Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 4 №: 844
Багц даалгавар

АС, ВС нь 540 нм долгионы урттай хоёр когерент долгион. 2 гэрэл үүсгэгчээс АС=4 м, ВС=4.27 м зайд алслагдсан дэлгэцийн С цэгт интерференцлэгдэв.

        а. i. Хоёр долгионы оптик замын ялгаврыг тооцоолно уу.

 

            ii. С цэгт интерференцийн ямар зураглал ажиглагдахыг тодорхойлно уу.         

 

 

 

   

  • a) i. 4.27м-4м=0.27м (1 оноо)

    ii.  К=2\DeltaL/\lambda= 106  тэгш тоо гарсан учир С цэгт нэг долгион нөгөөгөө их хүчтэй болгоно (3 оноо)

Оноо: 1 №: 844
Багцын даалгавар

        b. Хэрэв долгионы уртыг өөрчилбөл интерференцийн үд дүн өөрчлөгдөх эсэхийг тайлбарлана уу.

  • Замын ялгавар болон тусаж буй долгионы уртаас хамаардаг учир интерференцийн үр дүн өөрчлөгдөнө (1 оноо)

Оноо: 3 №: 842
Багц даалгавар

Төмрийн гаралтын ажил 4.31 эВ.

                   а. Төмрийн гадаргыг 400 нм урттай долгионоор шарахад фотоцахилгаан үзэгдэл явагдахгүй болохыг батална уу.  1240 нм долгионы уртад 1 эВ энерги харгалзана. 
 

  • Улаан хил буюу фотоэлектрон сугалах босго энерги: 1240/4,31 =288 нм (1) <   400 нм (1) учир фотоэффект явагдахгүй (1). Эсвэл 1240/400=3.1 эВ (1) <4.31 эВ (1) учир фотоны энерги босго энергид хүрэхгүй байгаа учир фотоэффект  явагдахгүй (1). 

Оноо: 1 №: 842
Багцын даалгавар

                                 b. Фотоэффект явуулахын тулд улаан хилийн давтамжаас ямар давтамжтай гэрэл тусгахыг тайлбарлана уу.

  • b)  Улаан хилийн давтамжаас тэнцүү буюу их давтамжтай гэрэл тусгавал фотоэффект явагдана (1 оноо)

Оноо: 1 №: 841
Багц даалгавар

Гэрлийн квантыг фотон гэдэг. Фотоны энергийг хэмжихэд электрон -вольт нэгжийг хэрэглэдэг. 

                      а. 1 эВ энерги 1.6 10-19 Ж- тай тэнцүү байдгийн учрыг тайлбарлана уу.

  • 1 В потенциалын ялгавраар электроныг шилжүүлэхэд хийгдэх ажил. 

Оноо: 3 №: 839

Микроскоп обьектив, окуляр хоёроос тогтох бөгөөд тэдгээрийн гол фокус хоорондох зай (тубус) 18 см. Обьектив, окуляр хоёрын гол фокусын зай харгалзан 2 мм, 40 мм.            Микроскопын өсгөлтийг тодорхойлно уу.

  • Обьективын өсгөлт=180/2=90x (1), окулярын өсгөлт=250/40=6.2x (1), Микроскопын өсгөлт=90*6.25=560 (1)  

Оноо: 6 №: 838
Багц даалгавар

10 диоптри оптик хүчтэй гүдгэр толиноос 15 см зайд 4 см өндөр биетийг оптик тэнхлэгт перпендикуляраар тавьжээ.

               а.  i. Гүдгэр толины фокусын зайг тодорхойлно уу.

                    ii. Гүдгэр толинд ямар өндөртэй дүрс үүсэхийг тодорхойлно уу.

  • a) i. 0.1 м=10 см  (2 оноо)

    ii. b=af/(a-f)=15*10/(15-10)=150/5=30 см                 a/b=H/h; 15/30=4/x; x= 8 см.   (4оноо)

Оноо: 3 №: 836
Багц даалгавар

Уснаас агаар руу гэрэл тусч байна. Усны хугарлын илтгэгч 1.33, агаарын хугарлын илтгэгч 1.00. 

             a) Дотоод бүрэн ойлтын өнцгийг тодорхойлно уу.

  • sin⁡α/sin⁡90° =1/n    sin⁡α=0.75    α=49° (3 оноо)

Оноо: 1 №: 697

Янз бүрийн улс орны жирийн иргэдийн хоорондын харилцаагаар илэрдэг олон улсын бодлогын шинжтэй үзэгдлийг тэмдэглэсэн ойлголт аль нь вэ?

  

       

     

 

  • А. Ардын дипломат        

  • B. Мэргэжлийн дипломат  

  • C. Парламентын дипломат          

  • D. Дипломат урлаг

Оноо: 1 №: 696

Хууль зүйн үүднээс заавал биелүүлэх шинжтэй дэг журмыг заасан эрх зүйн баримт бичигт аль нь үл хамаарах вэ?

 

 

 

 

  • А. Ёс зүйн баримт бичиг  

  • B. Заншил  

  • C. Гэрээ  

  • D. ОУБ ын заавал биелүүлэх шийдвэр

Оноо: 1 №: 695

Тусгаар тогтносон үндэстэн улсууд харилцан биенийхээ түүх, уламжлалт ёс заншил, тухайн үндэстэн ард түмний эрхэмлэдэг үнэт зүйлсийг хүндэтгэн үзэх нь олон улсын харилцааны ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?

 

 

 

  • А. Олон улсын дэг журам       

  • B. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ    

  • C. Олон улсын ёс зүйн хэм хэмжээ

  • D. Олон улсын тогтолцоо

Оноо: 1 №: 694

Монгол улс сүүлийн үед ямар бүс нутагт илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах эрмэлзэлтэй байна вэ?

        

   

  • А. Зүүн өмнөд ази

  • B. Зүүн хойд ази

  • C. Төв ба еврази

  • D. Ази Номхон далайн бүс нутаг

Оноо: 1 №: 693

Олон улсын түгээмэл эрх зүй ёсоор нутаг дэвсгэрийн ус бол тухайн улс гүрний нутгийн хэсэг учраас тэнд гадаадын хүмүүс загас агнахыг хориглоно. Гэвч хоёр улс өөрсдийн нутаг дэвсгэрийн усанд нөгөө этгээд нь загас агнахыг зөвшөөрсөн гэрээ байгуулж болдог. Энэ нь олон улсын эрх зүйн  хэм хэмжээний аль ойлголтонд хамаарах  вэ?

                                    

  • А. Диспозитив

  • B. Императив

  • C. Интенсив

  • D.Экстенсив

Оноо: 1 №: 692

1945 – 1990 оны олон улсын харилцаанд ЗХУ болон АНУ хэмээх их гүрнүүд өөрийн хүчийг нэмэгдүүлэхийг оролдон, нөгөө эвсэлийн гишүүнээ өөртөө татах, өөрөөсөө гишүүнээ алдахгүй байхыг оролдон өрсөлдөх болсон. Энэ нь олон улсын харилцааны  бодлогоор тайлбарлавал хэдэн туйлт тогтолцоо вэ?

 

    

    

 

  • А. Олон туйлт тогтолцоо   

  • В. Нэг туйлт тогтолцоо

  • C. Гурван туйлт тогтолцоо

  • D. Хоёр туйлт тогтолцоо     

Оноо: 1 №: 691

Орчин үеийн олон улсын харилцааны түүх үүсэн бүрэлдэхээс өмнөх цагт хүн төрөлхтөний түүхэнд Ромын эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн зэрэг их гүрнүүд оршин байсан. Үүнийг өнөөгийн олон улсын харилцааны бодлогоор тайлбарлавал хэдэн туйлт тогтолцоо гэж үзэх вэ?

  • А. Нэг туйлт тогтолцоо  

  • B. Хоёр туйлт тогтолцоо   

  • C. Гурван туйлт тогтолцоо 

  • D. Олон туйлт тогтолцоо

Оноо: 1 №: 690

Олон улсын харилцаан дахь эмх замбараагүйдэл, мөргөлдөөнт байдлыг гаргахгүйн тулд Наполеоны дайны дараа 1815 онд Венийн конгрессыг хийж, Европод хүчний харьцааг тэнцвэржүүлэх арга хэмжээ авсан нь XIX зууны олон улсын харилцааны чухал үйл явц болсон гэж үздэг. Энэхүү Венийн конгрессоор олон улсын харилцаанд ач холбогдолтой ямар ойлголтыг буй болгосон бэ?

 

  • А. Олон улсын харилцааны тогтолцоо   

  • B. Олон улсын харилцааны дэг журам  

  • C. Олон улсын харилцааны хэлбэр

  • D. Олон улсын харилцааны дүрэм

Оноо: 1 №: 689

Олон улсын харилцааны үндсэн зарчмуудад аль нь үл хамаарах вэ?

 

 

 

  • А. Улс үндэстний өөрөө засан тохинохуйг хүндэтгэх  

  • B. Улс орнуудын бүрэн эрхийг харгалзах 

  • C. Олон улсын маргааныг хүч хэрэглэн шийдэх    

  • D. Олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх

Оноо: 1 №: 688

Манай орны эдийн засгийн харилцаа хөгжихийн хэрээр дэлхийн олон орны хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэж, үндэстэн дамнасан гадаадын компаниуд олноороо улс орны эдийн засагт оролцох болсныг ямар ойлголтоор  илэрхийлэх вэ ?

                                    

  • А. Туйлт бодлого

  • B. Даяарчлал

  • C. Глобаль асуудал

  • D. Интеграцчилал

Оноо: 1 №: 687

Монгол улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд аль нь хамаарахгүй вэ?

 

 

 

 

  • А. Нүүрсний орд, алт зэсийн орд, ураны ордод хөрөнгө оруулалт хийсэн, хамтарсан хайгуул хийсэн бол 5 жилийн хугацаатай татвараас чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.

  • В. Цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ, авто төмөр зам, агаарын тээврийн болон инженерийн барилга байгууламж, харилцаа холбооны үндсэн сүлжээний салбарт 10 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.

  • С. Нефть хатуу түлш олборлох, боловсруулах металлург, хими, төмөрлөг, машины үйлдвэрлэл, электроникийн салбарт 5 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.

  • D. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50 - иас дээш хувийг экспортлож байвал тухайн аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас 3 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.

Оноо: 1 №: 686

1618 – 1648 оны хооронд Европ тивд болсон 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн төрт улсыг хүлээн зөвшөөрдөг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн жишиг тогтсон байна. Энэхүү энхийн гэрээг юу гэж нэрлэдэг вэ?

  • А. Женевийн конвенци       

  • B. Венийн конвенци 

  • C. Вестфалийн гэрээ  

  • D. Ялтын гэрээ

Оноо: 1 №: 685

XX зууны нэрт нийгэм судлаачдын нэг Р. Арон нь “ .....  олон улсын харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц” гэж үздэг.  Доорх өгөгдлийн аль нь түүний үзэл бодлыг зөвөөр илэрхийлсэн байна вэ?

 

 

 

 

  • А. Улс орнуудын хооронд соёл, шашин, улс төрийн олон талт харилцаа байдаг.

  • В. Олон улсын харилцаанд дайн тулаан чухал үүрэгтэй   

  • С. Олон улсын харилцаа зөвхөн үндэстэн улсуудын  харилцаа биш  

  • D. Төр улсууд нэг бол дипломатч, эсвэл цэрэг хоёрын нэгийг сонгон оролцуулдаг

Оноо: 1 №: 684

Манай улс нь Япон улс руу 1976 оноос судлаач - оюутан сургах чиглэлээр хамтран ажилласнаас хойш олон оюутан залуусыг бэлтгэсэн байна. Энэ нь олон улсын харилцааны аль салбарт хамаатай асуудал вэ?

 

    

  • А. Улс төрийн харилцаа  

  • В. Эдийн засгийн харилцаа

  • С. Соёлын харилцаа

  • D. Шинжлэх ухаан технологийн харилцаа

Оноо: 1 №: 683

Монгол улс нь АНУ- ыг хамтын ажиллагааны ямар түвшний улс гэж үздэг вэ?

        

   

  • А. Стратегийн түнш

  • B. Иж бүрэн түншлэл 

  • C. Сайн хөршийн харилцаа

  • D. Найрсаг хамтын ажиллагаа

Оноо: 1 №: 682

Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн бол АНУ гэж үзэх хандлага хүмүүсийн дунд байх ба мөн Орос, Хятадыг ч бас дэлхийг тэргүүлэх  орнууд гэх нь бий. Хэрвээ ийм тохиолдол бодит байдал болоход дэлхийн бодлого хэдэн туйлт бодлогоос хамаарна гэж үзэх  вэ?

              

             

  • А. Гурван туйлт

  • B. Нэг туйлт

  • C. Хоёр туйлт

  • D. Олон туйлт 

Оноо: 1 №: 681

Социализмын үед Монгол улс нь ЗХУ болон социалист бусад улсуудтай харилцдаг байсан ба олон улсын байгууллагад элсэх, социалист бус улстай дипломат харилцаа тогтоохдоо ЗХУ–аас зөвшөөрөл авдаг байжээ. Энэ нь улс орнуудын харилцааны ямар хэлбэрт хамаарах ойлголт вэ?

           

      

  • А. Хараат байдал 

  • B. Өрсөлдөөн 

  • C. Хамтын ажиллагаа     

  • D. Дайны байдал

Оноо: 1 №: 680

"Төр улсын сонирхлыг хуулийн хүчээр эсвэл хүч хэрэглэх гэсэн тэмцлийн хоёр төрлөөр хэрэгжүүлж болно" гэсэн зарчмыг улс төрд хамаатуулан хамгийн түрүүнд тууштай хэрэгжүүлсэн эрдэмтэн аль нь вэ?

                                          

  • А.  Р. Арон  

  • В. Д. Сингер

  • С. И. Макиавелли 

  • D. В. Лейбниц  

Оноо: 1 №: 679

1618 – 1648 оны хооронд Европ тивд болсон 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн олон улсын харилцааны түүх эхэлсэн гэж олон улсын харилцааны түүх судлаачид үздэг. Энэхүү гэрээ аль нь вэ? 

   

 

   

 

  • А. Вестфалийн гэрээ    

  • B. Венийн конвенци 

  • C. Женевийн конвенци    

  • D. Ялтын гэрээ

Оноо: 1 №: 678

Өөрийн хүчийг байнга нэмэгдүүлэхийг оролддог, нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрөөсөө гишүүнээ алдахгүй байхыг эрмэлзэх нь олон улсын харилцааны ямар туйлт тогтолцоонд хамаарах вэ?

      

   

 

 

  • А. Нэг туйлт тогтолцоо  

  • B. Хоёр туйлт харилцаа  

  • C. Гурван туйлт тогтолцоо

  • D. Олон туйлт тогтолцоо

Оноо: 1 №: 677

Олон улсын соёлын харилцааны   үндсэн бүрэлдэхүүнд аль нь  хамаарахгүй  вэ?

       

        

  • А. Хөрөнгө оруулалтын салбар   

  •  B. Шинжлэх ухааны салбар

  • C.Технологийн салбар

  • D. Боловсролын салбар 

Оноо: 1 №: 676

Олон улсын харилцааны үндсэн хэлбэрт аль нь үл хамаарах вэ?

   

 

 

 

  • А. Улс төрийн харилцаа    

  • B. Хүмүүнлэгийн харилцаа    

  • C. Эдийн засгийн харилцаа

  • D. Соёлын харилцаа

Оноо: 1 №: 675

.........олон улсын   харилцаа бол зөвхөн бие даасан тусгаар төр улсуудын хооронд л явагдаж байгаа үйл явц”  гэж үздэг  эрдэмтэн аль нь вэ?

                                              

  • А. Р. Арон 

  • B. Д. Сингер    

  • C. В. Лейбниц 

  • D. И. Макиавелли

Оноо: 1 №: 674

Олон улсын харилцааны  “Хөрш орнууд” гэсэн ойлголт нь юуг гол  хэмжүүр болгон авч үздэг вэ?

    

       

 

 

  • А. Газар зүйн байршил       

  • B. Эдийн засгийн түвшин

  • C. Хамтран ажиллах боломж

  • D. Соёлын хөгжил    

Оноо: 1 №: 673

Императив болон диспозитив хэм хэмжээг гэрээний журмаар анх удаа олон улсын  эрх зүйн ямар баримт бичигт тодорхойлж өгсөн байдаг вэ?

 

 

                       

 

  • А.  1648 оны Вестфалийн гэрээ             

  • B. 1936 оны Протокол гэрээ             

  • C. 1969 оны Венийн конвенци            

  • D. 1971 оны Женевийн конвенци

Оноо: 1 №: 672

Олон улсын харилцаанд оролцогчдыг актор гэсэн үзэл баримтлалаар авч үздэг. Энэ нь юуг илэрхийлсэн ойлголт вэ?

 

 

    

 

  • А. Олон улсын хэмжээний үйл явцад нөлөөлөгч хүчин   

  • B. Оролцогчдын  чөлөөт сонголт, харьцангуй бие даасан байдал 

  • C. Нийгмийн шалтгаант холбооны зарчим, орчин нөхцлийг тодорхойлогч хүмүүс   

  • D. Үндэстэн дамнасан томоохон бүлэглэл

Оноо: 1 №: 671

1992 оны Үндсэн хуулиар Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн агуулгаа баталсан ба  тэрхүү агуулгад үл тохирох бодомжийг олно уу?

           

         

  • А. Тусгаар тогтносон 

  • B. Энхийг эрхэмлэсэн  

  • C. Олон тулгуурт

  • D. Бие даасан

Оноо: 1 №: 670

Монгол улсын гадаад бодлогод 1990 оноос хойш өргөн хэрэглэгдэх болсон гол нэр томьёо аль нь вэ?

 

 

  • А. Гуравдагч хөрш  

  • B. Оюун санааны хөрш 

  • C.  Хөрш орнууд 

  • D. Хоёр хөршийн харилцаа

Оноо: 1 №: 669

Монгол улс 2011 оны 7 сараас хоёр жилийн хугацаагаар Олон улсын хамтын нийгэмлэгийн ямар байгууллагыг даргалан ажилласан бэ?

 

 

 

 

  • А. Олон улсын атомын энергийн агентлагийн захирагчдын зөвлөл  

  • B. ЮНЕСКО – гийн гүйцэтгэх зөвлөл

  • C. Олон улсын худалдааны эрх зүйн комисс

  • D. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг 

Оноо: 1 №: 668

Монгол улс нь Олон улсын харилцааны түүхэнд “Хүйтэн дайны үе” гэж нэрлэгдсэн дэлхийн II дайны дараах үеэс 1980 – аад оны эцэс хүртэлх үед олон улсын харилцаандаа ямар бодлого баримтлан оролцож байсан бэ?

 

 

 

 

  • А. Тусгаар тогтносон, нээлттэй энхийг баримталсан хэлбэрээр

  • B. Олон улсын харилцааны бие даасан идэвхтэй субьект хэлбэрээр   

  • C. Олон улсын хамтын нийгэмлэг дэх  энх тайванч бодлогыг хэрэгжүүлэх байдлаар  

  • D. ЗХУ – ын  дагуул улс нэрээр Зөвлөлтийн талын байр суурийг баримталсан байдлаар

Оноо: 1 №: 667

Олон улсын харилцаанд хичнээн улс ноёрхох байр суурьтай буюу гол тоглогчид байгааг илэрхийлсэн ойлголтыг юу гэж нэрлэдэг вэ?

 

 

   

 

  • А. Олон улсын харилцааны туйл

  • B. Олон улсын харилцааны хэлбэр

  • C. Олон улсын харилцааны хандлага       

  • D. Олон улсын харилцааны дэг журам

Оноо: 1 №: 666

Олон улсын харилцааны чухал нэр томьёо болох дипломат гэдэг үгийг хамгийн анх ямар улс  хэрэглэсэн гэж үздэг бэ?

                                                

  • А. Англи

  • В. Франц 

  • С. Орос  

  • D . Америк  

Оноо: 1 №: 665

Цэгийн оронд нөхөж бичнэ үү? ............................ гэдэг нь дэлхийн үндэстэн улсуудын төр засгийн харилцаанд шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд гол чухал шийдвэр гаргахад бодитой нөлөөлөгч улс орнуудыг хэлнэ.

   

 

 

   

  • А. Олон улсын харилцааны хэлбэр

  • B. Олон улсын харилцааны  дэг журам 

  • C. Олон улсын харилцааны туйл    

  • D. Олон улсын харилцааны  тогтолцоо

Оноо: 1 №: 664

Монгол улстай гадаад харилцааны хүрээнд иж бүрэн түншлэлийн хэмжээнд харилцдаггүй орон аль нь вэ?

                  

        

  • А . Канад  

  • B. Япон       

  • C. БНСУ    

  • D. Энэтхэг

Нийт: 19,976