Нээлттэй даалгавар (Нийт: 19,976)

Анги:
Агуулга:
Дэд агуулга:
Төрөл:
Үнэлгээний зорилт:
Даалгаварын хэлбэр:
Дугаар:
Оноо:
Хугацаа:
Х.Э чадамж
Х.Э.Чадвар
Ч.Алхам
Т.М.Түвшин
Ү. нэгж
Суралцахуйн ҮД
Шалгуур
Гүйцэтгэл Т
Оноо: 1 №: 331

Хувь хүний дараах үйлдлүүдээс хог хаягдлыг багасгахад хувь нэмэр оруулах үйлдлийг тодорхойлоорой

  • A. Нэг удаагийн савлагаатай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх

  • B. Шинэ загварын хувцас, бүтээгдэхүүнийг цаг тухайд нь авч хэрэглэх

  • C. Байгаа эд зүйлээ ариг гамгүй хэрэглэх, хаях

  • D. Хуучин эд зүйлээ засаж дахин ашиглах

Оноо: 1 №: 330

Хотжилтоос үүсэх төвлөрлийг сааруулахад дараах шийдвэрүүдийн аль нь эерэгээр нөлөөлж ЧАДАХГҮЙ вэ?

  • A. Дагуул хот суурин байгуулах

  • B. Эрчим хүчийг хоргүй технологиор үйлдвэрлэх

  • C. Хотын иргэдэд давуу нөхцөл боломж амлах

  • D. Хотын газар ашиглалтын татварыг нэмэгдүүлэх

Оноо: 1 №: 329

Аутсорсинг төрлийн ажил хайж буй хүмүүст ямар шаардлага хамгийн сүүлд тавигдах вэ?

  • A. Шинэчлэл, өөрчлөлтийг мэдрэх зохицох чадвар

  • B. Шашин шүтлэг, угсаа гарал, амьдарч буй гэр орон

  • C. Хэлний мэдлэг, дуудлага

  • D. Соёлын ялгааг ойлгох хүндэтгэх

Оноо: 1 №: 327

Хүний “экологийн мөр”-ийг ямар үзүүлэлтээр тооцдог вэ?

  • A. Үржил шимтэй газар

  • B. Хот суурин зам, барилга барьсан газар

  • C. Ялгаруулсан нүүрсхүчлийн хийг шингээх ой

  • D. Дээрх бүгд орно

Оноо: 1 №: 326

Манай оронд сэргээгдэх эрчим хүчний ямар төрлийн нөөцүүд ашиглах боломжтой байдаг вэ?

  • A. Нар, салхины

  • B. Далайн татралт, түрэлтийн

  • C. Далайн давалгааны

  • D. Газрын гүний дулаан

Оноо: 1 №: 325

Сэргээгдэх эрчим хүчний төрөл ХАМААРАХГҮЙ эрчим хүчний эх үүсвэрийг сонгоно уу

  • A. Нарны эрчим хүч

  • B. Салхин сэнс

  • C. Нүүрс

  • D. Газрын гүний дулаан

Оноо: 1 №: 324

Монгол оронд үүсч буй хөрсний доройтолд гол нөлөөлж буй хүчин зүйлүүдийг олоорой

  • A. Салхи ба усны эрози, үер

  • B. Их талбайг газар тариалан болгосон

  • C. Хүнс тэжээл ба түлшний хэрэглээ, ой огтлох

  • D. Бэлчээрийн даац хэтрэх, уул уурхай, цөлжилт

Оноо: 1 №: 323

Танзани, Уганда, Кени, Египет, Эритрей, Этиоп зэрэг улсуудын хооронд үүсдэг усны маргаан нь ямар нэртэй голыг ашиглах, эзэмших асуудлаас үүссэн байдаг вэ?

  • A. Амазон

  • B. Нил

  • C. Нигер

  • D. Сенегал

Оноо: 1 №: 322

Дараах орнуудаас 1 жилд ялгаруулах нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаар бага орныг сонгоно уу.

  • A. БНХАУ

  • B. АНУ

  • C. ОХУ

  • D. Исланд

Оноо: 1 №: 321

Хүлэмжийн хийн төрөлд аль хий хамаарахгүй вэ?

  • A. Хүчилтөрөгч

  • B. Нүүрсхүчлийн хий

  • C. Метан

  • D. Азотын исэл

Оноо: 1 №: 320

Хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэр оруулах хүний үйлдлийг сонгоно уу

  • A. Цахилгаан барааг байнга хэрэглэх

  • B. Гэр бүлийн гишүүн бүр тусдаа машинаа хэрэглэх

  • C. Дугуй унах, явган явах

  • D. Нүүрс, мод түлж халаалтаа шийдэх

Оноо: 1 №: 319

Хотын инверс ямар улиралд хамгийн их ажиглагддаг вэ?

  • A. Хавар

  • B. Зун

  • C. Намар

  • D. Өвөл

Оноо: 1 №: 318

Дэлхийн дулаарлын үр дагавар газар нутгуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  • A. Далайн усны түвшин буурч байна

  • B. Газар нутгууд хүйтэрч байна

  • C. Ихэнх газруудад хур тунадасны хэмжээ нэмэгдэж байна

  • D. Зарим газар хуурайшиж, зарим газар чийглэг болж байна

Оноо: 1 №: 316

Усны бохирдол гэсэн ойлголтод ХАМААРАХГҮЙ ухагдахууныг тодорхойлоорой

  • A. Төлөв өөрчлөгдөх-хөлдөх, уурших

  • B. Эвгүй үнэр, амт өөрчлөгдөх

  • C. Өнгө өөрчлөгдөх

  • D. Усны чанар муудах

Оноо: 1 №: 315

Далайн усны гадаргын 1/3 нь газрын тосоор бүрхэгдсэн болохыг сансрын зургаас судлан тогтоожээ. Ингэснээр гарч болох дараах үр дагаваруудаас “шууд бус” байдлаар аль нь илрэх вэ?

  • A. Ууршилтыг бууруулна

  • B. Агаар, усны солилцоог багасгана

  • C. Планктонуудыг устах аюулд хүргэнэ

  • D. Цутгал голуудын усны шинж өөрчлөгдөх

Оноо: 1 №: 314

Дэлхийн уур амьсгал дулаарч, туйлын цас мөс цэвдэг гэсэж хайлах, хур тунадас багасах, цөлжилт үүсэх нөхцөлийн гол шалтгаан нь юу вэ?

  • A. Агаарын бохирдол, хүлэмжийн хийн агууламж өсөх

  • B. Хөрсний бохирдол, химийн хорт бодис ихсэх

  • C. Усны бохирдол, усны хомсдол

  • D. Дээрх бүгд орно

Оноо: 1 №: 313

Агаарын бохирдлын сөрөг үр дагавар аль нь вэ?

  • A. Хөрсөн дэх химийн хорт бодис ихэснэ

  • B. Усны чанар муудна.

  • C. Хүчлийн бороо орно

  • D. Гол горхи ширгэнэ

Оноо: 1 №: 312

Усан цахилгаан станц байгуулснаар тухайн байгаль орчин болон амьдрах орчинд гарч болзошгүй дараах өөрчлөлтүүдийн аль нь хамгийн БАГА илрэх боломжтой вэ?

  • A. Үйлдвэрлэлийн хэмжээ өсч, хүн амын тоо нэмэгдэнэ

  • B. Гантай жилд усны түвшин багасч, аж ахуйд хохирол учруулна

  • C. Далангийн усны дүүргэлт нь эргийн ойролцоо хөрсний гулсалт үүсгэнэ

  • D. Озоны үе давхарга нимгэрэх, хэт ягаан туяанд хордоно

Оноо: 1 №: 311

Усан цахилгаан станц байгуулснаар байгаль орчинд үзүүлэх СӨРӨГ нөлөө юу байж болох вэ?

  • A. Нүүрс түлж, агаар бохирдуулна

  • B. Дэлхийн дулаарлыг багасгахад нөлөөлнө

  • C. Голын усанд далан барьснаар голын экосистем өөрчлөгднө

  • D. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэнэ

Оноо: 1 №: 310

 Манай улсын 2019 оны импортын байдлаар дараах бүтээгдэхүүнүүдээс их хувийг эзэлдэг төрлийг олоорой

  • A. Хувцас

  • B. Бензин, дизель түлш

  • C. Компьютер

  • D. Хүнс жимс

Оноо: 1 №: 309

 Монгол улсын экспортын ихэнх бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэлийн аль хэв шинжид хамрагддаг болохыг тодорхойлоорой

  • A. Анхдагч

  • B. Хоёрдогч

  • C. Гуравдагч

  • D. Дөрөвдөгч

Оноо: 1 №: 308

Тээврийн салбарын чадамжийг тооцоход дараах үзүүлэлтүүдийн аль нь хамгийн БАГА нөлөө үзүүлэхүйц байх вэ?

  • A. Хөдөлгөөнт чанар

  • B. Дамжуулан өнгөрүүлэх чадавхи

  • C. Багтаамж, хүчин чадал

  • D. Байршил

Оноо: 1 №: 307

 Газрын тосыг тээвэрлэхэд доорхи тээврийн төрлүүдээс алийг ашиглах нь хямд төсөр байх вэ?

  • A. Авто тээвэр

  • B. Далайн тээвэр

  • C. Ердийн хөсөг

  • D. Агаарын тээвэр

Оноо: 1 №: 306

Панамын суваг нь аль далай тэнгисийг холбосон суваг болохыг тодорхойлоорой

  • A. Энэтхэгийн далай-Газар дундын тэнгис

  • B. Балтийн тэнгис-Умард тэнгис

  • C. Атлантын далай-Номхон далай

  • D. Атлантын далай-Энэтхэгийн далай

Оноо: 1 №: 305

 Өнөө үед газрын тосыг аль чиглэлийн замаар бага тээвэрлэж байгааг тодорхойлно уу

  • A. Персийн булангаас Япон, Баруун Европ, АНУ руу

  • B. Торгоны замаар Төв Ази, Европ руу

  • C. Баруун Сибирээс Европ руу

  • D. Карибын тэнгисээс АНУ руу

Оноо: 1 №: 304

Газрын тос экспортлогч ОПЕК-ийн орнуудаас олборлолтоороо тэргүүлэгч орныг тодорхойлоорой

  • A. Кувейт

  • B. Венесуэл

  • C. Саудын Араб

  • D. АНЭУ

Оноо: 1 №: 303

Эрчим хүчний эх үүсвэрүүдээс сэргээгдэх эх үүсвэрийг тодорхойлно уу

  • A. Газрын тос

  • B. Нүүрс

  • C. Цөмийн эрчим хүч

  • D. Салхины эрчим хүч

Оноо: 1 №: 302

 Азийн аж үйлдвэрийн төвүүдийг сонгоно уу.

  • A. Токио, Шанхай, Солонгос, Дурбан

  • B. Лима, Лос-Анжелос, Гавана, Каракас

  • C. Мумбай, Токио, Шанхай, Гуанжоу, Манила

  • D. Денвер, Лос-Анжелос, Сан Франциско, Сиэтл

Оноо: 1 №: 301

Хойд Америкийн аж үйлдвэрийн төвүүдийг сонгоно уу.

  • A. Ванкувер, Сантьяго, Сан-Франциско, Сан Диего

  • B. Лима, Лос-Анжелес, Гавана, Каракас

  • C. Кейптаун, Англи-Америкийн үйлдвэрийн зүүн хойд бүс

  • D. Денвер, Лос-Анжелес, Сан Франциско, Сиэтл

Оноо: 1 №: 300

Орчин үед хотжилтын хэлбэр нь агломераци болон мегалополис болон хувирч байна. Агломераци нь хотын бөөгнөрөл бөгөөд энэ нь нийлж мегалополис /том+хот гэсэн утгатай, уудам талбайг хамарсан, эдийн засгийн чадамж ихтэй “хотожсон бүс”/-ыг үүсгэнэ. Хамгийн олон хүн /60 сая гаруй/ амьдарч буй мегалополис аль нь вэ?

  • A. Токо-Хама (Токио-Осака)

  • B. Босваш (Бостон-Вашингтон)

  • C. Чипитс (Чикаго-Питсбург)

  • D. Сансан (Сан Франциско-Сан Диего

Оноо: 1 №: 299

 Дараах шинжүүдийн аль нь хотжилтын үзэгдлийг илэрхийлж ЧАДАХГҮЙ вэ?

  • A. Хотын машины тоо нэмэгдэх

  • B. Хот суурин газрын амьдралын хэв маяг өргөн тархах

  • C. Хотод амьдрах хүн амын тоо ихсэх

  • D. Улс орны амьдралд хотын үүрэг нэмэгдэх

Оноо: 1 №: 298

 Өнөөдөр манай оронд голдуу хөдөө орон нутгаас хот суурин газрыг чиглэсэн _____________шилжилт хөдөлгөөн маш их байна. Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу.

  • A. Цагаачлалын

  • B. Албадлагын

  • C. Гадаад

  • D. Дотоод

Оноо: 1 №: 297

Чи ямар хэл сурвал хамгийн олон хүнтэй ярьж чадах вэ?

  • A. Англи

  • B. Монгол

  • C. Хятад

  • D. Солонгос

Оноо: 1 №: 296

2050 он гэхэд хүн амын тоогоор тэргүүлэгч 10 улсын жагсаалтад ямар улс нэмэгдэж орох төлөвтэй байгаа вэ?

  • A. Ардчилсан Конго

  • B. ОХУ

  • C. Япон

  • D. Бразил

Оноо: 1 №: 295

Дэлхийн ихэнх улс орнуудыг авч үзвэл нэг хүнд ногдох ДНБ ба нялхсын эндэгдлийн түвшин ямар хамааралтай байдаг вэ?

  • A. Урвуу хамааралтай

  • B. Шууд хамааралтай

  • C. Хамааралгүй

  • D. Тодорхойгүй

Оноо: 1 №: 294

Сахараас урагших Африкийн хүн амын дунд ХДХВ-ийн халдвар их тархсан нь ямар МУУ үр дагаврыг шууд авчирч байна вэ?

  • A. Хүн амын дундаж наслалт буурах

  • B. Байгалийн нөөц баялгийн хомсдол

  • C. Цөлжилт нэмэгдэх

  • D. Уур амьсгалын дулаарлыг эрчимжүүлэх

Оноо: 1 №: 293

“Хүн амын өсөлтийн график “J” хэлбэрээр дүрслэгддэг” гэсэн тодорхойлолтоос өсөлтийн үйл явц ямар байгаа гэсэн дүгнэлт хийж болох вэ?

  • A. Хүн амын тоо нь бууралт, өсөлттэй хэлбэлзэж байсан

  • B. Хүн амын өсөлт эрс хурдацтай өсөх болсон

  • C. Хүн амын тоо буурч байсан

  • D. Хүн амын тоо тогтмол, өсөлт зогсонги болсон

Оноо: 1 №: 292

Хөгжингүй орнуудын онцлогт дараах хэв шинжүүдээс аль хамаарахгүй вэ?

  • A. Аж ахуйн олон салбартай

  • B. Зах зээл дээр өрсөлдөөн хүчтэй явагддаг

  • C. Аж үйлдвэрт нь боловсруулах үйлдвэр түлхүү хөгжсөн

  • D. Аж үйлдвэрт олборлох үйлдвэрлэл давуу хөгжсөн

Оноо: 1 №: 291

 Улс орны хүний хөгжлийн индексийг дээшлүүлэхэд дараах ажлуудын аль нь эерэг нөлөө үзүүлж ЧАДАХГҮЙ вэ?

  • A. Ажлын байр нэмэгдүүлэх

  • B. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах

  • C. Боловсролд зарцуулах төсвийг багасгах

  • D. Охид боловсрол эзэмшихийг хязгаарлах

Оноо: 1 №: 290

Хөгжингүй улс орны онцлогийг илэрхийлж ЧАДАХГҮЙ шинжийг тодорхойлно уу

  • A. Аж үйлдвэр өндөр хөгжсөн

  • B. Аж ахуйн олон салбартай

  • C. Зах зээл дээр өрсөлдөөн хүчтэй явагддаг

  • D. Тээврийн төрөл цөөн

Нийт: 19,976