Хүн төрөлхтний анхны бичгийг юун дээр бичдэг байсан бэ?
A. Цаас
B. Хулс
C. Шавар
D. Элс
Хүн төрөлхтний анхны бичиг үсэг хаана хэзээ үүссэн бэ?
A. Вавилонд /НТӨ 6000-5000/
B. Хятадад /НТӨ 3800-3600/
C. Шүмэрт /НТӨ 3200-3100/
D. Египетэд /НТӨ1600/
"Шадуф" гэдгийг зөв тайлбарласныг сонгоно уу.
А. Эртний хятадын хаадын бунхныг хамгаалагч шавар цэргүүдийг нэрлэдэг.
В. Эртний Энэтхэгийн газар хувиарлагчийг нэрлэдэг.
C. Эртний Египетийн нэгэн худгийг нэрлэдэг.
D. Эртний хоёр мөрний модон дугуйтай тэргийг нэрлэгдэг.
12 сартай он тооллыг анх аль ард түмэн зохиосон бэ?
A. Эртний Хоёр мөрнийхөн
B. Эртний Хятадууд
C. Эртний Энэтхэгчүүд
D. Эртний Египетчүүд
Ассир улсын тухай ухагдахуунаас холбогдолгүйг сонгоно уу.
А. Тэд Месопатами, Бага ази, Палестин, Египетийн хамарсан эзэнт гүрнийг байгуулж байв.
В. Ассирчууд эзэлж авсан ард түмнээ эвээр тохинуулан засаж, өөрийн ард түмэнтэй нэгэн адил үздэг байв.
C. Ассир бараг хагас сая цэрэгтэй байсан бөгөөд тэд хана хэрмийг нураах оньсон төхөөрөмжүүдийг бүтээж байв.
D. Ассирийн газарт тариа тарихад тохиромжгүй тул голдуу худалдаа эрхлэж байв.
Месопотамийн хөндийд байгуулагдсан улсуудын мөхсөн шалтгаанд хамааралгүй аль вэ?
A. Дотоодын тэмцэл, хагарал
B. Нүүдэлчдийн дайралт
C. Эзлэгдсэн улсуудын бослого
D. Египетийн эзлэн түрэмгийлэл
Вавилоны II эзэнт гүрнийг ямар хаан байгуулсан бэ?
А. Хаммурапи
В. Навуходоносор
С. II Саргон
D. Ашурбанипал
"Месопотоми" гэж ямар мөрнүүдийн хөндийг нэрлэдэг вэ?
A. Инд мөрөн
B. Тигр, Евфрат мөрөн
C. Шар мөрөн
D. Хөх мөрөн
Хүн төрөлхтний эртний иргэншил үүссэн “Тигр”, “Евфрат” мөрнүүд хаанаас эх авч хаана цутгадаг вэ?
A. Төвдийн тэгш өндөрлөгөөс эх авч Шар тэнгист цутгана.
B. Умард Африкийн тэгш өндөрлөгөөс эх авч Газар дундын тэнгист цутгана.
C. Бага Азийн өндөр уулсаас эх авч Персийн буланд цутгана.
D. Андын нуруунаас эх авч Атлантын далайд цутгана.
"Цинь Ши хуанди" -ийн Хятадын түүхэнд гүйцэтгэсэн хамгийн гол үйл хэргийг сонгоно уу.
A. Хятадын анхны нэгдмэл улсыг байгуулсан
B. Нүүдэлчдийн довтолгоог амжилттай сөрж чадсан
C. Уди вангаар Нүүдэлчдийн төр улсуудаас алба татвар хураалгасан
D. Өлсгөлөнд нэрвэгдсэн хэдэн сая хүмүүсийг аварч, эдийн засгийг сайжруулсан
Хятадын "Цагаан хэрэм"-ийг барьж эхлэх болсон шалтгаан юу вэ?
A. Вэй улсын довтолгооноос хамгаалахын тулд
B. Чингис хааны довтолгооноос хамгаалахын тулд
C. Хүннүчүүд болон тэр үеийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалахын тулд
D. Умард Алтан улсын довтолгооноос хамгаалахын тулд
Эртний Хятадын иргэншил ямар мөрний хөндийг даган үүссэн бэ?
A. Инд мөрөн
B. Тигр, Евфрат мөрөн
C. Шар мөрөн
D. Хөх мөрөн
Ямар хааны үед Энэтхэгийн хойг анх удаа нэгдсэн захиргаанд орсон бэ?
A. Маур
B. Кушан
C. Вед
D. Ашок
Дүгнэлтээс зөвийг сонгоно уу.
A. Дравидууд НТӨ 1500 онд Энэтхэгт нүүдэллэж ирэв
B. Ведийн үе гэдэг нь Дравидуудтай холбогдоно.
C. Буддын шашны гол бурхан Индра байжээ.
D. Аричуудын Энэтхэгийн уугуул оршин суугчид биш бөгөөд хожим нүүдэллэн ирэв.
Эртний Энэтхэгийн ведийн үе хэдий үеийг хамрах вэ?
A. НТӨ 3000-2500 он
B. НТӨ 2500-1500
C. НТӨ 1500-500 он
D. НТӨ 1000-200 он
"Дравид"-ууд гэж ямар хүмүүсийг нэрлэдэг байсан бэ?
A. Эртний Хятадын уугуул иргэд
B. Эртний Энэтхэгийн уугуул иргэд
C. Эртний Египетийн уугуул иргэд
D. Эртний Грекийн уугуул иргэд
Инд мөрний хөндийд анх бий болсон хотууд аль нь вэ?
A. Тенис, Мемфис
B. Ур, Урук
C. Хараппа,Мохенжо-Даро
D. Фив, Ниппур
Эртний Египетийн хаанчлалаас хамгийн хүчирхэг үе аль нь вэ?
A. Шинэ хаанчлалын (НТӨ 1580-1090)
B. Дунд хаанчлалын (НТӨ 2060-1580)
C. Эртний хаанчлалын (НТӨ 2900-2060)
D. Нэн шинэ хаанчлалын (НТӨ 1090-109)
Эртний Египетийн Эртний хаанчлалын (НТӨ 2900-2060) үеийн хаадыг нэрлэнэ үү.
A. Хеопс, Хафра, Менкаур
B. Аменхотеп, II Рамзес, Эхнатон
C. III Сенусерт, Хеопс, Менкаур
D. Эхнатон, II Рамсес, Хафра
Эртний Египетийн Дунд хаанчлалын (НТӨ 2060-1580) үеийн хаан аль вэ?
A. Хеопс
B. II Рамзес
C. III Сенусерт
D. IV Аменхотеп
Египетэд хэддүгээр мянганы үеэс хот байгуулагдаж эхэлсэн бэ?
A. НТӨ II мянган
B. НТӨ III мянган
C. НТӨ IV мянган
D. НТӨ V мянган
Хүн төрөлхтний эртний иргэншил үүссэн "Нил" мөрөн хаанаас эх авч хаана цутгадаг вэ?
A. Төвдийн тэгш өндөрлөгөөс эх авч Шар тэнгист цутгана.
B. Умард Африкийн тэгш өндөрлөгөөс эх авч Газар дундын тэнгист цутгана.
C. Бага Азийн өндөр уулсаас эх авч Персийн буланд цутгана.
D. Андын нуруунаас эх авч Атлантын далайд цутгана.
Эртний Египетийн Шинэ хаанчлалын (НТӨ 1580-1090) үеийн хаадыг нэрлэнэ үү.
A. Хеопс, Хафра, Менкаур
B. Аменхотеп,II Рамзес
C. III Сенусерт
D. Эхнатон, II Рамсес
Аль нь хүн төрөлхтний суурин иргэншил үүссэн уугуул нутаг биш вэ?
A. Тигр, Евфрат
B. Нил
C. Амазон
D. Шар мөрөн
Дөрвөлжин булш аль үеийн дурсгал вэ?
A. Шинэ чулуун зэвсгийн үе
B. Хүрэл ба Төмөр зэвсгийн үе
C. Төмөр зэвсгийн үе
D. Зэс зэвсгийн үе
Дөрвөлжин хэлбэрийн хашлага чулуу бүхий оршуулгын байгууламж гэвэл доорх дурсгалуудаас алийг нь хэлж байна вэ?
A. Хиригсүүр
B. Бунхан
C. Дөрвөлжин булш
D. Гэр булш
Хүмүүс байгальд буй бэлэн үр жимсийг түүж идэхээ больж түүний заримыг тарьж ургуулах болжээ. Энэ нь аль үед хамаарах вэ?
A. Шинэ чулуун зэвсгийн үе
B. Дунд чулуун зэвсгийн үе
C. Хуучин чулуун зэвсгийн үе
D. Хүрэл зэвсгийн үе
Хүмүүс зэрлэг ан амьтдыг гаршуулж, түүнийг аж ахуйдаа ашиглаж эхэлжээ энэ нь аль үед хамаарах вэ?
A. Дунд чулуун зэвсгийн үе
B. Шинэ чулуун зэвсгийн үе
C. Хуучин чулуун зэвсгийн үе
D. Хүрэл зэвсгийн үе
Чадварлаг хүн гэж нэрлэгдэж хамгийн анх чулуугаар зэвсэг хийсэн гэвэл аль нь вэ?
A. Homo habilis
B. Homo sapiens
C. Homo erectus
D. Homo sapiens sapiens
Хүний анхны өвөг (австролопитек) аль тивд эхэлж үүссэн бэ ?
A. Ойрхи дорнод
B. Баруун Европ
C. Зүүн Өмнөд Ази
D. Зүүн Африк
Шинэ чулуун зэвсгийн үед холбогдох нүхэн сууц хаанаас олдсон бэ?
A. Дорнод аймгийн Тамсагбулагийн суурин
B. Баянхонгор аймгийн Баянлиг сум
C. Дундговь аймгийн Гурвансайхан сум
D. Баян-Өлгий аймгийн Улаанхус сум
“Неолит” гэдэг нь чулуун зэвсгийн аль үеийг нэрлэж байна вэ?
A. Шинэ чулуун зэвсэг
B. Дунд чулуун зэвсэг
C. Хуучин чулуун зэвсэг
D. Хүрэл зэвсэг
“Мезолит” гэдэг нь чулуун зэвсгийн аль үеийг нэрлэж байна вэ?
A. Шинэ чулуун зэвсэг
B. Дунд чулуун зэвсэг
C. Хуучин чулуун зэвсэг
D. Хүрэл зэвсэг
“Палеолит” гэдэг нь чулуун зэвсгийн аль үеийг нэрлэж байна вэ?
A. Шинэ чулуун зэвсэг
B. Дунд чулуун зэвсэг
C. Хуучин чулуун зэвсэг
D. Хүрэл зэвсэг
Орчин үеийн хүн буюу “Homo sapiens sapiens” хэзээ үүсч бий болсон бэ?
A. 100000 орчим жил
B. 60000 орчим жил
C. 40000 орчим жил
D. 30000 орчим жил
“Homo sapiens” хэдээс хэдэн сая жилийн хооронд амьдарч байсан бэ?
A. 5-1.3 сая
B. 2.4-1.6 сая
C. 1.5-0.3 сая
D. 200000-30000
“Homo erectus” хэдээс хэдэн сая жилийн хооронд амьдарч байсан бэ?
A. 5-1.3 сая
B. 2.4-1.6 сая
C. 1.5-0.3 сая
D. 0.3-0.1 сая
“Homo habilis” хэдээс хэдэн сая жилийн хооронд амьдарч байсан бэ?
A. 5-1.3 сая
B. 2.4-1.6 сая
C. 1.5-0.3 сая
D. 0.3-0.1 сая
Хүн төрөлхтний түүхийг түүхийн шинжлэх ухаанд хэрхэн үечилдэг вэ?
A. Палеолит, Мезолит, Неолит
B. Хуучин үе, Дунд үе, Шинэ үе
C. Түүвэрлэх үе, Мал аж ахуйн үе, Технологийн үе
D. Эртний үе, Дундад зууны үе, Шинэ үе, Орчин үе
Түүхийн эх сурвалжийн ангиллаас зөвийг нь сонгоно уу.
A. Бичгийн, Эд өлгийн, Аман
B. Бичгийн, Эд өлгийн, Сурвалжийн
C. Эд өлгийн, Аман, Түүвэр олдворын
D. Бичгийн, Эд өлгийн, Археологийн