Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19242

Засгийн газар  хуралдаанаараа хэлэлцэж нэг удаагийн буюу шуурхай асуудлаар  захирамж гаргадаг. Захирамж гаргах эрх бүхий субьект хэн бэ?

  • A. Гадаад хэргийн сайд          

  • B. Ерөнхий сайд       

  • C. Шадар сайд         

  • D. Хууль зүйн сайд

Оноо: 1 №: 19406

Хайлуулах зууханд 1300℃ орчим температур үүсдэг. Аль термометрийг ашиглах нь илүү тохиромжтой вэ?

  • A. Шингэнт термометр

  • B. Эсэргүүцлийн термометр

  • C. Хийн термометр

  • D. Термохос

Оноо: 1 №: 19405

Дараах томьёонуудын аль нь хатуу бие давших хөдөлгөөн хийх гол нөхцөл вэ?

  • A. \small \vec{v}_0=0

  • B. \small \sum \vec{F}\neq0

  • C. \small \sum \vec{M}=0

  • D. \small \vec{\omega}\neq0

Оноо: 1 №: 19404

Тогтмол эзлэхүүнтэй саванд байгаа хийг халаав. Аль график даралт-температурын хамаарлыг зөв дүрсэлсэн бэ?

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 19210

Фотосинтезийн эрчимд гэрэл нөлөөлөх туршилтыг харуулжээ. Зургийг ажиглаад  “Х”-ээр тэмдэглэсэн хэсэгт ямар бодис үүссэн болохыг тодорхойлно уу.     

  • A. Глюкоз

  • B. Нүүрсхүчлийн хий

  • C. Ус

  • D. Хүчилтөрөгч

Оноо: 1 №: 19241

УИХ-аас гаргах гэж буй шийдвэрийн тухай мэдээллийг цахим хуудас, өдөр тутмын хэвлэлд нийтлэх, хуулийн төслийг цахим болон ердийн шуудангаар хүргүүлж иргэдээс санал авах нь парламентад бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцооны аль ангилалд хамаарах вэ?

  • A. Зөвлөлдөх

  • B. Идэвхтэй

  • C. Мэдээлэх

  • D. Үл мэдээлэх

Оноо: 1 №: 19403

Дараах томьёонуудын аль нь хатуу бие хувьсан эргэх хөдөлгөөн хийх нөхцөл вэ?

  • A. \small \vec{v}_0\neq0

  • B. \small \sum \vec{F}=0

  • C. \small \sum \vec{M}\neq0

  • D. \small \vec{\omega}_0=0

Оноо: 1 №: 19402

Хийн молекулууд савны ханыг мөргөх үед хананд даралт учруулдаг. Дараах өгүүлбэрүүдийн аль нь үргэлж зөв бэ?

  • A. Ханыг мөргөсний дараа молекулууд дээр үйлчлэх хүч өөрчлөгддөг.

  • B. Ханыг мөргөсний дараа молекулуудын шугаман хурд өөрчлөгддөг.

  • C. Ханыг мөргөсний дараа молекулуудын хөдөлгөөний тоо хэмжээ өөрчлөгддөг.

  • D. Ханыг мөргөсний дараа молекулуудын кинетик энерги өөрчлөгддөг.

Оноо: 1 №: 19401

Дараах төхөөрөмжүүдээс аль нь химийн энергийг кинетик энерги болгож хувиргадаг вэ?

  • A. Хувьсах хүчдэлийн хөдөлгүүр

  • B. Гар чийдэн

  • C. Салхин тээрэм

  • D. Машины хөдөлгүүр 

Оноо: 1 №: 19400

Цасны чаргыг 6 нохой нийлж нийт 900 Н хүчээр 2.0 м/с хурдтай чирч байв.   Нэг нохойны гаргах дундаж чадлыг олно уу.

  • A. 180 Вт

  • B. 300 Вт

  • C. 900 Вт

  • D. 1800 Вт

Оноо: 1 №: 19240

Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар хууль санаачлах эрхтэй 3 субьект байдаг. Тэгвэл доорх өгөгдлөөс хууль санаачлах эрхтэй субьектыг сонгоно уу?

  • A. Улсын Их Хурлын гишүүн                  

  • B. Улсын ерөнхий прокурор                

  • C. Агентлагийн дарга                         

  • D. Цагдаагийн Ерөнхий газрын дарга                   

Оноо: 1 №: 19399

\small x тэнхлэг дээр байрлах \small 2m масстай үрэл \small x_1=2 координаттай цэгт, \small m масстай үрэл \small x_2=5 координаттай цэгт байрлана. Үрлүүдийн массын төвийн координатыг ол.

  • A. \small x_c=2

  • B. \small x_c=3

  • C. \small x_c=3.5

  • D. \small x_c=5

Оноо: 1 №: 19209

Хүснэгтэд өгөгдсөн хүний хөврөлийн хөгжилд оролцдог бүтцийн хэсгүүдийн талаарх мэдээллийг уншаад, тэдгээрийн нэрийг онцлог болон үүрэгтэй нь зөв тохируулсан мөрийг олно уу.     

  • A. a

  • B. b

  • C. c

  • D. d

Оноо: 1 №: 19398

масстай хурдтай нисэж байсан бие ханыг эгц өөдөөс нь уян харимхай мөргөжээ.  Ханыг мөргөсний дараа биеийн хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтийг тодорхойлно уу.

  • A. 0

  • B. mv

  • C. 2mv

  • D. mv2

Оноо: 1 №: 19397

Дараах зурагт дугуй биетэд үйлчлэх хүчнүүдийг дүрслэв.

Биетэд үйлчлэх нийт хүч ба хүчний моментын нийлбэрийн талаар зөв мөрийг олно уу.

 

Нийлбэр хүч

Хүчний моментын нийлбэр

A.

B.

C.

D.

Тэг биш

Тэг биш

Тэг

Тэг

Тэг биш

Тэг

Тэг биш

Тэг

  • A. A

  • B. B

  • C. C

  • D. D

Оноо: 1 №: 19396

\small x тэнхлэг дээр байрлах \small m масстай үрэл \small x_{1}=2 координаттай цэгт, \small 2m масстай үрэл \small x_2=5 координаттай цэгт байрлана. Үрлүүдийн массын төвийн координатыг ол.

  • A. \small x_c=2

  • B. \small x_c=3.5

  • C. \small x_c=4

  • D. \small x_c=5

Оноо: 1 №: 19208

Хүснэгтэд өгөгдсөн баг цэцгийн хэлбэрүүдийг ажиглаад, зөв нэрлэсэн дугаарыг олно уу.

  • A. a

  • B. b

  • C. c

  • D. d

Оноо: 1 №: 19395

Дараах зурагт үзүүлсэн системийн массын төвийг тодорхойлно уу.

  • A. xт=0 см, yт=0 см

  • B. xт=1 см, yт=1 см

  • C. xт=1.3 см, yт=1.3 см

  • D. xт=1.5 см, yт=1.5 см

Оноо: 1 №: 19207

Шавжаар болон салхиар тоос хүртдэг ургамлын цэцгийн бүтцийг зургаар үзүүлжээ. Шавжаар тоос хүртдэг ургамлын онцлогийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу.

               

    

  • A. a

  • B. b

  • C. c

  • D. d

Оноо: 1 №: 19394

Нэгэн төрөл нягттай модон цохиурыг массын төвийг дайруулж зурагт үзүүлснээр хуваажээ.

Аль тал нь бага масстай вэ?

  • A. А

  • B. Б

  • C. Тэнцүү

  • D. Тодорхойлох боломжгүй

Оноо: 1 №: 19239

 Улсын Их Хурлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь ..... юм. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?

  • A. Чуулган

  • B. Байнгын хороо               

  • C. Дэд  хороо             

  • D. Түр хороо

Оноо: 1 №: 19393

1000 кг масстай суудлын машин 500 кг масстай чиргүүл чирж 2 м/схурдатгалтай явж байв. Машинд үйлчлэх үрэлтийн хүч 300 Н, чиргүүлд үйлчлэх үрэлтийн хүч 100 Н болно.

Машины урагш зүтгэх хүчийг олно уу.

  • A. 400 Н

  • B. 2600 Н

  • C. 3000 Н

  • D. 3400 Н

Оноо: 1 №: 19392

Тэгш өнцөгт хүрээний массын төв хаана орших вэ?

  • A. Тэгш өнцөгтийн оройн цэгт

  • B. Тэгш өнцөгтийн хүрээн дээр уртын дундаж цэгт

  • C. Тэгш өнцөгтийн хүрээн дээр өргөний дундаж цэгт

  • D. Диагоналуудын огтлолын цэгт

Оноо: 1 №: 19391

Цагаргийн массын төв хаана орших вэ?

  • A. Диаметрийн төгсгөлийн цэгт

  • B. Диаметрийн дундаж цэгт

  • C. Радиусын дундаж цэгт

  • D. Хөвчийн төгсгөлийн цэгт

Оноо: 1 №: 19206

Аалз болон шавжийн ангийн гол шинжийг зөв тохируулсан мөрийг олно уу.

  • A. a

  • B. b

  • C. c

  • D. d

Оноо: 1 №: 19390

Сурагч ачааг зүүн тийш \small F=10  Н хүчээр татахад хөдлөөгүй бол ачаанд шалнаас үйлчлэх үрэлтийн хүчийг тодорхойл.

  • A. 10 Н

  • B. 10 Н-оос бага

  • C. 10 Н-оос их

  • D. 0

Оноо: 1 №: 19238

Хууль батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах нь ямар байгууллагын онцгой бүрэн эрхэд хамаарах ойголт вэ?

  • A. Засгийн газар            

  • B. Улсын Их хурал            

  • C. Үндсэн хуулийн цэц                      

  • D. Шүүх

Оноо: 1 №: 19389

Шүхэрчин онгоцноос үсэрснээс хойш түүний хурд нь тогтмол болох үед шүхрээ задалжээ. Дараах өгүүлбэрүүдээс аль нь шүхэрчний талаар зөв тодорхойлсон бэ?

  • A. Шүхрээ задлах үед хурдатгал дээшээ чиглэлтэй байна.

  • B. Шүхрээ задлах үед шүхэрчний жин 0 болно

  • C. Тогтмол хурдатгалтай унаж байх үед нийлбэр хүч 0 болно.

  • D. Тогтмол хурдтай бууж байх үед агаарын эсэргүүцэл 0 болно.

Оноо: 1 №: 19388

Биетийг хэвтээ тэнхлэгт 20° өнцөг үүсгэж 30 м/с хурдтай шиджээ.

Агаарын эсэргүүцлийг тооцохгүйгээр хамгийн их хөөрөх өндөрт хүрэх үед биеийн хурдыг тодорхойлно уу. cos 20°=0.94,   sin 20°=0.34

  • A. 0 м/с

  • B. 10 м/с

  • C. 28 м/с

  • D. 30 м/с

Оноо: 1 №: 19205

Зурагт нэг эстний төлөөлөгч болох шаахайн бүтцийг үзүүлжээ. А ба Н дугаартай бүтцийн хэсгийн үүргийг хүснэгтэд зөв илэрхийлсэн мөрийг олно уу. 

               

  • A. a

  • B. b

  • C. c

  • D. d

Оноо: 1 №: 19387

Сурагч ачааг баруун тийш \small F=10  Н хүчээр түлхэхэд хөдлөөгүй бол ачаанд шалнаас үйлчлэх үрэлтийн хүчийг тодорхойл.

  • A. 10 Н

  • B. 10 Н-оос бага

  • C. 10 Н-оос их

  • D. 0

Оноо: 1 №: 19237

Хууль бий болох үндсэн үе шатуудыг хүснэгтэд үзүүлжээ. Хууль бий болох үе шатыг зөв дараалуулсан  мөрийг олоорой.

а.

Хууль санаачлах                          

Хуулийн төсөл боловсруулах        

Хуулийн төсөл өргөн мэдүүлэх              

УИХ-ын чуулганаар хэлэлцэх

Хуулийг ёсчлон нийтлэх

Байнгын хороогоор хэлэлцэх

 

в.

Хууль санаачлах                          

Хуулийн төсөл өргөн мэдүүлэх              

Байнгын хороогоор хэлэлцэх

 

Хуулийн төсөл боловсруулах           

Хуулийг ёсчлон нийтлэх

УИХ-ын чуулганаар хэлэлцэх

с.

Хууль санаачлах                          

Хуулийн төсөл боловсруулах           

Хуулийн төсөл өргөн мэдүүлэх              

Байнгын хороогоор хэлэлцэх

 

УИХ-ын чуулганаар хэлэлцэх

Хуулийг ёсчлон нийтлэх

d.

Хууль санаачлах                          

Хуулийн төсөл боловсруулах           

Хуулийн төсөл өргөн мэдүүлэх              

УИХ-ын чуулганаар хэлэлцэх

Байнгын хороогоор хэлэлцэх

 

Хуулийг ёсчлон нийтлэх

  • A. а

  • B. в

  • C. с

  • D. d

Оноо: 1 №: 19386

Дараах хуулиудын аль нь Гукийн  хууль вэ?

  • A. \small F=\rho gV

  • B. \small F=ma

  • C. \small F_{12}=-F_{21}

  • D. \small F=-kx

Оноо: 1 №: 19204

Протистын аймгийн төлөөлөгч болох дараах амьтныг тодорхойлж, онцлог шинжүүдийг зөв илэрхийлсэн дугаарын олно уу. 

                     

  • A. a

  • B. b

  • C. c

  • D. d

Оноо: 1 №: 19236

 Иргэдийн оролцооны ангилалд хамааралгүй ойлголт оруулсан бол аль нь вэ?

  • A. Мэдээлэх

  • B. Зөвлөлдөх

  • C. Үл мэдээлэх         

  • D. Идэвхтэй

Оноо: 1 №: 19385

Дараах илэрхийллүүдийн аль нь Архимедын  хууль вэ?

  • A. \small F=-kx

  • B. \small F=ma

  • C. \small F_{12}=-F_{21}

  • D. \small F=\rho gV

Оноо: 1 №: 19235

Монгол улсад хууль санаачлах эрхтэй 3 субьект байдаг. Дараах хариултуудаас хууль санаачлах эрх эдлэхгүй  субьектыг сонгоно уу?

  • A. УИХ –ын гишүүн             

  • B. Ерөнхийлөгч

  • C. Засгийн Газар                 

  • D. Үндсэн хуулийн цэц

Оноо: 1 №: 19203

Навчийн бүтцийн зургийг ажиглаад, бүтцийг зөв нэрлэсэн хувилбарыг олно уу.  

      

  • A.  a

  • B. b

  • C. c

  • D. d

Оноо: 1 №: 19384

Зурагт машины зам-хугацааны график үзүүлэв. Машины хурдыг ол.

  • A. 60 м/с

  • B. 60 км/ц

  • C. 30 м/с

  • D. 30 км/ц

Оноо: 1 №: 19234

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрхэд аль нь хамаарах вэ?       

  • A. Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах

  • B. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах 

  • C. Хуулийн биелэлтэд хяналт тавих   

  • D. Улсын хил тогтоох

Нийт: 19,976