Доорхи хүснэгтэд архи болон хар тамхины зарим нөлөөллийг үзүүлжээ.
A. Хүснэгтийн нүд бүрт зөв хариултыг ТИЙМ эсвэл ҮГҮЙ гэсэн үгээр бичнэ үү. Хэрхэн бөглөхийг харуулахын тулд нэг нүдийг бөглөж үзүүллээ.[3]
Нөлөө |
Архи |
Хар тамхи |
Донтуулна |
|
|
Сэтгэл гутралд оруулна |
|
|
Ихээр хэрэглэвэл элэг гэмтээнэ |
|
ТИЙМ |
B. Тамхи олон төрлийн химийн хорт бодис агуулдаг. Доорх бодисуудын хүнд үзүүлэх нөлөөллөөс бичнэ үү.
нүүрстөрөгчийн (II) оксид:
...............................................................................................................
............................................................................................................ [1]
никотин:
...............................................................................................................
........................................................................................................... [1]
тамхины бохь:
...............................................................................................................
............................................................................................................ [1]
A.
Нөлөө
Архи
Хар тамхи
Донтуулна
ТИЙМ
ТИЙМ
Сэтгэл гутралд оруулна
ТИЙМ
ТИЙМ
Ихээр хэрэглэвэл элэг гэмтээнэ
ТИЙМ
ТИЙМ
В. нүүрстөрөгчийн (II) оксид- хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг бууруулна.
никотин: - донтуулдаг, цусны даралт нэмэгдүүлнэ.
тамхины бохь - уушгины хорт хавдар үүсгэж болзошгүй, амьсгалын замын бусад эрхтнүүдийн хавдар үүсгэх магадлалтай гэвэл тооцно.
Дараах өгөгдлөөс аль нь усанд уусдаггүй вэ?
A. давс
B. сахар
C. төмрийн үртэс
D. кофе
Биеийн хөдөлгөөнийг судалсан судалгааны үр дүн хүснэгтээр өгөгджээ. Хүснэгтийн өгөдлийг ашиглан дараах даалгавруудыг гүйцэтгэнэ үү.
a. Бие ямар хөдөлгөөн хийсэн бэ?
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
b. Биеийн хөдөлгөөний зам хугацааны хамаарлын графикийг зурна уу.
a. жигд 1 оноо
b. /тэнхлэг, масштабаа зөв сонгосон бол 1 оноо, цэгүүдээ зөв холбож шулуунаа зурсан бол 1 оноо/
Шингэний эзлэхүүнийг ямар багажаар хэмждэг вэ?
A. хэмжээст цилиндр
B. термометр
C. жинлүүр
D. барометр
Дараах шинжүүдээс аль нь шингэнийг тодорхойлох вэ?
A. хэлбэр дүрстэй, шахагддаг
B. хэлбэр дүрстэй шахагддаггүй
C. хэлбэр дүрсгүй, шахагддаг
D. хэлбэр дүрсгүй, шахагддаггүй
Усны ургамлын нэрийг сонгоно уу.
A. цагаан бөлбөө
B. кактус
C. багваахай
D. байцай
Цэцэгт ургамлыг нэг талт үрт ургамлын анги, хос талт үрт ургамлын анги гэсэн 2 том бүлэгт хуваадаг.
A. Энэ ангилал зүйн 2 бүлгийн хоорондын ялгааг хүснэгтэд нөхөж бичнэ үү. [3]
Шинж чанар |
Нэг талт үрт ургамал |
Хос талт үрт ургамал |
Үрийн талын тоо |
|
|
Навчийн судлын хэлбэр |
|
|
Цэцгийн дэлбийн тоо |
|
|
B. Цэцэгт ургамлын ургалтыг зохицуулах хоёр хүчин зүйлийг нэрлэнэ үү. [2]
А.
Шинж чанар
Нэг талт үрт
ургамал
Хос талт үрт
ургамал
Үрийн талын тоо
1
2
Навчийн судлын хэлбэр
Параллель \ тууш судал
Салаалсан\ торон судал
Цэцгийн дэлбийн тоо
3/6
5/4
В. гэрэл; газрын татах хүч; ус /чийг / чийгшил, температур/ дулаан, салхи гэвэл тооцож болно.
Вандуйн үр хэрхэн тархдаг вэ?
A. амьтнаар
B. салхиар
C. өөрөө задарснаар
D. усаар
Бор шувуу ямар орчинд, хэдэн өндөг гаргадаг вэ?
A. усан орчинд олон өндөг
B. усан орчинд цөөн өндөг
C. хуурай орчинд олон өндөг
D. хуурай орчинд цөөн өндөг
Архи донтуулагч үйлчилгээтэй бодис агуулдаг.
A. Цусан дахь архийг задалдаг эрхтний нэрийг бичнэ үү. [1]
B. Жолооч архи уухад түүний машин барих үйлдэлд яаж нөлөөлөхийг тайлбарлана уу. [2]
C. Архины урт хугацааны нөлөөлөлд өртдөг нэг эрхтнийг нэрлэж, нөлөөллийг тайлбарлана уу.
Эрхтэн......................................................................................................................
Нөлөөлөл ..............................................................................................................
............................................................................................................................ [2]
А. элэг
В. 1.мэдрэлийн импульс удаан дамжина,
2. хариу үйлдэл удааширна,
3. эрэгцүүлэн тунгаах чадвар суларна.
С. 1. элэг– хатуурал / хавдарболно / элэгний эсүүд устана.
2.тархи – эсүүд нь гэмтэнэ / устана
3. ходоод – үрэвсэнэ/ дотоод хана нь гэмтэнэ / шархлаа үүснэ
4. бөөр – эсүүд нь гэмтэнэ
5. зүрх – титэм судасны хатуурал өвчний эрсдэл ихэснэ
Эсийн хуваагдлын мейоз ба митоз гэсэн 2 хэлбэр байдаг.
A. Мейоз хуваагдал явагддаг амьтны аль нэг эрхтнийг нэрлэнэ үү.
....................................................................................................................... [1]
B. Мейоз хуваагдал явагддаг цэцгийн аль нэг эрхтнийг нэрлэнэ үү.
....................................................................................................................... [1]
C. Хүснэгтэд мейоз ба митоз хуваагдлын 3 ялгааг бичнэ үү. [3]
|
Ялгаатай тал |
|
Митоз |
Мейоз |
|
1 |
................................................................. ................................................................... |
................................................................. ................................................................... |
2 |
................................................................. ................................................................... |
................................................................. ................................................................... |
3 |
................................................................. ................................................................... |
................................................................. ................................................................... |
А. өндгөвч / төмсөг
В. үрэвч / тоосовч
Ялгаатай тал
Митоз
Мейоз
1
Хромосомын тоо ижил хэвээрээ байна/ диплоид хромосомтой
Хромосомын тоо хоёр дахин багасна/ гаплоид хромосомтой
2
Биеийн эсүүд хуваагдана
Бэлгийн эсүүд хуваагдана
3
Удамшлын мэдээлэл өөрчлөгдөхгүй
Удамшлын мэдээлэл өөрчлөгдөнө
4
Хоёр төл эс үүснэ
Дөрвөн төл эс үүснэ
5
Үүссэн төл эс удамшлын мэдээллээрээ эх эстэй яг ижил
Үүссэн төл эс удамшлын мэдээллээрээ эх эсээс өөр
6
Хуваагдал нэг удаа явагдана
Дараалсан хоёр хуваагдал явагдана
840 Вт чадалтай халаагуураар 20 oC температуртай 2 кг усыг 10 минут халаажээ.
a. Цахилгаан халаагуур энэ хугацаанд ямар хэмжээний энерги ялгаруулахыг тооцоолно уу.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
b. Ус хэдэн градус болтлоо халсан бэ? сус=4200 Ж/кг oC
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
a. 504000Ж /Хариу зөв гаргасан бол 2 оноо, хариу гаргаагүй ч томьёолол зөв бичсэн бол 1 оноо/
b. 800С /Хариу зөв гаргасан бол 2 оноо, хариу гаргаагүй ч температурын өөрчлөлтийг 600С гэж гаргасан эсвэл дулаан балансын тэгшитгэл зөв бичсэн бол 1 оноо/
Зурагт хүний зүрхний бүтцийг харуулжээ.
A. А болон В тасалгааг нэрлэнэ үү.
А ...................................................................................
В ............................................................................... [2]
B. Зургийг ашиглан С цусны судас артери, венийн судасны аль нь болохыг олж тогтооно уу.
Судасны төрөл ............................................................................................
Шалтгаан .................................................................................................
....................................................................................................................
Ямар цус зөөдөг ......................................................................................[3]
А. А-зүүн ховдол, В-баруун тосгуур
В. Уушгины артери, зүрхнээс гарч байгаа учир, нүүрсхүчлийн хийтэй цус
Хос талт үрт ургамлын навчийн микроскопоор харсан зургийг өгчээ.
a. Зурагт тэмдэглэгдсэн А эд болон В эсийг нэрлэнэ үү.
А. ................................................................
В. ............................................................. [2]
b. Фотосинтезийг эрчимтэй явуулахад зохилдсон А эдийн шинж чанараас 2-ыг бичнэ үү. [2]
c. Фотосинтезийн үгэн тэгшитгэлийг бичнэ үү. [2]
А. баганан эсээс тогтсон үндсэн эд, амсрын эс
В. Маш их хэмжээний хлоропласттай, нягт наалдаж байрласан, дээд эпидермист ойрхон
С. нүүрсхүчлийн хий + ус = глюкоз + хүчилтөрөгч
Сурагчид иштэй чихрэнд сахар агуулагддаг эсэхийг судлахаар туршилтын ажил төлөвлөжээ.
a. Сахарыг ямар урвалжаар илрүүлэх вэ? [1]
b. Энэ туршилтын ажлын үед аюулгүй ажиллагааны ямар дүрмийг баримтлах вэ? [1]
c. Хэрвээ хүнсний бүтээгдэхүүнд сахар байвал ямар үр дүн илрэх вэ? [2]
А. Бенедиктын урвалж
В. бээлий өмсөх, халад өмсөх, асгахаас болгоомжлох, халаах үед халуун уснаас болгоомжлох
C. Бенедиктын цэнхэр өнгө сахарын концентрациас хамаарч ногоон, шар, улбар шар, улаан гэх зэргээр өөрчлөгдөнө.
Сурагчид маханд уураг агуулагддаг эсэхийг судлахаар туршилтын ажил төлөвлөжээ.
a. Уургийг ямар урвалжаар илрүүлэх вэ? [1]
b. Энэ туршилтын ажлын үед аюулгүй ажиллагааны ямар дүрмийг баримтлах вэ? [1]
c. Хэрвээ хүнсний бүтээгдэхүүнд уураг байвал ямар үр дүн илрэх вэ? [2]
А. биуретын урвалж
В. бээлий өмсөх, халад өмсөх, асгахаас болгоомжлох
C. Биуретын цэнхэр өнгө чернилэн ягаан, нил ягаан болж өөрчлөгдөнө.
Сурагчид талханд цардуул агуулагддаг эсэхийг судлахаар туршилтын ажил төлөвлөжээ.
a. Цардуулыг ямар уусмал ашиглан илрүүлэх вэ? [1]
b. Энэ туршилтын ажлын үед аюулгүй ажиллагааны ямар дүрмийг баримтлах вэ? [1]
c. Хэрвээ хүнсний бүтээгдэхүүнд цардуул байгаа бол ямар өөрчлөлт илрэх вэ? [2]
А. иодын уусмал
В. иодын уусмал түлэх магадлалтай тул бээлий өмсөх, халад өмсөх, асгахаас болгоомжлох
C. Иодын бор өнгө хөх, цэнхэр, эсвэл хар болж өөрчлөгдөнө.
Бүх амьд бие энерги ашиглан амьдардаг. Бидний амьдралын энергийн эх үүсвэр нь хоол тэжээл юм.
a. Хүний хоол боловсруулах тогтолцооны талаарх мэдлэгээ ашиглан дараах хүснэгтийг гүйцээж нөхнө үү. [2]
Хоол боловсруулах эрхтний нэр |
Үүрэг |
Улаан хоолой |
|
Ходоод |
|
Нарийн гэдэс |
|
Бүдүүн гэдэс |
|
b. Элгийг хоол боловсруулахад оролцдог шүүрэл ялгаруулдаг хамгийн том булчирхай гэж үздэг. Элэгнээс ялгарах шингэн шүүрлийг нэрлэж, үүргийг бичнэ үү.
Нэр .........................................................................................
Үүрэг ....................................................................................... [2]
c. Улаан хоолойн булчингийн агшилтаар ....................................... хөдөлгөөнөөр хоол ходоод руу шилждэг. [1]
А.
Хоол боловсруулах эрхтний нэр
Үүрэг
Улаан хоолой
Хоолыг дамжуулах
Ходоод
Уураг задлах
Нарийн гэдэс
Задарсан энгийн нэгдлийг шимэгдүүлэх
Бүдүүн гэдэс
Ус шимэгдүүлэх
В. Цөс, өөх тосыг задлахад оролцоно
С: гүрвэлзэх
Зураг дээр хүний цээжний хөндийн зарим эрхтнийг үзүүлжээ
a. Р, Q, болон R үсгээр тэмдэглэгдсэн эрхтнүүдийн нэрийг бичнэ үү. [3]
b. S үсгээр тэмдэглэгдсэн эрхтний нэр, гүйцэтгэх үүргийг бичнэ үү.
Нэр .......................................................................................................................
Үүрэг .....................................................................................................................[2]
c. Амьсгалаар авсан хүчилтөрөгчийн ач холбогдлыг бичнэ үү. [1]
А. Р- мөгөөрсөн хоолой, Q – гуурсан хоолой, R – уушгины цулцан
В. Өрц, хэвлий болон цээжний хөндийг тусгаарлана, амьсгал авах гаргахад оролцоно. Алийг нь ч бичсэн оноог өгнө
С. хоол тэжээлийн өндөр молекулт нэгдлийг задлан, энерги үүсгэнэ.
Хөшүүргийн тухай мэдлэгээ ашиглан дараах даалгавруудыг гүйцэтгэнэ үү.
a. Хөшүүргийг дараах байдлаар загварчилсан бол өгөгдсөн дугаарт тохирох үгийг нөхөж бичнэ үү. (тулах цэг, хүч үйлчлэх цэг, хүчний мөр) [2 оноо]
1 ба 3 нь ......................................................
2 нь ..............................................................
“a” ба “b” ...................................................
b. Дараах зургийг сайтар ажиглаад асуултад хариулна уу. [2 оноо]
Хадаасыг сугалахад аль нь илүү бага хүч зарцуулах вэ? Сонгосон хадаас сугалагчийн дугаараа өгөгдсөн талбарт тэмдэглэн хариултаа тайлбарлан бичнэ үү.
Хариулт: Миний бодлоор ....................................
c. Доорх багажийн харгалзах хэсэгт тохирох үгийг сонгон бичнэ үү.
(тулах, хүний хүчээр үйлчлэх, хадаасыг хавчих) [1 оноо]
a
1 ба 3 - ачаа дарах цэг а ба в - хүчний мөр 2 - тулах цэг
ачаа дарах цэг, тулах цэгийг 2-г зөв бичсэн бол 1 оноо, аль нэгийг бичсэн бол оноо өгөхгүй
b
1-г сонгосон бөгөөд хүний үйлчлэх мөрний хэмжээ их байгаа учир бага хүч зарцуулна
1 гэсэн дугаарыг сонгосон бол 1 оноо, оновчтой тайлбар бичсэн бол 2 оноо, амархан сугална, хялбархан сугална, хурдан сугална, ... г\м тайлбар бичсэн бол 1 оноо
c
1 - тулах цэг, 2 - хадаас үйлчлэх цэг, 3 - хүний хүчээр үйлчлэх цэг
3 - г зөв бичсэн бол 1 оноо
Хог хаягдал байгаль орчныг бохирдуулж байна. Иймд нэгэн сургуулийн 5-р ангийн суралцагчид "Байгаль орчноо хайрлан хамгаалахын тулд хог хаягдлыг багасгах, зүй зохистой хаях" талаар хэлэлцүүлэг хийн, хийх ажлуудаа төлөвлөв.
a. Чиний хувьд хэлэлцүүлэгт оролцсон бол хог хаягдлыг багасгах, зүй зохистой хаях талаар ямар саналуудыг дэвшүүлэх байсан бэ?
1. ............................................
2. ............................................
3. ........................................... [3 оноо]
b. Сургуулийн орчинд үүсдэг дараах хог хаягдлыг хөрсөнд задрах хугацаагаар нь ангилж бичнэ үү. Лааз, хуванцар сав, жимсний хальс, гялгар уут, цаас, хоол хүнсний үлдэгдэл [2 оноо]
1. 3-6 долоо хоногт задардаг
2. 20 жилээс 1 сая жилд задардаг
a. Хог хаягдлыг багасгах, зүй зохистой хаях талаар 3н санал дэвшүүлэх, дэвшүүлсэн санал бүр 1 оноо
b. 3-6 долоо хоногт задардаг – жимсний хальс, хоол хүнсний үлдэгдэл,
20 жилээс 1 сая жилд задардаг – төмөр лааз, хуванцар сав, гялгар уут, цаас
Зураг дээр нэгэн эсийг дүрсэлжээ.
a. Дараах эсийн зургийг ажиглан, юуны эс болохыг тодорхойлно уу. [1]
b. Яагаад ингэж тодорхойлсон 1 шалтгааныг бичнэ үү. [1]
c. Дээрх зурагт эсийн бөөм болон митохондрийг зааж, тэмдэглэнэ үү. [2]
А. амьтны эс
В. эсийн хана зурагдаагүй
С. зөв зааж зурсан бол оноог өгнө..
Зураг дээр нэгэн эсийг дүрсэлжээ.
A. Дараах эсийн зургийг ажиглан юуны эс болохыг тодорхойлно уу. [1]
B. Яагаад ингэж тодорхойлсон 2 шалтгааныг бичнэ үү. [2]
C. Дээрх зурагт эсийн бөөм болон митохондрийг зааж тэмдэглэнэ үү. [2]
А. ургамлын эс
В. Хлоропласт, эсийн хана зурагдсан
С. зөв зааж зурсан бол оноог өгнө
Газрын зурагт хоёр хотын хоорондох зайг 24см-ээр дүрсэлжээ. Зургийн масштаб 1:1000000 бол 2 хотын хоорондох зай хэдэн км вэ?
A. 24000000
B. 240000
C. 2400
D. 240
Усанд уусдаггүй зарим хатуу бодисыг усанд хийхэд хөвдөг. Доорх өгөгдлөөс хөвөх үзэгдлийг зөв дүрсэлсэн зургийг сонгоно уу. Зурагт “о” –оор усны жижиг хэсгийг, “х”-ээр хатуу бодисын жижиг хэсгийг тус тус дүрсэлсэн болно.
A. 1
B. 2
C. 3
D.4
Зурагт хоёрчлогдон ( бинар хуваагдал) хуваагдаж буй бактерийн эсийг үзүүлжээ.
a. Бактерийн бинар буюу хоёрчлогдох хуваагдлын онцлогийг бичнэ үү. [1]
b. Ургамлын эс митоз хуваагдлаар хуваагддаг. Митоз хуваагдлын ач холбогдлоос 3-ыг бичнэ үү. [3]
c. Митоз хуваагдлын дүнд үүсэж байгаа эсүүд яагаад генетикийн ижил мэдээлэлтэй байдаг вэ? [2]
a. маш хурдан, тодорхой үе шат дамжихгүй
b. Амьд биеийн өсөлтийг хангана, нөхөн төлжилт явуулна, бэлгийн бус үржлийг нөхцөлдүүлнэ.
c. Интерфазын шатанд ДНХ хоёрчлогдоно, үүссэн 2 төл эсэд очих хромосомуудын мэдээлэл ижил байна.
Дараах өгүүлбэрт орхигдсон үгийг сонгоно уу.
Хос булчин ээлжлэн агшиж, сулрах байдлаар хүний араг ясыг ....................... үүрэгтэй.
A. хамгаалах
B. хөдөлгөх
C. тогтоох
D. бүгд зөв
Дэлхийн газрын зургийг сайтар ажиглаарай. Монгол улс Ази тивд оршдогийг бид мэднэ.Тэгвэл Монгол улс дэлхийн бөмбөрцгийн аль хагаст оршиж байна вэ?
A. баруун хойд хагаст
B. баруун өмнөд хагаст
C. зүүн хойд хагаст
D. зүүн өмнөд хагаст
Өдөр, шөнө яагаад солигддог вэ?
A. дэлхий тэнхлэгээ 24 цагт нэг бүтэн эргэдэг
B. дэлхий нарыг 24 цагт нэг бүтэн тойрдог
C. дэлхий тэнхлэгээ 24 цагт хоёр бүтэн эргэдэг
D. дэлхий сарыг 24 цагт нэг бүтэн тойрдог
Газрын зураг дээр өндөр уулсыг ихэнхдээ ямар өнгөөр тэмдэглэдэг вэ?
A. шар
B. цайвар шар
C. ногоон
D. хүрэн
Дараах зургийг сайтар ажиглаад дараах асуултад хариулна уу.
а. Термометрийн заалт яагаад өөр, өөр байгааг “зөв” тайлбарлах өгөгдлийг сонгоно уу.
1. зураг бүр дэх термометрт туссан гэрэл ижил
2. зураг бүр дэх термометрт туссан гэрэл өөр, өөр
а. зураг бүр дэх толины тоо ижил
в. зураг бүр дэх толины тоо өөр, өөр
А. 1а
B. 2а
C. 1в
D. 2в
b.Туршилтад ашигласан термометрийн заалт өөрчлөгдөхөд нөлөөлсөн энергийн хувирлыг сонгоно уу.
A. гэрлийн энерги дулааны энергид
B. цахилгааны энерги дулааны энергид
C. гэрлийн энерги цахилгааны энергид
D. цахилгааны энерги гэрлийн энергид
с. Соронз ашиглан термометрийг самбарт тогтоожээ. Дараах өгөгдлөөс зөв тайлбарыг сонгоно уу.
A. соронз төмөр материалаар хийсэн зүйлсийг татдаг
B. соронз модон эдлэлийг татдаг
С. соронз цаасыг татдаг
D. соронз хуванцар эдлэлийг татдаг
Зурагт сарны харагдах байдлыг үзүүлжээ. Сарны харагдах хэлбэрийн зөв дараалсан өгөгдлийг сонгоно уу.
A.
B.
C.
D.
Цаасыг шатаахад юу үүсэх вэ?
A. үнс
B. шатсан цаас
C. цог
D. цаас
Элсийг уснаас ямар аргаар ялгаж болох вэ? Энэ нь эргэх өөрчлөлт үү, үл эргэх өөрчлөлт үү?
A. талсжуулах аргаар, үл эргэх өөрчлөлт
B. шүүх аргаар, эргэх өөрчлөлт
C. талсжуулах аргаар, эргэх өөрчлөлт
D. шүүх аргаар, үл эргэх өөрчлөлт
Дараах зургийг сайтар ажиглаад 1 ба 2 дугаарт тохирох үзэгдлийн нэрийг сонгоно уу.
A. 1-уурших, 2-хайлах
B. 1-ууршихын эсрэг, 2-хөлдөх
C. 1-хайлах, 2- хөлдөх
D. 1-хөлдөх , 2- хайлах
Зурагт өгөгдсөн хэмжээст цилиндрт хэдэн мл шингэн байна вэ?
A. 11
B. 12
C. 13
D. 14
Идэш тэжээлийн хэлхээн дэх ногоон ургамал хомсдвол ямар амьтдын тоо толгой эхэлж цөөрөх вэ?
А. өвсөн идэштэн
В. холимог идэштэн
С. махан идэштэн
D. араатан амьтад
Зургийг ажиглаад дугаарын дагуу хүний гарын араг ясыг зөв нэрлэснийг сонгоно уу.
A. 1-дал, 2-сарвуу, 3-шуу
B. 1-бугалга, 2-шуу, 3-дал
C. 2-бугалга, 3-шуу, 4-сарвуу
D. 2-бугалга, 3-сарвуу, 4-дал
Амьтдын орчиндоо дасан зохицох онцлог шинжүүдийг зөв харгалзуулсныг сонгоно уу.
1 |
Тэмээ |
а |
Халтирахгүйн тулд хөлийн ул нь үсэрхэг |
2 |
Гөрөөс |
б |
Арьсны өнгө нь орчноо даган хувирдаг |
3 |
Хамелион мэлхий |
в |
Хурдан гүйхэд дасан зохицсон нарийхан урт хөлтэй |
4 |
Цагаан баавгай |
г |
Ус уухгүй олон хоног байж чаддаг |
А. 1в, 2а, 3г, 4б
В. 1а, 2б, 3в, 4г
С. 1г, 2в, 3б, 4а
D. 1б, 2г, 3а, 4в
Эдгээрээс аль нь хүний биеийн хэвийн өсөлтөд нөлөөлөх зөв үйлдэл вэ?
А. хүссэн үедээ хооллох
В. идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
С. олон цаг шатар тоглох
D. дуртай тоглоомоо тоглох