Бэлчээрийн менежмент нь хөрсний шинж чанар, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд тохируулан бэлчээрийг зохистой ашиглах зорилгоор малын тоо толгойн зохистой харьцааг хангах, тогтвортой байдлыг хадгалахад чиглэсэн үйл ажиллагаа юм. Менежментийг оновчтой хийснээр хүрэх үр дүнд аль хариу хамаарахгүй вэ?
A. бэлчээрийн гарцыг сайжруулах
B. бүтээмжийг сайжруулах
C. малын тоо толгой өсөх
D. малын тоо толгой ба бэлчээрийн зохистой харьцааг хангах
Монгол орны гол мөрднүүдийг 29 сав газар болгон хуваах бөгөөд Улаанбаатар хот аль сав газрын ангилалд багтах вэ?
A. Орхон голын сав газар
B. Сэлэнгэ мөрний сав газар
C. Туул голын сав газар
D. Хэрлэн голын сав газар
Монгол орны газрын нэгдмэл сангийн 73,6% буюу хамгийн их хувийг эзэлдэг хэсгийг сонгоно уу?
A. Хөдөө аж ахуйн газар
B. Хот, тосгон бусад суурингийн газар
C. Зам шугам сүлжээний газар
D. Усны сан бүхий газар
Цөлийн орон болсон Египет улсын усны цорын ганц эх үүсвэрийг сонгоно уу?
A. Амазонк мөрөн
B. Хөх мөрөн
C. Нил мөрөн
D. Муррей-Дарлинг мөрөн
Физик өгөршил давамгайлдаг, хөрсний цэвдэг их, давжаа бут их, хүйтэн цөл голлосон байгалийн бүсийг сонгоно уу?
A. тайгын бүс
B. туйл ба туйл орчмын бүс
C. сэрүүн өргөргийн
D. тропикийн чийглэг
2,3 сая км2 талбай эзлэн оршдог, Сахарын цөлөөс Улаан тэнгисээр зааглагдах цөл аль нь вэ?
A. Арабын цөл
B. Атакамын цөл
C. Викторийн цөл
D. Намибын цөл
Эрчим хүчний төрлүүдээс хямдаас гадна маш бага ураныг хэрэглэдэг, тээврийн зардал бага хэдий ч станцад нь эвдрэл гарвал маш их хэмжээний хорт туяа ялгаруулдаг төрлийг сонгоорой.
A. дулааны эрчим хүч
B. дэлхийн дотоод гүний дулаан
C. сэргээгдэх эрчим хүч
D. цөмийн эрчим хүч
Аутсорсинг хийхэд өөр улс орны зан заншил, хууль, журам ялгаатайгаас гадна хэлний бэрхшээл гарах нь их байдаг. АНУ-аас Энэтхэгт аутсорсинг хийх нь маш түгээмэл байдгийн учир юу вэ?
A. албан ёсны хэл нь Англи хэл
B. зан заншил ойролцоо
C. зах зээл том
D. хууль журам нийцтэй
Хүний амьдралыг тэтгэхэд шаардагдах экосистемийн хэмжээг (орон зай, газар, ус, агаар г.м) дэлхийн га” гэсэн үзүүлэлтээр илэрхийлснийг экологийн мөр гэнэ. Доорх улсуудаас экологийн мөр хамгийн ихтэй орныг сонгоно уу.
A. АНУ
B. Африкийн орнууд
C. Иордан
D. Египет
Байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх, нутгийн хүмүүст туслах, нутгийн соёлыг хүндэтгэх, зэрлэг амьтад, жуулчдад туслах зорилготой аялал жуулчлалын төрөл аль нь вэ?
A. Амралтын аялал жуулчлал
B. Багц аялал жуулчлал
C. Тогтвортой аялал жуулчлал
D. Эко аялал жуулчлал
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт аль нь багтахгүй вэ?
A. далайн татралт түрэлт
B. цахилгаан эрчим хүч
C. усны эрчим хүч
D. нар, салхины эрчим хүч
Кофены үр чийглэг, дулаан (21 хэм орчим) уур амьсгалтай, үржил шимт хөрстэй, өндөр газар ургадаг. Доорх улсуудаас ногоон кофе үйлдвэрлэлээр тэргүүлэгч 20 улсад багтахгүй орныг сонгоно уу?
A. Бразил
B. Вьетнам
C. Индонез
D. Чад
Кени улсын хойд хэсэгт 3.5 сая хүн өлсгөлөнгийн улмаас амь насаа алдах болсон үндсэн шалтгааныг байгалийн нөхцөлтэй холбон тайлбарласан хувилбарыг сонгоорой.
A. хүн амын олонх нь ядуу, ХХИ-ээр 128-р байранд ордог
B. зарим газар хүн амын хэт төвлөрөлт үүссэн
C. удаан хугацааны ган гачиг
D. эмэгтэйчүүдийн боловсролын түвшин тааруу
Усанд байх хүчилтөрөгчийн хэмжээ хэт багасч усны амьтад амьдрах аргагүй болсон бүсийг сөнөсөн бүс гэж нэрлэдэг. Ийм бүсийн талбай хаагуур нэмэгдэж байна вэ?
A. эргийн шугамын дагуу загас ихтэй газар
B. хүн амын нягтшил ихтэй газар
C. хөрсний доройтол ихтэй газар
D. далайн төв хэсгээр
Хөрсний доройтлоос сэргийлэх үндсэн арга замуудад аль нь хамаарахгүй вэ?
A. борооны ус зайлуулах байгууламж хийх
B. хашаалах
C. мод тарих
D. уул уурхайн олборлолт
Доорх мөрнүүдээс 11 улсын нутгаар урсдаг хил дамнасан мөрөн аль нь вэ?
A. Амазонк
B. Дунай
C. Миссисипи
D. Нил
Цэвэр усны хүртээмжийн байгалийн хүчин зүйлст хамаарахгүйг сонгоно уу.
A. унах тунадасны хэмжээ, улирлын хуваарилалт
B. хот хөдөөгийн хүн амын тархалт, суурьшилт
C. газар доорх усыг ашиглах боломж
D. гадарга ба хурдас чулуулаг усыг тогтоон барих чадвар
Хүлэмжийн хийн хамгийн их хэсгийг эзэлдэг элемент аль нь вэ?
A. нүүрсхүчлийн хий
B. метан
C. азотын ислүүд
D. хлорт нүүрстөрөгч
Байгаль орчны тулгамдсан асуудалд үл хамаарах ойлголтыг сонгоно уу.
A. агаарын бохирдол
B. биологийн төрөл зүйлийн хомсдол
C. хүн амын шилжих хөдөлгөөн
D. уур амьсгалын өөрчлөлт
Экспорт нь импортоосоо хэд дахин давсан улсыг гадаад худалдааны идэвхт баланстай улс гэнэ. Доорх улсуудаас энэ ангилалд хамаарахгүй орныг сонгоорой.
A. Америк
B. Герман
C.Кени
D. Япон
Олон улсын харилцааг хэлбэрээр нь 3 ангилдаг бөгөөд АНУ, Европын өндөр хөгжилтэй орнуудтай манай улс ямар хэлбэрийн харилцаанд ордог вэ?
A. хөрш орнуудын
B. бага бүс нутгийн
C. тив дамнасан буюу их бүс нутгийн
D. найрсаг хөршийн
Дэлхийн томоохон үндэстэн дамнасан корпорацуудаас газрын тос ба бензиний чиглэлээр төрөлжсөн үйлдвэрлэл явуулдаг нь аль нь вэ?
A. Мicrosoft
B. Exxon Mobi
C. Toyota
D. Coca-Cola
Дэлхийд экспортын хэмжээгээрээ тэргүүлдэг 10 оронд багтахгүй улсыг сонгоорой.
A. Хятад
B. АНУ
C. Турк
D. Япон
Мөнгө болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нөөц мөнгөний зээл ба зээлийн үйлчилгээг багасгах бодлого баримталдаг олон улсын байгууллага аль нь вэ?
A. Азийн хөгжлийн банк
B. Дэлхийн банк
C. Олон улсын валютын сан
D. Зүүн Өмнөд Азийн хамтын ажиллагааны сан
Экспорт, импортын нийлбэрийг ....................... гэнэ.
A. гадаад худалдаа
B. гадаад худалдааны баланс
C. гадаад худалдааны эргэлт
D. дотоодын нийт бүтээгдэхүүн
Цагаан будааны нийт тариалангийн 94 хувь нь хөгжиж байгаа орнуудад ногдоно. Тариалах гол бүс нутаг нь Зүүн ба Зүүн Өмнөд Ази боловч экспортод бага хувийг эзэлдгийн учир юу вэ?
A. гадаад худалдааны баланс алдагдсан
B. Хүн амын тоо их учир дотоодынхоо хэрэгцээг хангадаг
C. хөгжингүй орнуудын тариалалт бүрэн механикжсан
D. экспорт нь импортоосоо давсан
Багануур Улаанбаатар хотын хооронд 120 км зайтай. 5 тонны даацтай машинаар нүүрс тээвэрлэсэн бол ачаа эргэлтийг олоорой.
A. 24 тн/км
B. 60 тн/км
C. 115 тн/км
D. 600 тн/км
Химийн үйлдвэрлэлийн аргаар өдөр тутмын хэрэглээний эм, оо, сойз, савангаас эхлээд бензин, түлш, бордоо зэрэг 100 гаруй бүтээгдэхүүнийг гарган авдаг эрдэс баялгийн нөөцийг олоорой.
A. Алт
B. мөнгө
C. Нүүрс
D. цайр
Машин үйлдвэрлэлийн хүнд даацын, цахилгаан, тээврийн зэрэг төрлүүд байдаг бөгөөд суудлын машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсыг сонгоно уу.
A. Бразил
B. Солонгос
C. Хятад
D. Япон
Нэг хүнд ногдох төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээг улс орны хөгжлийн түвшинг тодорхойлох нэг шалгуур болгон авч үздэг бөгөөд үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орныг сонгоно уу.
A. Австрали
B. ӨАБНУ
C. Хятад
D. Испани
Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх нь аж үйлдвэрийн аль хэв шинжид багтах вэ?
A. анхдагч
B. хоёрдогч
C. гуравдагч
D. дөрөвдөгч
Хятадад 1980-аад оноос “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн нь хүн амын төрөлтийг бууруулахуйд мэдэгдэхүйц нөлөөлж байгаа хэдий ч ямар сөрөг нөлөөллийг бий болгосон бэ?
A. нас, хүйсийн харьцаа хэвийн болсон
B. нас, хүйсийн харьцаанд сөргөөр нөлөөлсөн
C. дундаж наслалт буурсан
D. ямар нэгэн өөрчлөлт ороогүй
Энэтхэг улсын хүн амын суваргын онцлогт хамаарахгүй ойлголтыг олоорой.
A. 0-4 насныхан хамгийн их хувийг эзэлж байна.
B. 40-44 насныхан хамгийн их хувийг эзэлж байна.
C. Дундаж наслалт Хятадаас бага байна
D. Суварга дээшлэх тусмаа өргөссөн байна
Хүн амын тооноос гадна чанарын үзүүлэлтийг ашигладаг. Хүрээлэн буй орчны асуудал нь дээрх үзүүлэлтүүдийн алинд нь хамаарах вэ?
A. Нийгмийн
B. Соёлын
C. Эдийн засгийн
D. Экологийн
Дэлхийн хүн амыг арьстны ялгаагаар нь 4 ангилдаг бөгөөд европжуу (цагаан) ба негржүү (хар) арьстны дундаас гарсан холимог арьстныг сонгоно уу.
A. абориген
B. метис
C. мулат
D. самбо
1980-аад оноос “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн, дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлдэг улсыг сонгоно уу.
A. АНУ
B. Бразил
C. Хятад
D. Энэтхэг
Хүний үе удмын тасралтгүй байдлыг хангадаг төрөлт ба нас баралтын харьцааг хүн амын... ………….. гэнэ.
A. хүн амын ердийн өсөлт
B. Хүн амын нөхөн үйлдвэрлэл
C. хүн ам зүйн хямрал
D. Хүн ам зүйн тэсрэлт
Ази тивд орших Бангладеш улсын хүн амын дундаж нягтшил 1034 хүн/км.кв байхад манай орны хүн амын дундаж нягтшил 1.7 хүн/км.кв байдгийн учир юу вэ?
A. байгалийн нөхцөл, нөөц
B. газарзүйн байрлал
C. газар нутаг том, хүн амын тоо бага
D. хөгжлийн түвшин, нэг хүнд ноогдох ДНБ
Хүн амын нөхөн үйлдвэрлэлийн нэгдүгээр хэв шинжийн зарим орнуудад (Герман, Унгар, Украйн, Беларусь, Орос зэрэг) шилжин ирэгсдийг эс тооцвол хүн ам жилээс жил хорогдож байна. Үүнийг... улс гэж нэрлэдэг.
A. хүн амын өсөлт өндөр
B. хүн амын өсөлт бага
C. хүн ам зүйн хямралд орсон улс
D. хүн ам зүйн тэсрэлт
Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоогоор том орнуудтай харьцуулах боломжгүй “жижиг” улс орон дэлхийд олон. Гэвч газарзүйн байрлалынхаа ашигтай тал, олон замын уулзварт оршдог олон улсын худалдааны төв болдог улсыг олоорой.
A. Австрали
B. Сингапур
C. Норвеги
D. Бразил