Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 19801

Төрөлт, нас баралтын түвшин өндөр хүн амын өсөлт багатай орнууд хүн амзүйн шилжилтийн хэддүгээр үед хамаарах вэ?

  • A. I үе

  • B. II үе

  • C. III үе

  • D. IV үе

Оноо: 1 №: 19800

Монгол улс 2019 оны байдлаар 3.200.000 хүн амтай. Хүн амын өсөлт 1000 хүн тутамд 20 хүн төрж 8 хүн нас барж цэвэр өсөлт нь 1000 хүн ам тутамд 14 байна. Монгол улсын хүн амын 1 жилийн цэвэр өсөлтийг олж зөв хариултыг сонгоорой.

  • A. 448.000

  • B. 64.000

  • C. 44.800

  • D. 640.000

Оноо: 1 №: 19799

Хоёр өөр хэлтэй хүн  хоорондоо гурав дахь хэлээр хэл нэвтрэлцэх үзэгдлийг юу гэдэг вэ?

  • A. Дравид 

  • B. Лингвафранк

  • C. Бушмен

  • D. Роман

Оноо: 1 №: 19798

Хотын захаар хүний амьдралын наад захын ая тух ба эрүүл ахуйн шаардлага хангаагүй суурьшил бий болохыг ...............................гэнэ.

  • A. Хуурамч хотжил

  • B. Жижиг хот 

  • C. Саятан хот 

  • D. Хотожсон бүс 

Оноо: 1 №: 19797

Альфа зэрэглэлийн хот аль нь вэ?

  • A. Москва

  • B. Вашингтон

  • C. Лондон 

  • D. Ханой

Оноо: 1 №: 19796

Иен, Юань, Фунт, Доллар, Евро гэсэн дараах 5 вальют нь дэлхийн улс орнуудад өргөн хэрэглэгддэг. Энэ нь даяаршлын ямар хэлбэр вэ?

  • A. Улс төрийн даяаршил

  • B. Эдийн засгийн даяаршил

  • C. Соёлын даяаршил 

  • D. Нийгмийн даяаршил

Оноо: 1 №: 19795

АСЕМ нь олон улсын байгууллагийн хувьд аль бүс нутгийг хамрах вэ?

  • A. Хойд Америк ба Европ тив

  • B. Ази ба Европ тив

  • C. Зүүн өмнөд азийн орнууд

  • D. Баруун өмнөд ази ба Хойд африк

Оноо: 1 №: 19794

Улс орны хөгжлийн үзүүлэлтүүд хоорондоо хамааралтай байдаг. Хамаарлыг “ эерэг ба сөрөг хамаарал” гэж ялган үздэг бол аль нь “ эерэг хамаарал” вэ?

  • A. Нэг хүнд ногдох ДНБ өсөхөд эрчим хүчний хэрэглээ буурах

  • B. Нэг хүнд ногдох ДНБ өсөхөд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсөх

  • C. Нэг хүнд ногдох ДНБ буурахад 1000 хүн ам дахь төрөлт өсөх

  • D. Нэг хүнд ногдох ДНБ, эрчим хүчний хэрэглээ хоёр ижил

Оноо: 1 №: 19793

Маршалл, Кирибатын арлууд оршдог энэ бүс нутаг нь 1960-аад оноос худалдаа, аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд төмрийн хүдэр, чулуун нүүрс, хөнгөн цагаан, тугалга, байгалийн хий, уран, никель, титан, алт, азмазны арвин нөөцтэй. Энэ ямар бүс нутгийг дурьдаж байна вэ?

  • A. Хойд Америк ба төв Америк

  • B. Өмнөд европ ба газар дундад тэнгисийн орнууд

  • C. Зүүн өмнөд ази ба Номхон далайн өмнөд хэсэг

  • D. Өмнөд Ази ба Зүүн африк

Оноо: 1 №: 19792

5 сая гаруй хүн амтай. Монгол улсаас 4 дахин бага газар нутагтай. Хаант засаглалтай. Байгалийн баялаг ихтэй. Эрчим хүчнийхээ 99%-ийг усан цахилгаан станцаас бүрдүүлдэг. Эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг тус улсын өндөр хөгжилд хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлийг сонгоно уу?

  • A. Аж үйлдвэр өндөр хөгжсөн

  • B. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн

  • C. Дэд бүтцийн салбар хөгжсөн  

  • D. Нийгмийн баялагийн тэгш хуваарилалт

Оноо: 1 №: 19791

Дараах Ази тивийн улс орнуудыг бүс нутагтай нь зөв харгалзуулна уу?

Бүс нутаг

Улс орон

1. Вьетнам

А. Төв ази

2. Узбекстан

Б. Зүүн өмнөд ази

3. Ирак

В. Өмнөд ази

4. Бутан

Г. Баруун өмнөд ази

  • A. 1А, 2В, 3Г, 4Б

  • B. 1Б, 2А, 3Г, 4В

  • C. 1Г, 2В, 3А, 4Б

  • D. 1В, 2Г, 3Б, 4А

Оноо: 1 №: 19790

Ө.Ө 23,50 (Матрын зам) дээр нар эгц (900) тусах үед Х.Ө 480-д орших Улаанбаатар хотод үдийн дундын нар хэдэн градусын өнцгөөр тусах вэ?

  • A. 65,50

  • B. 420

  • C. 18,50

  • D. 1140

Оноо: 1 №: 19789

Дараах хотуудын аль хотод нь хамгийн сүүлд нар мандах вэ?

  • A. Сидней

  • B. Сан Франциско

  • C. Сөүл

  • D. Станбул

Оноо: 1 №: 19788

Дэлхий тэнхлэгээ эргэх нэгж хугацаанд туулах замын уртаар авч үзвэл өргөрөг бүр дээр ялгаатай байдаг хөдөлгөөнийг сонгоно уу?

  • A. Өнцгийн хурд 

  • B. Шугаман хурд 

  • C. Орбитын зам

  • D. Цагийн бүс 

Оноо: 1 №: 19787

4 жил тутамд 2-р сар 29 хоногтой байдаг. Үүнийг өндөр жил гэнэ. Өндөр жил ямар шалтгаанаас болж үүсэх вэ?

  • A. Сар дэлхийг 29,5 хоногт 1 удаа тойрно.

  • B. Дэлхий нарыг 365 хоногт 1 удаа тойрно.

  • C. Дэлхий нарыг 365 хоног 6 цагт 1 удаа тойрно.

  • D. Дэлхий тэнхлэгээ 23 цаг 56 минутад 1 удаа тойрно.

Оноо: 1 №: 19786

Европ тивийн газрын зургийг ажиглан  далайд гарцгүй орнуудыг олж зөв хариултыг сонгоно уу?

  • A. Их Британи, Швейцарь

  • B. Их Британи, Ирланд

  • C. Исланд, Ирланд

  • D. Австри ,Унгар

Оноо: 1 №: 19785

Калимантаны арлыг хэдийн тоогоор тэмдэглэсэн байна вэ? Тус арал дээр оршдог 3 улсын нэрийг сонгоно уу?

  • A. 1 - Брүнэй, Малайз, Индонез

  • B. 2 - Филиппин, Индонез, Вьетнам

  • C. 3 - Брүнэй, Малайз, Сингапур

  • D. 4 – Брүнэй, Индонез, Зүүн тимор

Оноо: 1 №: 19784

Хойг гэдэг нь далайруу түрж орсон эх газрын хэсгийг хэлдэг. Хойг дээр оршдог улс орнуудыг сонгоно уу?

  • A. Норвег, Итали, БНСУ, Шриланк

  • B. Сингапур, Сомали, БНАСАУ, Йемен

  • C. Малайз, Брүнэй, Их Британи, Ирланд

  • D. АНЭУ, Саудын Араб, Малдив, Куба

Оноо: 1 №: 19783

Газрын зураг дээр аль бүс нутгийн орнууд байна вэ ?

  • A. Зүүн өмнөд ази 

  • B. Өмнөд ази 

  • C. Баруун өмнөд ази 

  • D. Зүүн ази 

Оноо: 1 №: 19782

Өндөр жил тохиох болсон шалтгаан юу вэ?

  • A. Дэлхий нарыг 365 хоног 6 цагт нэг бүтэн тойрно.

  • B. Дэлхий нарыг 940 сая км зайг туулж нэг бүтэн тойрно.

  • C. Сар дэлхийг 29, 5 хоногт бүтэн нэг тойрно.

  • D. Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг 56 минутад нэг бүтэн эргэнэ.                                

Оноо: 1 №: 19781

Дэлхий нарыг 365 хоногт бүтэн 1 тойрч нийт 940 сая км замыг туулдаг. Дэлхий 1 цагт хэдэн км замыг туулдаг вэ? Тооцоолж зөв хариултыг сонгоно уу?

  • A. 107.000 км

  • B. 1.070.000 км

  • C. 2.575.000 км

  • D. 1.790 км

Оноо: 1 №: 19780

Сар нь С үсэг шиг нумарсан хэлбэртэй харагдах нь хэдийд тохиох вэ?

  • A. Эхэн үед тохионо.

  • B. Сүүл үеийг илтгэнэ.

  • C. Дунд үед тохионо. 

  • D. Битүүн үеийг илтгэнэ. 

Оноо: 1 №: 19779

Ангараг гариг дэлхийг бодвол хүйтэн байдагийн учир аль нь вэ?  

  • A. Агаар мандал байхгүй 

  • B. Нарнаас хол оршдог 

  • C. Хэмжээ нь дэлхийгээс бага 

  • D. Гадарга нь улаан өнгөтэй 

Оноо: 1 №: 19474
Алхамтай даалгавар

Цардмал замаар тогтмол \small v_0=20 м/с хурдтай явж байсан машин тоормослож \small s зам туулаад зогсов. Хүндийн хүчний хурдатгал \small g=10 м/с2.

  • A.

Оноо: 1 №: 19778

Монгол орны баруун тийш Төмөр замын сүлжээ аль аймаг хүртэл үргэлжлэх вэ?

  • A. Сэлэнгэ 

  • B. Орхон 

  • C. Өвөрхангай 

  • D. Архангай 

Оноо: 1 №: 19777

Дундаж наслалт хамгийн өндөр орнуудын хүн амзүй ямар байдаг вэ?

  • A. Хүн амын нягтшил бага

  • B. Залуучуудын эзлэх хувь өндөр

  • C. Эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс их

  • D. Хүүхдийн нас баралт бага                          

Оноо: 1 №: 19776

“Дүрслэлийн хэрэгсэлд өнгө, зураасыг ашиглах бөгөөд үзэгдлийн хүч ихсэх тутам өнгө тодрох буюу зураас нягтарна” Энэ нь зурагзүйн дүрслэлийн ямар аргад хамаарах вэ? Зөв хариултыг сонгоорой.

  • A. Ареалын 

  • B. Тэмдгийн 

  • C. Өнгөт дэвсгэрийн 

  • D. Цэгийн 

Оноо: 1 №: 19775

Газрын зургийг ажиглахад зэргэдүүд нь нэг төвтэй тойрог, голдож нь нэг цэгээс эхтэй цацраг байдлаар зурагдсан ба экватораас холдох тутам голдож дээрх зэргүүдийн хоорондох зай ихэсжээ. Энэ зураг ямар тусгагаар зурагдсан бэ?

  • A. Тэнцүү өнцөгт жирийн азимут

  • B. Тэнцүү зайт огтолсон конус

  • C. Тэнцүү талбайт хөндлөн цилиндр

  • D. Тэнцүү өнцөгт хөндлөн азимут                                  

Оноо: 1 №: 19774

900 км урттай гол 1:1.500.000 масштабтай газрын зураг дээр хэдэн см хэмжээтэй зурагдах вэ? Тооцоолж зөв хариултыг сонгоно уу?

  • A. 6 см 

  • B. 600 см

  • C. 60 см

  • D. 0.6 см

Оноо: 1 №: 19773

1:500.000 масштабтай газрын зураг дээрх А ба Б хотын хоорондох зайг хэмжвэл 10 см байв. Масштаб ашиглан 2 хотын хоорондох бодит зайг тооцоолж зөв хариултыг сонгоно уу?

  • A. 500 км

  • B. 50 км

  • C. 5 км

  • D. 500 м 

Оноо: 1 №: 19473

\small v=10 м/с хурдтай үрэл түүнтэй ижил масстай тайван байсан үрлийг абсолют харимхай халз мөргөв. Мөргөлдөөний дараа үрлүүдийн хурд ямар болох вэ?

  • A. 0, 10 м/с

  • B. . 5 м/с, 5 м/с

  • C. 2 м/с, 8 м/с

  • D. 8 м/с, 2 м/с

Оноо: 1 №: 19472

Хоёр биеийн гравитацын харилцан үйлчлэлийн хүч \small F=10 Н байв. Хэрэв тэдгээрийн хоорондох зайг 2 дахин ихэсгэвэл харилцан үйлчлэлийн хүч хэчнээн болох вэ?

  • A. 2.5 Н

  • B. 5 Н

  • C. 20 Н

  • D. 40 Н

Оноо: 1 №: 19471

Хоёр биеийн гравитацын харилцан үйлчлэлийн хүч \small F=10 Н байв. Хэрэв тэдгээрийн хоорондох зайг 2 дахин багасгавал харилцан үйлчлэлийн хүч хэчнээн болох вэ?

  • A. 2.5 Н

  • B. 5 Н

  • C. 20 Н

  • D. 40 Н

Оноо: 1 №: 19470

Хоёр цэгэн цэнэгийн харилцан үйлчлэлийн хүч \small F=10 мкН байв. Хэрэв тэдгээрийн хоорондох зайг 2 дахин багасгавал харилцан үйлчлэлийн хүч хэчнээн болох вэ?

  • A. 2.5 мкН

  • B. 5 мкН

  • C. 20 мкН

  • D. 40 мкН

Оноо: 1 №: 19469

Хоёр цэгэн цэнэгийн харилцан үйлчлэлийн хүч \small F=10 мкН байв. Хэрэв тэдгээрийн хоорондох зайг 2 дахин ихэсгэвэл харилцан үйлчлэлийн хүч хэчнээн болох вэ?

  • A. 2.5 мкН

  • B. 5 мкН

  • C. 20 мкН

  • D. 40 мкН

Оноо: 1 №: 19468

Савтай усыг удаан ууршуулахын тулд дараах аргуудын аль алийг нь хэрэглэвэл тохиромжтой вэ?

I. Савтай усыг халаах                                  II. Салхинд байрлуулах

III. Талбай ихтэй саванд хийх                      IV. Савыг таглах

  • A. I

  • B. II

  • C. III

  • D. IV

Оноо: 1 №: 19329
Алхамтай даалгавар

Хоол боловсруулах эрхтнүүдийн зургийг ажиглаж, дараах асуултад хариулна уу.

Аминхүчил, глюкоз, фруктоз, тосны хүчил гэх мэт бодисууд цусны урсгалд шимэгддэг эрхтнийг нэрлэж, дугаарыг бичнэ үү.

 

 

  • 10 дугаартай нарийн гэдэс

Оноо: 2 №: 19330
Алхамтын даалгавар

4 дугаартай эрхтэн хоол тэжээлийг гүрвэлзэх хөдөлгөөнөөр дамжуулахад тус эрхтний булчингууд хэрхэн ажиллах вэ?

  • Хоол тэжээлийн бодис шахагдахад-цагариг булчин агшиж, тууш булчин сулрахад суваг уртасч тэжээлийн зүйл шахагдана.

    Цагариг булчин суларч, тууш булчин агшихад суваг богиносч, хоол тэжээлийн зүйл дээрээс орж ирнэ.

Оноо: 2 №: 19331
Алхамтын даалгавар

9 дугаартай эрхтнээс ялгарах гидрокарбонат 10 дугаартай эрхтэнд хоол боловсроход хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Нойр булчирхайн шүүсэнд агуулагдах гидрокарбонат ходоодны хүчиллэг орчныг саармагжуулж, энзимийн үйлчилгээг идэвхжүүлнэ.

Оноо: 1 №: 19467

Савтай усыг хурдан ууршуулахын тулд дараах аргуудын аль алийг нь хэрэглэвэл тохиромжтой вэ?

I. Савтай усыг халаах                                  II. Салхинд байрлуулах

III. Талбай ихтэй саванд хийх                      IV. Савыг таглах

  • A. I, II, III

  • B. I, III, IV

  • C. I, II, IV

  • D. II, III, IV

Оноо: 1 №: 19466

Харилцан перпендикуляр чиглэлтэй \small F_1=5 Н ба \small F_2=12 Н хүчнүүдийн нийлбэр хүчийг тодорхойл.

  • A. 7 Н

  • B. 8.5 Н

  • C. 13 Н

  • D. 17 Н

Оноо: 1 №: 19465

Харилцан перпендикуляр чиглэлтэй \small F_1=30 Н ба \small F_2=40 Н хүчнүүдийн нийлбэр хүчийг тодорхойл.

  • A. 10 Н

  • B. 35 Н

  • C. 50 Н

  • D. 70 Н

Нийт: 19,976