Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 175

Химийн урвалын тэгшитгэлийг гүйцээн бичиж, төрлийг тодорхойлно уу.

? + ус = кальцийн гидроксид + устөрөгч

  • A. металл кальци, солилцох

  • B. кальцийн оксид, халах

  • C. металл кальци, халах

  • D. кальцийн оксид, солилцох

Оноо: 1 №: 174

Химийн урвалын тэгшитгэлийг гүйцээн бичиж, төрлийг тодорхойлно уу.

магнийн гидроксид + ? = магнийн хлорид + ус

  • A. натрийн хлорид, халах

  • B. устөрөгчийн хлорид, нэгдэх

  • C. натрийн хлорид, солилцох

  • D. устөрөгчийн хлорид, солилцох

Оноо: 1 №: 172

Урвалд орсон бодисын нэрийг сонгоно уу.

? + устөрөгчийн хлорид = натрийн хлорид + ус +нүүрстөрөгчийн диоксид

  • A. нүүрсний хүчил

  • B. натрийн карбонат

  • C. натрийн оксид

  • D. металл натри

Оноо: 1 №: 171

Физикийн үзэгдлийг ялгана уу

  • A. Хүчлийг саармагжуулах

  • B. Тундас үүсэх

  • C. Магни шатах

  • D. Уусах

Оноо: 1 №: 170

Химийн үзэгдлийг ялгана уу

  • A. Бодисын төлөвийн шилжилт

  • B. Диффуз

  • C. Магни шатах

  • D. Уусах

Оноо: 1 №: 169

Үгэн тэгшитгэлийг гүйцээн бичнэ үү Нүүрстөрөгч + хүчилтөрөгч = ?

  • A. Нүүрстөрөгчийн хүчил

  • B. Урвал явахгүй

  • C. Ус

  • D. Нүүрстөрөгч (IV)-ийн оксид

Оноо: 1 №: 168

Цэгийн оронд нөхнө үү Нэг буюу хэд хэдэн бодис харилцан үйлчилж, ялгаатай шинж чанартай өөр бодис үүсгэхийг . . . гэнэ.

  • A. Химийн урвал

  • B. Хувирал

  • C. Бодисын өөрчлөлт

  • D. Аль нь ч биш

Оноо: 1 №: 167

Этений иштэй бөмбөлгөн загварыг дүрсэлнэ үү

Оноо: 1 №: 144

Дараах холимогуудыг цэвэрлэх боломжтой аргыг тохируулна уу.

1. Элс ба ус             а. Нэрэх арга

2. Спирт ба ус         б. Талстжуулах

3. Давс ба ус           в. Шүүх арга

  • A. 1б, 2а, 3в

  • B. 1в, 2а, 3б

  • C. 1в, 2б, 3а

  • D. 1а, 2б, 3в

Оноо: 1 №: 143

Өгөгдсөн молекул загварт тохирох томьёог сонгоно уу.

  • A. CH4

  • B. NH3

  • C. H2O

  • D. P4

Оноо: 1 №: 142

Шүүлтүүрийн цаасан дээр үлдэх хатуу бодисыг . . ., шүүгдэж гарсан шингэнийг . . . гэнэ.

  • A. Тунадас, уусмал

  • B. Шүүгдэс, тунадас

  • C. Тунадас, шүүгдэс

  • D. Уусмал, шүүгдэс

Оноо: 1 №: 141

Өгөгдсөн молекулын загварт тохирох химийн томьёог сонгоно уу.

  • A. CH4

  • B. NH3

  • C. H2S

  • D. O3

Оноо: 1 №: 140

Өгөгдсөн молекулын загвард харгалзах химийн томьёог нэрлэнэ үү

  • A. СH4

  • B. NH3

  • C. SO32-

  • D. O3

Оноо: 1 №: 139

Ус (H2O) -ы молекул массыг олоорой. /Н-1, О-16/16

  • A. 36 н.н

  • B. 18 н.н

  • C. 17 н.н

  • D. 16 н.н

Оноо: 1 №: 138

Аммиак (NH3) -ийн молекул массыг олоорой. /Н-1, N-14/

  • A. 17 н.н

  • B. 51 н.н

  • C. 15 н.н

  • D. 42 н.н

Оноо: 1 №: 137

Дараах элементийн аль нь цахилгаан дамжуулах вэ?

  • A. Хүчилтөрөгч

  • B. Хүхэр

  • C. Хлор

  • D. Зэс

Оноо: 1 №: 136

Иод хатуу төлөвт оршдогийн шалтгаан юу вэ?

  • A. Молекулын талст оронт тор үүсгэдэг

  • B. Атомын талст оронт тор үүсгэдэг

  • C. Иодын атомууд ковалент холбоогоор холбогдсон

  • D. Иодын атомууд маш сул хүчээр холбогдсон

Оноо: 1 №: 135

Яагаад бал чулуу металл шиг цахилгаан дамжуулдаг вэ ?

  • A. Ковалент холбоонд оролцоогүй чөлөөтэй электрон нь хөдөлж цэнэг зөөх боломжтой

  • B. Нүүрстөрөгчийн атомууд үелсэн давхраа үүсгэн оршдог

  • C. Нүүрстөрөгчийн атомууд ковалент холбоогоор холбогдсон

  • D. Нүүрстөрөгчийн атомууд маш сул хүчээр холбогдсон

Оноо: 1 №: 134

Зурагт харгалзах бүтэц бүхий химийн элементийг сонгоно уу?

  • A. Хөө

  • B. Бал чулуу

  • C. Алмаз

  • D. Шил

Оноо: 1 №: 133

Аль нь атомын талст оронт торын  бүтэцтэй вэ?

 

  • A. хоолны давс

  • B. зэс

  • C. алмаз

  • D. ус

Оноо: 1 №: 132

Хүхрийн хүчил (H2SO4) -ийн найрлага дах хүхрийн массын хувийг олно уу. (H-1, S-32, O-16)

  • A. 2.04%

  • B. 32.65%

  • C. 65.3%

  • D. 98.02%

Оноо: 1 №: 131

Азотын хүчил (HNO3) -ийн молекул массыг олно уу.

  • A. 96 н.н

  • B. 98 н.н

  • C. 62 н.н

  • D. 63 н.н

Оноо: 1 №: 130

Аммиакийн томьёог сонгоно уу.

  • A. NH3

  • B. CH4

  • C. CO2

  • D. CO

Оноо: 1 №: 129

Ковалент холбоотой химийн нэгдлүүд нь гол төлөв . . . , . . . , . . . нэгдлүүд байдаг.

  • A. Дэгдэмхий, ихэнх нь усанд муу уусдаг, цахилгаан сайн дамжуулдаг.

  • B. Дэгдэмхий, ихэнх нь усанд сайн уусдаг, цахилгаан сайн дамжуулдаг.

  • C. Дэгдэмхий, ихэнх нь усанд муу уусдаг, цахилгаан сайн дамжуулдаггүй.

  • D. Дэгдэмхий, ихэнх нь усанд сайн уусдаг, цахилгаан сайн дамжуулдаггүй.

Оноо: 1 №: 128

Зурагт өгөгдсөн атомуудын хооронд үүсэх химийн холбооны төрлийг тодорхойлно уу.

 

  • A. Ковалентын холбоо

  • B. Ионы холбоо

  • C. Металлын холбоо

  • D. Координацийн ковалентийн холбоо

Оноо: 1 №: 127

Зурагт өгөгдсөн атомуудын хооронд үүсэх химийн холбооны төрлийг тодорхойлно уу.

  • A. Ковалентын холбоо

  • B. Ионы холбоо

  • C. Металлын холбоо

  • D. Координацийн ковалентийн холбоо

Оноо: 1 №: 126

Холбогдож буй атомууд гадаад давхрааны хослоогүй электроноор дундын хос үүсгэн бий болсон холбоог . . . гэнэ.

  • A. Ковалентын холбоо

  • B. Ионы холбоо

  • C. Металлын холбоо

  • D. Координацийн ковалентийн холбоо

Оноо: 1 №: 125

Дараах бодисын аль нь цахилгаан дамжуулах вэ ?

  • A. Литийн оксид

  • B. Aгаар

  • C. Натрийн сульфид

  • D. Хүчилтөрөгч

Оноо: 1 №: 124

MeCl3 томьёотой нэгдэлд катионы томьёог сонгоно уу.

  • A. Na

  • B. Al

  • C. Mg

  • D. Cu

Оноо: 1 №: 123

Ковалент холбоогоор холбогдсон бодисын томьёог сонгоно уу.

  • A. H2

  • B. MgO

  • C. Na

  • D. Na2O

Оноо: 1 №: 122

Ионт нэгдлийг сонгоно уу.

  • A. H2

  • B. CH4

  • C. CO

  • D. Na2O

Оноо: 1 №: 121

Ионы холбоогоор холбогдсон нэгдлийг сонгоно уу.

  • A. H2

  • B. CH4

  • C. CO

  • D. Na2O

Оноо: 1 №: 120

Дараахаас энгийн ионыг сонгоно уу

  • A. Na+

  • B. NO3-

  • C. HCO3-

  • D. OH-

Оноо: 1 №: 119

Аль нь аммонийн сульфидын химийн томьёо вэ?

  • A. NH4S

  • B. (NH4)2S

  • C. NH3S

  • D. NaH4S

Оноо: 1 №: 118

Натрийн бромидын томьёог зөв зохиосон хариултыг сонгоно уу. /Натрийн ионыг Х -ээр тэмдэглэсэн болно./

  • A. ХBr3

  • B. ХBr2

  • C.ХBr

  • D. Х2Br

Оноо: 1 №: 117

Аргоны атомтай тэнцүү тооны электрон агуулсан ионыг сонгоно уу?

  • A. Al 3+

  • B. S 4+

  • C. Na 1+

  • D. K 1+

Оноо: 1 №: 116

Электроноо алдаж байгаа процессийг . . . , электрон авч байгааг . . . гэнэ.

  • A. Ангижрах, исэлдэх

  • B. Исэлдэх, саармагжих

  • C. Исэлдэх, ангижрах

  • D. Саармагжих, ангижрах

Оноо: 1 №: 115

Na+ ионы протон, электрон, нейтроны тоо хэд вэ?

  • A. 10, 10, 12

  • B. 11, 10, 12

  • C. 11, 11, 11

  • D. 12, 11, 12

Оноо: 1 №: 114

Дараах хүснэгтэн мэдээлэлтэй танилцаад Y анионыг сонгоно уу.

  • A. NO3- нитрат ион

  • B.SO42- сульфат ион

  • C.PO43- фосфат ион

  • D. Cl- хлорид ион

Оноо: 1 №: 113

Дараах хүснэгтэн мэдээлэлтэй танилцаарай.

Х катионыг сонгоно уу.

  • A. K+ калийн ион

  • B. NH4+ аммоний ион

  • C. Mg2+ магнийн ион

  • D. Al3+ хөнгөнцагааны ион

Нийт: 19,976