Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 3 №: 697
Алхамтай даалгавар

Спиртэн дэнгээр 100 г масстай усыг 15 °С-аас 65 °С хүртэл халаажээ. Энэ үед 1.3 г спирт шатжээ. /Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кгоC, спиртийн шаталтын хувийн дулаан 27000 кЖ/кг/

I. Усыг халаахад шаардагдсан дулааны энергийн хэмжээг олоорой.

  • A. 21 кЖ

  • B. 210 Ж

  • C. 21 МЖ

  • D. 135 Ж

Оноо: 1 №: 696
Алхамтай даалгавар

1 л усыг 20 °С-аас буцалтал халаахад 18 г керосин хэрэглэсэн. /Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/ кгоC, керосины шаталтын хувийн дулаан 46000 кЖ/кг/

I. Усыг халаахад шаардагдсан дулааны энергийг олоорой.

  • A. 84 кЖ

  • B. 840 кЖ

  • C. 336 кЖ

  • D. 33600 Ж

Оноо: 1 №: 695

Ямар үзэгдлийн үед Q=mc∆t° томьёогоор дулааны энергийг тооцоолох вэ?

  • A. Хайлах

  • B. Шатах

  • C. Халах, хөрөх

  • D. Уурших

Оноо: 1 №: 694

Халаагуур дээрх устай саванд шингэний урсгал үүсч байвал ямар аргаар дулаан зөөгдөж байна гэх вэ?

  • A. Дулаан дамжуулалт

  • B. Конвекц

  • C. Цацрал

  • D. Гурвуулаа

Оноо: 1 №: 693

Биеийн дотоод энерги ямар физик хэмжигдэхүүнээс хамаардаг вэ?

  • A. Бөөмийн масс,  давших хурдаас

  • B. Бөөмийн масс, температураас

  • C. Бөөмсийн хурд, температураас

  • D. Бөөмсийн хэмжээ, хурдаас

Оноо: 1 №: 692

Дараах бодисуудыг дулаан дамжуулах шинжээр нь  өсөх эрэмбээр жагсаагаарай.

1. Төмөр     2. Мод     3. Ус      4. Агаар

  • A. 1,3,4,2

  • B. 4,3,2,1

  • C. 4,2,3,1

  • D. 1,3,2,4

Оноо: 1 №: 691

1 кг түлшийг бүрэн шатахад өөр өөр энерги ялгардаг. Үүнийг илэрхийлдэг физик хэмжигдэхүүнийг нэрлэнэ үү.

  • A. Хувийн дулааны багтаамж

  • B. Түлш шаталтын дулаан

  • C. Дулаан

  • D. Энерги

Оноо: 1 №: 690

Доорх үйлдлүүдийн алинд нь металл аяганд буй усны дотоод энерги өөрчлөгдөх вэ?

1. Усыг халаагуур дээр халаах

2. Устай аягыг ширээн дээрээс авч тавиур дээр тавих

3. Усыг хутгуураар хутгах

  • A. 1 ба 3

  • B. 1 ба 2

  • C. 1

  • D. 3

Оноо: 1 №: 689

Вакуум орчинд дулаан ямар аргаар шилжих вэ?

  • A. Дулаан дамжуулалт

  • B. Конвекц

  • C. Цацрал

  • D. Гурвуулаа

Оноо: 1 №: 688

Халаалтын системээр өрөө тасалгааг халааж байгааг ямар үзэгдлээр тайлбарлах вэ?

  • A. Дулаан дамжуулалт

  • B. Цацрал

  • C. Конвекц

  • D. Дулаан дамжуулалт ба конвекц

Оноо: 1 №: 687

Өөр өөр температуртай биеэс хэт улаан туяа цацарч байдаг. Тусгай хувиргагчаар биеийг харахад улаан, шар, ногоон, цэнхэр өнгө илүү тод ялгаран харагджээ. Температур ихтэй хэсгийг ямар өнгөөр ялган харуулсан бэ?

  • A. Улаан

  • B. Шар

  • C. Ногоон

  • D. Цэнхэр

Оноо: 1 №: 686

Өөр өөр температуртай биеэс хэт улаан туяа цацарч байдаг. Тусгай хувиргагчаар биеийг харахад улаан, шар, ногоон, цэнхэр өнгө илүү тод ялгаран харагджээ. Температур багатай хэсгийг ямар өнгөөр ялган харуулсан бэ?

  • A. Улаан

  • B. Шар

  • C. Ногоон

  • D. Цэнхэр

Оноо: 1 №: 685

473 К температурыг Фаренгейтийн хуваариар илэрхийлнэ үү?

  • A. 360 °F

  • B. 473 °F

  • C. 883 °F

  • D. 392 °F

Оноо: 1 №: 684

20 °С температуртай үед өндөр хүчдэлийн хоёр шонгийн хооронд татсан дамжуулагч хөнгөн цагаан утасны урт 100 м байдаг бол өвлийн -30 °С температуртай үед ямар урттай болох вэ? Хөнгөн цагааны шугаман тэлэлтийн коэффицент α=24·10-6 °С-1

  • A. 0.12 м

  • B. 100.12 м

  • C. 99.88 м

  • D. 9.98 м

Оноо: 1 №: 683

20 х 30 х 10 см хэмжээтэй зэсийг халааж температурыг нь 100 °С– аар нэмэгдүүлэв. Зэсийн эзлэхүүн ямар хэмжээгээр нэмэгдэх вэ? /зэсийн шугаман тэлэлтийн коэффицент α =17·10-6 °С-1, эзлэхүүн тэлэлт β=3α /

  • A. 102 см3

  • B. 30.6 см3

  • C. 10.2 см3

  • D. 306 см3

Оноо: 1 №: 682

Биеийн температурыг 10 °С - аар нэмэгдүүлэхэд хэдэн кельвинээр нэмэгдсэн бэ?

  • A. 10 К

  • B. 273 К

  • C. 263 К

  • D. 283 К

Оноо: 1 №: 681

122 °F температурыг цельсийн хуваариар илэрхийлнэ үү?

  • A. 32 °С

  • B. 0 °С

  • C. 100 °С

  • D. 50 °С

Оноо: 1 №: 680

373 К температур цельсийн хэдэн градустай тэнцэх вэ?

  • A. 646 °С

  • B. 100 °С

  • C. 37 °С

  • D. 0 °С

Оноо: 1 №: 679

Савааны уртын өөрчлөлт ба температурын өөрчлөлтийн хамаарлыг аль графикт зөв дүрсэлсэн байна вэ?

  • A. 1

  • B. 2

  • C. 3

  • D. 4

Оноо: 1 №: 678

0 °С температурт 50 см3 эзлэхүүнтэй байсан мөнгө 100 °С температурт ямар эзлэхүүнтэй болох вэ? /Мөнгөний шугаман тэлэлтийн коэффицент α= 20·10-6 °С-1, эзлэхүүн тэлэлт β=3α /

  • A. 50.3 см3

  • B. 50 см3

  • C. 20.03 см3

  • D. 53 см3

Оноо: 1 №: 677

0 °С температурт 20 м урттай байсан төмөр 40 °С температурт ямар урттай болох вэ? /Төмрийн шугаман тэлэлтийн коэффицент α=12·10-6 °С-1/

  • A. 20 м

  • B. 20.96 м

  • C. 20.9 м

  • D. 20.0096 м

Оноо: 1 №: 676

100 см3 эзлэхүүнтэй хөнгөн цагааныг 50 °С-аар халаахад түүний эзлэхүүн хэрхэн өөрчлөгдөх вэ? /Хөнгөн цагааны шугаман тэлэлтийн коэффицент α=24·10-6 °С-1, эзлэхүүн тэлэлт β=3α /

  • A. 3.6 см3

  • B. 0.036 см3

  • C. 0.36 см3

  • D. 36000 см3

Оноо: 1 №: 675

10 м зэс гулдмайг 10 °С-ээс 70 °С хүртэл халаахад түүний урт ямар хэмжээгээр өөрчлөгдөх вэ? /Зэсийн шугаман тэлэлтийн коэффицент 17·10-6 °С-1/

  • A. 1.02 см

  • B. 10.2 см

  • C. 0.01 см

  • D. 102 см

Оноо: 1 №: 674

Усны буцлах температур 100 °С бол Фаренгейтийн хуваариар илэрхийлнэ үү?

  • A. 212 °F

  • B. 32 °F

  • C. 180 °F

  • D. 0 °F

Оноо: 1 №: 673

Лааны дөлний температур 800 °С бол Кельвиний хуваариар илэрхийлнэ үү?

  • A. 1073 К

  • B. 527 К

  • C. 800 К

  • D. 1000 К

Оноо: 1 №: 672

Ямар температурт ус хамгийн их нягттай байдаг вэ?

  • A. 0 °С

  • B. 4 °С

  • C. 20 °С

  • D. 100 °С

Оноо: 1 №: 671

Индүү болон бусад гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд байдаг температур тохируулагчийг нэрлээрэй.

  • A. Унтраалга

  • B. Тохируулагч

  • C. Чийдэн

  • D. Биметалл ялтас

Оноо: 1 №: 670

Мөнгөн бүрээстэй модон аяганд халуун цай хийвэл мөнгө ба модны аль нь илүү тэлэх вэ?

  • A. Мод

  • B. Мөнгө

  • C. Ижил

  • D. Огт тэлэхгүй

Оноо: 1 №: 669

Хатуу биеийн эзлэхүүн тэлэлтийн томьёо аль нь вэ?

  • A. \small \Delta L=L_{0}\alpha \Delta t^{o}

  • B. \small \Delta L=L_{0}\beta \Delta t^{o}

  • C. \small \Delta V=V_{0}\beta \Delta t^{o}

  • D. \small \Delta V=V_{0} \alpha \Delta t^{o}

Оноо: 1 №: 668

Хатуу биеийн шугаман тэлэлт алинаас нь хамаарахгүй вэ?

  • A. Биеийн анхны уртаас

  • B. Бөөмсийн хэмжээ томорсноос

  • C. Ямар бодисоос

  • D. Хэдэн градусаар халааснаас

Оноо: 1 №: 667

Хатуу биеийн хувьд эзлэхүүн тэлэлтийн коэффицент нь шугаман тэлэлтийн коэффиценттойгоо ямар харьцаатай байдаг вэ?

  • A. β=3/α

  • B. β=3α

  • C. β=α/3

  • D. β=α

Оноо: 1 №: 666

Шугаман тэлэлтийн коэффицентийн нэгжийг сонгоорой.

  • A. ℃

  • B. K

  • C. 1/℃

  • D. ℉

Оноо: 1 №: 665

Кельвин болон Цельсийн температурын хуваарийн холбоо аль нь вэ?

  • A. \small T=t^{o}+273

  • B. t_{F}^{o}=1.8t^{o}+32

  • C. \small t^{o}=T+273

  • D. \small t^{o}=(t_{F}^{o}-32)/1.8

Оноо: 1 №: 664

Барууны орнуудад температур хэмжих ямар хуваарийг өргөн хэрэглэдэг вэ?

  • A. Цельсийн хуваарь

  • B. Фаренгейтийн хуваарь

  • C. Кельвиний хуваарь

  • D. Реомюрын хуваарь

Оноо: 1 №: 663

Температур хэмжих багажийг шингэний ямар шинж чанарыг ашиглаж хийдэг вэ?

  • A. Тэлэх

  • B. Агших

  • C. Урсамтгай

  • D. Шахагддаггүй

Оноо: 1 №: 662

-10 °С температуртай 1 кг мөсийг 0 °С хүртэл халаах, 20 °С температуртай 1 кг усыг 30 °С хүртэл халаахад шаардагдах дулааны энергийн харьцаа ямар байх вэ?  /Усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кг°С, мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг°С/

  • A. 1/3

  • B. 1/2

  • C. 2/1

  • D. 2/3

Оноо: 2 №: 661

40% АҮК бүхий халаагуураар буцлах температурт байгаа 2 кг усыг бүрэн ууршуулахад хэдий хэмжээний керосин шатаах хэрэгтэй вэ? /Керосины шаталтын хувийн дулаан 4600 кЖ/кг, усны ууршихын хувийн дулаан 2300 кЖ/кг/

  • A. 10 кг

  • B. 4 кг

  • C. 1 кг

  • D. 0.4 кг

Оноо: 2 №: 660

1 кг хуурай модыг шатаахад ялгаруулах дулаанаар хэдэн кг усыг 100 °С-аар халаах вэ? /Модны шаталтын хувийн дулаан буюу илчлэг 1·10Ж/кг, усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кг°С/

  • A. 23 кг

  • B. 19 кг

  • C. 2 кг

  • D. 42 кг

Оноо: 2 №: 659

-10 °С температурт байгаа 500 г мөсийг бүрэн ууршуулахад хичнээн хэмжээний дулааны энерги хэрэгтэй вэ? /Мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кг°С, усны ууршихын хувийн дулаан 2300 кЖ/кг, мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг°С/

  • A. 1.5 MЖ

  • B. 3 MЖ

  • C. 2.3 MЖ

  • D. 0.5 MЖ

Оноо: 2 №: 658

-10 °С температуртай 1 кг мөсийг 10 °С температуртай ус болгон хувиргахад ямар дулааны энерги шаардагдах вэ? /мөсний хайлахын хувийн дулаан 330 кЖ/кг, усны хувийн дулаан багтаамж 4200 Ж/кг°С, мөсний хувийн дулаан багтаамж 2100 Ж/кг°С /

  • A. 63 кЖ

  • B. 393 кЖ

  • C. 42 кЖ

  • D. 370 кЖ

Нийт: 19,976