1911 оны 12 сарын 29 билгийн тооллын ямар жилийн хэдэн сарын хэдэн байсан бэ?
A.Улаагчин хулгана жилийн намрын адаг сарын шинийн найман
B.Цагаагчин гахай жилийн өвлийн эхэн сарын шинийн найман
C.Цагаагчин хулгана жилийн өвлийн дунд сарын шинийн есөн
D.Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн
Тусгаар тогтнолын төлөө Орос улсаас тусламж хүсэхээр явсан төлөөлөгчдийг нэрлэнэ үү.
A. Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Гүн Хайсан
B. VIII Богд Жавзандамба, Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд
C. Т.Намнансүрэн, С. Магсаржав, Ж.Дамдинсүрэн
D. Бадамдорж, Магсаржав, Дамдинсүрэн
Монголчууд манжийн эрхшээлд орсон хугацааг зөв тохируулна уу.
1. Ойрад Монгол А. 1636 он
2. Халх Монгол В. 1691 он
3. Өвөр Монгол С. 1755 он
А. 1C 2A 3B
B. 1B 2C 3A
C. 1B 2A 3C
D. 1C 2B 3A
Шинэ засгийн бодлого аль улсын тусын тулд байсан бэ?
A. Монгол улс
B. Хятад улс
C. Манж Чин улс
D. Орос, Япон улс
Хүрээнд Орос улсын консулын газар хэдэн онд байгуулагдсан бэ?
A. 1861 он
B. 1905 он
C. 1909 он
D. 1924 он
Монголчууд XX зууны эхэн үе ядуу буурай орон болсны гол шалтгааныг сонгоно уу.
A. Нүүдлийн мал аж ахуй хоцрогдон аж үйлдвэр хөгжөөгүй учир
B. Гадаадаас зээл тусламж авч байгаагүй учир
C. Ноёд язгууртнууд ард иргэдээс маш их хэмжээний татвар авч байсан учир
D. Тусгаар тогтнолоо алдаж харь улсын эрхшээлд орсон учир
Монгол нутагт дахь эртний улсуудыг оршин байсан дарааллаар нь зөв эрэмбэлснийг олно уу.
A. Хүннү, Сянби, Нирун, Уйгар, Түрэг
B. Хүннү, Сянби, Нирун, Түрэг, Уйгар
C. Хүннү, Нирун, Сянби, Түрэг, Уйгар
D. Хүннү, Сянби, Уйгар, Түрэг, Нирун
Эргүнэ гүний домгийн гол агуулгыг зөв тодорхойлсныг сонгоно уу.
A. Түрэг аймгийг Монголчууд цохин мөхөөж тэд Эргүнэ гүнд очиж нутагласан тухай
B. Түрэгүүдэд цохигдсон Монголчууд Эргүнэ гүнд очиж нутаглан өсөж үржсэн тухай
C. Эргүнэ гүнд Монголчууд 1000 орчим жил амьдарсан тухай
D. Эргүнэ гүнд Монгол, Түрэг аймгууд хамт 400 орчим жил оршин сууж, өнөржин олширсон тухай
Түрэг угсааны улсуудын ноёрхлын үед Монголчуудын өвөг дээдэс ямар нэртэй газарт нутаглаж байсан хэмээн домоглодог вэ?
A. Хөвсгөлийн уулсад
B. Хөлөнбуйрт
C. Алтайн нуруунд
D. Эргүнэ гүнд
Өөрийгөө Куль Билгэ хаан хэмээн өргөмжилж Уйгар улсыг анх нэгтгэсэн хаан аль нь вэ?
A. Культегин
B. Пэйло
C. Моюнчур
D. Билгэ
Түрэгүүд Жужан улсын харьяанд байхдаа хаана нутаглаж байсан бэ?
A. Хангайн нурууны орчим
B. Алтай нурууны орчим
C. Хэнтий нурууны орчим
D. Хянганы нурууны орчим
1889 онд Оросын эрдэмтэд үл мэдэгдэх бичээс бүхий аварга хөшөөг олжээ. Түүнийг 1893 онд хөшөөний бичгийг тайлж уншсан бөгөөд энэ нь ямар бичгийн дурсгалд хамаарагдах вэ?
A. Уйгар бичгийн
B. Согд бичгийн
C. Монгол бичгийн
D. Руни бичгийн
Монгол нутагт оршин байсан эртний улсаас Балыклык буюу Хар балгас хотыг байгуулсан улс аль нь вэ?
A. Хүннү
B. Уйгар
C. Түрэг
D. Киргиз
Түрэг угсааны эртний улсуудаас хамгийн удаан оршин тогтносон нь аль вэ?
A. Уйгар
B. Түрэг
C. Киргиз
D. Динлин
Монгол нутагт байгуулагдсан Монгол угсааны эртний улсаас хамгийн сүүлд байгуулагдсан улс аль нь вэ?
A. Хүннү
B. Сяньби
C. Нирун
D. Хятан
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын хаданд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь аль улсын үед холбогдох вэ?
А. Хүннү
В. Сяньби
С. Нирун
D. Түрэг
Хятадын эртний сурвалж бичигт "Тэдний зэвсэг хурц, морины хурдан нь Хүннү нарынхаас нэн хэтийджээ" хэмээн өгүүлсэн нь ямар улсыг хэлж байна бэ?
A. Нирун
B. Сяньби
C. Тоба
D. Тугухунь
"Чаргуй"-н үндэслэн байгуулсан улс Монгол нутагт байгуулагдсан хэд дэхь улс бэ?
А. Хоёр дахь
B. Гурав дахь
C. Дөрөв дэхь
D. Тав дахь
Монгол угсааны Сяньби улсыг хэн, хэзээ үндэслэн байгуулсан бэ?
А. Таньшихуай НТ 141 он
B. Таньшихуай НТ 156 он
С. Шэлүнь НТ 235 он
D. Мугулюй НТ 181 он
Хүннү улс мөхөх болсон шалтгаанаас хамгийн голыг нь доорх өгөгдлөөс сонгоно уу.
A. Хөрш орнуудын довтолгоо
B. Түүний харьяанд байсан ард түмнүүдийн бослого
C. Олон жил үргэлжилсэн ган зуд
D. Хаан ширээний төлөөх дотоодын тэмцэл
Хүннүчүүд бичиг үсэгтэй байсан гэж үзэх шалтгааныг доорх өгөгдлөөс сонгоно уу.
A. Тэдний Хан улсад явуулсан захидал Хятад улсын музейд бий учир
B. Хүннү улсын түүхийг өгүүлсэн бичээс бүхий хад олдсон учир
C. Хүннүгийн булшнаас бэхийн дурсгалтай бийрний нийлүүр олдсон учир
D. Ноён уулнаас олдсон ширмэл ширдэгт тэдний бичиг үсгийн дурсгал үлдсэн байдаг учир
Хүннү улс засаг захиргааны хувьд хэрхэн хуваагдаж байсан бэ?
A. Хойд, Өмнөд, Төв
B. Баруун, Зүүн, Төв
C. Умард, Өмнөд, Баруун
D. Төв, Умард, Хойд
Цэгийн оронд нөхөж бичнэ үү.
Хүннүгийн ..... өглөө ..... үдэш ..... залбирч мөргөдөг байжээ.
A. Шаньюй, газарт, тэнгэрт
B. Шаньюй, наранд, долоо бурханд
C. Шаньюй, наранд, саранд
D. Шаньюй, цагаан туганд, хар туганд
НТӨ 198 онд Хүннү гүрэн Хан улсын хооронд анхны гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний үр дүнг доорх өгөгдлөөс сонгоно уу.
A. Хан улс Хүннүгийн харьяат болсон
B. Хүннү улс Хан улсад дагаар орсон
C. Хоёр тал хилээ тогтоож Хан улс Хүннүд алба татвар төлөх болсон
D. Хүннү улс Хан улсад алба татвар өгөхөөр болсон
Хүннүчүүдийн голлох аж ахуй аль нь вэ?
A. Нүүдлийн мал аж ахуй
B. Худалдаа
C. Гар үйлдвэрлэл
D. Газар тариалан
Хүннүчүүд яагаад мал аж ахуйг голлон эрхлэх болсон бэ?
А. Мал амьтан элбэг байсан учраас
B. Байнгын дайн тулаан хийж байсан учраас
C. Өвөг дээдсийнхээ уламжлалыг дагасан учраас
D. Байгаль, газарзүйн онцлогоос хамаарч байсан учраас
Хүннү гүрний талаарх ойлголтоос хамааралгүйг нь сонгоно уу.
А. Хүннү "амьтны загварт" урлаг өндөр түвшинд хөгжсөн байв.
B. Хүннүгийн оршуулгын дурсгалуудын нэг нь Ноён уулын дурсгал юм.
C. Хүннү гүрний зүүн талд Юэжи, Усуны зэрэг аймгууд оршиж байв.
D. Хүннүгийн үеэс эрийн гурван наадам үүсчээ.
Хойд цэнхэрийн агуйн зурагт дүрслэгдсэн амьтдыг харахад тэр үед Монгол орны уур амьсгал ямар байсныг сонгоно уу.
А. Мөстлөгийн үеийн буюу хүйтэн уур амьсгалтай байсан
B. Эрс тэс уур амьсгалтай байсан
C. Халуун хуурай уур амьсгалтай байсан
D. Чийглэг дулаан уур амьсгалтай байсан
Эртний улсуудыг соёлын ойлголтуудтай нь зөв тохируулна уу.
1. Хятад А. Упанишад
2. Энэтхэг В. 12 самбарын хууль
3. Ром С. Амфи театр
4. Грек D. Цайны соёл
А. 1B 2A 3C 4D
B. 1D 2A 3C 4B
C.1D 2A 3B 4C
D. 1C 2B 3A 4D
Эртний Грекийн бурхдыг зөв тохируулна уу.
1.Посидон А. Бурхдын хаад Аянгын бурхан
2. Зевс В. Тэнгисийн бурхан
3. Аполлон С. Нарны бурхан
А. 1В 2А 3С
B. 1А 2С 3В
C. 1A 2B 3C
D. 1C 2B 3A
Ром хот НТӨ 753 онд далайн эргээс холгүй Тибэр голын хөвөөнд бий болжээ. Ром хот энд үүссэн шалтгаанд аль нь хамааралгүйг сонгоно уу.
A. Тибэр гол цэвэр усны асар их нөөцтэй, үржил шимтэй байсан учир
B. Тибер голоор давсны худалдаа дайран өнгөрдөг байсан учраас
C. Тибер голын хөвөөнд орших долоон толгод дайсны аюулаас хамгаалж байсан учир
D. Тибер голын хөвөөгөөр торгоны зам дайран өнгөрч байсан учир
"Эллинистик" үе гэж ямар үеийг хэлдэг вэ?
A. Ромын соёл агуу Александрын байлдан дагууллаар Египетээс Инд мөрөн хүртэл тархсан үеийг хэлнэ.
B. Баруун Ромын эзэнт гүрэнд Бага азийн персийн соёл өргөн дэлгэрч эхэлсэн үеийг хэлнэ.
C. Грекийн соёл агуу Александрын байлдан дагууллаар Египетээс Инд мөрөн хүртэл тархсан үеийг хэлнэ.
D. Агуу Александр Персийн эзэнт гүрнийг довтлон ялж, цааш Инд мөрөн хүртэлх аян дайн хийж агуу их ялалт байгуулсан үеийг хэлнэ.
“Баруун Ром”-ын эзэнт улс мөхсөн шалтгаанд хамааралгүйг олно уу.
A. Герман аймгуудын довтолгоон
B. Өвчин тахал
C. Иргэний дайн
D. Викингүүдийн довтолгоон
Эртний Грект газар тариалан эрхлэх боломжгүй болсон шалтгаан аль нь вэ?
А. Байгалийн эрс тэс уур амьсгалтай байсан учир
В. Газар нутаг хомсдолтой байсан учир
С. Хэтэрхий уулархаг, хадархаг байсан учир
D. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан учир
Плебейчүүдийн тэмцэл хийх болсон шалтгаанд аль нь хамааралгүйг сонгоно уу.
А. Улс төрийн ямар ч эрх эдлэхгүй байсан учир
В. Консул, магистрат, сенатораар сонгогдох эрхгүй байсан учир
С. Плебейчүүд цэргийн алба болон хар бор ажлыг ямар ч эрхгүйгээр дангаар хийж байсан учир
D. Далайн эргийн худалдаанд Патрицууд дангаар ноёрхож байсан учир
“Баруун Ром”-ын эзэнт улс мөхсөн шалтгаан аль нь вэ?
A. Герман аймгуудын довтолгоон
B. Түрэгүүдийн довтолгоон
C. Зүүн Ромын эзэнт улсын довтолгоон
D. Викингүүдийн довтолгоон
“Демократ” засаглал гэж ямар засаглал вэ?
A. Олонхийн засаглал
B.Цөөнхийн засаглал
C. Хаант засаглал
D. Дарангуйллын засаглал
“Олигарх” засаглал гэж ямар засаглал вэ?
A. Олонхийн засаглал
B. Цөөнхийн засаглал
C. Хаант засаглал
D. Ардчилсан засаглал
"Делийн холбоо"-г ямар шалтгааны улмаас байгуулах болсон бэ?
A. Персийн халдлагаас хамгаалахын тулд Афин тэргүүтэй хот улсууд байгуулсан холбоо юм.
B. Спартын халдлагаас хамгаалахын тулд Афин тэргүүтэй хот улсууд байгуулсан холбоо юм.
C. Спартыг халдлагаас хамгаалахын Афин Перстэй байгуулсан холбоо юм.
D. Египетийн халдлагаас хамгаалахын тулд Афин тэргүүтэй хот улсууд байгуулсан холбоо юм.
“Эрчүүд нь эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй хандах ёстой ч эмэгтэйчүүд гэртээ эрчүүдийн хүслээр амьдрах ёстой” хэмээн ямар хуульд заасан байдаг вэ?
A. Манугийн хууль
B. Хаммурапи хааны хууль
C. 12 Зэс самбарын хууль
D. Их засаг хууль