ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 50-р даалгавар

ЗХУК(б)Н, Коминтернээс Монголд социализмыг хурдавчлан байгуулах туршилт амжилтгүй   болсны гол алдаанд аль нь хамааралтай вэ?                 

      1. Нийт лам нарын эсрэг тэмцэж, ардын сүсэг бишрэлийг доромжилсон.

      2. Нийтээр хамтралжуулж, хувийн өмч хөрөнгийг үгүйсгэсэн.

      3. ЗХУ-ын социализм байгуулах ажиллагааг шууд хуулбарлан хэрэглэв.

      4. Социализмыг алгуур үе шаттайгаар хэрэгжүүлж байв.

      5. Капиталист орнуудыг даган дуурайх бодлого явуулсан.

                                                        

  • A.

    1,3,5

  • B.

    2,3,4   

  • C.

    3,2,4   

  • D.

    1,2,3   

  • E.

    1,4,2

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 49-р даалгавар

Нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлсөн Барон Унгернд холбогдолтой өгөгдлийг олно уу

  • A.

    Богд гэгээнийг хаан ширээнд нь залж, автономит засгийг сэргээн босгоно.

  • B.

    Монголчуудыг хятадаас авран чөлөөлнө.           

  • C.

    Их Монгол улсыг байгуулна.

  • D.

    Үе улиран хан зэрэг, дархан чин вангийн хэргэм, улсын их баатар жанжин цол олгожээ.   

  • E.

    Бүх хариулт зөв.

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 48-р даалгавар

Дараах түүхэн үйл явдлыг зөв дараалалд оруулна уу?

  1. Барон Унгерн Нийслэл хүрээг чөлөөлөв.

  2. Тангарагийн гэрээг батлав.   

  3. Анхдугаар Үндсэн хуулийг батлав.

  4. Монгол улсын нутгийн захиргааны дүрмийг батлав.                                                            

  • A.

    1,2,3,4

  • B.

    1,3,2,4

  • C.

    1,2,3,4

  • D.

    1,2,4,3

  • E.

    1,4,3,2

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 47-р даалгавар

1920 оны 8 сард анхны долоо Эрхүү хотод очсон. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар хаана байсан бэ?

  • A.

    Омск, Москва

  • B.

    Монгол

  • C.

    Хиагт

  • D.

    Хүрээ

  • E.

    Эрхүү

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 46-р даалгавар

Барон Унгерн Нийслэл Хүрээг чөлөөлж, Богд гэгээнийг хаан ширээнд залсан өдөр аль нь вэ?

  • A.

    1920.06.25

  • B.

    1921.02.04     

  • C.

    1921.03.18     

  • D.

    1921.07.11     

  • E.

    1924.11.26

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 45-р даалгавар

Богдын Засгийн газраас улсын эдийн засгийг бэхжүүлэх талаар хэрэгжүүлсэн бодлогод хамааралтай өгөгдлийг олно уу?                                                                                                                       

  • A.

    Орос улсаас мэргэжилтэн багш урьж хичээл заалгах

  • B.

    Мал сүргийн тоо толгойг өсгөх      

  • C.

    Худалдаа болон газар тариаланг сэргээх

  • D.

    В ба С хариулт зөв

  • E.

    Уламжлалт шашны сургуулийг хөгжүүлэх

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 44-р даалгавар

Хөлөн Буйрын монголчуудын Монгол улсад нэгдэх хүсэлтийг уламжилж, улмаар Монголын эрх чөлөөний тэмцэлд гарамгай гавьяа байгуулж, баатар цолоор шагнуулсан цэрэг, төрийн зүтгэлтэн хэн бэ?                                                                                                                                               

  • A.

    Да лам Цэрэнчимэд

  • B.

    Манлайбаатар Дамдинсүрэн         

  • C.

    Чин ван Ханддорж

  • D.

    Сайн ноён хан Намнансүрэн 

  • E.

    Хатанбаатар Магсаржав

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 43-р даалгавар

Шинэ тулгар Монгол улсын төрийн яамд болон тэргүүн сайдуудыг тохируулна уу?           

      1. Дотоод хэргийг бүгд  захиран шийтгэгч яам                                  А. Да лам Цэрэнчимэд

      2. Гадаадын хэргийг эрхлэн шийтгэх яам                                          В. Засаг Намсрай

      3. Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам                      С. Чин ван Ханддорж

      4. Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам                                 D. Түшээ гүн Чагдаржав

      5. Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам                         Е. Бэйс Гомбосүрэн

  • A.

    1a,2b,3c,4b,5e                       

  • B.

    1b,2a,3c,4e,5d           

  • C.

    1c,2a,3d,4e,5b           

  • D.

    1a,2c,3d,4e,5b                       

  • E.

    1c,2a,3b,4d,5e

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 42-р даалгавар

Манжийн Шинэ засгийн бодлогын улс төрийн хүрээн дэхь өөрчлөлтөд аль нь хамааралгүй вэ?

  • A.

    Байцаах, найруулах товчоог байгуулсан.

  • B.

    Хязгаар орныг байцаан судалсан.

  • C.

    Монголын бүх аймаг хошуудын зургийг зуруулсан.

  • D.

    Монголд шинээр банк байгуулах санал дэвшүүлсэн.

  • E.

    Их хүрээнд цагдан цээрлүүлэх яамыг байгуулсан.

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 41-р даалгавар

Манж нар бослого гаргах сэжиг олж мэдээд Чингүнжавд аль газрыг дагуулах үүрэг өгч явуулсан бэ?                                                                                

  • A.

    Ац амтай

  • B.

    Тэрэлжийн Зуун мод           

  • C.

    Хан хатан гол           

  • D.

    Шар бэл        

  • E.

    Шар тал

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 40-р даалгавар

1632 онд Манж бичиг бий болж, албанд хэрэглэгдэх болжээ. Манж бичгийг ямар хэл бичгийн уламжлалд таацуулан боловсруулсан бэ?                                                                                   

  • A.

    Хятад бичиг  

  • B.

    Хятан бичиг

  • C.

    Монгол бичиг

  • D.

    Согд бичиг    

  • E.

    Түрэг бичиг

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 39-р даалгавар

Манжийн ноёрхлын үед Богд Жибзундамба болон хутагтуудын засаг захиргааны үндсэн нэгжийг.......... гэдэг байжээ. Зөвийг олж нөхнө үү?                                                                    

  • A.

    Сум    

  • B.

    Баг

  • C.

    Хошуу

  • D.

    Аймаг

  • E.

    Отог

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 38-р даалгавар

Хутагт хувилгаад, сүм хийдийн мэдэлд байсан хүмүүс аль давхаргад хамаарах вэ

  • A.

    Хамжлага ард

  • B.

    Суман ард     

  • C.

    Ноёд язгууртнууд                

  • D.

    Шавь ард

  • E.

    A ба B

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 37-р даалгавар

1640 онд Тарвагатайн Улаан бураа хэмээх газар “Монгол-Ойрадын их цааз”-ыг баталжээ. Уг цаазад “Аливаа хүн энэ төрийг эвдэн их аймаг улсыг алж талж авбаас Монгол Ойрад хоёр нэгдээд шийдэх. Монгол Ойрад хоёр төдийгүй захын цөөхөн хүн аймаг улсыг алж талж авбал шийтгэх. Энэ цаазаас хэн хүн давах эрхгүй. Давсан их бага цөм ял хүлээх” хэмээн өгүүлсэн сурвалжийн мэдээнээс ямар гаргалгаа хийж болох вэ?                                                                                                                                         

  • A.

    Маргаантай асуудлыг хамтран шийдвэрлэх       

  • B.

    Цаазыг зөрчвөл бүгд ял хүлээх

  • C.

    Монгол-Ойрад төдийгүй бүх хүн хариуцлага хүлээх

  • D.

    Цаазыг зөрчиж үл болно

  • E.

    Дээрх бүгд зөв

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 36-р даалгавар

Манжийн эсрэг Лигдэн хутагт хааны тэмцлийг тууштай дэмжиж байсан Халхын ноён хэн бэ

  • A.

    Галдан бошогт        

  • B.

    Цогт хунтайж      

  • C.

    Амарсанаа

  • D.

    Чингүнжав

  • E.

    Даваач хаан

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 35-р даалгавар

Галдан бошогт хааны Халхад довтолсон он цагийг сонгоно уу?                                                  

  • A.

    1636 он                      

  • B.

    1644 он          

  • C.

    1688 он

  • D.

    1755 он

  • E.

    1761 он

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 34-р даалгавар

Зүүн Монголын Цахар түмэн ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ

  • A.

    Хаант төрийн голомт нутагт сууж хайгуул халхавч болж байв.

  • B.

    Хааны өмч аймаг бөгөөд хааныг хамгаалах үүрэгтэй.

  • C.

    Дайны үед их цэргийн өмнө явж, худаг ус гаргах үүрэгтэй.      

  • D.

    Хааны онгоныг сахих үүрэгтэй.

  • E.

    Алтайн уулсын сүв гарцыг сахих үүрэгтэй.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 33-р даалгавар

Хубилай хааны зарлигаар Пагва лам Лодойжалцаны зохиосон бичгийг юу гэж нэрийддэг вэ?

  • A.

    Дөрвөлжин бичиг     

  • B.

    Тод бичиг

  • C.

    Соёмбо бичиг                  

  • D.

    Вагиндра үсэг                  

  • E.

    Галиг үсэг

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 32-р даалгавар

Улс төрийн бутралын үед монголчуудын нэгдмэл байдал эвдэгдсэний  шалтгааныг олно уу? 

    

  • A.

    Монголчуудын эв нэгдэл суларсан

  • B.

    Монголын ноёд, язгууртанууд бие даахыг эрмэлзсэн

  • C.

    Дотооддоо дайсагнах болсон

  • D.

    Хагалан бутаргах харийн бодлогод автсан

  • E.

    Бүгд зөв

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 31-р даалгавар

Монгол улсын түүхэнд хамгийн олон жил төр барьж, Даян хэмээн алдаршсан хаан хэн бэ?

  • A.

    Мандуул

  • B.

    Эсэн

  • C.

    Аюушридар

  • D.

    Батмөнх

  • E.

    Лигдэн

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 30-р даалгавар

“Ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл ганд” хэмээх хэлц үг аль үед гарсан бэ

  • A.

    Юань гүрний үед

  • B.

    Хойд Юань улсын үед

  • C.

    Улс төрийн бутралын үед

  • D.

    Манжийн үед

  • E.

    Манжийн дараах үед

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 29-р даалгавар

Ойрадын Эсэн тайш бүх Монголын хаан ширээнд суусан он цагийг дугуйлна уу?            

  • A.

    1454-1455 он

  • B.

    1378-1388 он

  • C.

    1370-1378 он 

  • D.

    1388-1398 он       

  • E.

    1466-1517 он

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 28-р даалгавар

Ил хаадын улсын анхны нийслэл аль нь вэ?                                                                         

  • A.

    Тебриз               

  • B.

    Самарканд

  • C.

    Хархорум

  • D.

    Сарай

  • E.

    Бээжин

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 27-р даалгавар

Юань гүрний үед удирдах албан тушаалд монгол хүнийг томилдог байсан бол туслах буюу онц чухал бус албанд ямар хүнийг томилдог байсан бэ?                                                            

  • A.

    Орос хүнийг  

  • B.

    Польш хүнийг

  • C.

    Франц хүнийг

  • D.

    Дундад Азийн өнгөт нүдтэн хүнийг

  • E.

    Унгар хүнийг

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 26-р даалгавар

Монголын хаад ноёдын үлэмж том хэмжээний гоёж чимэглэсэн сууцыг хэрхэн нэрийддэг байсан бэ?                                                                                                                                          

  • A.

    Асар гэр

  • B.

    Орд гэр-тэрэг      

  • C.

    Аураг орд

  • D.

    Шар орд

  • E.

    Цагаан орд

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 25-р даалгавар

Хүлэгү хааны зарлигаар түүний зөвлөх Насир-ад – Динат гүш Тебризийн хойд талд ............................ судлалын төв байгуулжээ.                                                                                                    

  • A.

    Одон орон

  • B.

    Түүх

  • C.

    Археологи

  • D.

    Шашин

  • E.

    Соёл

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 24-р даалгавар

Чингис хаан уугуул Монгол нутгаа аль хүүдээ эзэмшүүлсэн бэ?                                       

  • A.

    Зүчи

  • B.

    Цагаадай       

  • C.

    Өгөөдэй

  • D.

    Тулуй

  • E.

    Борохул

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 23-р даалгавар

Аль нь эцэг, хүү, ач вэ?                                                                                                          

  • A.

    Чингис, Тулуй, Өгөөдэй

  • B.

    Чингис, Тулуй, Гүюг

  • C.

    Есүхэй, Чингис, Өгөөдэй

  • D.

    Тулуй, Мөнх, Хубилай

  • E.

    Зүчи, Бат, Мөнх

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 22-р даалгавар

1259 онд Мөнх хаан байлдаж яваад таалал төгссөн нь хаан ширээний төлөө дахин тэмцэл өрнөхөд хүргэв. Энэ нь хэддүгээр жаранд болсон түүхэн үйл явдал вэ?                                   

  • A.

    1 дүгээр жаран

  • B.

    2 дугаар жаран

  • C.

    3 дугаар жаран

  • D.

    4 дугаар жаран

  • E.

    5 дугаар жаран

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 21-р даалгавар

Гюүг хааны төр барьж байсан цаг хугацааг олно уу?                                                         

  • A.

    1189-1227 он 

  • B.

    1229-1241 он

  • C.

    1246-1248 он 

  • D.

    1251-1259 он

  • E.

    1260-1294 он

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 20-р даалгавар

Монголын нууц товчоо түүхэн зохиолд Өгөөдэй хааны 4 сайн ба 4 муу үйлийг өгүүлсэн байдаг. Сайн үйлд үл хамаарахыг нь олно уу.                                                                                            

  • A.

    Умард Алтан улсыг бүрэн эзэлсэн.

  • B.

    Морин өртөөг байгуулсан.

  • C.

    Отчигин авгын харьяатаас эмс охидыг авсан.

  • D.

    Усгүй газар худаг гаргаж, хүн, малыг ундаалсан.

  • E.

    Эзэлсэн хот, суурингуудад ахлагч, тамгач нарыг суулгасан.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 19-р даалгавар

Их Монгол улсын анхны Их заргач Шихихутаг ямар үйл хэрэг эрхэлдэг байсан бэ?

  • A.

    Их хуралдайг удирдан хуралдуулах        

  • B.

    Хаан өргөмжлөх, харь оронтой дайтах асуудлыг шийдэх

  • C.

    Хууль дүрэм боловсруулж, чандлан сахиулах

  • D.

    Төрийн чухал үйл хэрэг эхлэх өлзийт өдрийг сонгон, цаг, зүг чигийг зааж өгөх

  • E.

    Эдгээрээс өөр

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 18-р даалгавар

Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, нутаг дэвсгэрийг бүхэлд нь гурав хуваан захирдаг байжээ. Баруун түмнийг Боорчи захирч байсан бөгөөд түүний мэдэлд аль нутаг хамаарч байсан бэ?

  • A.

    Сэлэнгийн бэлчир

  • B.

    Гурван гол                

  • C.

    Алтайн нуруу орчим

  • D.

    Хянганы нуруу орчим                      

  • E.

    Саяны нуруу

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 17-р даалгавар

1084 онд Хамаг Монголыг хятад сурвалжид “Да Мэн-гу” гэж тэмдэглэснийг зууны тоололд шилжүүлсэн зөв илэрхийлэл аль нь вэ?                                                                                 

  • A.

    XI зууны II хагас

  • B.

    XI зууны I хагас        

  • C.

    XII зууны II хагас

  • D.

    XIII зууны II хагас

  • E.

    XII зууны I хагас

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 16-р даалгавар

1201 онд Чингис, Тоорил хан нар Жамухатай байлдаж ялсан газар аль нь вэ

  • A.

    Хүйтэн уулын байлдаан     

  • B.

    Арван гурван хүрээний байлдаан

  • C.

    Мау өндөр

  • D.

    Дэлүүн болдог

  • E.

    Сайр хээр

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 15-р даалгавар

”Алтан гэрэгэ нь өргөөшөө алга, уртаашаа хагас тохой чинээ” хэмжээтэй байсан тухай хэний зохиолд тэмдэглэсэн  бэ?                                                                                                                        

  • A.

    Монголын нууц товчоо

  • B.

    Марко Поло “Орчлонгийн элдэв сонин”

  • C.

    Марко Поло “Орчлонгийн элдэв сонин”

  • D.

    Плано Карпини “Монголчуудын түүх”

  • E.

    Г.Рубрук “Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл”

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 14-р даалгавар

Хэрэйдийн ханлигийн хан хэн байсан бэ?                                                                              

  • A.

    Хөгсү Сабраг

  • B.

    Хабул хан

  • C.

    Тоорил хан

  • D.

    Таян хан

  • E.

    Тогтао бэхи

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 13-р даалгавар

Татарын ханлигт хамаарах Монгол аймгууд хаагуур төвлөрөн аж төрж байсан бэ?          

  • A.

    Байгаль нуурын баруун биеэр

  • B.

    Ононгийн адаг

  • C.

    Хөлөн Буйр нуур

  • D.

    Алтайн нуруу                        

  • E.

    Эрчис мөрөн

Оноо: 2 Минут: 2
B хувилбарын 12-р даалгавар

Монголын эртний улсуудын Монголын болон дэлхий дахины түүхэнд оруулсан гол хувь нэмэр юу вэ?                                                                                                                                               

  • A.

    Хаант төрийн өвөрмөц хэлбэр

  • B.

    Хаягдалгүй, байгальд сөрөг нөлөөгүй аж ахуй эрхэлдэг өвөрмөц технологи

  • C.

    Нүүдлийн нөхцөлд тохирсон орон сууц, гутал хувцас, хоол унд хэрэглэдэг

  • D.

    Нүүдэлчдийн өвөрмөц иргэншлийг бий болгосон

  • E.

    Дээрх бүгд хамаарна.

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 11-р даалгавар

Хожуу Хан улсын түүхэнд “Хүннү гүрний эзэлж байсан дорноос өрнө хүртэлх 14 мянган бээр газар нутгийг бүх уул нуруу, гол мөрөн, гашуун нууруудын хамт эзлэн захирсан” хэмээн тэмдэглэгдсэн төрийн зүтгэлтэн хэн бэ?                                                                                                            

  • A.

    Таньшихуай

  • B.

    Түмэн

  • C.

    Буман

  • D.

    Культегин

  • E.

    Билгэ

Нийт: 13,274