Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 453

Аль хос элемент нь хатуу төлөвтөө ижил төрлийн химийн холбоотой байх вэ?

  • A. Төмөр ба талст цахиур

  • B. Магни ба цагаан фосфор

  • C. Устөрөгч ба хүчилтөрөгч

  • D. Неон ба фтор

Оноо: 1 №: 452

Үелэх хүснэгтийн 25 дугаар элемент болох манган валентын хэдэн электронтой байх вэ?

  • A. 2

  • B. 4

  • C. 5

  • D. 7

Оноо: 1 №: 451

1. Дараах эгнээнүүдээс аль нь зөвхөн р элемент агуулсан байна вэ?

  • A. Аргон, бром, натри, хөнгөнцагаан, хүхэр

  • B. Гели, селен, фосфор, хар тугалга, хөнгөнцагаан

  • C. Кобальт, манган, никель, төмөр, хром

  • D. Бор, хлор, хүхэр, хүчилтөрөгч, цагаан тугалга
     

Оноо: 2 №: 750

Сурагч дараах аппаратыг угсарчээ.


Магни болон хлорт устөрөгчийн хүчлийн хоорон дахь химийн урвалаар устөрөгч хий үүсдэг. Устөрөгчийн хий агаарт шатаж уур үүсгэдэг. Уур нь бөөрөнхий колбоны гадаргуу дээр усан дуслууд үүсэв.

А. Устөрөгч гарган авсан урвалын үгэн тэгшитгэлийг бичнэ үү.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . 
Б. Уур нь ус болох бодисын төлвийн шилжилтийг юу гэж нэрлэдэг вэ? 
. . . . . . . . . . . . . . . . . . . . . 

  • А. магни + хлорт устөрөгч = магнийн хлорид + устөрөгч

  • Б. Конденсац

Оноо: 2 №: 730

Хүрэн байцааны индикаторт үзүүлэх өнгийг бичнэ үү.

Хүчиллэг уусмалд: . . . . . . . . . . Саармаг уусмалд: . . . . . . . . . . . . Суурилаг уусмалд: . . . . . . . . . . .

  • Хүчиллэг уусмалд: Улаан
    Саармаг уусмалд: Хөх ягаан
    Суурилаг уусмалд: Ногоон-Шар

Оноо: 2 №: 726


рН-ийн утгад харгалзах орчин, болон индикаторт үзүүлэх өнгийг тодорхойлон бичнэ үү.

Оноо: 1 №: 308

Металл шинж чанартай 2 буюу түүнээс дээш элементийн холимогийг юу гэж нэрлэх вэ?

  • A. Хайлш

  • B. Холимог

  • C. Нэгдэл

  • D. Амальгам

Оноо: 1 №: 306

Хөдөө аж ахуй газар тариаланд таримал ургамалыг хогийн ургамал, хортон шавьж мэрэгч амьтнаас хамгаалах зорилгоор хэрэглэдэг бодисыг ...................... гэнэ.

  • A. Никотин

  • B. Пестицид

  • C. Ацетон

  • D. Метан

Оноо: 1 №: 305

Тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай бодис, түүний нэгдлүүдийг ...................... гэнэ.

  • A. Хүнсний нэмэлт

  • B. Химийн бодис

  • C. Аюултай бодис

  • D. Хортой бодис

Оноо: 1 №: 304

Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй бодис, түүний нэгдлүүдийг ...................... гэнэ.

  • A. Хүнсний нэмэлт

  • B. Химийн бодис

  • C. Аюултай бодис

  • D. Хортой бодис

Оноо: 1 №: 303

Судлаач 10гр, 20гр, 30гр давсыг усанд уусгаад аль нь өндөр температурт буцалдаг болохыг ажиглах туршилт хийжээ. Тэгвэл эдгэрээс аль нь үл хамаарах хувьсагч болох вэ?

  • A. Температур

  • B. Савны эзлэхүүн

  • C. Халаагчийн заалт

  • D. Давс

Оноо: 1 №: 302

Судлаач 10гр, 20гр, 30гр давсыг усанд уусгаж аль нь өндөр температурт буцалдаг болохыг ажиглах туршилт хийжээ. Эдгээрээс аль нь хамаарах хувьсагч болох вэ?

  • A. Температур

  • B. Савны эзлэхүүн

  • C. Халаагчийн заалт

  • D. Давс

Оноо: 1 №: 300

Агаарын найрлагын хэдэн хувийг хүчилтөрөгч эзлэх вэ?

  • A. 1

  • B. 21

  • C. 78

  • D. 50

Оноо: 1 №: 299

Агаарын найрлагын хэдэн хувийг азот эзлэх вэ?

  • A. 1

  • B. 21

  • C. 78

  • D. 50

Оноо: 1 №: 298

Цаг уурын өөрчлөлтөнд хүчтэй нөлөө үзүүлдэг үзэгдэл нь:

  • A. Хүлэмжийн хийн нөлөө

  • B. Фотохимийн манан

  • C. Озоны нийлэгжилт

  • D. Хүчлийн бороо

Оноо: 1 №: 296

Хүчиллэг борооны рН хэд байх вэ?

  • A. 11-10

  • B. 3-1

  • C. 8.5 - 6.5

  • D. 4-5

Оноо: 1 №: 295

Давсгүй ус буюу гол мөрний усны рН хэд байх вэ?

  • A. 11-10

  • B. 3-1

  • C. 8.5 - 6.5

  • D. 4-5

Оноо: 1 №: 293

Нарны гэрлээс ирсэн дулааны энергийг өөртөө шингээн авч буцаан дэлхийг халаах үзэгдлийг ...................... гэнэ.

  • A. Хүлэмжийн хийн нөлөө

  • B. Фотохимийн манан

  • C. Каталитик хувиргагч

  • D. Хүчлийн бороо

Оноо: 1 №: 291

Түлшний дутуу шаталтаар үүсдэг хорт хий нь:

  • A. SO2

  • B. CO2

  • C. CO

  • D. NO2

Оноо: 1 №: 288

Хүнсэнд өнгө, үнэр амтыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгах зорилгоор нэмсэн бодисыг ...................... гэнэ.

  • A. Хүнсний нэмэлт

  • B. Химийн бодис

  • C. Бохирдуулагч

  • D. Хорт бодис

Оноо: 1 №: 287

Голын усыг бохирдуулж буй бензин, тос, угаалгын нунтаг болон бусад химийн бодисыг ................ гэнэ.

  • A. Ууссан бодис

  • B. Нэмэлт бодис

  • C. Бохирдуулагч

  • D. Хорт бодис

Оноо: 1 №: 286

Агаарт агуулагдах янз бүрийн хэмжээтэй хатуу жижиг хэсгүүдийг ............. гэнэ.

  • A. Тоос

  • B. Утаа

  • C. Манан

  • D. Шороо

Оноо: 1 №: 285

Агаарыг бохирдуулж буй тоосонцорыг РМ гэсэн нэгжээр ангилдаг. Энэ тоосонцорын ямар үзүүлэлтэд үндэслэсэн нэгж вэ?

  • A. Концентраци

  • B. Жин

  • C. Диаметр

  • D. Хорт чанар

Оноо: 1 №: 276

Устөрөгч болон хүчлийн үлдэгдлээс тогтсон нэгдлийг юу гэж нэрлэх вэ?

  • A. Оксид

  • B. Суурь

  • C. Давс

  • D. Хүчил

Оноо: 1 №: 273

Цэвэр усны орчин ямар байх вэ?

  • A. Хүчиллэг

  • B. Суурилаг

  • C. Саармаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1 №: 270

Хүлэмжийн хийн үндсэн найрлагыг бүрдүүлэгч нэгдлийг нэрлэнэ үү

  • A. Нүүрстөрөгчийн диоксид, метан

  • B. Нүүрстөрөгчийн оксид, метан

  • C. Нүүрстөрөгчийн диоксид, этан

  • D. Нүүрстөрөгчийн моноксид, метан

Оноо: 1 №: 266

Байгалийн усны pH хэдтэй тэнцүү байпдаг вэ ?

  • A. 6.5-8.5

  • B. 7.5-9.5

  • C. 5-6.5

  • D. 7-8

Оноо: 1 №: 265

Дараах хийнүүдээс агаарын бохирдол үүсгэгч хийнүүдийг сонгоно уу

  • A. SO2, CO2, NO2

  • B. SO2, CO, O2

  • C. H2, CO, NO2

  • D. SO2, CO, NO2

Оноо: 1 №: 263

Ямар аргаар агаараас хүчилтөрөгч, азот болон инертийн хийг ялгаж авдаг вэ ?

  • A. Тунадасжуулах

  • B. Нэрэх

  • C. Хэсэгчлэн нэрэх

  • D. Шүүх

Оноо: 1 №: 260

Зөв харгалзуулна уу

1. Хүчилтөрөгч                                  а. 78%

2. Азот                                             б. 1%

3. Нүүрстөрөгчийн ди оксид             в. 21%

  • A. 1а, 2б, 3в

  • B. 1б, 2а, 3в

  • C. 1в, 2б, 3а

  • D. 1в, 2а, 3б

Оноо: 1 №: 255

Усыг цэвэршүүлэх бүдүүвчийг сайтар ажиглаад усыг ариутгаж бактерыг устгах үе шатыг тодорхойлно уу.

  • A. В шат

  • B. Г шат

  • C. Д шат

  • D. Е шат

Оноо: 1 №: 254

Ус цэвэршүүлэх аргын үндсэн шатыг нэрлэнэ үү

  • A. Хөнгөнцагааны сульфатаар тунадасжуулах

  • B. Шүүх

  • C. Шүүх, хлоржуулах

  • D. Тунадасжуулах

Оноо: 1 №: 253

Дэлхийн цэвэр усны нөөцийн хэдэн хувь нь гүний ус байдаг вэ?

  • A. 1%

  • B. 3%

  • C. 29%

  • D. 79%

Оноо: 1 №: 252

Дэлхийн цэвэр усны нөөцийн хэдэн хувь нь гадаргуугийн ус байдаг вэ?

  • A. 1%

  • B. 3%

  • C. 29%

  • D. 79%

Оноо: 1 №: 251

Дэлхий дээрх нийт усны хэдэн хувийг цэвэр ус эзэлдэг вэ?

  • A. 0.2%

  • B. 3%

  • C. 40%

  • D. 97%

Оноо: 1 №: 240

Дараах өгөгдсөн эрчим хүчний эх үүсвэрээс үл сэргээгдэх эрчим хүчний үүсвэрийг нэрлээрэй.

Үүнд:  Байгалийн хий, нар, салхи, нүүрс ,ус, газрын тос

  • Үл сэргээгдэх эрчим хүчний үүсвэр-Байгалийн хий, нүүрс, газрын тос

Оноо: 1 №: 227

Хүчлийн хэрэглээг харгалзуулна уу

1. Хүхрийн хүчил     а. Батарей зай хэрэглэх

2. Нүүрсний хүчил   б. Ундаа хийжүүлэх

3. Азотын хүчил       в. Тэсрэх бодис бэлтгэх

  • A. 1в, 2б, 3а

  • B. 1б, 2б, 3в

  • C. 1б, 2в, 3а

  • D. 1a, 2б, 3в

Оноо: 1 №: 226

Оксидуудаас хүчлийн оксидыг сонгоно уу.

  • A. Na2O

  • B. SO2

  • C. MgO

  • D. K2O

Оноо: 1 №: 225

Суурийн хэрэглээг харгалзуулна уу.

1. Натрийн гидроксид              а. Цэвэрлэгээ, бордоо

2. Кальцийн гидроксид            б. Бохир ус, цэвэршүүлэх, цаасны үйлдвэр

3. Аммонийн гидроксид           в. Саван үйлдвэрлэх

  • A. 1в, 2б, 3а

  • B. 1а, 2б, 3в

  • C. 1б, 2в, 3а

  • D. 1в, 2а, 3б

Оноо: 1 №: 224

Аммиакийн уусмалын орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Сул суурилаг

  • C. Саармаг

  • D. Хүчтэй суурилаг

Нийт: 19,976