ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 34-р даалгавар

1911 оны зун Халхын эрх баригч дээд ноёд, лам нарын нууц зөвлөлгөөн хаана болсон бэ?

  • A.

    Улиастай

  • B.

    Ховд          

  • C.

    Их хүрээ            

  • D.

    Хиагт        

  • E.

    Аль нь ч биш

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 33-р даалгавар

Манжийн эрхшээлийн үед ганц биеээр очиж хаадаг хугацаатай албыг .................... гэж нэрлэж байв.

  • A.

    Суман харуул                        

  • B.

    Гэр харуул                  

  • C.

    Алтны харуул                       

  • D.

    Дотуур харуул                       

  • E.

    Цагдаа харуул

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 32-р даалгавар

Манжийн хааны мал сүргийг Ар Монголд хаана хариулдаг байсан бэ?                                  

  • A.

    Түшээт хан аймагт               

  • B.

    Дарьгангад 

  • C.

    Засагт  хан аймагт

  • D.

    Улиастайд 

  • E.

    Ховдын хязгаарт

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 31-р даалгавар

Манжийн үеийн Засагт хан аймаг нь одоогийн аль аймгуудын нутаг дэвсгэртэй дүйж байна вэ?

 

  • A.

    Завхан, Говь-Алтай зэрэг аймаг             

  • B.

    Хэнтий, Сүхбаатар зэрэг аймаг              

  • C.

    Өвөрхангай, Төв зэрэг аймаг                   

  • D.

    Архангай, Булган зэрэг аймаг

  • E.

    Аль нь ч биш

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 30-р даалгавар

Ойрадын Зая Бандид, “Тод үсэг”  зохиосон 1648 он хэддүгээр зууны, хэддүгээр хагас вэ?     

  • A.

    XV зууны II хагас            

  • B.

    XVII зууны I хагас            

  • C.

    XVII зууны II хагас

  • D.

    XVI зууны I хагас            

  • E.

    XVI зууны II хагас

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 29-р даалгавар

Баруун Монголд,  манжийг эсэргүүцсэн 1755-1758 оны тэмцэлд ямар хэлбэр зонхилж байсан бэ?                                                                                                                        

  • A.

    Зэвсэгт бослого                          

  • B.

    Дугуйлангийн хөдөлгөөн      

  • C.

    Заргын тэмцэл     

  • D.

    Өртөө харуулыг хаяж босох    

  • E.

    Аль нь ч биш

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 28-р даалгавар

Манжийн эрхшээлийн үеийн монгол ноёд, язгууртнуудын албат ардыг .............. гэж нэрлэж байв.

  • A.

    Сум ард      

  • B.

    Хамжлага ард         

  • C.

    Шавь ард      

  • D.

    Хишигтэн 

  • E.

    Хэвтүүл   

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 27-р даалгавар

Өвөр Монгол Манжид эзлэгдсэн оныг олно уу.                                                                     

  • A.

    1688 он        

  • B.

    1691 он                  

  • C.

    1634 он         

  • D.

    1636 он          

  • E.

    1631 он

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 26-р даалгавар

Монголын түүхэнд XIV  зууны сүүлчээс  XVII зууныг улс төрийн бутралын үе гэж нэрлэдэг. Улс төрийн бутрал болсон гол шалтгаан юу вэ?                                                                           

  • A.

    Мин улсын хагалган бутаргах бодлого, үйл ажиллагаа

  • B.

    Хаад, ноёдын дарлал хэрээс хэтэрч, дааж давшгүй алба татвар оногдуулах болсноор ард олны бослого тэмцэл байнга гарч  улс орныг туйлдуулсан

  • C.

    Эдийн засгийн хувьд бэхжин, бие даах чадвартай болсон язгууртан ноёдын улс төрийн талаар тусгаарлах гэсэн эрмэлзэл, тэмцлээс үүдэлтэй

  • D.

    Олон жил үргэлжилсэн ган, зуд нь улс орны эдийн засгийг доройтуулсан

  • E.

    Дээрх бүгд буруу

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 25-р даалгавар

Халхын ноёд Манжид  дагаар орох шийдвэрийг хэзээ, хаана, ямар чуулганаар гаргасан бэ?

  • A.

    1640 он, Тарвагатайн улаан бураа            

  • B.

    1686 он, Хүрэн бэлчир

  • C.

    1688 он, Ар Элстэй                                     

  • D.

    1691 он, Долоон нуур

  • E.

    1685 он, Ил Тарвагатай

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 24-р даалгавар

Даян хааны үеийг монголын түүхийн сурвалж бичгүүдэд хэрхэн томьёолсон байдаг вэ?            

  • A.

    Улсын нэгдмэл байдал алдагдсан   

  • B.

    Салан тусгаарласан үе

  • C.

    “Гар газар, хөл хөсөр” байсан үе      

  • D.

    “Үлэмж жаргалангаар хүн амьтныг хангаж байсан” үе

  • E.

    Дээрх хариулт бүгд зөв

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 23-р даалгавар

“Амь нь бат, үйлс нь мөнх даяар олны эзэн болтугай” хэмээн, “Даян хаан” цолыг хэнд олгосон бэ?

  • A.

    Тогоон

  • B.

    Алтан          

  • C.

    Батмөнх   

  • D.

    Занабазар

  • E.

    Галдан                    

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 22-р даалгавар

Доорх зурагт юуны тухай өгүүлж байна вэ?                                                                                  

  • A.

    Соёмбо үсгийн дурсгал

  • B.

    Дөрвөлжин үсгийн пайз

  • C.

    Гүюг хааны таманы дардас

  • D.

    Ил хаадын захидал

  • E.

    Чингисийн чулууны бичиг

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 21-р даалгавар

Ил хаант улсын түүхэнд холбогдох өгөгдлийг нэрлэнэ үү.  

  • A.

    Хүлэгүгийн улс                      

  • B.

    Ираны нутагт байсан, нийслэл  Тебриз хот                 

  • C.

    Сударын чуулган                 

  • D.

    Өлзийт хаан              

  • E.

    Бүх хариулт зөв

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 20-р даалгавар

Мөнх хаанд зориулан босгосон гэрэлт хөшөөг хаанаас олсон бэ?                                            

  • A.

    Хөвсгөл аймгийн Арбулаг сум                              

  • B.

    Булган аймгийн Сайхан сум       

  • C.

    Бээжингийн ойролцоо Ханбалиг                   

  • D.

    Төв аймгийн Жаргалант сум

  • E.

    Сэлэнгэ аймаг

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 19-р даалгавар

Гүюг хааны дотоод, гадаад бодлогод үл хамаарах зүйл аль нь вэ?                                          

  • A.

    Хүн амын тооллого явуулсан

  • B.

    Төрийн эрх мэдэл булаацалдах хэрэгт идэвхтэй оролцогчдыг цээрлүүлэн шийтгэсэн

  • C.

    Туракина хатаны үед гаргасан зарлиг, гэрэгээг хүчингүй болгосон

  • D.

    Их цэрэг авч өрнө зүг Эмиль нутаг руу мордсон

  • E.

    Үл хамаарах зүйл байхгүй

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 18-р даалгавар

Аль нь эцэг, хүү, ач, гуч вэ?                                                                                                           

  • A.

    Чингис, Тулуй, Гүюг, Хубилай                   

  • B.

    Чингис, Тулуй, Гүюг, Өгэдэй

  • C.

    Есүхэй, Чингис, Өгэдэй, Гүюг                     

  • D.

    Тулуй, Мөнх, Хубилай, Бат

  • E.

    Зүчи, Бат, Мөнх, Хубилай

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 17-р даалгавар

Чингис хааны түүхэн гавьяаг өгүүлэхэд илүүц зүйл аль нь вэ?                                                  

  • A.

    Үндэс угсаагаа дээдлэн мөнхжүүлэгч, үндэсний баатар

  • B.

    Монголын нэгдсэн улсыг байгуулсан аугаа их улс төрч

  • C.

    Аугаа их жанжин

  • D.

    Өрнө, дорны соёлын хэлхээ холбоог бэхжүүлэн, хөгжүүлэгч

  • E.

    Илүүц зүйл үгүй

Оноо: 3 Минут: 3
B хувилбарын 16-р даалгавар

Их Монгол улсын түмний ноёдын нэрийг  зөв тохируулна уу.                                                     

  1. Төвийн түмэн                             а.Боорчи
  2. Зүүн түмэн                                  б. Мухулай
  3. Баруун түмэн                              в. Наян
  • A.

    1в,2а, 3б            

  • B.

    1а,2б,3в            

  • C.

    1а,2в,3б    

  • D.

    1б,2в,3а     

  • E.

    1в,2б,3а

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 15-р даалгавар

Тэмүжин “хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа цуглуулах”-даа хэнийг түшиглэсэн бэ?

  • A.

    Хэрэйдийн Тоорил ван                                

  • B.

    Найманы Таян хан           

  • C.

    Гурван Мэргэд

  • D.

    Татар аймаг                                                  

  • E.

    Алтан улс

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 14-р даалгавар

Монголын түүхэнд холбогдох монгол бичгийн анхны дурсгал аль нь вэ?                                

  • A.

    Монголын нууц товчоо                                 

  • B.

    Чингисийн чулууны бичиг

  • C.

    Мөнх хааны гэрэлт хөшөөний бичээс        

  • D.

    Юан улсын түүх                

  • E.

    Аль нь ч биш

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 13-р даалгавар

Хамаг Монголын ханлигийн анхны хаан  хэн бэ?                                                                        

  • A.

    Хабул хаан                           

  • B.

    Амбагай хаан                  

  • C.

    Хотула хаан

  • D.

    Бартан баатар                     

  • E.

    Есүхэй баатар

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 12-р даалгавар

Домогт Алангоо эх таван хүүдээ сургаж өгүүлсэн сургаалын гол агуулга юу вэ?                    

  • A.

    Эв эе нэгтгэвэл  багласан сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлдэгдэхгүй болохыг сургасан

  • B.

    Түрэг, Монгол аймгуудын хорондын тэмцлийг өгүүлсэн

  • C.

    Улс төрийн бутралыг даван туулах     

  • D.

    Шашны тугийн дор хаант төрийг сэргээх

  • E.

    Манжийн түрэмгийллийн эсрэг нийт монголчуудын хүчийг нэгтгэх

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 11-р даалгавар

“Есөн  татар” гэсэн нэр ямар сурвалжид анх тэмдэглэгдсэн байдаг вэ?                                   

  • A.

    Монголын нууц товчоо                         

  • B.

    Моюунчур хааны гэрэлт хөшөө

  • C.

    Культегиний хөшөө                               

  • D.

    Билгэ хааны хөшөө                        

  • E.

    Аль нь ч биш

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 10-р даалгавар

Тэмүжин, Хамаг Монголын ханлигийг дахин сэргээж, хэдэн онд, хаана “Чингис” цолтойгоор хаанд өргөмжлөгдсөн бэ?                                                                                                                          

  • A.

    1189 он, Алтайн нуруунд                       

  • B.

    1162 он,Ононы Дэлүүн болдлогт

  • C.

    1202 он, Бүрги эрэгт                               

  • D.

    1189 он,Хар Зүрхний Хөх нуурт

  • E.

    1206 он, Онон мөрний эхэнд

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 9-р даалгавар

Монголын нууц товчоонд өгүүлснээр “Хабул хааны долоон хөвгүүний дундах Хотулад очиж хэл. Хамгийн хаан улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун. Би татар аймагт баригдав. Миний өшөөг авахыг оролдогтун” гэж  хэн гэрээсэлсэн бэ?                          

  • A.

    Хабул хаан           

  • B.

    Амбагай  

  • C.

    Хотула

  • D.

    Хадаан тайш         

  • E.

    Тэмүжин

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 8-р даалгавар

XI-XII зууны үеийн Татарын  ханлиг хаагуур нутаглаж байсан бэ?                                             

  • A.

    Гурван голын сав

  • B.

    Онон мөрний хөндий

  • C.

    Онон мөрний хөндий, Сэлэнгийн эхээр

  • D.

    Хөлөн, Буйр нуур орчмоор

  • E.

    Орхон голоос Эрчис мөрөн, Зайсан нуур хүртлэх газар

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 7-р даалгавар

Сэлэнгэ мөрний хөвөөн дээр орших Орду-балык хот аль улсын нийслэл вэ?                          

  • A.

    Жужан (402-555 он)              

  • B.

    Түрэг  (555-745 он)            

  • C.

    Уйгур (745-840 он)

  • D.

    Киргиз (840-870 он)              

  • E.

    Хятан (907-1123 он)

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 6-р даалгавар

Түрэгийн үеийн “Хөшөө дурсгал”-ын танин мэдэхүйн болон судалгааны ач холбогдол юу вэ?

  • A.

    Түрэгийн түүхийн  эх сурвалж                       

  • B.

    Дүрслэх урлаг,  соёлын дурсгал

  • C.

    Түрэгийн үеийн монгол аймгийн зарим асуудлыг тодруулах эх сурвалж

  • D.

    Түрэг бичгийн дурсгал

  • E.

    Бүгд зөв

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 5-р даалгавар

Сяньби нарын уугуул нутаг аль нь вэ?                                                                                           

  • A.

    Хянганы нурууны төв, зүүн тал                

  • B.

    Монгол орны баруун өмнөд хэсэг

  • C.

    Монгол орны баруун хойд хэсэг               

  • D.

    Хянганы нурууны баруун тал

  • E.

    Аль нь ч биш

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 4-р даалгавар

“Газар бол улсын үндэс” хэмээх төр ёсны уламжлалын зарчмыг хэн үндсэлсэн бэ?                

  • A.

    Түмэн шаньюй                     

  • B.

    Чингис хаан                         

  • C.

    Өгөдэй хаан                            

  • D.

    Модунь шаньюй                   

  • E.

    Хубилай

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 3-р даалгавар

Монгол нутаг дахь төмрийн түрүү үеийн соёлын томоохон дурсгалт газар аль вэ?                 

  • A.

    Дорнод аймгийн Тамсагбулаг                 

  • B.

    Дундговь аймгийн Ярх уул

  • C.

    Увс аймгийн Чандмань уул                      

  • D.

    Хэнтий аймгийн Рашаан хад

  • E.

    Өмнөговь аймгийн Оцон-Мааньт

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 2-р даалгавар

Жужан (Нирун) улс хэдий үед  оршин тогтнож байсан бэ?                                                         

  • A.

    535-655 он         

  • B.

    535-555 он         

  • C.

    745-840 он       

  • D.

    330-555 он         

  • E.

    555-745 он

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 1-р даалгавар

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуйн дурсгал хэдий үед хамаарах вэ?               

  • A.

    1 сая жилийн үед                                     

  • B.

    800 мянган жилийн үед

  • C.

    40 мянган жилийн

  • D.

    500 мянган жилийн үед

  • E.

    80 мянган жилийн үед

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 56-р даалгавар

1992 оны Үндсэн хуулинд зааснаар Монгол улсын ерөнхийлөгч нь:                                            

  • A.

    Төрийн болон гүйцэтгэх засаглалын тэргүүн

  • B.

    Төрийн тэргүүн, монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч

  • C.

    Төрийн тэргүүн бөгөөд монголын ард түмний эв нэгдлийн бэлэгдэл

  • D.

    Дээрх хариулт бүгд зөв

  • E.

    Дээрх хариулт бүгд буруу

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 55-р даалгавар

Манжийн үеэс одоог хүртэл уламжилж ирсэн засаг захиргааны нэгж  аль нь вэ?                       

  • A.

    Нийслэл          

  • B.

    Дүүрэг                

  • C.

    Сум 

  • D.

    Хороо 

  • E.

    Хошуу

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 54-р даалгавар

XX зууны Монголын .....................  үнэтэй хувь нэмэр оруулсан төлөөлөгчид бол С.Эрдэнэ, Д.Намдаг, Б.Догмид нар юм.                                                                                                                             

  • A.

    Кино урлагт     

  • B.

    Утга зохиолд     

  • C.

    Бүжгийн урлагт    

  • D.

    Хөгжмийн урлагт      

  • E.

    Дүрслэх урлагт

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 53-р даалгавар

Дор дурьдсан өгөгдлөөс “Учиртай гурван толгой” дуурийн зохиогчийг нэрлэнэ үү.                   

  • A.

    Л.Ванган              

  • B.

    Э.Оюун              

  • C.

    Д.Намдаг               

  • D.

    Ч.Ойдов            

  • E.

    Б.Дамдинсүрэн

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 52-р даалгавар

Монгол улсын  “Үндсэн хууль”-нд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага аль нь вэ?    

  • A.

    УИХ

  • B.

    Ерөнхийлөгч      

  • C.

    Засгийн газар     

  • D.

    Ерөнхий сайд      

  • E.

    Аль нь ч биш

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 51-р даалгавар

2000 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан улс төрийн зүтгэлтэн хэн бэ?                               

  • A.

    Н.Багабанди          

  • B.

    П.Очирбат         

  • C.

    Н.Энхбаяр            

  • D.

    С.Зориг           

  • E.

    Ц.Элбэгдорж

Нийт: 13,274