Дараах зурагт автомат халаалтын системд хэрхэн логик элементүүдийг ашиглаж байгааг үзүүлэв.
Дулаан мэдрэгч төхөөрөмж өрөөнд хүйтэн үед 0 гэсэн дохиог, өрөөнд халуун үед 1 гэсэн дохиог илгээдэг. Тэгвэл зөвхөн унтраалга асаалттай үед өрөөнд хүйтэн болоход халаагч ажиллаж, халуун байхад унтарч байхын тулд ямар логик элементийг асуултын тэмдгийн оронд байрлуулах вэ?
A. AND
B. NOR
C. NOT
D. OR
Дараах логик элементүүдийн хослол өгөгджээ. Ямар логик элементтэй ижил шинж чанартай вэ?
A. AND
B. NOR
C. NOT
D. OR
Халим, заан гэх мэт амьтад 20 Гц-ээс бага давтамжтай дуу гаргаж хоорондоо харилцдаг. 20 Гц-ээс бага давтамжтай дууг юу гэж нэрлэдэг вэ?
A. Ультра
B. Инфра
C. Нил ягаан
D. Хэт богино
Баатар аав ээж дүүгийнхээ хамт амьдардаг. Аав ээж нь ажил ихтэй тул өглөө гараад орой ирнэ. Тиймээс Баатар ус, түлээ, хоол унд гээд гэр орны ажлаа бүгдийг нь өөрөө хийнэ. Бямба гарагт Баатар найз нартайгаа заал авч сагсан бөмбөг тоглохоор тохирчээ.Энэ тухайгаа ээждээ хэлтэл ээж нь бямба гарагт хамт олноороо мод тарих болсон тул дүү Батын шүдийг үзүүлэх цаг авсан, түүнийг эмнэлэг рүү хамт явах хэрэгтэйг хэллээ. Баатар найзууддаа худлаа хэлсэн болох нь гэж бодон ихэд бухимдан өрөөнийхөө хаалгыг чанга хаан хөгжим сонсон хэвтжээ.
Ээж хүү 2 ын хооронд үүсэж буй зөрчилдөөний шалтгаан юу вэ
Үүргийн
Баатарын хувьд хийх шаардлагатай болсон 2 зүйлсээс аль нэгийг нь сонгосноор гарч болох сөрөг үр дагавар юу вэ?
Дүүгийнхээ шүдийг үзүүлэхээр явбал найзуудтайгаа тоглож чадахгүй. Найзуудтайгаа хөлбөмбөг тогловол дүүгийнхээ шүдийг үзүүлж чадахгүй гэх мэтээр хариулж болно.
Өөрийн тань хувьд Баатартай адил нөхцөл байдал үүсвэл хэрхэн яаж шийдвэрлэх вэ?
Чухал ба чухал бусаар нь эрэмбэлээд дараагаар нь аль нэгийг нь түрүүлж хийгээд хоёрдахийг нь дараа нь хийнэ гэх мэтээр хариулж болно.
Зурган мэдээлэлтэй ажиллан асуултад хариулна уу?
Дээрх зурагт гарч буй харилцаа нь зөрчилдөөний аль үе шатанд хамаарах вэ?
Зөрчилдөөний 5 үе шат байдаг. Үүнд Далд үе, Хүлээн авах үе, Мэдрэх үе Оргил үе . Дараах үеүдээс аль нэгийг бичсэн
Зурагт гарч буй үйл явдал нь зөрчилдөөнийг шийдэх аль хандлагын жишээ вэ?
Зөрчилдөөнийг шийдэх 5 хандлага байдаг ба дээрх зураг нь сөргөлдөх хандлагын жишээ юм. Ийм хандлагатай хүн бусдын санаа бодлыг үл ойшоон, зөвхөн өөрийн зорилгыг биелүүлэхийг хичээдэг.
Зөрчилдөөнөөс сэргийлэх ямар арга замууд байдаг вэ?
Хамтран ажиллах
Харилцан буулт хийх
Харилцан буулт хийх буюу дундын шийдэл
Ах хүнд өвчин тусаж эмчлүүлэх хэрэгтэй болсон тул манайх гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжин ирж би шинэ сургуульд орлоо. Эхний өдөр найз нөхөдгүй ганцаардсан мэт сэтгэл төрж байсан хэдий ч маргаашаас нь нэг хүүтэй дотно үерхэж эхэллээ. Бид хоёрын аль аль нь хөл бөмбөг их сонирхдог байв. Нэгэн удаа бид хоёр хөл бөмбөг тоглож байгаад буруу ойлголцсоноос болж хаалгандаа гоол алдаж маргалдаж нэг хэсэг хоорондоо дуугарахгүй явсан удаа байгаа боловч бид сайн найзууд хэвээрээ байна.
Хүүгийн хувьд стресс үүсгэгч үндсэн төрлийн нэг болох амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт аль нь вэ?
Шинэ сургуульд шилжин орсон
Ах нь хүнд өвдсөн
Найзтайгаа үл ойлголцсон
Стресс үүсгэгч үндсэн 3 хүчин зүйлийг хүүд тохиолдсон жишээн дээрээс ялгана уу.
1.Ах нь хүнд өвчин туссан нь урт хугацааны дарамт сорилт
2.Шинэ сургуульд орсон нь амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлт
3.Найзтайгаа буруу ойлголцсон нь өдөр тутмын асуудлуудын жишээ юм
Стрессийг даван туулах арга замуудаас бичнэ үү?
Сайтар унтаж амрах, биеийн тамираар хичээллэх, дуртай зүйлээ хийх, цагийг хөгжилтэй өнгөрөөх, эрүүл зөв хооллох, хөгжим сонсох гэх мэт
Ах ажлаа тараад оройхон гэртээ иртэл эхнэр нь хаалга тайлж өгөөд “Чи яасан оройтдог юм. Оройтож ирэхээ утсаар хэлэхгүй яасан юм бэ?” гэж хэлэв. Ах “Ажилтай байхад би яах юм. Сарын сүүл болоод тайлан тооцоо ихтэй байхад” хэмээн ширүүхэн хариулав.
Зөрчилдөгч талуудыг нэрлэнэ үү?
Эхнэр, нөхөр
Тохиолдолд зөрчлийг өдөөгч хүчин зүйл юу вэ?
Бухимдал
Дээрх тохиолдолд зөрчилдөөнийг шийдвэрлэх хандлагуудаас алийг нь сонгон хэрэгжүүлбэл үр дүнтэй байх вэ?
Буулт хийх
Хамтран ажиллах
Харилцан буулт хийх буюу дундын шийдэл
Зургийг судлан шинжилж зааврын дагуу ажиллана уу?
Зураг 1. Зураг 2.
Дээрх 2 зурагт байгаа бүлгүүд нь анхдагч болон хоёрдогч бүлгийн алинд нь хамаарахыг бичнэ үү
Зураг 1. Гэр бүл – Анхдагч бүлэг
Зураг 2. Сургууль- Хоёрдогч бүлэгт хамаарна
Дээрх зурагт буй 2 бүлгийн ялгааг бичнэ үү.
Анхдагч бүлэг нь харьцангуй цөөн хүнээс тогтдог, ойр дотны холбоо, сэтгэл хөдлөлд тулгуурласан бичигдмэл бус хэм хэмжээгээр гишүүд хоорондын харилцаа зохицуулагддаг. Үүнд гэр бүл, найз нөхдийн бүлэг багтана.
Хоёрдогч бүлэг нь нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө албан ёсны, бичигдмэл хэм хэмжээгээр гишүүдийн харилцаа нь зохицуулагддаг. Жишээ нь. Сургууль, цэцэрлэг
Сурагчдын хувьд өөрийн хамаардаг анхдагч ба хоёрдогч бүлгүүдийг нэрлэнэ үү.
Сурагчид өөрийн хамаардаг анхдагч болон хоёрдогч бүлгээс зөв нэрлэсэн. Жишээ нь гэр бүл, найз нөхөд, сургууль цэцэрлэг, эмнэлэг, Сурагчдын өөрөө удирдах зөвлөл, спортын секц дугуйлан гэх мэт
"М” бусадтай найрсаг харилцдаг нэгэн. Ангийн хүүхдүүд нь түүнийг тусч, сайхан сэтгэлтэй охин гэж хүндэлдэг. ”М-”ийн хувьд өөрийн санал бодлыг бусдад тууштай илэрхийлж, хүмүүсийн өмнө чадварлаг илтгэх хүсэлтэй боловч дотроо үүнээсээ эмээж явдаг байна. ”М” хэд хэдэн удаа хүүхдүүдийн өмнө танилцуулга хийхдээ ихэд хичээсэн боловч түүний дуу сул тул түүндээ сэтгэл хангалуун бус байв. Мөн ярьж буй зүйлийг нь хүүхдүүд сонсохгүй байгаа юм шиг санагдаж, өөртөө итгэлгүй харагдсан байх гэж боджээ.
” М”-ийн хувьд бусадтай харилцахдаа гаргаж буй сул талуудыг нэрлэнэ үү?
Дуу сул, өөртөө итгэлгүй байдал
Дууны чанга, сул байх нь харилцаанд ямар нөлөөтэй вэ?
Дууны чанга сул, хурд хэмнэл нь чухал ач холбогдолтой. Хэн нэгний сэтгэл санааны байдлыг түүний дууны өнгөнөөс мэдэх боломжтой
“М” өөрт байгаа сул талаа даван туулахын тулд харилцааны ямар чадваруудаа сайжруулах шаардлагатай вэ?
Өөртөө итгэлтэй байх, дуу хоолойныхоо өндөр нам, өнгийг тохируулах, үгэн бус харилцааг тохируулан хэрэглэх
Зургийг ажиглан 2 тоогоор ямар үүлийг дугаарласан байна вэ?
A. Борооны бөөн үүл
B. Сэмжин давхраат үүл
C. Давхраат үүл
D. Борооны давхраат үүл
Тасалгааны температур +100С дулаан, чийгийн багтаамж 9,41гр/м3 , харьцангуй чийгийн хэмжээ 55% байсан бол үнэмлэхүй чийгийн хэмжээ хэд вэ?
A. 5,17 гр/м3
B. 4,24 гр/м3
C. 4,17 гр/м3
D. 9,41 гр/м3
Цаг агаарын мэдээгээр агаарын температур +200С өдөртөө бороотой. Оройдоо даралт нэмэгдэнэ гэсэн бол тухайн өдрийн оройны цаг агаарын төлөв байдал ямар байх вэ?
A. Үргэлжилсэн бороотой
B. Бороогүй тэнгэр цэлмэг тогтуун
C. Ширүүн усархаг бороотой
D. Салхитай үүлэрхэг
Агаарын даралт нэмэгдэхэд тэнгэр цэлмэг болж, хур тунадас бага унадаг. Яагаад вэ?
A. Уруудаж буй агаар дулаарч, чийгийн багтаамж нэмэгдэнэ
B. Уруудаж буй агаар дулаарч, чийгийн багтаамж багасана.
C. Уруудаж буй агаар хөрч, чийг агуулах чадвар ихэснэ.
D. Уруудаж буй агаар хөрч, чийг агуулах чадвар багасана.
Дэлбэрэлт нь тогтуун, суваг даган шингэн магма өгсөж тогоо дүүрэн бялхана. Доороос нь лав түрэх үед түрүүчийн лаав тогооноосоо хальж, уулын хажуу даган урсах нь галт уулын ямар төрөлд хамаарах вэ?
A. Давхраат
B. Бамбайт
C. Бөмбөгөр
D. Бялхмал
Чулуун мандлын бүрэлдэхүүнд зонхилох элементийг сонгоно уу?
A. O
B. Si
C. Al
D. Fe
Хоорондоо зөрөх хөдөлгөөнд орших буй хоёр тектоник хавтанг олж сонгоно уу?
A. Энэтхэг Австрали ба Еврази
B. Еврази ба хойд Америк
C. Өмнөд Америк ба Африк
D. Африк ба Еврази
Дэлхий дээр хөрсний эвдрэл, доройтлын хамгийн том шалтгаан юу вэ?
A. Үйлдвэржилт нэмэгдэх
B. Усжуулалт нэмэгдэх
C. Хотжилт тэлэх
D. Бэлчээрийн тархагдал
Усны хямрал гэсэн үндсэн ойлголтод аль нь орох вэ?
A. Усны хэрэглээ хэт нэмэгдэх, бохирдох
B. Ган зудад автагддаг нутаг дэвсгэр
C. Мөнх цас, мөс мөсөн гол хайлж талбай нь хорогдох
D. Гол мөрний үерт автагддаг нутаг дэвсгэр
Ургамал болон хөрсөнд шингэж, эргээд агаарт гарч буй тунадас бөгөөд хүний хэрэгцээнд ашиглах боломжгүй усыг .......................гэнэ.
A. Саарал ус
B. Ногоон ус
C. Хөх ус
D. Артезийн ус
Инверсийн ангиллыг зөв харгалзуулна уу?
1.Цацрагийн инверс |
А. Салхигүй үед уулархаг газар хүйтэн агаар нь доошилж, ууландаа дулаан агаар нь үлдэн инверс үүснэ |
2. Уулзүйн инверс |
Б. Агаарт нүүрсхүчлийн хий болон хатуу хольцууд ихэссэнээс болоод газрын гадаргаас ялгарах дулааныг тогтоон барьж инверсийн давхаргыг үүсгэнэ |
3.Хаврын инверс |
В. Хүйтэн газар дулаан агаар шилжин ирэх үед үүснэ |
4. Агаарын бохирдлоос болж үүсэх инверс |
Г. Зун үүлгүй үед нар жаргасны дараа агаарын доод давхарга амархан хөрч дээд давхарга нь дулаан хэвээрээ үлдэн инверс үүснэ. |
5.Адвекцийн инверс |
Д. Цас, мөс хайлах үед газрын гадарга орчмын дулаан цасыг хайлуулахад зарцуулагдах тул дээд давхаргаасаа илүү хөрснөөс болж үүсдэг инверс юм. |
A. 1Г,2А, 3Д, 4Б, 5В
B. 1Г, 2А, 3Д, 4В, 5Б
C. 1А, 2Г, 3Д, 4Б, 5В
D. 1Д, 2Б, 3А, 4Г, 5В
Хүчиллэг тунадас яагаад үүсдэг вэ?
A. Мал аж ахуйгаас үүссэн бэлчээрийн доройтол
B. Газар тариалангаас үүссэн хөрсний доройтол
C. Хог хаягдлаас ялгарах азотын исэл
D. Цахилгаан станц, машины утаа
Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд өдөр тутмын амьдралдаа мөрдвөл зохих хэрэглээг сонгоно уу?
A. Цагаан гэрэл, суурин компьютер, дизель автомашин хэрэглэх
B. Зөөврийн компьютер, гибрид автомашин, цагаан гэрэл хэрэглэх
C. Бензин автомашин, нарны эрчим хүч, зөөврийн компьютер хэрэглэх
D. Зөөврийн компьютер, гибрид автомашин, шар гэрэл хэрэглэх
Зундаа +100С, өвөлдөө -400С байх нь цөөнгүй. Жилд унах 400мм тунадас нь ууршилтаас 2 дахин илүү. Өвөлдөө арктикийн агаар, зундаа сэрүүн агаар зонхилно. Энэ ямар бүслүүр вэ?
A. Туйлын
B. Хүйтэвтэр
C. Сэрүүн
D. Экваторын
Уулын босоо бүслүүр үүсэх гол шалтгаан юу вэ?
A. Өндөрсөх тусам нарны шууд цацрагийн хэмжээ багасаж, температур буурдаг.
B. Өндөрсөх тусам нарны шууд цацрагийн хэмжээ нэмэгдэж, температур буурдаг.
C. Өндөрсөх тусам чийгийн хэмжээ буурч, температур нэмэгдэнэ.
D. Өндөрсөх тусам чийгийн хэмжээ нэмэгдэж температур буурна.
Дараах мөнх цастай уулсыг газарзүйн байрлалтай нь зөв харгалзуулна уу?
Мөнх цаст уулс |
Эх газар, тивүүд |
1. Монблан |
А. Ази |
2. Кени |
Б. Хойд Америк |
3. К2 |
В. Европ |
4. Аконгагуа |
Г. Африк |
5. Маккинли |
Д. Өмнөд Америк |
A. 1В, 2Г, 3А, 4Д, 5Б
B. 1Б, 2Г, 3А, 4В, 5Д
C. 1В, 2Г, 3А, 4Б, 5Д
D. 1Б, 2А, 3В, 4Г, 5Д
Орон зай цаг хугацааг үл хамааран дэлхий даяар үйлчилгээний салбар өндөр хөгжиж байна. UBER хэмээх таксины компани нэг ч таксигүй хэрнээ апплекэйшн ашиглан Хойд Америк, Австрали, Европт үйл ажиллагаагаа явуулдаг. Уг компани аж үйлдвэрийн аль шатанд хамаарах вэ?
A. Анхдагч
B. Хоёрдогч
C. Гуравдагч
D. Дөрөвдөгч
Аялал жуулчлал нь үйлдвэрлэлийн аль шатанд хамаарах салбар вэ?
A. Анхдагч
B. Хоёрдогч
C. Гуравдагч
D. Дөрөвдөгч
Дэлхий дээр 7 хүний 1 нь өөрийн амьдарч буй газраас өөр газар уруу тодорхой зорилгоор аяладаг гэсэн судалгаа бий. Жилд хүлээн авах жуулчдын тоогоороо тэргүүлдэг орныг сонгоно уу?
A. БНХАУ
B. Итали
C. Франц
D. АНУ
Бэлчээрийн 462кг/га, нэг хонины хоногт идэх өвс 2,2кг/га, бэлчээр ашиглах хугацаа 15 хоног бол ойт хээрийн бүсийн бэлчээрийн даацыг нэгж талбайд идээшлэх малын тоогоор тооцоолоорой.
A. 14 хонь
B. 7 хонь
C. 28 хонь
D. 20 хонь
Дэлхийн ачаа тээврийн голлох салбар бол Усан тээвэр юм. Усан тээврээр хамгийн их тээвэрлэдэг ачааг сонгоно уу?
A. Газрын тос
B. Хуурай балк
C. Контейнер ачигч
D. Карго
А ба Б хотын хооронд 210 км зайтай. 45 хүний суудалтай автобусаар 2 удаа тээвэр хийсэн бол зорчигч эргэлтийг олгоно уу?
A. 18900 хүн /км
B. 37800 хүн/км
C. 9450 хүн/км
D. 90 хүн /км
Хотын инверс үүсэх гол шалтгаан юу вэ?
A. Газрын гадаргаас дээшээ агаарын термператур нэмэгдэх зүй тогтлоос
B. Газрын гадаргаас дээшээ агаарын температур буурах зүй тогтлоос
C. Уулсаар хүрээлэгдсэн байдал, агаарын бохирдлоос
D. Уулсаар хүрээлэгдсэн байдал, аж үйлдвэрийн утаа
Хүлэмжийн хий ихээр ялгаруулж, дэлхийн дулааралд хамгийн их нөлөөлж буй орныг сонгоно уу?
A. БНХАУ
B. АНУ
C. ОХУ
D. БНЭУ
Цагаан будаагаар тэргүүлдэг бүс нутаг нь Зүүн ба Зүүн Өмнөд Азийн орнууд юм. Яагаад энэ бүс нутагт цагаан будаа голлон тариалдаг вэ?
A. Халуун хуурай уур амьсгалтай, хүн амын тоо ихтэй
B. Халуун уур амьсгалтай, хүн амын тоо цөөн
C. Сэрүүн уур амьсгалтай, хүн амын тоо цөөн
D. Халуун чийглэг уур амьсгалтай, хүн ам ихтэй
Сири улс сүүлийн 10 жилийн хугацаанд дотоодын үймээн самууны хөлд нэрвэгдэн 3 сая иргэн Газар дундадын тэнгисийг гатлан Европ тивийг зорьсон байна. Энэ нь шилжилт хөдөлгөөний ямар хэлбэр вэ?
A. Ажиллах хүчний шилжилт
B. Сайн дурын шилжилт
C. Албадлагын шилжилт
D. Оюун шүүрэл
БНСУ нь 51 сая хүн амтай, 100 мянган км 2 талбайтай бол хүн амын нягтшил нь хэд вэ?
A. 1км2 – 5,1 хүн
B. 1км2 – 51 хүн
C. 1км2 – 510 хүн
D. 1км2 – 5100 хүн
Баруун өмнөд азийн Турк, Иран, Ирак, Азарбайжин зэрэг улсуудыг дамнан хэдэн 10 саяараа тархан суурьшдаг тусгаар тогтноогүй үндэстэнг сонгоно уу?
A. Күрд
B. Хазаар
C. Халимаг
D. Палестин
Дэлхийн хүн амын нягтшил ихтэй Мигинго арал нь аль нуурт оршдог вэ? Зөв хариултыг сонгоорой.
A. Байгаль
B. Их баавгайт
C. Виктори
D. Титикака
Монгол улс 1000 хүн ам тутам дахь төрөлт нас баралт, ердийн өсөлт нь 20 – 6 = 14 бол хүн амзүйн шилжилтийн хэддүгээр үед хамаарах вэ?
A. I үе
B. II үе
C. III үе
D. IV үе