Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 476

Тэргэл сар гарснаас хойш 14.5 хоногийн дараа дэлхий нар хоёрын дунд сар ороход түүний сүүдэр тал нь дэлхий рүү харахад сар шөнийн тэнгэрт харагдахгүй болох үеийг юу гэж нэрлэдэг вэ?

  • A. Шинийн арван таван

  • B. Хуучдын хорин таван

  • C. Хуучдын хорин есөн

  • D. Битүүн

Оноо: 1 №: 475

Дэлхийн хуурай газрын тодорхой өндөр, далайн тодорхой гүний эзлэх талбайн харьцааг харуулсан график дүрслэлийг... ............ гэнэ.

  • A. Гипсографийн муруй

  • B. Лоренцийн муруй

  • C. Кузнецийн муруй

  • D. J муруй

Оноо: 1 №: 474

Бүх гарагууд нэг чиглэлд нарыг тойрон эргэдэг байхад 2 гараг цагийн зүүний эсрэг эргэдэг. Ямар гарагууд вэ?

  • A. Буд, Сугар

  • B. Дэлхий, Ангараг

  • C. Сугар, Тэнгэрийн ван

  • D. Бархасбадь, Санчир

Оноо: 1 №: 473

Дэлхийн гадаргын хотгор гүдгэрийг өнгийн шатлалаар харуулсан зургийг юу гэх вэ?

  • A. Газар хөдлөлтийн зураг

  • B. Улс төрийн зураг

  • C. Ургамалшлын зураг

  • D. Физик газарзүйн зураг

Оноо: 1 №: 472

Гарагуудын нарнаас алслагдсан зайд ямар нэгэн хамаарал байгааг 1778 онд математик үндэслэлээр тайлбарласан хүн хэн бэ?

  • A. Галилей

  • B. И. Листинг

  • C. Эратосфен

  • D. Ж.Боде

Оноо: 2 №: 642

Тамхины хяналтын тухай хуулинд зааснаар кино театр, үзвэрийн газрууд, агаарын тээвэр, цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглосон байдаг. Тэгвэл иргэн болон байгууллага нь энэхүү хуулийн заалтыг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх вэ?

  • А. Торгох     

  • B. Тусгайлан олгосон эрхийг нь цуцлах   

  • C. Баривчлах 

  • D. Хууль бус орлогыг хураах

Оноо: 1 №: 783

Захиргааны хэргийн шүүхийн гол зорилгод аль нь үл нийцэх вэ? 

 

      

 

  • А. Захиргааны хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхийг хамгаалах  

  • B. Захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг хянах

  • C. Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох   

  • D. Иргэн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах

Оноо: 1 №: 782

Иргэн А нь 2017 онд өөрийн хэрэгцээндээ анх удаа орон сууц худалдан авсан байна. Тэрээр сар бүр цалингаасаа ХАОАТ төлж байсан бол хуулийн дагуу татварын ямар эрх эдлэх вэ?

 

  • А. Татварын дэмжлэг

  • В. Татварын урамшуулал 

  • С. Татварын алданги 

  • D. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт    

Оноо: 1 №: 781

Хүнс барааны дэлгүүр ажиллуулагч иргэн Х  нь сар бүр 10 мянган төгрөгийн урьдчилгаа татвар төлөх бөгөөд  улирал бүр тайлан гаргаж, татварын албаар татварын илүү, дутуу зөрүүгээ баталгаажуулах  нь Иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ямар аргачлалаар татвар төлж байна гэсэн үг  вэ? 

 

 

 

 

  • А. Жишгээр татвар төлөх 

  • B. Патентаар татвар төлөх 

  • C.Декларацийн аргаар  төлөх  

  • D. Кадастрийн аргаар төлөх

Оноо: 1 №: 780

Дүнжингарав Худалдааны төвд лангуу түрээслэгч О нь сардаа 6000 төгрөгийн татвар төлдөг ба энэ нь нэг өдөрт 200 төгрөгийн татвар төлж байна гэсэн үг. Иргэн О нь Иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ямар аргачлалаар татвар төлж байна вэ?

 

  

  • А. Кадастрын аргаар төлөх

  • B. Жишгээр татвар төлөх   

  • C. Декларацийн аргаар  төлөх

  • D. Патентаар татвар төлөх 

Оноо: 1 №: 784

Цагдаагийн байгууллага гэмт хэргийг шалгаж, прокурор түүнд нь хяналт тавьж, гэмт хэрэгтнийг хэрхэн шийтгэх дүгнэлтээ шүүхэд ирүүлсний дараа тухайн шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үйл ажиллагааг юу гэж нэрлэх вэ?

 

 

  • А. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх     

  • B. Шүүх үйл ажиллагаанд хяналт тавих 

  • C. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх  

  • D. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах

Оноо: 1 №: 779

Байгаль орчин, орон нутаг, хүн амын бүлгүүдэд учирсан хохирол, хүний эрхийн зөрчлийн талаарх нэхэмжлэлийг нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх үйл явцыг юу гэж нэрлэх вэ?

                            

  • А. Хууль зүйн өмгөөлөл

  • B. Хууль зүйн зөвлөгөө

  • C. Стратегийн өмгөөлөл

  • D. Хууль зүйн туслалцаа

Оноо: 1 №: 778

Монгол улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагуудыг дурдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол олно уу? 

      

  • А. Хүний эрхийн хороо

  • B. Үндсэн хуулийн цэц

  • C. Аймаг нийслэлийн шүүх

  • D. Сум дундын болон дүүргийн шүүх

Оноо: 1 №: 777

Шүүх нь аливаа хэрэг маргааныг шийдвэрлэх хууль ёсны эрх мэдэлтэй, бие даасан хараат бус байх шаардлагатай байдаг нь шүүхийн ямар байх баталгаа болдог вэ?

                               

  • А. Тэнцвэртэй байх

  • B. Тэгш байх

  • C. Шударга байх 

  • D. Ил тод байх

Оноо: 1 №: 776

“Монгол улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн” гэж Иргэний бүртгэлийн тухай хуулинд заасан байдаг. Тэгвэл иргэний үнэмлэхтэй холбоотой хуулиар хориглосон үйлдлүүдийг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ?

  • А. Иргэний үнэмлэхийг ямар нэгэн байдлаар гэмтээх

  • B. Бусад хүмүүст барьцаалан өгөх

  • C. Бусдын үнэмлэхийг барьцаалж авах      

  • D. Иргэний үнэмлэхээ хаяж дахин авах    

Оноо: 1 №: 775

Монгол улсын хуулиар бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог үйл ажиллагаануудыг нэрлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

 

 

 

 

  • А. Казино мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх  

  • В. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлах, худалдаалах    

  • C. Пирамид буюу олон шатлалт арга замаар хууран мэхэлж, ашиг олох      

  • D. Хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэх, худалдаалах

Оноо: 1 №: 774

Хууль зүйн зөвлөгөө өгөх төвд дараахь асуулт ирсэн байна. “Би одоо 16 настай. 11 дүгээр ангид суралцдаг. Ангийн найзуудтайгаа хамтран шивэх, хэвлэх зэрэг компьютер, бичиг хэргийн үйлчилгээ үзүүлдэг компани байгуулах гэсэн юм.”

Таны бодлоор тухайн хүүхэд компани байгуулан үйл ажиллагаа эрхлэх боломжтой юу?

 

 

 

  • А. Боломжгүй. Учир нь тухайн хүүхэд насанд хүрээгүй учраас эрх зүйн үр дагавар бүхий харилцаанд бие даан оролцохгүй.

  • B.  Боломжтой. Учир нь тухайн хүүхэд 16 насанд хүрсэн учраас бие даан байгуулж болно.

  •  C. Боломжтой. Эцэг эх нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эрхэлж болно.

  • D. Боломжгүй. Яагаад гэвэл тухайн үйл ажиллагааг эрхлэх санхүү мөнгөний асуудлаа шийдэж чадахгүй.

Оноо: 1 №: 773

Сурагч Бат Нийгмийн ухааны номоо өөрийн ангийн найз Дорждоо 2500 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Бат өмчлөгчийн ямар эрхээ хэрэгжүүлсэн бэ?

 

 

 

 

  • А. Шилжүүлэх эрх

  • B. Эзэмших эрх  

  • C. Ашиглах эрх            

  • D. Захиран зарцуулах эрх     

Оноо: 1 №: 772

Оюуны үнэт зүйл  болон түүнийг эзэмшсэнээр ашиг орлого олох эрхтэй байх  нь хөрөнгийн ямар хэлбэрт хамаарах ойлголт вэ? 

 

 

    

 

  • А. Эдийн эрх     

  • B.Эдийн хөрөнгө         

  • C.Үл хөдлөх хөрөнгө  

  • D. Эдийн бус хөрөнгө    

Оноо: 1 №: 771

Монгол улсын Үндсэн хуулинд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөлийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Энэхүү заалтын гол санаа нь:

 

  • А. Өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдсөн бол уг зөрчлийг арилгахыг зөрчигч этгээдээс шаардах эрхтэй.   

  • B. Өмчлөгчийн өмч хөрөнгө ямар ч өмчийн хэлбэртэй байж болно.   

  • C. Хэрвээ өмчлөгч хүсвэл өмчөө хэнд ч шилжүүлэн өгч болно.

  • D. Төр хүний өмчийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.

Оноо: 1 №: 770

 Гэрээ хэлцлийн үндсэн шинжид доорх өгөгдлийн аль нь хамаарахгүй вэ? 

 

 

 

 

  • А. Сайн дурын үндсэн дээр хийсэн байх  

  • B. Гэрээ хуулийн хувьд хүчин төгөлдөр байх   

  •  C. Гэрээ хийх өөрийн хүсэл зориг байх

  • D. Гэрээгээр тохиролцсон нөхцлийг биелүүлэхгүй байх 

Оноо: 1 №: 769

Гудамжинд шүлсээ хаях, хог хаях, олон нийтийн сүлжээгээр гүтгэх зэрэгт зөрчлийн хуулинд заасны дагуу арга хэмжээ авах вэ?

 

 

 

  • А. Баривчлах

  • В. Торгох

  • С. Тусгайлан олгосон эрх хасах                              

  • D. Албадан саатуулах

Оноо: 1 №: 768

Зөрчлийн тухай хуульд зааснаар дараах шийтгэлийг зөрчил гаргасан этгээдэд оногдуулна. Үлдсэн нэг шийтгэлийн төрлийг нөхөж бичээрэй.

1. Торгох
2. Баривчлах
3. ...................

  • А. Тусгайлан олгосон эрх хасах

  • B. Албадан дайчлах

  • C. Сануулах                                   

  • D. Албадан хөдөлмөрлүүлэх

Оноо: 1 №: 767

Иргэн Бат нь Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний дунд явагдсан зөвлөлдөх санал асуулгад иргэний үүргээ биелүүлэн идэвхтэй оролцсон байна. Энэ нь төртэй харилцагч иргэнд тавигдах нийтлэг шаардлагын алинд хамаарах ойлголт  вэ? 

 

 

 

 

  • А. Шийдвэр гаргагч иргэн байх        

  • B. Мэдээлэлтэй  иргэн байх          

  • C. Хяналт тавигч иргэн байх           

  • D. Оролцогч иргэн байх             

Оноо: 1 №: 766

Чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх  төрийн бодлогыг дэмжин ажиллах, мэргэжлийн боловсролын байгууллагуудыг хөгжүүлэх нь захиргааны ямар байгууллагын чиг үүрэгт хамаарах вэ?

 

 

 

 

  • А. Мэргэжлийн боловсролын газар

  • B. Аймаг нийслэлийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёлын газар     

  • C.  Нийслэлийн    хөдөлмөрийн бирж  

  • D. Мэргэжил сургалтын төв

Оноо: 1 №: 765

Хүнийг дээд үнэт чанар гэж ойлгон ухамсарлах явдалд үндэслэх нь ёс суртахууны ямар зарчимд хамаарах ойлголт вэ?

 

 

 

 

  • А. Хүмүүжлийн зарчим 

  • B. Хамтач зарчим    

  • C. Хэм хэмжээний зарчим 

  • D. Хүмүүнлэгийн зарчим

Оноо: 1 №: 764

Аз жаргалын тухай сургаалыг ёс зүйд юу гэж нэрлэдэг вэ? 

                                   

  • А. Эвдемонизм 

  • B. Этика

  • C. Санкц    

  • D. Мораль

Оноо: 1 №: 763

Эртний үеийн сэтгэгчдийн нийгмийн амьдралын гол шалгуур болгон авч үздэг ёс суртахууны ойлголт аль нь вэ? 

                               

  • А. Шударга ёс

  • B.Сайн ба муу

  •  C.Нэр төр 

  • D. Нинжин сэтгэл

Оноо: 1 №: 762

Ёс зүйд субьектив болон бэлгэ тэмдгийн утгаар тайлбарлагддаг ёс суртахууны суурь ойлголт аль нь вэ? 

                                            

  • А. Нэр төр

  • B. Нэр хүнд

  • C. Шударга ёс

  • D. Сайн  муу

Оноо: 1 №: 761

Ёс суртахууны нийтлэг зарчимд доорх өгөгдлийн аль нь үл хамаарах вэ?

 

 

 

  • А. Эх орон, байгаль дэлхийгээ хайрлах  

  • B. Хүнлэг ёсыг дээдлэх

  • C. Итгэл үнэмшилтэй байх      

  • D. Шударга үнэнч сэтгэлтэй байх

Оноо: 1 №: 760

Гэр бүлийн, хөдөлмөрийн, улс төрийн, шинжлэх ухааны, урлагийн болон олон улсын гэх мэт бүх харилцаанд хүмүүсийн авир үйлдэл, үйл ажиллагааг зохицуулж байх нь ёс суртахууны ямар онцлогт хамаарах  вэ? 

 

 

 

 

  • А. Суурь шинжтэй хэм хэмжээ болдог

  • В. Нийгмийн санаа бодлоор шүүн тунгаагдаж байдаг 

  • С. Сайн дурын үндсэн дээр хэрэгждэг  

  • D. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг  

Оноо: 1 №: 759

Ёс суртахууны хэм хэмжээний онцлогуудыг нэрлэхдээ илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ? 

 

 

 

 

  • А. Бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн байдаг  

  • B. Суурь шинжтэй байдаг   

  • C. Нийгмийн санаа бодлоор шүүн тунгаагдаж байдаг  

  • D. Албадлагын үндсэн дээр хэрэгждэг   

Оноо: 1 №: 758

Өөрийн болон бусдын зан байдалд үнэлгээ өгөх, аз жаргал, үүрэг, нинжин сэтгэлийн тухай үзэл хандлага нь ёс суртахууны ямар үүрэгт хамаарах ойлголт вэ?

         

  • А. Үнэлэмжийн үүрэг 

  • В. Зохицуулах үүрэг

  • С. Хэм хэмжээний үүрэг

  • D. Танин мэдэхүйн үүрэг

Оноо: 1 №: 757

Ёс суртахуун нь муугаас сэргийлж, хэм хэмжээгээрээ хязгаарладаг, нөгөө талаар хэм хэмжээ, үнэт зүйл нь хүмүүсийг нэгтгэдэг байх нь ёс суртахууны ямар үүрэгт хамаарах ойлголт вэ?

 

 

 

 

  • А. Үнэлэмжийн үүрэг  

  • В. Хэм хэмжээний үүрэг  

  • C. Зохицуулах үүрэг  

  • D. Танин мэдэхүйн үүрэг

Оноо: 1 №: 756

Зөв амьдарна гэдэг нь ёс суртахууны хувьд ухаалаг сонголт хийж, харилцаа, зан чанар, биеэ авч явах байдлаа зөвөөр үйлдэхийг хэлнэ. Энэ нь ёс суртахууны ямар үүрэгт хамаарах ойлголт вэ? 

 

   

 

 

  • А. Хэм хэмжээний үүрэг

  • B.Зохицуулах үүрэг

  • C.Үнэлэмжийн үүрэг

  • D. Танин мэдэхүйн үүрэг

Оноо: 1 №: 755

Эмчийн, багшийн, сэтгүүлчийн гэх мэт мэргэжлийн ёс суртахууны шаардлагуудыг баримтлах нь ёс суртахууны харилцааны аль ойлголтонд хамаарах вэ?

 

  • А. Үйл ажиллагааны төрлөөс хамаарах

  • В. Нийгэмд хандах

  • C. Бүлэгт хандах 

  • D. Хувь хүнд хандах  

Оноо: 1 №: 754

Ахмад настан, хүүхэд, эмэгтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах нь өөр өөрийн онцлогтой байх нь ёс суртахууны харилцааны аль ойлголтонд хамаарах вэ?

  • А. Бүлэгт хандах

  • В. Нийгэмд хандах

  • C. Хувь хүнд хандах

  • D. Үйл ажиллагааны төрлөөс хамаарах

Оноо: 1 №: 753

Гэр бүлд, залуучуудад, улс төрийн намд харилцах гэх мэт олон хэлбэр нь өөр өөрийн онцлогоор илрэх нь ёс суртахууны харилцааны аль ойлголтонд хамаарах вэ? 

 

 

 

 

  • А. Бүлэгт хандах 

  • В. Нийгэмд хандах

  • C.Хувь хүнд хандах  

  • D. Үйл ажиллагааны төрлөөс хамаарах

Оноо: 1 №: 752

Эх оронч, хөдөлмөрч, шударга, эв нэгдэлтэй байх гэх мэт хэм хэмжээг шаардах зэрэг нь ёс суртахууны харилцааны аль ойлголтонд хамаарах вэ?

 

 

   

  

  • А. Үйл ажиллагааны төрлөөс хамаарах 

  • B. Бүлэгт хандах

  • C. Хувь хүнд хандах

  • D. Нийгэмд хандах

Оноо: 2 №: 930

Put the words in the correct order.

where /go /did /to/ he ?

  • Where did he go to?

Нийт: 19,976