Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 2 №: 984
Багц даалгавар

Цахилгаан халаагуурыг тэжээл үүсгэгчид холбож гүйдлийн хүч ба хүчдэлийг хэмжжээ. Хэмжилтийн дүнд гүйдлийн хүч 5 А, хүчдэл 200 В байсан бол:

a. Цэгийн оронд тохирох багажийн нэрийг нөхөж бич.

Хэмжилт хийхдээ гүйдлийн хүчийг .............................-ээр, хүчдэлийг .........................................-ээр хэмжсэн.                                                                 

  • амперметрээр, вольтметрээр        /хэмжих багажуудыг зөв нэрлэхэд тус бүр 1 оноо/

Оноо: 1 №: 983

Галт тэрэг 300 км замыг зогсолтгүй жигд хурдаар 5 цагийн турш явсан бол түүний хурдыг олно уу.

  • A. 0.017 км/ц

  • B. 60 км/ц

  • C. 295 км/ц 

  • D. 1500 км/ц

Оноо: 1 №: 982

Хадаас хялбар механизмын аль төрөлд хамаарах вэ?

  • A. Хөшүүрэг  

  • B. Налуу хавтгай

  • C. Эргэвч

  • D. Эргүүлэг

Оноо: 5 №: 1140

Зааврын дагуу ажиллана уу.

Л.Гумилев  Монголчуудыг "бусад үндэстнүүдээс илүү  ухаалаг,  эрч хүчтэй хүмүүс төрөх байгаль цаг уур, газар зүйн буюу экологийн нөхцлөөр хүрээлэгдсэн байдаг" гэжээ. Харин Америкийн монгол судлаач эрдэмтэн А.Кампи "Монгол хүний даруу зан чанарыг идэвхгүй гэж үзэж огт болохгүй. Үнэндээ монголчууд сэтгэлийн асар их тэнхээтэй эргэцүүлж ухаарах их чадвартай, дотроо бодолтой улсууд бөгөөд Азийн бусад орны ард түмнээс эрс ялгаатай. Тэд цайлган сэтгэлтэй учраас гадны хүнд бүдүүлэг мэт харагдавч яг дунд нь амьдарсан нэгэнд сайтар ойлгогддог юм" 

a. Дээрх хоёр судлаачийн Монголчуудын талаарх дүгнэлтийн ижил тал юу вэ?

b. Монголчууд Азийн бусад орны ард түмнээс эрс ялгаатай гэж бичсэний учрыг тайлбарлан бичнэ үү.

c. Мэдээллийг уншаад төрсөн сэтгэгдлээ бичнэ үү.

Оноо: 3 №: 1139

Байгаль орчноо хамгаалах нь яагаад үндсэн хуулиар олгосон иргэн бүрийн үүрэг болохыг ёс суртахууны үүрэгтэй холбон тайлбарлана уу.

  • Байгаль орчноо хамгаалах нь яагаад үндсэн хуулиар олгосон иргэн бүрийн үүрэг болохыг ёс суртахууны үүрэгтэй холбон тайлбарласан бол 3 оноо.

Оноо: 3 №: 1138

Ёс суртахууны үүрэг гэж юу вэ?  Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна вэ? Үндэслэлээ тайлбарлаарай.

  • Ёс суртахууны үүрэг гэж юу вэ? , үүргээ биелүүлээгүй бол  ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна вэ? Үндэслэлээ тайлбарласан бол 3 оноо.

Оноо: 3 №: 1138

Ёс суртахууны үүрэг гэж юу вэ?  Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна вэ? Үндэслэлээ тайлбарлаарай.

  • Ёс суртахууны үүрэг гэж юу вэ? , үүргээ биелүүлээгүй бол  ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна вэ? Үндэслэлээ тайлбарласан бол 3 оноо.

Оноо: 3 №: 1138

Ёс суртахууны үүрэг гэж юу вэ?  Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна вэ? Үндэслэлээ тайлбарлаарай.

  • Ёс суртахууны үүрэг гэж юу вэ? , үүргээ биелүүлээгүй бол  ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна вэ? Үндэслэлээ тайлбарласан бол 3 оноо.

Оноо: 3 №: 1138

Ёс суртахууны үүрэг гэж юу вэ?  Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна вэ? Үндэслэлээ тайлбарлаарай.

  • Ёс суртахууны үүрэг гэж юу вэ? , үүргээ биелүүлээгүй бол  ямар хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна вэ? Үндэслэлээ тайлбарласан бол 3 оноо.

Оноо: 3 №: 1137

"Хүмүүжил бол соёлын болоод ёс суртахууны боловсрол юм" гэж В.А.Канкегийн хэлсэн үгийн учрыг тайлбарлааарай.

  • Тодорхойлолтыг  уншаад хүмүүсийн үйлдлийг ёс суртахууны хариуцлагатай холбон тайлбарласан бол 3 оноо.

Оноо: 3 №: 1136

Гал түймэр, үер ус болон бусад аюулт үзэгдлээс хэн нэгэн танихгүй хүний амийг аврахаар өөрийн амь насыг хайрлахгүй зүтгэсэн хүмүүс олон байдаг. Эдгээр хүмүүсийн үйлдлийг ёс суртахууны хариуцлагатай холбон тайлбарлана уу.

  • Жишээг уншаад хүмүүсийн үйлдлийг ёс суртахууны хариуцлагатай холбон тайлбарласан бол 3 оноо.

Оноо: 3 №: 1135

Иргэний нэр төр" Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг хэвшмэл хэллэгийн тухайн хүнээс шууд шалтгаалдаг гэдэг ойлголттой санал нэгдэж байна уу? Тайлбарлан бичээрэй.

  • Иргэний нэр төр яагаад чухал болох талаар өөрийн үзэл бодлоо тайлбарлан бичсэн бол 3 оноо.

Оноо: 5 №: 1134

Гүн ухаантан Шопенхауэр" Нэр төр бол гадаад, хүн чанар бол дотоод мөн чанар" хэмээсний учрыг тайлбарлан бичээрэй.

  • Нэр төр,  хүн чанар гэж юу вэ? тус бүрийг тодорхйолон бичсэн бол 2 оноо,  дотоод , гадаад мөн чанартай холбон  тайлбарласан бол 3 оноо.

Оноо: 5 №: 1133

Тохиолдлыг дараах асуултын дагуу шинжлээрэй. Асуулт: 1. Эмээд туслах хамгийн зөв хувилбар юу вэ?  2. Яагаад хамгийн зөв хувилбар гэж үзсэнээ тайлбарлаарай. Танай ангийнхан автобусаар аялж байна.Хүүхэд бүр суудалдаа тухлан сууж байгалийн сайхныг сонирхон ярилцаж явах үед замын хажууд хүнд ачаа авч яваа эмээ гар өргөн зогсож байв. Жолооч тэр эмээ автобусанд суулгах эсэх талаар та нараас асуулаа. Зарим нь суудал, зай байхгүй тул боломжгүй гэхэд үлдсэн нь зайчилж суулгаад явья гэх мэтийн санал гарлаа.

  • Тохиолдлыг дараах асуултын дагуу шинжлээрэй.  Эмээд туслах хамгийн зөв хувилбар юу вэ?  Яагаад хамгийн зөв хувилбар гэж үзсэнээ тайлбарласан бол 5 оноо

Оноо: 5 №: 1132

Хувь хүний ёс суртахууны эгэл хэм хэмжээг нэрлээд тус бүрээр жишээ гаргана уу.

  • Хувь хүний ёс суртахууны нэрлэж бичсэн эгэл хэм хэмжээ бүрд 1 оноо. Жишээгээр тайлбарлсан бол 3 хүртэлх оноо Нийт 5 оноо.

Оноо: 3 №: 1131

Дараах тодорхойлолтуудыг уншаад ёс зүйн ямар гол шинжүүдийг илэрхийлсэн болохыг тайлбарлана уу.

a. "Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг Дорд хүн харин өөртөө тохирох хүмийсийг хайдаг." Күнз                                         

b. "Өөрийгөө таньж мэд" Сократ                                                                                

c. "Хүнийг хүн болгож байдаг зүйл бол ёс суртахуун."  К.А.Гельвеций

  • Ёс зүйн шинжүүдтэй холбон тайлбарласан тодорхойлолт

Оноо: 3 №: 1130

Өнөө цагт хүнийг ажилд авахдаа боловсролоос гадна багаар хамтран ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой зэрэг шаардлагуудыг тавьдаг. Гэсэн үзэл бодолтой чи санаа нийлж байна уу. Яагаад гэсэн асуултын дагуу ярилцлагын асуулт зохионо уу.

  • Яагаад гэсэн асуултын дагуу бичсэн хариулт нь ёс зүйтэй холбогдсон, өөрийн санал бодолдоо  үндэслэн бичсэн бол 3 хүртэлх оноо

Оноо: 5 №: 1129

Дараах мэдээллийг уншаад өгөгдсөн асуултад хариулаарай.

Манай ард түмэн “Унааны шон, гадасны нүхийг битүүлэхгүй орхихыг газар дэлхийг амраасангүй, бас “хожим морь малын хөлд гэмтэй” гэж үзэж цээрлэнэ. “Урсгал усанд цус оруулбал нүд нь сохордог юм", "Шувууны өндгөнд сүүдрээ тусгавал эх нь голж, төмөр дөрөө сэтэртэл хараадаг юм" гэхчилэн цээрлэдэг. Газар, дэлхий болон амьтан ургамлыг хайрлах, тэдэнтэй болгоомжтой харьцахыг заасан хорио цээрийн ёс заншлыг юугаар дамжуулан хадгалж ирсэн бэ?

a. Дээрх мэдээлэл нь ёс заншилтай хэрхэн холбогдох вэ?

b. Ёс заншлаа дээлхийн утга учир юу вэ?

c. Дээрх мэдээллийг өөрийн мэдэх нэг жишээгээр баяжуулан бичнэ үү?

  • 1,2 дугаар асуулт тус бүр 2 оноо, 3-р асуулт 3 оноо. Нийт 5 оноо .

Оноо: 3 №: 1128

Ёс зүйтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Асуултын дагуу хэлэлцүүлгийн сэдэв зохионо уу. 

  • Ёс зүйтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Асуултад холбогдох зохиосон  хэлэлцүүлгийн сэдэв нь асуудал төвтэй, хэлэлцэхүйц байх 3 хүртэлх оноо. 

Оноо: 2 №: 1127

Сургааль үгийн утга санааг жишээгээр тайлбарлана уу. Саруул ухаанаас илүү   Сайн нөхөр байдаггүй    Мунхаг хилэнгээс илүү муу дайсан байдаггүй.  

  • Сургааль үгийн утга санааг жишээгээр тайлбарласан бол 2 оноо

Оноо: 5 №: 1126

Тэвчээртэй байхын ач тусыг 3-аас доошгүй санаагаар илэрхийлэн бичнэ үү.

  • Тэвчээртэй байх гэж юуг хэлдэг болох тодорхойлолт, ач тусыг 3-аас доошгүй санаагаар илэрхийлэн 

Оноо: 5 №: 1125

"Субашид" зохиолд  дурдагдсан дараах ишлэлийг тайлбарлана уу. Ишлэл: сайн, муу хүний нинжин сэтгэлийн чанарыг сайн хүн байнга өөрийн гэмээ шинжилж мэддэг, муу хүн бусдын гэмийг хэлж, хүний үгээр явдаг гэсэн байдаг.

  • Ишлэлийг ёс зүйн мэдлэг, ойлголтоо ашиглан тайлбарласан бол 5

Оноо: 5 №: 1123

Ёс заншил бол тухайн ард түмэнтэй хамт үүсч, үндэстнийхээ олон зууны туршлагыг хуримтлуулах, хадгалах, хойч үедээ өвлүүлэх өвөрмөц арга юм. Жишээ гарган тайлбарлаарай.

  • Тодорхойлолтын дагуу жишээ гаргасан бол 5 хүртэлх оноо

Оноо: 5 №: 1122

Дараах бүдүүвчийг гүйцээн бичнэ үү.

a. Дээрх харилцааг нийтэд нь юу гэж нэрлэдэг  вэ? асуултын тэмдгийн оронд бичнэ үү.

b. Дээрх харилцаа бүрд нэг жишээ авч тайлбарлана уу.

c. Эдгээр харилцааны хэлбэрүүдээс  чиний бодлоор хамгийн чухал  хэлбэр аль нь вэ? Учрыг тайлбарлана уу.

  • 1,2 дугаар асуулт тус бүр 2 оноо, 3-р асуулт 3 оноо

Оноо: 5 №: 1121

Өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү.

  1. Хувь хүний соёлын түвшинд .................................................................. нөлөөлнө.
  2. Би үндэснийхээ соёлын   ................................................ үзүүлэлтүүдээр бахархаж чадна. 
  3. Этноцентризм ба соёлын релятивизмын гол ялгаа нь ................... оршино.
  4. Соёлын олон янз байдал, ялгааны талаар мэдэж байх нь ...................... ач холбогдолтой.
  5. Бусад улс орны соёлыг ойлгохын тулд   ............................................ хэрэгтэй.
  • Түүхэн хөгжлийн онцлогоор биш харин тухайн хүний дотоод ертөнц, үнэлэмжийн хөгжил төлөвшлийн ялгаа юм.

     Хувь хүний хэрэгцээ буюу материаллаг хэрэгцээ, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ, бүтээн туурвих хэрэгцээ нөлөөлнө.

    Ёс заншил, уламжлал, ардын язгуур урлаг, тоглоом наадгай гэх мэт

    Этноцентризм

    Релятвизм

    өөрийн улсын соёлын үүднээс бусдын соёлыг үнэлж дүгнэх

    Бусдын соёлыг үнэлэхдээ тухайн улсын соёлын үүднээс ойлгох үнэлж дүгнэх Усыг нь уувал ёсыг нь дагах

    Бусад улсын соёлыг хүндэтгэх, өөрийн улсын соёлыг хадгалах, хамгаалах, тухайн улсын соёлыг судлах, суралцах, онцлог ялгааг нь таньж мэдэх

Оноо: 5 №: 1120

Мэдээллийг уншаад зааврын дагуу ажиллана уу.

Роаркт нэгэн удаа өөдгүй зантай захиалагчаас болж өөрийн босгосон байшинд маш их хэмжээний зардал гаргаж, өөрчлөлт хийх шаардлага гардаг. Захиалагч “Хуучнаараа байхад юу нь болохгүй байна. Чи сайхан болгосон байна шүү дээ. Харин өөрчлөлт хийх юм бол нэг ч цент гаргаж чадахгүй. Тэгж хүсээд байгаа юм бол өөрөө зардлаа гарга” хэмээнэ. Өөрт нь ямар ч ашиг байхгүй ч гэсэн тэр төлбөрийг өөрөө гаргадаг. Яагаад ингэв? Архитектурт үнэнч сэтгэл нь ийм үйлдэл хийхэд хүргэдэг. ... Бүх хүн нэгнээрээ дутаж, нэг нэгнийхээ тус дэмэнд явж байхад Роарк хэнээр ч дутдаггүй, хэний ч туслалцаагүй амьдралаа болгоод байгаа нь бүх хүнийг түүний эсрэг хандахад хүргэдэг. Бүгд түүнийг ойлгож хайрлах боловч бас бүгд мохоосой гэж хүснэ. ...Түүний тууштай, хөдөлмөрч авьяаслаг, бусдад муу юм хийдэггүй, бусдыг аялдан дагалддаггүй байдал тийм байж чаддаггүй хүмүүсийг эхлээд гайхшируулдаг, дараа нь тайвшруулдаг, эцэст нь үзэн ядахад хүргэдэг.

a. Роаркийг бусад хүмүүс  гайхдаг, үзэн яддаг болж байгаагийн учир шалтгаан юу вэ?

b. Роарк эрх чөлөөтэй хүн мөн үү?

c. Энэ нь соёлын зөрөлдөөн үү? Яагаад?

  • Өөрийн байр сууриа илэрхийлсэн байдал, соёлын зөрчилөөн хэмээх ойлголтын үүднээс тайлбарлахыг чухалчилан үнэлнэ. Тухайлбал, Бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг эрх чөлөөтэй хүн. Хүн бүрийн хүмүүжил төлөвшил, аливаа зүйлд хандах хандлага, үнэлэмж өөр өөр байдаг, гэх мэтээр

Оноо: 5 №: 1119

Хүснэгтийг нөхөж бичин асуултад хариулна уу. 

a. Соёлыг ямар шалгуураар ийнхүү ангилдаг вэ?

b. Эдгээр соёлын аль нь анхдагч соёл вэ? Яагаад?

c. Нийтийн соёл ба ардын соёлын гол ялгаа юу вэ?

  •  Үндэсний соёл урлагийг хэн бүтээж байна, ямар түвшний соёл байна гэдгээс нь хамааруулан ардын соёл, нийтийн соёл, сонгодог соёл гэсэн 3 хэлбэрт ялгаж үздэг. 

     Ардын соёл нь анхдагч. Яагаад гэвэл түүхэн цаг хугацааны явцад тухайн улсын түүх уламжлал, зан заншил, урлаг гэх мэтийг илтгэсэн улс үндэстний гэж хэлж болох өвөрмөц соёл юм...

    Соёлын хэлбэр тус бүр 

    Ардын соёл

    Сонгодог соёл

    Нийтийн соёл

    Зохиосон эзэн тодорхойгүй

    Маш их үнэ цэнэтэй

    Нийгмийн элит хэсэгт хамаатай байх нь элбэг

    Мэргэжлийн уран бүтээлчид бүтээдэг

    Хүлээн авах, ойлгоход зохих бэлтгэл шаардана.

    Зохиосон эзэн тодорхой

    Амархан хуучирч хурдан шинэчлэгддэг.

    Үнэ цэнэ багатай

Оноо: 5 №: 1118

Хүснэгтэн мэдээлэлтэй зааврын дагуу ажиллана уу.

 

Үндэс угсаа

Хүний тоо

\2010 он\

Үндэс угсаа

Хүний тоо

\2010 он\

Үндэс угсаа 

Хүний тоо

\2010 он\

Монгол улсын харьяат

2631 117

Дархад

21 558

Элжигэн

1 340

Халх

2168 141

Өөлд

15 520

Сартуул

1 286

Казах

101 526

Хотгойд

15 460

Хамниган

537

Дөрвөд

73 403

Торгууд

14 176

Цаатан

282

Баяд

56 573

Хотон

11 304

Үзбек

260

Буриад

45 087

Мянгад

6 592

Харчин

152

Захчин

32 845

Тува

5 119

Цахар

132

Дарьганга

27 412

Барга

2 989

Бусад

601

Урианхай

26 654

Үзэмчин

2 577

Бусад үндэстэн

541

a. Мэдээлэлд  юуны тухай өгөгдсөн байна вэ?

b. Тоон үзүүлэлтийн ялгаа нь үндэстэн, ястны соёлын уламжлалыг үнэ цэн, байр сууриар нь их, бага гэж зэрэглэх шалгуур мөн үү? Яагаад?  

  • Монголын үндэстэн ястны үндэс угсааны тоо баримт

    ХАОСТ ҮСХ 2012 он статистик мэдээ учир найдвартай

    Үгүй. Яагаад гэвэл  тухайн үндэстэн угсаатны хүн амын тоон үзүүлэлт тухайн үндэстэн угсаатны соёл уламжлалыг их, бага гэж зэрэглэж ангилах шалгуур болж чадахгүй. Учир нь түүх соёл уламжлал болгон тухайн улсдаа үнэ цэнэтэй зүйл.  Гэх мэтээр өөрийн байр сууриа илэрхийлэн бичих чадварт

Оноо: 5 №: 1117

Өгүүлбэрийг гүйцээн бичнэ үү.

 

.. ..............бол үнэн нотолгоотой мэдлэгийг олж авч, эзэмшихэд чиглэсэн хүний үйл ажиллагааны  чиглэл юм.  ... мэдлэг нь домог, сүсэг бишрэл, сэтгэл хөдлөлөөс ангид мэдлэгийн тогтолцоо байдаг. Соёл бүхэн хүний амьдрах арга ухаан, хуримтлуулсан туршлагаас болж байдаг утгаараа....  мөн. .... бол ертөнцийн үүсэл, байгалийн содон үзэгдлүүд, ертөнцийн талаар ид шидийн үүднээс тайлбарладаг. ... бол утгын төлөөлөл, илэрхийлж буй зүйлийн агуулга, шинжийг мэдээлнэ. Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, юуг зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг.. гэнэ.

  • Шинжлэх ухаан, шинжлэх ухааны мэдлэг, мэдлэг, домог, тэмдэг, үнэлэмж

Оноо: 5 №: 1116

Соёл болгон хүмүүн лүгээ адил насны үе шатыг дамжиж өнгөрнө. Соёл бүрт бага нас, өсвөр үе, идэр нас, хөгшрөл бий”...“Мөнх нялх балчир хүмүүн төрөлхтний язгуур унаган чанараас агуу их сэтгэл оюун үүсэн бүрэлддэг тэр үед соёл төрдөг юм. Улмаар тэр нь нарийн зааг ялгаа бүхий газар орны хөрсөн дээр урган цэцэглэж, улмаар түүнтэй салшгүй уяатай мэт болно. Мөнөөх сэтгэл оюун нь ард түмэн, хэл, шашны сургаал, урлаг төр, шинжлэх ухааны хэлбэрээр өөрийн хамаг боломжийг хэрэгжүүлсэн үед соёл мөхөж эхэлнэ”...“Аливаа урлаг мөнх бус,  ... нот бичсэн хуудас нь үлдэж болох боловч Рембрандтын зурсан сүүлчийн хөрөг, Моцартын зохиосон хөгжмийн сүүлчийн аялгуу байхгүй болох өдөр ирнэ. Яагаад гэвэл тэдгээрийн хэлбэр дүрийн хэлийг ойлгодог сүүлчийн нүд, сүүлчийн чих алга болно”... Ахуй амьдралаа тохижуулахад муу юм юу байх вэ, харин тэр нь хүнийг бүхлээр нь залгих цагт  соёлд зориулах сэтгэлийн хүч үлдэхгүй, “сэтгэлийн гал унтарна”. Шпенглер О. Закат Европы \Европын доройтол\ Т.1, М.1993. С.264, 266

a. Соёлын үүсэл гарлыг О.Шпенглер юу гэж үзсэн бэ?

b. Хүний амьдралыг тохь тухтай болгох техник, технологийн нөхцөл бүрдсэн үеийг О.Шпенглер яагаад соёлын үхэл, мөхөлтэй холбож үзсэн бэ?

  • О.Шпенглер: Соёл болгон хүмүүн лугаа адил бага нас, өмвөр үе, идэр нас, хөгшрөлт бий

    Тухайлбал, Техник бол аливаа зүйлийг хийхэд амар хялбар болгосон хүний оролцоо багатай учраас уламжлалт арга барил устана. Жнь. Арьсыг гар аргаар элдэх, цагаан идээ боловсруулах гэх мэт.  Соёл нь хүний сэтгэлтай гүн бат ойр холбоотой байж л амьд байна.

Оноо: 5 №: 1115

Тодорхойлолтыг  уншаад дараах даалгаврыг хийнэ үү.

 

                 Бидний                     Жишээ баримтаар тайлбарлан тодорхойлох

                          Хэл             ......................................................................................

                    Мэдлэг             ......................................................................................

      Итгэл үнэмшил             ......................................................................................

             Зан заншил             ......................................................................................

         Ёс суртахуун              ......................................................................................

   Дадал, чадварууд             .......................................................................................

  • Тухайлбал, Хэл бол хүмүүсийн харилцааны гол хэрэгсэл бөгөөд мэдээ мэдээллийг дамжуулах, олж авах, өөрийгөө илэрхийлэх гол хүчин зүйл юм.

    Монголын ард түмэн тэнгэр унших, мал маллах арга ухаан зэрэг арга туршлагын шинжтэй эрдэм ухааныг бий болгосон

    Буруу зөв, үнэн худал, шударга, шударга бусыг ялган таних байдал

    Өвөг дээдэс эртнээс дадаж хэвшиж ирсэн монголчуудын мал арчлах, маллах, үр хүүхдээ зүйр үг, хэлц үгээр хүмүүжүүлэх, сайн эцэг байх зэрэг туршлага мэдлэгээс үүссэн арга ухаан юм. Энэ нь эрт үеэс уламжлагдан ирсэн өв соёл юм.

    Сайн муу, шударга, шударга бусын шалгуурыг тодорхойлогч хувь хүний ухамсраас үүдэлтэй

    Өдөр тутмынхаа ажил төрөл болон амьдралд тохиолдсон бэрхшээлийг өөрийн чадвар, туршлагаараа даван туулах мөн өглөө болгон босоод шүдээ угаах, гүйх, орой ном унших гэх мэт хүн бүрт дадал болоод хэвшчихсэн өөрийн зөнгөөр хийдэг зүйлс байдаг.

Оноо: 5 №: 1114

Эх сурвалжтай ажиллана уу?  Жишээгээр тайлбарлана уу.

Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэллэг зүйл юм”

                                                                                Британы антропологич Эдуард Тайлор

  • Асуулт бүрд оноо

Оноо: 5 №: 1113

Доорх ойлголтыг ашиглан өгүүлбэрийг гүйцээж  бичнэ үү.

1. Соёл бол хүний амьдрах арга ухаан, хуримтлуулсан туршлага болж байдаг гэдэг утгаараа ................... мөн.
2. Соёл бол хүний сэтгэлгээний илэрхийлэл, мэдээллийг бүтээгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл болж байдаг утгаараа ...... мөн.
3. Соёл бол юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанар болж байдаг утгаараа ........... мөн.
4. Соёл бол үзэл төсөөлөл, хүсэл зоригоо тэмдэг болгон хувиргаж, нийгмийн туршлагыг дамжуулдаг гэдэг утгаараа ............. мөн. 
5. Соёл бол өдөр тутмын аж төрөхүйд баримталдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил, уламжлалаар дамжуулан хүмүүсийн харилцаа, нийгмийн дэг журмыг зохицуулж байдаг гэдэг утгаараа ............. мөн.
6. Соёлыг бүтцийг тодорхойлогч үндсэн хүчин зүйлсэд ........................................... багтана.

           Сонгох үг:  хэл, мэдлэг, үнэлэмж, хэм хэмжээ, тэмдгийн тогтолцоо

  • Мэдлэг

    Хэл

    Үнэлэмж

    Тэмдгийн тогтолцоо

    Хэм хэмжээ

    Хэл, мэдлэг, үнэлэмж, хэм хэмжээ, тэмдгийн тогтолцоо \бэлгэ тэмдэг\

Оноо: 5 №: 1112

Соёлын талаарх дараах ойлголтууд тус бүрийг нэг жишээгээр тайлбарлана уу?

a. Соёлын тухай маш олон тодорхойлолт, үзэл хандлага, тайлбар байдаг.

b. Соёл нь тогтвортой, нэгэн жигд байдаг үзэгдэл биш.

c. Шинэ зууны хүн төрөлхтөний соёлын зорилго, хөгжлийн хандлага нь сонголтын эрх, хүний хөгжилд чиглэж байна.

  • Асуулт бүрийн гол санааг илэрхийлсэн жишээнд 

Оноо: 5 №: 1111

Мэдээллийг уншаад даалгаврыг хийнэ үү.

Соёл нь амьдралын оршин байгаа байр, ландшафт, нутаг орны байдалтай холбоотой. Хүн төрөлхтөний түүхэнд далайн, уулын, голын, тал нутгийн, ойн гэх мэт янз бүрийн соёл дурьдагдаж байдаг. Эдгээр нь байгалийн хүчин зүйл боловч  амьдралын хэв маяг, аж ахуй, орон сууц, харилцааны хэв маяг, хоол унд, итгэл үнэмшил зэрэг олн зүйлд нөлөөлдөг байна.

a. Дээрх мэдээлэл соёлын ямар ойлголтоор тайлбарлагдах вэ?

b. Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн онцлогыг мэдээлэлтэй холбон тайлбар бичнэ үү.

  • Соёлын орон зай

    Соёлын орон зай ойлголттой холбон гүүдлийн соёл иргэншлийг тайлбарласан, өвөрмөц санаа гаргасан зэрэг чадварыг

Оноо: 5 №: 1110

МУ-ын ерөнхийлөгчийн " Монголын нууц товчоо"-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай 2004 оны 2 сарын 18-ны 23 тоот зарлигийн дагуу жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний хичээлийг Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол уран зохиолын гайхамшигт дурсгал "Монголын нууц товчоо" зохиолоор явуулж байхаар болсон нь ямар учир холбогдолтой вэ?

  • Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол уран зохиолын гайхамшигт дурсгал "Монголын нууц товчоо" зохиол болохын учрыг тайлбарлахдаа: МНТ зохиол нь монголчуудын түүх, соёл, төрийн түүх, аж ахйу.. зэргийг илэрхийлэн бичсэн ууган дээж бичиг гэсний учир, мөн эртний монгол уран зохиолын дурсгал болохыг түүхэн талаас нь тайлбарласан,  Монгол хүн бүр уншиж судлах ёстой гэх мэт асуудлыг дэвшүүлэн дүгнэн бичсэн бол.

Оноо: 5 №: 1109

Эх сурвалжид соёлтой холбогдох ямар асуудлыг хөндсөн байна вэ?  Өөрийн үзэл бодлоо тайлбарлан бичээрэй.   Монгол хүн бүсийг хүний сүлд хийморь гэж үзнэ. Тиймээс бүсээ дутуу бүслэн алдруулан чирж явахыг цээрлэдэг. Бүсээ чанга бүслэхийг төв чангын бэлгэдэл гэх ба бүсний үзүүрийг өмнө талдаа гарган ороож, нөгөө үзүүрийг мөн урдаа шингээж уяна. Бүсээ тайлбал түүнийг ороон эвхэж, хөл хүрэхгүй дээр газар буюу дэрэн дээрээ очир зангилаа зангидаж тавина. Харин гутал өмдөн дээрээ тавих буюу бүсний дээгүүр алхах гишгэхийг бузартана гэж цээрлэдэг. Бүс малгайтай эр хүн бол хэн ч халдашгүй чөлөөт иргэн гэсэн утгатай бөгөөд хэрэв хүний эрхийг эвдэх бол малгайг нь авч, бүсийг нь тайлна. Ийнхүү бүс малгай нь хүний эрх чөлөөний бэлгэдэл болдог байна.

  • Монгол эрх хүний сүлд хийморийг илэрхийлэгч бүс, малгайны талаар өгүүлэхээс гадна Монгол ёс заншил, уламжлалыг хадгалан, хойч үедээ, дамжуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой...гэх мэт асуудалд өөрийн байр сууриа судалсан мэдлэг, ойлголтоо ашиглан бичсэн байх, суралцагчийн сэтгэлгээний цар хүрээг үнэлэх  шалгуурыг баримтална.

Оноо: 5 №: 1108

 Өгүүлбэрийг гүйцээн бичээрэй:

a. Цахим харилцааны соёл гэдэг нь........................................................................................................

b. Цахим харилцаа нь ...............................................................................гэх мэт эерэг үр дагавартай.

c. Цахим харилцаа нь ...................................................................................гэх мэт сөрөг үр дагавартай

Оноо: 5 №: 1107

Өгөгдсөн зааврын дагуу ажиллана уу.

Гурван сурагч маргаж байна. Нэг дэх сурагч:  “Сургалтын орчинд гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарсан гэнэ ээ. Бид хичээл дээр гар утас ашиглахгүй юм байна. Хоёрдахь сурагч: Яагаад болохгүй гэж, энэ бол хэрэглээ, бас хэрэгцээ шүү дээ. Зарим улс оронд оюутан, сурагчид дуртай газраасаа сурч болох цахим сургалтын хөтөлбөртэй гэсэн. Хүүхдүүд номын санд компьютерын өмнө багшийн лекцийг сонсоод үзсэн хичээлийн дагуу тестийн шалгалт өгдөг. Шалгалтыг амжилттай өгвөл дипломтой дүйцэхүйц сертификат авдаг гэсэн.  Гуравдахь сурагч: Гар утсыг хориглож байгаа нь биднээс шалтгаалж байгаа юм. Бид хичээл дээр гар утсаараа оролдоод төдийлэн идэвхтэй оролцдоггүй. Бас бидний ашигладаг нүүр номын бүлэгт ямар асуудал яригддаг, ямар үг, хэллэг хэрэглэгддэг билээ дээ. Хоёрдахь сурагч:  Тэгвэл, эцэг, эхчүүд, томчууд ч өөрсдөө цахим ертөнцөд ёс зүйгүй, зохисгүй үг хэрэглэдэг. Хүүхдүүд гэлтгүй, хүн болгоны цахим орчны хэрэглээг хязгаарлах ёстой юм биш үү. 

a. Тохиолдлоос цахим орчинд хамаарах ямар асуудлыг дэвшүүлж болох вэ?

b. Энэ асуудал соёлтой хэрхэн холбогдох вэ?

c. Уг асуудлыг шийдвэрлэж болох ямар арга замууд байж болох вэ?

  • Сургуулийн орчин дахь гар утас болон цахим хэрэглээний талаар асуудал дэвшүүлэн шалтгаан, хор уршиг, шийдэх арга замыг бичсэн байх, суралцагчийн сэтгэлгээний цар хүрээг үнэлэх  шалгуурыг баримтална.

    Энэ асуудал нь соёлыг бүрдүүлэгч хүчин зүйлстэй холбогдоно. Мэдлэг мэдээллийг олж авах, дамжуулах, үнэлж дүгнэх, зохицуулах гэх  мэт.

    Гэр бүлийн хараа хяналтыг сайжруулах, Багш болон сургууль хяналт тавих, цахим орчны мэдээлэлд хяналт тавих, цахим харилцааны соёлын талаар яриа танилцуулга хийх гэх мэт өөрийн санаа бодлоо сургуулийн орчны цахим хэрэглээ агуулгатай холбон илэрхийлсэн бол 5 хүртэлх оноогоор дүгнэнэ.

Оноо: 5 №: 1106

Бүдүүвчийг ашиглан дараах даалгаврыг хйинэ үү. Эдгээр соёлын нийтлэг болон ялгаатай шинжийг  венийн диаграмм ашиглан бичээрэй.

  • Агуулгын хүрээг баримталсан бол 3 оноо, ижил, ялгаатай талуудыг тодорхойлсон

    Элитийн соёл

    Ардын

    Нийтийн

    Элит хэсгийнхний захилагаар мэргэжлийн хүмүүс бий болгодог

    Өндөр үнэтэй

     

    Мэргэжлийн хүн байх албагүй ард түмэн зохиодог.

    Зохиосон эзэн тодорхойгүй,

    Олон үеийн өв уламжлалд тулгуурладаг.

    маш их үнэ цэнэтэй

    Боловсролын түвшинд хамааралгүй бүх насныханд хүртээмжтэй. Хамгийн олон үзэгчтэй. Зохиогчтой. Хүмүүсийн тухайн агшины эрэлтийг хангаж шинэ үйл явдлыг тусгадаг.

    Нийтлэг тал: Тухайн улсын түүх, соёл, уламжлал, ёс заншил, урлагыг илэрхийлнэ. Хүмүүс бүтээсэн, уламжлан өвлөгддөг.

Нийт: 19,976