Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 657

Аль графикт усны буцлах температур агаарын даралтаас хамаарах хамаарлыг үзүүлсэн бэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 656

Ус 100 °С-аас өөр температурт буцлах уу?

  • A. Массаас хамаараад өөр өөр температурт буцална

  • B. Буцлахгүй, зөвхөн 100°С-д буцална

  • C. Агуулж буй савныхаа дулаан багтаамжаас хамаарна

  • D. Даралтаас хамаарч өөр өөр температурт буцална

Оноо: 1 №: 655

Хайлах температурт байгаа 500 г хөнгөн цагааны бүрэн хайлтлаа авах дулааны энергийн хэмжээг олно уу? /хөнгөн цагааны хайлахын хувийн дулаан 390 кЖ/кг /

  • A. 200 кЖ

  • B. 2000 кЖ

  • C. 20 кЖ

  • D. 2 кЖ

Оноо: 1 №: 654

Жигнэсэн буузыг гаргангуут сайтар сэвдэг нь физикийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ?

  • A. Конденсацлах үзэгдэл

  • B. Уурших үзэгдэл

  • C. Цацралаар дулаан дамжих

  • D. Сублимацлах үзэгдэл

Оноо: 1 №: 653

Нуурын усны гадарга шөнөдөө хөлдөж хоносон бол ус хөлдөх үедээ дулааныг агаар мандлаас авсан уу, эсвэл өгсөн үү?

  • A. Агаараас авна

  • B. Авах ч үгүй, өгөх ч үгүй

  • C. Агаарт өгнө

  • D. Авсан өгсөн дулаан тэнцүү

Оноо: 1 №: 652

Цельсийн хуваарийн 100°С –аар ямар утгыг авдаг вэ?

  • A. Буцалж буй усны температур

  • B. Мөс хайлах температур

  • C. Ердийн даралтад орших буцалж буй усны температур

  • D. Хүний биеийн температур

Оноо: 1 №: 651

Графикийн аль хэсэг нь шингэн царцах үзэгдэлд тохирох вэ?

  • A. 2

  • B. 1

  • C. 3

  • D. 1 ба 3

Оноо: 1 №: 650

Ямар шалтгааны улмаас бодисын төлөв өөрчлөгддөг вэ?

  • A. Дотоод энергийн өөрчлөлтөөс

  • B. Цаг уур өөрчлөгдсөнөөс

  • C. Дулаанаас 

  • D. Байгалийн хүчин зүйлээс

Оноо: 1 №: 649

-10 °С температуртай 400 г мөсийг бүрэн хайлуулахад шаардагдах дулааныг тооцно уу? /Мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг°С, мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг/

  • A. 140 кЖ

  • B. 8.4 кЖ

  • C. 132 кЖ

  • D. 14 кЖ

Оноо: 2 №: 648

Буцлах температурт байгаа 1 л бензинийг бүрэн ууршихад шаардагдах дулааны энергийг тооцоолно уу. /Бензиний ууршихын хувийн дулаан 230 кЖ/кг, нягт нь 760 кг/м3/

  • A. 230 кЖ

  • B. 760 кЖ

  • C. 174.8 кЖ

  • D. 163.3 кЖ

Оноо: 2 №: 647

Хайлах температурт байгаа 20 см3 эзлэхүүнтэй мөс бүрэн хайлахад зарцуулагдах дулааны энерги ямар байх вэ? /Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, мөсний нягт 900 кг/м3/

  • A. 6 кЖ

  • B. 66 Ж

  • C. 76  кЖ

  • D. 8.4 кЖ

Оноо: 2 №: 646

50 см3 эзлэхүүнтэй хөнгөн цагаан бөмбөлөгийг 60 °С - аар халаахад зарцуулагдах дулааны энергийг олно уу? /Хөнгөн цагааны хувийн дулаан багтаамж 880 Ж/кг°С, хөнгөн цагааны нягт 2700 кг/м3/

  • A. 2.7 кЖ

  • B. 2700 Ж

  • C. 135 кЖ

  • D. 7 кЖ

Оноо: 2 №: 645

100 смэзлэхүүнтэй ган кубыг 30 ℃ -аас 130 ℃ хүртэл халаахад эзлэхүүн ямар болох вэ? / Гангийн шугаман тэлэлтийн коэффицент 15∙10-6 град-1/

  • A. 0.29 см3

  • B. 0.87 см3

  • C. 100.15 см3

  • D. 100.51 см3

Оноо: 2 №: 644

1 см урт төмөр утсыг 20 ℃ - аар халаахад урт нь ямар болох вэ? /Төмрийн шугаман тэлэлтийн коэффицент 0.012 мм/м℃/

  • A. 1.00024 см

  • B. 0.00024 см

  • C. 240 см

  • D. 24 см

Оноо: 1 №: 643

2 кг масстай хөнгөн цагаан биеийг 60 ℃ -аас 80 ℃ температур хүртэл халаахад шаардагдах дулааны энерги ямар байх вэ? /Хөнгөн цагааны хувийн дулаан багтаамж 880 Ж/кг℃/

  • A. 35.2 кЖ

  • B. 32.5 кЖ

  • C. 16.8 кЖ

  • D. 84 кЖ

Оноо: 1 №: 642

-10 ℃ температуртай, 500 г мөсийг хайлах температур хүртэл нь халаахад шаардагдах дулааны энергийг тооцно уу? /Мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг℃ /

  • A. 166 кЖ

  • B. 10.5 кЖ

  • C. 105 кЖ

  • D. 1050 кЖ

Оноо: 1 №: 641

Буцлах температурт байгаа хэдэн литр усыг ууршуулахад 23 МЖ дулааны энерги хэрэглэх вэ? /Усны ууршихын хувийн дулаан 2300 кЖ/кг  /

  • A. 1 л

  • B. 10 л

  • C. 100 л

  • D. 1000 л

Оноо: 1 №: 640

Хайлах температурт байгаа хичнээн мөсийг хайлуулахад 33000 Ж дулааны энерги хэрэгтэй вэ? /Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг /

  • A. 10 г

  • B. 100 г

  • C. 1 кг

  • D. 1 г

Оноо: 1 №: 639

4 л усыг халаахад 504 кЖ дулааны энерги зарцуулсан бол усны температур хэдэн Цельсээр нэмэгдсэн бэ? / Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кгºC /

  • A. 10 ºC

  • B. 20 ºC

  • C. 30 ºC

  • D. 40 ºC

Оноо: 1 №: 638

Буцлах температурт байгаа 100 г ус бүрэн ууршихад шаардагдах дулааны энергийг олно уу? /Усны ууршихын хувийн дулаан 2300 кЖ/кг /

  • A. 23 МЖ

  • B. 2300 МЖ

  • C. 230 Ж

  • D. 0.23 МЖ

Оноо: 1 №: 637

200 см3 эзлэхүүнтэй хөнгөн цагаан биетийг 10 °С -аар халаасан бол эзлэхүүний өөрчлөлт нь ямар байх вэ? /Хөнгөн цагааны эзлэхүүн тэлэлтийн коэффицент                        0.072 мм/м°С /

  • A. 144 мм3

  • B. 14.4 мм3

  • C. 1.44 мм3

  • D. 14.4 см3

Оноо: 1 №: 636

Бодисыг ууршуулахад шаардагдах энергийг аль томьёогоор тооцох вэ?

  • A. Q=mc∆t°

  • B. Q= mλ

  • C. Q=mr

  • D. Q= mq

Оноо: 1 №: 635

Сублимацлах үзэгдлийг зөв илэрхийлсэн нь аль нь вэ?

  • A. Хатуу → хий

  • B. Хий → хатуу

  • C. Шингэн → хий

  • D. Шингэн → хатуу

Оноо: 1 №: 634

Өвөл гаднаас ангидаа орж ирэхэд нүдний шил зүүсэн сурагчийн шил цантаж байдаг. Энэ нь ямар үзэгдэлтэй холбоотой вэ?

  • A. Хайлах

  • B. Уурших

  • C. Царцах

  • D. Конденсацлах

Оноо: 1 №: 633

Хайлах ба царцах температурыг харьцуулсан харьцаануудын аль нь зөв бэ? 

  • A. t°хай = t°цар

  • B. t°хай  > t°цар  

  • C. t°хай < t°цар 

  • D. t°хай = 0

Оноо: 1 №: 632

Биеийн эзлэхүүн тэлэлтийн томьёо аль нь вэ? 

  • A. ∆V=βV0 ∆t°

  • B. ∆L=L0 α∆t°

  • C. ∆V=αV0 ∆t°

  • D. β=3α

Оноо: 1 №: 631

Биеийн шугаман тэлэлт ямар хэмжигдэхүүнээс хамаардаг вэ?

  • A. Анхны уртаас

  • B. Ямар бодис вэ гэдгээс

  • C. Температурын өөрчлөлтөөс

  • D. Анхны урт, бодисын шинж чанар, температурын өөрчлөлтөөс

Оноо: 1 №: 630

Яагаад ус буцалгагч бүрд хязгаарлах тэмдэг бичсэн байдаг вэ?

  • A. Усны хэмжээг илэрхийлнэ

  • B. Халсан шингэн тэлэх тул

  • C. Халсан шингэн агших учир

  • D. Ус шахагдахгүй

Оноо: 1 №: 629

Дараах багажуудаас аль нь температурыг хэмжих вэ?

  • A. Динамометр

  • B. Манометр

  • C. Спидометр

  • D. Термометр

Оноо: 1 №: 628

Биеийг хэр зэрэг халуун хүйтэн байгааг илэрхийлдэг хэмжигдэхүүнийг физикт ........................... гэнэ.

  • A. Градус

  • B. Температур

  • C. Термометр

  • D. Дулаан

Оноо: 1 №: 627

Тасалгааны зургийг харуулав.

Өрөөг халаахаас өмнө температурыг нь термометр ашиглан хэмжжээ.

Анх өрөөний температур хэд байсныг термометрийн заалтаас харна уу.

  • A. -10 oC

  • B. 10 oC

  • C. 15 oC

  • D. 20 oC

Оноо: 4 №: 626

Өвөл гаднаас -25 оС-ын температуртай 2 кг масстай мөс авч 100 оС температуртай болтол нь халаах бол ямар хэмжээний дулааны энерги шаардлагатайг тооцоолно уу? /Мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кгоС, усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кгоС, мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг/

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

  • Мөс хайлах температур хүртлээ халахыг зөв тооцоолсон бол 1 оноо

    Мөсийг хайлуулах тооцооллыг зөв хийсэн бол 1 оноо

    үүссэн усыг халаах тоооцоолол зөв хийсэн бол 1 оноо

    Нийт шаардагдах энергийг тооцсон бол 1 оноо

Оноо: 1 №: 625

2 кг масстай 0 oC  температуртай мөсийг 100 oC температуртай ус болгохын тулд ямар хэмжээний дулааны энерги шаардлагатай вэ? /Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кгoC/

  • A. 1.5 МЖ

  • B. 15 кЖ

  • C. 840 кЖ

  • D. 660 кЖ

Оноо: 1 №: 624

2 кг масстай, 0 оС температуртай мөсийг хайлуулахын тулд ямар хэмжээний дулааны энерги зарцуулах вэ? /Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг /

  • A. 460 кЖ

  • B. 660 кЖ

  • C. 680 кЖ

  • D. 105 кЖ

Оноо: 1 №: 623

Өвөл гадаа  -25 oC - ын температуртай 2 кг масстай мөс байв. Мөс  0 oC температуртай болохын тулд ямар хэмжээний дулааны энерги авах вэ? /мөсний хувийн дулаан багтаамж 2100Ж/ кгoC/

  • A. 4600 кЖ

  • B. 672 кЖ

  • C. 680 кЖ

  • D. 105 кЖ

Оноо: 1 №: 622

Доор зурагт шингэний ууршилтыг харуулжээ. Аль зурагт конденсац их явагдаж байна вэ?

 

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 2,3

Оноо: 1 №: 621

Шингэний ууршилт их явагдаж байгааг харуулсан зураг аль нь вэ?

 

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 1, 2

Оноо: 1 №: 620

Хийн төлөвийг зөв тодорхойлсныг сонгоно уу.

  • A. Тодорхой байрлалын орчим хэлбэлзэж хөдөлнө

  • B. Чөлөөтэй хөдлөх боловч агуулж буй савны багтаамжаар хязгаарлагдана.

  • C. Өндөр хурдтай эмх замбараагүй хөдлөх боловч зөвхөн дээш доош чиглэлд хөдөлнө.

  • D. Бөөмсийн хөдөлгөөний энерги бөөмсийн холбоос энергитэй жишихүйц байдаг учир бөөмс байрлалаа өөрчлөн сэлгэх боломжтой байдаг.

Оноо: 1 №: 619

Хатуу төлөвийг зөв тодорхойлсныг сонгоно уу.

  • A. Тодорхой байрлалын орчим хэлбэлзэж хөдөлнө

  • B. Чөлөөтэй хөдлөх боловч агуулж буй савны багтаамжаар хязгаарлагдана.

  • C. Өндөр хурдтай бүх чиглэлд эмх замбараагүй хөдөлнө.

  • D. Бөөмсийн хөдөлгөөний энерги бөөмсийн холбоос энергитэй жишихүйц байдаг учир бөөмс байрлалаа өөрчлөн сэлгэх боломжтой байдаг.

Оноо: 1 №: 618

Төлөвийн зураг болон түүнд харгалзах бөөмсийн хөдөлгөөний тодорхойлолтыг зөв харгалзуулан бичнэ үү.

1) Бөөмс байраа сэлгэн хөдөлнө.

2) Бөөмс тодорхой байрлалынхаа орчимд хэлбэлзэнэ.

3) Бөөмс эмх замбараагүй хөдөлнө.

  • A. 1a,2b,3c 

  • B. 1c,2b,3a

  • C. 1c,2a,3b

  • D. 1b,2a,3c

Нийт: 19,976