ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 48-р даалгавар

Дараах түүхэн үйл явдлыг зөв дараалалд оруулна уу?      

  1. Нууц бүлэг байгуулав.
  2. 1921 оны хувьсгал ялав.    
  3. Монгол ардын нам байгуулагдав.
  4. Үндсэн хуулийн төслийг боловсруулав.                                                      
  • A.

    1,2,3,4            

  • B.

    1,3,2,4            

  • C.

    1,3,4,2

  • D.

    1,2,4,3

  • E.

    1,4,3,2

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 47-р даалгавар

1920 оны 8 сард анхны долоо Эрхүү хотод очсон. Ажил үүргийн хуваарийн дагуу С.Данзан, Д.Чагдаржав, Д.Лосол нар хаашаа явсан бэ?                                                                           

  • A.

    Омск, Москва           

  • B.

    Монгол

  • C.

    Хиагт 

  • D.

    Хүрээ

  • E.

    Дээд шивээ

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 46-р даалгавар

Зүүн хүрээний болон консулын бүлэг хамтарч хуралдан Монгол Ардын Намыг байгуулж, ЗОУ-аас тусламж гуйхаар шийдвэрлэсэн өдөр аль нь вэ?                                                                       

  • A.

    1920.06.25

  • B.

    1921.02.04

  • C.

    1921.03.18     

  • D.

    1921.07.11                 

  • E.

    1924.11.26

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 8-р даалгавар

Choose the correct item.

My girlfriend is an excellent cook; the food at her party was really ____________ .
 

  • A.

    luxurious

  • B.

    delicious

  • C.

    elegant

  • D.

    breathtaking

  • E.

    disgusting

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 45-р даалгавар

Богдын Засгийн газраас улсын эдийн засгийг бэхжүүлэх талаар хэрэгжүүлсэн бодлогод хамааралгүй өгөгдлийг олно уу?                                                                                                                         

  • A.

    Мал сүргийн тоо толгойг өсгөх

  • B.

    Мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах

  • C.

    Худалдаа болон газар тариаланг сэргээх

  • D.

    Байгалийн баялаг, ашигт малтмалыг олзворлох

  • E.

    Зэр зэвсэг эзэмшүүлэх цэргийн сургууль байгуулах

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 44-р даалгавар

Монгол улсын Бүгд ерөнхийлөн захирах яамны сайдаар ажиллаж байсан төрийн зүтгэлтэн хэн бэ?

  • A.

    Да лам Цэрэнчимэд

  • B.

    Засаг Намсрай

  • C.

    Чин ван Ханддорж

  • D.

    Сайн ноён хан Намнансүрэн

  • E.

    Бэйс Гомбосүрэн

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 43-р даалгавар

Үйл явдлыг он цагтай нь тохируулна уу?                                                                                     

     1. Улиастайд Энхтайван хүндээр удирдуулсан монгол цэргийн бослого гарав.             А. 1910 он

     2. Их хүрээнд хятад худалдаачид болон монголчуудын хооронд зодоон болов.           В. 1861 он

     3. Орос, Япон хоёр нууц гэрээ байгуулав.                                                                          С. 1900 он

     4. Оросууд хүрээнд консулын газраа нээв.                                                                         D. 1907 он

  • A.

    1a,2b,3c,4d    

  • B.

    1b,2a,3c,4d    

  • C.

    1c,2a,3d,4b    

  • D.

    1d,2b,3a,4c    

  • E.

    1c,2a,3b,4d

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 42-р даалгавар

Манжийн Шинэ засгийн бодлогыг сурталчилсан сонинг хятад, монгол хэлээр хэвлэн аймаг, хошуудад тараадаг байсан бөгөөд тэрхүү сонин ямар нэртэй байсан бэ?                                                 

  • A.

    Шинэ толь     

  • B.

    Шинэ мэдээ

  • C.

    Монгол үгийн бодрол

  • D.

    Нийслэл хүрээний сонин бичиг     

  • E.

    Тохирох хариулт алга

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 41-р даалгавар

1757 оны 6 сарын 30-нд Хойдын Амарсанаа болон Манжийн их цэргийн жанжин Халхын Цэнгүнжав нарын шийдвэрлэх тулаан хаана болсон бэ?                                                                                

  • A.

    Ац амтай

  • B.

    Тэрэлжийн Зуун мод

  • C.

    Хашин нуур

  • D.

    Шар бэл        

  • E.

    Шар тал

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 40-р даалгавар

XVII зууны эхэн хүртэл Манж нар ямар хэл бичгийг гадаад харилцаандаа ашиглаж байсан бэ?

  • A.

    Хятад бичиг

  • B.

    Хятан бичиг  

  • C.

    Монгол хэл бичиг    

  • D.

    Согд бичиг

  • E.

    Түрэг бичиг

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 39-р даалгавар

Манжийн ноёрхлын үед 150 цэрэг эр гаргах чадвартай засаг захиргааны нэгжийг .......... гэнэ. Зөвийг олж нөхнө үү?                                                                                                                            

  • A.

    Сум    

  • B.

    Отог   

  • C.

    Хошуу

  • D.

    Аймаг 

  • E.

    Хондого

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 38-р даалгавар

Манжийн захиргааны хэрэгт хүчин зүтгэдэг дээд давхарга аль вэ?                                   

  • A.

    Суман эр

  • B.

    Хамжлага ард

  • C.

    Шавь ард      

  • D.

    Лам ард           

  • E.

    Ноёд, язгууртнууд

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 37-р даалгавар

1640 онд Тарвагатайн Улаан бураа хэмээх газар “Монгол-Ойрадын их цааз”-ыг баталжээ. Уг цаазад “Дөчин дөрвөн хоёр хуучин эвдрэлээ огоороод санаа нэгтгэв. Монгол Ойрадад дайсан ирвэл хэл өг. Хэл сонсож байж захын ноён эс ирвээс зуун хуяг, зуун тэмээ, зуун адуу авах болов” хэмээн өгүүлсэн нь ямар утгыг илэрхийлж байна вэ?                                                                     

  • A.

    Эв нэгдэл чухал гэдгийг ухуулсан

  • B.

    Дайсан этгээд халдваас хэл өгөхийг сануулсан

  • C.

    Хэл сонссон мөртлөө ноён хүн ирээгүй бол торгуулахыг сануулсан

  • D.

    А,В,С хариулт зөв    

  • E.

    Эдгээрээс өөр

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 36-р даалгавар

Өөрийгөө “дөчин түмэн Монголын эзэн” хэмээн дөвийлгөн Манжийн хаанд захидал бичсэн төрийн зүтгэлтэн хэн бэ?                                                                                                                     

  • A.

    Лигдэн хутагт

  • B.

    Галдан бошогт                 

  • C.

    Амарсанаа        

  • D.

    Чингүнжав 

  • E.

    Даваач хаан

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 35-р даалгавар

Манж нар хүчирхэгжин илбэн тохинуулах аргаар Өвөр Монголыг эзэлсэн цаг хугацааг олно уу?

  • A.

    1636 он          

  • B.

    1644 он

  • C.

    1691 он          

  • D.

    1755 он

  • E.

    1761 он

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 34-р даалгавар

Зүүн Монголын Халх түмэн хаагуур нутаглаж, ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ?              

  • A.

    Хаант төрийн голомт нутагт сууж хайгуул халхавчийн үүрэгтэй         

  • B.

    Хааны өмч аймаг бөгөөд хааныг хамгаалах үүрэгтэй

  • C.

    Дайны үед их цэргийн өмнө явж худаг ус гаргах үүрэгтэй

  • D.

    Хааны онгоныг сахих үүрэгтэй

  • E.

    Алтайн уулсын сүв гарцыг сахих үүрэгтэй

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 7-р даалгавар

Choose the correct item.

____________ he was tired, he went out.
 

  • A.

    Even 

  • B.

    Although 

  • C.

    Despite

  • D.

     However 

  • E.

     Otherwise

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 33-р даалгавар

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар аль бичгийг зохион хэрэглэсэн бэ?   

  • A.

    Дөрвөлжин бичиг

  • B.

    Тод бичиг      

  • C.

    Соёмбо бичиг           

  • D.

    Вагиндра үсэг                      

  • E.

    Галиг үсэг

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 32-р даалгавар

Улс төрийн бутралын үед монголчууд нэгдмэл байдлаа алдсаны шалтгаанд хамааралгүй өгөгдлийг олно уу?                                                                                                                                          

  • A.

    Улс төрийн бутрал 300 орчим жил үргэлжлэх эхлэл болсон

  • B.

    Монголын ноёд, язгууртанууд бие даахыг эрмэлзсэн

  • C.

    Дотооддоо дайсагнах болсон

  • D.

    Хагалан бутаргах харийн бодлогод автсан

  • E.

    Үндэсний эв нэгдлээ нэгэн үзүүрт сэтгэлээр сахин хамгаалсан

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 31-р даалгавар

Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхэд тодорхой үүрэг гүйцэтгэн сэцэн хэмээн алдаршсан хатан хэн бэ?                                                                                                                                           

  • A.

    Цэвэр хатан

  • B.

    Чинбай хатан

  • C.

    Мандухай хатан       

  • D.

    Ану хатан

  • E.

    Дөргөнө хатан

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 30-р даалгавар

“Дээр хөхрөгчид наран, саран хоёр, дор ногоорогчид хаан, жонон хоёр” хэмээх зүйр үг аль үед гарсан бэ?                                                                                                                                                 

  • A.

    Юань гүрний үед      

  • B.

    Хойд Юань улсын үед

  • C.

    Улс төрийн бутралын үед

  • D.

    Манжийн үед

  • E.

    Манжийн дараах үед

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 29-р даалгавар

Тогоонтөмөр хааныг нас барсаны дараа төр барьсан Аюушридар-Билэгт хаан хэдээс хэдэн онд хаан ширээнд суусан бэ?                                                                                                                      

  • A.

    1454-1455 он

  • B.

    1378-1388 он 

  • C.

    1370-1378 он

  • D.

    1388-1398 он 

  • E.

    1466-1517 он

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 28-р даалгавар

Бат ханы байгуулсан Алтан ордны улсын нийслэл аль нь вэ

  • A.

    Самарканд хот       

  • B.

    Султани хот  

  • C.

    Тебриз хот           

  • D.

    Бээжин хот      

  • E.

    Сарай хот

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 27-р даалгавар

Юань гүрний үед төрийн нууцыг хадгалах үүднээс шинэ бичиг зохиолгон хэрэглэсэн бөгөөд тэрхүү бичгийг ямар бичиг хэмээн нэрлэж байсан бэ?                                                                          

  • A.

    Монгол бичиг

  • B.

    Соёмбо үсэг

  • C.

    Вагиндра үсэг

  • D.

    Тод бичиг

  • E.

    Дөрвөлжин бичиг

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 26-р даалгавар

”Ер хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт бэх, хорин хүн эвгүй болбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг” хэмээн аль зохиолд тэмдэглэсэн бэ?                                                                                          

  • A.

    Монголын нууц товчоо

  • B.

    Юань улсын судар  

  • C.

    Оюун түлхүүр нэрт шастир

  • D.

    Судрын чуулган       

  • E.

    Хөх судар

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 6-р даалгавар

Choose the correct item.

A lawyer requires a university __________ .
 

  • A.

    skill

  • B.

    degree

  • C.

    license

  • D.

    experience

  • E.

    age

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 25-р даалгавар

“Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх” хэмээх түүхэн зохиолыг хэн туурвисан бэ

  • A.

    Ата- Малик Жувейн

  • B.

    Марко Поло  

  • C.

    Плано Карпини

  • D.

    Рашид- ад Дин         

  • E.

    В.Рубрук

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 24-р даалгавар

Чингис хаан газар нутгаа дөрвөн хүүдээ хуваан өгчээ. Тарвагатайн нурууны орчмын нутгийг хэнд  өгсөн бэ?                                                                                                                                      

  • A.

    Зүчи

  • B.

    Цагадай

  • C.

    Өгөөдэй        

  • D.

    Тулуй

  • E.

    Борохул

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 23-р даалгавар

Аль нь Чингис хааны 4 хөвгүүнийг насаар нь зөв эрэмбэлсэн байна вэ?                             

  • A.

    Зүчи, Өгөдэй, Цагадай, Тулуй

  • B.

    Зүчи, Цагадай, Тулуй, Өгөдэй

  • C.

    Цагадай, Өгэдэй, Зүчи, Тулуй       

  • D.

    Өгөдэй, Зүчи, Цагадай, Тулуй

  • E.

    Зүчи, Цагадай, Өгөдэй, Тулуй

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 22-р даалгавар

1206 онд Их Монгол улс байгуулагджээ. Энэ нь хэддүгээр жаранд болсон түүхэн үйл явдал вэ?

  • A.

    1 дүгээр жаран

  • B.

    2 дүгээр жаран

  • C.

    3 дүгээр жаран

  • D.

    4 дүгээр жаран

  • E.

    5 дүгээр жаран

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 21-р даалгавар

Өгөөдэй хааны төр барьж байсан цаг хугацааг олно уу?                                                        

  • A.

    1189-1227 он 

  • B.

    1228-1241 он 

  • C.

    1246-1248 он 

  • D.

    1251-1259 он 

  • E.

    1260-1294 он

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 20-р даалгавар

Монголын нууц товчоо түүхэн зохиолд Өгөөдэй хаан “.....Бор дарсанд дийлэгдсэн минь нэг буруу болов. Хоёрт Отчигин авгын харьяатаас эмс охидыг авсан нь буруу болов...” хэмээн өгүүлсэн  бөгөөд үлдсэн хоёр муу үйл аль нь вэ?                                                                                                                            

  • A.

    1. Ахлагч тамгачийг томилсон, 2. Өртөө улааг байгуулсан

  • B.

    1. Доголхуг хороосон,  2. Алтан улсыг эзэлсэн

  • C.

    1. Доголхуг хороосон,  2. Гөрөөсийг хашсан

  • D.

    1. Худаг усыг гаргасан,  2.  Гөрөөсийг хашсан

  • E.

    1. Алтан улсыг эзэлсэн,  2.  Ахлагч тамгачийг томилсон

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 19-р даалгавар

Их Монгол улсын үед төрийн хэргийг явуулахад төрийн бэхи ямар үүрэгтэй байсан бэ?      

  • A.

    Их хуралдайг удирдан хуралдуулах

  • B.

    Хаан өргөмжлөх, харь оронтой дайтах асуудлыг шийдэх

  • C.

    Аян дайнд мордох, алба гувчуур хураах

  • D.

    Төрийн чухал үйл хэрэг эхлэх өлзийт өдрийг сонгон, цаг, зүг чигийг зааж өгөх

  • E.

    Эдгээрээс өөр

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 18-р даалгавар

Чингис хаан Их Монгол улсыг байгуулж, нутаг дэвсгэрийг бүхэлд нь гурав хуваан захирдаг байжээ. Төвийн түмнийг Наяа захирч байсан бөгөөд түүний мэдэлд аль нутаг хамаарч байсан бэ?  

  • A.

    Сэлэнгийн бэлчир   

  • B.

    Гурван гол    

  • C.

    Алтайн нуруу

  • D.

    Хянганы нуруу         

  • E.

    Саяны нуруун

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 5-р даалгавар

Choose the correct item.

I take part __________ different school activities.
 

  • A.

     in

  • B.

     with 

  • C.

    on 

  • D.

     of 

  • E.

     for

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 17-р даалгавар

Хамаг Монгол, Алтан улсын хооронд 1147 онд гэрээ байгуулсныг зууны тоололд шилжүүлсэн зөв илэрхийлэл аль нь вэ?                                                                                                                      

  • A.

    XIII зуун

  • B.

    XI зууны I хагас

  • C.

    X зуун

  • D.

    XII зууны I хагас

  • E.

    Тохирох хариулт алга

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 16-р даалгавар

1190 онд Далан балжуд гэдэг газар Тэмүжин Жамуха нар анх тулалдсаныг түүхэнд хэрхэн нэрлэдэг вэ?                                                                                                                                                

  • A.

    Хүйтэн уулын байлдаан     

  • B.

    Арван гурван хүрээний байлдаан

  • C.

    Мау өндөр

  • D.

    Дэлүүн болдог                     

  • E.

    Сайр хээр

Оноо: 2 Минут: 2
A хувилбарын 15-р даалгавар

”Хамаг Монголыг Хабул хаан мэдэлдээ авав. Хабул хааны хойно, Хабул хан өөрийн долоон хөвгүүдээ байтал Сэнгүн Билэгийн хөвгүүн Амбагай ханд Хамаг Монголыг мэдүүлэн явав” гэж аль түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг вэ?                                                                                    

  • A.

    Монголын нууц товчоо

  • B.

    Марко Поло “Орчлонгийн элдэв сонин”

  • C.

    Рашид-ад-дин “Судрын чуулган

  • D.

    D Плано Карпини “Монголчуудын түүх”

  • E.

    Г.Рубрук “Дорно этгээдэд зорчсон тэмдэглэл”

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 14-р даалгавар

Найманы ханлигийн хан хэн бэ?                                                                                              

  • A.

    Хөгсү Сабраг

  • B.

    Хабул хан

  • C.

    Тоорил хан

  • D.

    Таян хан

  • E.

    Тогтао бэхи

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 13-р даалгавар

Эргүнэ гүнгээс нүүн гарсан Дарлигин Монголчууд хаана ирж нутагласан бэ?                      

  • A.

    Сэлэнгийн бэлчирт

  • B.

    Бурхан халдунд

  • C.

    Алтайн нуруунд

  • D.

    Далан балжудад

  • E.

    Хангайн нуруунд

Нийт: 13,274