Бүдүүвчийг ашиглан дараах даалгаврыг хйинэ үү. Эдгээр соёлын нийтлэг болон ялгаатай шинжийг венийн диаграмм ашиглан бичээрэй.
Агуулгын хүрээг баримталсан бол 3 оноо, ижил, ялгаатай талуудыг тодорхойлсон
Элитийн соёл
Ардын
Нийтийн
Элит хэсгийнхний захилагаар мэргэжлийн хүмүүс бий болгодог
Өндөр үнэтэй
Мэргэжлийн хүн байх албагүй ард түмэн зохиодог.
Зохиосон эзэн тодорхойгүй,
Олон үеийн өв уламжлалд тулгуурладаг.
маш их үнэ цэнэтэй
Боловсролын түвшинд хамааралгүй бүх насныханд хүртээмжтэй. Хамгийн олон үзэгчтэй. Зохиогчтой. Хүмүүсийн тухайн агшины эрэлтийг хангаж шинэ үйл явдлыг тусгадаг.
Нийтлэг тал: Тухайн улсын түүх, соёл, уламжлал, ёс заншил, урлагыг илэрхийлнэ. Хүмүүс бүтээсэн, уламжлан өвлөгддөг.
Өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү.
Соёл нь ....... нэгэн жигд үзэгдэл биш. Үүсч, хөгжиж, нэг ард түмэн, улс орноос нөгөөд түгэн дэлгэрч, өнгөрсөн үеэс өнөөд ..бас, байна. Соёлыг олон талаас нь ойлгож, тайлбарлахын тулд биет ба .., нэг хэв маягийн болон.... хаалттай ба ... гэх мэтээр янз бүрийн түвшин, хэлбэрүүдэд ялган үзэж болно.
Нөхөх үгс: тогтвортой, уламжлагдан, өөрчлөгдөж, биет бус, олон хэв маягийн, нээлттэй
Өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү.
Соёл нь ....... нэгэн жигд үзэгдэл биш. Үүсч, хөгжиж, нэг ард түмэн, улс орноос нөгөөд түгэн дэлгэрч, өнгөрсөн үеэс өнөөд ..бас, байна. Соёлыг олон талаас нь ойлгож, тайлбарлахын тулд биет ба .., нэг хэв маягийн болон.... хаалттай ба ... гэх мэтээр янз бүрийн түвшин, хэлбэрүүдэд ялган үзэж болно.
Нөхөх үгс: тогтвортой, уламжлагдан, өөрчлөгдөж, биет бус, олон хэв маягийн, нээлттэй
Зааврын дагуу ажиллана уу.
a. Урлаг гэж юу вэ? тодорхойлолт гаргана уу.
b. Хүснэгтийн хоосон зайд жишээ бичнэ үү.
Урлаг хэмээх ойлголтын агуулгын олон янз байдал |
|
Хүний бүтээсэн зүйлсийн ур хийц, дизайн |
|
Хүн ямар нэг ур чадварыг төгс эзэмшсэн байдал |
|
Бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэх хэлбэр |
|
c. Хичээлээ сайн заадаг багшийн чадвар урлагтай хэрхэн холбогдох вэ?
a. Урлаг: Хүний бүтээсэн зйүлийн ур хийц, дизайн, бодит байдлыг уран сайхны аргаар дүрслэн харулсан, хүн ямар нэг зүйлийг төгс эзэмшсэний илрэл гэх мэт
b. Эхний мөрөэд: байшин, барилга, монгол гэрийн ур хийц, хувцасны загвар гэх мэт, 2 дахь мөрөнөд: мэтгэлцэх урлаг, сайн дуучин, гарамгай баатар.. 3 дахь мөрөнд цирк, уран зураг, ...
Зааврын дагуу ажиллана уу.
Эрт цагт нэгэн адуучин залуу ховоо дүүрэн ус татаад бяцхан хулсан онгоцондоо аяархан цутгахад урсах уснаас нь тун сайхан аялгуу гарахад нь залуу баясч хойно хойноос нь цутгахад ховоо болгонд усны орох дуу бүр адил бус гойд сайхан аялгуу сонсогджээ. Залуу хулсан онгоцоо эргүүлэн хөмөрч уургын хуйваа задалж утас татахад уулын шувуу уярам сайхан аялгуу гарсан гэнэ. Адуучин залуу хулсан онгоцоор хийсэн энэхүү хөгжмөө ятга гэж нэрлэсэн гэнэ. Эх сурвалж: Ардын хөгжмийн зэмсэг үүссэн тухай домог. УБ.2017.36-дахь тал
a. Соёлын аль хэлбэрт хамаарах вэ?
b. Энэ соёлыг хэн бүтээж байна вэ?, онцлог шинжээс дурьдан бичнэ үү.
a. Ардын соёл
b. Ардын билиг авьяастанууд түмэн бүтээнэ. Сайн дурын буюу хамтын шинжтэй. Тухайн ард түмний зан заншил, түүх, соёлыг илэрхийлдэг.
Зааврын дагуу ажиллана уу.
Харийн оронд очсон анхны өдрүүдэд ихэнх хүмүүс сэтгэлээр унаж, сэтгэл санааны хувьд таагүй болж эхэлдэг. Энэ бүхнийг гэрээ санагалзах, цаг агаар таарахгүй байх, ганцаардах зэрэг шалтгаанаар тайлбарлаж болно. Ийм байдалд орохгүй байх бэлтгэлтэй байх хэрэгтэй.
a. Дээрх бичвэр нь соёлын ямар ойлголттой холбогдох вэ?
b. Ийм байдалд орохгүйн тулд хувь хүнээс хамаарах ямар хүчин зүйлс байж болохыг 1-2 жишээгээр бичнэ үү.
a. Соёлын цочирдол бол харь улс орны соёл, зан үйлийн онцлог шинжүүүдэд засан зохицох явцад гардаг хүндрэл бэрхшээлийн нэг.-2 оноо
b. Зорчих орныхооо түүх, ёс заншлыг судлах, олон талын мэдлэгтэй байх, харилцааны чадвар сайтай байх, амархан шинэ соёлд дасан зохицох чадвар эзэмших гэх мэт
Бидний хувьд монгол соёлын дархлаа нь монгол хэл бөгөөд чухам энэ хэл энэ бичгээр монгол ёс заншил, Монгол улсын тусгаар тогтнол, бас их гүрэн байж ирсэн түүх тогтоогддог.
a. Соёлын дархлаа гэж юуг хэлэх вэ?
b. Үүнээс гадна монгол соёлын дархлаанд ямар ямар ойлголт багтах вэ?
c. Монгол хэлний зөв хэрэглээний талаар өөрийн бодлоо илэрхийлэн 50 үгэнд багтаан бичнэ үү.
Соёлын дархлаа-2 оноо
3 оноо
Зааврын дагуу ажиллана уу.
Өнөөгийн залуусын уудаг ундаа нь пепси, иддэг хоол нь доширак, өмсдөг хувцас нь мини, дуулдаг дуу нь поп-рок.. унадаг унаа нь жип, суудаг сууц нь угсармал, ярьдаг хэл нь инглиш.
Л.Түдэв Хэрэглээний дарангуйлал, Дал сонин 2007.02.14
a. Энэ нь соёлын гажилт, хожимдолт, хэрэглээний дарангуйллын аль нэг нь мөн үү? Хариултаа үндэслээрэй.
b. Хувь хүний соёлын түвшин гэж ямар ойлголт вэ? дээрх бичвэрийг холбон тайлбарлаарай.
a. Хэрэглээний дарангуйлал
b. Хувь хүн соёлын төлөөлөл болдог учир хүнд буй эерэг, зохистой, бас зохисгүй хэрэглээний шинж байдлыг шүүн тунгаан хэрэглэх ёстой.
Зааврын дагуу ажиллана уу.
Бид зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, гудамж, хашааны гэрэлтүүлэг гээд нүдэнд харагдахуйц олон зүйлийг бүтээж байна. Гэхдээ үүнийг зөвхөн өнгөн тал төдий юм гэж хэлж болно. Уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжил нь байгаль орчинд хор хөнөөл учруулах, мод үйлдвэрлэл нь ой модыг сүйтгэхэд хүргэж байна.
a. Дээрх бичвэр нь соёлын ямар ойлголттой холбогдох вэ?
b. Дээрх мэдээллийг 1-2 жишээгээр нэмж бичнэ үү.
a. Соёлын орон зай.
b.Тодорхйололтод тохирох жишээнд
Зааврын дагуу ажиллана уу.
a. Тодорхойлолтыг уншаад цэгийн оронд нөхөж бичнэ үү.
Нийгмийн тогтолцооны өөрчлөлтийн нөлөөгөөр хуучин ба шинэ соёлын үнэлэмж зөрчилдөн, хүмүүс тодорхой хэм хэмжээгүйн улмаас соёлын нэгдэл зөрчилдөхийг ........................... гэнэ.
b. Уг тодорхойлолттой холбоотой 2 жишээ бичнэ үү.
a. Соёлын гажилт: Нийгмийн тодорхой хэм хэмжээ үгүйн улмаас соёлын нэгдэл зөрчигдөх үзэгдэл гэнэ.
b. Тодорхйололтод тохирох жишээнд
Дараах мэдээллийг уншаад зааврын дагуу ажиллана уу.
Ардчилсан нээлттэй нийгмийн соёл бол олон ургальч үзэл болон шүтэх бишрэх эрх чөлөөг зөвшөөрдөг нээлттэй тогтолцоо юм. Манай орны соёл энэ чиглэлээр өөрчлөгдөж, эдүгээ олон соёлын уулзвар болж байна.
a. Соёлын даяаршил гэж юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.
b. Олон ургальч үзэл, олон соёлын уулзвар гэсэн ойлголтуудыг тайлбарлан тодорхойлолт бичнэ үү.
c. Манай орны соёл энэ чиглэлээр өөрчлөгдөж, эдүгээ олон соёлын уулзвар болж байна. Гэсэн дүгнэлттэй чи санал нийлэх үү? Өөрийн үзэл бодлоо бичнэ үү.
Өөрийн дүгнэлтээ бичихдээ ийм агуулгыг тусгасан байх: Олон нийтийн мэдээллийн мэдээллийн хэрэгсэл, ЭЗ-ийн харилцаа холбооны хөгжилтэй уялдан үндэстнүүдийг даяар тогтолцоонд нэгтгэх үйл явцыг түргэтгэж байна. Жишээ нь дэлхийн улс оронд болж байгаа бүхий л үйл явдлын мэдээллийг цаг хугацаа алдалгүй авах, хүссэн улс орондоо ажиллаж амьдрах боломжтойгоос гадна хоол хүнс, хувцас, орон байр, тээвэр харилцаа холбооны үйлчилгээ нэгдмэл шинжтэй болж байна. Энэ бол хүн төрөлхтөн улам даяаршиж, улс орнууд болон хүмүүсийн харилцаа өргөжиж байгаагийн үр дүн юм.
Өгүүлбэрийг гүйцээн бичээрэй.
Судлаачид ..... , каст, язгуур, ... гэсэн давхраажилтын дөрвөн ... авч үздэг. Анги нь хувь хүн давхраажилт дахь байр сууриа өөрчлөх боломжийг харьцангуй .... олгодог. Давхраажилтыг эдийн засгийн баялаг, нэр хүнд,....... , ............. гэсэн.................. тодорхойлдог. Давхраажилтын талаар ....ангийн ялгааг чухалчилсан ба өмчлөгч анги, ...... хоорондын харилцааг чухалчилсан бол судлаач .........ангиас гадна байр суурийн бүлэг, нам гэсэн давхраажилтын өөр хоёр бүлгийг хөнджээ.
Эхний өгүүлбэр: Боол, анги, хэв маяг, 2 дахь өгүүлбэрт: нээлттэй, 3 дахь өгүүлбэрт: эрх мэдэл, боловсрол, хэмжигдхүүн, 4 дэхь өгүүлбэрт: К.Маркс, өмчгүй анги, М.Вебер
Даалгаврыг зааврын дагуу хийнэ үү.
- Нийгмийн уг чанарын тухай онолын хандлагуудыг харьцуулж хүснэгтийн дутууг гүйцээнэ үү.
Хандлагууд |
Нийгэм хэрхэн оршин тогтнодог вэ? |
Гол төлөөлөгч хэн вэ? |
Нийгмийн дэг журам яаж тогтдог вэ? |
Бүтэц- чиг үүрийн |
Харилцан хамаарал бүхий бүрэлдхүүн хэсгүүдтэй. |
? |
|
Харилцан үйлдийн |
|
Ч.Х.Куули |
|
Зөрчилдөөний |
|
? |
Эрх мэдэл, албадлагатай холбоотой бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн эрх мэдлийг эдэлж буй бүлгийн ноёрхол нь өөрт нийцсэн дэг журмыг тогтоодог. |
Эхний мөр: .Р.Мертон (1910-2003), Төр, засгийн газар, иргэд харилцан хамааралтай. 2 дахь мөр: Нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын амьдралын харилцан үйлдэлд илүү анхаардаг, Нийгэм бол хүмүүсийн хоорондын зохион байгуулалттай, олон хэв маяг бүхий харилцан үйлдлүүд дээр тогтдог. 3 дахь мөр: Нийгэм, эдийн засгийн нөөц баялагийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс нийгэм тогтдог, К.Маркс
Дараах тодорхойлолтыг жишээгээр дэлгэрүүлэн тайлбарлан бичээрэй.
Нийгэмшилт гэдэг нь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамж бүхий болох үйл явц юм. Нийгэмшилт нь үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явц юм. Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болдог.
Өгөгдсөн тодорхойлолтыг уншиж, ойлгосон байдал
Ойлгосон 2 жишээгээр илэрхийлсэн байдал
Дараах даалгаврыг гүйцэтгээрэй.
"Хувь хүний үйлдэл нийгмийн институтийн нөлөөн дор явагддаг" гэсэн тодорхойлолтыг дэлгэрүүлэн “Сургууль болон гэртээ би хэн бэ? хэн хэнтэй харилцдаг вэ?” гэсэн асуултад хариулт бичнэ үү.
Хувь хүний үйлдэл гэж юу вэ?, Яагаад нийгмийн институтийн нөлөөн дор явагддаг болохыг тодорхойлохын зэрэгцээ өөрийн үйлдэлтэй холбон бичсэн бол
Хувь хүний үйлдэл гэж юу вэ?, Яагаад нийгмийн институтийн нөлөөн дор явагддаг болохыг тодорхойлоогүй зөвхөн жишээ бичсэн бол
Зөвхөн тодорхойлоод өөрийн үйл ажиллагаа, үйлдэлтэй холбоогүй бол
Зааврын дагуу ажиллана уу.
Бодит байдал дээр материаллаг тал түрүүлж өөрчлөгдөн, материаллаг бус тал нь хоцорч үлдэх тал байдаг. Үүнийг соёл судлаачид соёлын хожимдол (cultural lag) хэмээн тодорхойлдог байна. Жишээ нь: Бид зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, гудамж, хашааны гэрэлтүүлэг гээд нүдэнд харагдахуйц олон зүйлийг бүтээж байна. Гэхдээ үүнийг зөвхөн өнгөн тал төдий юм гэж хэлж болно. Жишээ нь, наадмын үеэр бараг бүх жолооч төрийн далбаагаа машин дээрээ мандуулдаг. Харин зарим жолооч цонхоороо хог хаяад явж байхыг юу гэж үзэх вэ?
a. Эхэд ямар асуудлыг хөндсөн байна вэ?
b. Энэ асуудал нь соёлын ямар ойлголтоор тайлбарлагдах вэ?
c. Уг асуудлыг хэрхэн шийдэж болох вэ?
a. Хувь хүний хүмүүжил, төлөвшил, ухамсар, соёлын талаар
b. Соёлын хожимдол
c. Нийгмийн хяналтыг сайжруулах, уриалга, ухуулга сурталчилгаа хийх, хотын соёлд сургах
Зааврын дагуу ажиллана уу.
Б.Баатархүү: “Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” ярилцлагадаа: Би ганцхан жишээ хэлье. Би Дорноговь аймгийн хүн, манай аймгийн Даланжаргалан суманд уран Гэлэгмолом гэж Боржгины мөнгөн эдлэл урладаг мундаг дархан байлаа. Гэтэл аль хэдийн Молом гуай нас барчихсан. Тэр Молом гэдэг хүний бүтээсэн соёл Молом гэдэг хүнтэйгээ дууссан.
a. Ярилцлагад хөндсөн асуудал юу вэ?
b. Түүх, соёлоо хадгалан үлдээх нь ямар ач холбогдолтой вэ?
c. “Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн”гэсний учрыг тайлбарлана уу.
a. Монгол ур ухаан, уран хийц, арга барил болох соёлын өвийг үр хойчдоо үлдээх түгээн дэлгэрүүлэх тухай үгүй бол монгол урлал, уран хийц, арга барил гэдэг зүйл устаж үгүй болох тухай
b. Түүх, Соёлын өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчлэгддэг бөгөөд тухайн өв нь оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн түүх соёл нь нэгэн улсыг бий гэдгийг батлан нотлох баталгаа болохоос гадна соёл нь устаж үгүй болохоос сэргийлэх, түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой.
c. Түүх соёл гэдэг нь тухайн улсыг илэрхийлэгч, таниулах арга хэрэгслийн нэг болдог.Аливаа үндэстэнг мөхөөе гэвэл эх хэл, уламжлал, ёс заншлыг нь мөхөө гэсэн үг байдаг. Тиймээс хүн бүр түүх, соёл, ёс заншлаа мэдэж түгээн дэлгэрүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
Төсөлт ажлын сэдэв боловсруулна уу. Соёлын өөрчлөлт, тухайлбал авто машины хэрэглээ хэт ихэссэн, өнөөгийн эрс хурдтай амьдрал, хотожсон соёлын эерэг болон сөрөг үр дагавар, үндэсний дээл, хувцасны загварын өөрчлөлт зэрэг асуудлаас сонгоно.
Төсөлт ажлын зорилго, ямар аргаар хийх, үр дүн, тооцсон бол,
Асуудлыг шийдэх хувилбаруудыг гаргасан бол
"Соёл бол хүмүүсийн сэтгэлгээний хөгжлийн илрэл" гэж тодорхойлсны учрыг тайлбарлан бичээрэй.
Хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг итгэл үнэмшил, ёс суртахуун зэрэг чадвар дадал туршлагыг багтаасан цогц бүхэл ойлголт учир хүмүүсийн сэтгэлгээний хөгжлийн илрэл болдог.
Зааврын дагуу ажиллана уу.
Аз жаргалын 2016 оны тайланд нийт 140 орны аз жаргалын индексийг тооцоолж, эрэмбэлсэн бөгөөд Монгол Улс 14.3 гэсэн үнэлгээгээр 136 дугаар байранд эрэмбэлэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооны 2016 оны харьцуулсан судалгаагаар гаргажээ.
a. Аз жаргал гэж юу вэ?
b. Монгол улсын аз жаргалын индексийг өсгөхийн тулд ямар ажлууд хийх ёстой гэж чи бодож байна вэ? 2-3 ажлыг жагсаан бичээрэй.
c. Яагаад заавал эдгээр ажлыг хийх ёстой болохыг тайлбарлаарай.
a. Аз жаргал нь эрүүл, урт наслах, мэдлэг боловсролтой байх, амьжиргааны түвшин сайн байвал бүх хүн аз жаргалтай байна.
b. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй байх, сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, хүн бүрт тэгш хүртээмжтэй байх, орлогын боломжийг бий болгож ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт
c. Яагаад гэвэл хүн эрүүл байвал мэдлэг боловсролыг эзэмшинэ. Мэдлэг боловсролтой хүн ажил хийж өөрийн амьдралаа авч явна. Ингэснээрээ хүн дутагдах зүйлгүй аз жаргалтай байж чадна. Мөн Монгол улсын нийгэм, ЭЗ-ийн хөгжилд чухал нөлөөтэй.
Дор дурьдсан үгнүүдээс сонгон тохирохыг бичнэ үү.
Хүн төрөлхтний нийгмийг:
- Агнуурын болон түүвэрлэгчдийн,
- Энгийн тариалангийн,
- Хөдөө аж ахуйн ,
- Аж үйлдвэржсэн,
- Аж үйлдвэржсэний дараах хэмэн ангилдаг.
Сонгох үг: автоматжилт, нүүдэл, гар багаж, анжис, эд хөрөнгийн ялгаа, арилжаа, том хотууд өмчлөл, дахин хуваарилалт, хүн ам олон сая, хуваах
Нүүдэл, хуваах
гар багаж, эд хөрөнгийн ялгаа,
анжис, арилжаа
том хотууд өмчлөл, дахин хуваарилалт
Автоматжилт, хүн ам олон сая
Тодруулга: НУ- Y. Уб, 2014 Улс төр, ардчилал бүлгийн Хуудас 31 талын хүснэгтэн мэдээллийг ашиглана.
Дараах судалгааны тайлбарыг боловсролын институтын чиг үүрэгтэй холбон тайлбарлаарай.
Социологч М. Калмижн “Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн хүрээнд маш олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна. Уламжлалт нийгэмд гэр бүл, шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж, ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх чиг үүргийг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасаж, харин ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихсэж байна”
a. Орчин үеийн нийгэмд боловсролын институт ямар чиг үүрэгтэй байдаг вэ?
b. Боловсрол нь гэрлэлтэй хэрхэн холбогдож байна вэ?
a. Боловсролын институтийн үүрэг: мэдлэгийг дамжуулах, бүтээх, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх.
b. Энэ жишээнд үндэслэн боловсрол гэрлэлттэй шууд холболгдох хандлага байна гэж үзэж болохоор байна.
Дараах хүснэгтийг нөхөж бичээрэй.
Нийгмийн институтууд |
Суурь хэрэгцээ |
? |
Үр удмаа нөхөн үйлдвэрлэх |
Улс төрийн институт |
? |
|
Аж төрөх хэрэгслийг олох |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны институт |
? |
? |
Амьдралын утга агуулга, оюун сананы асуудлыг шийдвэрлэх |
a. Нийгмийн институтийн үндсэн зориулалт нь юу вэ?
b. Дахин нийгэмшил гэж юу вэ? Жишээгээр тайлбарлана уу.
a. Эхний мөр: Гэр бүлийн, 2 дахь мөр: төр, нийгмийн дэг журам, аюулгүй байдлын хэрэгцээ, 3 дахь мөр: эдийн засгийн институт, 4 дэхь мөр: мэдлэгийг дамжуулах, бүтээх, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, 5 дахь мөр: шашны институт
Нийгмийн чухал хэрэгцээг хангах, хэм хэмжээг зохицуулах, тохируулах
b. Дахин нийгэмшилт: Урьд дутуу эзэмшсэн буюу хоцроглсон арга барил, үүргийн оронд үнэлэмжтэй болохыг хэлнэ. Жишээ шинэ зүйлд суралцах, буруу хандлага, зуршлаа арилгах, өөрчлөх
Халуун усанд сахар хурдан уусдаг болохыг батлах туршилтын төлөвлөгөөг гүйцээж бичнэ үү. Санамж: Туршилтыг зэрэг хийхээр төлөвлөх ба хутгах хурд ижил гэж тооцно.
Хэрэглэгдэхүүн: халуун, хүйтэн ус, шилэн аяга 2 ширхэг, хутгуур 2 ширхэг, цаг, хайрцагтай сахар/ёотон сахар/, хавчаар,
- Шилэн аяга тус бүрт ижил хэмжээний ....................................................................
- ....................................................................................................................................
- ....................................................................................................................................
- .....................................................................................................................................
- .....................................................................................................................................
6.Тэмдэглэсэн.............................................................................................жишнэ.
1. (шилэн аяга тус бүрт ижил хэмжээний) халуун, хүйтэн ус хийнэ. 2. савтай ус тус бүрт ижил ширхэг сахар хавчуураараа хийнэ. 3. хутгуураараа зэрэг хутгана. 4. хутгаж эхлэх үед цагаа харж тэмдэглэнэ. 5. халуун ба хүйтэн усанд сахар уусаж дуусахад цагаа харж тус тус тэмдэглэнэ. 6.( тэмдэглэсэн) хугацааны өөрчлөлтийг (жишнэ).
Амьтдыг хоол тэжээлээр нь ангилдаг. Тэдгээр ангиллыг гүйцээж бичнэ үү.
1 ..........................................., 2....................................................3 холимог идэштэн
махан идэштэн, ургамал идэштэн,
Өгөгдсөн асуултын дагуу гүйцэтгэнэ үү.
Н.Коперник “Тэнгэрийн эрхсийн хөдөлгөөний тухай” хэмээх бүтээлээрээ “Дэлхий бол бүх орчлон ертөнцийн төвд хөдөлгөөнгүй оршдог” гэсэн өмнөх үеийн тайлбарт хатуу цохилт өгч, Буд, Ангараг, Сугар болон бусад гаригууд нь дэлхийг бус харин нарыг тойрдог гэсэн дүгнэлт хийжээ. Түүний үзэл санааг үргэлжлүүлэгчдийн нэг бол Ж.Бруно бөгөөд тэрээр энэхүү шинжлэх ухаанч тайлбарыг дэлгэн тавьсных нь төлөө ноёрхогчдын зүгээс эрүү үүсгэн, олны нүдэн дээр цаазлан хороосон.
a. Тохиолдолд ямар асуудал хөндөгдсөн байна вэ?
b. Уг асуудалд юу нөлөөлсөн бэ?
c. Нийгмийн гажуудал гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү.
a. Бурангуй үзлийн үр дагавар, хүмүүсийн үл зөвшөрөх үйлдэл
b. Тухайн үеийн ноёрхогчдын үзэл, дарангуйлал, хуучинсаг үзэл, нийгмийнгажуудал гэх мэт
c. Нийгмийн гажуудал: нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв.
Дараах мэдээллийг нийгэмшилт сэдвээр судалсан мэдлэг, ойлголтоо ашиглан тайлбарлаарай.
Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн хүрээлэн буй бүхэнд бүтээлчээр хариу үзүүлж, нийгэмшиж эхэлдэг. Төрөлхийн шинжтэй хариу үйлдэл болох инээх, уйлах зэрэг нь соёлоос хамааран хүүхдүүдэд ялгаатайгаар төлөвшиж эхэлдэг байна. Нялх балчир үеэсээ гэр бүлийн гишүүд, ялангуяа эхтэйгээ ойртон дотносох хүчтэй мэдрэмж нь түүний цаашдын нийгмийн хөгжлийнх нь суурь болж өгдөг. Ийнхүү ойр дотныхонтойгоо харилцах, дуурайх, дүрд тоглох, суралцах зэргээр нийгэмшин хөгждөг.
a. Нийгэмшил гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү?
b. Нийгэмшлийн хүчин зүйлсээс 2-3 ийг нэрлэнэ үү.
c. Нэрлэн бичсэн нийгэмшлийн хүчин зүйлсээс нэгийг онцлон дээрх мэдэээлэлтэй холбон тайлбарлана уу.
a. Нийгэмшил: Хувь хүн нийгмийн амьдралд орж, нийгмийн гишүүдийн эрхэмлэдэг хэм хэмжээг өөриймшүүлэн, суралцах, сургах үйл явц.
b. Нро хүчин зүйл: Гэр бүл, үе тэнгийнхэн, сургулуь, мэдээллийн хэрэгсэл, ...
c. Дээрх – асуултын хариулад үндэслэн тайлбарласан бол
Дараах ойлголтыг ядуурал сэдвээр жишээлэн тайлбарлаарай.
Асуудал бол нийгмийн институтийн зохицуулалтад гарсан хямрал юм.
a. Асуултын тэмдгийн оронд нөхөж бичнэ үү.
b. Ядуурлыг бууруулах арга замуудаас 2-3 тоочин бичнэ үү.
a. Өрхийн ядуурал
b. Эдийн засагт төрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, нөөцийн зөв хуваарилалт хийх, нийгмийн хяналт, албан хаагч, мэргэжилтнүүдийн ажлын хариуцлагыг сайжруулах, хувь хүний залхуу байдал, мэдлэг дутахыг засах,
Дараах ойлголтыг үргэлжлүүлэн бичээрэй.
Хүн нэгэн зэрэг хэд хэдэн нийгмийн байр суурийг эзэлж байдаг.
a. Өөрийн нийгмийн байр суурийн жишээг бичээрэй. Сурагч би: ..................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
b. Нийгмийн байр суурь гэж юу вэ? Тодорхойлолт бичнэ үү?
c. 1-р даалгаварт бичсэн өөрийн нийгмийн байр суурийг төрөлхийн, олдмол гэж ангилан бичнэ үү.
a. Сурагч, аав, ээжийн хүү, охин, хэн нэгний ах, дүү, ямар нэгэн багийн гишүүн, найзуудын нэг гэх мэт
b. Статус буюу нийгмийн байр суурь гэдэг нь тухайн нийгмийн тогтолцоонд аливаа хүний эзлэж буй байр суурь, түүнд хамаарах эрх, үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц.
c. Төрөлхийн: хүү, охин, ах эсвэл дүү гэх мэт. Олдмол: сурагч, багийн гишүүн, найзуудын нэг гэх мэт
Унтаж байгаа хүний амьсгалах агаартай холбоотойгоор тасалгааны цэцгийг шөнийн цагт унтлагын өрөөнд тавихыг хориглодог. Шалтгааныг товч тайлбарлан бичнэ үү. ...................................................................................................................................................................................................................................................................
шөнийн цагт цэцэг хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрстөрөгч ялгаруулдаг
Даалгаврыг гүйцэтгээрэй.
a. Дээрх зураглал нийгмийн ямар ойлголтоор тайлбарлагдах вэ?
b. Нийгмийн бүлэг, нийгмийн үндсэн институтын ялгааг тайлбарлана уу.
c. Эдийн засгийг цөм хэсэгт дүрслэгдсэн болохыг тайлбарлана уу.
a. Нийгмийн үндсэн институт
b. Нийгмийн институт нь нийгмийн амьдралын хэрэгцээг хангах үнэлэмж, хэм хэмжээ, нийгмийн харилцааны цогц буюу хүмүүсийн үйлдлийг илэрхийлнэ. Нийгмийн бүлэг нь хүмүүсийг илэрхийлсэн ойлголт.
c. ЭЗ нь нийгмийн анхдагч хэрэгцээ болох бараа бүтээгдхүүн үйлдвэрлэх, хуваарилах, солилцох хэрэгцээг хангадаг учир.
Уснаас давсыг ялгаж авахын тулд ямар арга илүү тохиромжтой вэ?
А. соронздох
B. хөлдөөх
C. ууршуулах
D. шүүх
Зааврын дагуу даалгаврыг гүйцэтгэнэ үү.
a. Асуултын тэмдгийн оронд ямар мэдээлэл өгөдсөн болохыг нөхөж бичнэ үү.
b. Гэр бүл гэж юу вэ? тодорхойлолт бичнэ үү.
c. Гэр бүл яагаад нийгэмшлийн анхдагч агент болдог тухай тайлбарлаарай.
a. Гэр бүлийн үүрэг
b. Гэр бүл гэж садан төрлийн холбоогоор холбогдсон, насанд хүрэгчид нь хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн бүлэг хүмүүсийг хэлнэ.
c. Гэр бүлийн хүрээнд хүүхдүүд зан харилцааны анхдагч дадлуудыг өөриймшүүлж, эцэг эх, үр хүүхэд гэх мэтээр гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, нийгмийн харилцааны ердийн хэм хэмжэний талаар эргэцүүлж эхэлдэг учир.
Доорх зурагт хэмжилтийн багажууд өгөгджээ. Химийн бодисын массыг хэмждэг багажийг сонгоно уу.
A.
B.
C.
D.
Дараах холимгуудаас шингэн бодисын холимгийг сонгоно уу.
А. бензин ба элс
B. сүү ба ус
C. шороо ба давс
D. элс ба тос
Зааврын дагуу ажиллаарай.
Манай сургууль дээр “Амжилтын эзэд” нэртэй мэтгэлцээний клуб хичээллэдэг. Клубт нийт 25 сурагч суралцаж байгаагийн 15 нь эмэгтэй, 10 нь эрэгтэй сурагчид юм. Бид клубынхээ хичээлд маш идэвхтэй оролцож, хоорондоо сонирхолтой сэдвээр мэтгэлцээн өрнүүлдэг.Үүний үр дүнд үндэслэл, нотолгоотой ярих, бичих, мэдээллийг уншиж ойлгох гээд бидний маш олон чадварууд хөгжиж байна гэж клубын сурагчид ярьсан байна. Саяхан болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд манай клубын сурагчид оролцож “Шилдэг мэтгэлцэгчид” цомын эзэн болсон. Сурагчид улиралд нэг удаа эцэг, эхчүүд, сурагчид, багш нартаа юу сурч мэдсэнээ мэтгэлцэж үзүүлдэг.
a. Баримтыг уншаад нийгмийн судалгааны ямар аргуудыг хэрэглэсэн болохыг тодорхойлон бичээрэй.
b. Тоон ба чанарын мэдээллийг ангилан бичнэ үү.
a. Тоон ба чанарын судалгааны аргуудыг ашигласан
b. Тоон судалгааны мэдээлэлд 25 сурагч, 15 нь эм,10 нь эр, улиралд нэг удаа.. Чанарын мэдээлэлд үндэслэл, нотолгоотой.....маш олон чадварууд хөгжиж байгаа, “Шилдэг мэтгэлцэгчид” цомын эзэн болсон.
Ихэнх газар нутаг нь Монгол улстай ижил уур амьсгалын бүсэд хамаарах улсыг сонгоно уу.
А. Лаос
B. Израиль
C. ОХУ
D. Энэтхэг
Зааврын дагуу ажиллана уу.
Манай судлаачид төрийн албан хаагчдын албан тушаалын хөдөлгөөн дэх эрэгтэй, эмэгтэйчүүдийн ялгааг тодруулах судалгаа хийжээ. Судалгаанаас харахад эмэгтэйчүүд албан тушаалын хувьд тогтвортой, хөдөлгөөнгүй, уруудах хөдөлгөнөд илүүтэй оролцдог байна. Харин эрэгтэйчүүдийн хувьд албан тушаал илүү хөдлөнги шинжтэй, өгсөх хөдөлгөөн илүү байгаа нь ажиглагдлаа гэж “Төрийн албан дахь жендэрийн асуудалд” 2006 оны судалгаанд дурьджээ.
a. Дээрх мэдээлэл нь шилжих хөдөлгөөний аль хэлбэрт хамаарах вэ?
b. Хүмүүсийн байр суурийн өөрчлөлтөд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
c. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн албан тушаалын байр суурийн хөдөлгөөн ялгаатай байгаа нь жендэр хэмээх ойлголттой хэрхэн холбогдох вэ?
a. Байр суурийн шилжих хөдөлгөөн
b. Нийгмийн бүтцийн өөрчлөлттэй холбоотой хүчин зүйлс
c. Жендэр хэмээх ойлголт нь эр, эм хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийн ялгааг илэрхийлсэн тул албан тушаалын шилжилттэй харилцан хамараалтай
Ховд аймагт 11 цаг болж байхад Улаанбаатар хотод хэдэн цаг болж байгаа вэ?
А. 9
B.10
C. 11
D. 12
Хэзээ сүүдрийн хэмжээ хамгийн богино байдаг вэ? .
А. үүрээр
B. өглөө
C. үд дунд
D. үдэш