1 – CH3CH2CH2CH3 , 2 – CH3CH2CH2CH2OH , 3 – CH3CH2COCH3
Молекул томьёо бүхий бодисуудыг буцлах температурын ихсэх дарааллаар байрлуулна уу
A. 1 2 3
B. 2 3 1
C. 3 2 1
D. 1 3 2
Гексан, 2,2 диметилбутан, 2-метилпентаныг буцлах температур ихсэх дарааллаар байрлуулна уу.
A. 2-метилпентан, 2,2-диметил бутан, гексан
B. 2,2-диметилбутан, гексан, 2-метилпентан
C. Гексан, 2,2-диметилбутан, 2-метилпентан
D. 2,2 диметилбутан, 2-метилпентан, гексан
Фтор, хлор, бром, иодын буцлах температур харгалзан -188°C, -35°C, +59°С, +184°С байдаг бол дараах даалгаварыг гүйцэтгэнэ үү.
a) Галогены цөмийн цэнэг ба буцлах температурын хамаарлыг графикаар илэрхийлнэ үү.
b) Буцлах темпратур бүлгийн дагуу ………………………….. байна.
с) Үүний шалтгаан нь
..................................................................................................................................................................................................................................................................
a) График (1 оноо)
b. Ихсэж (1 оноо)
с. Протоны тоо ихсэж, ван дер Ваальсын хүч ихсэнэ (1 оноо)
Хлорт метан (CH3Cl)-ын молекулын томьёоноос үндэслэн дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.
a) Молекулын байгуулалтын томьёог бичнэ үү.
…………………………………………………....
…………………………………………………….
…………………………………………………….
b) Молекулын туйлширалыг сумаар дүрслэн үзүүлнэ үү.
……………………………………………………
…………………………………………………….
…………………………………………………….
c) Энэ молекул дахь химийн холбооны нэрийг тодорхойлно уу.
…………………………………………………….
…………………………………………………….
…………………………………………………….
Нүүрстөрөгч 3 холбоогоор устөрөгчтэй 1 холбоогоор хлортой холбогдсоныг дүрслэн зурсан бол 1 оноо, туйлширал устөрөгчөөс нүүрстөрөгчлүү сум, нүүрстөрөгчөөс хлорлуу сум зурсан бол 1 оноо, ковалент эсвэл сигма холбоо 1 оноо
Дараах молекулуудаас аль нь олон пи холбоо агуулах вэ?
A. Na2CO3
B. HCl
C. C2H2
D. NH3
BeCl2 молекул ямар бүтэцтэй байх вэ?
A. Тетраэдир
B. Бипирамид
C. Тригональ
D. Шугаман
H-Cl, H-Br, H-I холбооны урт ба энэргийг зөв жагсаан бичсэн хүснэгтийг сонгоно уу.
A
B
C
D
Нэгэн бодисд массын хувиар 75% нь нүүрстөрөгч, 25% нь устөрөгч агуулагдаг бол дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.
a) Бодисын молекул томьёог олно уу.
…………………………………………………….
…………………………………………………….
…………………………………………………….
b) Молекулын байгууламжийн томьёог зурна уу.
…………………………………………………….
…………………………………………………….
…………………………………………………….
c) Молекул дахь атомуудын хоорондох химийн холбооны төрлийг тогтооно уу.
…………………………………………………….
…………………………………………………….
…………………………………………………….
a. CH4 (1ОНОО)
b. CH4 (1ОНОО)
c. Ковалент сигма холбоо (1ОНОО)
4d дэд түвшинд хамгийн ихдээ хэдэн электрон байрлах вэ?
A. 8
B. 10
C. 14
D. 18
1s22s22s63s23p63d5 электрон байгууламж бүхий Э3+ ион үүсгэдэг элементийг сонгоно уу.
A. V3+
B. Gr3+
C. Fe3+
D. N3+
Cu2+ ионы электрон байгууламжийн томъёог бичнэ үү.
A.1s22s22s63s23p63d94s2
B.1s22s22s63s23p63d9
C. 1s22s22s63s24s23d7
D.1s22s22s63s23p63d104s1
Нэгэн бодисын уурийн устөрөгчтэй харьцуулсан нягт 8 бол түүний гелитэй харьцуулсан нягтыг ол.
A. 2
B. 4
C.8
D.16
Ямар элементийн атом 2.66·10-26кг масстай байх вэ?
A. Азот
B. Неон
C. Хүхэр
D. Хүчилтөрөгч
Металл шинж хамгийн ихтэй элементийн электрог байгууламжийг сонгоно уу.
A.
B.
C.
D.
1s22s22p63s23p63d54s2 гэсэн электрон байгууламж бүхий элемент өгчээ.
a) s,p,d,f элементийн аль нь вэ?
b) Энэ элемент хэд дүгээр бүлэгт байрлах вэ?
c) Энэ ямар элемент вэ?
a) d элемент (1 оноо)
b) VII B (1оноо)
c) Mn (1 оноо)
Ванадын атомын валентын электронт давхрааны электрон байгууламжийн томьёог заана уу.
A. 3d24s2
B. 3d34s1
C. 3d4
D. 4s24p2
Иончлолын энергийн утгад үндэслэн ямар элемент болохыг тодорхойлно уу.
Шилжсэн электроны тоо |
1 |
2 |
3
|
4 |
5 |
6 |
7 |
8 |
Иончлолын энерги кЖ/моль |
1680 |
3370 |
6040 |
8410 |
11000 |
15200 |
17900 |
92000 |
A. Хүчилтөрөгч
B. Фтор
C. Неон
D. Натри
Дараах элементүүдийн аль нь хамгийн их иончлолын энергитэй байх вэ?
A. O
B. S
C. Si
D. Al
Дараах элементүүдээс аль нь хамгийн бага иончлолын энергитэй байх вэ?
A. Li
B. Na
C. K
D. Rb
Уран нь байгаль дээр ба изотопитой байдаг.
a) Изотопи гэж юуг хэлэх вэ?
………………………………………
b) Ураны хоёр изотопи юугаараа адил вэ?
……………………………………....
c) Ураны хоёр изотопи юугаараа ялгаатай вэ?
……………………………………....
D) иод протон.............................. нейтрон ..................... электрон ................... агуулагдана.
а. Протоны тоо ижил, өөр өөр масстай элементүүд (1оноо)
b. Протоны тоо мөн электроны тоо (1оноо)
c. Нейтроны тоо, масс (1оноо)
d . 92, 143, 90 (1оноо)
Аль атом буюу ион 28 электрон агуулах вэ?
A.
B.
C.
D.
ионд агуулагдах электроны тоо
A. 18
B. 19
C. 20
D. 21
Хоёр валенттай металлын карбонатаас 8 г авч бүрэн урвалд оруулахад 2 моль/л концентрацитай давсны хүчлийн уусмал 80 мл шаардагджээ. Хэрэв урвал MeCO3 + 2HCl → MeCl2 + H2O + CO2↑ явагдсан бол өгсөн даалгаврыг гүйцэтгэнэ үү.
a) 2 моль/л концентрацитай давсны хүчлийн 80 мл уусмал дахь HCl-ын тоо хэмжээг олно уу.
.................................................................................
b) Хүчлийн тоо хэмжээнд үндэслэн урвалд орсон металлын карбонатын тоо хэмжээг олно уу.
…………………………………………………………..
c) Металлын карбонатын молийн массыг олно уу. …………………………………………………………..
d) Металлын карбонатын молекул томьёог олно уу.
…………………………………………………………..
a. 0.08л*2моль/л=0.16 моль (1)оноо
b. 0.08моль (1) оноо
с. 8г/0.08моль= 100г/ моль (1) оноо
d. CaCO3 томьёо (1) оноо
Натрийн гидроксидийн 0.4 моль/л концентрацитай 15 см3 уусмалыг саармагжуулахад 25 см3 эзлэхүүнтэй хүхрийн хүчлийн уусмал зарцуулагджээ.
a) 15 см3 натрийн гидроксидын уусмал дахь NaOH – ийн тоо хэмжээг олно уу. ………………………………………………………………
b) Натрийн гидроксид хүхрийн хүчилтэй харилцан үйлчлэх урвалын тэгшитгэлийг бичиж тэнцүүлнэ үү.
…………………………………………………………………….
c) 25 см3 хүхрийн хүчлийн уусмалд агуулагдах H2SO4 – ийн тоо хэмжээг олно уу.
.....................................................................................
d) Хүхрийн хүчлийн уусмалын молийн концентрацийг олно уу.
.............................................................................................
а. 0.015л*0.4моль/л =0.006 моль (1 оноо)
b. 2NaOH+H2SO4= NA2SO4+H2O (1 оноо)
c. 0.003моль (1 оноо)
D. 0.12 моль/л (1 оноо)
50 мл натрийн гидроксидын уусмалд 2 г NaOH агуулагддаг бол дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.
a) Уусмалд агуулагдаж байгаа натрийн гидроксидын тоо хэмжээг олно уу. …………………………………………………….
b) 1 л энэ уусмалд агуулагдах натрийн гидроксидын тоо хэмжээг олно уу. …………………………………………………….
c) Уусмалын молийн концентрацийн нэгжийг бичнэ үү.
...................................................................
A. 2г/40г/моль= 0.05 моль (1оноо)
б. 1000 мл*0.05/50 мл=1моль (1оноо)
С. моль/ л (1оноо)
Найрлагадаа массын хувиар 17.98% нүүрстөрөгч, 2.24% устөрөгч, 79.78% нь хлор агуулсан бодисын томьёог олно уу.
A. C2H4Cl2
B. C3H2Cl4
C. C2H4Cl3
D. C2H3Cl3
Натри илүүдэл хүчилтөрөгчтэй харилцан үйлчилж натрийн хэт исэл Na2O2 үүсгэдэг.
2Na + O2 → Na2O2
9.2 г натрийг илүүдэл хүчилтөрөгчийн дотор шатаахад үүсэх натрийн хэт ислийн тоо хэмжээг олно уу.
A. 0.1 моль
B. 0.2 моль
C. 0.4 моль
D. 1 моль
0.05 моль төмөр (II)-ын гидроксидийн массыг олно уу.
A. 3.6 г
B. 3.65 г
C. 4.5 г
D. 5.35 г
60.5г усгүй төмөр (III)-ийн нитрат (Fe(NO3)3)-ын тоо хэмжээг олно уу.
A. 0.125 моль
B. 0.25 моль
C. 0.5 моль
D. 0.75 моль
Магнийн изотопуудын байгал дахь тархалтын диаграммд үндэслэн дараах даалгаврыг гүйцэтгэнэ үү.
а. Магнийн изотопуудын тархалтаас үндэслэн харьцангуй атом массыг олох томьёог бичнэ үү.
.............................................................................................................................
b. Магнийн изотопуудын тархалтаас үндэслэн харьцангуй атом массыг тооцоолно уу.
............................................................................................................................
с. Магнийн изотопууд дахь нейтроны тоог олно уу.
............................................................................................................................
d. Магнийн изотопуудаас аль изотопи нь байгалд илүү тогтвортой орших вэ?
................................................................................................................... Хариултын үндэслэлээ тайлбарлана уу.
а) Томъёо бичсэн бол 1 оноо
b) 24.327 1 оноо
c) 12, 13, 14 1 оноо
d) 24 изотопи 0.5 оноо тайлбарыг нейтрон ба протоны тооны харьцаа 1 байх 1 оноо
Ижил нөхцөлд байгаа тэнцүү масстай дараах хийнүүдийн аль нь хамгийн бага эзэлхүүнтэй байх вэ?
A. Азот
B. Аммиак
C. Озон
D. Хүчилтөрөгч
Найрлагандаа 47.02% хлор агуулсан оксидын найрлага дахь хлорын исэлдэхүйн хэмийг олно уу.
A. +1
B. +3
C. +5
D. +7
Бромын нэг молекул ба 5г бромын хувьд аль аль шинж нь нийтлэг байх вэ?
1. Хайлах температур
2.Буцлах температур
3.Төмөртэй урвалд орно
4.Чанарын найрлага
A. 1, 2, 3
B. 2, 3
C. 3, 4
D. 1, 4
Молийн масс ухагдахуунд аль нотолгоо нь тохирох вэ?
A. Бодисын тоо хэмжээг массад харьцуулсантай тэнцүү
B. Хлорийн атомын байгаль дах изотопуудын хальцод 71 г/моль байдаг
C. Нэг моль бодисын доторх жижиг хэсгийн тоо
D. Бодисын 6.02·1023 ширхэг жижиг хэсгийн масс
Азот (IV) -ын оксидийн гелитэй харьцуулсан нягтыг олно уу.
A. 11.5
B. 19.5
C. 23.0
D. 39.0
Хүхрийн хүчилд агуулагдах хүчилтөрөгчийн массын хувийг олно уу.
A. 60.45%
B. 65.31%
C. 71.23%
D. 91.54%
Аль элементийн атомын радиус хамгийн их байх вэ?
A. K
B. Ca
C. Kr
D. Rb
Хамгийн их металл шинж үзүүлэх элемент ямар электрон байгууламжтай байх вэ?
A. 1s2 2s2
B. …3s23p3
C. …3d34s2
D. …3s23p64s1
Аль диаграмм нь С(хат) + О2 (х) СО2 (х) + 412кЖ/моль урвалын дулааны илрэлийг зөв дүрсэлсэн байна вэ?
A.
B.
C.
D.
A. График
B. График
C. График
D. График
Дараах урвалуудаас аль нь лабораторийн нөхцөлд давс гарган авахад тохиромжтойг сонгоно уу
A. CuSO4(уус)+ НCl(уус)
B. CuCO3(хат) + НCl(уус)
C. CuSO4(уус)+ NaCl(уус)
D. Cu + HCl(уус)