Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19464

Мөсний хайлах температурыг Кельвиний хуваариар илэрхийлнэ үү.

  • A. 0 К

  • B. 273 К

  • C. 373 К

  • D. 212 К

Оноо: 1 №: 19463

Усны буцлах температурыг Кельвиний хуваариар илэрхийлнэ үү.

  • A. 0 К

  • B. 273 К

  • C. 373 К

  • D. 212 К

Оноо: 1 №: 19326
Алхамтай даалгавар

Хоол боловсруулах эрхтнүүдийн зургийг ажиглаж, дараах асуултад хариулна уу.

В, К аминдэмүүд үүсч, нянгийн оролцоотой задрах, исэлдэх үйл явц явагддаг эрхтнийг нэрлэж, зураг дээрх дугаарыг бичнэ үү.

  • 6 дугаартай бүдүүн гэдэс.

Оноо: 2 №: 19327
Алхамтын даалгавар

4 дугаартай эрхтний задалдаг бодисын талаар хүснэгтэд нөхөж бичнэ үү.        

   

  • 4 дугаартай эрхтэн болох ходоодонд задардаг бодис- уураг таних урвалж- биуретийн урвалж

Оноо: 2 №: 19328
Алхамтын даалгавар

Энэ бодисын биологийн үүргээс тайлбарлаж бичнэ үү.      

  • Бие махбодыг энергиэр хангах

    Биеийн өсөлт хөгжлийг дэмжих, халдварын эсрэг тэмцэх

    Мембраны найрлагад ордог уургууд сонгон нэвтрүүлэх

    Биеийн дотоод эрхтний бүтцэд орох

Оноо: 1 №: 19462

Биед \small \Delta t=4 с хугацаанд тогтмол \small F=20 Н хүч үйлчилсэн бол түүний хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийг олно уу?

  • A. 5 кг⋅ м/с

  • B. 16 кг⋅ м/с

  • C. 24 кг⋅ м/с

  • D. 80 кг⋅ м/с

Оноо: 1 №: 19461

Биед \small \Delta t=2 с хугацаанд тогтмол \small F=10 Н хүч үйлчилсэн бол түүний хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийг олно уу?

  • A. 5 кг⋅ м/с

  • B. 8 кг⋅ м/с

  • C. 12 кг⋅ м/с

  • D. 20 кг⋅ м/с

Оноо: 1 №: 19460

Зурагт машины хурд-хугацааны график үзүүлэв. Машины хурдатгалыг ол.

  • A. 1 м/с2

  • B. 1.5 м/с2

  • C. 2 м/с2

  • D. 4 м/с2

Оноо: 1 №: 19323
Алхамтай даалгавар

Хоол боловсруулах эрхтнүүдийн зургийг ажиглаж, дараах асуултад хариулна уу.

5 дугаартай нарийн гэдсэнд хоол боловсроход оролцдог эрхтнүүдийг нэрлэж, дугаарыг бичнэ үү.

  • 9 дугаартай элэг, 11 дугаартай нойр булчирхай оролцоно.

Оноо: 2 №: 19324
Алхамтын даалгавар

11 дугаартай эрхтнийг нэрлэж,  үүргийг тайлбарлаж бичнэ үү.

  • Нарийн гэдсэнд хоол боловсроход нойр булчирхайн шүүс нь тусгай цоргоор 12 нугалаа гэдэс рүү цутгадаг. Нойр булчирхайн шүүсэнд амилаза, трипсин, липаза зэрэг олон энзимүүд агуулагдаж, хоол тэжээлийг энгийн нэгдэл болгон задална.

Оноо: 2 №: 19325
Алхамтын даалгавар

10 дугаартай бүтцийн хэсгийг нэрлэж, энэ шингэний задалдаг бодисын биологийн үүргээс тайлбарлаж бичнэ үү.  

  • 10 дугаарт цөсний хүүдийг нэрлэсэн. Цөс өөх тосыг задалдаг.

    Өөх тосны үүрэг - Өөх тос бие махбодыг энергиэр хангах

    Биеийн дулааныг тогтмол барих

    Цохилт, доргилт зэрэг механик гэмтлээс хамгаалах

    Усны эх үүсвэр болох

Оноо: 1 №: 19322
Алхамтай даалгавар

Хоол боловсруулах эрхтнүүдийн зургийг ажиглаж, дараах асуултад хариулна уу.

5 дугаартай нарийн гэдсэнд хоол боловсроход оролцдог эрхтнүүдийг нэрлэж, дугаарыг бичнэ үү.

  • 9 дугаартай элэг, 11 дугаартай нойр булчирхай оролцоно.

Оноо: 1 №: 19319
Алхамтай даалгавар

Зурагт үзүүлсэн экологийн суваргыг ажиглаад, асуултад хариулна уу.

Зурагт экосистемийн ямар бүрэлдэхүүн хэсгийг дүрсэлсэн байна вэ?

  • Усан орчны экосистем эсвэл

    Усны экосистем

    Нуур цөөрмийн экосистем

    Гол горхины экосистем

Оноо: 2 №: 19320
Алхамтын даалгавар

1, 2, 3, 4, 5 дугаараар тэжээлийн хэлхээний ямар гишүүдийг дүрсэлсэн болохыг тодорхойлно уу.                                                                                                                                               

  • 1- бүтээгч, 2- анхдагч хэрэглэгч, 3- хоёрдогч хэрэглэгч, 4- гуравдагч хэрэглэгч, 5- дөрөвдөгч хэрэглэгч эсвэл бүтээгчийг продуцент, хэрэглэгчийг консумент гэж нэрлэсэн байж болно.

Оноо: 2 №: 19321
Алхамтын даалгавар

3 дугаараар тэмдэглэсэн амьд биесийн тоо толгой багасвал суваргад дүрсэлсэн бусад гишүүдэд хэрхэн нөлөөлөх вэ?

  • 3 дугаартай  жижиг загасны тоо толгой багасвал 2 дугаартай түүний хоол тэжээл болдог амьтдын тоо толгой ихсэж, түүгээр хооллодог 4 дугаартай том загасны тоо толгой буурна.

Оноо: 2 №: 19316
Алхамтай даалгавар

Зурагт үзүүлсэн экологийн суваргыг ажиглаад, асуултад хариулна уу.

Зурагт экосистемийн ямар бүрэлдэхүүн хэсгийг дүрсэлсэн байна вэ?    

 

  • Тал хээрийн экосистем эсвэл хээрийн экосистем

Оноо: 2 №: 19317
Алхамтын даалгавар

1, 2, 3 дугаараар тэжээлийн хэлхээний ямар гишүүдийг дүрсэлсэн болохыг тодорхойлж, хоол тэжээлийн хэлбэрээр нь ангилна уу.

  • - бүтээгч, 2- анхдагч хэрэглэгч, 3- хоёрдогч хэрэглэгч

    1 дугаартай ногоон ургамал автотроф, 2, 3 дугаартай амьтад гетеротроф хооллолттой. 

Оноо: 2 №: 19318
Алхамтын даалгавар

Дээрх экологийн суваргад тэжээлийн хэлхээний ямар гишүүн дүрслэгдээгүй болохыг тодорхойлж, энэ гишүүн байхгүй бол экосистемд ямар сөрөг нөлөөтэй болохыг тайлбарлана уу.

  • Задлагч буюу редуцент. Үхсэн ургамал, амьтдын үлдэгдлээр хооллоно.Тиймээс задлагчид байхгүй бол үхсэн ургамал амьтад задарч, бодисын эргэлтэд орох боломжгүй болно.

Оноо: 2 №: 19313
Алхамтай даалгавар

Зурагт нэгэн экосистемийг дүрсэлжээ. Зургийг ажиглаад, асуултад хариулна уу.

Ямар экосистемийг дүрсэлсэн бэ?

  • Хээрийн экосистем

Оноо: 2 №: 19314
Алхамтын даалгавар

Экосистемийн биотик ба абиотик хүчин зүйлсийг ангилж бичнэ үү.

  • Биотик хүчин зүйл - ногоон ургамал, царцаа, могой, махчин шувуу /шонхор/, нян

    Абиотик хүчин зүйл- нарны гэрэл,  ус / чийг, бороо/

Оноо: 2 №: 19315
Алхамтын даалгавар

7 дугаартай амьд бие тэжээлийн хэлхээний ямар гишүүн болохыг тодорхойлж,  экосистемд ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тайлбарлан бичнэ үү.  

  • Задлагч, үхсэн ургамал, амьтад зэргийг задалж, газрын хөрсөнд шингэх үйл явцад оролцож, дахин бодисын эргэлтэд ороход тусална.

Оноо: 1 №: 19310
Алхамтай даалгавар

Зурагт биологийн бүтэц, зохион байгуулалтын түвшинг харуулжээ. Зургийг ажиглаад дараах асуултад хариулна уу.

Зургаас экосистемийн дугаарыг нэрлэнэ үү. 

  • “4” дугаартай зурагт экосистемийг дүрсэлсэн.

Оноо: 2 №: 19311
Алхамтын даалгавар

Зурагт дүрсэлсэн биотик хүчин зүйлсээс хоёрыг нэрлэж бичнэ үү.                                 

  • Мэлхий, ургамал, чийгийн улаан хорхой зэрэг биотик хүчин зүйлс  дүрслэгдсэн байна.

Оноо: 2 №: 19312
Алхамтын даалгавар

Зурагт үзүүлсэн 1 - 5 дугаартай бүтцийн хэсгүүдийг нэрлэж, “4” дугаартай бүрэлдэхүүн хэсгийн онцлогийг тайлбарлаж бичнэ үү.  

  • 1-бодгаль, 2- популяци, 3- бүлгэмдэл, 4-экосистем, 5- биосфер

    Экологийн бүлгэмдэл, түүнийг хүрээлэн буй амьтай ба амьгүй нэгдлийг багтаасан ойлголт тул бусдаасаа ялгаатай.

Оноо: 1 №: 19307
Алхамтай даалгавар

Сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагааны нөлөөгөөр агаар мандалд хүлэмжийн хий ихээр хуримтлагдах болсон. Мэдээллийг ашиглаад дараах асуултад хариулна уу.

Хүлэмжийн үзэгдэлд нөлөөлөх хийнүүдээс хоёрыг нэрлэнэ үү.                  

  • Нүүрсхүчлийн хий, метан, азотын оксид

Оноо: 2 №: 19308
Алхамтын даалгавар

Хүлэмжийн хий ямар шалтгааны улмаас ихэсдэг вэ?  Хоёр жишээгээр тайлбарлана уу.

  • -Нүүрсхүчлийн хийн хэмжээ ихсэх /шаталт, тээврийн хэрэгсэл  гэх мэт/

    -Ой модыг огтлох

    -Метаны хэмжээ ихсэх  /хог хаягдал, малын ялгадас/

    -Агаар дахь усны уурын хэмжээ нэмэгдэх

Оноо: 2 №: 19309
Алхамтын даалгавар

Хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэх нь экосистемд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлана уу.

  • - Дэлхийн дулаарал

    - Идэш тэжээлийн хэлхээний гишүүдэд нөлөөлснөөр зарим гинж тасрахад хүрдэг.

Оноо: 1 №: 19304
Алхамтай даалгавар

Озон хүчилтөрөгчийн 3 атомаас тогтсон, хурц үнэртэй, цайвар цэнхэр өнгийн хий юм. Озоны давхаргын үүрэг, ач холбогдлыг тодорхойлно уу.

Энэ хий амьд биед ямар үүрэгтэй вэ?

  • Нарны хэт ягаан туяанаас хамгаалах

Оноо: 2 №: 19305
Алхамтын даалгавар

Антарктидад озоны агууламж 50% багассан, сүүлийн жилүүдэд зарим улс орнуудад илэрч байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсээс тайлбарлана уу.

  • Фреон, хөргөгч, агааржуулагч, хөөсөнцөр, дезодрант зэрэг бодисууд нөлөөлнө.

Оноо: 2 №: 19306
Алхамтын даалгавар

Озоны давхарга цоорсноор хүн, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөг жишээгээр тайлбарлана уу. 

  • Хүний биед - дархлаа сулрах, арьсны хорт хавдар, нүдний болор цайх

    Ургамалд - навчис унах, фотосинтез явуулах чадвараа алдах, ургацын чанар муудах, ургамал давжаарах

Оноо: 1 №: 19301
Алхамтай даалгавар

Зурагт ургамлын тоос хүртэлтийн хэлбэрийг харуулжээ. Зургийг ажиглаад,  дараах асуултад хариулна уу.

Дээрх зурагт тоос хүртэлтийн ямар хэлбэрийг дүрсэлсэн байна вэ?                            

  • Шавжаар тоос хүртэх

Оноо: 2 №: 19302
Алхамтын даалгавар

Тоос хүртэлтийн бусад хэлбэрүүдээс нэгийг нэрлэж, тоос хүртэлтийн дараа ямар үйл явц болдгийг тайлбарлана уу.                                                                                                      

  • Салхиар, амьтнаар, өөртөө, зориудаар гэх мэт аргуудаар тоос хүртэнэ. Ургамал тоос хүртсэний дараа үр, жимс үүснэ.

Оноо: 2 №: 19303
Алхамтын даалгавар

Энэ аргаар тоос хүртэхэд ургамал хэрхэн зохилдсон байдаг вэ? Хоёр жишээ гаргаж тайлбарлана уу.  

  • Цэцгийн дэлбэ том, тод

    Гоё сайхан үнэртэй, амтат балтай

    Дохиур, үр боловсрох орны байрлал богино

Оноо: 1 №: 19298
Алхамтай даалгавар

Зурагт ургамлын цэцгийн бүтцийн хэсгийг харуулжээ. Зургийг ажиглаад, дараах асуултад хариулна уу.

Зурагт дүрсэлсэн цэцгийн бүтцийг нэрлэнэ үү.

  • Үр боловсрох орон эсвэл эм үржлийн эрхтэн

Оноо: 2 №: 19299
Алхамтын даалгавар

Тоосны хоолой хаанаас ургаж, ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тайлбарлаж, зургаас түүний дугаарыг нэрлэнэ үү.                                                                                                             

  • G - тоосны хоолой, вегататив эсээс ургана. Спермийг үрт нахианд хүргэх

Оноо: 2 №: 19300
Алхамтын даалгавар

E болон F дугаартай бүтцийн хэсгүүд үр тогтолтод хэрхэн оролцдог болохыг тайбарлана уу.                                

  • F дугаартай өндгөн эстэй нийлсэн эр бэлгийн эсээс үр, Е дугаартай төвийн эстэй нийлсэн эр бэлгийн эсээс эндосперм үүснэ.

Оноо: 1 №: 19295
Алхамтай даалгавар

Зурагт бэлгийн эсийг үзүүлжээ.

Энэ эс хаана боловсордог вэ? 

  • Төмсөг

Оноо: 2 №: 19296
Алхамтын даалгавар

Хүснэгтэд өгөгдсөн бүтцийн хэсгүүдийн нэр болон дугаарыг тохируулан бичнэ үү.   

  • Өндгөн эсийн бүрхүүлийг хайлуулах үүрэгтэй бодис ялгаруулдаг бүтцийн хэсэг - толгой хэсэгт агуулагдах 1 - дугаартай акросом

    Эсийг энергиэр хангах үүрэгтэй бүтцийн хэсэг - хүзүү хэсэгт агуулагдах 4 - дугаартай митохондри

Оноо: 2 №: 19297
Алхамтын даалгавар

Эр бэлгийн эс яагаад сүүлтэй байдаг вэ? Түүний үүргийг тодорхойлно уу.                    

  • Эр бэлгийн эс нь өндгөн эстэй нийлж үр тогтохын тулд сүүлний тусламжтайгаар өндгөн эс дээр очно. Сүүл нь хөдөлгөөний үүрэгтэй.

Оноо: 1 №: 19292
Алхамтай даалгавар

Зурагт өгөгдсөн эмэгтэй хүний нөхөн үржихүйн бүтцийг ажиглаад, дараах асуултад хариулна уу.

Эмэгтэй хүний бэлгийн булчирхайг нэрлэнэ үү.                                                                 

  • Өндгөвч

Оноо: 2 №: 19293
Алхамтын даалгавар

Зургийг ашиглан, хүснэгтийн хоосон нүдийг нөхөж бичнэ үү.      

  • Ураг бойждог эрхтэн - 4 дугаартай умай

    Хүүхэд төрөх зам болж, сарын тэмдэг гадагшилдаг эрхтэн - 3 дугаартай үтрээ

Оноо: 2 №: 19294
Алхамтын даалгавар

Үр тогтолт явагддаг эрхтнийг тодорхойлж, эмэгтэй хүн хэзээ үр тогтоох боломжтой болдгийг тайлбарлана уу.

  • Үр тогтолт умайн гуурсан хоолойд явагдана. Эмэгтэй хүнд сарын тэмдэг ирж, өндгөн эс боловсорч эхэлсэн үеэс жирэмслэх боломжтой.

Оноо: 1 №: 19289
Алхамтай даалгавар

Ургамал фотосинтез явуулж хооллодог. Зургийг ажиглаад,  дараах асуултад хариулна уу.

Ургамлын фотосинтез явуулдаг эрхтний дугаар болон нэрийг бичнэ үү.                 

  • 3 дугаартай навчинд фотосинтез явагдана.

Оноо: 2 №: 19290
Алхамтын даалгавар

Фотосинтезийн химийн тэгшитгэлийг бичиж, тэнцүүлнэ үү.                                        

  • 6СO2 +6H2O=C6H12O6 +6O2 гэрэл

Оноо: 2 №: 19291
Алхамтын даалгавар

Фотосинтезийн үр дүнд ургамалд нөөцлөгдсөн цардуул нь ямар бодист хувиран хэрхэн зөөвөрлөгддөг шалтгааныг тайлбарлана уу.                                                                    

  • Цардуул сахароз болж хувиран навчаас зөөвөрлөгдөнө. Үүний учир нь цардуул усанд уусахгүй учир тэр хэвээрээ зөөвөрлөгдөх боломжгүй юм.

Оноо: 1 №: 19286
Алхамтай даалгавар

Зурагт фотосинтезийн урвалыг дүрслэн харуулжээ. Зургийг ажиглаад,  дараах асуултад хариулна уу.

Фотосинтез ургамлын ямар эрхтэнд явагддаг вэ?    

  • Навч

Оноо: 2 №: 19287
Алхамтын даалгавар

Фотосинтезийн эрчимд гэрлээс өөр ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?                        

  • Гэрлээс гадна температур, нүүрсхүчлийн хийн концентрациас хамаарна.

Оноо: 2 №: 19288
Алхамтын даалгавар

“Х” - ээр тэмдэглэсэн хэсэгт ямар бодис үүссэн болохыг тайлбарлаж,  түүний байгаль орчинд үзүүлэх ач холбогдлыг тодорхойлно уу.  

  • Фотосинтезийн үед хүчилтөрөгч хий ялгардаг.

    Эсвэл Фотосинтезийн үед ялгарсан хүчилтөрөгч нь агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулах ач холбогдолтой.

Оноо: 1 №: 19459

Зурагт машины хурд-хугацааны график үзүүлэв. Машины хурдатгалыг ол. 

  • A. 1 м/с2

  • B. 1.5 м/с2

  • C. 3 м/с2

  • D. 6 м/с2

Оноо: 1 №: 19283
Алхамтай даалгавар

Зурагт зүрхний үйл ажиллагааг харуулжээ. Зургийг ажиглаад, дараах асуултад хариулна уу.

Хүний тайван үеийн зүрхний цохилтын дундаж хэмжээ хэд байдаг вэ?

  • Тайван үед зүрхний цохилтын тоо дунджаар 70 байдаг. Эсвэл тайван үед зүрхний цохилтын тоо 50-100 байдаг учир тооцно.

Оноо: 2 №: 19284
Алхамтын даалгавар

2 дугаартай үйл явцыг тайлбарлаж бичнэ үү.                                                                

  • 2 дугаарт тосгуурын систолыг дүрсэлсэн. Тосгуурын систолын үед тосгуур жижигрэн, цус ховдол руу орно.Энэ үед 2 ба 3 хавтаст хавхлаг нээлттэй, тал саран хавхлагууд хаалттай байна.

Оноо: 2 №: 19285
Алхамтын даалгавар

Мэдрэлийн сэрлийг хүлээн авч, зүрхний булчингийн мөчлөгт үйл ажиллагааг зохицуулдаг бүтцийн хэсгийг нэрлэж, хаана байрладаг болохыг тодорхойлно уу.  

  • Мэдрэлийн сэрлийг хүлээн авч, хэвийн үйл ажиллагааг хангадаг зүйлийг пэйсмэйкер гэнэ. Энэ нь зүрхний баруун тосгуурын дээр

Оноо: 1 №: 19280
Алхамтай даалгавар

Зурагт өгөгдсөн зүрхний бүтцийн зургийг ажиглаад, онцлогийг нь тайлбарлана уу.

Зурагт зүрхний бүтцийн ямар хэсгийг дүрсэлсэн байна вэ?  

  • Зүрхний хавхлаг

Оноо: 2 №: 19281
Алхамтын даалгавар

Зүрхний диастолын үед дээрх бүтцийн хэсгүүд  ямар өөрчлөлтөд ордог вэ?             

  • Диастолын үед 1 дугаартай 3 хавтаст хавхлаг, 2 дугаартай 2 хавтаст хавхлаг нээгдэж, 3 ба 4 дугаартай тал саран хавхлагууд хаагддаг.

Оноо: 2 №: 19282
Алхамтын даалгавар

Хүн айж сандрах, гайхах, стресст орох үед зүрхний цохилтын тоо нэмэгддэг нь ямар булчирхайн үйл ажиллагаатай холбоотой вэ?   

  • Бөөрний дээд булчирхайнаас ялгарах адреналин даавар нь зүрхний цохилтын тоог нэмэгдүүлдэг.

Оноо: 1 №: 19423

Албан тушаалтнууд өөрсдийн төлөө бус ард олны хүсэл, сонирхол, эрх ашигт нийцүүлэн ажил үүрэг гүйцэтгэж, шийдвэр гаргадаг нь  ардчиллын аль үнэт зүйлст орох вэ?

  • A. Иргэдийн улс төрийн оролцоо

  • B. Нийтэд тайлагнах, ил тод байх ёс

  • C. Тогтмол чөлөөт, шударга сонгууль

  • D. Олон намын тогтолцоо

Оноо: 1 №: 19422

Сонгуульд саналаа өгөх, нэрээ дэвшүүлэх, сонирхолын бүлэгтэй хамтран ажиллах, жагсаал цуглаан хийх, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан захиал бичих, санал хүсэлт тавих зэрэг олон хэлбэрээр хэрэгжих нь  ардчиллын аль үнэт зүйлст орох вэ?

  • A. Иргэдийн улс төрийн оролцоо

  • B. Нийтэд тайлагнах, ил тод байх ёс

  • C. Тогтмол чөлөөт, шударга сонгууль

  • D. Олон намын тогтолцоо

Оноо: 1 №: 19277
Алхамтай даалгавар

Хоол тэжээлийн бодисын найрлагад уургийг биуретийн урвалжаар тодорхойлдог.  Дараах 4 дээжинд уураг байгаа эсэхийг тодорхойлно уу.

Уураг агуулсан дээжийг сонгоно уу.

  • А дугаартай дээжинд уураг агуулагдана.Эсвэл махны шүүсэнд.

Оноо: 2 №: 19278
Алхамтын даалгавар

Уураг хүний биеийн ямар эрхтэнд, ямар энзимүүдийн оролцооотой задардаг вэ?  

  • Пепсин, протеаза

    Ходоод, нарийн гэдэс

Оноо: 2 №: 19279
Алхамтын даалгавар

Дээрх дээжүүдэд уураг агуулагдаж байгаа эсэхийг ямар өөрчлөлтөөр, хэрхэн таних вэ? Уургийн хэрэгцээгээ ямар хүнснээс нөхөх боломжтой вэ? Нэг жишээ бичнэ үү.  

 

  • Нил ягаан өнгө

    Мах, сүү, загас, өндөг, шош, үр тариа

Оноо: 1 №: 19421

Ямар ч иргэнийг ижил боломжтой байлгаж, арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа, хүйс, үзэл бодлоор ялгаварлахгүй байх нь ардчиллын аль үнэт зүйлст орох вэ?

  • A. Хүний эрх, эрх чөлөө

  • B. Тэгш эрх

  • C. Хуулийн засаглал

  • D. Хяналт тавих

Оноо: 1 №: 19420

... 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр МоАХ-ны анхны цуглаан Залуучуудын Соёлын Төвийн өмнөх талбайд боллоо. Олон Улсын Хүний эрхийн өдрийг онцлон сонгож хийсэн энэ цуглаанаас МоАХ байгуулагдсныг олон түмэнд албан ёсоор зарласан байна. Уг цуглаанд оролцогчдын дэвшүүлсэн уриа, лоозон аль нь вэ?

  • A. “Эрх зүйт төрийн төлөө”

  • B. “МоАХ ирээдүйн төлөө”

  • C. “Социалист нийгмийн төлөө”

  • D. “Бүтээн байгуулалтын төлөө”

Оноо: 1 №: 19262
Алхамтай даалгавар

Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа Бямба гарагийн өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Настай эмэгтэй гарч ирээд ихээр уурлав. Бидний хувьд санамсаргүй ийм зүйл болсон гэдгээ тайлбарласан боловч түүнийг сонсоогүйгээр үл барам өөрийнхөө хохиролыг та нараар төлүүлж, шийтгүүлнэ гэж  ширүүн өнгө аясаар уурслаа.

Зөрчилд оролцож буй талуудыг нэрлэнэ үү                            

  • 12 настай хүү, түүний найзууд, настай эмэгтэй

Оноо: 2 №: 19263
Алхамтын даалгавар

Настай эмэгтэй нь гаргаж байгаа хандлага  зөрчилдөөнийг  шийдвэрлэх аль  хандлагад хамаарах  вэ? тайлбарлана уу.                                                                                  

  • Настай эмэгтэйгийн гаргаж байгаа хандлага бол илт сөргөлдөх хандлага юм. Түүнийгээ жишээгээр тайлбарлана. 

Оноо: 2 №: 19264
Алхамтын даалгавар

Дээрх тохиолдолд зөрчилдөөнийг шийдвэрлэх  хандлагуудаас аль нь үр дүнтэй  вэ?                                                                                                                                 

  • Хамтран ажиллах, дундын шийдэл гэж хариулсан бол оноог өгөх

Оноо: 1 №: 19419

... 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр МоАХ-ны анхны цуглаан Залуучуудын Соёлын Төвийн өмнөх талбайд боллоо. Олон Улсын Хүний эрхийн өдрийг онцлон сонгож хийсэн энэ цуглаанаас МоАХ байгуулагдсныг олон түмэнд албан ёсоор зарласан байна. Уг цуглаанд оролцогчдын дэвшүүлсэн уриа, лоозонд хамааралгүйг олно уу?

  • A. “Эрх зүйт төрийн төлөө”

  • B. “Хүний эрхийг дээдлэе”

  • C. “Социалист нийгмийн төлөө”

  • D. “Тусгай хангамж бол хахууль”

Оноо: 1 №: 19260

Зөрчилдөөнийг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга аль нь вэ?

  • A. Сөргөлдөх

  • B.Бие биенээсээ давж гарах

  • C.Өөрийнхөөрөө зүтгэх

  • D. Дундын шийдэл

Оноо: 1 №: 19274
Алхамтай даалгавар

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зургийг ажиглаад,  дараах асуултад хариулна уу.

Хоол тэжээлийг боловсруулахад туслах үүрэгтэй нэг булчирхайн нэр болон дугаарыг бичнэ үү.

  • 9 дугаартай элэг эсвэл 3 дугаартай нойр булчирхай

Оноо: 2 №: 19275
Алхамтын даалгавар

Хоол тэжээлийн найрлагад агуулагдаж буй уураг, нүүрс ус, өөх тос зэрэг бодисууд хэд дугаартай, ямар эрхтэнд бүрэн задардаг болохыг тодорхойлж, энэ эрхтний талаарх асуултыг дараах хүснэгтэд нөхөж бинэ үү.                                                                                         

  • 4 дугаартай нарийн гэдсэнд бүрэн задарч, цусны урсгалд орно.

    Ямар боловсруулалт явагддаг болох - химийн ба механик,

    Үлдэгдэл бодис очдог эрхтэн- бүдүүн гэдэс

Оноо: 2 №: 19276
Алхамтын даалгавар

8 дугаартай бүтцийн хэсэг юунаас үүсдэг болохыг тодорхойлж, хоол боловсруулахад ямар үүрэгтэй оролцдог болохыг тодорхойлоорой.     

  • 8 дугаартай цөс 9 дугаартай элэгнээс үүсдэг. Цөс тусгай цоргоор 12 хуруу гэдэс рүү орж, өөх тосыг жижиг дуслууд болгон хувиргадаг.

Оноо: 1 №: 19258
Алхамтай даалгавар

Та өөрийгөө монгол хэлний цахим сургалтын багш гэж төсөөлөөрэй. Таны шавь нар тантай нэг ангид биш алс зайнаас онлайн орчинд харилцаа холбоо тогтоон суралцаж буй тул  дараах хэлц үгийг хэрхэн зөв ойлгуулах вэ, ямар бэрхшээл үүсэж болох вэ?.

Багшийн зүгээс хэлц үгээр дамжуулан сурагчидтайгаа  харилцах нь  харилцааны аль хэлбэрт орох вэ? 

  • Аман ба үгэн харилцаа

Оноо: 2 №: 19259
Алхамтын даалгавар

Онлайн сургалтын явцад багш сурагчид  хоорондоо харилцахад  ямар саад бэрхшээл үүсэж болох вэ?

  • Онлайн сургалтын явцад багш, сурагчдад үүсч болох саад бэрхшээлийг дурдаж түүнийгээ өөрийн үзэл бодлоор бүрэн тайлбарлан бичсэн

Оноо: 2 №: 19261
Алхамтын даалгавар

” Чихнээс хонх уях” гэсэн энэхүү хэлц үгийг  утгыг тайлбарлана уу?

  • Үглэх , янших, улиглах

Оноо: 1 №: 19255
Алхамтай даалгавар

Оюутан Б хэлний бэрхшээлээс болж  сайн ярьж чаддаггүй учир ангийнхандаа шоолуулж, буруу зөрүү хэлж ярьсан зүйлээсээ болж янз бүрийн хоч авдаг. Хичээлээ сайн хийдэг ч буруу ойлгосноос болж зарим үед сул дүн авна. Энэ байдлаасаа болж өөртөө гомдох, шантрах тохиолдол гардаг гэнэ.

Оюутан “Б”-д тохиолдож буй дээрх асуудал нь  харилцааны үйл явцын үндсэн бүрэлдэхүүн хэсгийн алинд нь хамаарах вэ?

  • Саад

Оноо: 2 №: 19256
Алхамтын даалгавар

Б” ярьж буй зүйлээ  хүнд  хүргэхийн тулд  харилцааны ямар хэлбэрийг нэмж  ашиглаж болох вэ?

  • Үгэн бус харилцаа

    Дохио зангаа

    Биеийн хэл

Оноо: 2 №: 19257
Алхамтын даалгавар

“ Б”ийн хувьд бусадтай  харилцаагаа илүү үр дүнтэй болгохын  тулд өөрийн зүгээс ямар алхмуудыг хийж хэрэгжүүлэх ёстой вэ?

Оноо: 1 №: 19418

Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтэд хамгийн их хувь эзэлдэг улс аль нь вэ?

  • A. БНХАУ

  • B. ОХУ

  • C. АНУ

  • D. Япон

Оноо: 1 №: 19417

Бүтээгдэхүүний борлуулалтаас олсон орлогоос түүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан зардлыг хасаж үйлдвэрлэлийн ашиг, алдагдлын хэмжээг тодорхойлдог. Гадаад худалдааны ашиг, алдагдлыг үүний нэгэн адил тооцдог. Гадаад худалдааны зардлыг илэрхийлэх ойлголт аль нь вэ?

  • A. Экспорт

  • B. Импорт

  • C. Ашиг

  • D. Алдагдал

Оноо: 1 №: 19416

Гадаад худалдааны хязгаарлах бодлого явуулах шалтгаануудыг дурдахдаа хамааралгүй өгөгдөл оруулсан бол аль нь вэ?

  • A. Гаалийн татварын орлогоор улсын төсвийг нэмэгдүүлэх

  • B. Дотоодын хөгжиж буй салбаруудыг дэмжих

  • C. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах

  • D. Гадаад худалдааг чөлөөт зах зээлийн замаар хөгжүүлэх

Оноо: 1 №: 19271
Алхамтай даалгавар

Зурагт ургамлын нэгэн эрхтний эсийг харуулжээ. Зургийг ажиглаад, дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.

Ургамлын ямар эрхтэнд агуулагддаг эс вэ?

  • Үндэс

Оноо: 2 №: 19272
Алхамтын даалгавар

Энэ эс гүйцэтгэдэг үүрэгтэйгээ хэрхэн зохицсон байдаг вэ?                                

  • Уртаашаа сунасан үсэнцэр нь ус, эрдэс давсыг сорох талбайг нэмэгдүүлдэг. Эсвэл үсэнцрийн эс сунаснаар их гадаргуугаар ус шингээн авна.

Оноо: 2 №: 19273
Алхамтын даалгавар

Энэ эс ургамалд ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тайлбарлаарай.                      

  • Хөрснөөс ус эрдэс бодис сорж авах

Оноо: 1 №: 19415

Аж үйлдвэр нь өрсөлдөх чадвараар сул, хөгжиж байгаа улс орнууд гадаадын өрсөлдөөнийг дааж чадахааргүй, дөнгөж хөл дээрээ босож байгаа эдийн засгийн шинэхэн салбаруудыг хамгаалахын тулд гадаад худалдааны ямар бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай вэ?

 

  • A. Чөлөөт худалдааны бодлого

  • B. Гадаад худалдааны болого

  • C. Протекционист бодлого

  • D. Гаалийн хязгаарлалт

Оноо: 1 №: 19414

Макро эдийн засгийн онолын цаашдын хөгжил болон барууны орнуудын төрийн эдийн засгийн бодлогод маш их нөлөө үзүүлсэн, мөнгө болон банкны агуу онолч, лорд хэн бэ?

  • A. Фридрик фон Хайек

  • B. Адам Смит

  • C. Милтон Фридман

  • D. Джон Мейнард Кейнс

Нийт: 19,976