Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 669

34,89,76,101, 55, 95 тоонуудын арифметик дунджийг олоорой.

                                 

  • А. 75    

  •   B. 82     

  • C. 67  

  • D.101

Оноо: 1 №: 668

Үл мэдэгдэх тоо ба 17-гийн арифметик дундаж 13 болно. Үл мэдэгдэх тоог олоорой.                                        

                     

  • А. 15     

  • В. 17       

  •  С. 10    

  • D. 9

Оноо: 3 №: 256

Диаграммыг уншаад  асуултад хариулаарай.   

а. Хамгийн дулаахан байсан сар аль нь вэ?

б. 2 ба 5-р сарын  агаарын хэмийн зөрөөг олоорой.

в. Бүх саруудын дунджийг олоорой.

  • а. 5 сар

    б. 17 хэм

    в. 12.75

Оноо: 3 №: 255

Бүхэл тоогоор илэрхийлэгдэх талуудтай тэгш өнцөгтийн талбай 28 см.кв  болно. Ийм хэмжээ бүхий талбайтай тэгш өнцөгт хэд байж болох вэ?  Бодож үзүүлээрэй.                             

  • 3

Оноо: 3 №: 254

4а ангийн 6 охин нийт 36 ном, 4б ангийн 4 хүү  нийт 24 ном сургуулийн номын санд хандивлав. Нэг сурагч дунджаар хэдэн ном хандивласан бэ?

  • 6

Оноо: 3 №: 253

Баганан диаграммыг уншаад асуултад хариулаарай.                 а. Агаарын хэмийн дунджийг олоорой. б. Далайцыг олоорой.      

  • арифметик дундаж-51

    далайц-17

Оноо: 2 №: 252

Хоёр тооны арифметик дундаж 960 -тай тэнцүү. Эдгээр тоонууд нь 1:5 харьцаатай бол тоо тус бүрийг олоорой.                                                 

  • 320 ба 1600

Оноо: 3 №: 250

Сурагчдын сонирхлын судалгааг диаграммаар дүрсэлжээ.        

а.Хөвгүүдийн хамгийн их сонирхдог төрлийг  нэрлээрэй.

б.Охидын хамгийн бага сонирхсон төрлийг нэрлээрэй.

в.Судалгаанд нийт хэдэн охид хамрагдсан бэ?

  • а. Спорт 

    б. Хөгжим сонсох 

    в. 90

Оноо: 3 №: 248

Сургуулийн 1-р ангийн сурагчдын тоог  үзүүлэв.                           

     □ – дүрс нь  6 хүүхэдтэй тэнцэнэ.     ▫ - дүрс нь 1 хүүхэдтэй тэнцэнэ.                 

а. Хамгийн олон сурагчтай анги хэдэн хүүхэдтэй вэ?

б. 1г ангийн сурагчдын тоо 1В ангийн сурагчдын тооноос хэдээр цөөн бэ?

в. Хамгийн их ба хамгийн цөөн сурагчдын зөрөөг олоорой.

  • а. 1г

    б.  5-аар             

    В. 13

Оноо: 3 №: 245

Гурван сурагч ижил зайд ямар  хугацаанд гүйснийг диаграммаар харуулжээ. Асуултад хариулаарай.      

А. Хэн хамгийн  хурдан гүйсэн бэ?

Б. Хамгийн хурдан, хамгийн удаан гүйсэн сурагчдын хугацааны зөрөөг олоорой.

В. Батаагийн зарцуулсан хугацаа Сүхээгийн зарцуулсан хугацааны хэдэн проценттой тэнцүү вэ?        

                   

  • а. Тэнгис

    б. 15                        

    с. 80%

Оноо: 3 №: 243

5 хоногийн агаарын температурыг диаграммар харуулжээ.

а. 5 хоногийн агаарын температурын дундаж хэдэн хэм байна вэ?

б. Даваа ба баасан гарагийн агаарын хэмийн зөрөөг олоорой.

в. 5 хоногийн агаарын хэмийн далайцыг олоорой.

  • a.17

    б. 10

    в. 15

Оноо: 3 №: 241

Доржийн 5 өдөрт ажилласан цагийг диаграммаар харуулжээ.

а.Ямар гарагт хамгийн олон цагаар ажилласан бэ?

б. 5 өдөрт дунджаар хэдэн цаг ажилласан бэ?

в. Даваа гарагт баасан гарагаас хэдэн цагаар дутуу ажилласан бэ?

  • а. Баасан  

    б. 7.6 цаг

    в. 3 цаг

Оноо: 3 №: 240

Гурван тооны арифметик дундаж нь 26. Эхний хоёр тооны арифметик дундаж  21 бол гурав дахь тоог олоорой.                                    

  • 36

Оноо: 1 №: 150

2008 оны Бээжингийн олимпоос боксын төрлөөр алтан медаль хүртсэн тамирчин хэн бэ?

  • A. Н.Түвшинбаяр

  • B. Д.Баатаржав

  • C. Э.Бадар-Ууган

  • D. Б. Сэрдамба

Оноо: 1 №: 149

2008 оны Бээжингийн олимпоос Монгол улсын олимпын анхны алтан медалийг авч ирсэн тамирчин хэн бэ?

  • A. Чөлөөт бөх Н.Түвшинбаяр

  • B. Байт харваа Д.Баатаржав

  • C. Бокс Э.Бадар-Ууган

  • D. Жүдо бөх Н.Түвшинбаяр

Оноо: 1 №: 148

Ардчилсан хувьсгалын хамгийн гол ололт үнэ цэнийг юу гэж тодорхойлсон байдаг вэ?

  • A. Монголчууд үг хэлэх хэвлэн нийтлэх эрхтэй болсон

  • B. Шүтэх бишрэх, өөрийн гэсэн өмчтэй байх эрхтэй болсон

  • C. Сүүлийн 300 шахам жил гадаад улсын хараад байдалд байснаас гарч улс төрийн тусгаар тогтнолыг олж, хувь заяагаа өөрсдөө шийдэх болсон

  • D. Гадаад суралцах, өөрийн дураар аялах эрхтэй болсон

Оноо: 1 №: 147

1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд аль нь хамааралгүй вэ?



 

  • А. Хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан

  • B. Цөөн хэдэн намууд төрийн эрхийн төлөө өрсөлдөх боломжтой болсон

  • C. Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд шилжин орсон

  • D. Олон намын тогтолцоотой болж, ардчилсан сонгууль явуулах болсон

Оноо: 1 №: 146

Монгол улсыг хэдэн оны үндсэн хуульд Парламентын засаглалтай Бүгд Найрамдах улс мөн гэж заасан бэ?

  • A. 1924 он

  • B. 1940 он

  • C. 1960 он

  • D. 1992 он

Оноо: 1 №: 145

1990 оны ардчилсан хувьсгал гарах болсон үндсэн шалтгаанд хамааралгүйг олно уу.  
   
                                                                                                                   

  • А. Социалист орнууд ялангуяа Орос улсад өөрчлөн байгуулалт шинэчлэлт явагдах болсон

  • B. Улс орны эдийн засаг жилээс жилд хүндэрч байсны улмаас хувьсгал гарах болсон

  • C. Жагсаал цуглаан өрнөж байсан нь ард түмний амьдрал хүнд байсныг илтгэх болсон

  • D. Өрнөдийн орнууд ялангуяа Америк Монгол улсыг өөрчлөн байгуулалтад хүчтэй уриалан дуудаж, заавар зөвлөгөө өгч байсан

Оноо: 1 №: 144

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Монгол улсын мал сүргийг тоо толгой өсчээ. Үүний гол учир шалтгаан аль нь вэ?

  • A. Малын халдварт өвчин гарахаа больсон учраас

  • B. Малыг улсынх болгож нэгдсэн зохион байгуулалтад оруулсан учир

  • C. Малын үүлдэр угсааг жил бүр сайжруулсан учир

  • D. Малыг төрөөс хувь хүнд өмч болгон өгсөн учир

Оноо: 1 №: 143

1990 оны 3 сарын 4-нд 100 гаруй мянган хүн оролцсон цуглаан жагсаалыг зохион байгуулж, нам төрийн удирдагчдад хүргүүлсэн шаардлагад аль нь хамааралгүй вэ?

  • A. Намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах

  • B. Шинэ үндсэн хууль, сонгуулийн хуулийн төсөл боловсруулах

  • C. Сонгуулиар шинэ төр байгуулаад, хуучин төр огцрох

  • D. 1960 оны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж засах

Оноо: 1 №: 142

Монгол улс дараах онуудын алинд нь үндсэн хууль баталж байгаагүй вэ?

  • A. 1924 он

  • B. 1940 он

  • C. 1961 он

  • D. 1992 он

Оноо: 1 №: 141

1990 оны ардчилсан хувьсгалын үед МАХН-ын Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход МАХН-аас шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн зүтгэлтэн аль нь вэ?

  • A. Р.Гончигдорж

  • B. Д.Бямбасүрэн

  • C. С.Зориг

  • D. Ж.Батмөнх

Оноо: 1 №: 140

“Монголын ардчилсан холбоо” хэзээ, хаана байгуулагдсан бэ?

  • A. 1989.12.10. Улаанбаатар

  • B. 1989.12.12. Улаанбаатар

  • C. 1990.12.10 Улаанбаатар

  • D. 1990.12.12. Дархан

Оноо: 1 №: 139

“Монгол улсын төрийн дуулал”-ын үг, аяыг хэн хэдэн онд зохиосон бэ?

  • A. 1961 онд Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн

  • B. 1659 онд Б.Лувсаншарав, Б.Дамдинсүрэн

  • C. 1945 онд Л.Мөрдорж, Н.Жанцанноров

  • D. 1992 онд Л.Балхжав, Н.Жанцанноров

Оноо: 1 №: 138

"Феодалын хөрөнгө хураах төв комисс"-ын даргаар хэн ажиллаж байсан бэ?

  • A. Ө.Бадрах

  • B. З.Шижээ

  • C. Х.Чойбалсан

  • D. Ж.Цэвээн

Оноо: 1 №: 137

Монголд болсон бүх ард түмний анхны санал хураалт хэдийд ямар асуудлаар явагдсан бэ?

  • A. 1911 оны 12 сарын 29-нд Олноо өргөгдсөн Монгол улсын дээд доод хурлыг сонгоход

  • B. 1922 оны Ардын Түр цагийн хурлын төлөөлөгч сонгоход

  • C. 1945.10.20-нд Монгол улсын тусгаар тогтнолыг зөвшөөрөх эсэх асуудлаар

  • D. 1924 онд үндсэн хуулиа батлахад

Оноо: 1 №: 135

Монгол улсын засгийн газрын урилгаар 14 жил ажиллахдаа Монголын эрүүл мэндийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эмч аль нь вэ?

  • A. С.М.Немой

  • B. П.Н.Шастин

  • C. Н.К.Курупскаяа

  • D. А.П. Никита

Оноо: 1 №: 134

Анхдугаар таван жилийн төлөвлөгөө хэдээс хэдэн онд хэрэгжсэн бэ?

  • A. 1951-1965

  • B. 1948-1952

  • C. 1952-1957

  • D. 1966-1970

Оноо: 1 №: 133

Монгол улсад хамгийн анхны бүрэн дунд сургууль хэдэн онд хаана байгуулагдсан бэ?

  • A. 1921 онд Улиастайд

  • B. 1922 онд Ховдод

  • C. 1923 онд Нийслэл Хүрээнд

  • D. 1924 онд Алтанбулагт

Оноо: 1 №: 132

Шинжлэх ухааны академи хэзээ байгуулагдсан бэ?

  • A. 1921 он

  • B. 1945 он

  • C. 1939 он

  • D. 1961 он

Оноо: 1 №: 131

Монгол Улсын Их Сургууль хэзээ байгуулагдсан бэ?

  • A. 1942 он

  • B. 1951 он

  • C. 1933 он

  • D. 1952 он

Оноо: 1 №: 130

Улсын театр хэдэн онд байгуулагдсан бэ?

  • A. 1930 он

  • B. 1931 он

  • C. 1948 он

  • D. 1950 он

Оноо: 1 №: 129

Кирилл үсэгт шилжих шийдвэрийг хэдэн онд гаргасан бэ?

  • A. 1929 он

  • B. 1934 он

  • C. 1941 он

  • D. 1942 он

Оноо: 1 №: 128

1931 оны Засаг захиргааны зохион байгуулалт хийхдээ хэдэн аймгийг шинээр бий болгосон бэ?

  • A. 11

  • B. 12

  • C. 13

  • D. 14

Оноо: 1 №: 127

Латин үсэгт сургах аян хэдэн оноос эхэлсэн бэ?

  • A. 1920-иод

  • B. 1930-аад

  • C. 1940-өөд

  • D. 1950-иад

Оноо: 1 №: 126

"Жасын кампани" зохион байгуулснаар жасын мал 1928 онд 3 сая 460000 байсан бол 1932 онд 392300 болтлоо цөөрчээ. Малын тоо толгой цөөрсөн гол шалтгаан аль нь вэ?                                                                                                                                                                                                                                                   
                                                                 

 

  • А. Сүм хийдийн малын ихэнхийг нь хамтрал коммунд өгч  эзэнгүйдүүлсэн учир  

  • В. Дараалсан ган зуд тохиосон учир

  • C. Сүм хийд мал хөрөнгөө ихээр зарж үрэгдүүлсэн учир

  • D. Лам хутагт хувилгаад өөрсдийн малыг олноор нь ард иргэдэд бэлэглэсэн учир

Оноо: 1 №: 125

“Жасын кампани”-ий гол зорилго юу вэ?

  • A. Сүм хийдийн малыг өсгөх үржүүлэх

  • B. Сүм хийдийн малыг энгийн ард иргэдээр хариулуулах аян

  • C. Сүм хийд, лам нарыг эдийн засгийн үүднээс хавчин шахах

  • D. Сүм хийдэд мал хөрөнгө өргөх, хандивлах

Оноо: 1 №: 124

Анхдугаар  Үндсэн хуулийг хэзээ, хэний боловсруулсан төслөөр баталсан бэ?

  • A. 1921.07.11 Б.Цэрэндорж

  • B. 1924.11.26 Ж.Цэвээн

  • C. 1924.11.26 П.Всевятск

  • D. 1924. 11. 26. Н.Магсаржав

Оноо: 1 №: 123

1932 оны Лам нарын бослогын шалтгаанд аль нь хамааралгүйг сонгоно уу.

  • A. Төр засгийн ард иргэдээ ангичлан ялгаварласан бодлогын улмаас

  • B. Бурхан шүтээн сүм хийдийг нь эдийн засгийн хувьд хавчсан учир

  • C. Лам нарыг хүчээр хар болгож, тэднээс их татвар авах болсон учир

  • D. Цэргийн албанд хүчээр татсан учраас

Нийт: 19,976