Халх монголчууд Манж Чин улсын эрхшээлд хэзээ орсон бэ?
A.
1636он
B.
1644он
C.
1691он
D.
1755он
E.
1761он
Зүүн Монголын Урианхай түмэн ямар үүрэгтэй байсан бэ?
A.
Хаант төрийн голомт нутагт сууж хайгуул халхавч болж байв.
B.
Хааны өмч аймаг бөгөөд хааныг хамгаалах үүрэгтэй.
C.
Дайны үед их цэргийн өмнө явж худаг ус гаргах, хоол хүнс бэлтгэх үүрэгтэй.
D.
Хааны онгоныг сахих үүрэгтэй.
E.
Алтайн уулсын сүв гарцыг сахих үүрэгтэй.
Ойрадын Зая бандида Намхайжамц 1648 онд зохион хэрэглэсэн бичгийг ямар бичиг хэмээн нэрлэдэг вэ?
A.
Дөрвөлжин бичиг
B.
Тод бичиг
C.
Соёмбо бичиг
D.
Вагиндра үсэг
E.
Галиг үсэг
Монголчууд улс төрийн нэгдмэл байдлаа алдсаны гадаад шалтгаанд аль нь хамааралгүй вэ?
A.
Монголд хаан ширээний төлөөх тэмцэл хурцадсан
B.
Монголын хан нарыг алт, мөнгөөр шагнах
C.
Монголын ноёд язгууртануудад хэргэм, зэрэг олгох
D.
Хагалан бутаргах харийн бодлого
E.
Мин улсын түрэмгий бодлого
1449 онд цэрэг удирдан Хятадын эсрэг довтолж, Мин улсын Ин зүн хааныг олзлон авсан төрийн зүтгэлтэн хэн бэ?
A.
Мандуул
B.
Эсэн
C.
Аюушридар
D.
Батмөнх
E.
Лигдэн
Түүхэн эх сурвалжид “Ухаант Мандухай сэцэн хатан унжсан үсээ дээш эвхэж, улсын эзэн Даян хааныг үхэглэж, удирдан мордож явсан” хэмээн өгүүлсэн нь аль үед холбогдох вэ?
A.
Юань гүрний үед
B.
Хойд Юань улсын үед
C.
Улс төрийн бутралын үед
D.
Манжийн үед
E.
Манжийн дараах үед
Батмөнх даян хаан аль цаг хугацаанд хаан ширээнд сууж байсан бэ?
A.
1454-1455 он
B.
1378-1388 он
C.
1370-1378 он
D.
1388-1398 он
E.
1466-1517 он
Өгөөдэй хааны “Түмэн Амгалант” орд өргөө хаана байсан бэ?
A.
Хархорум
B.
Ханбалиг
C.
Кайпин
D.
Сарай
E.
Самарканд
Хубилай хаан ямар шашныг төрийн шашин болгож, хос ёсны сургаалийг хэрэгжүүлсэн бэ?
A.
Бөөгийн шашин
B.
Буддын шашин
C.
Исламын шашин
D.
Христийн шашин
E.
Эдгээрээс өөр
XIII зууны үеийн дээлний загварт хамааралгүй өгөгдлийг сонгоно уу?
A.
Босоо захгүй
B.
Зөв тийшээ шулуун зөрүү энгэртэй
C.
Солгой талдаа сугаа хүртэл оноотой
D.
Босоо захтай
E.
Баруун талдаа 3, зүүн талдаа 1 товчтой
“Судрын чуулган” хэмээх түүхэн зохиолыг хэн туурвисан бэ
A.
Рашид – ад Дин
B.
Ата-Малик Жувейн
C.
Марко Поло
D.
Плано Карпини
E.
Гильом Рубрук
Чингис хаан аль хүүдээ Дорнод Туркестан, Казах, Хорезм, Мавереннахр, Афганистан, Дундад Азийн эзэлсэн газар нутгаа хувь буюу эзэмшил болгон өгсөн бэ?
A.
Зүчи
B.
Цагаадай
C.
Өгөөдэй
D.
Тулуй
E.
Хүчү
Хамаг Монголын ханлигийн хангуудын хан суусан цаг хугацааны зөв дарааллыг олно уу.
A.
Хабул, Хотула, Амбагай
B.
Хабул, Амбагай, Хотула
C.
Хотула, Хабул, Амбагай
D.
Амбагай, Хабул, Хотула
E.
Хотула, Амбагай, Хабул
1201 онд Жамухыг Гүр ханд өргөмжилжээ. Энэ нь хэддүгээр жаранд болсон түүхэн үйл явдал вэ?
A.
1 дүгээр жаран
B.
2 дүгээр жаран
C.
3 дүгээр жаран
D.
4 дүгээр жаран
E.
5 дүгээр жаран
Мөнх хааны төр барьж байсан цаг хугацааг олно уу?
A.
1189-1227 он
B.
1229-1241 он
C.
1246-1248 он
D.
1251-1259 он
E.
1260-1294 он
Монголын нууц товчоо түүхэн зохиолд Өгөөдэй хаан “...Зүрчид иргэнд аялж, зүрчид иргэнийг мохоов би, бидний хооронд элч хурдан явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав...” хэмээн өгүүлсэн бөгөөд үлдсэн хоёр сайн үйлийг дугуйлна уу?
A.
1. Бор дарсанд дийлэгдсэн, 2. Өртөө улааг байгуулсан
B.
1. Доголхуг хороосон, 2. Алтан улсыг эзэлсэн
C.
1. Доголхуг хороосон, 2. Гөрөөсийг хашсан
D.
1. Худаг усыг гаргасан, 2. Ахлагч, тамгачийг томилсон
E.
1. Зүрчид улсыг эзэлсэн, 2. Гөрөөсийг хашсан
Их хуралдайд оролцдог хүмүүст аль нь хамааралгүй вэ?
A.
Алтан ургийнхан
B.
Өтгөс буурлууд
C.
Төрийн түшээд, гавьяатан сайдууд
D.
Бичгийн мэргэд
E.
Өрлөг жанжид
Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, нутаг дэвсгэрийг бүхэлд нь гурав хуваан захирдаг байжээ. Зүүн түмнийг Мухулай гоо ван захирч байсан бөгөөд түүний мэдэлд аль нутаг хамаарч байсан бэ?
A.
Сэлэнгийн бэлчир
B.
Гурван гол
C.
Алтайн нуруу орчим
D.
Хянганы нуруу орчим
E.
Саяны нуруу
Хамаг Монголын ханлиг байгуулагдсан 1130-аад оныг зууны тоололд шилжүүлсэн зөв илэрхийлэл аль вэ?
A.
XII зууны I хагас
B.
XII зууны II хагас
C.
XIII зуун
D.
X зуун
E.
XI зуун
Чингис хаан Умард Алтан улсыг эзлэх шалтгаан нь юу байсан бэ
A.
Газар нутаг, хүн амыг нь эзлэн дарангуйлах
B.
Суурин оронтой холбоо тогтоох
C.
Их Монгол улсын гадаад аюулгүй байдлыг хангах
D.
Өвөг дээдсийн өшөөг авах
E.
C ба D хариулт зөв
”Чингис хаан зүг бүрт элч томилж, эл үндэстэнийг илбэн дагуулах зар бичиг тархаахдаа ер сүрдүүлэн далайлгах хэмээдэггүй. Энэ нь эрт үеийн харгис эздийнхтэй адилгүй” гэж ямар түүхэн зохиолд тэмдэглэсэн байдаг вэ?
A.
Монголын нууц товчоо
B.
Жувейни “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх”
C.
Рашид-ад-дин “Судрын чуулган
D.
Плано Карпини “Монголчуудын түүх”
E.
Г.Рубрук “Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл”
Тэмүжин аль овгийн хүн бэ?
A.
Салжиуд
B.
Элжигин
C.
Боржигин
D.
Хатигин
E.
Аралуд
Хамаг Монголын ханлиг хаагуур нутаглаж байсан бэ?
A.
Хөлөн Буйр
B.
Халх гол
C.
Сэлэнгийн сав
D.
Хэрлэн, Онон, Туулын сав
E.
Хөвсгөл нуурын орчим
Хүннүчүүдийн Европод очиж байгуулсан Атиллагийн улс /434-453/ баруун Европын түүхэнд ямар нөлөө үзүүлсэн бэ?
A.
Ромын эзэнт улсын уналтад хүргэсэн.
B.
Ромын эзэнт улсын колончлолоос олон улс чөлөөлөгдөх боломжтой болсон.
C.
Бие даасан улсууд байгуулагдах нөхцлийг бүрдүүлсэн.
D.
A,B,C хариулт зөв
E.
Эдгээрээс өөр
Нирун улсыг мөхөлд хүргэж, гадаад харилцааны зарчмыг хөсөрдүүлсэн хаан хэн бэ?
A.
Модун
B.
Түмэн
C.
Таньшихуай
D.
Амгай
E.
Билгэ
”Вэй улс аль хэдийн сул дорой болсон. Одоо ертөнцөд гагцхүү бид хүчтэй байна. Вэй улсын элчин дахин ирвэл битгий хүндэтгэгтүн” хэмээн зарлиг буулгасан байдаг. Энэ сурвалж аль улсын түүхэнд холбогдох вэ?
A.
Хүннү
B.
Сяньби
C.
Нирун
D.
Түрэг
E.
Уйгар
Энэхүү түүхэн дурсгал эртний аль улсад хамаарах вэ?
A.
Хүннү
B.
Нирун
C.
Түрэг
D.
Уйгур
E.
Хятан
Мезолитын /дунд чулуун/ зэвсэг үед холбогдох он цаг аль нь вэ?
A.
100.000-40.000 жил
B.
40.000-15.000 жил
C.
800.000-100.000 жил
D.
15.000-8000 жил
E.
8000-3000 жил
Монголын түүх, соёлын биет бус өвд аль нь хамааралгүй вэ?
A.
Үндэсний ёс заншил, зан үйл
B.
Эрдэм ухааны уламжлал
C.
Бэлгэдэх ёс
D.
Хүн чулуу
E.
Язгуур урлаг
Монгол малчид малын ус унд, ургамлын шимт чанар, цаг улирлын байдлаас шалтгаалан нүүдэллэхийг ерөнхийд нь хэрхэн ангилдаг вэ?
A.
Нутаг сэлгэх нүүдэл
B.
Өртөөлөн дамжих нүүдэл
C.
Ойрын болон холын нүүдэл
D.
Саахалт газрын нүүдэл
E.
Бүгд зөв
Цэргийн жанжны гэр бүлд төрж, 14-15 настайдаа хаанаар өргөмжлөгдсөн төрийн зүтгэлтэн хэн бэ?
A.
Амбагян
B.
Могилян
C.
Таньшихуай
D.
Шэлүнь
E.
Түмэн
Дөрвөлжин булшны гаднах хэлбэр байдлын тухай өгөгдөл аль нь зөв бэ
A.
Дөрвөлжин хэлбэрийн хашлага чулуу бүхий оршуулгын байгууламж
B.
Дөрвөлжин, дугуй хүрээ чулуутай, голдоо дугуй чулуун дараас бүхий эртний булш
C.
Чулууг засаж өнгөлөн дээд хэсэгт нь нар сар, их биед бугыг дүрсэлсэн хөшөө
D.
Мал амьтныг хийсвэрлэн дүрсэлсэн хөшөө
E.
Гурвалжин хэлбэртэй оршуулгын байгууламж
Хүннү гүрний үед улсын хилийн баруун зүг нь хаагуур хиллэж байсан бэ?
A.
Байгаль нуур
B.
Цагаан хэрэм
C.
Хянганы нуруу
D.
Ил Тарвагатайн нуруу
E.
Хөвсгөлийн уулс
Монгол нутагт одоогоос 800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсныг баталсан археологийн олдвор хаанаас олдсон бэ?
A.
Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул
B.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй
C.
Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг
D.
Увс аймгийн Сагил сумын Можоогийн
E.
Дорнод аймгийн Тамсагбулагийн дурсгал1
Жужан улс хэдэн онд байгуулагдсан бэ?
A.
НТӨ 198 он
B.
НТӨ 209 он
C.
НТ 333 он
D.
НТ 93 он
E.
НТ 189 он
Өнөөгийн Монгол улсын гадаад бодлогын хоёр дахь чиглэл аль нь вэ?
A.
АНУ, Япон, ХБНГУ зэрэг хөгжилтэй орнуудтай найрсаг харилцаа тогтоох
B.
Хуучин социалист гэгдэж байсан дорнод Европын орнуудтай харилцаагаа сэргээх
C.
Уламжлалт харилцаатай хоёр их хөрш ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх
D.
Азийн бүс нутагт байр сууриа бататган энэ бүс нутгийн үйл ажиллагаанд оролцох
E.
1990 оны ардчилсан хувьсгалын үед алдаршиж, түмэнд түгсэн дуу аль нь вэ
A.
Хонхны дуу
B.
Ардчиллын дуу
C.
Тусгаар тогтнолын дуу
D.
Эрх чөлөөний дуу
E.
Тохирох хариулт алга
Социализмын үеийн нийгмийн амьдралын үзэл суртлын хүрээнд хамаарах өгөгдлийг дурдахдаа алдаа гаргасан бол олно уу?
A.
Марксизм-Ленинизм хэмээх цорын ганц онолд захирагдсан.
B.
Мэдээлэл нээлттэй бус хариуцлагын механизм тааруу
C.
Шүтэх, эс шүтэх эрх чөлөөг боомилсон.
D.
Хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх, эрх чөлөө хаагдмал
E.
Олон ургальч үзлийг хөхиүлэн дэмжсэн.
1945 оны 10 сарын 20-ны өдөр БНМАУ-ын түүхэнд ямар томоохон үйл явдал болсон бэ?
A.
Монголын бүх ард түмний санал хураалт явагдав.
B.
Их гүрнүүд БНМАУ-ын “статус-кво”-г хүлээн зөвшөөрсөн.
C.
Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэсэн.
D.
БНМАУ Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэн.
E.
Дундад Иргэн улс Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн.
1940 оны Үндсэн хуулийг хэний Үндсэн хууль хэмээн нэрийддэг вэ?
A.
Х.Чойбалсан
B.
Ю.Цэдэнбал
C.
Г.Бумцэнд
D.
А.Амар
E.
П.Гэндэн