“Монголын ардчилсан холбоо” хэзээ, хаана байгуулагдсан бэ?
A.
1989.12.10. Улаанбаатар
B.
1989.12.12. Ховд
C.
1990.12.10 Хөвсгөл
D.
1990.12.12. Дархан
E.
1989.12.20 Улаанбаатар
Улаанбаатар-Наушкийн төмөр зам ашиглалтанд орсон нь ямар ач холбогдолтой вэ?
A.
Орчин цагийн төмөр замын тээврийн салбарын үндэс тавигдсан
B.
Морин өртөөг бий болгосон.
C.
Төмөр замын салбарын инженер техникийн ажилчид бий
D.
А ба С хариулт зөв
E.
Дээрх хариулт бүгд буруу
Манай улсад “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх” өдөр жил бүрийн ................ -нд болдог.
A.
9 сарын 10
B.
6 сарын 25
C.
11 сарын 26
D.
1 сарын 13
E.
5 сарын 1
Монголын эрх баригчдын дотор үндэсний ардчилсан хөгжлийн чиг шугамыг баримталж байсан, хожим “баруунтан” хэмээн нэрлэгдэх болсон хүмүүсийг нэрлэнэ үү.
A.
Ө.Бадрах, Ц.Жигжиджав, З.Шижээ, Л.Лааган
B.
А.Амар, Ж.Цэвээн, Ц.Дамбадорж, Н.Жадамба нар
C.
Ө.Бадрах, Ц.Жигжиджав, Б.Цэрэндорж, А.Амар
D.
А ба В хариулт зөв
E.
В ба С хариулт зөв
Дор өгүүлсэн улс төрийн зүтгэлтнүүдээс хэн нь “Хэмжээт эрхт хаант засаг бол хуучнаас шинэ байгуулалд шилжих үед зайлшгүй байх ёстой засаглалын хэлбэр” гэж үзэж байсан бэ?
A.
Д.Бодоо
B.
С.Данзан
C.
Д.Сүхбаатар
D.
Х.Чойбалсан
E.
Д.Догсом
Шинжлэх ухааны байгуулгын үндэс ”Судар бичгийн хүрээлэн” –ийн үүрэг юу вэ?
A.
Хууль гаргах
B.
Түүхэн дурсгалыг цуглуулах, хадгалах, судлах
C.
Эдийн засгийн бодлого боловсруулах
D.
А ба В хариулт зөв
E.
Аль нь ч биш
Ардын засгийн газрын Сангийн яамны анхны сайд хэн байсан бэ?
A.
Пунцагдорж
B.
Д.Сүхбаатар
C.
Д.Бодоо
D.
Н. Магсаржав
E.
С.Данзан
Ардын засгийн газрын анхны бага сургууль хэдэн онд, хаана байгуулагдсан бэ?
A.
1921 онд, Нийслэл хүрээнд
B.
1922 онд, Улиастайд
C.
1925 онд, Улаанбаатарт
D.
1924 онд, Хиагтад
E.
1926 онд, Нийслэл хүрээнд
1921 оны хувьсгалыг “Үндэсний Ардчилсан” хэмээн тодорхойлдгийн учир юу вэ?
A.
Хятад, цагаантны эрхшээлээс гарч, үндэсний тусгаар тогтнолоо олсон учир
B.
Нийгэм, улс төрийн амьдралд ардчилсан өөрчлөлтүүдийг хийсэн тул
C.
Зөвхөн Үндэсний тусгаар тогтнолоо олсон учир
D.
А ба В хариулт зөв
E.
Дээрх хариу бүгд буруу
1920.06.25-нд хувьсгалт хоёр бүлгийн хамтарсан хурлаас ямар шийдвэр гаргасан бэ?
A.
“Монгол Ардын нам” хэмээх байгууллагыг үүсгэн байгуулсан
B.
“Намын хүмүүсийн дагаж явах Тангарагийн бичиг”-ийг баталсан
C.
Зөвлөлт Орос улсаас тусламж хүсэх төлөөлөгчдийг томилсон
D.
Тодорхой шийдвэр гаргаагүй
E.
D хариултаас бусад нь зөв
Дундад Иргэн улсын төлөөний сайд Чен-И, Бээжингийн заавраар Гадаад Монголын автономийг устгах ямар баримт бичиг боловсруулж ирсэн бэ?
A.
Гурван улсын гэрээ бичиг
B.
Гадаад Монголын хойчийг сайжруулах 64 зүйлийн гэрээ бичиг
C.
Монголын хойчийг сайжруулах 8 зүйлийн гэрээ бичиг
D.
Монголын ирээдүй цагийн бичиг
E.
Автономийг устгахыг гуйсугай хэмээх бичиг
Өгөгдсөн мэдээллээс Богд хаант Монгол улсын үеийн анхны иргэний сургууль хэдийд, хаана байгуулагдсныг олно уу.
A.
1915 онд Ховдод
B.
1912 онд Нийслэл хүрээнд
C.
1912 онд Улиастайд
D.
1913 онд Хүрээнд
E.
Аль нь ч биш
1912 онд Хаант Орос, Монголын хооронд байгуулагдсан “ Гэрээ бичиг”-ийн гол агуулга юу вэ?
A.
Монгол улсын тусгаар тогтнолыг Орос улс бүрэн хүлээн зөвшөөрсөн
B.
Өвөр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн
C.
Хэлэлцээр амжилтгүй болж гэрээнд онц ач холбогдол бүхий зүйл тусгаж чадаагүй
D.
Монгол улсыг өөртөө эзэрхэх эрхтэйгээр тогтноход Орос улс тусална гэсэн
E.
Аль нь ч биш
VIII Богдыг хаан ширээнд залж, улсын нэр, оны цолыг хэрхэн нэрлэсэн бэ?
A.
Монгол улсын шашин төрийг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст Богд хаан
B.
Шашин төрийг хослон баригч, Нарангэрэлт түмэн наст Богд хаан
C.
Олноо Өргөгдсөн, Монгол улс
D.
Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаан
E.
Аль нь ч биш
Доорх зураг ямар утгатай баримт вэ?
A.
Өрийн данс
B.
Заргын бичиг
C.
Цэргийн бүртгэл
D.
Ургийн бичиг
E.
Нугалбар бичиг
1911.12.29-нд Монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээн Богдыг хаан ширээнд залж таван яам байгуулжээ. Гадаад яамны сайдаар хэнийг томилсон бэ?
A.
Да лам Цэрэнчимэд
B.
Намсрай ван
C.
Бэйс Гомбосүрэн
D.
Чин ван Ханддорж
E.
Чагдаржав
1900 онд Манжийг эсэргүүцсэн монгол цэргийн бослого хаана гарсан бэ?
A.
Улиастай
B.
Ховд
C.
Их хүрээ
D.
Хиагт
E.
Аль нь ч биш
Манжийн эрхшээлийн үед гэрээрээ очиж хаадаг албыг ...................... гэж нэрлэдэг байв
A.
Суман харуул
B.
Гэр харуул
C.
Алтны харуул
D.
Дотуур харуул
E.
Цагдаа харуул
Халхын дөрвөн аймгийн аль нь хамгийн сүүлд байгуулагдсан бэ?
A.
Түшээт хан
B.
Засагт хан
C.
Сайн ноён хан
D.
Сэцэн хан
E.
Аль нь ч биш
Манжийн үеийн Түшээт хан аймаг нь одоогийн аль аймгуудын нутаг дэвсгэртэй дүйж байна вэ?
A.
Завхан, Говь-Алтай зэрэг аймаг
B.
Хэнтий, Сүхбаатар зэрэг аймаг
C.
Өвөрхангай, Төв зэрэг аймаг
D.
Архангай, Булган зэрэг аймаг
E.
Аль нь ч биш
Халхын шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжилсөн, 1639 он хэддүгээр зууны, хэддүгээр хагас вэ?
A.
XV зууны II хагас
B.
XVII зууны I хагас
C.
XVII зууны II хагас
D.
XVI зууны I хагас
E.
XVI зууны II хагас
- Халх Монголд, манжийг эсэргүүцсэн 1755-1758 оны тэмцэлд ямар хэлбэр зонхилж байсан бэ?
A.
Зэвсэгт бослого
B.
Дугуйлангийн хөдөлгөөн
C.
Заргын тэмцэл
D.
Өртөө, харуулыг хаяж босох
E.
Аль нь ч биш
Манжийн эрхшээлийн үеийн хутагт, хувилгаадын мэдлийн хүмүүсийг ....... гэж нэрлэж байв
A.
Сум ард
B.
Хамжлага ард
C.
Шавь ард
D.
Хишигтэн
E.
Хэвтүүл
Халх Монгол Манжийн захиргаанд орсон оныг олно уу?
A.
1634 он
B.
1637 он
C.
1636 он
D.
1691 он
E.
Аль нь ч биш
1755-1758 оны Манжийг эсэргүүцсэн монголын ард түмний тэмцлийн гол үр дүн юу вэ?
A.
Манжийн ноёрхлыг түлхэн унагасан
B.
Бие даасан Монгол улсыг байгуулсан
C.
Нийт монгол манжид эзлэгдэх аюулыг зогсоосон
D.
Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийг тодорхой туршлага, сургамжаар баяжуулсан
E.
Дээрх хариулт бүгд зөв
Халхын баруун, зүүн гарын ноёдыг эвлэрүүлэх чуулган хэзээ, хаана болсон бэ?
A.
1640 он, Тарвагатайн Улаан бураа
B.
1686 он, Хүрэн бэлчир
C.
1688 он, Ар Элстэй
D.
1691 он, Долоон нуур
E.
1639 он, Ширээ цагаан нуур
Батмөнх Даян хааны үеийг Монголын түүхийн сурвалжуудад хэрхэн томьёолсон байдаг вэ?
A.
Улсын нэгдмэл байдал хангагдсан
B.
Салан тусгаарласан үе
C.
“гар газар, хөл хөсөр” байсан үе
D.
“Үлэмж жаргалангаар хүн амьтныг хангаж байсан” үе
E.
Дээрх хариулт бүгд зөв
Түмэн хааныг яагаад “Засагт хаан” гэж нэрлэх болсон бэ?
A.
Баруун, зүүн, түмний ноёд язгууртны төлөөлөгчдөөс бүрдсэн Төв засгийн газар байгуулсан
B.
Баруун түмний эсэргүүцлийг дарах үүднээс засгийн газрын цэрэг байгуулсан
C.
Зүүн түмний эсэргүүцлийг дарах үүднээс засгийн газрын цэрэг байгуулсан
D.
Дээрх хариулт бүгд зөв
E.
Дээрх хариулт бүгд буруу
Доорх зураг юуны тухай өгүүлж байна вэ?
A.
Соёмбо үсгийн дурсгал
B.
Дөрвөлжин үсгийн пайз
C.
Гүюг хааны тамганы дардас
D.
Ил хааны захидал
E.
Чингисийн чулууны бичиг
Цагадайн хаант улсын түүхэнд холбогдох өгөгдлийг нэрлэнэ үү.
A.
Дундад Азид оршиж байсан улс
B.
Торгоны замын гол зангилаа дайран өнгөрдөг
C.
Доголон Төмөр хаан
D.
Самарканд
E.
Бүгд хариулт зөв
- Дор дурдсан өгөгдлүүдээс Хубилай хаан, Эзэнт гүрний нийслэлийг хаана шилжүүлснийг олно уу?
A.
Хархорумаас Хөх хотод
B.
Ханбалиг буюу Дайду-д
C.
Инчан хотод
D.
Нанжин хотод
E.
Аль нь ч биш
Өгэдэй хааны үед ямар шинэчлэл хийгдсэн бэ?
A.
Алба татварын тогтолцоог боловсронгуй болгосон
B.
Уургын улааг халж, улсын өртөөг байгуулсан
C.
Аравтын дотроос дураар гаргах, орохыг хатуу хориглосон
D.
Говьд худаг гаргуулж, бэлчээрийг өргөтгөсөн
E.
Дээрх бүгд хамаарна
Аль нь Чингис хааны 4 хөвгүүнийг насаар нь зөв эрэмбэлсэн байна вэ?
A.
Зүчи, Өгэдэй, Цагадай, Тулуй
B.
Зүчи, Цагадай, Тулуй, Өгэдэй
C.
Цагадай, Өгэдэй, Зүчи, Тулуй
D.
Өгэдэй, Зүчи, Цагадай, Тулуй
E.
Зүчи, Цагадай, Өгэдэй, Тулуй
Чингис хааныг хоёр дахь мянганы алдарт хүнээр тодруулсан “Вашингтон пост” сонины үндэслэл юу байсан бэ?
A.
Дэлхийн хэмжээний эзэнт гүрнийг байгуулсан
B.
Өрнө, дорнын соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлэн өнөөгийн глобальчлалын эх үүдийг нээсэн
C.
Америк тивийг нээж Европ-Америкийг холбосон
D.
А ба В хариулт зөв
E.
В ба С хариулт зөв
Их Монгол улсын түмний ноёдыг зөв тохируулна уу.
- Төвийн түмэн а. Мухулай
- Зүүн түмэн б. Наяа
- Баруун түмэн в. Боорчи
A.
1а,2б,3в
B.
1б,2а,3в
C.
1в,2а,3б
D.
1б,2в,3а
E.
1в,2б,3а
Монголын нууц товчоонд “Цээлийн ус ширгэв, Цэгээн чулуу хагарав” хэмээн өгүүлсний гол утга санаа юу вэ?
A.
Газар хөдлөлт болсон
B.
Ган гачиг тохиолдсон
C.
Төвлөрсөн захиргаа алдагдаж, тарж бутарсан
D.
Дайн байлдаан болсон
E.
Өвчин тахал гарсан
“Монгол” гэдэг нэрийн үүсэл гарлын талаар олон янзын үзэл, таамаглал байдаг. Эдгээрээс аль нь хамааралгүй вэ?
A.
Газар усны нэртэй холбоотой
B.
Мон овгоос үүсэлтэй
C.
Алтан улс гэсэн үг
D.
А ба В хариулт зөв
E.
Аль нь ч биш
Чингис хааны эцэг Есүхэй баатар ямар овгийн хүн бэ?
A.
Хиад- боржигон
B.
Жадаран
C.
Тайчууд
D.
Жүрхин
E.
Баатууд
Эргүнэ гүнгийн домгийн гол агуулга юу вэ?
A.
Алангоо эх хөвүүдээ эв нэгдлийн тухай сургасан сургаал
B.
Ах дүү нар муудалцан салж нүүсэн тухай
C.
Түрэгийн үед монголчууд удам угсаагаа алдаагүй болохыг өгүүлдэг
D.
Дээрх хариулт бүгд зөв
E.
Дээрх хариулт бүгд буруу
Хиад -Боржигон овгийн онгон сүлд аль нь вэ?
A.
Цагаан шонхор
B.
Нар, сар
C.
Начин шонхор
D.
Цагаан туг
E.
Буга