Хайлах температурт байгаа ижилхэн 150 г масстай алт, мөнгөөр бөгж хийхийн тулд хайлуулжээ. Алийг нь хайлуулахад бага энерги зарцуулах вэ?(алтны хайлахын хувийн дулаан 66 кЖ/кг, мөнгөний хайлахын хувийн дулаан 99 кЖ/кг)
A. Энерги царцуулахгүй
B. Мөнгө бага энерги зарцуулна
C. Алт бага энерги зарцуулна
D. Ижил
Хайлах температурт байгаа 500 г масстай төмрийг хайлуулахын тулд хэчнээн хэмжээний дулааны энерги шаардлагатай вэ? /Төмрийн хайлахын хувийн дулаан 270 кЖ/кг /
A. 135 кЖ
B. 210 кЖ
C. 420 кЖ
D. 540 кЖ
Ус 0 oС- 20 oС хүртэл халахдаа авсан дулааны энерги болон 20 oС - 0 oС хүртэл хөргөхөд алдсан дулааны энергийг жишиж үзнэ үү.
A. Qав > Qал
B. Qав < Qал
C. Qав = Qал
D. Qав = Qал = 0
Тасалгааны температуртай байгаа 1 кг масстай усыг 0 oС болтол нь хөргөхөд ямар хэмжээний дулааны энерги алдах вэ? /Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кгoС /
A. 21 кЖ
B. 84 кЖ
C. 42 кЖ
D. 420 кЖ
Өгөгдсөн зургийг ажиглаарай. Саванд байгаа 50 г масстай мөс хайлахдаа ямар хэмжээний дулааны энергийг авах вэ? /Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг /
A. 16.5 кЖ
B. 1.6 кЖ
C. 3.3 кЖ
D. 165 кЖ
Туршилтыг тасалгаанд хийсэн бөгөөд саванд 0 oC температуртай мөс байсан. Хэмжилтийг үргэлжүүлэн 10 минут хийсэн бөгөөд 1 минутын дараах үр дүнг зургаар харуулсан. Энэ агшинд саванд ямар бодис байж болох вэ?
A. Тасалгааны температуртай ус
B. 0 oC температуртай мөс ба ус
C. 0 oC температуртай ус
D. Аль нь ч биш
Нунтагласан мөсний температурыг хэмжиж буй зургаас багажны заалтыг уншаарай.
A. 0 оC
B. 0 К
C. 0.01 оC
D. Хэмжилт хийгдээгүй байна.
Бодисыг хайлуулахад шаардагдах дулааны энергийг ....................................... томьёогоор тодорхойлдог.
A. Q=mq
B. Q=mℷ
C. Q=mr
D. Q=mc∆to
Хайлах температуртаа байгаа ижилхэн масстай биеүдийг хайлуулахад шаардагдах энерги нь өөр өөр байдаг. Иймд бодисын энэ шинж чанарыг юу гэж нэрлэдэг вэ?
A. Хувийн дулаан багтаамж
B. Хайлахын хувийн дулаан
C. Ууршихын хувийн дулаан
D. Түлш шаталтын хувийн дулаан
Бодисыг хайлуулахад гаднаас дулааны энергийг авдаг бол царцаахад дулааны энергийг гадагш алддаг. Тэгвэл бодис уурших болон конденсацлах үед дулааны энергийг яах вэ?
A. Дулаан солилцохгүй
B. Ууршихдаа дулаан авч, царцахдаа дулаан алдана
C. Ууршихдаа дулаан алдаж, царцахдаа дулаан авна
D. Хоёуланд нь дулаан алдана
Зурагт үл мэдэгдэх бодисын хайлж байгааг харуулсан байна. Тэгвэл энэ бодис нь . . . . . . . . . . оС температурт царцана.
A. 1535 оC
B. 1535 оF
C. 1535 K
D. 153.5 оC
Зурагт үл мэдэгдэх бодисын хайлж байгааг харуулсан байна. Энэхүү бодис хэдэн оС температурт хайлж байгааг багажны заалтаас уншаарай.
A. 1535 oC
B. 1535 К
C. 15.35 oC
D. 153.5 oC
Графикт хатуу төлөвт байсан нэгэн бодисыг халаасаар бүрэн уурших хүртэлх үйл явцыг харуулав. B болон D хэсэгт температурын утга тогтмол байгаа шалтгааныг тайлбарлана уу?
A. Дулаан солилцоогүй
B. Дулаан авсан
C. Бодис нэг температурт хайлж бас буцална
D. B, D хэсэгт дулаан алдсан
Графикт хатуу төлөвт байсан нэгэн бодисыг халаасаар бүрэн уурших хүртэлх үйл явцыг харуулав. Графикийн D хэсэгт ямар үзэгдэл явагдсан бэ?
A. Хайлах, уурших
B. Буцлах, уурших
C. Царцах, уурших
D. Конденсацлах, уурших
Графикт хатуу төлөвт байсан нэгэн бодисыг халаасаар бүрэн уурших хүртэлх үйл явцыг харуулав. Бодис дулааны энергийг авсан уу эсвэл алдсан уу?
A. Дулаан алдсан
B. Дулаан авсан
C. A, C, E хэсэгт дулаан авсан
D. B, D хэсэгт дулаан авсан
Графикт хатуу төлөвт байсан нэгэн бодисыг халаасаар бүрэн уурших хүртэлх үйл явцыг харуулав. Графикийн B завсарт ямар үзэгдэл явагдсан бэ?
A. Хайлах
B. Буцлах
C. Уурших
D. Царцах
Биед гаднаас дулаан өгөхөд ямар үзэгдэл явагдах боломжтой вэ?
A. Уурших, хайлах, халах
B. Конденсацлах, сублимацлах
C. Уурших, царцах, халах
D. Царцах, хөрөх, хайлах
Савааны уртын өөрчлөлт ба температурын өөрчлөлтийн хамаарлыг аль графикт зөв дүрсэлсэн байна вэ?
A. 1
B. 2
C. 3
D. 4
Бие хайлах ба царцах үед ямар хэмжигдэхүүн өөрчлөгдөхгүй вэ?
A. Эзлэхүүн
B. Масс
C. Нягт
D. Хугацаа
Буцалж буй усанд гаднаас энерги өгсөөр байвал түүний температур өөрчлөгдөх болов уу.
A. Ихсэнэ
B. Багасна
C. Өөрчлөгдөхгүй
D. 100 оС хүртэл нэмэгдэнэ
Хайлах температурт байгаа 5 кг хар тугалга бүрэн хайлахдаа ямар хэмжээний дулааны энерги авах вэ? Хар тугалганы хайлахын хувийн дулаан 24 кЖ/кг
A. 33 кЖ
B. 120 кЖ
C. 12 кЖ
D. 4.8 кЖ
Графикийн аль хэсэг нь шингэн царцах үзэгдэлд тохирох вэ?
A. 2
B. 1
C. 3
D. 1 ба 3
Аль нь бодисыг ууршуулахад шаардагдах энергийг тооцох томьёо вэ?
A. Q = λ·m
B. Q = - λ·m
C. Q = r·m
D. Q = - r·m
Эмнэлгийн багаж ариутгах температур 473 К бол Цельсийн хуваариар илэрхийлнэ үү?
A. 200 оС
B. 473 оС
C. 746 оС
D. 100 оС
Лааны дөлний температур 800 оС бол Кельвиний хуваариар илэрхийлнэ үү.
A. 527 К
B. 800 К
C. 1073 К
D. 100 К
Бодисын хайлахдаа авч буй энерги, царцахдаа алдаж буй энергийн харьцаа ямар байх вэ?
A. Хайлахын энерги > царцахын энерги
B. Хайлахын энерги < царцахын энерги
C. Хайлахын энерги > >царцахын энерги
D. Хайлахын энерги = царцахын энерги
Бүх бодис хайлах температуртаа шингэн төлөвөөс эргэж хатуу төлөвт шилждэг. Шингэн төлөвөөс хатуу төлөвт шилжих үзэгдлийг ........................гэнэ.
A. Царцах
B. Конденсацлах
C. Хайлах
D. Сублимацлах
Бодис хатуу төлөвөөс шингэн төлөвт шилжих үзэгдлийг ............ гэдэг. Бодисууд тодорхой температурт хайлах бөгөөд энэ температурыг .......................... .........................гэнэ.
A. Уурших, хайлах ба уурших температур
B. Конденсацлах, хайлах ба царцах температур
C. Хайлах, хайлах ба царцах температур
D. Сублимацлах, хайлах ба царцах температур
Дараах цахилгаан хэлхээнд тооцоолол хийнэ үү.
a. Хэлхээнд холбогдсон амперметрийн заалт хэдэн ампер байхыг бичнэ үү.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
b. Хэлхээнд холбогдсон вольтметрийн заалт хэдэн вольт байхыг бичнэ үү.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
с. 10 Ом эсэргүүцэлтэй нэг резисторт вольтметр холбовол заалт нь хэдэн вольт байхыг бичнэ үү.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
a. 0.3 А b. 6 B с. 3 В Тус бүр 1 оноо
Доорх зургийг ажиглан, цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичнэ үү? Төмөр саваа үзүүрээсээ ....................... , гарын алганд .................. дамжуулснаар гарын алга түлэгдсэн байна.
A. Халж, температур
B. Хайлж, дулааны энерги
C. Хайлж, дулааны энерги
D. Халж, дулааны энерги
Температурыг хэмжих нэгжийг нэрлэн бичнэ үү.
A. Жоуль, киложоуль
B. Паскал, атмоспер, мм муб
C. Цельс, кельвин, фарангейт
D. Цельс, жоуль, кельвин
Халуун, бүлээн, хүйтэн усны температурыг нарийн хэмжихийн тулд юу ашиглах вэ?
A. Микрометр
B. Термометр
C. Барометр
D. Динамометр
Температур гэж юуг хэлэх вэ?
A. Дулаан хэмждэг багаж
B. Биеийн халуун хүйтнийг илэрхийлдэг физик хэмжигдэхүүн
C. Дулааныг илэрхийлдэг нэгж
D. Дулааны тоо хэмжээг илэрхийлдэг хэмжигдэхүүн
Сурагч гурван аяганд халуун, бүлээн, хүйтэн ус хийж бэлтгээд, усандаа гараа дүрж усны температурыг баримжаалан тодорхойлсныг зөв харгалзуулаарай.
1. Халуун усны температур . . . . . . . . . а. Хүний биеийн температуртай ойролцоо
2. Бүлээн усны температур . . . . . . . . . б. Хүний биеийн температураас бага
3. Хүйтэн усны температур . . . . . . . . . в. Хүний биеийн температураас их
A. 1а,2б,3в
B. 1б,2в,3а
C. 1в,2а,3б
D. 1в,2б,3а
Доорх багажуудын зориулалтыг зөв харгалзуулна уу.
a. Биеийн халуун
b. Тасалгааны температур
c. Үйлдвэрийн дамжлагаар гарч ирж буй төмрийн хайлш
A. 1a,2b,3c
B. 1b,2a,3c
C. 1c,2b,3a
D. 1a,2c,3b
Дарааллын зүй тогтлыг илрүүлж дараагийн хоёр гишүүнийг бичээрэй.
1, 6, 4, 9, 7, ..., …
14 ба 10
Хоёр тооны арифметик дундаж 1620-той тэнцүү. Нэг тоо нь нөгөөгөөс 4 дахин их бол эдгээр тоонуудыг олоорой.
648 ба 2592
Дарааллын зүй тогтлыг илрүүлж дараагийн 2 тоог бичээрэй.
6912 , 9126 , 1269 , .... , ......
2691, 6912
Хүснэгтийг ажиглан Эйлер-Веннийн диаграммд үзүүл.
Одоо 14 настай хүү нь 5 жилийн өмнө эцгээсээ 5 дахин залуу байжээ. Эцгийн одоогийн насыг ол.
Одоо 14 настай хүү 5 жилийн өмнө 9 настай байсан ба эцэг нь 9×5= 45 настай байжээ.