хамааралгүй зүйлийг дугуйлна уу ?
A.
Хятад иргэдийг суурьшуулан тариа тариулах
B.
Уурхай байгуулж, ашигт малтмал олборлох
C.
Үндсэн хуульт засгийг байгуулах
D.
Байгалийн баялгийг ашиглах
E.
Хятад худалдаа, мөнгө хүүлэгч пүүсүүдийг дэмжсэн
Зүүн гарын сүүлчийн хаан Даваач манжийн их цэрэгтэй шийдвэрлэх тулааныг хаана хийсэн бэ?
A.
Ац амтай
B.
Тэрэлжийн Зуун мод
C.
Хан хатан гол
D.
Хашин нуур
E.
Шар бэл
Манжийн үеийн сургуулийн төрөл хэлбэрт хамаарах өгөгдлийг олно уу?
A.
Гэрийн сургууль
B.
A,C,D хариулт зөв
C.
Шашны сургууль
D.
Албаны сургууль
E.
Эдгээрээс өөр
Манжийн төрийн хуулиар 150 хүрэхгүй өрхтэй бол .......... хэмээн нэрлэдэг байжээ. Зөвийг олж нөхнө үү?
A.
Арван
B.
Отог
C.
Хошуу
D.
Аймаг
E.
Хондого сум
Аймаг хошууныхаа ноёд язгууртнуудын мэдэлд захирагдах харъяат ард аль давхаргад хамаарах вэ?
A.
Ноёд язгууртнууд
B.
Суман эр
C.
Шавь ард
D.
Лам ард
E.
Хамжлага ард
1688 оны 9 сард болсон Ар элстэй чуулган дээр Өндөр гэгээн Занабазар “Хойд зүгийн шар Хятад /Орос/ хэмээх улсын хаан төр амгалан, их улс боловч шажин эс дэлгэрсэн бөгөөд бас ч хувцасдын зах буруу тул үл болмуй” хэмээн өгүүлсэнээс зөв бодомжийг олно уу?
A.
Орос улс төр нь түвшин амгалан байсан
B.
Орос улс их улс байсан
C.
Орос улс өөр шашинтай
D.
Дээл хувцасных нь зах буруу
E.
Бүгд зөв
Түүхэн сурвалжид “Мөрөн голын хөвөөнд суух гурван түмнийг захирсан өчүүхэн хан” хэмээн тэмдэглэгдсэн Манжийн хаан хэн бэ
A.
Найралт төв
B.
Абахай
C.
Нурхачи
D.
Энх-Амгалан
E.
Эдгээрээс өөр