Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 223

Аль металл нь хүчилтэй харилцан үйлчлэлцэх вэ ?

  • A. Pt

  • B. Cu

  • C. Al

  • D. Ag

Оноо: 1 №: 222

Байгалийн индикаторыг сонгоно уу

  • A. Байцаа

  • B. Лууван

  • C. Шар манжин

  • D. Хүрэн байцаа

Оноо: 1 №: 221

Органик нэгдлийг нэрлэх олон улсын нэршлийн дүрмийг олно уу

  • A. Үндсэн хэлхээ + халагч +давхар холбоо + функциональ бүлэг

  • B. Халагч + үндсэн хэлхээ + функциональ + бүлэг давхар холбоо

  • C. Халагч + үндсэн хэлхээ + давхар холбоо + функциональ бүлэг

  • D. Үндсэн хэлхээ + + давхар холбоо + функциональ бүлэг

Оноо: 1 №: 220

Нэг гомологийн, ижил функциональ бүлэгтэй, нүүрстөрөгчийн үндсэн хэлхээ ялгаатай изомерийг . . . изомер гэнэ.

  • A. Салбарлалтын

  • B. Байрлалын

  • C. Функциональ бүлгийн

  • D. Оптикийн

Оноо: 1 №: 218

Алканы гомолог гишүүдийн нүүрстөрөгчийн атомын тоо ихсэхэд буцлах температур ямар зүй тогтлоор өөрчлөгдөх вэ?

  • A. Үелэн давтагдана

  • B. Өөрчлөгдөхгүй

  • C. Буурна

  • D. Ихэснэ

Оноо: 1 №: 216

Органик нэгдлийн молекулын хэлбэр, физик шинж чанар, урвалд орох идэвхийг тодорхойлдог бүлгийг . . .гэж нэрлэдэг.

  • A. Функциональ бүлэг

  • B. Радикал

  • C. Нүүрсустөрөгч

  • D. Метил бүлэг

Оноо: 1 №: 215

Бүтцийг ажиглаад органик бодисыг нэрлэнэ үү.

  • A. пропаны хүчил

  • B. бутаны хүчил

  • C. бутанол

  • D. пропанол

Оноо: 1 №: 214

Бүтцийг ажиглаад органик бодисыг нэрлэнэ үү.

  • A. пропен

  • B. пропан

  • C. бутан

  • D. бутен

Оноо: 1 №: 213

Элементүүд ионы холбоо үүсгэхдээ электроны авдаг. Энэ зарчмыг тайлбарлах элементийн шинж болон үүсгэх ионыг тодорхойлно уу.

  • A. металл, катион

  • B. металл биш, анион

  • C. металл, анион

  • D. металл биш, катион

Оноо: 1 №: 212

Элементүүд ионы холбоо үүсгэхдээ электроноо алддаг. Энэ зарчмыг тайлбарлах элементийн шинж болон үүсэх ионыг тодорхойлно уу.

  • A. Металл, катион

  • B. Металл биш, катион

  • C. Металл, анион

  • D. Металл биш, анион

Оноо: 1 №: 211

Нэгэн бодисын уусмалын рН=2 бол энэ бодисын шинжийг тодорхойлно уу.

  • A. Сул суурилаг

  • B. Хүчтэй суурилаг

  • C. Сул хүчиллэг

  • D. Хүчтэй хүчиллэг

Оноо: 1 №: 210

Устай урвалд орж суурь үүсгэдэг, хүчилтэй үйлчилж давс ба ус үүсгэдэг оксидыг .......... гэнэ. Харин шүлтэд уусаж давс үүсгэдэг, усанд уусаж хүчил үүсгэдэг оксидыг ........... гэнэ.

  • A. Хүчлийн, суурийн

  • B. Суурийн, хүчлийн

  • C. Суурийн, амфотер

  • D. Хүчлийн, амфотер

Оноо: 1 №: 209

Нэгэн бодисын уусмалын pH = 6 бол бодисын шинжийг тодорхойлно уу.

  • A. Сул хүчиллэг

  • B. Хүчтэй хүчиллэг

  • C. Сул суурилаг

  • D. Хүчтэй хүчиллэг

Оноо: 1 №: 206

Усан уусмалдаа . . . ион агуулсан нэгдлийг хүчил, . . . ион агуулсан нэгдлийг суурь гэдэг.

  • A. Гидроксид, устөрөгч

  • B. Устөрөгч, гидроксид

  • C. Сөрөг, эерэг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1 №: 205

Хүчлийн уусмал дээр зэсийн оксидыг илүүдлээр нэмэхэд цэнхэр өнгийн уусмал үүсчээ. Зэсийн оксидын шинж болон уусмалын орчны өөрчлөлтийг тодорхойлно уу.

  • A. суурийн оксид, рН нь ихсэнэ.

  • B. хүчлийн оксид рН нь буурна.

  • C. суурийн оксид рН нь буурна.

  • D. хүчлийн оксид, рН нь ихсэнэ.

Оноо: 1 №: 204

рН=4 байх уусмал нэгэн оксидтой урвалд орж, pH=8 -тай уусмал үүсгэжээ. Анхны уусмалын орчин болон оксидын хими шинжийг тодорхойлно уу.

  • A. хүчиллэг, хүчлийн оксид

  • B. суурилаг, суурийн оксид

  • C. хүчиллэг, суурийн оксид

  • D. суурилаг, хүчлийн оксид

Оноо: 1 №: 203

Таримал ургамал ургахад хамгийн тохиромжтой хөрсний орчинг тодорхойлно уу

  • A. pH=6-7.5

  • B. pH=5-7

  • C. pH=4-6

  • D. pH=3-5

Оноо: 1 №: 202

Хүний биеийн ходоодон дахь хүчиллэгийн хэмжээ ихдэснээр чээж хорсдог. Тригел нь цээж хорсолтын үед шинж тэмдгийг буурулдаг бэлдмэл юм. Тригелийн орчинг таамаглаарай

  • A. Хүчиллэг

  • B. Саармаг

  • C. Суурилаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1 №: 201

pH=9 байх нэгэн уусмалтай нэгэн оксид урвалд ороход үүссэн уусмалын pH=6 болтлоо буурчээ. Анхны уусмалын орчин болон оксидын хими шинжийг тодорхойлно уу.

  • A.суурилаг, суурийн оксид

  • B. хүчиллэг, хүчлийн оксид

  • C. хүчиллэг, суурийн оксид

  • D. суурилаг, хүчлийн оксид

Оноо: 1 №: 200

Устөрөгчийн хлоридын уусмал дээр суурийн уусмалаас бага багаар нэмж, рН=7 болоход урвалыг зогсоожээ. уусмалын орчин хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • A. хүчиллэг байснаа саармаг болсон.

  • B. суурилаг байснаа саармаг болсон.

  • C. хүчиллэг байснаа суурилаг болсон.

  • D.суурилаг байснаа хүчиллэг болсон

Оноо: 1 №: 199

Калийн гидроксидын уусмал дээр хүчлийн уусмалаас бага багаар нэмж, рН=7 болоход урвалыг зогсоожээ. Уусмалын орчин хэрхэн өөрчлөгдсөн бэ?

  • A. хүчиллэг байснаа саармаг болсон.

  • B. хүчиллэг байснаа суурилаг болсон.

  • C. суурилаг байснаа саармаг болсон.

  • D. суурилаг байснаа хүчиллэг болсон.

Оноо: 1 №: 198

Устөрөгчийн хлоридын уусмал дээр суурийн уусмалаас илүүдлээр нэмэхэд үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлж, лакмусын улаан цаасны өнгийг тогтооно уу.

  • A. зөвхөн давс үүсч, лакмусын цаасны улаан өнгө хэвээр байна.

  • B. давс ба ус үүсч, лакмусын цаасны өнгө хөх болно.

  • C. зөвхөн давс үүсч, лакмусын цаасны өнгө хөх  болно.

  • D.давс ба ус үүсч, лакмусын цаасны улаан өнгө хэвээр байна.

Оноо: 1 №: 197

Шарах шүүгээ цэвэрлэгч бодис дахь устөрөгчийн болон гидроксид ионы концентрацийг үндэслэн ундааны орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Саармаг

  • C. Суурилаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1 №: 196

Кола ундаанд агуулагдаж буй устөрөгчийн болон гидроксид ионы концентрацийг үндэслэн ундааны орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Саармаг

  • C. Суурилаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1 №: 195

Хүнсний содын pH=9 бол уусмалын орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Саармаг

  • C. Суурилаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1 №: 194

Сурагч үл мэдэх уусмалын орчинг универсал индикатор ашиглан тодорхойлоход pH=4 байсан бөгөөд уусмалын орчинг тодорхойлно уу

  • A. Хүчиллэг

  • B. Саармаг

  • C. Суурилаг

  • D. Аль нь ч биш

Оноо: 1 №: 193

Цэгийн оронд нөхнө үү Хүчил, суурийн оролцоотойгоор өнгөө өөрчилдөг химийн бодисыг . . . Гэнэ

  • A. Ингибитор

  • B. Индикатор

  • C. Катализатор

  • D. Метилоранж

Оноо: 1 №: 192

Хос бодисуудын аль тасалгааны температурт өөр хоорондоо урвалд орох вэ?

  • A. N2, H2

  • B. N2,O2

  • C. Zn, H2О

  • D. Na, H2O

Оноо: 1 №: 188

Натрийн гидроксидын уусмалд хүчлийн уусмалаас илүүдлээр нэмэхэд үүсэх бүтээгдэхүүнийг тодорхойлж, хөх лакмусын цаасны өнгө хэрхэн хувирахыг тогтооно уу.

  • A. давс ба устөрөгч үүсч, лакмусын цаас хөх өнгөтэй хэвээр байна.

  • B. давс ба устөрөгч үүсч, лакмусын цаас улаан өнгөтэй болно.

  • C. давс ба ус үүсч, лакмусын цаас хөх өнгөтэй хэвээр байна.

  • D. давс ба ус үүсч, лакмусын цаас улаан өнгөтэй болно.

Оноо: 1 №: 187

Урвалын дулаан ΔH>0 кж/моль бол экзотерм болон эндотермийн урвал аль нь болохыг тодорхойлно уу.

  • A. дулаан шингээж явагдах эндотермийн урвал

  • B. дулаан шингээж явагдах экзотермийн урвал

  • C. дулаан ялгаруулж явагдах экзотермийн урвал

  • D. дулаан ялгаруулж явагдах эндотермийн урвал

Оноо: 1 №: 186

Кальцийн карбонатын задрах урвалын дулаан ΔH=+178 кж⁄моль бол экзотерм болон эндотермийн урвал аль нь болохыг тодорхойлно уу.

  • A. дулаан шингээж явагдах эндотерм урвал

  • B. дулаан шингээж явагдах экзотерм урвал

  • C. дулаан ялгаруулж явагдах эндотерм урвал

  • D. дулаан ялгаруулж явагдах экзотерм урвал

Оноо: 1 №: 184

Нүүрстөрөгч ба нүүрстөрөгчийн диоксидын ангиллыг тогтооно уу.

  • A. металл ба суурийн оксид

  • B. металл биш ба хүчлийн оксид

  • C. металл ба хүчлийн оксид

  • D. металл биш ба суурийн оксид

Оноо: 1 №: 183

Дараах урвалаас халах урвалын тэгшитгэлийн схемийг сонгоно уу

  • A. AB + CD=AD + CB

  • B. AB + C = CB + A

  • C. AB = A + B

  • D. A + B = AB

Оноо: 1 №: 182

Металлын оксидыг хүчлээр үйлчлүүлэн давс гарган авах аргад тохирох урвалын тэгшитгэлийг тодорхойлно уу.

  • A. цайр + хлор = цайрын хлорид

  • B. нүүрстөрөгчийн диоксид + натрийн гидроксид = натрийн карбонат + ус

  • C. цайрын оксид + устөрөгчийн хлорид = цайрын хлорид + ус

  • D. натрийн карбонат + устөрөгчийн хлорид = натрийн хлорид + нүүрстөрөгчийн диоксид + ус 

Оноо: 1 №: 181

Цэгийн оронд нөхнө үү Шатах урвал нь . . . урвал юм.

  • A. Экзотермийн

  • B. Эндотермийн

  • C. Задрах

  • D. Халалцах

Оноо: 1 №: 180

Бүтцийг ажиглаад органик бодисыг нэрлэнэ үү.

  • A. Пропан

  • B. Пропен

  • C. Бутан

  • D. Бутен

Оноо: 1 №: 179

Химийн урвал явагдахад энергийн өөрчлөлт гарах ба үүнийг . . . гэнэ.

  • A. Урвалын энерги

  • B. Урвалын илрэл

  • C. Урвалын дулаан

  • D. Дулаан

Оноо: 1 №: 178

Төмөр хадаасыг зэсийн сульфатын уусмалд дүрэв. Үүссэн дан бодисыг нэрлэж, урвалын төрлийг тодорхойл

  • A. Төмөр, халах

  • B. Зэс, халах

  • C. Төмөр, задрах

  • D. Зэс, задрах

Оноо: 1 №: 177

Натри ба түүний оксидын ангиллыг тодорхойлно уу.

  • A. металл биш ба суурийн оксид

  • B. металл биш ба хүчлийн оксид

  • C. металл ба суурийн оксид

  • D. металл биш ба хүчлийн оксид

Оноо: 1 №: 176

Хүнсний содыг устөрөгчийн хлоридоор үйлчлэхэд натрийн хлорид үүсдэг. Урвалаас үүсэх бусад бүтээгдэхүүнийг сонгоно уу.

  • A. зөвхөн нүүрстөрөгчийн диоксид

  • B. нүүрстөрөгчийн диоксид ба ус

  • C. зөвхөн нүүрстөрөгчийн моноксид

  • D. нүүрстөрөгчийн моноксид ба ус

Нийт: 19,976