Зурагт машины зам-хугацааны график үзүүлэв. Машины хурдыг ол.
A. 60 км/ц
B. 60 м/с
C. 30 км/ц
D. 30 м/с
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага аль нь вэ?
A. УИХ
B. Засгийн Газар
C. Шүүх
D. Яамд
Зурагт үзүүлсэн квадратын талын уртыг ол.
A. (2 ± 0.1) см
B. (3 ± 0.1) см
C. (3.0 ± 0.2) см
D. (5 ± 0.1) см
Зургийг ажиглаад энэ үйл явцыг зөв нэрлэж, тайлбарласан хувилбарыг олно уу.
A. Имплантаци, хөврөл умайн хананд шигдэж бэхлэгдэх
B. Зигот үүсэх, хөврөл умайн хананд шигдэж бэхлэгдэх
C. Имплантаци, ураг умайн хананд шигдэж бэхлэгдэх
D. Хүй үүсэх, хөврөл умайн хананд шигдэж бэхлэгдэх
Зурагт үзүүлсэн квадратын талбайг ол.
A. (9 ± 0.1) см2
B. (9.0 ± 0.6) см2
C. (25.0 ± 0.1) см2
D. (9 ± 0.2) см2
Эр бэлгийн эсийн бүтцийг ажиглаад ямар эрхтэнд үүсдэг болохыг тодорхойлж, акросом болон митохондри агуулагддаг бүтцийн хэсгийн дугаарыг зөв нэрлэсэн хувилбарыг сонгоно уу.
A. Түрүү булчирхай, 1 ба 3
B. Төмсөг, 1 ба 4
C. Үрийн суваг, 4 ба 5
D. Шодой, 2 ба 4
Зурагт эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтнийг харуулжээ. Тэдгээрийн бүтцийн хэсгийн үүрэг болон дугаарыг зөв тохируулсан хувилбарыг олно уу.
A. 1C, 2A, 3E, 4D, 5B
B. 1D, 2A, 3B, 4C, 5E
C. 1C, 2D, 3E, 4A, 5B
D. 1B, 2C, 3A, 4D, 5E
bbbbbbbbb
A.g
B.b
C.n
D.b
Зурагт эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтнийг харуулжээ. Тэдгээрийн бүтцийн хэсгийн нэр болон дугаарыг зөв тохируулсан хувилбарыг олно уу.
A. 1A, 2C, 3D, 4E, 5B
B. 1E, 2B, 3D, 4A, 5C
C. 1A, 2D, 3C, 4B, 5E
D. 1D, 2C, 3B, 4E, 5A
”Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн монгол улсын ямар хуулинд заасан байдаг вэ?
A. Захиргааны хууль
B. Иргэний хууль
C. Эрүүгийн хууль
D. Үндсэн хууль
Нэгэн улсад хэсэг иргэд нэгдэж хүний эрх хамгаалах чиглэлээр төрийн бус байгууллага байгуулахыг зорьсон боловч төр засгийн зүгээс хориг тавьжээ. Энд тэдний ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Амьд явах эрх
B. Халдашгүй чөлөөтэй байх эрх
C. Шашин шүтэх эс шүтэх эрх
D. Эвлэлдэн нэгдэх эрх
Нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцааг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас бичгээр гаргасан захирамжилсан шийдвэрийг юу гэж нэрлэх вэ?
A. Хууль
B. Хуульчилсан акт
C. Гомдол
D. Өргөдөл
Зурагт ургамлын үр боловсрох орны бүтцийг харуулжээ. “F” дугаартай бүтцийн хэсгийг нэрлэж, үүргийг тодорхойлно уу.
A. Өндгөн эс, үр үүснэ.
B. Үрт нахиа, жимс үүснэ.
C. Эр эс, хөврөл үүснэ.
D. Төвийн эс, эндосперм үүснэ.
Нэгэн аймгийн Засаг дарга сар бүрийн нэгэнд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан нь доорх хуульчилсан актын алинд хамаарах вэ?
A. Хууль
B. Мэдэгдэл
C. Захирамж
D. Шаардлага
Хууль тогтоох байгууллага болох Улсын Их Хурлаас батлан гаргаж, нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээ тогтоон, биелэлтийг нь төрийн албадлагын хүчээр хангаж байдаг эрх зүйн хэм хэмжээг .......... гэнэ. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?
A. Хууль
B. Тогтоол
C. Шийдвэр
D. Зарлиг
Иргэн “Ц” хөдөөний малчин хүн тул аймагт ирсэн үедээ шинэ төрсөн хүүхдэдээ гэрчилгээ авах, хүүхдийн мөнгийг нь хөөцөлдөх ажлуудыг амжуулах хэрэгтэй байв. Иргэн “Ц” цаг хугацаагаа хэмнэн нэг дороос үйлчилгээ авахыт тулд хаана хандах ёстой вэ?
A. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд
B. Нэг цэгийн үйлчилгээний газарт
C. Хаан банканд
D. Төрийн бус байгууллагад
Хүний эрхийн талаар төр дөрвөн үүрэг хүлээдэг. Төрийн зүгээс сургууль, эмнэлэгийг байгуулах зэргээр хүн бүр эрхээ эдлэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа нь төрийн ямар үүрэгт хамаарах ойлголт вэ?
A. Хүндэтгэх үүрэг
B. Хамгаалах үүрэг
C. Хангах үүрэг
D. Ахиц дэвшил гаргах үүрэг
Хүн амд үзүүлэх хууль зүй, засаг захиргааны үйлчилгээг зохион байгуулах нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь аль байгууллагын бүрэн эрх вэ?
A. Улсын Их Хурал
B. Засгийн газар
C. Үндсэн хуулийн цэц
D. Шүүх байгууллага
Монгол улсын засаг захиргааны тогтолцоо нь 4 түвшинд хуваагддаг. Анхан шатны нэгж аль нь вэ?
A. Төрийн захиргааны төв байгууллага
B. Баг хорооны захиргаа
C. Сум дүүргийн захиргаа
D. Аймаг нийслэлийн захиргаа
Цэцгийн бүтцийн зургийг ажиглаад тэдгээрийн дугаар, нэр, үүргийг зөв тохируулсан хувилбарыг олно уу.
A. 1-В-III, 2-C-II, 3-A-I
B. 1-A-III, 2-B-II, 3-C-I
C. 1-C-II, 2-B-III, 3-A-II
D. 1-В-III, 2-A-II, 3-C-I
Зурагт ургамлын давхар үр тогтолтыг харуулжээ. 2 дугаартай бүтцийн хэсгийг нэрлэж, хаанаас үүсдэг болохыг тодорхойлно уу.
A. Үр боловсрох орны багана, эр бэлгийн эсээс үүснэ.
B. Тоосны хоолой, вегататив эсээс үүснэ.
C. Үр боловсрох орны амсар, вегататив эсээс үүснэ.
D. Тоосны хоолой, өндгөн эсээс үүснэ.
Митоз хуваагдлын зургийг ажиглаад, төл эс үүсэх үйл явцыг зөв дарааллаар илэрхийлсэн дугаарыг олно уу.
A. Хромосом хэлбэржинэ - хромосомууд хроматидаараа салж эсийн туйл руу очно - цитоплазм хуваагдана.
B. Хромосом хэлбэржинэ - цитоплазм хуваагдана - хромосомууд хроматидаараа салж эсийн туйл руу очно.
C. Хромосомууд хроматидаараа салж эсийн туйл руу очно - хромосом хэлбэржинэ - цитоплазм хуваагдана.
D. Цитоплазм хуваагдана - хромосом хэлбэржинэ - хромосомууд хроматидаараа салж эсийн туйл руу очно.
Дараах эсүүдийн аль нь митоз хуваагдлаар үүсдэггүй вэ?
A. Амёб
B. Бөөрний эс
C. Өндгөн эс
D. Элэгний эс
Ургамлын эс, амьтны эсээс ямар эрхтэнцрүүдээрээ ялгаатай вэ?
A. Бөөм, пластид, жижиг вакуоль
B. Пластид, бөөм, цитоплазм
C. Эсийн мембран, том вакуоль, цитоплазм
D. Эсийн хана, том вакуоль, пластид
Пластид дараах эсүүдийн алинд нь агуулагддаг вэ?
A. Булчингийн эс
B. Навчны эс
C. Цусны эс
D. Элэгний эс
Дараах зургуудыг ажиглаад ургамлын эсийг олно уу.
A. 1
B. 2
C. 3
D. 4
Хос нэршлээс тухайн зүйлийн ямар ангиллыг мэдэж болох вэ?
A. Анги, баг
B. Овог, төрөл
C. Төрөл, зүйл
D. Овог, зүйл
Загас, хоёр нутагтан, мөлхөгчид, шувуу, сүүгээр бойжигчдын нэг хүрээнд багтдаг нийтлэг шинжийг сонгоно уу.
A. Арьсан бүрхүүлтэй.
B. Сээр нуруутай.
C. Бие нь үеэс тогтдог.
D. Уушгиар амьсгалдаг.
Зурагт өгөгдсөн амьтан үет хөлтний хүрээний ямар багийн төлөөлөгч вэ?
A. Хайрсан далавчтан
B. Хатуу далавчтан
C. Хос далавчтан
D. Сарьсан далавчтан
Нэг талт үрт ургамлын онцлогт тохирох шинжүүдийг зөв нэрлэсэн дугаарыг олно уу.
- Цэцгийн шадар эрхтэн тавчилсан.
- Цэцгийн шадар эрхтэн гуравчилсан.
- Голлосон үндэстэй.
- Сахлаг үндэстэй.
- Энгийн ба нийлмэл навчтай.
- Энгийн навчтай.
- Торлосон навчтай.
- Зэрэгцээ буюу нуман судалтай навчтай.
A. 1, 3, 5, 7
B. 2, 4, 6, 8
C. 1, 4, 6, 8
D. 2, 3, 5, 7
Амьд биеийн ангилал зүйн аймгийг дараах түлхүүр бичгийн аль нь зөв тодорхойлсон байна вэ?
A. Вирус
B. Монер
C. Протиста
D. Ургамал
Иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах үүргийг хүлээдэг гол байгууллагыг олно уу?
A. “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага
B. Улаан загалмайн нийгэмлэг
C. “Эко бүс” төрийн бус байгууллага
D. Төрийн байгууллага
Аймаг, сумын төвд нийтэд зориулсан бие засах газар, хогийн сав хангалтгүй тул орчны бохирдол хог хаягдал улам бүр нэмэгдсээр байна. Энэ тохиолдолд хүний ямар эрх зөрчигдөж байна вэ?
A. Эрүү шүүлтээс ангид байх эрх
B. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
C. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх
D. Эвлэлдэн нэгдэх эрх
Дараах түлхүүрийг ашиглаад “II” дугаартай амьд бие аль аймгийн төлөөлөгч болохыг тодорхойлно уу.
A. Амьтан
B. Монер
C. Протиста
D. Мөөг
Дараах хүний эрхүүдээс иргэний болон улс төрийн эрхэд хамааралгүй жишээ аль вэ?
A. Би дунд сургуулиа төгсөөд их сургуульд элсэн суралцлаа.
B. Ах маань хайртай хүнтэйгээ гэрлэж өрх тусгаарлав.
C. Бид гэр бүлээрээ буддын шашин шүтдэг
D.Алт олборлохыг эсэргүүцсэн жагсаалд оролцлоо
Хүмүүс нас, хүйс, арьс үндэс, нийгмийн анги давхраа зэргээс үл хамааран хүн болон мэндэлснийхээ хувьд эрх тэгш байна. Энэ нь хүний эрхийн аль зарчимд хамаарах вэ?[
A. Салшгүй байх зарчим
B. Хуваагдашгүй байх зарчим
C. Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим
D. Тэгш байх зарчим
Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактыг хамтад нь ....... гэж нэрлэдэг. Цэгийн оронд тохирох хариултыг сонгоно уу?
A. Пакт
B. Тунхаглал
C. Протокол
D. Хүний эрхийн билл
“Хамгийн олон хэлээр орчуулагдсан баримт бичиг” шалгуураар дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бичигдсан баримт бичгийг сонгоно уу?
A. Хүний эрхийн түгээмэл тунхаглал
B. Олон Улсын хүний эрхийн билл
C. Хүүхдийн эрхийн тухай конвенц
D. Иргэний болон улс төрийн эрхийн тухай пакт
Дараах хүний эрхүүдээс эдийн засаг, нийгэм соёлын эрхэд аль нь хамааралгүй байна вэ?
A. Сурч боловсрох
B. Зохистой түвшинд амьдрах
C. Эрүүл байх
D. Шашин шүтэх эс шүтэх
Дараах ойлголтуудын аль нь зөв бэ?
A. Хууль нь эрх зүйг өөртөө агуулсан, түүнээс илүү өргөн утгатай ойлголт
B. Эрх зүйн нь хуулийг өөртөө агуулсан, түүнээс илүү өргөн утгатай ойлголт юм
C. Эрх зүй, хууль хоёр нь агуулгын хувьд тэнцүү ойлголтууд юм
D. Хууль, эрх зүй хоёрыг агуулгын хувьд адилтгаж болно