ЭЕШ (Нийт: 13,274)

Он:
Хувилбар:
Агуулга:
Х.Э чадамж
Танин мэдэхүйн түвшин:
Дугаар:
Оноо:
Минут:
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 13-р даалгавар

Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ?

  • A.

    Гар утас

  • B.

    Хувцас

  • C.

    Телевиз

  • D.

    Шинжлэх ухаан

  • E.

    Барилга байгууламж

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 12-р даалгавар

Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилдаг вэ?

  • A.

    Соёлын хямрал  түрэмгийлэл

  • B.

    Эртний болон орчин үеийн соёл

  • C.

    Эдийн болон оюуны соёл

  • D.

    Соёлын даяаршил, зөрчил

  • E.

    Соёлын нэгдэл, хуримтлал

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 5-р даалгавар

y = 2x3-sinx функцийн уламжлалыг олоорой.                 

  • A.

    y' = 6x2 + cosx

  • B.

    . y' = 6x2 - cosx

  • C.

     y' = 6x2 + sinx

  • D.

    y' = 3x2 - cosx

  • E.

    y' = 6x3 + cosx

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 11-р даалгавар

“Монголын түүх, соёл бол  үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуульд заасан бэ?   

  • A.

    Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд

  • B.

    Монгол улсын Үндсэн хуульд

  • C.

    Монгол улсын Соёлын тухай хуульд

  • D.

    Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд

  • E.

    Монгол улсын Нийгмийн хамгааллын хуульд

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 10-р даалгавар

Боловсролын түвшнээс хамааралгүйгээр нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байдаг соёлын хэлбэрийг олж тэмдэглэнэ үү.

  • A.

    Ардын  соёл

  • B.

    Элитийн соёл

  • C.

    Нийтийн  соёл

  • D.

    Дагуул соёл

  • E.

    Гадны соёл

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 4-р даалгавар

A ба В олонлогуудын ядаж нэгэнд нь харьяалагддаг элементүүдийн  олонлогийг уг  2 олонлогийн ...........гэнэ.

  • A.

    гүйцээлт

  • B.

    огтлолцол

  • C.

    нэгдэл

  • D.

    ялгавар

  • E.

    үржвэр

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 9-р даалгавар

“Капитал”, “Коммунист намын тунхаг” бүтээлдээ  капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

  • A.

    М. Вебер

  • B.

    К. Маркс  

  • C.

     Э. Дюркгейм

  • D.

    Т. Парсонс  

  • E.

    Ж. Г. Мид

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 3-р даалгавар

Дараах функцүүдээс аль нь  \begin{bmatrix} -\frac{\pi }{2};&\frac{\pi }{2} \end{bmatrix} завсарт  y=sinx  функцийн урвуу нь  болох  вэ?                                                                                      

  • A.

     arcsinx

  • B.

    cosx

  • C.

    arccosx

  • D.

    \frac{1}{\sin x}

  • E.

    -sinx

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 8-р даалгавар

Тэгш бус байдлын хамгийн  түгээмэл илрэл бол..............................................

  • A.

    Зиндаархал  

  • B.

    Баялаг хуваарилалт  

  • C.

    Статус   

  • D.

    Давхраажилт    

  • E.

    Хүсэл тэмүүлэл

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 7-р даалгавар

Нийгмийн давхраажлын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ? 

  • A.

    Нэр хүнд

  • B.

    Эрх мэдэл

  • C.

    Ёс суртахуун

  • D.

    Боловсрол мэргэжил  

  • E.

    Эд баялаг

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 6-р даалгавар

Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ? 

  • A.

    Мал аж ахуйн нийгэм

  • B.

    Аж үйлдвэржсэн нийгэм

  • C.

    Газар тариалангийн нийгэм

  • D.

    Гар урлалын нийгэм

  • E.

    Аж үйлдвэржсэний дараах нийгэм

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 5-р даалгавар

Тодорхой  цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл  шинэчлэгдэхийг ..............................гэдэг.

  • A.

    Нийгмийн хувьсгал

  • B.

    Нийгмийн өөрчлөлт

  • C.

     Нийгмийн хөдөлгөөн

  • D.

    Нийгмийн шилжилт

  • E.

    Нийгмийн хувьсал

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 4-р даалгавар

Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол  аль нь вэ?

  • A.

    Нийгмийн онол

  • B.

    Шалтгаант чанарын онол

  • C.

     Харилцан үйлдлийн онол              

  • D.

    Зөрчилдөөний онол

  • E.

    Бүтэц чиг үүргийн онол

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 2-р даалгавар

(-1    3) *   \binom{5}{2}  матрицуудын үржвэрийг олоорой.              

  • A.

    (-11)

  • B.

    (1)

  • C.

    (-5  6)

  • D.

    \binom{-5}{6}

  • E.

    олох боломжгүй.

Оноо: 3 Минут: 1
A хувилбарын 3-р даалгавар

Зөв тохируулна уу.

A

Нийгмийн хэм хэмжээ

1

Нийгмийн бүлгийн олонхийн хүлээн зөвшөөрсөн хүлээлтэд нийцсэн төлөв.

B

Нийгмийн гажуудал

2

Нийгэм нэгдэлтэй, тогтвортой оршин байхын тулд хүмүүс сахиж мөрдөх шаардлага

C

Аялдах үйлдэл

3

Нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв

  • A.

    A2 B3 C1

  • B.

    A3 B2 C1

  • C.

    A3 B1 C2

  • D.

    A1 B3 C2

  • E.

    A2 B1 C3

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 2-р даалгавар

Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын  үүрэг  вэ?                                            

  • A.

    Гэр бүлийн

  • B.

    Боловсролын

  • C.

    Улс төрийн

  • D.

    Эдийн засгийн 

  • E.

    Шашны

Оноо: 1 Минут: 1
A хувилбарын 1-р даалгавар

7log74 = ?

  • A.

    4

  • B.

    7

  • C.

    \frac{4}{7}

  • D.

    \frac{7}{4}

  • E.

    74

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 1-р даалгавар

Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой  нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны                  нийлбэр нь..................юм.                                                                                                    

  • A.

    Нийгмийн бүтэц  

  • B.

    Нийгмийн харилцаа 

  • C.

    Нийгэм   

  • D.

    Нийгмийн хандлага 

  • E.

    Нийгмийн тогтолцоо

Оноо: 1 Минут: 1
C хувилбарын 8-р даалгавар

Гангийн үйлдвэрийн үндсэн түүхий эдийг нэрлэнэ үү.

  • A.

    Төмрийн хүдэр

  • B.

    Төрөл бүрийн ширэм, төмрийн хаягдал

  • C.

    Зэсийн хүдэр

  • D.

    Устөрөгч ба азот

  • E.

    Аммиак

Оноо: 2 Минут: 1
C хувилбарын 40-р даалгавар

Тахь  сүргээрээ амьдарч, тэжээлээ олох, дайснаас хамгаалах, нүүдэллэх, үржих гэх мэт үйл ажиллагааг явуулдаг.  Сүргийн манлай амьтан сүргийг удирдаж, захирах захирагдах ёс тод илэрдэг. Энэхүү амьдралын хэлбэр популяцын ямар бүтцийг илэрхийлж байна вэ?                                  

  • A.

    Зүйлийн бүтэц

  • B.

    Зан араншингийн бүтэц      

  • C.

    Хүйсийн бүтэц

  • D.

    Орон зайн бүтэц    

  • E.

    Насны бүтэц

Оноо: 2 Минут: 1
A хувилбарын 45-р даалгавар

Улаанбаатар хотын оршин суугчдын  үснээс  дээж авч,  шинжилгээ хийхэд  хар тугалга  1.1- 42.4 мкг/г хэмжээтэй  илэрчээ (хэвийн хэмжээ 1 мкг/г -ээс бага байх ёстой).  Хотын оршин суугчид биосферийн ямар бохирдолд өртсөн вэ?                                                                                                                 

  • A.

    Химийн болон биологийн  бохирдол        

  • B.

    Биологийн бохирдол

  • C.

    Цацрагийн бохирдол

  • D.

    Химийн бохирдол

  • E.

    Химийн  болон цацрагийн бохирдол

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 38-р даалгавар

2ClO2-(уус) + 2OH-(уус) → ClO3-(уус) + ClO2-(уус) + H2O(ш) урвалын хувьд эх бодисуудын концентрацаас хамааруулан урвалын анхны хурдыг судалж дараах үр дүнг гарган авчээ. Туршилтын үр дүнг ашиглан урвалын хурдны хуулийн илэрхийллийг бичнэ үү.

Туршилт

[ClO2-], M

[OH-], M

Анхны хурд, M/с

1

0.060

0.030

0.0248

2

0.020

0.030

0.00276

3

0.020

0.090

0.00828

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 3 Минут: 1
B хувилбарын 29-р даалгавар

тэнцэтгэл b-ийн ямар утгад биелэх  вэ?    

  • A.

    2 ; -\frac{8}{3}

  • B.

    -2 ; \frac{8}{3}

  • C.

    шийдгүй

  • D.

    -2 ; \frac{8}{5}

  • E.

    -8 ; 6

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 40-р даалгавар

Дараах тосны хүчлийн томьёог ашиглан зөв мэдээллүүдийг сонгоно уу.

  1. Ханаагүй тосны хүчил учир усанд сайн уусдаг.
  2. Ханаагүй тосны хүчил тул хайлах цэг багатай.
  3. Ханаагүй тосны хүчил тул тасалгааны температурт шингэн төлөвтэй байна.
  4. Шугаман бүтэцтэй бөгөөд молекулууд нь өөр хоорондоо ойр байрлах тул хайлах цэг өндөртэй.
  5. Нүүрсустөрөгчийн урт гинжин хэлхээ агуулсан тул усанд уусдаггүй.
  6. Нүүрсустөрөгчийн урт гинжин хэлхээ агуулсан тул тасалгааны температурт хатуу төлөвтэй.
  • A.

    2, 3, 6

  • B.

    1, 4, 6

  • C.

    2, 3, 5

  • D.

    1, 2, 6

  • E.

    2, 5, 6

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 39-р даалгавар

Хартугалга болон түүний нэгдлүүдийн химийн хувирлыг зөв илэрхийлсэн бүдүүвчийг сонгоно уу.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 37-р даалгавар

Зурагт HX, HY, HZ гэсэн гурван төрлийн хүчлийн усан уусмал өгөгджээ. Зургийг ажиглан гурван хүчлийг өгөгдсөн хүчлийн томьёотой харгалзуулсны дараа хүчийг нь буурах дарааллаар зөв байрлуулсан эгнээг сонгоно уу. Зурагт усны молекулыг оруулаагүй болно.

 

  • A.

    1б, 2в, 3а                    HX>HY>HZ

  • B.

    1б, 2в, 3а                    HY>HZ>HX

  • C.

    1б, 2а, 3в                    HZ>HY> HX

  • D.

    1б, 2а, 3в                    HX>HY>HZ

  • E.

    1a, 2б, 3в                    HY>HZ>HX

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 36-р даалгавар

А элемент үелэх системийн 3-р үед байрлах бөгөөд түүний иончлолын энергийн утгуудыг хүснэгтэд харуулжээ.

Иончлол

I

II

III

IV

V

VI

Иончлолын энерги, кЖ/моль

577

1816

2744

11576

14829

18375

Энэ элементийн атомд тохирох электрон байгууламжийн томьёог сонгоно уу.

  • A.

    1s22s22p1

  • B.

    1s22s22p63s23p1        

  • C.

    1s22s22p63s23p3

  • D.

    1s22s22p33s0

  • E.

    1s22s22p63s23p6

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 35-р даалгавар

Дараах потенциал энергийн диаграммыг өгөгдсөн илэрхийлэлтэй зөв харгалзуулаарай.

  • A.

    1в 2а 3б

  • B.

    1б 2а 3в

  • C.

    1а 2б 3в

  • D.

    1а 2в 3б

  • E.

    1б 2в 3а

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 34-р даалгавар

-LVCD- гэсэн гинжин хэлхээ агуулсан полипептид өгөгджээ. Эдгээрээс уургийн дөрөвдөгч бүтэц үүсэхэд дисульфидын холбоо үүсгэх амин хүчлийг сонгоно уу.

  • A.

    Аспарагины хүчил

  • B.

    Лейцин болон Валин

  • C.

    Валин

  • D.

    Цистейн

  • E.

    Цистейн болон Аспарагины хүчил

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 33-р даалгавар

Полимеруудыг тэдгээрийн мономеруудтай зөв харгалзуулаарай.

  • A.

    1в 2г 3д 4a

  • B.

    1д 2в 3г 4б

  • C.

    1д 2а 3г 4б

  • D.

    1д 2а 3в 4б

  • E.

    1д 2б 3в 4а

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 32-р даалгавар

Калийн хлоридын усан уусмалын электролизийн үед катод, анод дээр явагдах хагас урвал болон электролизийн нэгдсэн тэгшитгэлийг зөв илэрхийлсэн хэсгийг сонгоорой.

  • A.

  • B.

  • C.

  • D.

  • E.

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 31-р даалгавар

Үйлдвэрт азотын хүчлийг үндсэн гурван үе шат бүхий урвалаар гарган авдаг.

4NH3(х) + 5O2(х) \rightleftharpoons 4NO(х) + 6H2O(х)

NO(х) + ½ O2(х) \rightleftharpoons NO2(х)

4NO2(х) + 2H2O(ш) + O2(х) → 4HNO3(уус)

Үйлдвэрлэлийн гурван шат тус бүрдээ харилцан адилгүй нөхцөлд явагддаг. 2-р шат болох азот (IV)-ын оксид гарган авах урвалын аяндаа явагдаж эхлэх температур 505°C байдаг бол урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг олж урвалын төрлийг тогтооно уу.

2-р шатны урвалын стандарт энтропийн өөрчлөлт ∆S°урв=-72.67 Ж/моль∙K болно.

  • A.

    -36.70 кЖ/моль, эндотерм

  • B.

    +56.53 кЖ/моль, эндотерм

  • C.

    -36.70 кЖ/моль, экзотерм

  • D.

    +36.70 кЖ/моль, эндотерм

  • E.

    -56.53 кЖ/моль, экзотерм

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 30-р даалгавар

CH3COONa, C2H5OH, CH3COOH, C2H6, H2 гэсэн нэгдлүүдийг хайлах цэгийн өсөх дарааллаар зөв байрлуулсан эгнээг сонгоно уу.

  • A.

    CH3COONa, C2H5OH, CH3COOH, C2H6, H2

  • B.

    H2, C2H6, C2H5OH, CH3COOH, CH3COONa

  • C.

    CH3COONa, CH3COOH, C2H5OH, C2H6, H2

  • D.

    CH3COOH, C2H5OH, C2H6, H2, CH3COONa

  • E.

    H2, C2H6, CH3COOH, C2H5OH, CH3COONa

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 24-р даалгавар

CH_4\xrightarrow[1]{Cl_2}CH_3Cl\xrightarrow[2]{NaOH}CH_3OH\xrightarrow[3]{[O]}HCOOH\xrightarrow[4]{CH_3OH}X

Х-бодисыг тогтоож, 1-3 дугаар урвалын төрлийг тодорхойлно уу.

  • A.

    CH3COOH, радикалын халалцах, исэлдэх, нуклеофиль халалцах

  • B.

    CH3COOH, нуклеофиль халалцах, радикалын халалцах, исэлдэх

  • C.

    HCOOCH3, нуклеофиль халалцах, исэлдэх, радикалын халалцах

  • D.

    HCOOCH3, радикалын халалцах, нуклеофиль халалцах, исэлдэх

  • E.

    HCOOCH3, исэлдэх, радикалын халалцах, нуклеофиль халалцах

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 29-р даалгавар

IA бүлгийн элементүүд болох Li, Na, K, Rb, Cs-ийн атомын болон ионы радиусууд өгөгджээ. Эдгээрээс Li/Li+ хосын радиусыг зөв дүрсэлсэн хэсгийг сонгоно уу.

  • A.

    II

  • B.

    III

  • C.

    IV

  • D.

    V

  • E.

    I

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 28-р даалгавар

250 мл уусмалдаа 63 г натрийн сульфит агуулсан уусмалын молийн концентрацыг олно уу.

  • A.

    0.025 M          

  • B.

    0.2 M

  • C.

    0.02 M

  • D.

    0.25 M            

  • E.

    2 M

Оноо: 1 Минут: 1
B хувилбарын 19-р даалгавар

Ороомгоор гүйдэл гүйхэд үүссэн соронзон орны S  туйлыг А-д ойртуулахад түлхэлцэж байсан бол А юу вэ?

  • A.

    Никель

  • B.

    Соронзоны N туйл

  • C.

    Төмөр    

  • D.

    Соронзоны S туйл

  • E.

    Луужин

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 27-р даалгавар

Ионы оронт торын бүтэцтэй бодисыг сонгоно уу.

  • A.

    Cu

  • B.

    I2

  • C.

    SiO2

  • D.

    NaCl

  • E.

    C

Оноо: 3 Минут: 1
D хувилбарын 26-р даалгавар

1 моль ус үүсэх урвалын стандарт энтальпийн өөрчлөлтийг ашиглан 1 моль ус задрах урвалын энтальпийн өөрчлөлтийг стандарт олно уу.

H2(х) + ½ O2(х) → H2O(ш)               ∆H°урв= -286 кЖ/моль

  • A.

    -572 кЖ/моль

  • B.

    +286 кЖ/моль

  • C.

    -286 кЖ/моль

  • D.

    +572 кЖ/моль

  • E.

    ±572 кЖ/моль

Оноо: 1 Минут: 1
D хувилбарын 25-р даалгавар

Зөвхөн ионы холбоотой нэгдэл бүхий эгнээг сонгоно уу.

  • A.

    NaH, MgH2, AlH3, SiH4

  • B.

    CH4, NaH, H2, NH3

  • C.

    NaH, CH4, MgH2, NH3

  • D.

    CH4, H2, HCl, NH3

  • E.

    NaH, CaH2, KH, MgH2

Нийт: 13,274