ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 52-р даалгавар

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд гадаад бодлогыг ямар төрлүүдэд ангилсан бэ?

  • A.

    Бүс нутгийн, олон улсын, тив дамнасан

  • B.

    Улс төр, эдийн засаг, боловсрол соёл, хүмүүнлэгийн

  • C.

    Хоёр талын ба олон талт хамтын ажиллагааны

  • D.

    Бүс нутгийн ба тив дамнасан

  • E.

    Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэгийн

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 51-р даалгавар

Монгол улсын гадаад бодлогын голлох бүс нутаг, улс орныг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?                                                                                                                      

  • A.

     Хойд Америк, ба Европын улс орнууд

  • B.

    Төв Африкийн орнууд

  • C.

    Төв Азийн улс орнууд буюу  тусгаар улсуудын  хамтын нөхөрлөл

  • D.

    Зүүн хойд Азийн бүс нутаг \ОХУ, БНХАУ, Солонгос, Япон г.м\

  • E.

    Зүүн өмнөд Азийн бүс нутаг

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 50-р даалгавар

Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ийн төрөлжсөн байгууллагыг нэрлэнэ үү?

  • A.

    ЮНИСЕФ

  • B.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

  • C.

    ЮНЕСКО

  • D.

    Хөгжлийн хөтөлбөр

  • E.

    ЮНИДО

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 49-р даалгавар

Монгол улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилтыг олно уу.

  • A.

    Посткоммунист орнуудтай харилцах

  • B.

    Дэлхийн бүх орнуудтай харилцаж хамтын ажиллагаа өрнүүлэх

  • C.

    Ази номхон далайн улс орнуудтай харилцах

  • D.

    АНУ ба өрнөдийн хөгжингүй орнуудтай харилцах

  • E.

    ОХУ, БНХАУ-тай найрсаг, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэх

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 48-р даалгавар

НҮБ-ийн үндсэн зорилтуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?                  

  • A.

    Үндэстэн, улс орнуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх

  • B.

    Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг сахин хангах

  • C.

    Гадаад худалдааг  хөгжүүлж, ашиг олох

  • D.

    Хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх

  • E.

    Бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсгөлөн ядуурлыг даван туулахад туслах

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 47-р даалгавар

Монгол улсын гадаад бодлогын чиглэлд хамааралгүй зүйлийг тэмдэглэнэ үү.

  • A.

    Улс төр, дипломатын

  • B.

    Эдийн засаг, бизнесийн

  • C.

    Соёл, хүмүүнлэгийн

  • D.

    Үзэл суртал, суртал нэвтрүүлгийн

  • E.

    Шинжлэх ухаан, технологийн

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 46-р даалгавар

Аль нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах вэ?

  • A.

    Иргэн Ц нь өөрийг нь ямар ч үндэслэлгүйгээр төрийн албанаас  халсан гэж үзээд

  • B.

    Иргэн  Э нь өөрийн эзэмшлийн PRIUS 30 маркийн автомашиныг түрээсийн гэрээгээр Б-д шилжүүлэв. Гэтэл 1 сарын дараа Б нь автомашиныг осолд оруулж дахиж унах аргагүй болгожээ. Тэрээр өөрийн өмч хөрөнгөд халдсан гэж үзээд

  • C.

    Зохиогчийн эрхийг зөрчиж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогчид их хэмжээний хохирол учирсан бол

  • D.

    Бусдын эд  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан нь тогтоогдвол

  • E.

    Төр нь хүний тодорхой эрхийг  хүлээн зөвшөөрөөгүй бол

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 45-р даалгавар

Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч этгээдийг тоочихдоо  илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

  • A.

     Гомдол гаргаж буй иргэн ба хуулийн этгээд

  • B.

    Дүүргийн засаг дарга

  • C.

    Хариуцагч болох захиргааны байгууллага, албан тушаалтан

  • D.

    Гуравдагч этгээд

  • E.

    Туслах чиг үүрэгтэй оролцож буй этгээд

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 44-р даалгавар

 Гэм хорын тухай ойлголтуудыг зөв харгалзуулна уу.

A

Гэм хор

1

Хохиролын улмаас үүссэн үр дагавар

B

Хохирол

2

Эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус гэж ангилна.

C

Хор уршиг

3

Эрх зүйн зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд учирсан үр дагавар.

  • A.

    A1 B3 C2

  • B.

    A3 B2 C1

  • C.

    A3 B1 C2

  • D.

    A2 B3 C1

  • E.

    A2 B1 C3

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 43-р даалгавар

Хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдлийг эрх зүйн зөрчил гэж хэлдэг. Эрх зүйн зөрчлийг хэрхэн ангилдаг вэ?

  • A.

    Ёс суртахууны доройтол, гэмт үйлдэл

  • B.

    Гэм хор, гэмт хэрэг

  • C.

    Хохирол, хор уршиг

  • D.

    Хор уршиг, гэм хор

  • E.

    Гэмт хэргийн ба гэмт хэргийн бус

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 42-р даалгавар

Иргэн А нь малаа бэлчээрт гаргахын тулд Б тэй зөвшилцөн түүний газрыг хязгаартай ашиглах гэрээ байгуулж хоёр тал тохиролцсон. Хэсэг хугацааны дараа гэрээнд тусгагдсан зүйлүүд зөрчигдөж, иргэн Б ашиг орлогоо алдаж, өмч хөрөнгөнд нь хохирол учирсан. Энэ тохиолдолд иргэн Б ямар шатны шүүхэд нэхэмжлэл гаргах  вэ?

  • A.

     Захиргааны хэргийн анхан шатны шүүх

  • B.

    Иргэний хэргийн дунд шатны шүүх

  • C.

    Иргэний хэргийн анхан шатны шүүх

  • D.

    Захиргааны хэргийн дунд шатны шүүх

  • E.

    Аймаг, нийслэлийн шүүх

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 41-р даалгавар

...................................нь зөвхөн Үндсэн хууль зөрчсөн талаар маргааныг шийдвэрлэж,  хуульд заасан тодорхой байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг.

  • A.

    УИХ

  • B.

    Үндсэн хуулийн цэц

  • C.

    Засгийн газар

  • D.

    Намууд

  • E.

    Шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 40-р даалгавар

Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?

  • A.

    Ажилгүйдлий даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

  • B.

    Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 18 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн  6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

  • C.

    Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

  • D.

    Аилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

  • E.

    Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 39-р даалгавар

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд  зааснаар “тэтгэвэрийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр нь: ............., ......................., .......................тэтгэвэр” гэсэн төрөлтэй байдаг.   

  • A.

    Ажилгүйдлийн, өндөр насны, тахир дутуугийн

  • B.

    Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсэний, өндөр насны

  • C.

    Өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны

  • D.

    Тэжээгчээ алдсаны, ажилгүйдлийн, жирэмсэний

  • E.

    Оршуулгын, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 38-р даалгавар

Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэдэн онд батлагдсан бэ?

  • A.

    1990

  • B.

    1954

  • C.

    1946

  • D.

    1957

  • E.

    1948

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 37-р даалгавар

Хүний эрхэм чанарын үндсэн шинжүүдэд  илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?  

  • A.

    Хүний эрхэм чанар хүн бүрт ялгаатай байх

  • B.

    Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан байх

  • C.

    Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж болохгүй

  • D.

    Хүний эрхэм чанар нь халдаж болохгүй

  • E.

    Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл.

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 36-р даалгавар

Д. Истоны улс төрийн системийн загварыг гүйцээнэ үү.

  • A.

    А. хувиргалт, Б. эргэх холбоо, В. шийдвэр, Г. үйлдэл

  • B.

    А. эргэх холбоо, Б. хувиргалт, В. зөвшилцөл, Г. үр дүн

  • C.

    А. хэлэлцээр, Б. хувиргалт, В. үр дүн, Г. шийдвэр

  • D.

    А. үйлдэл, Б. хувиргалт, В. эргэх холбоо, Г. хувиргалт

  • E.

    А. шийдвэр, Б. эргэх холбоо, В. үр дүн, Г. хувиргалт

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 35-р даалгавар

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн баримтлах зарчмуудыг тоочихдоо илүүц зүйл оруулсныг ялгаж тэмдэглэнэ үү.  

  • A.

     Олон түмний эрх ашгийн төлөө үнэн зөв мэдээлэл дамжуулах

  • B.

    Улс төрийн аль нэг намын байр суурийг илэрхийлэгч байх

  • C.

    Нас хүйс, шашин шүтлэг, боловсролын түвшин харгалзахгүйгээр мэдээллийг бүх нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах

  • D.

    Ард түмний  дуу хоолой болох

  • E.

    Хэвлэл мэдээллийн байр суурь

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 34-р даалгавар

Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд дараах зарчмуудыг мөрдөнө. Хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?                                      

  • A.

    Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тусын тулд үнэн зөв мэдээлэл дамжуулах

  • B.

    Намын ажлаа тайлагнах

  • C.

    Нас хүйс, шашин шүтлэг, боловсролын түвшинг харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг нь хуулиар хангах

  • D.

    Ард түмний дуу хоолой болох

  • E.

    Хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх чөлөөг хамгаалах.

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 33-р даалгавар

Намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

  • A.

     Мажоритар

  • B.

    Холимог

  • C.

    Чөлөөт сонгууль

  • D.

    Пропорциональ

  • E.

    Уламжлалт

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 15-р даалгавар

 \sqrt[3]{3},\sqrt[3]{3x},27  тоонууд өсөх геометр прогресс үүсгэх бол q -г ол.

  • A.

    \sqrt[3]{9}

  • B.

    3\sqrt[3]{3}   

  • C.

  • D.

  • E.

    \sqrt[3]{243} 

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 32-р даалгавар

Иргэн хүн сонгуульд оролцох нь нийгмийн аль хүрээний харилцаанд хамаарагдах вэ?

  • A.

    Улс төрийн хүрээ

  • B.

    Социаль хүрээ

  • C.

    Эдийн засгийн хүрээ

  • D.

    Хүмүүнлэгийн хүрээ

  • E.

    Оюун санааны хүрээ

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 31-р даалгавар

Иргэний нийгмийн үндсэн шинжид аль нь хамаарахгүй вэ?   

  • A.

    Иргэдийн нийгмийн идэвх дээшлэх

  • B.

    Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх

  • C.

    Зах зээлийн эрүүл саруул тогтолцоог хөгжүүлэх

  • D.

    Мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө

  • E.

    Нийгмийн бүх асуудлууд төрийн оролцоотойгоор шийдвэрлэх

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 30-р даалгавар

Чөлөөт нийгэм дэх  иргэний нийгмийн гол үүрэг нь аль вэ?

  • A.

    Ард түмэн төрд үг дуугүй үнэнч байх

  • B.

    Эрх чөлөөт байдлыг хангах

  • C.

    Хувь хүмүүс мөр мөрөө хөөх явдал

  • D.

    Төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэх

  • E.

    Сонгуульд идэвхтэй оролцох

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 29-р даалгавар

Хууль тогтоох  засаглал буюу парламент, шүүх-арми гэсэн бүтэцтэй гүйцэтгэх засаглал, хаан сайд  нар багтдаг байгууллага буюу холбооны засаглалын ангилал хийсэн сэтгэгчийг нэрлэнэ үү.

  • A.

     К. Маркс

  • B.

    Ш. Монтескье

  • C.

    Н. Макиавелли

  • D.

    Ж. Локк

  • E.

    М. Вебер

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 28-р даалгавар

Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэгш боломж олгодог онцлогтой. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг юм. Энэ ардчилалын аль зарчим бэ?

  • A.

     Нээлттэй байх зарчим

  • B.

    Шударга байх зарчим

  • C.

    Хууль дээдлэх зарчим

  • D.

    Цөөнхийг хүндэтгэх зарчим

  • E.

    Зөвшилцлийн зарчим

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 27-р даалгавар

Эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдэд хамааралгүйг олно уу.

  • A.

    Ажилгүйдэл, ядуурал буурсан

  • B.

    Амьжиргааны түвшин дээшилж, эдийн засаг өссөн

  • C.

     Үйлдвэрлэлийн салбар хумигдаж, эдийн засгийн бүтээмж буурсан

  • D.

    Эдийн засаг тогтвортой өссөн

  • E.

    Чадварлаг, бүтээлч иргэд

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 26-р даалгавар

Экспорт, импортын зөрүүг..................гэнэ.

  • A.

     Гадаадын хандив тусламж

  • B.

    Гадаадын хөрөнгө оруулалт

  • C.

    Гадаад худалдааны ашиг

  • D.

    Гадаад худалдааны алдагдал

  • E.

    Гадаад худалдааны тэнцэл

Оноо: 3 Минут: 1
C хувилбарын 25-р даалгавар

Доор дурдсан шийдвэрүүдээс аль нь инфляцийн эсрэг бодлогод хамаарах вэ?

  • A.

    Банкны зээлийн хүүг бууруулах

  • B.

    Засгийн газраас бонд гаргаж худалдах

  • C.

    Банкинд байгаа  хадгаламжуудыг индексжүүлэх

  • D.

    Татварын хувь хэмжээг өсгөх

  • E.

    Мөнгөний нийлүүлэлтийг нэмэх

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 14-р даалгавар

y=\left ( \sqrt{\frac{5x+3}{2-x}} \right )  функцийн тодорхойлогдох мужийг олно уу?    

  • A.

    \left ]-2;\frac{3}{5} \right ] 

  • B.

    \left [ -\frac{3}{5};2\right [

  • C.

    \left [ -\frac{3}{5};2\right [ 

  • D.

    \left ]-\infty ; -\frac{3}{5}\right ]\cup \left ] 2;\infty \right [ 

  • E.

    \left ]-\infty ; -\frac{3}{5}\right ] 

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 24-р даалгавар

Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ямар бодлого гэдэг вэ?

  • A.

    Эдийн засгийн

  • B.

    Мөнгөний тэлэх

  • C.

    Засгийн газрын

  • D.

    Сангийн яамны

  • E.

    Мөнгөний хумих

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 23-р даалгавар

Өндөр хурдтай инфляцийн үед хэн хожиж болох вэ?

  • A.

    Зээлээ төлж байгаа хүмүүс

  • B.

    Үндсэн хөрөнгөө худалдаж байгаа хүмүүс

  • C.

    Үндсэн хөрөнгө худалдан авч байгаа хүмүүс

  • D.

    Банкинд хадгаламжтай хүмүүс

  • E.

    Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүс

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 12-р даалгавар

\begin{pmatrix} sin53^{\circ} & cos67^{\circ}\\ sin37^{\circ}& cos23^{\circ} \end{pmatrix}матрицын тодорхойлогчийг олоорой.

  • A.

    -\frac{1}{2}

  • B.

       \frac{\sqrt{2}}{2} 

  • C.

    \frac{\sqrt{3}}{2} 

  • D.

    -\frac{\sqrt{3}}{2}  

  • E.

    \frac{{1}}{2}

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 13-р даалгавар

m=4, n=2 бол \left ( \frac{\sqrt{m}}{\sqrt{m}-\sqrt{n}}-\frac{\sqrt{n}}{\sqrt{m}+\sqrt{n}} \right )*\frac{m-n}{m^{2}+mn}илэрхийллийг  хялбарчилж, утгыг ол.                                                         

  • A.

    \frac{1}{4} 

  • B.

    4  

  • C.

    2\frac{2018}{2019}  

  • D.

    1\frac{1}{2019}   

  • E.

    6\frac{2018}{2019}  

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 22-р даалгавар

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямар бодлого     гэдэг вэ?

  • A.

    Төрийн сангийн буюу төсвийн бодлого

  • B.

    Төрийн мөнгө зээлийн бодлого

  • C.

    Эдийн засгийн бодлого

  • D.

    Засгийн газрын бодлого

  • E.

    Төрийн  бодлого

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 21-р даалгавар

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэшиж буйг гэрчилсэн баримтыг...................гэнэ.

  • A.

    Бонд

  • B.

    Хувьцаа

  • C.

    Хадгаламж

  • D.

    Үнэт цаас

  • E.

    Лиценз

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 20-р даалгавар

ДНБ  зардлаар тооцохдоо хамааралгүй зүйлийг олоорой

  • A.

    Хувь хүний хэрэглээний зардал

  • B.

    Өрх гэрийн хэрэглээний  зардал

  • C.

    Аж ахуйн нэгжийн зардал

  • D.

    Төрийн зардал

  • E.

    Гадаад  хэрэглэгчийн зардал

Оноо: 2 Минут: 1
B хувилбарын 11-р даалгавар

z=-2i2018+i2019  бол уг тоо аль мужид орших вэ?      

  • A.

    III  

  • B.

  • C.

    II

  • D.

    IV  

  • E.

    олох боломжгүй .

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 19-р даалгавар

ДНБ-ийг тогтмол үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?

  • A.

    Байнгын 

  • B.

    Нэрлэсэн ДНБ

  • C.

    Бодит ДНБ

  • D.

    Тогтмол

  • E.

    Зах зээлийн  

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 18-р даалгавар

Соёлын эрх чөлөөний асуудалд хамааралгүй зүйл  аль нь вэ?

  • A.

    Амьдралын хэв маягийг үгүйсгэх

  • B.

    Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн бүтээн туурвих бололцоог эдлэх эрх

  • C.

    Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувийн чанараа хөгжүүлэх

  • D.

    Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ

  • E.

    Олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдаж байх эрх

Нийт: 13,274